Бөө гэж юу вэ? Ямар учиртай юу хийдэг хүн бэ? Энэ сэдвийг уг нь би нэлээд бэлдэж байж, дараа тухтайхан бичье дээ гэж бодож байсан юм. Гэтэл бөөгийн талаар надаас асуух хүмүүс олширч, бас тэдгээр хүмүүсийн ойлголт нэг л биш санагдаад байгаа учраас өөрийн мэдсэн сонссоноосоо даруйхан блогтоо бичиж хүмүүст хүргэхээр шийдлээ.
Миний блог дээр бөө мөргөл гэсэн категорит бөөгийн тухай нэлээд нийтлэл бий. Галаарид гуайн нийтлэлүүдээс нэлээдийг тавьсан, бүр бөөд итгэдэггүй хүмүүст бөөгийн гайхамшгийг хичнээн ойлгохгүй байгаа ч адаглаал бөө бол Монголчуудын маш том өв соёл гэдгийг ойлгуулахын тулд нийгэм соёлын антропологийн доктор Д.Бум-Очирын нийтлэлийг ч тавьсан байгаа. Тэр хүн Кэмбриджэд докторын зэрэг хамгаалсан хүн судлаач, МУИС-ын Нийгэм Соёлын Антропологийн Тэнхимийн эрхлэгч хүн. Над мэтэд нь итгэхгүй байж болох ч шинжлэх ухаанч, доктор хүнд итгэх байлгүй дээ. Ер нь аливааг гараараа барьж нүдээрээ үзэж үнэмшдэг, шинжлэх ухаанаар хэмжүүр хийж, нотолгоо баримт шаарддаг хүмүүст шинжлэх ухааных нь хүний хэлсэн үгийг хүргэхийг зорьсон хэрэг.
Бөөгийн тухай өгүүлэхийн өмнө сүнс гэдэг ойлголтын тухай зайлшгүй өгүүлэх хэрэгтэй.
СҮНС
Хүний усан нүд, цусан зүрх, махан бие харах юмаа л харж мэдрэх юмаа мэдэрдэг хязгаартай. Жишээ нь: Бүргэд хүн хоёрыг зэрэгцүүлж тавиад холыг харуулвал бүргэдийн харж байгаа тэр холын юмыг хүн харж чадахгүй. Мөн 3 настай хүүхэд болон нохой хүний биеийн гадна талыг бүрхэж байдаг гэрлэн бие буюу Аура-г хардаг. Мөн хүний гэрлэн биеийг тусгай аппаратаар ч харж болдог. Гэтэл хүн нүдээр үзсэн юмаа байгаа хэмээн итгэж нүдээр үзээгүйгээ худал байхгүй хэмээх нь утгагүй хэрэг болно. Бүргэд тээр хол байгаа чулууг хараад байдаг тэгсэн хүн тэрийг харж чадахгүй байж би хараагүй, тийм учраас би итгэхгүй, тэнд юу ч байхгүй гэх нь яаж ч бодсон утгагүй хэрэг билээ. Үүнтэй адилхан сүнс гэдэг зүйл эгэл бидний нүдэнд үзэгдэж харагддаггүй ч энэ нь байхгүй гэсэн үг биш юм.
За ингээд сүнс гэдэг оргүй хоосон зүйл биш оршиж байдаг зүйл юм гэж итгэе гэвэл түүнийг байгаа гэдэгт итгүүлж чадах хүчтэй нотолгоо хэрэгтэй. Байхгүй гэдгийг баталж чадаагүй ч байгаа гэдгийг нь бас л баталж чадаагүй байна, зарим эрдэмтэд баталлаа гэж ярьдаг ч хүмүүс түүнд нь итгэж үнэмшдэггүй. Тэгвэл сүнс байгаа гэдгийг батлах хамгийн том нотолгоо бол БӨӨ юм.
Хүн үхээд алга болдог гэж та бодно уу? Үгүй юм. Хүн үхээд бие нь газарт булагдсан ч сүнс нь оршсоор байдаг, орших оршихдоо бүр бүхий л ой санамж, дурсамж, оюун ухаантайгаа бас амьддаа шархдаж гэмтсэн бол сүнс нь ч гэсэн тэрхүү шарх, гэмтэлтэйгээ байсаар байдаг. Мөн сүнс эргэн хүн болж төрдөг, хүний ертөнцөд оршиж байх хугацаандаа буруу зөвийг тэнцүүхэн үйлдэж буян нь хараахан дүүрээгүй сүнс бол эргэн хүн болж төрнө, нүгэл их үйлдэж буруу үйл ихийг хийсэн бол тэр сүнсний зэрэг бууран эргэн төрөхдөө төрөл бууран ямар нэгэн амьтны төрөлд төрнө, амьтны адгийн төрөл аалзаас авахуулаад бүхий л төрлийн амьтан болж төрнө, харин амьд ахуйдаа буян их үйлдэж бурхан болсон бол тэр сүнс нөгөө ертөнцөд очихдоо эргэн хүн болж төрөхгүй, харин хүний төрлөөс дээшээ зэрэг ахиж онгод эсвэл том зиндааны сүнс болно. Бүр зарим нь төрлөө олохгүй тэнүүчилж хүний ертөнцөд холхин амьдарсаар байдаг. Энэ мэтчилэн сүнсний орших газар, эргэн төрөх төрөл нь өөр өөр байдаг. Сүнс бас зэрэг зиндаатай. Сүнс бас сайн муутай. Сүнс болгон бас өөр өөр. Яг л хүн хүн өөр байдаг шиг, ой мод урттай богинотой олон хүн сайнтай муутай байдаг шиг сайн муу сүнснүүд байдаг. Хамгийн чухал нь эдгээр сүнснүүд хүнд нөлөөлөх чадвартай байдаг.
ҮХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Би, Чи, Та хүн бид хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих нь тодорхой. Үхээд бие нь газарт булагдсаны дараа сүнс нь хаачих вэ? Хамгийн түрүүнд Тэнгэрийн Шүүлэгт орно. Эрлэг хаан гэж бид ярьдаг, Эрлэг хааны тухай үлгэр домог уншиж байсан ч энэ нь үнэхээр үлгэр гэж бодоол өнгөрдөг. Угаасаа ч шинжлэх ухаан, материалист үзлээр нэвт амьсгалсан бид юуны чинь Эрлэг хаан гэдэгт итгэх манатай. Гэтэл тэр Эрлэг хааны өмнө сүнснүүд шүүгддэг. Амьддаа хэр их нүгэл буян үйлдэж, буруу зөв үйлийг хэр хийсэн байна гэдгийг нь жинхэнэ шударгаар шүүдэг. Хамгийн шударга шүүх засаглал тэнд байна. Тэнгэрийн шүүлэгт ороод хаашаа явах нь тодорхой болно. Буян их үйлдсэн нь зэрэг, төрөл ахиж дээшилдэг бол бузар, нүгэл үйлдсэн нь зэрэг, төрөл буурч доошилдог. Маш шударга бөгөөд хамгийн оновчтой систем. Тэнгэрийн шүүлэг гэж байдаггүй байсан бол бүх юм замбараагаа алдахгүй юу.
Үхлийн дараах амьдрал, сүнсний тухай энэ үлгэр домог шиг балай юманд чинь хэн итгэхийн гэвэл нотолгоог нь одоо би хэлье.
БӨӨ
Би, Чи, Та хүн бид хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих нь тодорхой. Тэгвэл хорвоог орхисон нэгэн нь амьд байгаа нэгэнтэйгээ уулзах арга чарга байдаг уу. Тийм арга байдаг. Тэр бол БӨӨ.
Сүнсний ертөнцийг хүний ертөнцтэй холбож байдаг хүмүүс буюу дамжуулагчдыг бөө, улаач гэдэг. Өөрөөр хэлбэл бөө бол "Сүнсийг биедээ залагч" юм.
Бөөгөөр буюу улаачаар дамжуулж бид нас барсан хүмүүсийнхээ сүнстэй уулзаж чаддаг. Та бид тэдгээр нас барсан хүмүүс амьд ахуйдаа ямар зан араншинтай байсан, ямар хүн байсан гэдгийг мэднэ шүү дээ. Тэгвэл тэр нас барсан хүний сүнс улаачийн биед орж ирсэн тохиолдолд амьд ахуйдаа ямар байсан тухайгаа бүгдийг хэлж ярьдаг, бүгдийг санадаг, бүх ой санамжтайгаа байдаг, үр хүүхдүүдээ үзээд уярч хайлан уйлдаг, сургааль зөвлөгөөгөө хэлдэг. Үр хүүхдүүддээ амьд ахуйдаа хэлж чадаагүй зүйлээ хэлдэг, алт нуусан бол хаана нууснаа хэлнэ. Ийм тохиолдлыг юу гэх вэ? Худал гэх үү?
Та өөрийгөө тавиад үзсэн ч болно. Хэдэн жилийн өмнө миний нэг танил бөө болсон бөгөөд түүний биед аав, өвөөгийнх нь сүнс орж ирдэг. Өвөөгөө өнгөрсний дараа хөөргийг нь хайгаад олоогүй манай найзад өвөө нь сүнс болж орж ирээд өөрийнхөө хөөргийг олж өгч байсан. Хөөрөг төдийгүй өөр олон зүйлээ цуглуулж, үр хүүхэддээ захиас сургаалиа хайрлан амьд ахуйдаа хэрэглэдэг байсан эд зүйлээ хэрэглэн яг өвөө нь буцаад амилсан юм шиг байдаг. Энэ мэт тохиолдлыг юу гэхэв?
Миний эмээ саяхан бурхны орныг зорьсон. Гэхдээ миний эмээ алга болоогүй. Эргээд үр хүүхэддээ хүн болж төрнө эсвэл сүнсэн биеэрээ хэзээ нэгэн цагт үр хүүхдээрээ, улаачаараа дамжуулан залрах нь тодорхой. Учир нь миний эмээ асар их буянтай хүн байсан. Ямар ч байсан эмээгийн маань сүнс төрөл доошлохгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Дахин уулзах л болно.
Тэгэхээр хүн нас бараад алга болдоггүй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй. Хүний сүнс эргээд үр хүүхдээ харж хандан, хамгаалж, хайрлаж энхрийлэн, тэтгэж явдаг. Тиймээс нас барагсдынхаа араас буян ихийг үйлдэж тэднийгээ баярлуулан, хүний хорвоод буруу үйлийг хийж тэднийхээ чихийг халууцуулахгүй зөв амьдарч явах нь чухал билээ.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэлд:
БӨӨ БА БӨӨГ ГУТААГСАД
БӨӨ БА ШАШИН
АЯНГА УДГАНЫ ТУХАЙ
өгүүлэх болно.
Миний эмээ саяхан бурхны орныг зорьсон. Гэхдээ миний эмээ алга болоогүй. Эргээд үр хүүхэддээ хүн болж төрнө эсвэл сүнсэн биеэрээ хэзээ нэгэн цагт үр хүүхдээрээ, улаачаараа дамжуулан залрах нь тодорхой. Учир нь миний эмээ асар их буянтай хүн байсан. Ямар ч байсан эмээгийн маань сүнс төрөл доошлохгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Дахин уулзах л болно.
Тэгэхээр хүн нас бараад алга болдоггүй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй. Хүний сүнс эргээд үр хүүхдээ харж хандан, хамгаалж, хайрлаж энхрийлэн, тэтгэж явдаг. Тиймээс нас барагсдынхаа араас буян ихийг үйлдэж тэднийгээ баярлуулан, хүний хорвоод буруу үйлийг хийж тэднийхээ чихийг халууцуулахгүй зөв амьдарч явах нь чухал билээ.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэлд:
БӨӨ БА БӨӨГ ГУТААГСАД
БӨӨ БА ШАШИН
АЯНГА УДГАНЫ ТУХАЙ
өгүүлэх болно.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002