2011-11-08

Тооны нууц


Хүн бүр тоонд харьяалагддаг, тоо бүр энергитэй

Тооны далд утгыг судлаач нар маш эртний хүмүүс байсан тул чухам хаана нээгдсэнийг тодорхойлох аргагүй. Агуйн хүн 2 хүртэлх, чулуун зэвсгийн үеийн хүн 103, Миссир, Грекүүд 104, Энэтхэгүүд 107, Вавилончууд 108 хүртэлх тоог мэддэг байсан тухай О.Намнандорж гуай бичжээ.
Харин Халдей, Энэтхэг Ассир Вавилон Миссир Еврей нар тоог гараг эрхэстэй холбосон байна. Дэлхийг нарны системтэй агшин зуур холбож байдаг агаарын хэлбэлзлээс хамаарч өдөр бүр өөрийн утгатай байхаар барахгүй хорвоо дэлхийн бүх юмс өөрийн утга учир тоотой байдаг. Тоо бол хорвоо ертөнцийн нэгэн чухал хэмжүүр, ер бусын нөлөөтэй хүчин зүйл мөн. Эртний Еврей нарын нууц ном болох “Каббала”-д “Бүх юмсыг тооны тусламжтайгаар шинжлэн судал. Энэ нууцад нэвтрэн ороод сэтгэн эргэцүүл. Тооны нууцыг мэдрээд ирэхээр өөрөө цэцэн ухаантай болно” гэж дурьдсан байдаг. Үүнийг библийн эзэн Енох бүтээсэн гэх бөгөөд тэрбээр Египетэд Тот, Грекд Гермес гэдэг нэртэй байжээ. Европын тооны ухааныг үндэслэгч Пифагор байв. Тэрээр тоонууд нь ертөнцийн эхлэлийн билэг тэмдэг харин тооны шинжлэх ухаан нь бүх нууц мэдлэгийн суурь гэж үзэж байжээ. Түүнчлэн хүн, тооны ид шидийг хичнээн их мэдвэл өөрийн хувь тавилангаа төдий чинээ захирч чадна гэж үздэг байлаа. Хүний төрсөн он сар өдөр, нэр, гариг эрхэсэд юм болгон өөрийн гэсэн тоон утгатай. Зурхайн зурлагуудын үндэс ч тоо болоод тооцоолон бодох аргачлал болой. Нэг тооны энерги нөгөө тоонд нөлөөлдөг. Тоо хувь хүний амьдралд ер бусын нөлөө үзүүлдэг. Хүний төрсөн он сар өдөр өөрийн түлхүүр тоог гаргаж өгнө. Энэ тоо нь мөн энэ тоонд харгалздаг гараг, эрхэстэй холбоотой бөгөөд амьдралын туршид үргэлжилнэ. Долгионы нууц хуулийн мөчлөг нь төрөхөөс үхэх хүртэл амьдралын турш нөлөөлдөг учир төрсөн өдрийн тоо хүнд хамгийн их нөлөөтэй байдаг. Тоо хувь хүний шинж чанарын илрэл болдог. Хүний амьдралд төрсөн он сар өдөр нэрний үг үсгийн тоон бүтэц нөлөөлдөг байна. Мөн тэрчлэн суудаг орон сууц, машин, утасны дугаар ч хамаатай. Үүний нууц нь долгионы үелзлэлийн хууль байдаг аж. Төрсөн өдрийн тоо нь дараах шинжүүдийг агуулдаг байна. 

Төрөх үеийн гарагийн нөлөөг заадаг 

Тоо хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай зарим жишээ дурдая. Пруссын хаан Уильям 1-тэй холбоотой түүх 1914 оны үед Парис Берлинд маш их сонирхол татжээ. 1949 онд Уильяам 1 өөрийн эх хатан хаан Луизагийн хамт зугтан Англид орогножээ. Зурхайн ухаанд мэргэшсэн нэгэн эмэгтэйтэй уулзаж ирээдүйнхээ тухай асуухад “энэ чухал оныхоо тоог нэмээд гарсан тоогоо энэ он дээр нэмбэл гарах тоо нь та их дайныг дуусгаж эзэн хаан хэмээн өргөмжлөгдөх болно” гэжээ. 
1949=1+9+4+9=22 1949+22=1871 дараа нь юу болох бол” гэж дахин хаан асуужээ. “Энэ тоогоо хооронд нь нэмж мөн он дээрээ нэмбэл та өөрийнхөө нас барах оныг мэдэх болно” гэсэнд 
1871=1+8+7+1=17 1871+17=1888 аж. Харин дараа нь миний улс орон яах бол гэж хаан дахин асуув. “Дахиад нэм, нийлбэр нь ямар байхыг хар” гэвэл 1888=1+8+8+8=25 1888+25=1913 энэ онд таны титэм зүүсэн хүн их дайн эхэлж тэр дайн танай улсыг сүйрэлд хүргэнэ” хэмээн нөгөөх эмэгтэй хэлсэн ажээ. 

Тооны гайхамшгийг эртнээс танин мэдэж хэрэглэж байсан хүмүүс нь Монголчууд юм. Хүннүгийн хаад сар од гарагийг дахин шүтдэг байсан учир одон зурхайч мэргэд бөөтэй байв. Монголд 1280-1368 оны үед тооны ухаан маш их хөгжиж байсан тухай “Дундад улсын тоо бодох ухааны түүх”-д “Монголчуудын мандалтын үед Энэтхэгийн санваартан Балба, Итали, Хятад зэрэг улсын урлахуйн ухаантан нар Дорнот Ром хийгээд Армены худалдаачид түүний зэрэгцээгээр Арабын занги, элч Перс, Энэтхэгийн тэнгэрийн зурхайн тооны ухаантан нар Монгол хааны ордонд хуран чуулдаг байжээ” гэж бичсэн байдаг аж. Ролбийдорж гэгч монгол хүн болон олон монгол эрдэмтэн мэргэдийн зохиосон түвд монгол толь “Мэргэд гарахын орон” нэрт номонд Монголчууд 67 оронтой гайхамшигт их тоо хэрэглэж ирсэн бөгөөд өөрийн нэр томьёотой байсан аж “тоолшгүй”, “хэмжээлшгүй”, “цаглашгүй”, “өгүүлшгүй”, “сэтгэшгүй” гэх үг бүгд тооны нэр аж. Бид эх орондоо хязгааргүй хайртай гэвэл 28 оронтой тоогоор хэмжигдэх хайртай гэсэн хэмжүүр гэнэ. 13 дугаар зуунд Марко Поло Юань улсад ирж 25 жил болоод буцахдаа миллион гэсэн үгийг европод дэлгэрүүлсэн гэдэг. 
Гарагууд ба тоо 
7 хоногийн өдрүүд болон гарагууд дараах тоотой шүтэлцээтэй.

7 хоногийн өдрийн тоо 
Даваа 2, 7 Баасан 6 
Мягмар 9 Бямба 8 
Лхагва 5 Ням 1, 4 
Пүрэв 3 
Гарагуудын тоо 
Нар 1, сар 2, Бархасбадь 3, тэнгэрийн ван 4, буд 5, сугар 6, далайн ван 7, санчир 8, марс 9 тоотой шүтэлцээтэй аж. 1-ийн тоог амьдралын бүх үндэс гэж үздэг. Аливаа юмсын эхлэл, тэргүүлэгч, манлайлагч, хосгүй урагш тэмүүлэгч гэсэн утгыг илтгэдэг. Энэ тоонд харьяалагддаг хүмүүс төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. 

Аливаад өндөр шаардлагатай, зарчимч байдаг бол 2-ын тоонд харьялагддаг хүмүүс арга билгийн ухаан, нөхөрлөл, хамтын ажиллагаа эв нэгдлийн бэлгэдэл болдог байна. Хүний хувьд уян зөөлөн, ургуулан бодох чадвартай, эв эеийг олохыг эрхэмлдэг, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Уран сэтгэмж нь хөгжсөн мөрдөөдөгчид байдаг аж. 3-ын тоо нь ертөнцийн тулгуур тоо. Монголчуудын хамгийн их эрхэмлэдэг тоо. Доголно гэж байхгүй тулгын 3 чулуу, эрийн гурван наадам, гэрийн гурван бүслүүр, “ертөнцийн гурав” хэмээх манай гүн ухааны уран сайхны гайхамшигт бүхэл бүтэн төрөл анги бий. Энэ тооны хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарласан бардам зантай. Нэр төр дуртай бусдыг захирах дуртай. 

Бусадтай амархан танилцдаг ч төрөлхийн ичимхий зан шийдвэрлэх мөчид саад болдог аж. 4 нь дөрвөн зүг, тогтвор суурьтай, найдвартай байдлыг илтгэнэ. Монголчууд эвтэй 4 амьтан, дөрвөн бэрх хэмээх билэгдлийг бий болгожээ. Хүний хувьд ажиллах чадвартай, мэдрэмтгий, практик үйл ажиллагааны салбарт амжилт олох нь ховор. Амжилтанд хүрэхийн тулд морь, нохой мэт зүтгэдэг. Тэд нарийн дэглэм, арга барилтай, үнэнч байж чаддаг. Харин сэтгэлийн зовнил санаачралаа ганцаараа давахыг илүүд үздэг. 5-ын тооны хүн олон талын шинжтэй ертөнцийн бүх юмс үзэгдлийг гал, ус, шороо, мод, төмөр гэх 5 махбодиор бэлэгдэнэ. Монголчууд түүхэндээ 5-тын тогтолцоогоор илэрхийлсэн маш агуу илэрхийллийг бий болгожээ. Энэ тооны хүн уян хатан аливаа зүйлтэй зохицож чаддаг, нөхцөл байдалд хялбар дасдаг, хурц ухаантай, хэл ярианы чадвар сайн, сэргэлэн, хувирамтгай ааштай, мөнгө олох аргыг сайн мэддэг. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.6-ийн тооныхон хайр дурлал, элбэрэл энэрэл, жаргал тэнцүү талт 6 өнцөгт зөгийн үүрний талын тоо. Энэ тооны хүн царайлаг төдийгүй гоё ганган юманд дуртай, урлагийн авьяастай. Дур булаам төрхтэй. Юмны сайн, мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий тиймээс гялалзсан улс төрч болох боломжтой. Хууран мэхлэхийг тэвчдэггүй. 7-гийн тооныхон далай ван гарагийн билэгдэл. 

Сартай холбоотой. Энэ тоо олон зууны туршид байгалын далд юмсын хийсвэр буюу нууцлаг талыг илэрхийлсээр иржээ. 7 гараг, солонгын өнгөний тоо, хөгжмийн долоон нот, хүний гэрлэн биеийн давхрын тоо, хүний энергийн үндсэн хүрд 7, атомын электрон бүрхүүлийн тоо 7, бурхан буддаа 7 дэлбээтэй бадамлянхуа цэцэг дээр суудаг. Соломон хааны тамга 7 хушуутай од. АНУ-ын эрх чөлөөий хөшөөний титэм 7 хушуутай гэх мэт. Галилео Галилей /1564-1644/ онд өөрийн хийсэн дуран авайгаар Бархасбадь гарагийн 4 дагуулыг олж нээхэд Франческо Сузды их л эсэргүүцсэн бөгөөд түүний үндэслэл нь “Толгойд 7 нүх байдаг. Хамрын 2 нүх, 2 чих, 2 нүд 1 ам. Тэнгэрт ч тийм л байх ёстой. 2 аятайхан, 2 тааламжгүй, 2 гэрэлтүүлэгч байх ёстой” гэсэн ажээ. Ер нь 7-гийн тооны хүн зөн билгийн мэдрэмж хөгжсөн, юмыг урьдчилан харах чадвартай. Аливаад дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажил. 8-ын тоо эд баялаг эрх мэдэл, амжилтыг билэгддэг. Энэ тооны хүний хувийн шинж чанар хүчтэй хөгжсөн байдаг. Агуу их амжилтанд хүрэх буюу эсвэл азгүй хүмүүс байх бөгөөд алтан дундаж байдаггүй. Өөдрөг үзэлтэй мэт боловч оньсог мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцэгч. 9 нь ангараг гарагийн билэгддэг. 9-ын тоо хэзээ ч дуусашгүй материйн билэгдэл болдог. 9-ын тоог ямар нэг тоогоор үржүүлж үржвэрийг хооронд нь нэмэхэд ямагт өөрөө гардаг онцлогтой. Маш их энергитэй. Монголчууд 9-ын тоог асар их дээдэлж төрөл бүрийн билэгдэл болгодог. Монгол төрийн есөн цагаан туг, есөн эрдэнэ. Халхын есөн цагаан билэг хэмээн чухал билэгдэл бий. 

Есөн цагаан гэдэг нь булганы арьсаар битүү бүрсэн нөмрөгтэй, мөнгөн буйл алтан дөрөө чимэг ташуур тохоштой цагаан ат. Алтан амгай, зуузай товруу бүхий хазаар, алтан дөрөө чимэг бүхий эмээл, мөнгөн утсаар хийсэн нөмрөгтэй 8 цагаан морь байсан ажээ. Монголын хошуу ноёдоос жил бүрд Манжийн амбанд жид нэг удаа эзэн хаанд тус тус өргөдөг байв. Харин хэр хэмжээний хөрөнгө болохыг сонирхвол нэг л удаагийн өргөлөөр баригдсан сүм Бээжинд байдаг аж. Өндөр гэгээний санаачлагаар Манжийн хаантай байгуулсан энэ гэрээ яван явсаар Монголоо авч үлдэх арга, Европд эдийн засаг татварын онол гарах учиг болсон ажгуу. Энэ бол дэндүү агуу зүйл юм. Мөн дээрх тооны давтамжуудыг эрхэмлэх ёсон буй 81, 99, 108 гэх мэт. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР