2011-09-30

Алтан Дээд ГЭР ИЭ-нээс: Тэмү ЧИН төрсөн түүх ба АЛТАН СУДАР гэж юу вэ?


Алтан Дээд ГЭР ИЭ-нд тэмдэглэснээр Чингис хааныг төрөхөд Тэмүжин нэрийг өгөөгүй харин НЭУИЭдүи ЭН хэмээн нэрийджээ. Харин түүнийг долоон нас хүрэхүйд Тэмү ЧИН хэмээх нэрийг өгсөн ажээ. Алтан Дээд ГЭР ИЭ-нд өв монгол хэлээр энэ тухай бичигдсэнийг Нүрзэд агсан хөрвүүлсэн бөгөөд түүнийг эхлээд хүргэе.

Тэмү ЧИН төрсөн түүх

Онон Үндэстэй Тай ЧУ түм ЭН-ий эзэн ИЭ-Үсүий-ЭХЭ баатарын ГЭР ТайЭл ГҮН болту КҮ ИЭ-д 
ИЭ-Үсүий-ЭХЭ баатарын ГЭР-т хөбКҮ мэндэлсэнд гурван Эр ИХ-с сонжоод НЭУ ИЭдүй ЭН гэжээ.
НЭУ ИЭдүйЭН хөбКҮ-ний Эр , Ир , Ур ба гэгээрлийг долоотойд тайлж нэр сүнсий нь тогтоожээ.
ЖҮ-ийн дүй мун бодис ханаж мэндлээд НЭУ ИЭдүй ЭН тэгш дүүрч ялагч болсонд ТэмүЧИН гэжээ. 
Хамаг МОНОГОУУЛ-ын КААН-ы Дээд Гэрээнд товлогдохуйцаар Алтан Дээд хөб КҮЭН болж 
НЭУ ИЭдүйЭН хөбКҮ Оройн Дээд Үнэнд мэндлээд Алтан Дээд ГЭР ИЭ-нд ТэмүЧИН-ээр төржээ 

1. Тэмү ЧИН - ЧИНГИС КААН долоон настай байхдаа боловсролоороо олж авсан нэр юм. Би зөвхөн уламжлагдсаныг л хэвээр нь авлаа. Тэмү ЧИН байжээ гэдгийг ч ер нь тогтоогоод байгаа бололтой . М.В. Ломоносовын нэрэмжит МГУ-ын багш нар, тухайлвал  А.С.  Орлов,  В.  А.  Георгиев,  Т.А.  Сивохина  нар Тэмүчин  гэж бичиж байдаг болсон. Тэмүжин гэхээр *хөлдүү толгой* болчихож байгаа юм . Дээр үед,  /МОНОГОУУЛ-ын үе / хүүхдийг мэндэлсэн үед нь шинжиж үзээд нэг нэр төрсөн үед болон эл болсон үед   өөрөөр   нэр өгдөг байжээ . ЧИНГИС КААН-ы мэндэлсэн нэр нь НЭУ ИЭдүйЭН байсан байна . Ж.Нүрзэд

Алтан Дээд Гэрээнд ийнхүү бичжээ. Үүнийг арай ойлгомжтой болгон дахин хөрвүүлбэл:

Онон үндэстэй Тайчууд ард түмний эзэн Есүхэй баатрын гэр тайлга болох үед Есүхэй баатрын гэрт хөвгүүн мэндэлсэнд Эр Их-с сонжоод НЭУ ИЭдүй ЭН гэжээ. НЭУ ИЭдүй ЭН хөвгүүний ЭР, ИР, УР ба гэгээрлийг долоотойд тайлж нэр сүнсийг нь тогтоожээ. ЖҮ-ийн дүй мун бодис ханаж мэндлээд  НЭУ ИЭдүй ЭН тэгш дүүрч ялагч болсон ТэмүЧИН гэжээ. Хамаг Монголын Хааны дээд гэрээнд товлогдохуйцаар Алтан Дээд хөвгүүн болж  НЭУ ИЭдүй ЭН хөвгүүн оройн дээд үнэнд мэндлээд Алтан Дээд Гэрээнд ТэмүЧИНээр төржээ. 

Харин ТэмүЧИН-ий төрсөн тухай Монголын Нууц Товчооны 59-р зүйлд:  Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ. хэмээсэн байна.

Монголын Нууц Товчоо бол түүх соёлын хосгүй үнэт бүтээл, бид Нууц Товчооны ачаар л 13-р зууны үеийн түүх, Эзэн Чингис хааныхаа талаар төсөөлөлтэй болсон. Бидний Монголчуудын  Чингис хаан болоод Их Монгол Улсын талаарх төсөөлөл ганц МНТ-д үндэслэгдсэн гэж хэлэхэд хол зөрөхгүй болов уу. 

Алтан судрын тухай

Харин Алтан Дээд ГЭР ИЭ хэмээх энэ судар 1251 онд бичигдсэн бөгөөд түүнийг Их Хаан Мөнхийг Монголын Эзэнт Гүрний Хаан ширээнд суухад түүний ээж Сорхагтани Бэхи гардуулж өгсөн түүхтэй. Энэ Алтан Дээд ГЭР ИЭ болвоос Хөх нохой овогтынхон тэр цагаас хойш ам дамжуулан маань мэгзэм мэт цээжилсээр ирсэн бөгөөд түүнийг 15 дахь өртөөлөгч Журнайн Нүрзэд агсан цээжилснээ бичиглэн буулггаж түүнээ Өв Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн байна. 748 жил ам дамжин цээжлэгдэж ирсэн судар. Хэрэв буруу хөрвүүлээгүй гэж үзэх аваас энэ судар бол МНТ-той харьцуулахад засагдаагүй, маш үнэн судар гэдгээрээ онцлогтой. МНТ-г Ц.Дамдинсүрэн гуай орчин цагийн кирил үсгэнд хөрвүүлэхдээ Хятад эхээс хөрвүүлсэн тухайгаа хэлсэн байдаг. Тэгэхээр Нууц Товчооны Монгол бичгээр бичсэн эх олдоогүй. Тиймээс МНТ-г засагдсан байх магадлалтай хэмээн түүхчид үздэг нь зүйн хэрэг юм. Мөн түүхчид Рашид Ад Дин-ы Судрын Чуулган, бас 17-р зууны үед бичигдсэн Лувсанданзаны Алтан Товч хэмээх бүтээлүүд болон бусад судар бичгүүдтэй харьцуулан Монголын Нууц Товчоонд бичигдсэн ихэнхи мэдээллүүд үнэн гэдгийг бас зөвшөөрдөг. Гэхдээ засагдсан зүйл байгаа болохыг энэ Алтан Аялгуутай харьцуулан мэдэж бас баталж болно.

Дээр өгүүлэх энэ шар хавтастай ном бол Энэ Алтан Дээд ГЭР ИЭ номын зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна 2 өөр янзын хэвлэл байгаа юм. Мөн цаана нь хэдий хэрийн юм байгааг би мэдэхгүй. Нүрзэд агсан өөрийн цээжилсэн тэр бүх зүйлээ ном болгон хэвлүүлж амжаагүй. Нүрзэд агсныг хаанаас ч хайгаад олохоо байсан, харийнхнаар устгуулаад үгүй болсон Монгол улсын чин үнэн түүхийг 748 жил хамгаалан өнөөг хүргэж бүрэн бүтнээр нь авчирсан байхад манай төр засгийн байгаа царай нэг л ёозгүй. Уг нь бол уламжлагдаж ирсэн яг тэр хэвээр нь тэр өв Монгол хэлээр нь бичгийн хэлнээ буулгаж Монгол судлаачид эрдэмтэд нэгдэн түүнийг тайлж жинхэнэ Монгол түүхээ сэргээн дэлхийд тунхаглах хэрэгтэй санагдана. Энэ хүний цээжилсэн Алтан Судрыг бүгдийг нь хөрвүүлэхэд нэг хүний амь амьдрал нас хүрэлцэхгүй. Нүрзэд агсан ганцаараа зүтгээд бүгдийг нь хөрвүүлээд бүгдийг нь тайлаад таниулахад хүний энэ ахархан нас богинодох юм. Гэсэн ч Нүрзэд агсан өөрийн 26 жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө энэхүү Алтан Судрын хэсэг хэсгээс хөрвүүлэн хэвлүүлсээр өдгөө 3 ном гаргасан билээ.

Энэ Алтан судрыг хөрвүүлэн гаргасан 3 номын тухай миний блогт зураг хөрөгтэйгээ байгаа. Энэ 3 ном 3-уулаа ойролцоо нэртэй боловч өөр өөр. 

1. Хөх Монголыг Нүүдлийн Соёлоор бадраах Их Засагийн алтан дээд ГЭР ИЭ
2.Хөх Моногуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн Нэүрит их засгийн алтан Дээд Аялгуу
3.Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай Нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу

гэх мэтээр точвилсон, товчлоогүй олон янзын нэртэй. Алтан Дээ ГЭР ИЭ дуусаагүй үргэлжлэнэ. Түүний үргэлжлэл болох 4, 5 дахь номууд болох 

4. Доголно гэж үгүй гурван хөлтний алтан дээд хуульт "Хөх Моногуулыг Үүслийн гурван эрдэнээр бадраахуйн алтан дээд үнэний аялгуу, 
5. Дэлхийчлэлийн Зөн Моногоуул бөө 

зэрэг номуудыг Нүрзэд агсны гэргий Г.Долгорсүрэн та бидэнд хүргэхээ номныхоо өмнөх үгэнд бичсэн байна.

Ж.Нүрзэд агсан амьд ахуйдаа: "Маш их зүйл миний толгой дахь соронзон хальсанд бий, Надад туслмаж маш их хэрэгтэй" гэдэг байжээ.

Энэ номыг үндэслэн түүнийг тайлбарлаж гаргасан ном бүтээлүүд цөөнгүй бий. Монгол Судлаач З.Бат-Отгон өвөг дээдсийн энэхүү гайхамшигт судрыг тайлж Монгол Суу Ухааны 10 боть ном 50 цуврал лекцийг түмэнд хүргээд байгаа.

Мөн Найлах Дүүргийн Иргэн Б.Хүрэлтогоо гэгч энэ номыг хэсэгчлэн Алтан Аялгууны Нууц нэрээр хоёр дахин олноор хэвлүүлэхдээ бүлгийг сольж, өөр номнуудтай хольж, ихэнхийг засварлаж хассан зэрэг нь мөн чанар агуулгыг алдагдуулж бас өөрийн бүтээл болгосон нь уншигч түмнийг төөрөгдүүллээ. Эзэн Чингисийн эрдэмтэн мөр гүнүүд, өртөөлөгчийн нөр их хөдөлмөр, зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хуулиуд өвлөгч бидний эрхийг үл тоомсорлон зөрчсөнд гүнээ харамсаж байна гэжээ.

Миний санах нь Нүрзэд агсан, Хөх Нохой Овогтынхоны алдар гавьяаг Монголчууд үеийн үед үргэлж санан дурсаж явах ёстой, тэгэх ч болно гэж боддог. Түүний нөр их хөдөлмөрөөрөө хөрвүүлсэн эдгээр судар номууд үргэлж Нүрзэд агсантай холбоотой бичигдэж, дурсагдаж явах болно. Харин түүнийг нь тайлж тайлбарлах, олон түмэнд хүртээх түгээх ажлыг бүх Монголчууд хийж, чадах чинээгээрээ хичээх ёстой гэж боддог. Тиймээс миний бие энэ хэвлэгдсэн бүхий л номыг PDF болгон хөрвүүлж аль болох олон хүнд түгээхийг эрмэлзэх болно.  Мөн энэ бүхнийг төр засаг анхааралдаа авах цаг болсон гэж боддог. Нүрзэд агсан, Хөх Нохой Овогтнууд Алтан Аялгуу зэргийг салгаж ойлгох аргагүй юм. Эд хамтдаа үргэлж дурсагдах болно

Мөн Нүрзэд агсан хүний гарт зүй бусаар хорлогдсон тухай мэдээлэл миний бие хаа нэгтээгээс сонсож байсан санагдана. /Тэр мэдээллээ хайгаад олсонгүй/ Тэгэхээр Монголын Чин үнэн түүхийг Монголчуудад мэдэгдүүлэхгүй байх атгаг хорон санаатангууд Монголын нийгэмээр дүүрэн байгаа бололтой. Тэд ардыг мэдэхээс өмнө урьтаж бүгдийг чимээгүйхэн дарж өнгөрөөхөөр тэмцэж байна. Бидэнд Үнэн түүх хэрэгтэй. Монгол Улсын маань засагдаагүй чин үнэн түүх хэрэгтэй. Энэ түүхийг гаргаж ирэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн Нүрзэд агсаны үйл хэргийг үргэлжлүүлэх хүн олон бий. Бас энэ түүхийг нуухын төлөө үхэхээс ч буцахгүй улайран зүтгэх харийнхан түүний гар хөл бологсод олон байна. Миний бие Үнэн түүхийн төлөө өөрийн чадахаар зүтгэх л болно. Хэн ч юу г ч хорихоосоо өнгөрсөн цаг. Түүхээ мэдэхгүй ойд төрсөн сармагчид, харийнханд худалдагдсан эрх мэдэлтэнгүүдээр дүүрч бузарлагдсан Монголын төр энэ чигээрээ сохор байх цаг хугацаа удаан үргэлжлэхгүй. ТҮҮХЭЭ СУДАЛЖ ҮНЭН ТҮҮХЭЭ ГАРГАЖ ИРЭХ ЦАГ ИРЧИХСЭН. Үйл явц үргэлжлээд явж байна. Монголын ард түмэн бүгд нүдээ нээж, түүхээ судлан гэгээрэх тэр цагт төрийн толгойд гарсан түрүүний бөөснүүдэд зугтах бултах, нуугдах газар үгүй болно.

Энэ Алтан судар хэдийгээр олон нэрээр нэрлэгдэж хэвлэгдсэн боловч түүнийг хүмүүс алтан аялгуу, алтан гэрээ, алтан судар, өвөг дээдсийн ариун судар гэх мэтээр товчлон нэрлэдэг. Цаашид энэ бүх хэллэгийг Нэг мөр болгох нь хүмүүсийг төөрөгдүүлэхгүй ойлгоход тустай учраас би хувьдаа энэхүү судрыг АЛТАН СУДАР гэж хэлж бичиж явах болно.




1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Сорхагтани Бэхи биш ТОЛУЙ хааны ёст хатан "Сорхагтани Бэкүни"


Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР