Бусад сонирхолтой нийтлэлүүдийг Аянга удганы блогоос уншина уу.
Хаан болон Дээдсүүд уул ус, гол мөрнөө хэмээн биеэ чилээн тэмцэх Морьтонгуудад үнэхээр сэтгэл хангалуун байсныг тэмдэглэх нь зүйтэй. Анх тэднийг олж уулзсан тухайгаа би өмнө нь бичиж байсан.
Энд нэг сонин юм нь Тэд намайг хуяггүй буудаг, түшээгүй гэж сонсоод ер ойлож өгөхгүй байсан. Их л эргэлзэж тээнэглэзэж байсан ч Хаан намайг явууллаа гээд очсон намайг галзуу солиотой хүүхэн гээд хөөгөөгүй л юм даа. Бичлэгүүдээ үзэж байхад хамгийн анх уулзаад бөөлөхөд Тэд дуу мэддэггүй, үгийг нь дандаа над шиг хагас мэддэг байсандаг. Харин сүүлд хоёр дахиа очиход маш сайн дуулж сурцгаасан байсан нь Хааныг их баярлуулсан. Хаан тэдэнд дуу дуулцгааж Тэнгэртээ сүсэглэж байхыг хэлж байсан. Гэтэл тэр их тэмцлийн хажуугаар хийгээд сурсан байна гэдэг бас л аугуу хүмүүс юмаа гэж ойлгогдоно. Хаан бол олон хүнтэй газар хамаагүй буухгүй. Бусад онгодууд л бууна. Дэг журам гэж бий. Гэхдээ энэ хүмүүсийн дэргэд өөрөө заларсан юм даа.
Хамгийн сүүлд хөдөө тэмцэлд явах гэж байхад нь Хаан уулзсанаас хойш Би тэдэнтэй уулзсангүй. Өнөөдөр заавал утасдаадах гэснээр би утасдахад Тэд өглөө үүрээр хөдлөх гэж буйг сонсоод шөнө амжиж очин сэтгэл санааг нь дэмжсэн, нэг байгаагаа илэрхийлж галын дэргэд бөөлсөн билээ.
Хаан тэдэнд энэ замбативийхэн унтаа нь дэндсэнг хэлээд Хөдөө явахдаа байгаа байдлыг нь баримтжуулан зураг авч бичлэг хийж, Нүдээрээ харж, чихээрээ сонсон байж л хүмүүсийн ухамсар өөрчлөгдөх тухай хэлээд Видео Камер энэ холбоонд хандивлаж байлаа.
Харин тэдний тухай богино мэдээнүүд гарч амжилттай явж байсан ч дараа нь Толгойлогч нарыг нь хорьсон тухай сонсогдов. Би тэнд байсан хүмүүсээс Өвөрхангайн Засаг дарга нь уулзаж ярилцая гээд өрөөндөө урин очтол тэднийг баривчлан, бусад хүмүүсийнх нь бүх юмыг хураан, Хааны өгсөн Камерыг хүртэл хураасанг сонссон юм. Хаан маш их уурлан Тэр Өвөрхангайн ноёны нэрийг хэлээдэх гэсэн юм даг. Ямар ч байсан нутгийг нь хамгаалах гээд очиж байхад Ноёдын урвагч Нохой зан гаргасан чамайг Тэнгэр хараандаа авсан нь гарцаагүй. Тэнгэр өөрөө юу хийхээ хэнээр ч заалгахгүй нь мэдээж.
Хөөе, зүгээр байгаарай Хөөш. Бүх бичсэн бичлэг баримтуудыг нь хүртэл бүгдийг хураасан байхдаа яахав дээ. Гэхдээ би нааш ирэх гээд ажил их байсан учраас дахин бид холбогдож чадсангүй. Тэр бичлэгүүд болон Видео камерыг буцааж өгсөн байлгүй дээ. Тэр чинь нэг ч худал хуурмаггүй бүх бодит байдлыг, хэрхэн миний Монголын хөрс шороо зовж шаналж, хэрхэн шуналтнууд ухаж төнхөж байгаа, гол мөрөн хэрхэн ширгэж алга болсон тэр бүхнийг бодитоор нь аваад Хотын залхуунуудад харуулах ёстой байлаа. Хэрвээ түүнийг өгөөгүй хэн нэгэн өөрөө хувьдаа завшсан бол түүнээс үхэл хагацал, өвчин зовлон мөрийг нь мөшгөн, мөчийг нь тоолон дагах нь гарцаагүйг сэрэмжлүүлж байна. Тэнгэр дээдсүүд үүрэг даалгавар өгөөд түүнийг нь хэн тасалдуулсан тэр бүхэнд хариуцлага тооцох нь гарцаагүй.
Тэр камер Тэнгэрийн зарлигийн дагуу хийх ёстой юмаа хийх ёстой. Урвагчдын үнэн нүүр царайг илчлэн түүхэнд үлдээх ёстой. Түүнд Аянга гээд бичсэн байгаа. Хэрэв Тэнгэрт хэн тэрсэлж Тэнгэрийн зарлигийг үл тооно Тэр хөөрхий амсах юмаа байя аа гэтлээ л хүртэнэ.
Та нар тэр дор нь Тэнгэр шийтгээд амийг нь авдаг гэж бодуул эндүүрэл. Хүн үхлээ ч Сүнс нь амьд. Түүнийг энэ замбативд нь нилээн сайн чимхэж байгаад ирэхээр нь бас л зовоох нь тодорхой. Тэр өндөөрс өндөрт гарах тусам унахдаа улам хол өнхөрөхийг нь тооцоолон бодоод тэдэнд зориулсан тусгай төлөвлөгөө гарган ном журмаар нь явуулах Тэнгэрийн үнэнч зарц сүнсүүд их байдаг. Энэ тухай Би хэлээгүй. Хаан өөрийн айлтгал шүлэгтээ бичсэн юм даа.
Тэр хүмүүстэй хамт манай 50 дайчин онгод хамт явж байсан. Толгойлогч нарыг хориход би онгодуудаа дуудан татахад ирчихээд буцаж явсан. Бид хамт явсан дайчдаа орхихгүй гээд л алга болоод өгсөндөг. Тэгээд инээд ч хүрэх шиг өрөвдөх шиг ч болж байлаа. Магадгүй шоронд хоригдож байхдаа Толгойлогч хүмүүсээс нь ямар нэг юмс мэдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл миний дайчин 50 онгод маань тэнд тэдэнтэй хамт байсан юм даа. Үе үе би тэднээс мэдээлэл бас авдаг байлаа. Харин сая Хаан маань Монгол яваад ирэхдээ бүх л цэргүүд онгодуудаа татсан тухайгаа хэлэн хэсэг амраагаад бүгдийг өөр өөр зүгт шинэ үйлд явуулах тухайгаа хэлсэн юм. Би Хааныг хэлтэл нөгөө муу 50 ыгаа мартчихсаан тууж явлаа шүү дээ. Өөрсдөө үгэнд орохгүй хамт шоронд сууна хаяхгүй гээд л байх ч лээ. Гэхдээ тэнд маш сайн шинийг харсан байх ёстой, улам эрчлэгдсэн байх ёстой гэсэндэг. Лав Хаан маань Толгойлогч Мөнхбаярт утсаар хэлж сануулж байсан үгийг өөрт хэрэгтэй гэдгийг бат ойлгосон байж ч магадгүй. Тэр дээшээ бүр дээшээ явах, гарах ёстой.
Эрх мэдлийг авч байж хийдэг гэдэг бас нэг ҮНЭН байдаг юм.
Даанч тэд миний блогийг унших зав байх биш. Тоймгүй их ажилтай хүмүүс. Тэдэнтэй хотын залуус нэгдэн тэдний тухай бас бүгдийг баримтжуулсан зураг тавин, цахим ертөнцөөр тэдний Үнэн мөнийг хэлж дамжуулж байгаасай билээ. Тэхгүй бол Монголоо гэж тэмцэх тэр эрчүүдийг яаж хэвлэлээр гутаан доромжилж, буруу мэдээлэл цацаж тархийг угаадаг билээ. Өмнөх түүхүүдэд Монгол газраас Хятадууд хумслах гэж санаархдаг байлаа. Хумслаж хулгай хийх гэж зовдог байлаа. Арай гэж Тэнгэрээс нь салгаж байж хулгай хийдэг болсон. Харин одоо шууд ил задгай дээрэмддэг болсон байна. Буудахгүй яахын? Хэлэхгүй яахын? Тэмцэхгүй яахын?
Гэтэл өөрсдөө болохоор сонгуулийн суудлаас, эрх мэдлийн суудлаас болоод ард түмнийг буудаж болдог. Шийтгэл байтугай шийд ч үгүй байгаад байдаг. Тэгсэн байтлаа Монгол газраа өмөөрөөд Хар төмөр буудсаны төлөө бусдыг, ардыг болохоор хориод, шийтгээд байдаг. Ямар илжирсэн илжгүүд, өмнө газрын илжигнүүдтэйгээ нийлэх гээд байгаа нь тов тодорхой.
Миний бас нэг зорилго байдаг. Би нутагтаа буцаж очоод бүүр болохгүй бол шууд хэлж байгаад дайн зарлана гэж боддог. Одоо бол бүгдийг ойлгуулах гэж хичээн тайлбарлах үе билээ. Бүх Тэнгэрийн охид хөвгүүд сэрэх цаг, сэхээрэх, гэгээрэх үе. Үүнийг бид ойлгоод амжуулж хийж чадахгүй бол бүгд л газрын дор орохдоо бэлдэцгээх хэрэгтэй.
Бүх Бөө нар нэгдэх хэрэгтэй. Тэнгэрт өргөн мэдүүлж хүчээ нэгтгэн тэмцэх ёстой. Вагон вагоноор нь Монгол баялгийг зөөгөөд, уул уул, тал талаар нь Монгол газрыг чинь эзлээд байхад чинь юуны чинь Лус, Савдаг аргадаж өргөл барьц өргөж сүнс тайтгаруулж хүний зовлонг засна гэж Донгосч чадсаар байх юм бэ? Лам нар ч нэгдэх хэрэгтэй бус уу? Тэд нар ч сүнснүүдийн буянаар ажилтай, амьдралтай золгосонгоо мэдэж байгаа байлгүй дээ. Сүнс гэгч байгаагүй бол юу боллоо гэх дэлхийгээрээ галзуурсан биш энэ олон шашингууд үүсч энэ олон лам , хувраг, бөө төрөх юм бэ? Яс юман дээрээ сүнснээс үхтэл айсандаа л уншлага гаргаж, аргадаж тайтгаруулж аргадаж хөөсөөр Энэ олон эргүү шашнууд төрсөн нь үнэн юмдаг. Тэр сүнснүүд чинь Тэнгэрт, газарт, энэ уул усанд амьдардаг. Гэтэл тэдний газар нутагт халдан довтлоод байгаагийнхаа шанг хүртээд усанд хахаж үйж үхэцгээж, газарт булагдаж хэмхэрч үхэж, өвчинд идүүлэн өмхийрч үхэн, Галд шатаж үхээд, өөр хоорондоо алалцан дайтаж үхээд байгаагаа ойлгомоор юм.
Америкт үер болж, догшин шуурга дэгдэж, Японд цүнами, Хятад, Европ бүгдэд л анхааруулж байна. Лалынхан тэр чигтээ л өөр хоорондоо алалцаад уналаа. Галактик яагаад уурлаад унав аа, ямар тахилыг нь буруу өрчих вөө гээд хайгаад үзээсэй. Шашин гэгч мөнгө ологч савнуудынхаа ёроолыг ухаад түүхийг нь судлаад хэлсэн ориг үгүүдийг нь ухаараад үзээсэй дээ билээ.
Сүнсний тухай бичээгүй дурсаагүй нэг шашин гарч ирэхгүй. Там , хойд нас, үйлийн үр, диваажингийн тухай дурдаагүй нэг шашин байхгүй. Хэдхэн ҮНЭН ийм үгсийн төлөө утгыг нь олж чадалгүй өөр өөрсдийнөөрөө зүтгэж, хичнээн мянган жил хоорондоо алалцав. Хоорондоо хядалцаад дуусахгүй уйдахгүй бүр сүүлдээ Сүнснүүдийн ертөнц рүү довтолж байна. Хэдий болтол харах юм бүгдийг устгачихаад дахиад шинээр эхлэх чадал хүч Сүнснүүдэд бий. Хэн нь ялахаар байна даа тэгээд??? Ийм түүх дэлхийн түүхэнд байсан нь бас ҮНЭН. Хүний эрх гээд нуугдчихаад хүний болгонд заах гэдэг Америк өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй бас Бөөн өртэй л байгаа биздээ. Тэд дайн хийж мөнгө олж байна. Хэнэг ч үгүй дэлхийн дайсныг устгана гээд тусгаар улс руу дайрч ороод иргэнийг нь алчихаж байнадаг. Хэн нь дэлхийн дайсан юм бэ? Ямар улс газар шороогоо сайн ухан, модоо сайн тасдахыг Хэн хамгийн сайн өөгшүүлж дэмждэг юм бэ?
Япог өөрсдийн модоо тасдаад байлгүй Хятадаас мод авдаг. Хятад нь Монгол Оросоос.
Хичнээн жил Сибирийн тэр сайхан моднууд вагон вагоноор манай нутгийг дамжин урд Мангасын аманд орох юм бэ? Ингэж их аваад байвал дуусдаг л байхгүй юу. Дуусаад юу ч үгүй болонгуут тэд харин өөрсдийнхөө баялаг руу орох бол уу даа? Бургих улаан шорооноос өөр юу ч үлдээгүй та нарыг тэд нааш ир гэхгүй нь мэдээж. Амьд жишээ Африкт байгааг харж л байгаа. Тэнгэр эхлээд хэн түрэмгийлсэнд нь биш Тэнэг байсных нь Төлөө эхэлж шийтгэдэг гэдгийг мэдэж авцгаа. Тэнэг байгаагийнхаа хариуг Тэнгэрээс биш өөрсдөөсөө эхэлж хар. Тэнгэр боломж олгодог, ухаан орохыг, хийж чадахыг нь хардаг болохоос Таван төгрөг өгчих гэх бүрд чинь Май гээд өгөөд байна гэж санаагүй биздээ.
Тэнгэр Сүнснүүдийн хамгаалагч Эцэг нь, Эзэн байдаг. Сүнс гэдэг энэ орчлонд төрвөл Хүн, нөгөө ертөнцдөө Сүнс нэртэй нэг л юм. Сүнс нь ч бай, Хүн нь бай аль аль нь Тэнгэрт захирагдан зөв амьдрах ёстой. Сүнс ч бай Хүн ч бай аль аль нь Энэ алагхан дэлхий , Галактикт гэрээ хийж амьдардаг. Өөрсдийн орон гэрээ өөрсдөө сүйтгэх үү аврах уу гэдгээ бүгд ухаарах цаг болсон гэж бодож байна даа.
Энд гэхэд л нэг л сайхан үлгэр ярьж бусдыг дорд үзэн шүүмжилдэг байж өөрсдөө Номхон далайгаар л дүүрэн колони арлуудтай хөгжингүй гүрнүүд гэж байж л байнадаг. Тэгээд тэд үнэнг номлосон нь хаа байгаан? Бөөн л мөнгө, эд баялаг хөөсөн улс орнуудыг л үйлдвэрлэсэн байнадаг. Газар сайгүй ялгаа алга.
Тэнгэрийн Монголчууд бид өөрсдөө түрүүлж сэрж ухаарч, тэмцэж амьдрахгүй бол
Тэнгэрлэг Монголчууд биш Тэнгэр нь хаясан Тэнэг Мулгуучууд гэж түүхэнд үлдэнэ.
Түүх гэж дахиад байх бодов уу? Үгүй юу гэдэг л асуудал болоод байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002