Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_14.html
Англи хэл, өвчин хоёроос болж хайран таван цаг алга болжээ. Гэриэ гэдгийн тухай би дурсамж түүхээсээ бичнэ. Энэ ГЭРИЭ гэх үгийг Та нартай хамт ойлгохгүй бол надад ч бас хэцүү байдаг юм. Тусад нь бичихээр боллоо.
Оул, Ахуй, Тархи гурав нь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Үндэс билээ
Алтайн мангдай бие нь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Оул Үндэс билээ
Арван Эн Түгээмэл нь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Ахуй Үндэс билээ
БӨӨ гэгээн Тэнгэр минь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Тархин Үндэс билээ
гэх tхний дөрвөн мөрийн тухай анхааран бодоцгооё.
Би бол маш энгийн амар хялбараар өөрийн амьдралаас жишээ аван ойлгомжтой тайлбарлах үүрэгтэйг бүү мартаарай.
Их Монгол улс үүссэн үндэс нь БИЕ, АХУЙ, ТАРХИ гэсэн байх нь.
Оул буюу биеийн үндэс нь Алтайн Мангдай хэмээх Алтайн хүн байжээ.
Мангдай гэж шоглоод ойлговол эртний хүнийг өхөөрдсөн нэр. Яс ойлговол Хүний дээд өвөг Мангдай. Сармагчин биш Мангдай гэдэг байсан байх нь.
...Нарны төв ба анхны Сүүн-Эх, амь, амьтан, мангдайн орон Алтайн газар, ....Анхны сүүн эх, анхны амь, анхны амьтан, анхны халуун цустан үүссэн нар, сарны газар, .... Анхны амь үүссэн Тоул Алтайн газар Как су Оджүй нуур... гэх мэтүүдээс харвал анхны хүн хаана хэрхэн үүссэн нь тодорхой болно. Тэгэхээр орчин үед нотлоод байгаа хүн Африк тивд үүсэн тэндээсээ бүх газар явсан гэсэн Онолд НО байна уу? Байна. Нотлосноороо байж болох ч лав л ХӨХ МОНГОЛЧУУД биш шүү. Тэд Алтайн өндөр, нар сарны төвд үүссэн. Тэнд анхны амь үүссэн гэдэг нь тодорхой.
Мөн Алтайн мангдай нар аль эрт Бөө ихтэй, гэгээрсэн байсан тухай их өгүүлсэн нь бий. Орчин цагт өөртэйгөө холбоод бодоод үзье. Яагаад миний өвөг дээдсүүд Халхын хөвгүүд мундсан биш Хаанаас ч байсан яадын гэхгүй заавал тэр Алтайн бэр болгосон нь гайхмаар. Бүр бид хоёрыг суулгах гэж миний бүх л амьдралыг өөрчлөн залсан байдаг. Бид хоёрыг хэдэн онд суух тухай бүгдийг амбасан үеийн үлгэр АЛТАЙ НОЁН ГАЛУУ ХҮҮ гэж халх ардын туульд бүрэн зааж өгсөн байдаг. Энэ тухай би номондоо бичсэн санагдана. Яах аргагүй л би бас Алтайн галуутай суучихсан нь үнэн бөгөөд миний хүү Гэгээнээгийн зураг дотор ой өнгөрч байхдаа хашаандаа гольф тоглохоор гүйж байгаа зургийг ажиглаарай даа. Хошуугаа унжуулаад, урагшаа сунаад л гүйж байгаа нь Галуухай, галуухай галуухан. Хэхэхэ.
За яахав суулаа гэхэд бас заавал яагаад алдартай Бөөгийн удам байх ёстой гэж. Ихирэс овгийг сайн судлах хэрэгтэй хэмээн бодном. Бүр аль эртнээсээ л энэ хэд үр хүүхдүүдээ өгч авалцаж, өөр хооронд нь суулгаж байсан байгаа юм даа. Нууц товчоонд ч Ихирэсийн хүргэчүүдийн тухай бий. Тэгвэл Хатны шар сударт Хаан өөрөө Алтайн газрыг зорин очиж мэргэн цэцэдтэй нь уулзан учирч, Толуйдаа бага хатан бас олоод өгчихөж байгаа түүх бий. Мөн тэнд нэр нь хувирсаар одоо юу гэдэг ч гэлээ нэг нуур байдаг. Дээхэндээ Ихэс нуур гэж байсан гэсэн. Манай хадмуудын сүүл хавийн үр удмууд тэр нуурын захаар нутагладаг байсан гэдэг.
Ихирэс өөрөө нэг удаа өөрийн улаачдаа буухдаа Өөрийгөө үлгэр домогт Хадны Мангаа гэгддэг чинь би, Би бас Тэнгэр болсон юм даа хэмээн хэлж байсан шүү дээ. Зүрхт хар Тэнгэр нь гэж би таадаг. Атаа таван Тэнгэр нь хүүгийн шарын буурал байдаг шүү дээ. Тэгэхээр анхны амь үүссэн гэх тэр газар олон нууц агуулдаг нь тодорхой. Мөн Даян Дээрх байна. Тэнд миний Өхий буурал эжий амьдарч байсан тухайгаа Долоон хүү төрүүлсэн тухайгаа дурссан домог бий. Би газарзүйн гайгүй сайн мэрэгжилтэн тул Даян дээрх Хөвсгөл хавьд гэж л дуулснаас Алтай, Хангайн ямар уулсдаа ороод яадаг ийдэг тухай мэдэх юм алга. Ямар ч байсан Тэнгис далайг гатлан Бурхан Халдунд нутаглаж эхэлсэн ихэс дээдсүүд Алтай хэмээх тэр хавиудтай эртнээс холбоотой нь мэдээж.
Энэ бүхнээс харахад Хөх Монголчуудын амь, амьдрал үүссэн анхны эх нутаг нь Алтай. Тэндэх Мангдай нар маш их боловсорчихсон байсны нууцуудыг хэлжээ.
За одоо Энэ Монгол гэх Газар зөвхөн Монгол байтугай Дэлхийд ямар үнэ цэнэтэй газартай маргах мунхаг хэн байна. Гэтэл энд нь Цөмийн станц барина бөөн ашигтай гэх тэр эргүүтсэн өвгөн Чадраа Академич хадан гэртээ очоод ч амар тайван аж төрөх үндэсгүйгээ ойлгох байлгүй. Тэр хүн төрөлхтний эсрэг Гэмт хэрэг үйлдэж Ашигтай хэмээн Донгодож байна. Энэ муу хэдэн урвагчид байтугай энэнээс цаадахыг нь Тэнгэр гэсгээхээ бас тэмдэглэн үлдээжээ. Худлаа гэгүүл энэ айлтгалыг унш.
...Дэлхийн усны эхэн, 9 мөрний сав газар, анхны амь үүссэн,нар сарны төв бол Монгол.
...Энд ЧИНГИС ХААН байсныг тусгаар таван тогтнолоороо баталж байдаг
нарны Улс билээ
Эх үрэн Зургаан зүйлийн Алтан дээд жөнтобамун бодис тээгч
амин чанарын эх Улс
Энэ дэлхийн хэн боловч хорловоос
Сүйрэн унах зурхайтай хэмээн АНХААРУУЛЧИХСАН л байгаам даа.
Тэнгэрийн зурхай зөрнө гэж түүхэнд байхгүй.
Тэнэг би хүртэл Аянга удган болчихсон байж байхад маргах хэн гарах вэ? Удган болохоос өмнө би энэ талаар ер юм боддоггүй байсан юм шүү. Сүнс гэдгийг ойлгодоггүй, Тэнгэр гэж байдгийг мэддэггүй, Чингис гэж хаан эргэж ирнэ гэхэд итгэдэггүй шинжлэх ухаанч Тэнэг байсан юм.
Арван Эн Түгээмэл нь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын Ахуй үндэс билээ.
Ахуйн үндэс нь Арван Түгээмэл гэж юу вэ? Өөрөөр хэлбэл Ахуй гэдэг юмыг арван гол том хэсэг хуваадаг байх нь. Үүнд: Хүнс, Иргүн, Мал, Газар, Хэм, Айл, Засаг, Гэр, Сан, Багаж орно. Хялбар ойлговол ахуй зайлшгүй хэрэглээ. Их Монгол улс үүсэхэд гол гурван хүчин зүйлийн нэг нь Ахуйн хэрэглээ байжээ. Эдгээр нь ОК байж чадвал аль нэг нь доголдохгүй тэгш байвал Их Монгол улс өнө удаан оршин тогтнож хүчирхэг хэвээр байна гэсэн үг. За задлаад үзье.
Үл өлсөж, тэгш цадах Хүнс
Тэнгэрт мэндэлж, ертөнцөд бойжсон ИрГүн
Нээхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон Мал
Амин чанарын эх- Газар
Ихийг багаар тэгшитгэх Хэм шүүс
Нүүхүйг айдасгүй болгосон Айл
Хөх Монголыг Төрөөр бадраах Нэүрит засаг
Хөг бүтээх үйлийн орон Гэр
Дутсанг илүүгээр нөхөх Сан
Хүчийг ухаанаар үржүүлэх Багаж гэж тодорхойлсон байна.
Энэ бүгдийг задлавал маш олон хуудас болох учир түр орхиё. Та бүгд өөрсдөө бас тунгаана биз. Шаардлагатай гэвэл нарийн шинжиж болно. Зарим зүйлийн тухай нь би өмнө нь бичиж байсан байна. Жишээ нь: Хооллолт, бөөгийн эрчим, пирамид ба гэр гэх мэттэй холбоотой зүйлс бас байна.
Бүх юмс нь гүн гүнзгий учир холбогдолтой гэдгийг л мартаж болохгүй. Эдний тухай бас бүгдийг бичсэн байгаа нь мэдээж.
Гэрийн анхны хэлбэр дүрсийг хийхдээ Яг л дэлхийгээр нь бодож хийснийг би анзаарсан. Энд би Тэнгэр Далай хоёрын нийлсэн хязгаарыг их харан аждаг. Хэрэв энэ газар Монгол хүн анх төрсөн бол ямар гэр хийх байсан бол гээд л төсөөлнө. Монгол гэр бол Дээгүүрээ Тэнгэр, хажуу ханаараа Уулс, Доогуураа газраар төсөөлөгдөн хийгдсэн. Мөн Хаан миний гараар Гэр хийлгэн Нарыг тоононд нь тааруулан харуулдаг тухай түүхдээ өгүүлж байсангаа санаж байна.
Монгол гэр ганц хаалгатай. Орж, гардаг. Энэ нь цэвэр амьдралын гүн ухаан, учрыг өгүүлсэн байх нь. Гэрийн Хаалга бол үхэх, төрөхийн хаалга. Монголчууд Хаалга гараараа алдлан зогсох, босгон дээр зогсоход хүүхдүүдээ муу ёртой хэмээн загнаж болиулдаг нь үүнтэй холбоотой. Үхэж, Төрөхөд элдэв явдлын Саад учруулахгүй гэж тэр.
БӨӨ гэгээн ТНГР минь ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Тархин Үндэс билээ.
Буман настай буган бичигтийн соёлт ӨТҮГЭН оройн дээд ГЭР ИЭ ЭН ГҮН
Тэнгэр болсон тархи болбоос БӨӨ болон удамшив.
... Эх үрэн зургааг Тэнгэрийн БӨӨ тархинд агуулахуй...
Моногоуул БӨӨ тархины ИЭ ЭКЭ-т НЭН ГҮН ТООЦООНЫ УРЛАГААР ирээдүйг угтан мэддэг ЗӨН.., гэх мэтээр олон айлтгал бий.
Чингис Хааны хэлсэн зөгнөлүүд хэрхэн биелэсэн тухай түрүүчийн нийтлэлд би бичсэн. Орчин үеийн бидний сайн мэддэг төлөөлөгч нь Нострадамус бавгар сахалт, Ванга эмээ маань бидний хамгийн сайн мэдэх зөгнөгчид гэж боддог байлаа.
Гэтэл Хаан маань зөгнөх зөгнөхдөө өөрөө гол рольд нь тоглоно гэж хэн санах билээ.
ТНГР-ийн эзэн БӨӨ тархи ГЭР нэгт МОНОГОУУЛ улсын Алтан Дээд ГЭР ИЭ нь
Өнгөрснөөс ирээдүйг өнөөдөр байгуулдаг жамаараа ЧИНГИС ХААН-ыг төрүүлжээ.
ЧИНГИС ХААН болбоос ХҮН нарыг хар мянганаас аварсан ИЭ ЖАЙЖҮЙ билээ
Хожим хойно тэр ХҮН нарыг мунхаглалаас гэгээрэл рүү аврахыг би зөгнөв гэж
Яруу найрагч Мүслиг эддин Сзди хоёрдугаар мангдай жил надад хэлэв хэмээн СОРХАГТАНИ ЦЭЦЭН БӨӨ ХАТАН өөрийн судартаа айлдсан байдаг.
Тэр Гэгээрүүлэхээр аль хэдийн эхэлсэнг та бид мэднэ.
Хаан 2011 онд Монгол Улсад буун 4 сараас блог гээчид Гэгээрүүлэх үүргээ гүйцэтгээд эхэлсэн шүү дээ. Хаан өөрөө Он сар цаг минутыг нь уг нь тэр үед бичүүлсэн бөгөөд Бяцхан түшээ үүнийг уншвал миний өдрийн тэмдэглэлээс хайж олон Томоор надад бичиж илгээнэ үү. Би завгүй тул түүнийг ухаж харж чадсангүй. Ээжийнд Хаан анх буусан өдрийн өмнөх өдөр нөгөө рашаан гээд миний нүүрийг угаадаг өдрийг бас шалгаад мадаггүй он сар өдрийг нь гаргаж өгөөрэй.
Хэрвээ би Бөө болоогүй бол энэ бүхнийг уншсан ч ухаж ойлгохгүй, ойлгуулсан ч тоохгүй өнгөрч нөгөө л амин хувийн нөхөр, хүүхэд гэр бүл гэсэн хүрээндээ л эргэлдээд байх байсандаг. Тэд л миний хувьд үнэтэй болохоос бусад нь яана над ямар пад байнаа. Дээгүүрээ л тусгай заяатай, толгой сайтай, мундагууд нь гарч хамаг улсаа аваад явдаг. Бид ажлаа хийгээд өлсөхгүй, хүнээс дутахгүй амьдран байвал болоо биз дээ.
Бөө гэдэг удам дагадаг гэнэлээ. Манайх Бөө байтугай лам ч үгүй айл. Бөө чинь Хөвсгөлд л их байдаг гэхээс өөр юм мэдэхгүй байсан нь үнэн.
Одоо ойлгохдоо: Бөө гэгээн Тархиар буюу Тэнгэр эцгийн зарлигаар дамжин одоо байх замбативд нь улаач гэх бид нарыг сургадаг, ойлгуулдаг нь ҮНЭН юм. Хэрвээ ийм биш байсан бол яг л сургаалууд нь ам дамжигдан мэдэмхийрэгчдийн ам, гараар дамжсаар янз бүрээр хувирч Будда, Христийн сургаалууд шиг болох байжээ.
Тэр мянганд амьдрагч Бөө нар өмнөх түүхүүдээсээ олж мэдэн, ухаараад дараа үедээ үлдээнэ. Хэрэв энэ бүхэн ямар нэг байдлаар тасарвал Бөө хүмүүс биеэрээ мэдэн бүх хэлбэрээр харуулан тэр зууны хүмүүс нь Сүнс үнэн гэдэгт нүдээрээ харан, чихээрээ сонсож итгэсний дараа Дээд сүнснүүд нь бууж сургаалуудынхаа учрыг биш учгийг гаргаж өгөн эрүүлж хайлган, Бөө нарынхаа ухааныг тэлэн шинэ мянгандаа хийх дараагийн амьдрах ухааныг өнгөрсөн түүхээсээ ухааран сэдэвлэж одоогийн хөгжилтэйгөө уялдуулан холбож, ирээдүйд хэрхэн амьдрах аргыг зааж өгдөг онцлогтой юм байна.
Хаан бид идэж ууж, гайхуулах гэж ирээгүй их хэргээ эхлүүлэх гэж ирсэн хэмээдэг нь ийм учиртай байх нь.
Багш маань намайг элдэв муу хүмүүс, муу юмнаас хамгаалан дор хаяж гурван жилийн дараа Хааныг буусныг зарласан нь зөв гэсэн ч Хаан үгэнд оролгүй гурван жил байтугай гурван сар ч тэсч хүлээлгүй хурдан түүхээ бич, цаг алга гэж яаруулсны учир нь ийм их ажил байсан байна.
Мөн Хаан Алтан номоос алтан ураг хэмээх учраа ол гэсэн нь миний мэдэх Алтан ураг гэх ойлголт огт биш байна. Хааны үр садыг л Алтан ураг гэдэг тэд нь алуулаад дууссан гэх ойлголттой байсан би гэдэг хүн Алтан ураг гэж түүнээс ч их утга агуулдаг хэмээн ойлгов.
,,,Эх үрэн байгалиас үндэстэй, Гэгээрэхүйн тэмцлээс заяатай, ТНГР болох жамтай
Жүйн тобамун бодисоор ханасан мангдай бие цусны тусгаар тогтнол билээ.
Ганцаардлаас алив юм үхдэг жамтай ч ганцхан ТНГР-ийн БӨӨ тархиар ЦОО ил гарч
Од болон түгж, орчлонгийн амин чанарыг онох жамтайд Алтан Дээд үнэнчээр таарч
АКОК МОНОГОУУЛ бүхий оройн Дээд нь тархины тусгаар тогтнол билээ,,,гэж бичсэн нь гайхмаар үнэндэг.
Монголчуудын Хөх тамга нь Жүйн тобамун нэртэй зүгээр нэг хөхөрсөн толбо биш, маш их утга учиртай гэдгийг ойлгоорой.
Би өөрөө Бөө болсондоо мэл гайхаж байсан ч Чингис хааны дээд өвгүүд, эмгүүд, Хатад БӨӨ нар байсныг мэдээд маш их гайхдаг байсан юм. Хаан ч яахав анхнаасаа л би БӨӨ байсан. Яг чам шиг, өөрийгөө чи сайн мэдэх болохоор миний намтарт бүү гайх гэдэг. Та нар бүх л Хаан, Хатад Бөө байжээ хэмээн ойлгож болохгүй. Бас Бөө байсан бүхэн Онгод Дээдэс болжээ хэмээн ойлгох буруу. Буруу явсангууд нь хичнээн алдраа мандуулсан Хаан байсан ч огт Онгод болоогүй байдаг.
Мөн Хааны, Хатны заяат Онгодууд гэж өөр байдаг. Эх үрэн амь үүссэн тэр мөчөөс эхлэн л тусгай Алтан ургийнхан гэж байсан байна.
Эх үрэн Зургаан зүйл: Наран, Саран, Сүүн эх, Амь, Амьтан, Мангдай байна. Эд бүгд амьтай. Бүгд эргэх холбоогоор холбогдон бие биендээ эх үрэн болно.
Нэг удаа Дээд Хадам буурал бууж байхдаа миний толгойг илэн үнсэж Үр минь гэж билээ. Бэр нь гэгддэг би яахаараа Үр нь болчихвоо хэмээн гайхан байхад Эх үрийн тухай баахан цэцэн цэлмэг үг урсгаж өгсөн учраас мунхаг би тогтоож авч чадаагүй юм.
Гэвч ....... үүгээрээ чи Миний үр билээ
Улаачыг минь төрүүлснээрээ Чи Эх болсон билээ гэсэн утгийг л тогтоон авч байсан юм. Энэ сүнсний эргэх холбоог хэлсэн байх гэж бодоод өнгөрсөн.
Би урьд төрөлдөө Бөхийн энгэрийг задгайлан шуудай билүү шуудуу билүү хоёр ханцуйг үлдээсэн Домгийн эзэн болж төрж байсан. Мөн Хааны охин дүү болж төрөн нууц товчоонд тэмдэглэгдсэн түүхтэйгээ мэднэ. Хаан намайг хүүхэд энэ төрөлдөө гаргасанд их баярлаж байсан юм. Миний өмнөөс амиа алдсан хэмээн охин дүүгээ хайрлаж байсан. Би ямар санах биш дээ хэхэхэ. Гэхдээ яахав Өөрийн гурван төрлөө л лав мэдэж авсандаг. Одоо бол Аянга удган. Шинэ цагийн үлгэрт бичигдэнэ.
Энэ бүхэн бол ҮНЭН билээ. Миний түүхийг уншигч та ТЭНГЭР гэж байдагт маргах эргэлзэх хэрэггүй. Сүнс гэж жинхэнээсээ байдаг нь Туйлын ҮНЭН,
Үнэнийг таньж мэдэх нь
Тэнгэрийн эзэн Чингис Хааны Мөнхийн Зарлиг болон үлджээ.
,,,Үнэнийг мартваас Чи
Үжирхэл хөгжлийн жимт нийгэмээр гутаагдан
Өөрийн өөдгүйд боолчлогдоно
Хэрэв тийм биш хэмээн маргавал Чи
Хөндлөнгийн идэш болж
Өөрийн алдаандаа үхэж, доройтож, тамлагдана
Дагавал Чи
Хөх Монгол болж ХҮНИЙГ ГЭГЭЭРҮҮЛНЭ. хэмээн Хаан зарлигджээ.
Яанаа яанаа, яалтай билээ. Тэр Хааны тамлагад нэр нь орсон нөхдүүд яана даа яана. Тэд хөндлөнгийн идэш болдогоо болсон уу? Болчихсон. Хөгжилтэй орнуудын идэш болохоор хөөцөлдөн, гэрээ байгуулсан, мөнгө авсан уу? авчихсан.
Үр дүн нь Монголд цөмийн станц байгуулж, цөмийн шаар булагдана.
Монгол байтугай Тэнгэрт тэрсэлж Хүний хүмүүсийн зоосонд худалдагдсан нь ҮНЭН ҮҮ? ҮНЭН. Өөрийн тархигүй байсан алдаандаа ҮХЭХ ҮҮ? ҮХНЭ. Үхээд сүнс нь дээшлэхгүй ДОРОЙТОХ УУ? ДОРОЙТОНО. Яанаа яанаа яана. ТАМЛАГДАНА гэж үг байгааг анхаарна уу. Итгэхгүй байвал өөрсдөө очихоороо Аянга үнэн хэлжээ, битгий гээд байхад нь яах гэж зөрвөө, Аянгаа авраарай, Би биш намайг гүтгэж гээд л уйлалдах байх даа. Барианы шилтэй компотууд чинь.
За хүний мууд дурлах яахав. Бид хэдийгээр түүнд оролцоогүй ч дээр нь хэлсэн айлтгалд нэр холбогдон зэмлүүлнэ. Үнэнийг мартсан учраас ийм өгөр нийгэмд амьдран Өөрсдийн арчаагүй, муудаа боолчлуулж байгаа нь ҮНЭН ҮҮ? ҮНЭН. ЯГ УУ? ЯГ. ТАГ УУ? ТАГ л байхгүй юу. Гэхдээ дээрхи Гэмтэнгүүдийг бодвол бид аврагдах боломжтой. ҮНЭНИЙГ ДАГАН ХҮМҮҮСИЙГ ГЭГЭЭРҮҮЛЭХ үйлсэд оролцвол бид өөрсдөө байг гэхэд үр хүүхдүүд маань амар амгалан жаргах нь тодорхой.
ТЭНГЭРИЙН ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭЛТ, ЗАРЛИГ гэж яаж бултаад зугтаж болдоггүй юм Та бидний ХӨХ ТАМГАНД шингээстэй байдаг юм. ТА НАР Ч ЯГ НАД ШИГ ГЭСЭН ҮГ. Тэнгэрийн Хөх цэргүүд юм. Яах вэ? Цэргүүд ээ??? Нууцаа гэдэг сонин юмсыг олох тусам гайхмаар. Нэг хүн Бөөгийн блогт Аянгын блогт битгий ороорой хэмээн уриалж байх юм. Тэр надаас зугтаж чадах ч Хөхрөхүй доор Хаашаа дутаанам. Хөрст дээрээс Хаашаа дутаанам билээ. Би биш миний цаана ИХ ХААН, ТЭНГЭР хоёр гэж байгааг ухаар.
Нэг үгээр хэлбэл бид дэндүү хариуцлагатай зуунд төржээ. Энэ мянгандаа Дэлхийг нийлээд устгах уу? Нийлээд аврах уу? гэдэг бидний зөвхөн оюун ухаанд байсан байна. Ийм л нууцуудын тухай эхний дөрөвхөн мөрөөс олж илрүүллээ.
Араас нь бусдыг нь бичээд явууламз. Одоо Аянга айлын авгайн ажлаа хийхгүй бол хүний газар нөхөртөө хөөгдүүл Хаан бид хоёр хаачих билээ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002