2011-09-18

Б.Мөнхгэрэл: Алтан Аялгууны тухай


Чингис хааны бага хүү Тулуйн эхнэр Сорхагтани Бэхи Хатан 1251 онд Монголын Эзэнт Гүрний 4 дэх их хаан, өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд суух ахуйд их хаанд нэгэн зүйл номыг өгсөн нь одоогийн бидний мэдэх АЛТАН АЯЛГУУ юм. Энэхүү номыг 1251-1999 он хүртэлх хугацаанд Хөх Нохой Овогтынхон ам дамжуулан маань мэгзэм мэт өртөөлөн цээжилсээр 15 дахь үеийн өртөөлөгч Журнайн Нүрзэд агсан орчин цагийн Монгол хэлнээ анх буулгажээ. Энэ их нүсэр бөгөөд хүндтэй алба үүргийг 748 жилийн турш тасралтгүй залгуулж энэ амин судрыг өнөөгийн бидэнд хүргэн ирсэн Хөх Нохой Овогтынхон мөн 26 жилийн уйгагүй хөдөлмөрөөр, амь амьдралаа зориулан орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн Нүрзэд агсан тэдний гэр бүлд бүх Монголчууд талархах ёстой.


Энэ Алтан Аялгуу хэмээгдэх номын нэр нь нэлээд урт бөгөөд олон янзын нэрээр Монголд хэвлэгдсэн байна. Үүнээс дурдвал: 

1. ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ




2. Хөх Моногуулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу


3. Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай НЭҮРИТ ИХ ЗАСАГ-ийн алтан дээд үнэний аялгуу


Мөн Б.Хүрэлтогоо өөрийн нэр дээр Чингис хааны Алтан Аялгуун нууц нэрээр хэвлүүлсэн байна.

Дээрх номуудын агуулга нь бас өөр өөр юм. Алтан Аялгуу нь Өв Монгол хэл буюу эртний Монгол хэлээр цээжлэгдсэн бөгөөд түүнийг орчин цагийн Монгол хэлээр Кирилл үсгэнд буулгахад тун төвөгтэй байсныг Нүрзэд агсан номынхоо өмнөх үгүүд дээр бичсэн байсан. Тиймээс энэ номыг энгийн ард байтугай эрдэмтэн мэргид нь ч ганц нэг уншаад ойлгоход тун хицүү. Олон дахин уншиж байж, бусад судар номуудтай харьцуулан задлан шинжилж нэгтгэн дүгнэж байж ойлгоно. Мөн энэ ном тэр чигтээ нууц түлхүүр үгээр бичигдсэн. Тэр түлхүүрийг тайлахын тулд олон дахин уншиж, олон дахин харьцуулж байж ойлгох боломжтой.
Алтан Аялгууны нууцыг дан ганц Алтан Аялгууг уншсанаар ойлгох аргагүй юм. Алтан Аялгуунд хаана ямар нууц бичигдсэнийг түлхүүр үгээр зааж өгсөн бөгөөд тэр түлхүүрийн дагуу өөр ном судар, нууц агуулсан зүйлүүдийг эрж хайж олон тэндээс олсоныг Алтан Аялгуутай жишин ойлгож нууцыг тайлах юм. Үүгээрээ Алтан Аялгуу машид гайхамшигтай. Энэ номонд багтаагүй асуудал, хөндөөгүй сэдэв бараг үгүй. Гагцхүү түүнийг зөв тайлж унших нь л маш чухал.

Өөрөөр хэлбэл Алтан Аялгуу бол нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шашин, бөө, монгол ахуй, соёл гээл бүгдийг бичсэн. Гагцхүү түүнийг олж нээх нь л чухал юм. Тиймээс ч энэхүү блог дээр Алтан Аялгууны Нууц түүний олон янзын тайлалууд, Бөө-эрдэмтэд, судлаачдын тайлбараас хүргэж байх болно.

Түүний нэгэн жишээ болгож судлаач З.Бат-Отгоны Монгол Суу Ухаан 50 цуврал лекцийг толилуулж байна. Энэ 50 цуврал лекц бол тэр чигтээ Алтан Аялгууны тайлбар билээ.  Гэхдээ бүгдийг тайлбарлаж чадаагүй гэж судлаач Бат-Отгон өөрөө хэлж байсан. Мөн Алтан Аялгууг үндэс болгон Монгол Суу Ухааны тухай 10 боть номыг Манукол Академи З.Бат-Отгон судлаач гаргасан байна. Манукол академи-ийн "Манукол" хэмээх нэр нь хүртэл Алтан Аялгуунд гардаг нэр томьёо юм.

Нэгэн судрыг тайлахын тулд 10 боть ном 50 цуврал лекц гаргаад бас дутуу тайллаа гэдэг нь энэхүү судар өөрөө ямар өргөн хүрээтэй гайхамшигтай болохыг хэлж байгаа хэрэг.Мөн  энэ судрыг судлаач хүний нөр их хөдөлмөр гаргаж, задлан шинжлэн, нэгтгэн дүгнэж, өөрийн оюун ухаан, авьяас билгээр бидний олон ардад тайлбарлаж ойлгуулан олон арван боть ном, цуврал лекцүүд гаргасан Бат-Отгон судлаачид машид талархах ёстой. Бас Бат-Отгон судлаач Алтан Аялгууг тайлахын тулд басхүү олон ном судар ашигласан нь тодорхой бөгөөд иймээс л Алтан Аялгуу бол олон олон нууцын "ТҮЛХҮҮР" юм.

Бат-Отгон судлаачийн тайлбар, лекц, бүтээлүүд бидэнд Алтан Аялгуу руу улам гүнзгийрэн орж үргэлжлүүлэн тайлах, шинээр тайлах, илүү ойлгомжтой хялбар болгож тайлбарлах, харьцуулах гэх мэт олон боломжийг өгч байгаа юм.

З.Бат-Отгон Монгол Суу Ухаан 50 цуврал лекц сонсох бол энд дарна уу.

Тус 50 цуврал лекцийг нэг хуудсанд сонсохоор багтаасан бөгөөд интенэтийн хурд багатай газраас хандаж байгаа бол хуудас бүрэн уншиж дуустал хүлээхийг зөвлөе. /30 секундээс илүүгүй/

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР