2011-11-24

Нарангэрэл: АМЬД СУДАРЫН ТУХАЙ


Эрхэмсэг Аугуу Тэнгэр Удган минь ээ, Чингис Монгол Бүлхэмийн Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, Та нарынхаа энэ гарагийн амар амгаланг айлтган мэндчилье ээ.

Бүлхэмийн гишүүн Эрхэм Урианхайн Ганхуягийн “Нарангэрэл ээ. Энэ сэтгэгдлээ тусад нь багцлаад сайхан бичээд,шинээр оруулчих.Хамгийн дээр write post гэдэгт биччих” гэсэн хүсэлтийн дагуу би нэгэн зүйлийг оруулахаар боллоо. Уг нь би 2011 он гараад нэгэн багахан ном бичиж эхэлсэн юмаа. Аянга Удган энэ талаар товч мэдээлэлтэй байгаа. Тэгээд Сорхагтани бэхи хатны талаар, Амьд Ам Судрын талаар өөрийн номондоо тусгасан хэсгээс энд тавихаар шийдлээ. Гэхдээ Чингис хаанаа Аянга Удганд буусныг мэдээгүй байсан болохоор жаахан тийм байж магад, яг л яаж бичсэнээр нь орууллаа. Мэдээж номны маань төгсгөл Аугуу Аянга Удганы тухай, Чингис хаан маань хий бие, хийсгэлэн дүрээрээ, амьдаараа  Монголдоо бууж, эргэж ирсэн тухай, 1000 Онгодын Чуулганы тухай байх болноо.


(доорх хэсгийг 2011 оны 6-р сарын 28-ны өдөр бичээд шалгалгүй орхисон тул алдаа байвал өршөөгөөрэй. Хатаны нэрийг түүхийн судар бичгүүдэд янз янзаар бичсэн байдаг, энд Соркуктай гэж бичсэн байгаа)

“...Чингис хаан үнэхээр аугаа “НОМ” байдлаар энэ дэлхийдээ бууж ирсэн юм. Тэр дэлхийн хүн төрхтнүүдийг ухааруулж, сэхээрүүлж, сэнхрүүлэхээр бууж ирсэн юм. Ирэхдээ тэрээр 12,13-р зууны үеийн монголчуудын мэдлэг, оюун ухааныхаа зэрэгцээ түүнээс урагших монголын үе үеийн өвөг дээдсийн хэдэн зуун мянган жилийн монгол суу ухаааныг өвлөн тээж, уламжлан авчирсан юм.

Тэр ном бол “Алтан Мон Гэр ҮйЭсий” нэртэй. Өнөөгийн монголчууд бид ч энэ номны нэрийн утгийг нь ч сайн ойлгохгүй. Энэ номны үг болгоны цаана агуу ухаан, мэдлэг, бүхэл бүтэн санаа зорилго, томъёо, үйл, үйлдэл агууллагддаг. Үүнийг тайлахын тулд  Нострадамусын зөнч айлдваруудыг тайлж орчуулахаас илүү тархины ухаан шаардагдаж байна. Магадгүй зөвхөн монгол хүний ухаанаар ухагдан тайлагдах биз. Монгол тархины хүчийг шавхах нь зайлшгүй. Мэдээж монгол эрдэмтэд(Б.Хүрэлтогоо, З.Батотгон, Д.Алтантуяа гм) энэхүү аугаа номны нарийн нандин зүйлийн босгыг даван хэдийнээ алхан орсон нь бахархууштай. Чухамхүү энэхүү номын алтан уурхайг олборлон гүйцэд ашиглахад ямар хугацаа орохыг хэлж чадашгүй нь.

Энэ номонд одоогийн шинжлэх ухааны тайлж, шинжилж хүч нь, ухаан нь хүрээгүй тийм агуу зүйлийг цөмийг багтаасан байна. Хичнээн зуун мянган жил, магадгүй сая жилийн хүн төрхтний түүхийг шингээгээд зогссонгүй, бидний мэдэхийг хүсдэг, олон янзаар таамаглахыг оролддог орчлон ертөнц (орчлон хорвоо, галиктикт ертөнц, одот ертөнц, нарны аймаг, дэлхий)-ийн үүсэл, бүтэц, оршихуй, хөгжил, сүйрэл, амьт чанарыг бүгдийг багтаасан байвал та итгэх үү?

Шинжлэх ухааны салбар болох математик, физик, хими, геометр, түүх, улс төр, газар зүй, одон орон, гүн ухаан, амьтан судлал, ургамал судлал, археологи, палентологи, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүгдийг тоочиход энэ нь монгол суу ухааны   аравны нэгнийх нь гуравны хоёр нь байгааг манай эрдэмтэд нээгээд байна. Манай өвөг дээдэс дөнгөн данган хөл дээрээ босч дүүжигнэж байгаа синергетикийн ухааныг аль дээр эрт тайлчихсан байсан байвал яахав? Ертөнцийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл(супер динамик)-ийн хуулийг нээгээд учрыг нь ойлгож тайлаад Мөнх Тэнгэртэй харьцдаг байсан байна.

  Яагаад энэ ном Чингис хааных гэж?  Энэ номонд Монголын эрт үеийн мэргэдийн ухаан, Чингис хааны дээд өвгөдүүдийн оюун ухааны охь, Чингис хааны өөрийнх нь, түүний хүү Тулуй, Тулуйн хатан Соркуктай бэхи, Чингис хааны Долоодой мэргэн багш, Чу мэргэн багш нарын гайхамшигт, хөгжсөн оюун ухаан шингэж бүтсэн ном учраас, Чингис хааны зарлигаар бүтсэн ном учраас, яахын аргагүй Чингис хааны амин энергээр цогцлогдсон учраас Чингис хаан амьдаараа эх Монгол нутагтаа бууж ирсэнд тооцогдож байгаа юм.

Дэлхийд алдартай, Болгарийн зөнч Ванга “Тэнгэрээс нэгэн чулуу унаж, тэр чулуунаас нэгэн ном гарснаар хүн төрөлхтөн шинэ мянганд түүгээр замнах болно” гэж мөн л айлдсан. Энэхүү номны тухай айлдварууд нэг биш удаа алдартнууд бичиж хэлсэн байдаг.

Энэхүү ном хаанаас гараад ирэв ээ? Урьд нь хаана байсан юм? Яагаад одоо гэнэт бий болов?
Дайн дажин, хорон санаа, хүн хөгжлийн хувьд ядмаг зэрэг нийгмийн сөрөг бүхэн аливаа ард түмнийг тэсэж үлдэж амьдрах, түүх соёлоо хадгалах, өвөг дээдсийн оюун билэг, ухааныг авч үр хойчдоо өвлүүлэн уламжлуулахын тулд өөр өөрийн арга ухааныг сийлж боловсруулахад хүргэдэг аж. Дэлхийн хөгжлийн урт хугацаанд ард түмэн түүх соёлоо үлдээдэг янз бүрийн арга ухаантай, мэдэхгүйг нь олж судалж илрүүлдэг шинжлэх ухааны салбарууд ч хөгжсөн. Зарим ард түмэн аман болон бичгийн зохиол, ном судартаа үлдээсэн байдаг.

Харин монголчууд хэдийгээр бичиг үсгийн соёлын эрт цагийн түүхтэй боловч нүүдлийн соёл иргэншлийн онцлог, хөрш зэргэлдээх овог аймгуудын байнгын довтолгоон, өшөө авалт, үзэн ядалт зэргээс өвөг дээдэс, хаад хатад маань өөрсдийн түүх соёл, эрдэм ухаанаа онцгой байдлаар хадгалан үлдээсэн байна. Түүхийн урт хугацааны нугачаан дунд мандан, доройтон буурч  явсан ч агуу их цэцэн Соркуктай бэхи хатны цэлмэг ухааны ачаар магадгүй, дэлхийн хүн төрөлхтний түүхийг монголчууд тээж ирсэн бололтой. Ер нь ганцхан энэ ном бус, монголчууд эрт дээр үеэс сургаал номлолоо амаар дамжуулан олон үеэр уламжилж ирсэн түүхтэй.

Чингис хааны “дархан” бэр, Толуй хааны хатан Соркуктай бэхи хатан “Алтан Мон Гэр ҮйИЭсий” номыг бичсэн байна. Энэ нь товчилсан нэр нь. Шинэ монгол хэлэнд хөрвүүлсэн жинхэнэ нэр нь “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” болой.
Түүхээс багахан хэсгийг оруулъя.
Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын гурван мэргэн ухантнууд гурван сайхан номыг бичсэн байна. Тэр үед “Далай их хаан Чингис хааны хүрээ” гэсэн сургуультай байсныг энэхүү номонд бичжээ. 
-“Далай их хаан Чингис хааны  хүрээ” сургуулийн багш  Дол ухайта мөргүн(одоогийнхоор мэргэн гэсэн үг)  “Ариуныг үл бузарлахуйд ГИС байдлаар зохицухуй” хэмээх Алтан дээд үнэний номыг бичиж Их хаанд өргөн барьсан бөгөөд Чингис хаан “Их Засаг бол ТНГР-ийн ЖРЛГ” гэсэн зарлигаар уг номыг “АЛТАН НОМ” гэж нэрлэжээ.
- “Далай их хаан Чингис хааны хүрээ” сургуулийн багш Чу мөргүн “Алтан дээд ЧИН-д нэн гүн гэгээрлээр зохицохуй” хэмээх номыг бичиж Их хаанд өргөн барьсан бөгөөд Чингис хаан “Оршихуйн гурван үнэн бол Их Засаг-ийн жаяг” гэсэн зарлигаар уг номыг “ХӨХ НОМ” хэмээн нэрлэсэн байна.
-Дээрх гэгээрсэн багш нарын шавь, Соркуктай бэхи хатан “Түвшин сайхныг зоригдохуйн жаяг” номыг бичиж Их хаанд өргөн барьсан бөгөөд Чингис хаан “Уялгын онол бол оршихуйн үндэс, иш, цомирлог” гэсэн зарлигаар “МОНОГОУУЛ ГЭР БҮЛ, ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ НОМ” гэж нэрлэжээ.

Чингис хааныг таалал төгсний дараа Их Монгол улсын төрийн хэргийг түүний отгон хүү Толуй хамаарсан бөгөөд 1229 оноос 3 дахь хүү Өгэдэй хаан ширээнд суусан юм.  Өгэдэй 1241 онд тэнгэрт хальсны дараа төр барих ажлыг түүний хатан Дөргүнэ төрийн хэргийг хамаарч байсан бөгөөд энэ хугацаандаа Чингис хааны дээрх 3 ариун судрыг Арабын Аламат Исаман гэгч хүнд өгч харьд гаргасан байна. Дөргүнэ хатны дараа түүний хүү Гүюг хаан ширээнд суусан боловч 2 жилийн дараа нас барж төрийн хэргийг түүний хатан Ухаймсу(Огул Хаймиш гэж түүхэнд нэрлэгддэг)  хамаарч засаг барьжээ.

Ухаймсу хатан 1248 онд Нанхиадад сууж байсан Соркуктай бэхи хатныг урьж ирүүлэн “Улс Моногоуулыг засаглахад Мөнх тэнгэрийн хүчин болсон удамшил, уламжлал, нэн гүн зөн-ийг оруулсан засгийн ном”-ыг бүтээнэ үү гэжээ. Ийнхүү бөө цэцэн Соркуктай бэхи хатан Чингис хаанд 3 мэргэдийн өргөн барьсан дээрх гурван номын амин чанар болон монголын өвөг дээдэс, ардын билиг оюунд тулгуурлан “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номыг бүтээж 1251 онд өөрийн хүү Мөнхийг Их хаан суудалд залрахад өргөн барьсан байна. Гэвч энэхүү гайхамшигт бүтээл өнөөдрийг хүртэл 760 жилийн хугацаанд албан ёсоор монгол үр садад нь ирээгүй, уншигдаагүй байна. Магадгүй хаана ч юм нэгэн оронд түүхийн архивын санд нь байж ч магад. Энэхүү эрдэнэс мэдээж өөрийн гэсэн гэр-ордонтой. Энэхүү гайхамшигт эрдэнэсийн гэр-ордны хаалганы түлхүүрийг зөвхөн монгол хүн атгаж байгаа болохоор харийн сайн эр ямар ч түлхүүрээр оролдсон түүнийг онгойлгох нь юу л бол. Ойлгож үнэн, зөвөөр нь тайлж таниулах нь юу л бол.

Соркуктай хатан бол цэцэн бөө, одоогийнхоор зөнч мэргэн, гүн ухаантан байсан болохоор, өөрийнхөө Хөх Монгол улс ирээдүйд ямар замаар яаж оршин тогтнохыг урьдаас мэдэж байсан болохоор өөрийнхөө билиг оюунаар бүтээсэн дээрх номоо тэсэж үлдэх, уламжлуулан өвлүүлж чадах,  яс-цус сайтай итгэлт хүндээ цээжлүүлэн үлдээжээ. Тэр өөрийнхөө энэхүү бүтээл цаасан хэлбэрээр үр хойчдоо хүрч очиход бэрх гэдгийг ч урьдчилан тосож мэдэн харж байжээ.

“Хөх нохой” овгийнхон 760 жилийг өртөөлөн 15 үеэрээ дамжуулан энэхүү Чингис хааны амин энерги шингэсэн, Соркуктай хатны бүтээсэн номыг өнөөгийн бидэнд авч иржээ. Басхүү их ч зовлон бэршээлийг туулан бууж ирсэн агуу бүтээл. Өнөөдөр ардчилсан гэх гайгүй хөгжлийн түвшинд хүрчихээд байгаа бид гэхэд энэхүү гайхамшгийн, дээдийн дээд бүтээлийг дуу алдан хүндэтгэлтэйгээр хүлээж авалгүй  20 гаран жил болчихож.

Чингис хааныгаа орчлон ертөнцийн элч ирлээ гэдгээ ойлгож, хүлээн авалгүй алдас хийх гэж байсан түүх бидэнд бас бий. Гэхдээ Есусийг цовдлон алж явуулсан шиг нүгэл хийгээгүй, харин ч ард олноороо хүрээлэн авч Чингис хаанаараа өргөмжилсөн гавьяатай.

Харин одоо Чингис хаан маань “ном” дүрээр эргэн ирчихээд байхад баяр ёслолын байдалтай биш байлаа гэхэд ард олноороо угтаж авч ухаарч ойлгох цаг болчихсон байна. Энэхүү бүтээл ганцхан Монголд бус, дэлхийн бүх ард түмэнд амин тэжээл нь болж эх дэлхийгээ аврахад гэрэлт зам нь болно гэдэгт итгэлтэй байна.

“Алтан аялгуу” гэсний учир нь Соркуктай бэхи хатны бичсэн “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” ном нь 10 бүлгээс бүтэх бөгөөд 8 бүлгийн нэрний төгсгөл бүгд “алтан дээд үнэний аялгуу” гэсэн үгстэй. Иймээс товчлон нэрлэсэн нь энэ.

Энэ ташрамд хэлэхэд Соркуктай бэхи хатан нь Их Монгол Улсын Толуй хааны хатан бөгөөд Их Монгол Улсын Их хуралдайг 23 жил даргалж төрийн зөвлөгч, гайхамшигтай цэцэн ухаант, мэргэн удирдагч эмэгтэй байсны зэрэгцээ Монголын 4 хааны - Их Монгол Улсын хаад- Мөнх хаан, Аригбөх хаан, Их Юан улсын хаан -Хубилай хаан, Ил Хаант улсын хаан- Хулагуг хааны төрсөн ээж нь байсан зэрэг нь үнэхээр дэлхийн агуу эмэгтэй байсныг Их Монголын түүх гэрчилнэ. Толуй хааныг ид залуугаараа тэнгэрт хальсноос хойш дахин нөхөрт гаралгүйгээр (Өгэдэй болон Гүюг хаадын өөрийн хатан болох хүсэлтийг нь хүлээн авалгүйгээр) ганцаараа төрсөн  4 хүүгээ агуу их гүрний Их хаад болгон хүмүүжүүлсэн нь түүний оюун ухааны цар, гэгээрлийн жимийг бэлхнээ харуулдаг юм.  Ийнхүү гайхамшигт цэцэн, оюун ухаант хатны бүтээсэн бүтээл, түүний ухаант зөн мэдрэмж, амин хүчийн ачаар 8 зууныг өртөөлөн  Чингис хааны амин энергээр Монгол эх нутагтаа эргэн иржээ. Эртний өв монгол хэлээр бичигдсэн энэ номын хэл нь өнөөгийн бидэнд харь орны огт сонсогдож байгаагүй хэл мэт байгааг та юу гэхэв?
Ж.Нүрзэд гуай социализмын үеийн өөрийн “байнгын” ажлынхаа хажуугаар цуцашгүй хөдөлмөрлөсний  үр дүнд 1980 он гэхэд Эртний өв монгол хэлний хадмал орчуулгын 3500 үгийн сурвалжтай болж, улмаар “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номын 27000 үг, 100000 гаруй үгийн сантай болж, түүнийг тайлах 950 түлхүүр үгийг бий болгосны эцэст өнөөгийн монгол хэлэнд уг бүтээлийг хөрвүүлж чадсан байна. Гэхдээ амилсан үгтэй энэхүү номыг жирийн бид ч ойлгоход бэрхтэй, үг болгон томъёо, өгүүлбэр болгон ухаан, ном бүхэлдээ шинэ шинжлэх ухааны цогцолбор гэж хэлж болно.

Хэдийгээр Ж.Нүрзэд гуай энэ дэлхийг орхиж тэнгэрт халисан ч түүний гавьяа хэзээд ч мөнхрөх буй заа. Ж. Нүрзэд гуай 26 жил өөрийн оюун ухаанаа дайчлан махран зүтгэсээр байж “өөрийнхөө” өвөг монгол хэлнээс “өөрийнхөө” орчин үеийн монгол хэлэнд энэхүү гайхамшигт номыг орчуулан хөрвүүлснийг агуу хөдөлмөр гэхээс өөр юу гэхэв. Магадгүй “дэлхийн хөдөлмөр” гэж хэзээ нэгэн цагт үнэлэгдэх байх гэдэгт эргэлзэхгүй байна.

Ж.Нүрзэд гуай өөрөө энэ номны талаар юу хэлснийг энд оруулбал бусдад сонирхолтой байх гэж бодлоо.
 “…“Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номын хэл нь үг зүй ойлголтын,  тэмдгийн, тэмдэглэгчийн гэсэн 3 чанар байдалтай. Энэ байдлаараа орчин цагийн монгол хэлтэй зүйрлэхийн аргагүй агуу хүчирхэг хэл юм. Соркуктай хатан энэ бүтээлээ Үг зүй ойлголтын хувьд Мөнх Тэнгэрийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл (Супер динамик)-ийн хуулиар Тэнгэрээс дэлхийд юу тулган хүлээгдсэн байгааг язгуур, үндэс, иш, цомирлогоор нь илэрхийлж чаддаг хэлээр бүтээсэн юм.  Тэмдэглэгчийн хувьд уг номын бичсэн хэл нь тэр үеийн Мон Огоул Ул (Монгол) нарын сэтгэлгээний тэнгэр язгуур(од эрхсийн гэрлийн эрчим хүчний чанар байдал)-ыг илэрхийлж чаддаг үгтэй байсан байна. Тэмдгийн хувьд уг номыг бичсэн хэл нь “Мон Огоу Ул” угсааг ухамсар, сэтгэлгээ, хэл соёл болон эдгээрийг дагалдах бичил нэр, жинхэнэ нэр, үлэг нэр гэх мэт бүгдийг бүрэн илэрхийлж чадсан хэл юм.  Нэвтрэх чадварын хувьд  уг номын бичсэн хэл нь монгол, түрэг, тунгас, манжур, солонгос, япон  зэрэг хэлний өвөг “Мон Огоу Ул” хэл бөгөөд Бага азийн хойгоос Солонгосын хойг, Якутаас Төвд хүртэлх өргөн уудам талбайд Тэнгэрийн эрчим хүчний дээд нэгдлийн дор ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг илэрхийлжээ. “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номын хэл нь яаж ч хөрвөх гурвал чанартай, бичгийн хэл бөгөөд тэр үед ч Монгол улс өөрийн гэсэн “Хау төөмий бичиг” буюу одоогийн монголын бичигтэй байсан нь нотлогдоно” гэжээ.

Ж.Нүрзэд гуай энэхүү номыг судалж хөрвүүлэх явцдаа 12,13-р зууны Монголын их түүхийн гол сурвалж бичиг болох, дэлхийн түүхч, зохиолчдын тэр үеийн монголын түүхийг тууривах янз бүрийн бүтээлийнх нь тулгуур үндэс болдог “Монголын нууц товчоо” зохиолын талаар цоо шинэ мэдээлэл нотолгоог гаргаж ирсэн нь бас нэг түүний гавьяа юм.

Соркуктай хатан “Чингис хаан, Толуй эзний бошго дор 1228 онд “Ману Ку Эл ой ийн НЭУ КАУ Чу төө бай ой Чин” буюу “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх” –ийг би худмаар бичив” гэж  “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номондоо бичиж үлдээснийг Ж.Нүрзэд гуай хөрвүүлэн тайлбарлажээ.  Тэрээр “Ману Ку Эл ой ийн НЭУ КАУ Чу төө бай ой Чин”  номын нэр нь “Манггул ун нигуча тобийчаан”-аас “Монголын нууц товчоо” болон өөрчлөгдсөн нь ерөөсөө манай хэл, соёл, ухамсар, сэтгэхүй ямар их зовлон туулж тамлагдсаны гэрч энэ юм гэжээ. “Монголын нууц товчоо” номын жинхэнэ нэр нь “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх” гэсэн нэртэй байсан аж. Угаасаа Соркуктай цэцэн хатан уг зохиолыг бичсэн  юм чинь мэдээж нууцын нууц битүүлэг агуулгаар дүүрэн байж таараа, “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номын адил бүхэл бүтэн оюун ухаан цогц байж таараа. Түүнийг тайлж учрыг нь ухаж ойлгоно гэдэг тийм ч хялбар, бэлэн хоол биш байж таараа. Тийм ч учраас номыг эхлэн тайлах гэж оролдлого хийсэн хужаа-иргэн Монголын агуу түүхийн бүтээлийг нууцын нууц байсан болохоор, “Монголын нууц товчоо” гэж нэрлээд тайлж чадахгүйгээ мэдэн будилж дотроос нь бүлэг бүлгээр нь  хаясан, гээсэн, албаар өөрчлөн танасан зүйл их байдгийг зарим судлаачид илрүүлээд байгаа.  Өдийг хүртэл бүрэн агуулгаар нь  ч тайлж чадаагүйн учир ч иймсэн билээ.   Энэ түүхийн агуу бүтээлийг одоогийн олдсон байдлаар нь ч тайлж нээх их зүйл түүнд байгаа нь эргэлзээгүй үнэн бололтой.

“Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засаг-ийн Алтан Дээд Гэрээ” номын гол агуулга нь: орчлон ертөнц (орчлон хорвоо, галиктикт ертөнц, одот ертөнц, нарны аймаг, дэлхий)-ийн үүсэл, бүтэц, оршихуй, хөгжил, сүйрэл, амьт чанарыг, мөн хүн, амьтан, ургамлын ил болон далд мөн чанарыг нь бүхэлд нь багтаасны зэрэгцээ одоо болон ирээдүйд юу болох, яах ёстойг, улс орны төрт ёсны хөгжлийн алдаа оноог, дэлхийгээ хамгаалах, аврах тухай, тэр байтугай, синергетикийн ухаан,  ертөнцийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдлийн онолыг ч  оруулсан байна.

Энэхүү агуу ном Чингис хааны энэ дэлхийд эргэн ирсний гайхамшигт баталгаа боловч материаллаг ертөнцөнд тушигдан хүлэгдсэн махан биетэй хүмүүн бид өчүүхэн юманд эргэлдэн төөрөлдөж, оюун ухаанаа тэлж ертөнцийн далд агуу чанарыг ойлгохыг хүсэхгүй байгаагаас цаг хугацаа өнгөрөн урссаар цаг алдсаар...”

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР