2011-11-16

ЭЗЭН ЧИНГИС ХААНААС АСУУСАН 73 АСУУЛТ 73 ХАРИУЛТ


Хэрэв эзэн Чингис Хаан буусан бол та Хаанаас юу гэж асуух байсан бэ? гэдэгт хүмүүс дараах асуултыг асууж дараах хариултыг авав. 

1-р хэсэгт байгаа асуултын заримыг АЯНГА удган заримыг ХААН хариулав. 
2 ба 3-р хэсгийн асуултуудад ХААН өөрөө хариулт өглөө. Энэ нийтлэлийн дор комментоор Та Хаанаас юу гэж асуух байсан тухайгаа бичиж болно. ХААН БОЛ ХААН Л БАЙДАГ ЮМ БАЙНА.

1-Р ХЭСЭГ

  • 1. аааа өөөө Монголчууд гэгээрч, хөх монгол дахин сэргэсний дараагаар юу бидний зорилго болох вэ?
 Гэгээрхэд хязгаар үгүй билээ. Хөрст дэлхий, Ертөнцийн амьтай бүхэн амар тайван орших хүртэл цаг хугацааг яг одооныхон үзэхэд бэрх ч түүний төлөө л Монгол гэдэг үндэстэн энэ дэлхийд бүтээгдсэн заяатай улс.

Өнөөдөр хэдэн билээ Хөөө. Түүнээс Хааны төрсөн он өдрийг хасчихаа Хөө. Хаан бол Мөнхийн настай юм.
  • 3. Eni Enijrock чингис хаан буусан гэдгийг яаж батлах вэ?
 Харах боломжгүй хүмүүс Хийж байгаа үйл, хэлсэн үгээр л дүгнэнэ дээ. Харах аз нь шовойсонгууд нь  Хаан өөрөө буух үед нь буултанд суугаад уулзана биз. Үг ,Үйлээс нь гадна бодит зураг, бичлэгүүдийг шинжлээд, хэмжээд, жигнээд үзэцгээнэ биз. Тэгээд ч итгэхгүй бол таны л таалал мэднэ дээ. Та өөрөө Хир зэрэг оюунтай, хир тархитай хүн бэ гэдгээ бас хэмжээд, жигнээд, шинжлүүлбэл зүгээр байхдаа.

  • 4. Mandakh Naraa Хаан эргэж ирсэн хамгийн гол зорилго?
Хүмүүсийг Мунхаглалаас аварч Гэгээрэл рүү чиглүүлэх, Дэлхий ээжийгээ аврах.

  • 5. Mandakh Naraa Яагаад заавал энэ цаг үед гэж?
 Цаг нь болсон болоод тэр дээ. Энэнээс цааш хэтэрвэл Хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө устгах учраас Тэр. Дэлхий ээжийн хэвлийг эргүүлж сэгсрэх хүртлээ мунхарсан учраас хүмүүст сануулах цаг болсонд ирлээ. Өмнөх замнал чинь юунд хүргэснийг ухааруулах, нүдээ нээхийг, ухаан орон сэрэх хэрэгтэйг харуулах гэж буусан.

  • 6. Saagii Gambaa Тэнгэр Монгол Газар гэж юу гэсэн утгатай юм бэ?
Энэ үгийн утга Блогт бичсэн байгаа. Блог уншсан хүн бол ингэж асуухгүй дээ. Гэхдээ яахав дахин хэлэхэд Энэ үг бол Монголчуудын босоо заяаг сэргээх тарнит үг юм. Монгол хүн Тэнгэрлэг. Энэ үгийг сайн бод. Та энэ үгийг хэлүүт Тэнгэрийн туяа таны зулайгаар орон Таны ХӨХ ТАМГА буюу МОНГОЛ гэх дархлааг чинь эрчимжүүлнэ. Үүнийг жөнтобэ бодис гэдэг. Ам сударт нэр нь байгаа. Таны биеийн дархлааг эрчимжүүлэн биеийг чинь эрчим цэнэгээр хангаад та газар гишгэж л амьдардаг Тэнгэрийн амьтан биш гэдгийг сануулан Газарт шингээд эргээд Тэнгэрээс шинэ эрчим ирнэ.  Монголчууд ганц Тэнгэрийн амьтад биш ээ. Тэд бас Эрлэгтэй байдаг юм. Энэ эргэлдэх эрчим нь хэрэв таны биед муу юм байвал хөөн Газарт Эрлэг, Там руу хөх шидтэй. Нэг л хэлээд болно гэж бодож болохгүй. Байнга өөрсдийгөө цэвэрлэн энергижүүлж, эрчмээр тэтгэж байх хэрэгтэй байдаг.

Учир нь Та ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Нил хар сүнстэй, хар энергитэй орчинд амьдрах болсон учраас өөрийгөө Нар, Сарны эрчим, Сүүн эрчмээр цэвэрлэн ариутгах ёстой юм. Таны Хөх бодис сэргэх, цэвэрлэгдэх тусам Ухаан тань уужим болон саруулсана. Энэ үгийг та чин сэтгэлээсээ Тэнгэрийг мэдэрч, өөрийгөө мэдэрч, Газрыг мэдэрч хэлж хийх ёстой. Та ингэх тусмаа л аугуу их хайрыг мэдэрнэ.  Тэнгэрээс ирэх онгод, элчүүд таны биеийг хэрхэн цэвэршүүлж, бас хайрлан муу муухайг нь хэрхэн Газар их өөртөө шингээж байгааг мэдрэх тусмаа Та тэднийг өрөвдөн хайрлаж, баярлана. Тэд ч бас амьтай, ажлаа хийж буй учраас таныг ухаарах тусам баярлан танд шинэ шинэ боломж, азаар бэлэг барьдаг юм даа.

  • 7. Saagii Gambaa Энэ үгийг хэлэхгүй бол яахын?
Хааны Тэнгэрийн ГЭРЭЛ гэсэн айлтгалыг л сайн унших хэрэгтэй. Хааны гол зэвсэг юу гэж бодож байна. Хаан Тэнгэрийн Хаан шүү дээ. Тэр бусдаас юугаараа ялгарч байж Тэнгэрийн Хаан болох ёстой вэ? Ухаан, хүч чадал, үлгэр дууриалаараа. Ухаантай нь бол та маргах юм даанч байхгүй. Тэр энэ дэлхийд амьдарч хүн биетэй байхдаа өөрийн ажил үйлс, амьдралаараа батлаж чадсан. Үлгэр дууриал үзүүлж чадсан. Түүний хэлсэн үг, судруудыг ҮНЭН гээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хичнээн жил харийн хүний үгээр та нар явах вэ. 

Хааныг муулсан байлаа гэхэд яагаад нөгөө талыг нь харж бас болдоггүй юм. Тэр хар мянган гэдэг нийгэмийг яагаад та нар бас харж мэддэггүй вэ. Тэгвэл хүч чадал нь Хааны зөв байсан учраас Тэнгэр түүнийг ивээн дэмжсэн юм. Тэнгэр дэмжинэ гэдэг бол Тэнгэрийн гэрэл, Тэнгэрийн тулган хүлээлгэлт бас байна гэсэн үг. Нар, Сар, Оддын гэрлээс та хаана нуугдах вэ дээ.

Энэ 21 р зуун бол хүн төрөлхтөн тархи нь хөгжсөн зуун учраас энэ удаагийн зэвсэг бол ГЭГЭЭРЭЛ. Өмнөх хар мянганд гэгээрүүлэх гээд ч нэмэргүй хар тэнэгээр дүүрэн байсан учраас Илдээр номхотгосон. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ. Ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг биз дээ. 13 р зууны хүмүүс болон  21 р зууны хүмүүсийн Тархины хөгжлийн асар их ялгаа байгааг та нар өөрсдөө мэдсүгэй! 

Гэгээрлээс зугтаасан бүхэн Тэнгэрийн Гэрлийн шийтгэлд өртөн сүйрэх жамтай. Учир нь тэр шидэт тарнит үг бол Гэгээрлийн эхний л хаалга юм. Та энэ үгийг хэлснээр Нар, Сар, Оддоос ирэх туяанаас өөрийн биедээ шингээн биеэ дасгасан байгаа. Харин цаг нь дуусахаар энэ үгийг хэлж биеэ дасгаж байгаагүй, эсэргүүцсэн бүхэн Туяаны хордлогод өртөх болно. Нэг ёсны Лазер зэвсэг юм. Та нар одоо хатиг гарах юм уу, ямар нэг өвчинд лазер туяаг ашигладаг эмнэлгийн практик мэднэ шүү дээ. УВЧ аппарат гээд тэр бол туяаны аппарат. За яахав мэрэгжлийн хүмүүс Энэ туяаны Ач холбогдол болон Хорыг сайн тайлбарлана биз ээ.

  • 8. Saagii Gambaa Зураг дээрх нарны хүрээ гэрэл нь байгалийн үзэгдэл ш дээ, тохиолдол биш гэж яаж батлах вэ?
Хүн гээч та бүхэн ч гэсэн байгалийн амьтан буюу байгалийн үзэгдэл ш дээ. Та нар газар дээр гишгэж байж явж, тогтож, алхдаг. Та нарт далавч байхгүй учраас агаараар явж чадахгүй. Та нар ус л ууж байж хатаж үхэлгүй амьдардаг. Та нар агаар л амьсгалж хэдэн минут амьд амьдардаг. Та нар бол Байгалиас 100 хувь хамааралтай байгалийн үзэгдлүүд. Та нар ам, хамраа түгжээд 30 минут амьд байх гээд үз. Тохиолдол мөн бишийг шалга. Тэгвэл байгаль бүхэн амьтай байдаг юм. Дэлхий өөрөө, энэ галактик өөрөө амьтай байдаг юм. Нарыг гаргахгүй болгочихвол та нар яах вэ? Хөлдөж үхнэ. Сарыг гаргахгүй бол та нар шатаж үхнэ. Салхи, Бороо, Цас байгалийн үзэгдэл ч тэд байхгүй бол яадаг билээ.

Салхиар үрээ тараах цэцэгс яах болж байна. Салхиар цэвэрлэгдэх ертөнц яах вэ? Бороо, цасгүй бол цэцэгс ногоо билээ. Ногоо идэхгүй бол мал чинь яах билээ. Малаа идэхгүй бол та нар яах билээ. Ногоо таридаг, үр тариа хураадаг та нар хэний хүчинд юу идэж ХООЛ иддэгээ санаж яв. Нар бүхнийг ивээн илчээ өгөн дулаан ялгаруулахгүй бол та нар яадаг билээ. Тэд амьтай учраас л ажлаа хийдэг юм.

Блогт баримт нь байгаа Бөөлөхөөс өмнө гээд зураг нь бөөлж байх үед, бөөлсний дараа гээд л бодит зурагт итгэхгүй бол бөндгөртэй явсны хэрэг ч алга. Сүнс байгаа нь үнэн. Тэд өөрийн нүүрээ биеэ ил харуулаад та нартай ярих болж байна уу. Тэд байгаагаа байгаль амиараа харуулахаас илүү юу шаардана вэ.

  • 9. Saagii Gambaa Хаан орчин цагийн хэл мэдэхгүй, тэр үеийнхээрээ ярих ёстой биш үү
Хаан бусдаас онцгой нэг чанар нь энэ дээ. Бусдын буурлууд бол хэнгэрэг дэлдүүлэн байж  бууж байхад Хаан бол 24 цагаар хамт амьдрах чадвартай. Тэр орчин цагийн хэлийг байтугай орчин цагийн текник технологийг улаачаараа дамжуулаад хийж бүрэн чадна. Иймээс л Улаачаа шахан ихийг мэдэх, сурахыг шаарддаг. Хуучин цагийн хэлээр яриад Чи Хааны хэлийг ойлгох бил үү. Ярих байтугай ном нь судар байхад Та нар тайлж чадахгүй хичнээн жил судлаад байгаа биз дээ. Та нарыг тэр цагийн хэлийг сурахыг хүлээсэн нь дээр үү? Хаан энэ цагийн хэлээр ярьсан нь дээр үү? Хаан өөрийгөө гайхуулах гэж бууж ирээгүй Тэнгэрийн ажлаараа буусан, Тэр үргэлж өөрчлөлт шинэчлэлийг хийж, өөдөө дэвшиж хөгжих замыг заадаг учраас урагшаа өмнөх зуун руу чирдэггүйгээрээ бусдаас Онцгой юм.


  • 10. Saagii Gambaa Бусад бөө нар хаан мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа юу?
Хааныг бусад Бөө нар хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй нь ер хамаагүй.  Тэнгэрийн Дээдүүд нь ч өөрсдөө буун үйлээ хийж байгаа. Хаан гав ганцаараа буун үйлээ хийхээр ирээгүй. Түүний Өрлөгүүд, Жанждууд, Баатрууд буудгаа буугаад үйлээ хийж байгаа. Харин тийрэн сүнснүүд юм уу газрын Бөө нартай хольж хутгах хэрэг үгүй.

  • 11. Purevjamts Purev ‎2012 оны 12 сарын 21 нд юу болох вэ ?
Энэ өдөр бол Монгол Тоолол эхлэх өдөр. Тэнгэрийн цаг мэндлэх өдөр. Энэ өдөр бүх Монголчууд Тэнгэрт хандан Морин цагт залбирах өдөрдөө.

  • 12. Purevjamts Purev Монгол орон дахин сэргэн мандахын тулд бид юу хийх вэ ? 
Монгол орон Тэнгэртэйгээ ойр байсан бүх цаг үеүдэд Мандан бадарч байсан түүхтэй. Энэ мянганд бол Гэгээрэл гэдгийг л нийтэд түгээвэл Гэгээрлийн Мянган эхлэх боломж бүрдэнэ. Иймээс  ердөө бүх нийтээрээ ГЭГЭЭРЭХ хэрэгтэй.

  • 13. Purevjamts Purev монгол угсаатан бууран доройтох болсон шалтгаан нь юу вэ?
Тэнгэр шүтлэгээс холдон, хүний юм бүхний өнгөн талыг нь хуулж халуун будаа үмхэлснээс л болсон доо. Өнгө, мөнгө, шунал гэдгийг л өмнөх зорилгоо болгон худал хуурмаг бүхнийг өндөрт өргөснөөс л болсондог. Түүхээ мартан, өвгөдөө хаяж, өөрийн ухаанаа гээсэн улс яаж өнгөтэй өөдтэй явах вэ?

Хаан би бол Тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Эхээс мэндэлж энэ дэлхийд төрсөн. Дээрээ ч Тэнгэр эцэг, Тэнгэр ээжтэй хүн. Монголчууд хэзээ ч эмэгтэй хүнийг дорд үзэж, доош нь хийж байгаагүй. Түүнийг Түүх гэрчилнэ. Арга билэг хэмээн шүтэж, Хаан, Хатан хэмээн хүндэлж ирсэн угсаатангууд юм. Энэ мянган бол Гэгээрлийн мянган. Мөн шинэ мянган юм. Шинэ мянганыг эхлүүлэхэд унтсан дарагдсан амь бүхнийг ЭХ ХҮН л амилуулна. Иймээс миний удган энэ бүхнийг амилуулаад дээдийн дээд Тэнгэр удган цол авсан. Тэр бол мянганы эжий болсон түүхтэй. Түүний амилуулсан ЗүрхХайрханыг тахихдаа та нар түүний шидийг үзээгүй гэх нүү.

Түүний амилуулсан Нар, Сар, Оддын амийг өдөр бүр харахдаа та нар итгэхгүй байгаа хэрэг үү? Түүний амилуулсан ирэх мянганы цаг хугацаагаар та нар амьдрах болно доо. Ийм заяатай эмэгтэй хүнд буусан нь Хааны буруу юу? Миний Тэнгэр удган бол эгэл нэгэн Улаач ч биш. Эгэлгүй нэгэн билээ, энэ мянганы эжий нь билээ. Ийм хүнд буухгүй бол би Хаана, Хэнд буух вэ?????? Түүнд л буугаадах гэх эр чинь тэгээд байна уу? Тэр юу хийж чадсан болоод Хаан намайг залах эрхтэй юм бэ??? Энэ асуултуудад хариу хэлдээ тэгвэл.
Хар мянган 13 р зуунд эр хүний чадал тэнхээгээр, ирт мэсний эрдэм чадлаар мянганыг өөрчилж байсан бол энэ зуунд би мэс эргүүлэхээр буух болж байна уу? Түүхээ уншиж, түүхээ харж, цаг хугацаа, орон зайгаар сэтгэж сурах хэрэгтэй.
 Түүнийг эздээс нь асуусан нь дээр дээ.
  • 17. Nyamsuren Nyam chingis haanii akademi bolon busad baiguullaguudtai hamtarch ajilladag u? ajilladaggui bol yagaad?
 Эдгээр залуус бол шинэ эриний бүтээн байгуулагчид.

 Тэд маш их өндөр боловсролтой, ухаалаг, шаламгай, гайхалтай залуучууд байлаа. Ирээдүй тэдний гарт гэдгийг л юу юунаас илүү ойлгосон залуус гэж бодож байна.

 Mонголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэн бүгд л элсэх байхдаа. Эздээс нь асуу. Хаан би юу хэлэхэв.

  • 20. Nyamsuren Nyam tanai baiguullagad elsehguigeer tengeriin uzliig surtalchilaad yabj boloh u?
 Бололгүй дээ. Хэн ч байсан Дэлхийг аврахыг хүссэн хүн бүр л хийх ёстой ажил.

  • 21. Tsezar Caesar chinggis xaan hesee ch emegtei ulaachid buuhgui?
 Тэгвэл Чи баталчих. Тэнгэрийн зарлиг үзүүлчих. Хийсэн бүтээснээ харуул даа.

Улаач нарын ухаан мэднэ. Хичнээн том онгодтой байлаа гээд энэ ертөнц дээрхи улаач нь ухаан муутай бол Хаан би хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдэж бөөлөх цаг хугацаа, дуудлагыг Тусгай айлтгал бичиж блогт тавьсан байгаа.

  • 23. Munkhbat Khurelbaatar Ezen haanii uil engiin humuust herhen medregdeh bol? Uuruur helbel hiij bui uiliin ur dun ni hezee medregdej ehleh bol?
Мэдэгдээд эхэлсэнг та бүхэн харж байгаа байх. Өдрөөс өдөрт нэмэгдэх блог уншигчид, энэ байгуулагдаад байгаа Монгол Тэнгэр Үнэн байгуулага, өөрөөр амьдрахаар тэмүүлээд ирсэн энэ олон түмэнг үгүйсгэх зүрх байхгүй биз ээ.

  • 24. Munkhbat Khurelbaatar Uvur mongol, dan gants uvur mongol gelgui, busad mongol tuurgatanguudtaigaa hezee negdeh bol?
 Энэ бол Тэнгэрийн үйл хэрэг. Түүхээ судла. Халх Монгол хэзээ гэгээрч хамгийн оройд гарна тэр цагт хүссэн хүсээгүй, бусад Монгол угсаатнууд эргэн нэгдэх л болно. Нэг сэтгэл зүрх, нэг цус урсаж л байгаа.

  • 25. Tsezar Caesar Sorhagtan behi hatnii sudar ni Bible-s ish tataj hiisen nomlel gesen unen uu?
Намайг Та нар Исүс Христийг дуурайсан гэх гээд байна уу? Миний зүс царай ч, ухаан бодол ч, үндэс угсаа минь ч өөр юмсан. Хийсэн, хэлсэн, идсэн уусан минь ч өөр л байсан юмсан. Харин одоо зарим нь өөрийгөө түүний үр гэдэгт л итгэх гээд байх болждээ. Нэг мөсөн Арьсаа солиулбал яасан юм.

Тэр номыг Амьтай гэж миний удган өөрийнх нь хэлээр блогоороо нэг хашгирсан гэдэгдээ. Эзэн би өөрийн номын тухай өгүүлэн орхисон нь ч бий. Араас нь ирээд буухаас илүү өөр юм юу шаардана вэ?

  • 26. Tsezar Caesar Nurzed gej hun ashgiin zorilgoor hunees dam sonsood altan sudar geechiig zohioson gesen. ene teleer buur doctor Nagaanbuu guain niitlel baigaa? iim demii yumiig olond tugeeh hereg bna uu?
Миний удган төрөлхийн шооч хүн. Ногоонбуу гээд аль хэдийн шоглоод авсан. Амаа татаж байхыг би сануулдаг ч аль хэдийн л хэлээд авдаг юм. Хүнээс дам сонсоно гэнээ. ХААААХахаххаа. Нагаанбуугаас өөрөөс нь дам сонссон гэх нь холгүй байх чинь. Тэр судрыг нэг хүний тархи оюунаар бичиж чадахгүй онцлогтой. Тайлж ч чадахгүй Онцлогтой юм. Түүнийг Монгол гэх үндэстэн оршин байх бүх үеийн түүхэндээ өвөг дээдсүүд нь үлдээж, үр удмууд нь үргэлжлүүлсээр ирсэн юм даа. Та нар ч үүнийг үргэлжлүүлэн энэ цаг үеийн сургаалийг нэмэн бичих болно.

  • 27. Nyamsuren Nyam zarim boo nar yagaad chinggis haan buusand itgehgui baina bэ?
Тэнгэрт ч гэмээн зэрэг зиндаа гэж юм бий. Хэдэн оны хэн гэдэг Сүнс вэ, Хаана суудалтайг нь өөрсдөөс нь асууна биз. Тэнгэрийн хэргийг хүссэн Сүнс бүр мэдвэл Тэнгэр гэж байгаад яах вэ? Хааны хэргийг хамаг олон мэддэг бол Хаан гэж байх хэрэг юув???

  • 28. Nyamsuren Nyam buh boo ongoduud chinggis haaniig buusniig zaaval medej baih estoi uy
Алба үгүй. Бид өөрсдөө өөрсдийн хэргээ хийчих чадалтай билээ. Энэ замбативд хэрхэн өөрийн отог омгийн нэрийг ямар хэмжээнд гаргах нь зөвхөн Улаачынх нь ухаан л мэднэ. Иймд бид шаардаж шахахгүй. Энэ замбативд өвөг дээдэс бид амьдарч байгаа биш Үрс та нар л амьдарч байгаа. Түүхээ хэрхэн бүтээж, түүхээ хэрхэн үлдээх нь та нарын оюун санаа, хоёр гарт чинь л бий. Өвөг бид яахав Үнэн түүхийг л өгүүлж, урдах замыг тань гэрэлтүүлэхээр л буусан билээ. Заавал Бөө байж л надтай нэгдэх хэрэгтэй юу? Үгүй шүү.

Монгол бусад үрс нь хүн биш юм уу? Аль хэдийн дээд өвөгчүүдийн ухаант үрс надтай нэгдээд ажлаа амжуулаад эхэлсэн шүү дээ. Тэдэн дотор Бөө нь ч байна, энгийн нь ч байна. Гэхдээ Монгол хүн бүрийг энгийн гэж хэлж болохгүй. Тэд бүгд Тэнгэрийн үрс. Бүгдэд нь онцгой чадал, авьяас байдаг юм даа. Тэдний хэн нь ч тэнгэртэй холбогдох бүрэн боломжтой. Тэнгэр Монгол Газар үгээр тэд холбогдож сурсан билээ. Үүнээс цаашхыгӨөрсдийн чинь Мэлмий мэдтүгэй.


2-Р ХЭСЭГ

·  29. Barsbold Buyantsog Za ehnii hun bolj asuult asuuh bolomj oldsond bayartai baina aa. Harin tulgamdaad oligtoi asuult orj irehgui shinjtei. Odoo olnooroo buuj ireh gej bui bidnii uvug deedes ongoduudiin talaar mun ulaach balchiruud ni yug anhaarval zohihiig herhen zuv bagshaa olj bolohiig aildana uu. Luu jilees hoish ongoduud olnooroo buuj irehee bolino gedeg ni unen uu? Henii ch medeejiin munhag asuult asuusan avaas urshuuh ajaamuu.

Амар амгалан байна уу?  ..... хммммммммм. Удган блогтоо бичсэн байдаг ч дахин хэлье. Онгод Буурлууд үйлээ хийхийн тулд бууж байгаа билээ. Та бүхэн амьдрах мөчдөө алдар нэрээ дуурсгаад, хүн шиг амьдраад дуусахыг боддог бол Буурлууд ч бас буухдаа удам судрынхаа нэрийг өндөрт өргөн, нүүр улайхгүй намтар түүхээ үлдээгээд одохыг хүсдэг юм даа. Отог овгоо оройн дээд рүү аваачин, олон түмний зовлонг зоондоо үүрэн, Тэнгэр эцгээс оноосон үүргээ биелүүлээд эргэн дэгдэх жамтай билээ. Улаач үр түүхээ мэдэн, оюунаа хурцлан, өвгөдийн түүхээр жигүүрлэн, өвгөд онгод Буурлууддаа итгэж чадвал чадлыг тань нэмж, оюуныг чинь хурцалж, сэтгэлийг тань эрчимжүүлж, хүссэнг тань өгөх учир Гэгээрэх хэрэгтэй.

                   ГЭГЭЭРЭЛ ГЭДЭГ БОЛ ҮНЭН, ХАЙР, УХААН ГУРАВЫН ЦОГЦ. 

ҮНЭН түүхийг ЭРЖ ХАЙЖ, МЭДЭЖ  ИТГЭЖ,  
УХААН оюунаа хөгжүүлж чадан, өөртөө эзэн бодолтой, Ухааныг орой дээрээ залан, Зүрхэндээ ХАЙРыг мэдрэх ёстой. Энэ гурвыг холбож чадвал ГЭГЭЭРЭЛ  болно.

Үнэнийг мэдээд Ухаарахгүй бол УХААН байгаад яахав.
Ухаан байгаад Худалд итгэвэл ҮНЭН байгаад ч нэмэр үгүй.
Үнэнийг олоод Ухаарч чадсан ч зүрхэнд чинь ХАЙР үгүй бол ХҮН байх хэрэг үгүй.
Энэ гурван цогц холбогдон биенээ Тэтгэж байж Гэгээрэл болдог.
  • 30. Purevjamts Purev Amar amaglan uu undur deedes minee mongol nutagt min tsomiin hayagdal awchirch horduulah ajiliig nuutsaar muu humuus hiihgej baina yaaj taslan zogsooh we        Yesterday at 9:51am

   ............Үр минь тэдний нэрсийг л надад өгчих дөө. Ард түмэн өөрсдөө сонор соргог, ухаантай, мэдлэгтэй байвал нууцаар  хийж чадах юм гэж үгүй. Чадлаа гээд ч харалган тэд дээр нь Тэнгэр мэлтийж, доор нь газар байхад юуны нь нууц байж чадахав дээ. Амьтай бүхэн чихтэй, нүдтэй, хэлтэй байдаг юм даа. Тэд нэг л хэлээр ярилцдаг боловч Хүн та нар ойлгодоггүй, сонсдоггүй, мэддэггүй юм. Хэдий чинээ Хөх Тэнгэр харж байгааг мэдэх, хэдий чинээ Хаан намайг хамаг Баатруудтайгаа ирснийг харуулж, дуулгаж чадвал мэдүүлж чадвал таслагдах болно доо. Тэнгэрээс тэрслээд давсан, дийлсэн Сүнс байдаггүй л юм.

  • 31. Saagii Gambaa Дээдэс минь та хот суурин газрын талаар юу гэж боддог вэ? Байх ёстой зүйлүү? эсвэл байлгаад хэрэггүй юу? Надад хоёр талтай санагддаг юм аа. Орчин цагийн элдэв сайн талыг нь хүн арддаа хэрэглүүлэхийн тулд заавал суурин газар байх ёстой юм шиг, гэхдээ энэ нь томроод ирэх юм бол байгаль орчиндоо хор ихтэй, мөн бие биеээсээ их хамааралтай болоод “алтан судар” т дурдсанаар нэгний хийсэн гэмийг нийтээр үүрдэг газар болоод байх шиг. Мөн Соркактай сэцэн дээдсийн хэлсэн “суурин газрын хүмүүс юу хариуцаад байгаа нь тодорхойгүй” гэдэг тун онож хэлсэн санагдах юм. Yesterday at 10:08am
...... Нүүхээ болиод нүхэнд хорогдоод Монголчууд өөдлөж дэвшсэн нь үгүй шив. Овооруулж шавааруулдсаар өөрсдийгөө ч Сүнсээ ч хорлож дуусах нь. Суурин газар амьдралаа гэхэд бусад амьтайгаа хүндлээд зохицуулаад л амьдрахаас өөр яахав. Монгол хүн төрөлхөөсөө ийм газар давчдаг. Та нар ч зун болов уу үгүй юу хөдөө хээрээр өөрийн мэдэлгүй тэнээд л явдаг чинь үүнтэй холбоотой. Хэрэгтэй эрчмээ бие чинь шаардаж, хээр талаас цэнэгээ авч байна гэсэн үг. Нутаг орон мундсан биш таруудуу, зайтай, арга билгээ хослуулаад хийх ухааныг л сурах болж дээ. Газар орон чинь бас амьсгалж, цэвэрлэгээгээ хийж, хувцасаа гөвөх хэрэгтэй л байдаг юм даа.

  • 32. Barsbold Buyantsog Дээдэс минь таны айлдсан Монголчууд эмээлээ элгэндээ авах тэр цаг... гэдгийг юу гэж ойлговол зохих вэ?                                                      Yesterday at 10:15am

 ..... Удган үүнийг тайлбарласан бус уу. Эмээл байтугай морь ч үгүй болтлоо л мангарлаа. Тэнгэрийн дуудлага дөнгөж одоо ирээд Хаан би буугаад л эхлээд байна гэж бодно уу. Хаан би буух бэлтгэлийг эртнээс л хангаад болох юм болдогоороо л явж байна. Яагаад та нар гэнэтхэн энд тэнд Монгол дуу хуураа санагалзаад, Монгол хувцсаа өмсөөд л, Монгол омогшил чинь бадраад л байснаа бод. Монгол Бөөнүүд хэдийнээс эхлээд л босоцгоож эхлэв. Монголоо хайсан зүрх сэтгэл чинь хэдийнээс эхлээд оюун бодолд чинь эргэлдэх болов. Учиргүй юм гэж байхгүй. Эзэн би эргэн ирлээ Эмээлээ элгэндээ авч байна Монголчууд. Тэнгэрийн таалалт цагт Мордоод давхихдаа Монголчууд Ялалт л байгуулдаг ЖАМТАЙ.
  • 33. Enkhbold Erdenechuluun Undur ih deedes mini amgalan zalarch baina uu. Ene tsagiin Mongol toriin butets baiguulj baigaa arga zam ni zov uu? Ard tumen songuuliar tor tushih 76 hunee songodog. Getel dandaa zulguidaj baahan hudlaa yarij baigaad mongoor hahuulidaad l toriin tushee bolno. Bas ard tumnii ogson sanaliig budiluulj luivar hiideg gesen margaan ih baidag. Bolson hoinoo toroo bish biee zasaj mongond shunasan l humuus. Ireh songuuliar bas l odiid baigaa humuusiin ur sad daraagiin ueiinhneer duureh yaria garaad baigaa. Ard tumen songuuli bolgonoor l naiddag huurtdag ene yavdliig yaj zogsooj jinhene zov humuus ni hezee tor barih bol?                      Yesterday at 10:27am ·              
..................Үр минь тэгээд хэн тэднийг сонгодог билээ. Та нар бус уу. Та нар хэн ихийг өгч, хэн залхуурч бэлэн юм өгөхийг нь л өөрсдөө сонгодог. Тийм үү? Өгнө, жаргаана  гэснийг нь үнэмшиж итгэж хүссэнээрээ Та нар өөрсдөө буруутай. Та нар ч идэхийн төлөө, уухын төлөө, жаргахын төлөө л адилхан хүсэлтэй байна. Яагаад та нар ажил хийлгэнэ. Нийтээрээ нийлж ажил хийе, байгалийн баялагаа хувааж биш хадгалж хайрлая гэсэн хүмүүст дургүй билээ. Яагаад та нар амьдрах Үнэнийг анхааруулсан  уул ус, газар шороог чинь ухаж ачаад байгааг харж тэмцсэнээ дэмжиж уухайлдаггүй хирнээ өгсөнгүй, дутаасан Худалч гэдэгтэй нь нийлж хамт уурладаг билээ. Та нар ийм байхад Төрд 76 ч байсан адил, 7 ч байсан адил, 760 байсан ч адил билээ. Гэгээрсэн ард түмнийг хэнч хуурч чаддаггүй юм. Хаан би ч хуурч чадахгүй. Хэн юу бичсэн, юу хэлсэн, юу бүтээснээр нь хараад ойлгоод, ухаараад Сонгож чадахгүй нийт олон байхад Хомхой сувдаг бүгд толгой дээр чинь гишгихийг санаархах нь зүйн хэрэг. Нийтээрээ нэгдмэл, нэг зорилготой, хүчтэй байхад Хариуцлага шаарддаг байхад хэн өөрөө дараа нь бас үрээ тэр хэцүү өндөрт суулгаад зовоогоод байхыг хүсэх вэ? Төрд байна гэдэг хүсээд байхаар ч юм биш. Олон ачаа үүрч, хариуцлага тооцдог учраас бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдын төлөө зүтгэдэг хүн л суудаг юм даа.
  • 34. Barsbold Buyantsog Монгол улсын Ерөнхий сайд байсан нэгэн хүмүүн хаан таны хэлсэн ярьсныг тань ойлгохгүй, хийсэн бүтээснийг тань ухаарахгүй явааг уучлаарай гэснийг дамжууллаа.                                                                            Yesterday at 10:33am ·
 .............. Хэхэхэхэ. Тийм шүү. Миний танхи Удган энэ тухай өдөр дунд сонссон ч ихэд ёс алдсан билээ. Юу хийхнэв гээд л харж байлаа. Баярлаж талархан Ухаантай хүн байна даа гэж түүний толгойд орж ирсээн. Гэвч хэнэг үгүй тэр та бүхэнтэй дэмий балай чалчин, эхнэр нөхөр сонгон баясан байгаад шөнө дунд хөнжилдөө шурган оров. Бид түүнийг унтуулахгүй зэмлэн, татаж чангаан босгож Төрд зүтгэсэн эрхэм дээд хүнд хүндэтгэл үзүүлэх ёсонг мартсаныг сануулан хүлцэл өчихийг сануулсан. Улаач маань намайг юу гэж бодох юм, ичиж байна гээд ширүүхэн шийтгэл амсан байж шөнө босон Өршөөл эрэн хүндэтгэлээ илэрхийлсэн бөчиг илгээсэн билээ.

Алдсан ч бай, оносон ч бай Төрд зүтгэж явсан хүмүүсийг хүндэтгэн харьцах нь Монгол Өвгөдийн Хатуу зарчим болно. Удган гуайг бид хүмүүжүүлэн үүнээс хойш, түүнээс цааш хэн ч байсан хүндэтгэн харьцахыг хатуу анхааруулсан билээ. Хэд мартаж, хэд донгодуулж байгаад хүмүүжих бизээ.  Буруу үйл хийсэн ч Ухаарч чадна гэдэг бол Гайхамшиг. Буруу замруу явсан ч Буцаад эхэлнэ гэдэг бол Аугуу. Алдаж байж суралцдаг юм. Сурч байж чаддаг юм. Өнө Сайдыг бид мэднэ. Ухаан билэг ихтэй, түвшин амгалан хүү билээ. Эх орноо, элгэн саднаа, Монголоо гэсэн Сэтгэл, Зүтгэл, Зүрх байхад Төрийн хүний гол ноён нуруу оргил болдог юм даа.

Миний Удганы ам түргэн, улс төр, Хаад ноёдын ёсыг үл мэдэгч, харсан үзсэнээ бодсоноо хамаагүй чалчигч ч сэтгэл нь сүүгээр бялхсан удган билээ. Удган бас алдаж онож, хаширч байж Ухаан суух бизээ. Нэг өнцгөөс харж үл болно.

  • 35. Enkhee Smith Ezen tanii amar amgalang ailtgaya buh ornii humuus burhan bolood neg l gazar ochdog um bolov uu ? Divaajind gehed ? Esvel oron ornoosoo shaltgaalan, shashin shutlegneesee shaltgaalan oor oor gazar ochdog um uu ? 99 tenger baidag gesen nomtoi bolgon nomtiin tengert, urlagiihan uglagiin tengert ochno gej baih uu ? Gyailailaa tandaa !                                                         Yesterday at 10:41am
 ..... Хэн юу хийснээсээ шалтгаалан Хаана очих нь тодорхой.  Миний айлтгалуудад хэн юу хийвэл Хаана очдог тухай бий. Тэнгэр гэж юу байдаг гэж та нар бодоов. Хэн дуртай нь очоод байдаг газар биш. Удган олон удаа хэлсэн. Зэрэг дэв, оршин байх газар нутаг гэж бий. 99 Тэнгэрийг салгаж бүү ухаар. Нэг нь л үгүй бол доголдох заяа байдаг юм. Шашин шүтлэг хэн хэн байсан нь огт хамаагүй. Тэнгэрт нэг л Хууль байдаг түүнд бүгд захирагддаг. Газар дэлхий дээр та бүхэн яаж амьдардаг шиг биш. Дээрээсээ доош дараалан байдаг юм даа. Хийсэн бүтээснээрээ дээш, доош суудаг юм даа. Ихийг мэдье гэвэл ихийг хийгээд өөрөө очоод харна. Тэнгэрийн үйлсийг хэтэрхий мэдэх гэдэг нь гэдсэнд цөвтөй.

  • 36. Barsbold Buyantsog Enkhee Smith yag minii asuuya gej gaihaj bodoj yavdag baisan zuiliig asuujee. Bayarlalaa. Yesterday at 10:44am · 
  • 37. Sansarmaa Rentsendorj Amar amgalan yy deedes mini. ene ih uilsed tani huchin zutgej yawtal nadad negen asyylt tylgarsan ym. ene tsagt mash olon buu udgan turj bgaa ch tednii sanaa setgel negen zugt bish heden bienee uguisgeh shinjtei baih ym. deed tengert yu boldogiig medehgui ch zurh gargan asyyj bgaag mini urshuuguurei. haantan ta deed tengertee zarlig byylgaj ene olon uwgudiig negen zugt chigluulj boldog ym bolyy gej asyyh gesen ym. ene bol uchuuhen minii bodol shuu urshuuguurei.
.......... Үр минь дээрээс буусан Өвгөдүүд хоорондоо биенийгээ үгүйсгээгүй. Нэгэн зорилготой, нэгэн үйлийн төлөө бид Хүн байхдаа ч хамтарч чадсан, Тэнгэрт дэгдээд ч хамтарсан нь ойлгомжтой. Хэн энэ замбативд амьдарч байна вэ? Өвөг Дээдэс бид биш Та нар. Хоорондоо биенийгээ үгүйсгэн тэмцэлдэх нь хувь улаач нарын л асуудал. Хэрэв улаач нь буруу зөрүүг их хийвэл бид Онгодтой нь, удам судартай нь устгаж өгч болно. Тэднийг хянадаг шүүлтүүр ч бий. Энэ замбад буусан өвөг онгодуудыг буруу чиглүүлэн, буруу үйлд ашиглахыг Улаач сэддэг хийдэг билээ. Мөн энд Сайн, Муу гэдгийг хамт нь салгаж бод. Сайны хажуугаар Саар Тийрэн Сүнс оруулчаад түүнийгээ Буурал гэж андууран будилах нь их байна. Бид ийм Сүнсүүдтэй тэмцэлдэн, хядахаас биш нэг зүгт чиглүүлэх шаардлага үгүй.

  • 38. Д. Наран ter olon bee nar chin bidend tenger etseg evgediig meduu;leh gej buuj bigaan gesen odoo 12 myanga geluu baigaa 30 myanga hurne gej Tv eer Enh amar udgan yarij baisan.manai udgan gadaad orond mongol garaltai bee udgad olnoor terehiin gesen tegeed shalgaraad 2012 oni 12 sariin 21 nii daraa tseereh yum gesen uurgee guitesetgeed zarimni butach baihaa .zarim tiiren naalgasan ni chuu;lgend ornoo.Ezen Bogd maaani ch gesen butsna gej helsen ch dee Mongolchuud tengeree eteseg evgedee martsan uchiraas l eneegiin baidald hursen taniulah gej bidendee zalarch baigaa baihaa
  • 39. Д. Наран Burhni orond hiisen uileeree chuulgeed taarah ntaarah gazraa ochdog ta sain uil hiivel taliich nar ch chin ch bas deer under bair suuri ezeldeg tuhai TMG nomond baigaa.herev ta muu yavbal deer baigaa etesg evged chin nuuree hiih gazargui bolj bas doochildog baih chuu TMG nomiig tataj avaad sain unchv
  • 40. Enkhchimeg Tumendemberel Сайн байцгаана уу? 2012.12.21 дараагаас бөө нар цөөрнө гэхээр тэд яана гэсэн үг вэ? Онгодууд нь үүргээ гүйцэтгээд буцахаар улаач үрс нь яах вэ?Yesterday at 11:24am ·
 ..............Энэ бол тухайн цаг үеийн асуудал. Зөв үйл хийдэг зон олны тус, буман олны төлөө улаач нар, Буурлууд заяа заяагаараа хийх нь хийгээд, явах нь явна. Тэнгэрийн үйлийг дээрхи онд дуусчихна гэж санаагүй биз дээ. Улаач бүр төрөхдөө наслах настайгаа, заяа тавилантайгаа төрсөн. Нэг юмыг хэтэрхий туйлшруулж бодож, сэтгэж мухарлах хэрэг үгүй. 13-р зуунд тэгвэл Би хэд насаллаа. Би Мөнх Хөх Тэнгэрийн улаач хүн байсан хүн. Миний Баатруудад залуугаараа ч өнгөрсөн нь бий, замбад өндөр наслаад ч дууссан нь бий. Заавал зөвхөн Улаач нарт ч хамаатай зүйл биш юм. Тэнгэрийн Гэрэлд нийцээгүй Улаач ч бай Эгэл ч бай өөрийнх нь бие хир тэсэхийг би биш ТЭНГЭР мэднэ.

  • 41. Chinzo Chinzorig Амар амгалан уу Дээдэс минь. Яг таниас юм асуух гэхээр хэрэггүй юм асуучих болов уу гээд асуух юм олдохгүй юм. Аянга удганаас гадна тэнгэрийн чадалтан ахиад 8 хүн байгаа гэж байсан. Энэ хүмүүс бүгд Монгол нутагт минь байгаа болов уу? эсвэл дэлхийн аль ч оронд байж магадгүй юу?  Yesterday at 11:27am
 ................Хэхэхэ. Аянгат бол Арав дахь нь болно. 9 хүн байх ёстой. Аянгат тэднийг манлайлах ёстой доо. Цаг нь ирэхээр хаана нь байхаа ухаарах биз.  Тэнгэр тэднийгээ мэдэж байгаа бизээ. Цаг нь ирэхээр харна.

  • 42. Ideree Batmunkh Та тавтай амгалан уу? одоо цагийн олон бөө удгад эх оронд минь ач тусаа өгөх үнэн мөртэй нь хэр олон бэ? уруу татагч шуналтан шунахайнуудыг мөнх хөх тэнгэр хэзээ гэсгээх бол?                                                                      Yesterday at 11:33am ·
  ...............Одоо цагийн олон Бөө удгад бүгд л Тэнгэрийн, Дэлхийн үйлст хүчин зүтгэх ёстой. Тэгэж бодвол тэдний Тоо хэтэрхий цөөхөн байгааг харж байна. Өөрсдөө ухаараад зам мөрөө ухаараад, ойлгоод үйлээ хийх ёстой ч Ухаан мулгуу бол бид яахав дээ. Тэд өөрөө өөрсдийгөө, удам судраа өвөг удмаа өөрсдийн гараар устгаж гэсгээх болно. Мөнх Тэнгэр  шууд буугаад ниргэвэл ганц улаач ниргүүлнэ. Хэзээ улаач нь ухаарахнав, тэр болтол Улаачаа засаж, хүмүүжүүлж чадахгүй бол Онгод Тэнгэр отог омог гэж байх хэрэг юув гэсэн Давхар хамгийн хүнд шалгуур байдаг юм. Шийтгэл нь УДАМ ТАСРАХ.  

Хэрэв Аянгат Тэнгэрийг ойлгохгүй, хайрлахгүй, зүтгэхгүй, хичээхгүй, өгсөн даалгаврыг биелүүлээгүй бол Би АЯНГАТ дээр буух ЭРХийг Тэнгэр Эцэг Төмрийн удамд өгөхгүй.  Өүлэн эжийгийн удамд олдохгүй.  Өөр хэн нэг алтан ургийн онцгой нэгэнд Хаан би бууж болох ЭРХ авна. ХААН би Тэнгэр эцэгийн мэдлийн Тэнгэрийн ХҮҮ шүү.  Хаа дуртай, хүссэн, дуудсанд буух ЁС ч байхгүй гэдэгт анхаар. Төмөрийн нэрийг хамаагүй хаа сайгүй бас буусан гэж бурах аюултай. Тэр надаас илүү Догшин. Миний хажууд л тайван биеэ барих болохоос нэг омог нь хүрвэл Хэдэн саяар нь хүйс тэмтэрч чадсан хүн Хэдхэн зуун хүн түүнд юу ч биш шүү. Аянгат бол түүний амьны ганц улаач нь, овог отгынх нь сүр сүлд болоод байгаа бахархал болсон охин нь шүү.

  • 43. Munkhbat Khurelbaatar Amar amgalan bna uu, Oiradiin khaan Galdan Boshigtiin tuhai asuuh gesen uma, khavt Khasariin udam gesen?   Yesterday at 11:43am ·

  ..... За энэ бүхэн чамд юунд хэрэг болнов.

  • 44. Ононжаргал Э.Д Эрхэм дээдэс минь, та минь амар амгалан байна уу? Монгол улсын бодит түүхийн талаар асуух олон асуулт байв ч, өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа энэ сархад, архи гээчийг зүйлийг хэрхэн яаж энэ хүмүүсээс салгах вэ? Оюун ухааныг нь хэрхэн цэвэрлэж энэ албингуудаас яаж салгах вэ? Архинд автагдчихсан дүр төрх хаа сайгүй байх юм...                                                              Yesterday at 11:54am ·
......... Үр минь. Архи, Сархадыг хүмүүсээс Салгах арга үгүй билээ.  Учир нь тэд амьгүй. Харин амьтай, тархитай Хүн өөрөө Архи, Сархадаас салах хэрэгтэй бус уу. Архинд толгойгоо мэдүүлэх бус Толгойгоо архинаас татаж авбал л сална даа. Архинд дуртай Албингууд харин бий. Хэрэв хүн Албин гэж  ҮНЭН байдагт итгэж, ойлгож чадвал Албинд уруу татагдан дөрлүүлэхгүйсэн. Иймээс л ҮНЭН гэдгийг ойлго, мэд, гэгээр гээд байгаа юм даа. СҮНС бол ҮНЭН. Энэ Үнэнг хүн мэдвэл ХААН надад итгэсэн шигээ АЛБИН гэж СҮНС байдагт итгэхсэн. Түүнийг мэдвэл түүнд уруу татагдан, хорлогдоод байхаа хүсэх үү? Оюун Ухаанаа цэвэрлэхийн тулд СҮНС ҮНЭН гэдгийг л эхлээд мэдэх хэрэгтэй. Яаж цэвэрлэх аргыг Аянгат блогтоо бичдэг. Тэнгэр Монгол Газар энэ үг ид шидтэй юм шүү. Хэн түүнийг хамгийн сайн хэрэглэнэ. Тэр Гэрлийн Дайчин болж Хар Сүнсүүдийг Хаа сайгүй устгаж чадна даа. Заавал Бөө Удгад л чадах зүйл биш. Энгийн гэх тодотголтой ч та нар Эгэлгүй Үрсүүд. Тэнгэрийн хүүхдүүд.

  • 45. Bujin Bayar Amar amgalan baina uu, Ih Haantan mini. Yertuntsiin garal uusel, orshin togtnon baigaagiin uchir shaltgaanii talaar helj ugnu uu. Deed oyun sanaa, Deed Tengeruud hezee anh uussen yum bol, Delhiigees uur gazar amid biyet baidag uu? Mun sain muu oyun sanaanuud baidag gesen, tednii hoorondoh dain hezee negen tsagt duusch, sain saihan buhen l shalgarch uldeh tsag ireh bolov uu?Yesterday at 12:08pm ·

.............. Дэлхийн гарал үүсэл, амь амьдрал бүхний тухай Ам сударт байгаа бус уу. Түүнийг унш. Биднийг зөвхөн Оюун Санаа хэмээн нэрлэгчид юу мэдэж мэдэмхийрнэв. Хий биетэй, Хийсгэлэн дүртэй ч бид зөвхөн оюун санаа биш ээ. Хар, Цагаан санаат Сүнснүүд үргэлж  л байсаар ирсэн. Хар Сүнснүүдийг Хүмүүс та нар  өөрсдөө дэмжин тэтгэж, үржүүлж, хооллож төрүүлдэг. Та нар гэгээрээгүй цагт Хар сүнс устахгүй. Хүн гэгээрч хэзээ дуусна тэр цагт Хар муу сүнс үгүй болно доо.  Хичнээн олон хүн сайн үйл хийж, зөв амьдрах тусам тэр газарт Хар Сүнсний оршин тогтнох, оромж байр үгүй байдаг.

Одоо танай замбын хамгийн ариун Хар Сүнс бага газар нь ТӨРӨХ гэдэг газар. Тэнд Хайр ноёрхдог. Цэвэр ариун эхийн сэтгэл ноёрхдог. Гэвч тэнд хүртэл Хар гартай эмч нар, асрагч, сувилагч нар шунал агуулан Тийрэн тэтгэдэг болон, Түмний нялх нялзрайгаар өргөл аван зооглодог Сүнснүүд байдаг болжээ. Тэднийг ийм болоход Та нар өөрсдөө ариун нандин байх ёстой газарт тэр хүмүүсийг уруу татан мөнгө өгч, шуналыг нь сэдээн давруулж байна. Дэлхийд мэндлэх нялх ариун үрийг Албины гарт өгч байгаа нь дэндэж байна. Уг нь түүнийг Тэнгэрүүд очиж тосож авдаг. Тэнгэр гэдэг өөрөө их ариун бөгөөд муу шүглэсэн газар очиж хорлогдох аюул их болсон учир тэнд буух нь багассан билээ.

  • 46. Eni Enijrock amar amgalan bna uu? hvmvn bid baigali ehee yaj hmgaalh, medeej bid toriin erhmvvdin hajud yuch bish gsn chadhaara eh ornoo gazar nutrgaa hamgaalmaar bna. ter tsomiin zewseg, olborlolt ged. toriin erhmvvdtei yaj temtswel oorinho eh ornig hamgalah we. eh ornoo geh boo nar bwal hiliin chanad dah hvmvsig orulj irkv hamagalalt hij boldin bolwuu? mini bodloor bvh mongol bga boo narig negtgeed eh ornoo hamgaali gsn bodol bna. gewch dan boo nartaa hariutsuulahgv hvmvn bid ch gsn ih vil hij eh ornoo hamgaalj tasarsan vndestengvdee negtgemeer bna. gewch yunas ehelj yahaa bvr medhee blaa. jaahan vil hiiwel tord bga mongotei bayan hvmvs, gadaduudad hudaldagsan hvmvs yu hihig bi medehgv yum.                     Yesterday at 12:41pm ·
47. ·Muugiij Jmuugii бүх бөөгийн хүчийг нэгтгэж байгаад Дэлхий ээжийнхээ төлөө, дэлхийн бүх хүн ардынхаа төлөө, Монгол улсынхаа төлөө, төрийнхөө төлөө, бүх монгол хүний төлөө, байгал эхийхээ аргдах энэ бүгдийн төлөө бөөлүүлэх боломж байдаг болов уу. Эсвэл Аянга удган шиг 8 бөө байдаг гэсэн тэднийг нэгтгэж бөөлөх. Учир нь олны хүч оломгүй далай гэсэн санаа юм. гэж асууядаа. Хаан өөрөөч олныг хүндэлдэг байсан гэж нууц товчоон дээр байсан. Хаан Аянга удган хоёрт асуулт асуух боломж олгосонд талархаж байна.                 Yesterday at 1:06pm ·
                    
  .
...................Удган маань тонгочоод уналаа.  Ухаан санаа нь сатаарч ийш тийш сонирхоод унав. Намайг яасан ядаргаатай урт олон юм бичүүлдэгийн товчлооч гээд л тонгочож эхэллээ. Гэвч түүний нэг зан нь эхэлснээ дуусгах гэж улайрах учир амран, дараа бичихийг хүсэхгүй.  Иймээс дээр хоёр асуудал нэг тул хариулъя.

Хамгийн зөв асуултыг та хоёр хэллээ.

Яагаад Үрс та нар заавал хэн нэгэн миний өмнөөс ХИЙХ ёстой гэж боддог болов. 

Энэ Монгол чиний ч гэр, чи бусадтай адилхан Монголд төрж, амьдарч байна. Энэ Дэлхий чиний ч гэр. Чи агаарыг нь амьсгалж, Усыг нь ууж байна.
Бөө ч бай Чи ч бай Тэнгэрийн дор, газрын дээр гишгиж хамт амьдардаг. Дэлхий сөнөвөл хамт үхэж, сэхвэл хамт сэхнэ. Бүгд төрснийх бүгд хариуцлага үүрэх ёстой.

Бөө нар бол дайчид, Хар сүнснүүдтэй байлдагчид. Хамгаалагчид. Харин та нар бол хэлэх үгээ хэлж, хийх ажлаа хийгчид. Хүн бүр хийх ажилтай, үүрэгтэй төрдөг. Нийлж байж амьдрал тогтдог, амьдардаг.

Энэ замбативд та нар амьдрахдаа бүх л юмыг цагдаа гээчдээ даатгадаггүй биз дээ. Гэрийнхээ асуудлыг хүртэл цагдаад даатгадаггүй. Гэрийн асуудлаа гэртээ чи шийддэг. Чамаас давсан гадны халдлагад л цагдаад ханддаг. Гэсэн ч хүн бүр гэр гэрийнхээ асуудлыг даагаад явдаг. Үүнтэй адил Бөө хүн Дэлхийн асуудалд оролцсон ч үндсэн нэгж та нар өөр өөрсдийн уул, ус хайрхан, орчиндоо бас сүсэглэж, даатгаж, тэдэнтэй хандахгүй бол Хүч нь тарамдана.  Нэг муу юмыг ганц хүн үлээснээс, Олон хүн зэрэг үлээвэл оргүй устгах бус уу. Хар Сүнс гэдгийг ийм л олны үгийн хүчээр зайлуулж, Тэнгэрт туслан хүчээ нэгтгэх ёстой юм даа. Би ойлгохдоо энэ замбынханы цагдаа нь Бөө юм болов уу гэж ойлгов. улаачаас сайн ухаж асууя.
  • 48. Nyamsuren Nyam Amar amgalan baina uu? deedes mini, Marko Polo gedeg hun Hubilai haanii derged amidarch baisan tov aziar ayalsan geed *Orchlongiin eldev sonin* gedeg nom gargasan baidag. getel tuunii bichsen zuils ni tuuhiin on tsaguudtai zorood baidag tul tend baisan ni unen bolow u? gesen erdemtdiin ergelzee baidag um baina. Ene hun uneheer ayalsan um bolov u? tuhailbal mongolchuud tavan shurgaagtai holog ongotstoi baisan gesen bol japand maltlaga hiih ueer oldson holog ongotsuud ni erduu gurvan shurgaagtai baisan baina. geh met olon zorj baigaa barimtuud bdag um bainaa. :) demii asuult asuuj baigaad orshoogoorei.                                     22 hours ago ·
 ................ Хаан би ийм жижигхэн асуултанд хариулан удганыг чилээн удах хэрэггүй. Дүгнэлт хийх дуртайнууд өөрсдөөҮНЭНийг хайж олцгоог.

  • 49. Buyankhishig Bolormaa Амар амгалан байна уу та. Хаан та бидэнд өөрийн ОТОЧийн талаар ярьж өгнө үү. Таны оточ хэн гэдэг ямар хүн байсан талаар хэлж хайрлана уу.  21 hours ago
 ................За миний оточын нэр Үр чамд юун хэрэг болов. Би өвдөж үзээгүй хүн билээ. Аянгат л харин  залдаг юмдаа. Домч Тэнгэр минь орж ирээд л барьчих байтал бас өөр Оточоор бид юун хийнэ. Аянгатаас асууна биз.

  • 50. Д. Наран ‎.Ezen Deedesiin amariig ailtgaya 1 r asuult MNT oos hatad bolon ohin urstee soerhol aildsan hesegni l alga bolson gedeg unen uu? 2 r asuult Zanabazariin tuhai asuumaar baina.Galdanbochigtiin talaar ch bas asuuya.Negni bilgeer negni argaaryavsiimuu? Ene 2 iin talaar tuuhchid ih margah yum.Ehner Anu hatni talaar helj egne uu? 3 r asuult Altan nomiig taniig bichsen geh yum.Huvilai haan Sorhagtenbehi hatan ruu nomiig erdemten mergedtei hamt yavuulsan gehiin unen uu? 4 r asuult ireh havriin ehend tsagaan sariig yah ve Mongolchuud temdegleh l baihdaa.Ene talaar hariulj egne uu?                                                       15 hours ago ·
............. Үгүй шүү. Халуун будаа идүүлэхгүй гэж би хэлсэн шүү. Болоод өнгөрсөн түүхийн хүмүүсийг шүүх, хэн  хэний үр удам гэхээс илүү түүхээс сурах мэдэх юм их байгаа бус уу?  Хэн нэг хүмүүсийн маргаан, эхнэр нөхрийн асуудалаас илүү хэн нь юу хийж, хэн нь юу гэж хэлэв, Үр дүн нь юу байв нь чухал. Үүнийг өөрсдөө тунгаацгаа.



Хаан би бээр бичих, уншихтайгаа нэгэн байсан боловч Сорхагтани Хатны гавьяаг дарах гэх хэнийг ч үл зөвшөөрнө. Устгаад үгүй хийсэнг сэргээгээд бичээд, өнөө та бидэнд хүргүүлчиж чадсан  Хатаны гавьяаг хойчын хойчид, үеийн үед бүү  мартагтун.

Удганы түүхэнд Цагаан сарын тухай тэмдэглэл бий дээ. Тийрэнтэй тэврэлдэх дуртайнууд нь хийнэ л биз. Та бүхний хэлээр хүний эрхийн асуудал.

  • 51. Tsesem Namsrai Ezen Deedes tani Amgalang ailtgay! Ulaanbaatar hotod maani baigaliin gamshig/gazar hodlolt,uer usni ayul/ oirin hugatsaand boloh bolovuu?! Ene oilgohgui baigaa olon humuusiig yaj oilguulahuu?! TENGER MONGOL GAZAR ugee olon huvi hevleed jaazand hiigeed amiluulaad ali burt taraaj ogvol yah bol.Jiriina rd irgediig gegeerehed ni tus bolj chadah bolobuu?! IH ezen haan mini ta yu gej bolgohson bol?!                                                11 hours ago ·

.............. Үрс минь хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг хүчээр тулгах хэрэг үгүй билээ. Тухайн хүн ойлгох үгүй нь түүний толгойн цар хүрээний асуудал. Тэнгэр Монгол Газар үгийг тэгж тараах хэрэг үгүй. Энэ үг Гэгээрэхэд тус болдог үг биш. Тэнгэртэй холбодог үг. Онгодууд шууд хаана та байна, юу хүсэв, яаж байна холбогддог үг. Та энэ үгийг олон дахин хэлж өөрийгөө цэвэршүүлж, хөх бодисоо сэргээснээр Та шууд л Тэнгэртэйгээ холбогддог болно. Түүнтэй ярилцаж чаддаг болно. Ийм чадвар Монгол хүн бүрт бий. Үүний нууц нь ХӨХ ТОЛБО. Заавал хэн нэгнээр, Аянгаар, Хаан надаар дамжуулан Тэнгэртэй харьцах шаардлага үгүй. Энэ үг бол өөрийн чинь боломжыг сэргээх үг. Учир нь Чи бол ХӨХ МОНГОЛ, ТЭНГЭР ЗАЯАТ ҮР.

Шаваардуулж шомбойлгож нэгэнт босгосон оромжоо та нар тэгээд яахав дээ. Байгалийн хуулийг давж захирч байсан нэг ч ард түмэн, улс орон үгүй. ТЭНГЭР л мэднэ дээ. Хэзээ, юу хийхээ тэр хэнээс ч асууж, заалгаж байгаагүй.
Бүгд дагаж, шүтэж байх ёстой.

Жирийн ард иргэдийг гэгээрүүлнэ гэдэг ҮНЭН үгийг л ойлгуулж, суртчилж, зааж өгөх шүү дээ. Маш хялбар аргаар, хэрхэн яаж заах вэ үүнийг та нар мэднэ.

·Chinggis Ayanga Asuult duussan bol ene hseguudiig huvilj avlaa. Haav. Ton Ton Ton hehehehe Nyamdorj neg alh bariad yum nuddeg shig yum bolov
Ёоооёёё ашгүй дуусч амарлаа. Тэр ............ цэгүүдийн оронд хааны мэндчилгээний үг байсан шүү. Хичнээн давтаж бичдийн түвэг зүгээр би сайхан товчилчихлоо. Дахиж асуулт хариултын  тэмцээн зохиохоо болиул таарна хамаг толгой өвдчихлөө. Тэр номнуудаа л бичээд дуусчихвал тэндээс унш гээд сууж байх шиг шилдэг арга алгаа алга.

3-р хэсэг


52. Амар байна уу Дээдэс минь. Танаасаа Алтан ураг гэдэг ойлголтын талаар асууж лавлах гэсэн юм. Алтан Ураг гэдгийг олонхи Монголчууд Чингис Хааны буюу таны удам судрын хүмүүс, яс махны тасархайг хэлдэг гэж өдий болтол ойлгосоор ирсэн. Гэхдээ сүүлд анзаараад байсан чинь Алтан Ураг гэдэг маань Тэнгэрээс тусгай даалгавартай төрдөг хүмүүсийг хэлдэг, басхүү их өргөн хүрээтэй ойлголт юм шиг санагдах боллоо. Миний бие Алтан Ураг хэмээх ойлголтыг гүйцэт ухаж ойлгохгүй байгаа тул мунхаг үрдээ тайлбарлаж өгвөл туйлаас баярлах болно.
November 5 at 4:05pm · Like ·  4
‎Chinggis Ayanga :
Амар амгалан уу? Үр минь. ТАА  ТАА  ТУНГААн удам гэсэндээ яг л зөв юмаа асуужээ. Хаан миний удмыг л Алтан Ураг гэвэл Алдас болно.  Миний удамд мулгуу мунхаг ч байна. Тэднийг алтан ураг гэх үү.  Ойворгон сагсуу ч байна. Үүнийг Алтан Ураг гэх үү.  Хаан би болон миний өвөг Дээдсүүд ухаан муу, Хүн болж төлөвшиж чаддаггүй үрсээ Алтан Урагт нэрлэдэггүй ээ. Алтан Урагт Тэнгэрээс Заяатай ХААН, ХАТНЫ болон Тэнгэрээс заяатай хийдгээ хийсэн, Хүний төрлийг дэвшүүлэн дээшлүүлсэн, Харуулж чадсан хүнийг Алтан Ураг гэдэг. Ам нь биш Ажил нь харуулж, Уруул нь биш Ухаан нь Хөгжсөн хүнийг Алтан Ураг гэдэг байлаа. Газарт мэндлээд Тэнгэрт гарах гавьяа байгуулсан хүнийг Алтан Ураг гэнэ. Тэнгэрт мэндлээд Газарт гавьяа байгуулаагүй бол Алтан ураг биш болно.  Үр чиний нэг бас өвөг чинь Шихэ минь билээ. Өндөр алдарт Өвгөдийнхөө  нэрийг өөрөө чи Өндрөөс өндөрт гаргаж чадвал Чи Алтан Ураг шүү дээ. Уужуу тайван ухаантай байж, бодож байж хэлж, тэвчиж байж тэрсэлж, харж байж хариулж, омголон зангаа оюунаар ундаалж, олны түрүүнд манлайлж яваарай.


53. Barsbold Buyantsog: Амар байна уу Дээдэс минь. Та таны 28 дугаар үеийн үр тайж Ванчинбалын Инжиннашийн бичсэн Их Юань улсын мандсан төрийн хөх судрын тухайд юу айлдахсан бол? Уг сударт бичсэн түүхийг хэлбэрэлтгүй үнэн түүх мөн хэмээн биширч болохсон болов уу? Эс бөгөөс түүхийн эх сурвалж гэхээс илүүтэйгээр уран зохиолын хосгүй үнэт бүтээл хэмээн унших нь зохилтой юу?
November 6 at 6:49am · Like ·  2
                                      
....... Үр минь хэлбэрэлтгүй Үнэн гэж биширч яахан болно. 28 үе өнгөрөхөд минь ҮНЭН гэж хэвээр л байсан бол Монгол ингэж байх байсан уу? Одоо үеийн угсаа залгамжлагч нар гэгчид ҮНЭН гэдгийг хир бодитой гаргаж чадаж байна. Үүнтэй агаар нэг бус уу. Үнэнтэй, худалтай холилдон бичигдлээ гэхэд тэр үеийн хийсэн бүтээсэн нь их билээ. Иймд түүнийг шүүх хэрэг үгүй.


54. Баяржаргал Ганболд: энэ ертөнцөд ирсэн зорилго, яг сүнс болохоосоо өмнө юуг хийх ёстойгоо мэдэж болох болов уу? юмыг мунхаглан хялбарчилахыг бодсон тул өршөөгөөрэй. бас нэгэн асуулт бол одоогийн хүмүүс хэт тэнгэрээс хөндий болсон тул ганц өвгөд бурлууд болон аянга удган зовж байхаар отог бүрийн өвөг эмэг буурлууд үрсийнхээ зүүдэнд ирж тэнгэрийн үйлийг мэдүүлж болох болов уу. Ингэвэл гэрлийн хурдаар л үндэстэн гэгээрэх юм болов уу гэж мунхаг би бодлоо. хаан та үүнд хариу өгнө үү.
November 6 at 8:33am · Like ·  2
....... Үр минь, сайхан санааны үзүүрт сүү байдаг. Миний Аянгат ганцаар зовоогүй, олон олон Улаач нар, олон олон Монгол үрс Монголдоо зовж шаналан хичээж байна. Нэгдэх л хэрэгтэй байна. Зүүдэнд ирлээ гээд Та бүгд ухаардаг билүү. Зүүд байтугай зүсээрээ буучаад хэлээд байхад зөрүүдлээд байгаа бус уу?
Тэнгэрийг ойлгоход тийм хэцүү байна уу?  Ухаан санаагаа захир, Үнэн Худлыг ялгаж бод, Өвөг Дээдсээ ойлго, Түүх судраа мэд, Өөрийгөө хэнийг Тань, Тэнгэрээс эрчим ав, Туслаад өгье, Өөрсдөө Зорь, Зорьсныхоо төлөө яв л гэсэн үг хэлээд байгаа. Энэ үгийг орчин цагийн Монгол хэлээр хэлж байгаа. Ингээд ойлгохгүй гэвэл Тэнгэр Монголыг хаяхаас өөр арга үгүй. Хялбарын хялбар аргыг Аянгат зөндөө л зааж байна. Итгэж чадахгүй бол бид албагүй. Тэнгэрийн үйл гэдэгт Тэнэг хүн хэрэг байдаггүй. Нэгхэн Монгол улсын төлөө биш Бүхэл Дэлхийн төлөө Тэнгэр байдаг учир Дэлхийд хэрэгтэйд туслахад буруудах юу байхав.


55. Tsogtbaatar Erdene-ochir: Амар амгалан байна уу, Дээдэс минь. Хойд нас, хойд дүрийн тухай үрсдээ сургааль айлдна уу. Өндөр Гэгээний улаачдаа бууж өнөө үеийн Монголчууддаа хандан айлдсан сургаалийг хар дөрвөлжингөөр үзүүлж байсан билээ. Хэрэв тийм бол одоо амьдарч байгаа Өндөр Гэгээний 9 дахь дүр буюу Богд Жавзандамбын хойд дүрийг яаж ойлгох вээ?
November 6 at 9:16am · Like
..... Үр минь Тэс өөр хоёр талыг харав уу. Шарын шашин, Бөөгийн мөргөлийг дарсан тухай цагаан дээр хараар бичигдсэн  ном судар мөн их байх юм. Бөө бол Өвгөдийн Сүнсийг биедээ залж бид улаачдаа буудаг билээ. Шарын шашинд бүх өвгөдийг үгүйсгэн ганц мяндагтныг л дахин залруулдаг бус уу? Яаж миний хойд дүрийг тодруулчихалгүй сууж байсан юм. Хэрэв тэгвэл намайг тодруулчихаад миний есөн өрлөг, миний баатар жанжидууд болох Та бүгдийн өвөг Дээдсийн онгон сүнсийг яасан байхнав. За даа бараг залруулахаар бэлтгэлээ хийж байсан шүү. Очирваань Бурхан болж ирнэ гээ биз дээ. Би Бурханы дүрээр ирсэнгүй, Хий дүрээрээ  улаачдаа буулаа. Мэддэг мэлмий нь нээгдсэн Шашны мяндагтан нараас ганц ч хүн ган хийхгүй байгааг харж байна уу?  Гэтэл миний баатар Жанжид буучаад хүлээн ядаад л байж байнадаг.

Иймээс тэс өөр хоёр Үнэн, Худлын ялгаа л харагдаж байгааг анхаар. Би улаачдаа ганцаар буудаггүй билээ. Миний өндөр дээд Эжий, Эцгүүд, Эрхт Тэнгэрүүд буудаг билээ. Гэтэл би өөрийн хойд дүр хэмээн Аянгат удганаа өмчлөн ганцаар байна гэж үү. Миний өндөр Дээдүүд, надаас ахмад, миний дээд шүтээнүүд тэгвэл яах болж байна. Улаачын хайртай эцэг Охиндоо буухгүй яах болж байна. Улаачын бусад Дууд Төрөлт эцэг, эхүүд охиндоо бууж хайрлахгүй яах болж байна. Ухаар үрс минь. Тэс өөр юмсыг ялгаж салгаад л харчуул гэгээрч байгаа нь тэр билээ. 


56. Zulaa LiebeАмар амгалан уу, Дээдэс минь. Хүн өнгөрөөд ямар хүн нь дээшээ тэнгэр лүү явж онгод тэнгэр болж ямар хүн нь буцаж хүн болж ямар хүн нь тийрэн болдог юм бол? Хүн болж буцаж ирж байгаа сүнснүүдэд шалгуур гэж байдаг юм болов уу?
November 6 at 10:00am · Like ·  2


 .... Үр минь чи миний удганы блог гээчийг огт уншдаггүй нь мэдэгдэж байна. Удганы түүхээс бичигдээгүй үлдсэн юмыг надаас сонирх. Мөн Хаан миний айлтгалуудыг харж ч сөхөөгүй нь харагдаж байна. Ийм байтал би цаг үрэх юун.


57. Gankhuyag Uriankhai: Амар амгалан уу? Дээдэс минь. Миний зүгээс асуух нь дэлхий дээр хамгийн эрх мэдэлтэй, юуг ч өөрчилж үүрэг нь улс болгоны засаг төр гэж ойлгож болох уу? Хэрвээ мөн бол нэгэнт болохгүй байгааг нь мэдсээр байж, өөрчлөх зүйл хийхгүй, хүсэхгүй байгаа хүмүүс, төрийн удирдлага, албан хаагчдыг урвагч гэж үзэж болох уу? Үзэж болохгүй бол яагаад? Чадахгүй бол чадах хүмүүст суудлаа тавьж өгөөд, чимээгүйхэн холдмоор юм. Тэгэхгүй мэдэж чадахгүй байж олон хүний хувь тавилангаар тоглоод байгааг юу гэж ойлгох вэ? Ёсгүй юм асуусан бол өршөөнө үү?.
November 6 at 10:20am · Like


.. Үр минь ийм хүмүүсийг хэн Хаан болгодог вэ? Та нар. Тэднийг яах нь та нарын гарт л байдаг. Гэгээрсэн ард түмэнтэй нутагт Тэнэгийг Хаанд өргөмжилдөггүй юм. Өөрсдөө харанхуй, харалган байж л хууртан, Хаанаа сонгодог.  Та нарт энэ эрх харин ч олон удаа ирдэг. Удахгүй ирнэ. Өөрсдөө мэдэцгээ! Өөрсдөө сонгоцгоо!


58. Purevjamts PurevUndur deedes min amar amaglan uu? Eh oron uvug deedseese urawsan tenger etsegt terselsen ene tsagiin turiig gutaaj baiga humuusiig yaaj shiitgeh yum be ted bol olon hunii amiar olon hunii huwi tawilangaar togolj bain. Bas ted vr hvvhediin min amidrah eh ornii min uuliig nuraaj usiig shirgeej baina. Tedniig amid mahand n medruulj amidiin tamd unagaaj ard olond unen huchiig uzuulj vlger jishe bolgoj bolhuu
November 6 at 10:45am via mobile · Unlike ·  3


 ..... Үр минь бүү санаа зов. Чиний бодсоноос аймаар, чиний төсөөлснөөс хэцүү юм тэднийг хүлээж байдаг юм. Чи харин өөрөө харвал өрөвдөх сэтгэл төрөх байхдаа тэднийг. Тэднийг яах тухай миний айлтгалд бий. Өндрөөс өнхрүүлнэ гэдэг тун хөгжилтэй, хорлонтой арга бий дээ. Тэнгэр харж байдаг юм.  Эрлэг тосч байдаг юм. Тоотойхон хэдхэн насыг нь тоолоод л имрээд л инээгээд л сууж байдаг.  


59. Tsogtbaatar Erdene-ochirҮргэлжид шашин шүтлэгийн тухай асууж байдаг мунхаг үрээ өршөөгөөрэй. Миний бие Монголынхоо Буддын шашиныг чадах хэмжээндээ л ойлгож шүтэж ирсэн. Тэнгэр шүтлэг Монголын Буддын шашин хоёрт зөрчилдөх зүйл байдаггүй гэж би ойлгосон билээ. Хэрэв би эндүүрсэн бол яаж бас яагаад зөрчилддөг болохыг тайлбарлаж өгнө үү.
November 6 at 11:25am · Like

.....Үр минь чи Тэнгэр Шүтлэг, Буддын шашин хоёрын Тэнгэр Газар шиг ялгааг харахгүй байна уу. Мөнх Тэнгэр шүтлэгт Бурхан Буддаг биш Тэнгэрийг шүтдэг. Бурханы шашин Буддаг шүтдэг. Будда харин хүн байсан билээ. Ямар ч шашны уг үндэс  сургаал нь нэг л байдаг. Харин тайлбарлаж хэрэгжүүлж хийж байгаа үйл нь өөр өөр байдаг. Чи миний үед Монгол маань Бурхан Буддаг шүтэж явсан гэж бодоод ойлгоод байгаа юм биш биз дээ. Тэнгэр шүтлэгт Монголыг хэн Тэнгэр шүтлэгээс нь салгаж гэгээрсэн тархийг нь харанхуй ангалд унагасан билээ Бурхан Буддагийн шашин биш үү.

Түүхээ уншиж, он цагийг нь харах хэрэгтэй болж дээ. Шашин гэдгийн мөн чанарыг олж харж мэдэхгүй бол хий сүсэглээд яах вэ? Тэнгэр шүтлэгт Монголчууд бүгд Тэнгэртэй харьцах чадвартай л байсан. Гэтэл та нар ламаар дамжуулан Буддатай л харьцаж байгаагаа мэдэхгүй юм. Будда Тэнгэрийг шүтэж байсан уу? Тэр Тэнгэрийг шүтдэг бол яагаад өөрийгөө урдуур нь оруулан Тэнгэрийг хаах болов.  Буддаг шүтээд та нар Монголоо алдаж байна. Чи Буддан сургаалаас Монгол хүнд л зориулсан сургаалыг нь монгол хэлээр хэлдээ. Тэр Монголчуудад юу өгснийг нь харин надад яриад өгөх хэрэгтэй байна даа.




60. Magsar Munkhbayar: amar baina uu khaan ezen min mini ovoogin hailj baisan tuulis dund hichneen ih nuut orshoi boloo bidni dund kril usgeer bichegden uldsen zul aldarkhaan tuulid her ih nuuts buig tani heldegeer haluun budaa idelguigeer duhuulen helj hairal

......Хэхэхэхэ. Үр минь.  Хаан  би халуун будаа идэлгүй хэлэх хэрэг үү. Балчир минь чи надад өвгийнхөө Зул Алдар Хааны туулийг явуулахгүй бол үнэхээр халуун будаа идэлгүй хэлж үл чадна. Хаан намайг хамаг бүгдийг мэддэг гэж бүү эндүүр. Хаана хэний зохиосон хамаг үлгэр, туульс бүхнийг би уншин мэдэж байх ёстой юу? Үр чи тэгүүл Хаан миний сонсож, үнэмшиж өссөн Элэг нэгт Ерөн Есөн Баатар туулийг мэднэ үү. Танай замбад байна уу энэ тууль. Өвгөдийг тань харин би мэднээ. Бас чамайг ч сайн танина шүү бид. Тэнгэр ивээг миний хүүг.


November 6 at 1:54pm · Like


Эрхэм Дээдэс минь нэгэн балчир үр таниас яаж Хаантан та 13-р зуунд шуудайнд хийсэн эвэр мэт байсан Олон Монголчуудыг нэгтгэж чадсан бэ гэж асууж байна. Та соёрхвол хариулт хэлж болгооно уу.
November 6 at 4:15pm · Like ·  1


 ..... Тэнгэр эцгийн ивээлээр л нэгтгэсэн дээ.


61. Mandakh Naraa: Дээдсийн амгаланг айлтгая. Улс орны хѳгжлийн гол зорилт нь юу байх ёстой вэ? Одоо ноёрхож байгаа хандлагаар бол эдийн засгийн ѳсѳлт л хѳгжлийг тодорхойлно гэх юм. Бас ертѳнц дэх хүмүүний шуналыг хязгаарлах боломж бий болов уу?
November 6 at 5:28pm · Like


 ............. Үр минь, Улс орон ГЭГЭЭРЭЛ гэх оюун ухаантай, ЭРҮҮЛ гэх биетэй,  ШУДАРГА гэх Төртэй байхад л хөгжил гэгч нь урагшилна даа. Энэ гол гурав байхгүй бол та нарын эдийн засгийн өсөлт гэгчээр юу хийхэв.  Хамгийн оройдоо гараад ч нурж унах тавилантай. ЯАГААД гээд холбоод бодоод үзээрэй. Хүмүүний шуналыг зөвхөн Үнэн гэдгийг мэдүүлснээр л хязгаарлаж болно. Өөрөөр хязгаарлах арга байхгүй. Шуналд хязгаар байдаггүй юм.


62. Saikhantuya Buyannasan: Эзэн Дээдэс Чингис Хаан, Эрхэт Чингис Аянгат Удган нарын түмэн амар амгаланг эрье. Бие бүхэн, нар, сар, уул, ус, ургамал бүхэн амьтай гэнэм. Тэд бүгдээр сүнстэй байх уу? Амь гэж сүнс үү, оюун ухаан уу, эсвэл ямар нэг өөр зүйл үү? Ямар ч бие атомаас бүтэх ба атомын жижиг хэсгүүдийн хооронд таталцлын хууль үйлчилснээр бид бүгд оршиж чаддаг гэж квант механикчид-"аргынхан" баталсан. Хамгийн сонирхолтой нь ингэж бүтсэн энэ махан биед, махан тархинд оюун ухаан байж олон олон гайхамшгийг сэтгэх нь гайхалтай. Хүн, амьтад энэ л махан тархиараа сэтгэдэг гэдэг үнэн үү эсвэл сүнс нь оюун ухааныг тээж ирдэг үү? Сүнсийг оюун ухаан гэж ойлгох гэвэл уулын голио сүнстэй юү, оюун ухаантай юу, тэд баярлаж, гомддог уу гээл асуултууд цувраад байх юм аа, Эс үгүй бол сүнснийхээ чадлаас хамаараад мэдрэхүй оюун ухаан дорой байдаг юм болов уу? Энэ сайхан агаарыг амьсгалж, усыг уухын тулд, энэ бүхнийг мэдрэхийн тулд бид эргэн төрдөг гэж Хаантан нэгэн удаа айлдаж байсан. Эндээс амьтан болж төрөлгүй хүн болохын учир нь хамгийн сайн мэдэрдэг махан бие нь хүнд байдаг бололтой зөв үү? Хэрэгтэй хэрэггүй олон асуулт асууж чилээсэн бол өршөөгөөрэй. Хэрэвзээ би нэгэн үнээ байсан бол таниасаа ийм мэтийг асууж дөнгөхгүй байхсан биз ээ. Азаар "ХҮН" гэгдэхийн учир зүрхлэв, болгооно уу.
November 6 at 9:46pm · Like ·  1
......Үр минь яасан урт асуулт асуув. Бүгд Амьтай нь ҮНЭН.  Богино үр чи ХҮН гэж өөрийгөө бодвол илүү амархан ойлгоно. Амьтай бүхэнг өөр шигээ санаж бай. Хүн чи Амьтай, Сүнстэй, Оюун ухаантай. Аль нэг нь байхгүйгээр төсөөлөхөд Чи Хүн биш болно. Тэгвэл амьтай бүхэн ижил байдаг юм. Танай шинжлэх ухаан нэг юмны ганцхан чанарыг л судлачихаад баталчихлаа гэх юм.  өөрсдөө нэг нэр олж өгчихөөд батлав гэх юм. Наад Атом гэх нэрийг олж өгөөд, батлах он цагаа хараарай. Өмнө нь энэ хүн гээч чинь байж л байсан, бас өөртөө таарсан нэртэй байж л байсан. Монголчууд эрчим гэсэн нь буруу юу. Удган энерги гэж ярьсан шүү. Гадны баахан нэр олж уншчихаад л гайхаад батлаад байх хэрэг байна уу. Үүх түүхээ мэддэг бол энэнээс цаадахыг нь бид хэлээд үлдээсэн л байсан.

Хэлээд ч та нар Атом гэж баталсан эдний зөв л гээд байх учир бид яалтай. Улс үндэстэн бүр л өөр өөр хэлтэй бус уу. Эцэг эх чинь Монгол болоод чамд монгол нэр хайрлан чамайг бусдаас ялгасан бизээ. Бусад оронд чи төрсөн бол тэд энэ монгол нэрээр чинь нэрлэх үү.
Үр чиний хэлж буй үг чинь хүртэл өөр бус уу? Сүнс, Оюун, Ухаан гэх гурван өөр нэр хэлчээд заавал нэг болгох гэдэг учир юув? Сүнсний хөгжил, үйлийн үрээс шалтгаалж Хүн гээч болж төрөх үгүй байна даа. 
Хэрвээ чи Үнээг ихэд муу хэмээн шоолбол дараа төрөлдөө Үнээ болох магадлал их л өндөр байдаг юм даа. Харин Үнээ ч гэсэн сайн мууг ялгах ухаан мэдрэмжтэй байдаг бөгөөд төрлөө дуусахаар үйлийн үрийн дараа төрөлдөө Үнээ биш Хүн болох боломж ч бий шүү.  Хүн болж төрсөндөө баярлаж буй бол бусад амьтдыг Амьтай, Сүнстэй, Ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Мөн Амьтан Хүн хоёрын ялгааг шинжлэх ухаан чинь юу гэснийг уншиж үзэхэд бас илүүдэхгүй.  Энэ сайхан агаарыг амьсгалж, усыг уухын тулд, энэ бүхнийг мэдрэхийн тулд бид эргэн төрдөг ч Хүн, Амьтныхаа ялгааг мэдэхгүй бол ухаж ойлгохгүй бол би яалтай. Махан биеэр Адилхан мэдэрлээ ч дөрвөн хөлт адгуус болж мэдэрсэн нь дээр үү, хоёр хөлт хүн болж мэдэрсэн нь дээр үү.

Юуны учир өөр өөр үгнүүдээр нэрлэгдсэнг ухаж олохгүй байвал бүгдийг нэг үгээр нэрлэчихвэл амар байхсан. Их л юм бодож ойлгох хэрэг гарах нь дээ.

Сүнс гэж зөвхөн Оюун Ухаан гэж ойлговол алдас болно. Танай нэг хэсэг Дээд оюун ухаан л гэж үзсэн байсан. Сүнсэд бие, сэтгэл байдаг, сайн муу чанар байдгийг та нар бэлхнээ мэдэж л байгаа бус уу. Та нарын харагдах махан биеийг Бие гэдэг бол Сүнс бол харагдахгүй  л бие байна. Сүнс зөвхөн оюун ухаан байсан бол Бөө улаач нарын бие хувираад байх шаардлага юу байна. Үг нь хүртэл өөр байтал юунд нэг болгон зүтгэдэг вэ?


63. Altan-Ochir Ochiroo: Амар амгалан байна уу дээдэс минь. Хас эргэх гэж ямар учиртай зүйл вэ? Бас зөв эргэлттэй хас буруу эргэлттэй хасны учрыг хэлж өгнө үү.
Monday at 12:44am · Like


...... Үр минь Хас эргэх бол Амьдралын эргэх холбоо л байна даг. Үүнийг танай замбынхан яасан ч их эргэж тээнэглэзэн элдвээр ярих юм. Зөв, Буруу Хас эргэж л хүн төрж, үхэж Сүнс ирж очиж байнадаг. Хасын дүрс хийгээд доороос нь нэг хараад дээрээс нь нэг хараад Эргэлтийн учрыг харна бизээ. Хүн үхэх нь Үнэн, Сүнс байдаг нь Үнэн. Хас эргэлдэн амьдрал орших бусуу. Гэтэл хичнээн ч их төөрч будилан түмэн шидээр нь тайлан, буруу зөвөөр нь сүржигнэн, худал үнэнээр шүтнэ. Монгол Хасын нууц ердөө л энэ байнадаг. Өнө эртнээс л тэмдэглээд үлдээсэн. 


64. Altan-Ochir Ochiroo Бэлэн будаа идэх гэсэн байвал өршөөгөөрэй.   Monday at 1:04am · Like

Энэ дээр будаа өгөлгүй болохгүй нь дээ. Хас гэгчийн тухай яасан ч ихээр мэдэмхийрч энд тэнд бичээв. Миний Удганы Хормойд бид Эргэлтийг нь үзүүлж хэлсэн. Удган түүнийг зургийг нь тайлбарлаад л тавьсан байтал ойлгоогүй л байна уу. Дахиад тэр тэмдгийг сайн хараад ХАС тэмдэг хэрхэн зурагдаж, юу өгүүсэнг нь бодсугай. Хасыг Гэрэл, Хурдтай нь холбон бодож тайлбарлана бизээ.



65. Delgermaa Erka ЗА амар байнуу Дээдэс минь.. Би бээр Монгол хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулан алдартай бараа болгохыг ихэд мөрөөдөн явдаг билээ. Энгэснээрээ бид уул усаа ухалгүйгээр тайван замаар энх сайхан амьдрах боломжтой гэж би бодож байна. Та энд дэм болж өгнө үү. Гялайлаа.

..... За яахав бодлыг чинь тольдлоо.  Алдартай бараа гэгч нь нөгөө брэнд гэж би ойлголоо. Элдэв үг ч их сурлаа би. Тэгээд чи юугаар гэдгээ хэлсэнгүй учир би юу хэлэхэв дээ. Алдартай Бараа гэгчээсээ өмнө Алдартай Толгой, Чадлаараа гайхуулбал бүгд анхаарна уу гэхээс Бараа гэдэг бол балчир оюунтай хэдхэн хүний хэрэгцээг л хангадаг эд чи мэднэ үү.  Хаан би Хүч Чадал, Оюун Ухааныг л дээдэлдэг дэмждэг билээ. Элдэв бараа, эд хогшлийг сонирхдоггүй билээ. Миний Аянгат л сонирхож амттан байвал долоож үзэж, бараа байвал үнэртэж үзээд ялгаж салгаж магадгүй, түүнтэй ярьвал ойлгож магад юм байна.  

66. Mandakh Naraa Дээдэс болоод бусад маань ийм асуулт тавьж байгаад ѳршѳѳгѳѳрэй. Онгод тэнгэрүүдийг Буддын шашны номоор бол орчлонгийн буюу амьдралын хүрднээс хальж гараагүй, эх болсон 6 зүйлийн нэг гэдэг. Тэгээд хүн болж тѳрсний учир нь орчлонгийн хүрдийг гэтэлж, нирваанд хүрэх гэж үздэг. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
November 10 at 10:54pm · LikeUnlike

  ....Үр минь Буддын шашин болон миний Тэнгэр үзэл хоёр тэс өөр билээ. Гарцаагүй ганц Үнэн бол Тэнгэр шүтээн.  Сүнс, Онго шүтээнийг өөрсдийн үзлээрээ л тайлбарлаж байна даг. Өнгөрсөн зуунуудыг ноёлон номлосон тэдний номлол одоо тэгээд танай замбативд Үнэн гэдгээ хир таниулж байнав. Үр дүн нь Хаана байнам.  Монгол мөхөх болсон шалтгааны үйлийн үрийг тарьсан хэмээн би буруутгадаг юм. Будда Монгол хүн үү? Будда Монголд төрөө юу? Будда Монголд амьдарч үзээ юу? Будда Монголд үхээ юу?  Харин Эзэн би өөрөө Хөх Монголд төрж, өсч, амьдарч, үхсэн хүн дээ. Та нар ч гэсэн нөгөө хөрш айлынхаа амьдралыг бүрэн сайн мэддэг үү.
Хамт үргэлж амьдардаг уу? Будда хонь маллаж үзсэн үү? Будда морь унаж салхи татуулан давхиж, улс орноо хамгаалан улаан цусаа урсгаж байв уу? Буддан билэг тэмдгийг та нар нэг хар. Тэр бясалган, хаашаа ч хөдлөлгүй л сууж байсан. Суусаар л байна, Суух ч болно. Түүнийг дуурайсангууд нь Сүм дуган бариад эхнэр хүүхэд, элдэв амьдралаас тусгаарлагдаад л ном уншаад л сууж л эхэлсэн. Суусаар ч өдий хүрлээ. Суусаар тэд юутай болов хэлээд хараад харьцуулна биз. Тэд өөрсдөд нь биед амар, амгалан тайван боллоо ч бусад ард түмэн олныг гэгээрүүлж гийгүүлж, гэрэлтүүлж өгсөн нь Хаана байна. Лам хэмээх мэрэгжил л бий болгосноос биш бүгдэд хүртээсэн ёс заншлыг нь хэлчих гэмээр байна даа.

67. Mongoloo Ts Эх дэлхийдээ тухтай морилж байна уу, Дээдэс минь. Бүдүүн зүрх гаргаж асуухгүй бол боломгүй асуулт байна. Төөрч будилж яваа биднийгээ түнэр харанхуйгаас аврахаар Дээдэс залран буусан нь юутай зол гэмээр. Гэвч та яагаад энэ цаг үеийг сонгон байж залрав? Үүнээс эрт яагаад заларч болоогүй вэ? Алтан ургийнхан хаан суудлын төлөө алалдан тэмцэлдэж, эв хүчийг алдаж, харь Манжийн дарлалд орсноор энэ бүх доройтол эхэлсэн бус уу? Түүхийг шүүх эрх байдаггүй гэдэг. Үрс биднийгээ ийм тавилан туулуулах далд шалтгаан байгаа болвуу? Өвгөд дээдэсийн буянаар Монгол түмэн одоо сэрэж сэхэвч, дэлхийн бусад үндэстэнг хэрхэн дагуулах вэ? Дээдсийн үед хүчирхэг морьт цэрэгтэй байлаа. Харин бид өнөөдөр юутай билээ? Давъя гэвэл давашгүй даваа үгүй хэмээн та сургасан байдаг. Давах аргийг бидэндээ чиглүүлэн зааж хайрлана уу.
...... Үр минь болох болохгүйг нүдээрээ харж, биеэрээ туулж, зовлогоо зулгаан байж ойлгох нь та нарын онцлог байх болжээ. Алтан Ураг гэдэгт хэнийг хэлэх тухай би хэлсэн. Алтан ураг байлаа ч хэнийг сонгохыг ард түмэн Хуралдайгаар мэддэг байлаа. Шунал ихдэж, оюун баларч, бурууг хүсвэл дээр дооргүй хэрхэхийг бүгд хартугай! Хэн Ухаан гаргасан нь дийлдэг юм. Миний үед хүчирхэг морин цэрэг байсаан. Тэгвэл өөр бусдад ч биднээс илүү тоотой, биднээс илүү зэвсэгтэй, биднээс илүү алдартангууд бас л байсан бус уу.
Тэр морин цэргүүдийг Хүн л толгойгоороо удирдаж хөдөлгөдөг юм. Тэнгэрт сүсэглэн, үнэнд итгэн, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байвал ялдаг бус уу. Тэнгэр нь таалаад Тархиа цэнэглэ гээд байхад морин цэрэг мөрөөдөөд суух хэрэг үү. Энэ одоох замбад чинь Морин цэрэг шиг хэрэггүй цэрэг хаа байна??? Гартаа үзгээ барь, оюунаа хурцал, Мэдээллээр Дэлхийг эзэл гэж хэлээд байгаа бус уу. Түүхээ сэргээ, Үнэнийг өгүүл, Батал, Худлыг бут цохь гээд байгаа бус уу. Өөрсдөдөө итгэж чадахгүй, өөрсдөөрөө бахархаж чадахгүй бол ямар ч даваа байтугай довыг ч давна гэж үү.
Хэрхэн дэлхийгээ сөнөөхгүй амьдрах аргыг нь зааж өгч байвал бусад үндэстэн дагах бус уу.

68. Undrah Zagarhorloo Агуу Дээдэс, Аянга Удган минь амар байцгаана уу? Би саяханаас тэнгэрийн зарлигийг мэдэж, удганы блогийг уншиж эхлээд удаагүй байгаа билээ. Тийм болохоор Хаанаасаа жижигхэн хувийндуу шинжтэй асуулт асууя. Өршөөгөөрэй. Яваандаа арай өргөн хүрээтэй асуулт асуунаа. 1. Мөхөс би харь оронд эрдэм сурахаар ирээд удаагүй байгаа билээ. 2012 оны 12 сард Монголдоо очих хэрэгтэй болов уу, яах вэ? 2. Манай хамаатан садан дундаас уг авч бөө болсон хүн одоогоор байхгүй байгаа. Өвгөд буурлууд маань буух цаг нь болоогүй байгаа юм болов уу, арай ч мартана гэж байхгүй дээ тиймээ? Дээдэс минь болчимгүй юм асуусан бол өршөөгөөрэй.
………..Үр минь Чи Дэлхийн хаана ч байсан 2012.12.21 ны Морь цагт Монгол цагаар шүү. Тэнгэрт сүсэглэн чин хүслээ хэлж болно шүү дээ. Энэ дэлхий нэг л нартай, нэг л сартай нэг л гэр орон.  Бүх л Дээдэс буух алба үгүй бөгөөд улс орныг төхнүүлэхэд хүн бүр өөр өөрийн чаддаг чаддаг ажлаа хийдэг шиг Онгод Тэнгэрүүд өөр өөрийн ажлаа бас хийдэг. Хэрэв та нар элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан байвал өндөр дээдүүдийн чинь буян хишигээ хүртээд л байж байна гэж ойлгох хэрэгтэй.

69. Jargalmaa Ganzorig ‎"Аянга удган минь ээ, би үнэхээр мунхаг нэгэн билээ. Ийм асуулт зориглож асууж болох үгүйгээ ч мэдэхээ больчихсон мунхаг билээ. Хэрвээ их эзэн хаан минь уурлаж хэлэгнэхээр асуулт бол бүү асуугаарай. Одоо Сир улсад засаг төрийнхөө эсрэг том бослого болоод удаж байгаа билээ. Энэ хөдөлгөөны үр дүнд хэн нь дийлэх болоо? Энэ бол сониуч зандаа хөтлөгдөөд өчөөгүй юм шүү."
Yesterday at 5:02pm · LikeUnlike

Ayangat za bi yaj meddiin geh getel Haan namaig bich gevee.
Amar amgalan uu, Ur mini chi yund eeriigee munhag negen gej helne ve Chi eeriigee ingej unlevel busad ni yu gej uneleh ve, Asuult chini asuuj boloh l asuult baina. Ter gedgiig ard tumen bailgah uguig ni shiiddeg. Minii uyeiin Haan gedegtei l adil gej bodno. Haan hun ard tumengui bol Haan baij chaddaggui yum. Haaniig ard tumen ni songodog.Ard tumen songoogui bol eeriigee hichneen Haan gej bodood, yariad , mereedeed yah bilee. Odoo baigaa Ter bol Haantai l adil. Ard tumnii husel zorigiig ilerhiilj hamgaalj chadahgui bol TER baigaad yahav. Teriig negee l gurvaljingaar bod. Hamgiin oroi deer baih TER harin suuri ni ganhsan bol hir udaan tesehevdee. Hezee ch Haan ni ard tumnee, Ter ni ard tumnee yalj baisan tuuh baidaggui yum. Harin ted eerchlegdeh yumuu, suudlaa tavij egeh 2 hon l zam baidag yum. Tsag hugatsaanii l asuudal shuu dee.


70. Altan-Ochir Ochiroo Амар амгалан уу дээдэс минь. Мэдээ уншихаар энд ч тийм хятадууд, тэнд ч тийм хятадууд байна гэх юмаа. энэ янзаараа хятадууд монголыг өөрийн болгох нь ээ. нөгөө талаар дээдэх дарга нар ч оруулж ирэээд байгаа байх. Орж ирж байгаа, оруулж ирж байгаа хоёуланг нь одоо таслан зогсоохгүй бол монголын ирээдүй тун хэцүү байдалд байна. дээдэс минь энийг хэзээ хэрхэн зохицуулах вэ?
23 hours ago · LikeUnlike · 1Loading...

Амар амгалан уу үр минь. Хаа ч хэнд ч хүний газар гэдэг бол хатуухан байдаг юм. Хүний хүнийг орогнуулахад таатай боломжыг олгоод л байвал хар ялаа шиг оволзоно доо. Харин хориг саадыг ихээр болговол салхитай газар ялаа байдаггүй шиг л болно. Гэтэл үрс та нар бүр бичиг дансаа хүртэл Хар хятадаар бичин тэдэнд боломж олгон суудлыг нь засаж өгч байгаа гэх юм. Удган надад урд зүг аймаг бас бусад газарт төлбөр бичиг данч хятадаар бичиж эхэлсэн гэж уншлаа гэсэн. Тэгээд яагаад та нар юунд дуугүй сууна вэ? Дээд дарга нарыг хараад байвал хэн нэгэнд найдаад байвал хэн чочрох вэ. Та нар үүнийг шалгаж, эсэргүүцэл илэрхийлж, Хаан миний эргэн ирсэн харж байгаа минь хэлж болохгүй юу?
Хар хятадууд Монголд ирээд Монголыг цөмлөөд дуусгавал өөрсдөө л устана. Тэднийг Монголчууд мөхлөөс авардаг Үнэн гэж байдаг юм. Иймээс тооны олноор аархавч тогоон дотроо л буцалж байсан юм даа. Тэдний түүх сударт байх л ёстой. Үнэн гэдгийг мэдвэл тэд Монголд өширхөх биш баярлаж явах учиртай. Хүний олон хүнээ л барьж иддэг Жамтай юм. Бяцхан үрсээ хүртэл дайрч алчаад хараад чочирохгүй байгааг би уншсаан. Өөрийгөө л гэх аминч зан өнөөгийн хуйхтангуудад бүүр ч их болжээ. Энэ бол сайны ёр биш. Мөхөхийн  ёр. Дотроосоо өтөж байгаа хэрэг.
Харин Монгол хүн бол тэс өөр.  Язгуураасаа өөр сэтгэлтэнгүүд. Одоо ухаан нь сэргэж, унтах нойрноосоо сэрж байна. Үеийн үедээ Монголыг дийлээгүй юм одоо ч дийлэх арга байхгүй. Учир нь Монгол гэдэг үндэстэнг Тэнгэр хамгаалж байдаг юм. Монгол гэдэг үндэстнүүд өөрсдийгөө хамгаалж чадна. Хоюул хоюулаа нийлбэл юунд ч дийлдэж байсан түүх байхгүй. Бид авах юмаа аваад хаях юмаа хаяж чаддаг улс.
 Хаан би эргэж ирсэн юм байна. Хэлэх юмаа хэлж хийх юмаа ч хийж байгаа. Бид 1000 Онгодын чуулганаа хийж хүчээ нэгтгээд цааш бусдыг ч хийх болно доо. Таван тусгаар тогтнолоо манаж чадвал Хятад дахиад хэд дахин их хүнтэй болсон ч Монголыг яаж ч чадахгүй. Таван тусгаар тогтнолоо харин чи өөрөө уншиж мэдээрэй.

71. Enkhee Smith Erhem Deedes tanii amr amgalang ailtgaya ! Zarim humuus hoid toroldoo dahin hun boloh ch um uu ? Amitan , araatan boldog gej oilgoh n zov uu ? Neg HUn neg odor horvoogoos halilaa gej bodie, tegeed ongorson ovoogiinhoo ovootoi uulzaya gej bodjee , tegtel nogoo ovoon hun bolood torchihsen uavj baih toioldol baih uu ? esvel suns n hoer huvaagdan ter baisan torhooroo tengert, nogooh n zamba tivdee baina gesen oilgolt baidag um bolov uu ?
5 hours ago · LikeUnlike

........Үр минь чи өөрөө улаач хүн байна даа. Өндөр Тэнгэрт гарахаараа өөрөө учрыг нь олоорой. Хүн бүр Тэнгэрт гардаг гэж бодно уу, Тэгдэг бол энэ замбативд муу юм болохгүйсэн. Тэнгэрт зөвхөн хийсэн зөв үйлстэнгүүд л гардаг юм. Хүн бүр өнгөрөөд хүн болж ч төрөхгүй. Хэн ямар үйл хийж хэрхэн амьдарч чадсанаараа дараагийн төрлөө сонгодог. Хаан миний айлтгалыг сөхөж хараагүй яваа юм байна даа.

72. Enkhee Smith Orshoogoorei deedes min dahiad neg asuult asuuya, tsainiihaa deejiig uaaj orgovol buural taanart min iluu hurdeg um boloo, tsement bish jinhene gazar gisgediig oilgoloo, tegehdee tsasalaar orgovol iluu hurdeg um bolov uu ? Ayagaaraa ter chigt n orgovol iluu hurdeg um bolov uu ? Hend orgoh huslee, shivnen orgoj baigaach hajuugaar chin oir havid baigaa savdag, tiirenguud tsug hurtseldeh bolomj baidag uu ? Muu tiirenguud sain ongo taanaraas aidag l baih gej bodoj baina tegehdee iim tohioldol baih uu ?
5 hours ago · LikeUnlike


Munkhgerel Bts ‎Enkhee Smith Хаан эдгээр асуултад хариулах байх. Би бас мэдлэгт нэмэр болюу гээд хэдэн үг хэлье. Хүн үхээд сүнс нь Эрлэгт очиж шүүгдэнэ. Тэндээс тухайн сүнс амьтан болох уу хүн болох уу эсвэл онгод болох уу ер нь хаашаа явах вэ гэдэг нь шийдэддэг. Энд та бидний мэдэхгүй төсөөлөхгүй маш олон төрлийн зам байдаг гэдгийг санах хэрэгтэй. Харин зарим нас барагсдыг буруугаар оршуулах эсвэл цаг нь болоогүй байхад үхэх аваас сүнс нь хорогдож дээшээ шүүлгэндээ очиж чадахгүй хүний хорвоод завсрын ертөнцөд зовон тарчилж амьдрах нь элбэг. Харин дээр нэг сүнс нь 2 хуваагдан нэг нь тэнгэрт сүнс болоод нөгөө нь газарт хүн байна гэдэг боломжгүй хэрэг. Youtube Дээр байгаа миний хаантай ярилцсан бичлэг дээр Хаан хүн эргэн төрж эргэлддэг гээд хас тэмдгийн тухай хүүрнэсэн нь бий. Тэрийг үзвэл машид ихийг ойлгоно. Бас ТМГ блог дээр байгаа зүйлүүдээ уншиж байвал энэ бүх зүйлийн талаар ядах юмгүй л ойлгох ёстой юмсан.
http://www.youtube.com/watch?v=tIK9jNHvUvE 
http://tengermongolgazar.blogspot.com/2011/09/blog-post_03.html

Эзэн Чингис хааны сүнстэй ярилцсан нь 1-р хэсэг
www.youtube.com
‎2011 оны 6 сарын 4-ны өдөр. Их Эзэн Чингис хааны сүнсэн биетэй ярилцсан яриагаа... гар утсаар бичиж авсанаа толилуулж байна. Яг одоо таны толгойд олон асуулт бу...See More
3 hours ago · LikeUnlike · 2Loading... · 


Munkhgerel Bts Цайны дээж хэрхэн өргөх талаар Удганы блогт бичсэн нь бас бий.http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post.html Уг нь иймэрхүү юмнуудаа өөрсдөө л олоод мэдчихвэл хавьгүй амар юмсан. Хүмүүс угаасаа бичээд хэлээд өгсөн юмыг, бас олоод мэдчих юмыг л бэлэнчлээд асуугаад байх юм. Гэсэн хэдий ч иймэрхүү асуултуудад ч гэсэн Хаан хариулсан л байна лээ. Их Эзэн Хаанаасаа бид иймэрхүү жижиг сажиг асуулт асууж Удган болоод Хааныгаа чилээх хэрэг үгүй. Энэ бүлхэмийн админы хувьд би бүх хүмүүст сануулж байна. Болгооно биз.


“” Мөнхгэрэл үрийн түмэн зөв.  Миний Аянгат бүгдийг нойр хоолоо хасан байж бичиж үлдээдэг. Гэтэл үүнийг уншихаас залхуураад байвал би бас хариулахгүй. Хүн өөрийнхөө төлөө өөрөө гүйж, өөрөө хичээх ёстой. Тэр дээр юун Эзэн миний Сүнс хэмэн бичигдэв. Хаан миний Онгод билээ.  Сүнс Онгод хоёр тэс өөр хоёр юм шүү. Эгэл хүн, Эзэн хаан хоёр шиг зэрэг дэвийн том ялгаатай.
3 hours ago via mobile · LikeUnlike · 1Loading...

73. Saikhantuya Buyannasan Өршөөгөөрэй. Эзэн Дээдэс минь, хайрт Удган минь. Мунхаг би бас нэгэн асуултыг зүрхлэн айлтгая аа. Тоо бодлогын шинжлэх ухаан, техникийн хөгжлийн үр шимээр интернэт гэчгийг ашиглан бид өнөөдөр алсын зайнаас ч бие биенээ мэндчилж, олон олныг уншиж, сонсон ухаарч танин мэдэж буй билээ. Хэн нэгэн, хаа нэгтээ энэ бүхнийг эс үйлдвэрлэвээс бид үүнийг хэрэглэж чадахгүй. Үйлдвэрлэл гэдэг тэр чигтээ буруу үйл гэж үү? Цахилгааныг үйлдвэрлэхийн тулд утаа гаргаж байгаль орчныг сүйтгэдэг болохоор бас буруу юу? Эсвэл хүн төрөлхтөн өөр эрчим хүчний эх үүсвэр олох хэрэгтэй юү? Дэлхий ээж нэгэнтээ биеэ шилгээсний дараа оюун ухаанаа хөгжүүлэх л Чу болно гэхээр энэ бүгд устах хэрэг үү? Хаантан та айлдсанаар энэ ертөнцөд буугаад урьдных шигээ сэлэм эргүүлж байлдан дагуулахгүй, тэхээр зөв үзэл Тэнгэр үзлийг хүмүүст ухааруулан гэгээрүүлснээрээ бид дэлхийд энх амгаланг авчирна гэсэн үг байх. Харин тэр үед эргээд нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж амь зуух уу, эсвэл одоо байгаа бүхэн өөрчлөгдөж хүмүүс шувуу мэт нисдэг болж, зөгнөлүүд биелэх юм болов уу? Хэтэрхий сониуч байсанд өршөөгөөрэй.
58 minutes ago · LikeUnlike · 1Loading...

......Сониуч үр чи зөв юм асуулаа, Тоо бодлогын шижлэх ухаан гээч чинь хэзээ үүссэн гэж чи бодоов. Бидний үед байж л байсан. Тоо мэддэггүйдээ бид аравтын багцаар амьдараагүй. Хэрэглэж хэлдэггүй л болохоос Монгол өвгүүд чинь бүх л тооны нэртэй л байсан. Зурхайн ухааныг тоогоор л боддог байсан. Одоо та нарын гайхаад байгааг бид бүгд л хийдэг энгийн л цай хоол идэж ууж байгаатай чинь л адил байсан. Үе үеийн хөгжил дэвшил явагдаж л байна. Чи тэгвэл яавал бидэн шиг болж болох вэ гэж бодож үзсэн үү.  Хүн гээч заавал интернетгүй хоорондоо ярьчихдаг, мэдчихдэг, хийчихдэг байсандаг. Энэ бол зөн совин. Ирж явааг нь мэдээд цайгаа бэлдчихдэг л байсан. Хэн нь тэнд үхэж үрэгдэж байна  мэддэг л байсан. Хичнээн чи интэрнет нь илүү илүү гээд хортой туянаас нь болж ямар их хордож, ямар их муу юм болж байгааг нь мэднэ үү. Сөрөг талыг нь бодов уу? Тэр цахилгаан гээч нь л байхгүй бол та нар яах юм бэ?
Энэд найдаж суусан нь дээрүү өөрийгөө хөгжүүлж байсан нь дээр үү. Тэр дэлхий хөмрөхөд чиний бэлтгэл тэгээд юу байна. Саяхан чи өөрийн нүдээр харсан биз. Дахиад хар гэж зөвлөе.  Наран улсын Лусын дайрлагад өртсөнийг хар. Хүн та нар үйлдвэрлэл хичнээн хөгжүүлсэн ч байгалийн хүчний өмнө хэн бэ гэдгээ ухаар. Хүн байгалийг таниж мэдэж, хүндэлж амьтай гэдгийг ойлгож мэдсэнээр Хүн өөрсдөө үүрд амьдрах аргаа түүнтэй хослуулан бүтээх ёстой бус уу. Чи уух усгүй, амьсгалах агааргүй болтлоо хөгжиж үйлдвэр байгуулж болно. 
Тэгээд эцэст аль нь чамд хэрэгтэй юм бэ? Чи хамгийн сайн ойлгож хамгаалах юмаа мэдэж байвал түүнд зохицуулаад амьдралаа төлөвлөж болно биз дээ. Чи нөгөө айлынхаа хашааг нураагаад гэрээ томсгоод суудаггүй биз дээ. Далд ертөнцийг бас хамт амьдардаг гэж мэдвэл, бусад та нарын амьгүй гэдэг бүхэн Амьтай гэж мэдвэл чи тэднээс хамааралтай амьдардаг гэдгээ мэдвэл хийхийнхээ өмнө боддог болно биз дээ. Яавал хоюул хоюулаа хамтдаа илүү удаан жил хамт амьдрах вэ гэж бодно биз дээ. Чи байгалийн үзэгдэл нураах аюултай гэж мэддэг бол нэг дор олон давхар барилга барьж олуулаа үхэхээр тооцоолох уу? Чи энэ гол мөрөн уствал хичнээн тансаг орд харш байгаад жорлон болно, би дотор нь хатаж үхнэ гэж боддог уу?
Тэнгэр үзлийг чи мал малладаг л үзэл гэж ойлгоо юу? Тэр бол байгальтай хэрхэн зохицож хүн яаж амьдрах вэ? гэсэн Үзэл дээ.
Болзошгүй юм чинь хаяанд ирчээд байна. Дэлхий хөрвөөхөд та нар бүгд үхсэн нь дээр үү? Тэрнийг даван туулах мэдлэг чадвартай байсан нь дээр үү. Өөрөө бодоод үз.
Энэ хэрэгтэй интернетээ тоггүй, зайгүй ч ажиллуулж чаддаг болгох гэж хичээсэн чинь дээр дээ. Боломжгүй бол өөрийн төрөлх зан чанараа хөгжүүлж байсан  чинь дээр. Аль нь хор ихтэй, аль нь хор багатай байна мунхаг оюун чинь тайлна бизээ.

74. Enkhbayar Batchuluun Эзэн Хаантаан ухаан мөчит чадвар дорой билээ би. өршөөгөөрэй. Бидний энэ замбуулинд оюун ухааны хаанчлалд Шинжлэх ухаан гэх зүйл ноёрхож маш эрчимтэйгээр хөгжиж байна. Шинжлэх ухааны олон салбарууд нь хүний хэрэгцээг ихэсгэж, шуналыг хөдөлгөж амар хялбараар амьдрах, ан амьтан араатан жигүүртэн, байгаль дэлхийг сүйрүүлэхийн дээдээр сүйрүүлж байна. Мэдээж хүн төрөлхтөн бид хөгжүүлж байгаа билээ. Үр дүнг мэдсээр байж бид шинжлэх ухаан гэсэн хайрцаганд оржээ. Бүх зүйл шинжлэх ухаанчлагджээ. Өвөг дээдэс минь агуу билээ...Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрах юмсан гэж Ц. Хулан найрагч хэлжээ. Гол асуулт нь бидний энэ явж байгаа хөгжил гээч нь буруу хөгжил магад буй за. Өөр ямар хөгжлийг хөгжил гэх вэ? өршөөгөөрэй...
37 minutes ago · LikeUnlike· 

........... Тархиа хөгжүүлэхийг л хөгжил гэнэ дээ. Тэгээд гараараа хөгжлөө бүтээнэ. Сайн бодвол зөв хөгжил, буруу бодвол буруу хөгжил.

Saikhantuya Buyannasan
Хаантан юу гэх бол доо... Бид ч шинжлэх ухаан гэж яриад их л хилэгнүүлж байна даа. Алаг хорвоод хорь гаран наслахдаа арван таван жилд нь энэ л шинжлэх ухааныг заалгасан болохоор яалт ч үгүй 9 шидийн юм бодогдоод болж өгөхгүй юм даа. Гэхдээ ...ч бас Хаантан аргынхан нэг юмны нэг л шинж чанарыг судлаад байгаа гэсэн. Оргүй бол биш. Арга билгийг хослуулах хэрэгтэй гэж Удган айлдсан. Одоо бол өвөг дээдэс аль хэдийн мэдчихсэн байсан юмыг аргынхан араас нь нээж илрүүлж байгаа юм болов уу даа.See More
2 hours ago · LikeUnlike


75. Saikhantuya Buyannasan Эзэн Дээдэс минь ээ. Аливаа зүйлийг арга билгийн талаас аль алийг нь орхигдуулалгүйгээр хэрхэн зүй зохистой судлах учиртайг хэлж болгооно уу. Гялайлаа таньдаа.

,,,,,,,,Арга билэг хоёр адилхан тэнцүү байх ёстой. Энэ хоёрыг хослуулан нэгтгэж, зангидаж ойлгоход Ухаан хэрэгтэй дээ. Арга, Билэг, Ухаан гурав хослон байж учир шалтгааныг мэддэг юм.  Дүрийг нь тольдож харж чадсан бол учир шалтгааныг нь хайж мэдэх ёстой. Үүний тулд их л хичээн толгойгоо ажиллуулан, ихийг уншин, эрдэмтэд мэргэдийн үгийг сонсон, өөрөө эрэл хайгуул хийн олж мэдэх ёстойдоо. Хорин хэдхэн настай хэмээн чи өөрийгөө айлджээ.Хорин хэдэн жил шинжлэх ухаанаар чи явсан бол миний удган дөчин хэдэн жил шинжлэх ухаанаар явсан юм даа. Одоо ч тэр намайг шинжлэх ухаанчаар судлах гээд л миний эсрэг бөөн цэрэг бэлдээд аппарат гэгчээ бариад л нар, сарны зургийг нарийн сайн авахуулаад л тагнуулаа хийгээд л явж байна. Осолтгүй үргэлж байх намайг л гайхаад яаж ч чадахгүй байгаа юм даа. Үзэцгээ, судалцгаа, ухаарцгаа  үрс минь. Хайцгаа, олцгоо, итгэцгээ үрс минь. Хийх мэдэх их юм байгаа учир уншиж судлаад өөрөө боддог болдоо. Хэрхэн яаж судлахыг бид аль эрт заасан байгаа, Түүхээ онгичих хэрэг л чамд дутаад байгааг харлаа.

11 сэтгэгдэлтэй:

Ulziisaikhan said...

61-ээс
Улс орон ГЭГЭЭРЭЛ гэх оюун ухаантай, ЭРҮҮЛ гэх биетэй, ШУДАРГА гэх Төртэй байхад л хөгжил.

Энэ орчин үеийн эдийн засгийн хөгжлийн онол биш үү?

Эдийн засгийн өсөлт бол нэг талдаа бодит бус, зөвхөн хоосон тоон үзүүлэлт мэт санагддаг...

Duulin said...

@ulziisaikhan
ГЭГЭЭРЭЛ гэдгийг агуйд очиж даяанчлан, бясалгал хийж цагаан хоолтон болох хэмээн ойлгож Эрүүл гэдгийг Утаан дотор амьдрахаар ойлгож Шударга гэдгийг Баян Ядуугийн зааг дээд цэгтээ хүрсэн байхыг ойлгодог нь ОРЧИН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСАГ болоод байна даа.

Хичнээн сайхан онолтой байгаад ч үр дүн нь нүдний өмнө илхэн байна. Их гүрнүүд буурайгаа дээрэлхэж бусдыгаа мөлжин улс орон дотроо том нь багаа барьж иддэг зэрлэг капитализм шүү дээ энэ бүгд.

Харин Хааны хэлсэн хариулт бол Орчин үеийн эдийн засаг огт БИШ, тэс өөр ойлголт, тэс өөр хандлага гэж би ухаж байна.

Anonymous said...

Sorakoktai hatanii altan ayalguu baga zereg unshij uzlee ugnuudiih ni n useg bolgon udamshild zohistoi gj bgm shigee kkkk... asuultaa haanaas bichij asuuh we? https://www.facebook.com/tengermongolgazar end post tawih ymuu?

lenko said...

Geeerel ,uxaaral,setgeliin dem ogsond gyalailaa.Orchilon ertontsiin uil hereg ,yabdal suudal ni tsag hugatsaanii erhsheeld orshom bilee.Mongol orond hereglej bui tsag TOOL-ol ni humuunii amidraliig bulhaituulj bui ni unen ...Nen yaraltai zasaj, zob zamd oruulah heregtei bolob uu?Muu odroo hurimlah geh meteer odriin sainiig tobloj uil hergee hiij chadahgui ,bilegdel zon baihgui boljee .Amnii bilegeer ashidiin bileg gedeg...Obog deedes mini sharsan mah andah gui shar zurhaig xereglej baisan bus uu?

Unknown said...

Amar bna uu Bi darxan-uul aimagt baidag balchir. bi songuulin omnox odor l ene saitiig olj xarlaa. tegeed songuulin odor "Tenger Mongol Gazar" duudlagig xelle. onoodor 7.4 odor odoo TENGER MONGOL GAZAR DUUDLAGIG XELWEL xvch chadal n vilchleh bolwuu? "FACEBOOK" ROLLYER SODNOM gesen xayg luu elgeej ogogson bolwuu

Duulin said...

Мэндээ амар байна уу. Тэнгэр Монгол Газар дуудлагыг одоо ч хэлж болно, Цаашид ч бас хэлж болно оо. Энэ Дуудлага Монголчуудын хөх толбыг сэргээн эрчимжүүлж Тэнгэртэйгээ холбогдоход туслана.

Paper said...

сайн байна уу? энэ ертөнц дэхь улс орон, үндэстэн бүр өөр өөрсдийн шашинтай бас бурхадтай. Будда, Христ, Лал гэх мэт эдгээр нь бүгд л өөрсдийгөө цор ганц бусад нь хий хоосон гэдэг эд нар үнэхээр байдаг уу? та тэдэнтэй дээд тэнгэрт тааралдан хууч хөөрч байв уу? миний хуьвд би бүх шашинг хүндэлдэг гэхдээ шүтэхгүй.

Anonymous said...

Амгалан морилж байна уу та? Эзэн Чингис хаан танаас өөрийнхөө хувьд маш их том зүйлийг асуух гэсэн юм аа.Би өөрийнхөө Монголын бөөг маш их шүтэж хүндэлж бахархаж явдаг тэнгэр заяат Монгол хүү гэж өөрийгөө боддог. Анх би бөө хүнийг хэцсээ дэлдээд биедээ өөр эмээ өвөөгийн сүнсйиг дуудаж оруулахад маш бахархахын зэрэгцээ жаахан айдас төрж байсан.Түүнээс хойш миний бөө болох агуу хүсэл минь унтраагүй юм. Танаас асуух зүйл минь жирийн хөх толбот Монгол хүү бөө болох боломжтой болов уу..........

azhuu said...

Амгалан морилж байна уу та? Эзэн Чингис хаан танаас өөрийнхөө хувьд маш их том зүйлийг асуух гэсэн юм аа.Би өөрийнхөө Монголын бөөг маш их шүтэж хүндэлж бахархаж явдаг тэнгэр заяат Монгол хүү гэж өөрийгөө боддог. Анх би бөө хүнийг хэцсээ дэлдээд биедээ өөр эмээ өвөөгийн сүнсйиг дуудаж оруулахад маш бахархахын зэрэгцээ жаахан айдас төрж байсан.Түүнээс хойш миний бөө болох агуу хүсэл минь унтраагүй юм. Танаас асуух зүйл минь жирийн хөх толбот Монгол хүү бөө болох боломжтой болов уу..........?

Anonymous said...

Ix ezen deedes mini orj irexdee ix uurtai dogshin orj irdegdee, minii uldeesen gazar nutgiig ta nar unuudur yu bolgoj bnav geed l, turiin joloog xarts garaltai xar yastnuud atgaj bgaad durguilxdeg.Tengeriin uiliig xiix ongoduudad ulaachdaa buux erxiig bas olgodog yum shig bgaan

Gan J said...

Amar amaglan bain uu ta buhen, ih ezenii neriig barij eh delhiigee hamgaalah uil ajilga hiij baigad minii sonirhol mash iheer hudulj end sanal bodoloo huvaaltshaar ochuuhen bi bichij bna. bi har bagaasa USA ulsad irj amidarch endhiin togsgol ugui boolchilloliig uzen yadaj bna, ene buhniig hayaad eh orondo harii geheer end bi yamar negen zuiliig hiij buteeh ymu oilgoj avah yostoi met sanagddag bolov.
bi ih uiliig hiihiig husej bna, demjij bna, shaardaj bna.
ih ezenees asuuh 3-n asuult baina nadad, hariu uguh baihiig uuruu medde ta,

ih uilsiig hiihiin tuld uuriigu yund yaaj beldvel zohistoi ve?

ih uilsiig buteehed ih hemjeenii mungu heregtei yu?

yamar negen har zuil namaig dagaad baiga met sangddag bolhoor bi uuriigu yaaj tseverlej hamgaalah ve?

bayarlla.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР