2011-11-08

Тэнгэр Дээдсүүдийн таалан соёрхсон дуунууд

1. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

2. Тэнгэр ээж минь өршөө
3. Дуут нуур
4. Гоёлоо өмссөн ээж
5. Амин хайртай миний аав
6. Гоёлоо өмссөн ээж
7. Миний сайхан ээж
8. Халуун элгэн нутаг
9. Зүүдний говь
10. Дэлхий ээж





Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Үг: Л.Мөнхтөр
Ая: Н.Баасандорж

Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг аа
Уужуу тайвуу ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

ДХ: Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг аа

ДХ:

Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг аа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг аа

ДХ: *2



Тэнгэр ээж минь өршөө

Тээж төрүүлсэн ачий нь ээ
Тэтгэж хариулах завгүй яв аа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө

Дуулимд ганцхан ээжий минь
Дуучин хүүгээ өршөө
Тэнгэр ээж минь өршөөгөөрэй

Царай чинь нүдэнд үзэгдээд
Санаа чинь биеэр лугшаад байна аа
Эмгэн болсон ээж танийгаа
Ээдээ мөн ч их санах л юм даа

Алаг нүдний минь нулимс
Аягаа дүүрээд бөмбөрлөө
Айдаа мөн ч их санах юм даа

Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай шаргал цайны нь оронд
Амилуулж дуулсан дуугаа өгье өө

Аялгуу шингээсэн дуугий минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа

Аялгуу шингээсэн дуугий минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа
Аамтлан амтлан уу даа



Дуут нуур

Д.Цэвээнравдан Н.Лутбаяр
Дуучин: УГЖ. С.Батсүх

Зогссод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урадах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа

Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм

Дахилт:

Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа

Дахилт:








Гоёлоо өмссөн ээж 


Үг: Н.Сайннямбуу
Ая: Р.Ганбаатар

Ногоон торгон дээлээрээ
Хичнээн ч жил гоёлоо доо
Нартай сартай хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа

ДХ: Гоёлоо өмссөн ээжий минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа

Хүрэн тэрмэн тэрлэгээрээ
Хичнээн ч жил гоёлоо доо
Хүний сайхан хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа

ДХ:

Ухаа хамбан торгоороо
Хичнээн ч жил гоёлоо доо
Учир битүүлэг хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа

ДХ: *2



Амин хайртай миний аав

Амин хайртай миний аав аа
Адуунхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага насанд чихэнд хоногшсон
Баргил хоолойтои дуучин хүн байсан

Миний аав дуучин хүн
Миний хүн адуучин хүн

Ороо морины ганган толгойнд
Уургийнхаа хуивийг алдаж үзээгүй
Онцын хайртай миний ааваа
Олондоо нэртэй адуучин хүн байсан

Миний аав дуучин хүн
Миний хүн адуучин хүн

Хүлгийн төвөргөөнд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуугаараа намайг бүүвэйлсэн
Ухаантай аав минь дуучин хүн байсан

Миний аав дуучин хүн
Миний хүн адуучин хүн





Үлэмжийн сайхан хорвоо

Үг Б.Явуухулан Ая Ш.Батсайхан

Үлэмжийн сайхан хорвоод
Тээж төрүүлсэн ээжээ
Үс минь буурал болсон ч
Үе үе л санах юм

Үүрийн цагаан гэгээтэй
Урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээжээ
Байн байн санах юм

Ингэн хавтгайн сүүгээр
Цай сүлж уулгаагүй болохоор
Ээжийнхээ ачийг би чинь
Юугаар ч хариулсан гэхэв дээ

Үүрийн цагаан гэгээтэй
Урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээжээ
Байн байн санах юм

Эмийн цэцэгсийн шүүдрээр
Дарс нэрж дайлаагүй болохоор
Эх үрсийн өрийг би
Юугаар хариулсан гэхэв дээ

Үүрийн цагаан гэгээтэй
Урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээжээ
Байн байн санах юм




Миний сайхан ээж

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий




Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь




Зүүдний говь
Үг. Б. Лхагвасүрэн Ая. Ц. Чинзориг

Тооройн сүүдэрт ботго минь буйлна
Тогоотой сүүнд минь саран хөвнө
Толгодын оройгоор үүл нь нүүнэ
Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ

Их манхан тэнгэрийн говьд уусан алдарна
Ингэний цагаан буйлаа ботгондоо ирж шингэнэ
Зүүн бүрдийн зэгсэнд анир дуугарна
Зүйлийн буурал зүүдэнд ээжий минь эргэнэ




Дэлхий ээж

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлгөөр орон зайг ялсан
Оуюнбилэгт хүмүүст хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Олны дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР