...Тэнгэрийн нарыг тооноо гэвэл
Тэнүүн талаа туургаа гэвэл
Хөх Тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бидэн хоёроо ... гэх мэт олон дуу, шүлэгт Алтан судрын утга агуулга шингэсэн байдаг нь шүлэгч яруу найрагчдын илэрхийлээд гаргачих гэсэн бодол нь дуншиж дуншиж үзэглэгддэг /онгод бууж тэдний үгээр/нь тэр бизээ. Уншин-судлаж, бодон-сэхээрч, гэгээрэн-туурьвиж бүтээл /КҮ/ амильюу.
Ингээд бодохоор бид орчуулгын биш, тулгамал бус /ямар нэгэн ИЗМ-гүй/ МОНГОЛ мэдэрхүй-сэрэхүй-танихуй - гаар өртөөлж КҮ /чадвар/-д хүрэх болой. Сударт КҮ-гийн талаар:
Көбтэдөрэ ииэр КЭМ ЭН үрэдүй болжүй иймү КҮ болнэйчий.
Үржихүйн хүрдээр түгэн дэлгэрсэн сурлага болвоос КҮ болно гэжээ.
Үүнийг би-вээр аймшигүйгээр дуудлага аялгыг бодолцон өнөө цагийн хөгт нийцүүлэн сийрүүлэхийг хичээв. Алдах эндэх аваас өршөөн хэлтрүүлнэ үү.
Көбтэдөрэ – квадрат / үржихийн зэрэг, мөн дөрвөлжин дүрсний нэр //сонин байна уу?/
КЭМ - ХЭМ / хэмнэл, давтамж, үе / /1066- сэтгэшгүй үүнээс цааш мэдэхгүй/
ЭН - өргөн олон / хэмжээ /
үрэдүй - ирээдүй
болжүй - болсон гэх мэт.
Одоо буулгаж үзвэл:
Үржихүйн зэргээр/хүрд/ үелэн өргөн олны ирээдүй болсон ийм КҮ болноо чи... гэж хандан сургасан хэмээн ухав. Дээрхи дууны үгтэй холбогдуулан юм бичих гээд хамаагүй халив.
... Оул, Ахуй, Тархи гурав нь ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын үүсэл Үндэс нь билээ...
... Ухаанаар хана, оюунаар унь,ЗӨН-гөөр тооно хийж өөртөө эзэн болдог удамшилт Нүүдлийн соёлт ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улс ГЭР нь Үндэсний Алтан тархи билээ гэж байдаг.
Мөн Чингис хааны Нүүдлийн соёлын 90 өвийн Алтан тавд : АЙЛ, ХААН, ТУСГААР ТАВАН ТОГТНОЛ, ЖАЯГ, ГЭРИЭ багтдаг ажгуу.
За одоо гэрийн модоо босгож үзье:
Ханаа дугуйлан шийрлэж хаалгаа бөхлөөд тоонондоо багана аа бэхлэн өргөж униа өлгөж эхлэдэг. Эндээс л Алтан судрын зарим тайлал харагдаад байх шиг. Ханаа дугуйлахын тулд хооронд нь эвлүүлнэ. Нохой амаар нь эвлүүлвэл салхи бороо мэт хэврэг болно. Эвлүүлснээ уяна. Бас учиртай. Буруу бол суларна, сууна гэх мэт. Энэ бүгдийг мэддэг чаддаг нэг нь удирдана. /Тэргүүн, ах/ Барьсаар гэр босно. Өрхөөн тавьж тэнгээ татан газарт бэхэлнэ.
Мэдээж энд айл /гэр/ байна. Голомтоо бадраана. Гэр пирамид хэлбэртэй. Эзэд нь хараач /тооно/-аараан Тэнгэрээ толидоно. Сүслэнэ. Харилцан хүүрнэнэ.
Өглөөнөөс авахуулаад наран жаргатал Тэнгэрийн гэрэл гэрт торох саатах зүйлгүй тооноор нь гэрт гийнэ.
Мартах шахаж гэр барих газраа үер ус, салхи жавар, хүйтэн нойтноос хамгаалах, орчиндоо сөрөг нөлөөгүй зэрэг эвтэй байдлыг шинжиж барина.
Эндээс өрх гэр /айл/, ах зах /хаан/, туурга тусгаар бол ам тусдаа /тусгаар тогтнол/, уламжлалт зан заншил /жаяг/, байгаль орчин, хөрш саахалт , ан амьтаныг зүй бусаар амгаланг алдагдуулахгүй /гэр иэ/-гээр амьдрах ухаанд сурваас иргүн болно. Тэр чи.
Жич: Хөдөлмөр гэдэг үг ХӨДЛӨ – МӨР ажээ. Бие болон оюуны хүчин гаргах үйл нь МӨР үйлдүүлэх нь ХӨДЛӨХ. Эндээс хөдөлмөрлөх гэдэг үг гараад ирлээ.
2011.11.30
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002