Энэ бол одоо болтол бүх л үеийн цэрэг дайны түүхэнд гарч байгаагүй асар том бөгөөд итгэхийн аргагүй аян байсан гэж цэргийн түүхчид санал нэгдэн дуу алддаг ажээ. Чухамхүү энэхүү сэтгэлд багтмааргүй аян л Ертөнцийг байлдан дагуулагчын өөрийн хийж хэрэгжүүлсэн олон аян дайнаас илүүтэйгээр Монголын морьт цэргүүд хаана ч хүрч очдог хэзээ ч ялагдашгүй байдаг тухай үлгэр домог мэт санаа бодол, хэл яриа үүсэхэд нөлөөлжээ.
Зэв, Сүбээдэй нар 20000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сүбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хүрэн асар их хүчирхэгжээд байсан Христосын шашинт Гүрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гүржийн хүлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгүй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гүржүүдийг хиартал цохижээ.
Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80000 гаран хүнтэй Оросын арми 20000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.
Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа.
Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.
Тэгвэл одоо Монголчуудын Генийн ээлжит идэвхжил одоо нэгэнд эхэлжээ. 1206 онд болсон Генийг идэвхжил дэлхийн түүхэнд юу авчирсаныг түүх мартаагүй тэгвэл одоо ирж буй Монголчуудын Генийн ээлжит идэвхжил дэлхийд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Тиймээ одоо болж буй бүхий л үйл явц үүнийг батлана. Монголын улс төрийн үйл явц нэгдэх зам руугаа явж байна. Монголын Сумочид хүч чадлаа гайхуулж байна. Хүүхэд залуус дэлхийн математикийн уралдаан тэмцээнүүдээс шагналыг нь түүж байна. Мөн одооны хүүхдүүд маш өсгөлүүн том биетэй маш их сэргэлэн цовоо байгааг хүн болгон л яриж байна. Энэ бүхэн нэг л юм хэлээд байна Монголчуудаа бидэнд ирдэг тэр их энерги хүчний давтамж танд мэдрэгдэж байгаа гэж найдаж байна.
Мөнх Хөх Тэнгэр биднийг тэтгэх болтугай.
А.Эрдэнэбат
1 сэтгэгдэлтэй:
source ni haanaas um bol ??
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002