2011-11-08

Thiaooba


Авсралийн эрдэмтэн Том Чалко гэгч нь 1987 онд Мишел Десмарк гэгч нѳхрийн харь гаригийнханд хулгайлагдаж, тэндээ сар шахам амьдраад эргэж ирсэн түүх гэгчийг ном болгон гаргасантай холбогдуулан асуусан асуулт хариултаас товчлон хүргэе.


А. Thiaoouba гэх энэ үгииг хэрхэн дуудах вэ.
Х. Еврейчүүд Ехүва хэмээн дууддаг байсан нь Библид энэ үг нилээн олон давтагдсанаар илэрч байгаа юм. 3250 жилийн ѳмнѳ бичигдсэн Еврей хэл дээрх Библид Мѳзэс Ертѳнцийн эзнийг энэ нэрээр нэрлэж байсныг 5 бүлгээс олж харж болно.

А. Энэ талаар бодит нотолгоо байгаа юу.
Х. Тэднээс шинэ технологи сурч авснуу гэж байна уу. Тэгвэл үгүй гэсэн хариулт л байна. Учир нь дэлхий дээр ахиад ямар ч шинэ технологи бидэнд хэрэггүй. Технологийг бид цэцэрлэгийн хүүхдүүдэд автомат буу ѳгч тоглуулж байгаатай адилаар ѳѳрсдийгѳѳ, эх байгалиа устгахад хэрэглэж байгаа болохоор тэр. Харин материаллаг технологийн оронд эрт дээр үед манай дэлхийн хүмүүсийн хэрэглэж байсан ѳѳр технологуудын тухай надад сонирхуулснаас халти дурдах юм бол сансраар аялах, телепат, био энергиэ ашиглах, сансартай харьцах г.м. Эдгээр нууцлаг гэгдэх боломжууд оршдог, ийм чадварууд бидэнд бийг шинжлэх ухаанаар батлаж нотлох хүртэл хэдэн арван жил шаардагдах байх гэж би бодож байна.

А. Энэ номын гол зорилго нь юу вэ.
Х. Сүнслэг ертѳнцийн тухай мэдлэггүй материаллаг технологийн хѳгжил нь дэлхий ертѳнцийг мѳхѳл рүү аваачиж байна. Технологи гэдэг маань уул нь хүмүүсийн оюун ухаан, сүнсний хѳгжлийг дэмжих зорилготойгоос бус одоо бидний хэрэглэж байгаачлан хүмүүсийг зуурдын ертѳнцѳд материалаг эд зүйлс болон мѳнгѳний боол болгоход чиглэсэн эд биш гэдгийг таниулахад байгаа юм.
Яг одоо бол хүн тѳрѳлхтѳн ѳѳрсдийн махан биед гол анхаарлаа хандуулаад байгаа нь маш том алдаа. Энэ бол түр зуур орших бие. Харин хүний үндсэн бие болох оюун сүнс бол хэзээ ч үхэж устдаггүй. Тиймээс л бид сэтгэл оюунаа хѳгжүүлэхэд голлон анхаарах ёстой.
Thiaoouba гаригийн хүмүүс хувь хүний сонголт хийх эрхийг маш чухалчилдаг. Хүн бүр сонголт хийх эрхтэй бѳгѳѳд сэтгэл оюунаа хѳгжүүлэхийн тулд ѳѳрсдийгѳѳ сайтар бэлдэх нь чухал. Хэн ч бусдад ѳѳрийн сонголтыг тулган хүлээлгэх ёсгүй. Учир нь энэ бол хүн тѳрѳлхтний үйлдэж болох хамгийн том гэмт хэрэг, нүгэл юм. Энэ бүхнээс харахад манай дэлхий тэр чигээрээ буруу үзэл баримтлалаар яваад байна. Ихэнх хүмүүс бусдын тулган хүлээлтийг аялдан дагахаас ѳѳр аргагүй болдог.
Харин энэ ном алдааг нь илчлэхээс гадна түүнийг хэрхэн давж туулах аргыг ч мѳн ижил зовлон туулсан бусад гаригийнхны жишээн дээр тайлбарлаж ѳгсѳн байгаа.

А. Thiaoouba гариг руу бид очих боломжтой юу.
Х. Тэд 100 жил тутамд нэг хүнийг ѳѳрсдийн гаригт аваачдаг гэсэн. Гэхдээ та тэнд очих хэрэггүй л болов уу. Мишелийн хувьд тэнд байсан тухайгаа дурсах бүр их гунигтай болдог. Та нар диваажинд оччихоод тэндээ үүрд үлдэх боломжгүй боллоо гээд тѳсѳѳлѳѳд үз дээ. Мишел тэнд үлдэхийг их хүссэн ч түнийг үлдэхийг зѳвшѳѳрѳѳгүй юм. Харин эх дэлхийдээ буцаж ирсэн тэрээр дэлхий дээрхи бүх хүнийг, ѳѳрийн гэр бүл, ёс заншил, шашин шүтлэг, шинжлэх ухаан гэх мэт бүхнийг эсэргүүцэх болсон. Бүр харь гаригийнхныг судалдаг эрдэмтдийг хүртэл. Тэгэхээр бүх үнэнийг тэр чигээр нь мэднэ гэдэг заримдаа маш аймшигтай байдаг байх нь.

А. Thiaoouba гаригийнхан хайрыг түгээдэг гэх юм. Тэд завсрын ертѳнцийн хүмүүсийг алдаггүй гэж үү.
Х. Зарим хүмүүс завсрын ертѳнцѳд хэдэн мянган жилээр ч гацдаг учир тэдийг алах нь нэг ёсны буян юм. Тэгж байж л тэр хүмүүс дараагийн тѳрлѳѳ авах боломжтой болдог. Хэрэв тэднийг алахгүй бол, тэд тэндээсээ хэрхэн салахаа мэдэхгүй болхоор гариг ертѳнц мѳхѳх хүртэл маш урт удаан хугацаанд тэндээ л байх болно. Уг нь тэндээ байгаад байхад муу зүйл үгүй ч манай гариг ертѳнц ухамсрын эх булагт нэгдтэл олон сая гэрлийн жил шаардлагатай.

А. Динозаврууд яасан бол.
Х. Багцаагаар 5 сая жилийн ѳмнѳ дэлхийн 2 дах дагуул болох жижиг сар дэлхийг мѳргѳж, галав юүлэхэд сүйдэхэд устсан гэдэг. Гэхдээ одоо динозаврын тухай асууж байх цаг мѳн гэжүү. Хүмүс бид удахгүй тэднийхээ араас орох гэж байхад...

А. Энэ ном гайхалтай ч материаллаг оршихуй маань намайг илүүтэй эзэмдээд байхаар би үнэхээр яахаамээхгүй байна.
Х. Мишел бид 2 таныг ойлгож байнаа. Гэхдээ ямар ч үйл хэрэг нэгээс эхэлдэг шүү дээ. Яг л тан шиг, над шиг хүмүүсээс. Урсгалыг сѳрж алхах зоригтой тийм хүмүүсээс. Ертѳнц дээр хүн бид л хамгийн арчаагүй амьтан болж таарч байна. Дор хаяж амьтад хүртэл телепатаар харьцах чадвартай байдаг. Гэхдээ хэрэв хангалттай тооны хүмүүс зѳв чигээ олж чадвал бусад нь ч мѳн дагах нь тодорхой.

А. Томны ихэнх хэсэг нь бусад шашнуудын номлодогтой давхцаад байх юм.
Х. Ихэнх шашнууд хайрыг эрхэмлэдэг боловч зорилго нь хүмүүсийг тѳѳрѳлдүүлж буруу мэдээлэл ѳгѳхѳд чиглэж байдаг. Үүнд нь 2 шалтгаан байгаа нь мѳнгѳ, мѳн бусдыг эрхшээлдээ оруулах чадал. Тийм болохоор айдасыг зэвсэг болгон бусдыг эрхшээлдээ оруулдаг. Жишээ нь Католик шашныхан библээсээ дахин тѳрѳх ойлглтыг хасаж, Сатан гэгчийг нэмсэн байдаг. Тэгснээрээ шашны нэрээр бусдыг алж устгах явдлаа ѳнгѳлѳн далдалдаг. Түүх хараад байхад ихэнх дайн дажин шашнаар тархиа угаалгасантай холбоотой байдаг.
Та хайр хүссэн үедээ биеэ үнэлэгч дээр очдоггүй шүү дээ. Түүнтэй адилаар үнэхээр тэнгэр бурхныг хайж байгаа бол нэрийг нь барьж бизнес хийдэг хэсэг бүлэг хүмүүс рүү явах хэрэггүй. Тиймээс энэ номны гол зорилго нь бурхан тэнгэрийн оршдог хамгийн ариун сүм бол хүний дотор оршдог гэдгийг хэлэх явдал юм. Түүнийгээ нээхийн тулд анхаарлаа тѳвлѳрүүлж бясалгаж сурах хэрэгтэй. Бид ѳѳрсдѳѳ ѳсѳн дэвжихийн тулд дэмий хоосон шашны дэг жаягийг халж, биднийг сорон мѳлжиж байгаа нийгмийн урсгалыг сѳрѳх ёстой.

А. Зарим харь гариг судлаачдын номонд гариг хоорондын дайн гэж гардаг. Энэ үнэн үү.
Х. Үнэхээр ѳндѳр түвшинд хѳгжсѳн гаригийнхны дунд дэлхийг эзлэх гэсэн дайн тулаан огт байхгүй. Тэд бол бодол санаагаараа хүссэн материалаг зүйлээ бүтээж чаддаг болохоор ингэх шаардлага тэдэнд үгүй. Бидний эртний ѳвѳг дээдэс тэднийг бурхан тэнгэр гэж дууддаг нь зүгээр ч нэг тэгсэн хэрэг биш. Нар сар, гариг ертѳнц гэх мэт бүхий л материаллаг зүйлс бол түр зуурынх. Атом бүр зѳвхѳн долгион бѳгѳѳд хэзээ нэгэн цагт оргүй хоосон болж хувирдаг. Харин сүнс, оюун ухаан мѳнхийн гэдэг нь гарцаагүй үнэн. Ертѳнц дээрх нүх хүн ѳѳр ѳѳрсдѳѳ үүнийг ухаарч ойлгох ёстой.

А. Харь гаригиинханд хулгайлагдаж байсан хүмүүс янз янзын түүх ярьдаг. Аль нь үнэн бол.
Х. Мишел хэн үнэн, хэн худал түүх зохиож байгааг мэдэж байгаа ч түүнийг бидэнд дэлгэх эрхгүй. Учир нь хүн бүр ѳѳрсдѳѳ үнэнийг эрж олох ёстой. Энэ бол дэлхийд мэндэлсэн хүмүүсийн гэрийн даалгавар. Харь гаригиинхан бидэнд даалгаврыг маань хэзээ ч хийж ѳгѳхгүй. Тэд зѳвхѳн зарим нэг учгийг цухуйлгаж л ѳгнѳ.
Айдас хэмээгч нь хүмүн бидний логик сэтгэлгээг царцааж, бусдын эрхшээлд орох замыг нээж ѳгдѳг. Тиймээс л олон мянган жилийн турш сүм хийд, тѳр засаг хүмүүсийг энэ аргаар барьж тогтоож байсан юм. Айдасыг ашиглаж, хѳхүүлэн дэмжиж байгаа хэн болов ч Ертѳнцийн хуулийг мэдэхгүй бална гэсэн үг. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР