Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_5141.html
Нэг дэх зөн.
ӨБҮГҮҮНЧҮ ЗӨН Өвөг Зөн. Өнчирч хоцрох, зовлон тохиоход туулах Чадвар.
Чингис хаан энэ зөнийг өвөө БАРТАНБААТАРААР нэрлэсэн.
Өглөөн нарыг НАРАНД бүү бод. Өсөхийн жаргалыг ЖАРГАЛ-д бүү бод.
Би өсвөр насандаа өөхөнд өлгийдүүлж өсчээ. Миний бяцхан түшээ дүү охин эмээ дээрээ өссөн тул би айлын гав ганц охин шиг л өсөн юу дуртайгаа идэж, юу дуртайгаа өмсөж өссөн юм. Миний аав юмыг нэг , хоёр ширхэгээр нь авдаггүй, уутаар нь авдараар нь авдаг маш хачин зантай хүн. Яблоко авбал хайрцгаар нь, нар хамба, нандин чавга, цагаан самар, усан үзэм бүгд хайрцагаар нь авна. Түүнийг хэн идэж цааш харуулах вэ? Аянга цааш нь харуулна. Сайхан ааш хөдлүүл ангийнхандаа аваачиж тараана.
Хиам идүүл хамгийн бүдүүннь бол болж байна амттай, нарийн хиам манайд ирвэл хатаад юмуу, муудна. Талх нэг төгрөг дөчийн талх бол идэж болж байна шүү, өөр бол хөгцрөө. 48ын чихэр, 30ын чихэр гээд л нэртэй чихрүүдийг иддэг байлаа. Харин энд харамсалтай нь чихэр маш муу газар байна. Би чихэр санаад болохгүй болохоор нь молоко авч сорлоо ш дээ. Баавгайтай чихэр, тэмээтэй чихэр, цэвэр хатуу хар шоколад гээд л санаж байна доо сайхан амьтдыг.
За тэгээд аав намар хөдөө яваад адуу, үхэр, хонины мах овоолон, том савтай 80 литр айраг авчирч тавина. Аав, ээж бид гурав гурвуулхнаа ч ийм их идэш бэлтгэдэг нь хачин. Ихэнхийг нь гурван тийшээ л зөөгөөд, тараагаад дуусгадаг байж. Аянга түүнийг ангийнхаа эрчүүдтэй иддэг байлаа.
Харин хөөрхий аав минь өнгөрөөд л би амьдралыг таньж эхэлсэн юмдаа. Аавыг өнгөрөхөд ээж бид хоёр байрны мөнгө хаана тушаадаг, хаанаас идэж уух юмсаа цуглуулах бэ гээд л наад захын юмсыг мэдэх хэрэг гарсан юм даа. Би ч нөхөрт гарч хүүхэд гарч бие даан амьдарч эхлэн нөгөө сайхан амттангууд сураг үгүй болж, Аянга хүүхдүүдээ өлсүүлэхгүйн тулд бүтэн сайндаа тор дүүрэн Боорцог хийдэг болсондоо. Нөхөр Боорцог яаж хийхийг зааж өгсөн. Тэднийх олуулаа өссөн тул тэр надаас илүү ажилд сайн байв. Бүтэн сайнд бүх хувцасаа угаан ванныхаа өрөөнд дуу дуулан юмаа угаадаг хархүү байлаа шүү дээ. Угаалгын машин хэдэн жилийн дараа авснаас хойш тэр ванндаа дуу дуулахаа больсон. Нөхөр маань миний өссөн багын амьдралыг мэддэг болохоор өрөвддөг байх. Хааяа аавыг минь санагдуулах гэж маш ихээр нь олон янзын юм авчирч овоолж өгдөг. Тэгээд л намайг идэхийг хараад л баярлан инээж чи мөн аз жаргалтай байнаа гээд л шоолно доо. Цаанаасаа миний царай гэрэлтээд байдаг гэсэн аймаар байгаа биз. Мангас юм уу хаашаа юм.
Аянга хүн төрхөнд нөхөрт гарч байж л орсон юм. Амьдрах гэж зүтгэж, оёж шидэж, шөнө өдөргүй хөдөлмөрлөдөг байлаа. Хэдийгээр миний аав намайг идэж уух өмсөх зүүхээр дутаагаагүй бүр илүү байлгадаг байсан ч намайг юм оёж сурахад дэмждэг байсан юм. Би 50 ын хүүхэлдэй гэж том хүүхэдтэй байсан юм. бас хоёр жижиг. Тэд нартаа хувцас оёж өгч байж юм оёж сурсан. Над даавуу байхгүй бол өөрийнхөө хувцасыг хайчлаад л оёчихно. Буруу болбол нуугаад шидчихнэ. Нэг удаа гоё торон хөшгөөр түүнд үлгэрийн дагины хувцас оёв. Ээж харин хайран хөшиг гээд муурах дөхсөн. Метр нь хэд ч гэнэ вэ. Маш үнэтэй, ховор хөшиг гээд л үглэсэн юмдаг.
Аавд хэлэхэд аав дуугүй л байсан. Аав загнаагүй юм чинь Аянга хаширнаа нэг байхгүй. Дараа нь ээжийнхээ савхин дээлийг хайчилсан юм даа. Ээж одоо ч тэрнийгээ бараг л Алтан савхи байсан гэх нь холгүй дурсан харуусана. Хэхэхэхэ. Аав маань өөрөө өмднийхөө товчийг хадаад сууж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр маш нямбай цэмцгэр. Нусны алчуураа зад нугалан индүүдэж, үнэртэй ус түрхэнэ. Хүнд бас бэлэг өгөх дуртай хүн байсандаа.
Аав намайг амьдралдаа гав ганц л алгадаж үзсэн. Би лагер явж ахынхаа хүүхдүүдтэй хононо гэж уурлаад үгэнд орохгүй байсанд аав намайг алгадсан юм. Тэгээд өрөөний хаалга гаднаас хаагаад гаргаагүй. Би уурлаад өрөөнийхөө хивсийг хуулж унагаж байж санаа амарсан юм даа. Одоо бодоод байхад Тэнгэр л зөвшөөрөөгүй байх. Аягүй бол тэнд яах ч байсан юм билээ. Үхэх ч байсан юм уу хэн мэдэхийн. Учиртай болоод л явуулаагүй байх. Өмнө нь хичнээн ч удаа би ахындаа очиж хонодог л байсандаг.
Би аавынхаа ажлын газар очин эвлэлийн үүрийн татвар, өөр юу юу ч билээ юмны мөнгө өг гэж авахдаа тоог нь нэмж хэлээд л авна. Аав чамд өөр мөнгө бий юу? Байхгүйш дээ гэж байгаад л нэмж мөнгө аваад л ЭлдэвОчир гэдэг кинотеатрийн дор пончигдоно. Эсүүл Улаанбаатар ресторанд Хуйцааддаг байлаа шүү дээ. Найзтайгаа хэхэхэ.
Аав намайг юм оёход дэмжиж мөнгө өгч 4 төгрөг 90 мөнгө гэгчийн даавуу авахад тусладаг байсан. Даалимба маалимбыг Аянга тоож харахгүй дээ. Үнэтэй гоё руу л гүйдэг байлаа. Би юм оёж сурсныхаа хүчээр залуу насанд тохиосон гачигдалтай, хүнд амьдралаа туулсан. Түүний хүчээр миний хүүхдүүд өлсөөгүй, өмсөх хувцастай байв. Бас би өөрөө болон нөхрөө өөрийн оёмол хувцасаар л тэжээж байж бидний мөнгө амьдралаа залгуулж чадсан. Мөн үс засч суран нөхөр, хүүхдийнхээ үсийг засан мөнгө хэмнэчихдэг байлаа.
Алх хадаас, автерк, шөвөг барин эр хүний ажлаа хийчихдэг чадварыг бас би аавыгаа амьд байхад сурч байсан учраас амьдралд эвдрэх юманд дургүй нөхөртэй ч болоод байсан юм даа. Нөхөр маань хадаас хадаж байгаад далийвал уурлаад май чи гээд далийсан чигээр нь далд ортол нүдчих тул би тоншсон нь арай дээр. Миний ээжийн ээж, эмээ минь Өглөөн нарыг Наранд бүү бод. Өсөхийн жаргалыг Жаргалд бүү бод гэдэг нь үнэхээр л миний амьдралд 100 % биелэлээ олсон юм.
Өүлэн эх: Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай өөрийн үйлээ өөрөө хийж сурчихсан байх хэрэгтэй гэж сургаж хийлгүүлсээр байгаад Хаан маань хар бор гэж ажил голохгүй ойр зуурын ажилд ямбалаад яндагнаад байдаггүй.
....Өбэгүүнүй эцэг буюу өвөг эцэг,
Иэчиү иэ эхэ эцэг буюу Есүхэй эцэг хоёрын зөн нь
Өнчин хүүд ч онгон дээд сүнс нь байдаг хэмээжээ....
Энэ бол ямар ч өнчин хүнийг өнгөрсөн аав, өвөөгийнх нь сүнс хамгаалдаг гэсэн үг. Ийм ч учраас би өнчрөөд хоцорсон ч тэд маань надад амьдрах аргуудыг сануулан шивнээд хийлгээд байсан бизээ. Чингис хаан ч бас өсвөр насандаа өнчин хоцорсон. Өүлэн ээж түүнийг өсгөн хүмүүжүүлсэн ч түүнийг аав, өвөөгийнх нь сүнс манан хамгаалж, Зөнгөөрөө удирдан, сургаалуудаа амилуулж байсан бизээ.
...Өнчин хөвүүд охид өөдтэй амьдрахын авьяас ухааныг
Өбөхүүнжүй ЗӨН өнөр олны хүртээл болгодог юм. хэмээсэн нь ийм утгатай.
ӨВӨӨ, ААВ 2-ын энэ
ЗӨН нь ОГОУУЛ биеийн МОН, уялга гэрээслэлийг
Үлтэрсэн боулихайгаас аврах хоёр дээд зөн болно.
Энэ бол МОН буюу сүнс, эзэн бие, махан биеийн нэгдэл, түүний холбоос, гэрээслэлийг энэ бүхнийг эсэргүүцэгч эргүүнүүдээс аварна гэсэн сургаал байна. Өөрөөр хэлбэл хичнээн өнчирч ядарлаа ч гандан буурахгүй ажилд суралцан, зүтгэж, амьдрах гэж тэмцэн амьдралыг давж чадвал чамайг эцэг, өвгөдөөс чинь яагаад салгаж чаддаггүй гэсэн үг байх нь. Үүнийг бид чадсан гэж дүгнэж байна. Монгол өвөг дээдсийг маань яаж их дарж биднээс холдууллаа. Гэвч Монголчууд устаа үгүй нь үүнтэй холбоотой. Төрөлхийн чадвар, аав, өвөөгийнх нь чадвар түүнд байж л байдаг байх нь.
Мөн тэд нь хажуунаас нь дэмжээд хараад л байж байдаг. Яаж ч эрх танхи өслөө гэсэн ажлыг хийж сурч, амьдралыг давж гардаг гэдэг нь Чингис Хаан болон , Миний амьдралаас тодорхой. Чингис Хааны эцэг Есүхэй Баатарыг нэг муу ядуухан Баатар хэмээн ойлгуулах гэсэн хүмүүс их байдаг. Гэтэл Дээд Яс, Дээд Төрөл гэдэг цаанаасаа өөр байдгийг мэдэх хэрэгтэй. Хааны өвөг Дээдсүүд гэгээрсэн, хүчтэй чадалтай, нэр хүндтэй амьдарч чадаж байсан учраас л Чингис Хааны гэр бүлийнхэн олонд хүндтэй байжээ. Тэд өнчрөөд хоцорсон ч тарих моднуудаа тарин үр жимсийг нь хураан, мал ахуйгаа маллан маш их ажил төрөлтэй байсан тухай Өүлэн Хатан ээж Тоорил Хаантай уулзахдаа хэлсэн үгнээс тодорхой.
Харин нууц товчоогоор л хүмүүс ойлгон нэг л хээр гарч уул хэсч жимс түүсэн, газар ухаж үндэс малтсан, загас булаалдаж хүүхдүүд нь алалдсан хэмээн бичсэн нь инээдтэй. Жимс түүлээ ч түүнийг яаж тарьж ургуулж, арчилж, үр жимсийг нь авах гэдэг нь маш их ажил байдаг.
Нууц товчоо бол жинхэнэ эх судар биш бөгөөд түүнийг хэн нэгэнд тааруулан зохион өөрчлөсөн нь илэрхий байдаг. Айл бүрт нууц товчоог зал гэсэн Зарлиг хэн гаргалаа байз. Нэгбанди гаргал уу. Тэгсэн ч тэр муубанди биш сайнбанди байжээ. Зөв тийшээ эргэж хараад. Зөв л чиглүүлсэн байна гэж бодлоо. Титэмбанди болсон билүү нээрээ. Өөр хүн ч гаргалуу. Би мартжээ. Ямар ч байсан улс орны Толгойлогч нь хэн байна түүний нэг үйлс ч гэсэн сайн байвал аштай юу.
Тайлбар:
МОН гэдгийг сударт СҮНС, ЭЗЭН БИЕ, ОУЛ гурван биеийн цулдал юм гэжээ. Энэ нь
одооныхоор бол СҮНС, ЭЗЭН БИЕ, МАХАН БИЕ гурвын нэгдэл гэсэн үг.
МОНыг ГОЛЛОХ гэж тэгвэл ЭНЭ ҮГЭНД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ГОЛ БОЛГО ГЭСЭН АНХААРУУЛГА ТҮЛХҮҮР ҮГ ЮМ.
Гэтэл энэ номыг тайлбарлах бүх хүмүүс үүнийг нь анхаарахгүй. Зөвхөн өнгөц үг талаас нь ЯГ ҮНЭН гээд л бичээд байгаа шүү.
Би үүнийг бодохдоо:
Миний МОН бол миний төрсөн энэ бие маань бөгөөд энд юмаа бичээд орон дээрээ хэвтэж байгаа бие буюу ОУЛ бие билээ. МАХАН БИЕ хэмээн сүүлийн үед хүмүүс бичээд байгаа. Үүнийг уул биеээр нь бичиж ойлговол хялбар бизээ. Махан бие муухай сонсогдож байна. Дотор нь байгаа яс ч бас биеийг тогтоодог биздээ. Ямар шулчихсан МАХАН БИЕ БИШ.
Ингэхэд би сүүлийн үед хачин юмс ажиглаад байдаг боллоо. Эртний зарим үгсүүд англи болон орос хэлнүүдтэй яасан ч дуудлага нь ижил юм. Утга санаа нь ч бас төстэй. АLL гээд оул буюу оол гэж дууддаг биз дээ. Бүгд л гэсэн үг. Нөгөө 99 тэнгэрийн эцэг бол ИСҮС гэдэг гарууд баярлаад унах вий. Тээр тээр гээд. Гаруудаа хөлөө эхлээд хар. Он сарыг нь бодож, орон зайгаар сэтгэцгээ. Исүүс төрөхөөс өмнө Монгол өвөг Дээдсүүд ООЛ гэж бүгдийг гэсэн үгийг мэдээд биеийг мах, яс, булчирхай чөмөг, цус нөжтэй нь хамтатган хэлдэг байв.
СҮНС БИЕ. Энийг хүмүүс дургүйцээд айгаад байдаг ч тэр байхгүй бол чи байхгүй. Чи сүнсээр л төрж сүнсээр л гарч одно энэ УУЛ БИЕЭЭС. Хүн бүр, амьтай бүхэнд СҮНС байдаг.
ЭЗЭН БИЕ. Би түүнийг Буурлууд гэж бодлоо. Яагаад гэвэл манай хадам буурал Чингис Хааныг Чиний Эзэн чинь гэж байсан юм. Тэгэхээр энэ бол биднийг харьяалдаг Тэнгэрүүд юмуу, өвөг дээдсүүд гэж бодно. Уг нь би түүнийг миний оюун санаа гэж бодож байсан ч бодох тусам авцалдахгүй байгаа юм. Бидний Сүнсэн бие бол оюун ухаан. Тэд бол яахын арга үгүй л би байдаг. Түүнийг зүгээр л хүний биемахбодид амь оруулах, гаргах төдийн гэж бодож болохгүй. Түүний бүх зан чанар, биеийн хөгжил нь ерөөсөө л тэр хүн байдаг.
Миний хүний үндсэн Сүнсэнд нь засал хийсэн тохиолдолуудад би ажиглаж мэдсэн юм.
Мөн шийтгэх юмыг Тэнгэр дандаа бидний махан биетэй тооцоо хийхгүй, сүнсэн биетэй тооцоо боддог. Тийм ч учраас эвий нөгөө улсаа мөнгөнөөс худалддаг Цөмийн хэдийн хүртэл сүнсийг нь Тамд худалдсан шүү дээ. Хэрэв шийтгэх л юм бол сүнс биш өөр юмыг нь шийтгэж болох ч дандаа сүнстэй нь тооцоо боддог. Хүний Сүнсэн бие нь муу байвал тэр тэр чигтээ өнгөрөө. Хэрэв Сүнсэн биеээ сайжруулъя гэвэл энэ яваа насандаа нүгэл хийлгүй хүн шиг олигтой байхыг шаарддаг. Тэгэхээр энэ бол гарцаагүй миний бодол зөв болж таарах нь. Гэтэл эрдэмтдийн номон дээр таны махан биеийг ЭЗЭН та л өөрөө ажиллуулаад эзэгнээд сүнсэн бие нь амийг нь оруулж төрүүлдэг, амийг нь гаргаж үхүүлдэг хэмээн тайлбарлажээ.
Миний СҮНСНИЙ заслын үед хамгийн аюултай засал буруудвал чи эсвэл нөгөө хүн газар дээрээ үхнэ гэж анхааруулдаг. Мөн тодорхой хугацаанд түүнийг амжиж хийдэг. Сүнстэй нь тооцоо хийх бол хамгийн хүнд хэцүү ял байдаг. Тэгэхээр сүнс чамд байх хугацаанд чи хир зөв удирдаж залж зөв явна төдий хирээр Сүнсэн биеэ хөгжүүлдэг. Чи буруу зуршлаар байгаад байвал сүнсэн бие нь гэмтэж дориотддог.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002