Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_19.html
Чингис хааны Алтан аялгуун Нууцын Нууцаас би өөрийнхөөрөө тайлж байгаа билээ.
Хаан өөрөө намайг хир тайлах нав харж байгаа болохоор нээг их хол хадуурахгүй ч бусад бүх хүн үүнийг тайлах бүрэн эрхтэй шүү дээ. Өчигдөр Хиад Боржгон Д.Мөнхбаяр гэж хүн бас энэ номыг тайлан Дэлхийг дэлдийлгэх үйлсээ хийж байгаагаа над хэлсэн билээ. Тэр номоо дуусахаар надад бас өгнө гэсэн. Тэр хүн миний тайлбараас олон зүйлийг ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би бас өөрийнхөөрөө тайлж байгаа гэсэн учир их сайхан санагдлаа. Олуул олуулаа оролдож, шинжилсээр энэ мянганы ГЭРЭЭг хийхийг би өмнө нь уриалсан билээ. Үүний дагуу бас нэгэн блог шинээр нээгдэж үүдээ нээснийг баяртайгаар сонордуулая.
Миний блогт сэтгэгдэл бичдэггүй бөгөөд харин тэр блогт Та өөрийн юу дуртайгаа бичиж болно. Тэр блогийг санаа сэтгэл нийлсэн шижигнэсэн залуус хэдхэн хоног дотор хийчихжээ. Маш их баяртай байна.
Тэнд Чингис Хааны Алтан Аялгуун нууцыг бүх ард түмнээрээ оролцон тайлах болно. Та өөрийн сонссон үлгэр, туульс, адал бодит явдал, монгол ёс заншил, дэлхий ертөнцийн тухай хуучин шинэ нээлт юу ч байж болно.
Монголын төлөө гэх зүрх сэтгэлтэй бүх хүний сэтгэл шингэх, зүтгэл шингэх, Ирээдүйн мянганы ХӨХ МОНГОЛ ардуудын ухаан, ур, авьяас, нүд нь шингэсэн блог байх болно.
Мөн нэг онцлог нь тэнд БӨӨгийн өрөө бас бий. Тэнд Бөөнүүд өөрсдийн адал явдал, буурлуудынхаа захисан сургаал, хэлж дамжуулсан үг юу бүгдийг бичиж болно.
Хамгийн гол нь хэрүүл хийж болохгүй. Учир нь энэ бүхнээс шүүж шилдэг бичлэг, шилдэг үлгэр, шилдэг санаа бүтээлүүдийг түүж бас тавих булан бий. Эндээс л бид бүгдээрээ нийлж байж шинэ ГЭРЭЭ гээ гаргаж авна. Шалгарсан хүмүүсийг Хаан шагнана гэсэн. Өөрөө айлтгал шүлэгтээ бичсэн гэсэн байх.
Энэ бүх хүмүүсийн сонссон, үзсэн бүхнээс өвгөдийн үлдээсэн нууцуудыг бид бүгд тайлсаар л байх болно. Лав хамгийн түрүүнд Гансүх нэг үлгэр тавьчихсан юмдаг. Тэндээс олсон юмсаа би бичээд үлдээсэн байгаа. Бөө нар түүн дээр нэмэрлээд бичээд байгаарай. Тэр үлгэрт задлан шинжилгээ хийгээд.
Тэр блог бол өнөө бидний үеийн Монголчуудын оюуны блог учраас хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй хандаарай. БӨӨ, ЛАМ, энгийн , эгэлгүйгээрээ хуваагдахгүй бүх л зүйлсээ ХӨХ МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСИЙН ДУРСГАЛД зориулан хайж эрэх, олох, тайлах болно.
Христүүд БИБЛИ бариад л хичнээн жил өөр өөрийнхөөрөө тайлж байгаа билээ. Монголчууд Сорхагтани БӨӨ СЭЦЭН Хатны Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ –ийн АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ номоо судлах боллоо.
Чингис Хаан бол тэртэй тэргүй энэ сургаалаа өөрөө мэдэж л таараа. Гэхдээ тэр бэлэн будаа өгдөггүй болохоороо биднийг өөрсдөөр минь тайлуулан ойлгож ухаараад шинэ мянгандаа өөрсдөө өөрсдийн түүхээ бүтээхийг зөвлөсөн билээ.
Аянга би ч хичээж байгаа бөгөөд өнөөдөр Монгол нэрийнхээ учрыг олоод учиргүй их баясав. Би бол өөрийн амьдралтайгаа, өөрийн мэдэх мэдлэгтэйгээ холбон тайлбарладаг учир буруу зөрүү юм байхыг үгүйсгэхгүй.
Аянгын тайлбар.
Доод хэсгийг Аянга би шууд өөрийнхөөрөө Монголчилж Аянгачилсанг өршөөгөөрэй.
Үндэсний Алтан Гэрээт Уугуул Зөн
Хамгийн хааныг төрөхөөс Зуун мянган жилийн өмнө
Алтайн Мангдай нар Гэрээтэй байжээ
Буган соёлт Эртний оройн Дээд Гэрээ гэдэг
Үндэсний Алтан Дээд Жаяг байжээ
Буман (100 000) жилийн өмнөөс
Ард түмний дагаж мөрдөж ирсэн нь
Үндэсний Дээд гэгээн Засаг байжээ
Улс гэрийн тархины Тооно нь УУГУУЛ ЗӨН (төрсөн зөн билэг, оюун) байхыг
Алтан Дээд Гэрээнд Зарлигджээ.
Энэ хэсэгт Чингис Хааныг төрөхөөс буман жил буюу 100000 жилийн өмнө Анхны бүхэн үүссэн Алтайд амьдардаг Хүн буюу Мангдай нар ч бас Гэрээтэй байсан байна. ГЭР ИЭ буюу ГЭРЭЭ нь сургаал гэж тоймлон ойлгож болно. Түүхийн сургамжаар сурсан мэдсэнээ хойчдоо өвлүүлэн үлдээж, хэрхэн яаж амьдрахыг заасныг нь ГЭР ИЭ гэдэг байжээ. ГЭР ИЭ нь тэгэхээр амьдралын туршлага гэж амархаан ойлгож болно.
Бид энэ цаг үеэр аваад үзье. Дөрвөн савхан хөлтнөө Дөрвөн дугуйтаар сольсон орчин цагийн Монголчууд бид Дөрвөн дугуйт гэгч чийчаанаа эртний хүмүүсээс хамаагүй сайн мэднэ. Нөгөө монгол кинонд анх чийчаан хараад:Боль хойшоо дэвхэрдэг цовхордог ч юм бил үү хэн мэдлээ гэдэг шиг. Дэвхрэх, цовхрох байтугай Тэр хүнийг дайрч алж ч чаддаг гэдгийг мэдэх учраас бид зам гарахдаа хоёр тийш харан шалгана, хүүхдүүдээ балчраас нь сургана. Түүнийг жолооч гэж хүн сурч байж жолоодохгүй бол тэнэг юм шиг хаашаа ч хамаагүй давхиж юу ч хийж мөргөөд байж магадгүйг маш сайн мэднэ.
Харин бид дөрвөн савхан хөлтөө худалч хүнд хаанаас нь яаж дээр нь гарахыг ч мэдэхээ больсон нь үнэн. Эрхбиш чанх ард нь очвол тийрдэг гэж мэднэ. Жуулчин Японууд мэддэггүй шүү дээ. Шууд л хөл рүү нь гүйж очоод байдаг. Морь улаан номонд орвол бидний сүүл үе аягүй бол түүн дээр сууя гээд шат тавиад авирч, өндрөөс үсэрч, модон моринд үсэрдэг пүрш дээрээс ч үсэрч үзэж болно биз дээ.
Иймд тухайн нийгэм цаг үед байсан бүхнээ л бид мэддэг байх нь. Энэ мэдлэгээ хүүхдүүд, залуу үедээ хэлж зааж өгнө. Алтайн Мангдай нар амьдралын чухал мэдлэгүүдээ хойч үедээ үлгэр тууль, үнэн бодит амьдрал, хадан дээр зурах гэх мэт бүх л аргаар дамжуулан байсан нь тодорхой. Цаг агаарын ааш, амьдрал ахуйн бүх хэрэглээ, эдзүйлс яаж хийх, загасыг нь яаж барих бэ? Баавгайг нь яаж агнах вэ, туулайг яаж өвчих вэ? гэх мэт бүх л аргачлалыг боловрсуулан тогтоосон нь зан заншил, ёс болдог. Би өвлийн тухай өмнө нь бичиж байсан. Өвлийг мэдэн түүнийг угтаж бэлдэн, өвлийн хүйтнийг давж гарах чадвар энэ бүхэн мэдлэг болон хуримтлагдана.
Шинэ өвчин гараад л үхэж байхад ямар ногоо идээд тэр зүгээр болов, үхлүүт шархадчихаад яасан чинь амархан эдгэрэв гэх мэтийг ажиглалт, туршлагаар мэддэг. Би нэг хүний үнэн гайхмаар адал явдлыг сонссон удаатай. Хүүхдийнх нь гарын хуруу нь тасраад унасан чинь буцааж тавиад боочихсоныг. Яваандаа эдгэсний дараа нь боолтыг аваад харсан чинь хумстай талыг нь нөгөө тийш нь харуулаад боосон нь тэр чигтээ эдгээд ургасан байжээ. Буцаагаад хугалаад хаялтай биш тэр чигтээ хумс нь гарын алга руугаа харсан хуруутай байснаа хүүхэд том болон ичээд дахин хагалгаа хийлгэх болсон тухай хачин түүхийг сонсоод бүр мэл гайхсан юмдаг.
Энэ шиг хөл нь хугарвал хөлийнх нь урд талыг хойш нь харуулаад боож болохгүй, эсвэл бүр эргүүлээд нөгөө талаар нь боож болохгүй, нэг бол хөндлөн тавиад боож болохгүй, нэг бол оронд нь ямар нэг амьтны хөл тавиад боож болохгүй гэх ч юм уу бүх л талын мэдлэгийг хүн амьдрах хугацаандаа алдаж, онож, давтаж байж мэдэн сйаныг нь дэлгэрүүлэн, саарыг нь сэрэмжлүүлэн үлдээдэг. Энэ бүх талын амьдралаас Алтан Сургаалууд гарч ирж түүнийг нийтээрээ даган мөрдөж байх Дэг Жаяг гарсан байна. Зөрсөн нэг ч хүн сайнаа үздэггүй болохоор түүнийг заавал махаараа үзэж байх хэрэг байхгүй. Машин дайрна аюултай зам гарахдаа хоёр тийшээ сайн хар гэсэн алтан дүрэм байхад тоохгүй хариаж яваад л нэг бол тас няс хийн бэртэж гэмтэн, үгүй бол нэгмөсөн ЧАД, ЧАД хийцгээдэг биз дээ. Хүн төрөлхтөн мөнхөд суралцдаг нь үнэн.
Жаяг гаргаад хэлээд байхад чинь л зөрөөд байдаг дуракуудад Засаг хэрэгтэй болно. Заавал дагаж мөрдөж байж дуракаа засах Засаг. Сайн дураараа мөрддөг нь сайн л байгаа биз. Та нарын өвөл над ямар хамаатай юм гээд ганцаараа зун, намаржин жаргачаад өвөл нь тусламж гуйгаад уйлаад хүнд түвэг удаад байдаг нөхдүүдэд Засаг хэрэгтэй. Зайлшгүй дагаж мөрдөж, нийтээрээ хүлээн зөвшөөрч Засагт нэгдэх нь үхлээс, сүйрлээс намайг чамайг, Навчаа Цэцгээг ялгахгүй аврах ач холбогдолтой. Засгийг олж тогтоож, ажиллуулж чадна гэдэг тухайн цаг үеийн хамгийн ухаантай Мангдайн л хийх ажил.
Одоо ч манайд байгаа. Амьд жишээнүүд хэтэрхий их. Ухаан алдмаар олон долоо хоног бүр эгч Баасан, ах Баасан, Найз Баасан, дүү Баасангуудын төрсөн өдрүүд, Бүх Баасангуудын одонгийн найр, Дашням Балжиннямуудын Гэрлэлтийн найр яасан ч их юм, үргэлжлээд энд тэндхийн хүний өөрийн бүх төрлийн баяр ёслолууд, хамаг юм байгуулсны хамаг ойнууд гээд л залхаж үхмээр олон баяр дээр нэмэн өөрөө бас төрсөн өдөр, төөрсөн өдөр гээд л хийсээр Өвөл яадаг билээ дээ. Уйлдаг л байхгүй юу.
Өнөө муу 76 үйлийн үртээ зулгаах гээд л амлалт нэхээд өвөл арай дуусаагүй байхад чинь огцор гэж хөөгөөд унана. Үйлийн үртүүд маань уг нь анхнаасаа Хохий шүү. Өвөлд онд мэнд бэлдээгүй нь гээд хялайлгахгүй чанга Засаг тогтоохын оронд гуйвал өгнө, уйлбал бүүр ихийг өгнө. Та нар жаргаад бай, Бид л хийгээд байя, өгөөд байя, амаа ангайгаад бай, гэрлээд бай, хүүхэд гаргаад бай миний үрээс ялгаа юун би аав нь ээж нь болий алгаа тосоод бай гэж худал амлаж хошгоруулснаас л нүүр хийх газаргүй болоод байгаа юмдаа.
Нэг бодлын хамгийн сайн Хойд эцэг, эхийн уралдаан явагдаж байгаа юм шиг санагдлаа. Би үрдээ 10000 өгнөө гэнгүүт нөгөөх нь бүүр ч баян нялуун аав болох гээд 20000 өгий шүү гээд л уралдана. Өвгөд эмгэдүүд нь өргөмөл хүү нь болох гээд, борлогддоггүй охидуудтай айлуудад баян хүргэн болох гэх мэт бүх л төрлийн хаа юу дутагдал, гачигдал, асуудал байна нөхөөд өгий, дүүргээд өгий, шийдээд өгий гэж дөрвөн жилд нэг удаа бөөн дүр эсгэнэ. Тэгээд л сонгонгуут гуулиа цухуйлгаад гуяа алгадаад алга болно. Дөрөв дөрвөн жил тутам л хулхидуулж, хууртагдаж, хаягдаж ханахгүй, цадахгүй, хашрахгүй нь гайхмаар.
Гэтэл эртээ цаг үед Манай баатар ухаант мангдай нар бүгдээрээ нийлсэн, хүч чадалтай, аюулгүй сайн нийхэм байгуулах нь илүү гэдгийг мэдчихсэн, Энэ бүхнийг удирдах удирдагч толгой хэрэгтэйг тогтоочихсон одооныхоор хамгийн Лагийгаа итгэл даачих, зоригтой, ухаантайг сонгож мэддэг байжээ. Одооныхон шиг би ч гэсэн нэг толгой, хоёр гар, хоёр хөлтэй чамтай адилхан хүн, чамаас ч илүү олон эрээн цаастай хэмээн дээшээ сандал булаалддаггүй байх нь.
Толгойтой, ухаантай, удирдагч Тооно нь болбол бид бүгд бага зовно, зөв замаар явж чадна гэдгээ мэддэг түүнийг бараадан нөмөр нөөлөгт нь орох нь Мангдай үндэстний гол зорилго. Толгой гэдэг ямар хэрэгтэйг ухамсарласан гэсэн үг. Мэдээж тэр үед булчин шөрмөс болсон , эр зоригтой хичнээн олон л хөөрхөн Мангдай нар байсан л байж таараа. Даанч Толгой үгүй бол ямар ч хэрэггүй нь мэдээж. Удирдагчаа сонгож мэддэг Мангдай нар биднээс тэс өөр байгаа биздээ.
Мангдайн түүхийн явцад За яахав ил харагдаад байгаагаа яаж ийгээд заагаад болоод байсан ч Далд хүч, Далд ид шид, Далдын амьдралыг яах вэ? Бас л танин мэдэж чадсан нь тодорхой. Мангдайг Сүнс л бий болгосон юм чинь одоо би үлгэр бичиж байгаа шиг үлгэр тэр үед зөндөө л байсан байж таараа. Тэд төрөлх байгальдаа илүү ойр, амьтны шинжээ одооных шигээ алдаагүй байсан болохоор Далдын бүх юмыг маш сайн мэдэрч л таараа. Далдын Маш их мэдээллийг бүгд хүлээж авах чадвартай байсан гэсэн үг. Энэ бүхэн төрөлх зөн совин, амьтны уугуул шинж чанар шүү дээ. Амьтад хамгийн хүчтэйгээ удирдагч болгодог. Тэр нь сүргээ хамгаалдаг. Тэдний төлөө бүхнийг хийдэг.
Зөн Зөнгийн дотроо БӨӨ зөн бол хамгийн сайн нь, сүнсийг шууд бие дээрээ буулгаж, ярьж асууж, тайтгаруулж догшруулж чадна. Түүнийг хамгийн сайн зөв эзэмшсэн, сайн зөв тайлж удирддаг, тэдний төлөө Тэнгэрээс заяан явуулсныг ОГОУУЛ ЖӨН гэнэ. ОГОУУЛ гэдэг үг нь төрөлхийн, заяагдмал гэсэн утгатай нь мэдээж. ОГОУУЛ ЖӨН бол өвөг дээдсийн маань БӨӨ зөн. Өөрөөр хэлбэл байсхийж байгаад л бөөнөөрөө буугаад сургаал номлолоо айлддаг эцэг өвгөдийн ариун Сүнснүүд юм. Одоо л анх удаагаа монголд БӨӨ буудаг болчоогүйг тэнэг нь ч хэлнэ. Өмнө нь байсан гэнэ лээ. Устсан л гэж хэлнэ. Тэгэхээр түүхийн энэ их удаан хугацаанд байсан л байгаа байхгүй юу.
За байз тэгэхээр МОНОГОУУЛ улс гэдгийг хараад нэг бүрчлэн шинжлээд үзье. Монгол улсын нэрнээс болж бөөн хэрүүл болдог биз дээ. Би хэрэлдмээр байсан ч даанч мэдэхгүй болохоороо дуугүй л сууж байдаг байлаа. Одоо жаахан нэг санаа гээд даруухаан оруулаад үзье. Буруу байвал бушуухан дуугүй болчоод Мистер Бин шиг хэнэггүй царайлан ийшээ харий шүү би.
МОН гэдгийг Шар сударт ингэж бичжээ:
Мөр ГҮН ЭН ООСУУ ЧУ танларНЭУ КЭМ дор ний ЭКЭ ЭН Тай Эр
Кү тү болжүй иймү МОН болнэй чий.
НҮРЗЭД агсан хөрвүүлсэн нь:
Мөр нь гүн өргөн, онолд мэрэгшсэн сэтгэлгээт, урлахуй ухаан нь үнэнд
нийцтэй КИЖИ боловсролтонгууд Нүүдлийн соёлын ерэн бүтээвэр
дотор нэгдмэл эзэн Эрхтэй байх ухамсрыг МОН гэж удамшжээ.
ШАР СУДАР: КИЖИ –ийн тухайд Буган соёлт КИЖИ БОЛОВСРОЛ хэмээжээ.
КИЖИ- хаяа харагдвал хариуцаж, хамар үзэгдвэл тохиролцдог КИЖИ
боловрол гэнэ.
АЯНГА : Одоо манайхан орчин цагтаа бүрэн дунд боловсрол, дээд боловсрол гэж бас л боловсролыг ялгадаг. Та нарын бүдүүлэг тэнэг харанхуй гэдэг Чингисийн 13 р зуун байтугай түүнээс 100 000 жилийн өмнө Монгол дээдсүүд Боловсрол гэгчийг ярьж мэдэж байжээ. Ямарав дээ ЖАНЖААН гэдэг шиг юм болох нь.
Боловсролын тухай хэдэн үг нэмэхэд Өтүгэ боловсролд дутуу юм их байж олон асуудлууд байсан ч Кижи боловсролоор арай дөнгүүр арга олж амьдарч дэвшсэн байна. Хамар харагдаад байхдаа яахав дээ хэхэхэ. Шоглохдоо сайн гэж Монголчууд. Хоорондоо алалцаад булаалдаад байлгүй ярьж тохиролцдог болсон үеийг хэлжээ. Одоо бол ихэнхи хүн Хамар харагдвал хулхидахаа л боддог нийгэмтэй болсон шүү дээ. Тэгэхээр хэн нь боловсон байна. Хаяа харагдвал хариуцана гэдэг. Хамтын хариуцлага тогтож, байгаа юмсаа хайрладаг, хариуцдаг, эзэгнэдэг болж эхэлсэн гэсэн утга байх нь.
Одоо бид хүнийх байсан ч булаадаг нийгэмтэй шүү дээ. Аль нийгэм нь арай шударга санагдаж байна даа соёлжсон 21 р зууныхааан.
ШАР СУДАРТ: ОГОУУЛ-
ООЧУ СУУ ииар ииан ГЭРИЭ ийн тиэрмэ ий бай ЭН болхийжэ. Од ИЭ
ЭКЭ тү БӨӨ Элэдэ ЖаАйкү болсий ЭН УКАУ нийм сор ииар НЭУ Урту
Аайий Эл үн ЖАСКҮтү ИЭдүй ЭН лэрүн ЖӨН инү ГЭР үн Тай Эркү най
башхараа ЧУ болсий ЭН инү ОГОУУЛ жэтэ ЭР
НҮРЗЭД: Онолч мэргэн болсон ЧИН үнэнд нийцтэй сэтгэхүй, урлахуй ухаанаар,
ГЭР тархины ханыг босгож, ОТОГ бүлд ЖАЯГ болсон ухамсараар
ерөн бүтэцтэй Нүүдлийн соёлт АЙЛ-ын ЗАСАГ-т Улс болсон
Их өвгөдийн ЗӨН нь ГЭР –ийн эзэн ЭРХийн тооно болсныг
ОГОУУЛ ЗӨН гэж удамшжээ.
АЯНГА: Яг одоо үед миний дээрээс хойш хичнээн хуудас бичсэн юмсыг ямар амархан тайлбарлаа вэ? Хэхэхэхэ би ч үнэхээр алдаршсан мулгуу байна даа. Нөгөөх л алдарт Алтан Дээд Үнэнд нийцүүлэн сэтгэж, ухаанаа зарж гол суурийг босгоод, овог отог бүр дэг журам, ёсыг мэдэн гэгээрч байж Нүүдлийн соёлт Засаг болсон байна.
Одоо асуудал болоод байгаа урьж залаагүй байхад өөрөө гүйгээд буугаад ирсэн ЧИНГИС хаан болон түүний Баатруудын ЗӨН нь энэ бүхний ТООНО, эзэн эрх нь болчоод байгааг хэлжээ. Гэхдээ одоо үеийн байдал энэ Мангдайн үед ч байсан нь үүгээр нотлогдоно. Тэр үеийн Хаан түүний Баатрууд, эцэг өвгөдийнх нь УУГУУЛ ЗӨН нь бүх шийдэх гэж байгаа асуудлуудын чинь гол ТООНО нь болно гэсэн үг байх нь.
Чингис Хаан өөрийн алдарт сургаалуудаа 15 үе дамжуулан цээжлүүлсээр өнөө үед авчраад орчин цагийн Монгол үгэнд хөрвүүлүүлчихсэн байгааг та нар харж байна. Зам нь хол, бууж суухад түвэг бас ХААН баж нэг шар ном сугавчлаад Тэнгэрээсээ буултай биш дээ. Хичнээн жилийн өмнөөс бүгдийг тооцоолон бэлдүүлсэн байгааг харна уу.
За тэгээд өөрөө бууж ирснийх залхуу Аянгаа сайн бэлдэж амьдрал үзүүлж байгаад бүр алс хол Дал модны доор авчирч хорьж байгаад л шар судраа тайл хүмүүст амархан хэл, хийх асуудлуудыг нь анхааруул гэсэн байна шүү дээ. Би монголдоо байсан бол юун ном уншихдаа манатай, байсхийж байгаад л бөөн дайрлага дайн байлдаан болдог. Хүн ирээд засал хийлгэн хэнгэрэг дэлдэж орилсоор хоног өнгөрдөг байсан. Энд надад хэн ирхэв дээ.
Их л чухал юм болбол эсвэл их аз таарвал эндээс хүний засал хийхийг зөвшөөрнө. Түүнийг хийвэл дор хаяж хоёр гурван цаг болдог шүү дээ. Мөн блогт юмаа бичнэ гээд л маш их ажилтай. Хажуугаар нь ээжийн болон эхнэрийн ажил завгүй. Зөрүүд дураараа дургих дуртай намайг биеэр минь үзүүлэхгүй бол муу мөртөө шинжлэх ухаанч гэж жигтэйхэн барагтай бол итгэхгүй. Харин сүүлд нь бодож олоод л нэг л их ухаарсан аятай бичиж гарна. Гэхдээ л надад ч гэсэн хувийн хүсэл мөрөөдөл, амьдрал байхад чинь эд надад их саад болж миний цагаас дэндүү их хумсалж шударга биш байна. Тэр нь миа байгаа биз дээ. Уур хүрмээр. Заза хурдхан энэ хэдэн мөрийн тайлбарыг хийчихье.
АЛТАН ДЭЭД ҮНЭН гэдэг сургаал Оройн Дээд ҮНЭН байгаа биз дээ. Хэхэхэ нөхөр маань намайг мөрдөн байцаагч болсон бол яг таарах байсан юм гэдэг үнэний ортойдогоо хэхэхэ
Энийгээ тэгээд эзэн ХААН аль эрт шууд хэлчихгүй хүнд шар ном бариулж өрөөгөөр хөөж давхиад балай юм хэхэхэхэ. Элэг хөшлөө яанаа.
ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улс Чингис Хааны үеийн Монголын нэр. Харин одоо бид нар энэ илүү дутуу урт УУ мууг нь аваад залхуураад хялбарчлаад МОНГОЛ гэчихсэн юм. Хойч үе маань хэр залхуу болох юм байгаа юм. МО юмуу Мм гэж дууддаг болохыг хэн байг гэхэв. Хэхэхэ хэлээд үзсэн чинь хачин байнадаг. Мм улс гэгүүл яанаа.
ИЭ ИКЭ МОНОГОУУЛ буюу ИХ МОНГОЛ улсын маань нэрний утга санаа нь:
Өвөг дээдсийнхээ их ЗӨН сургаалыг тооно болгосон
Овог отгоороо ухаантай, дэгтэй, жаягтай
Хэрхэн зөв амьдрахаа мэддэг,
Нийтээрээ Алтан Дээд Үнэний онолд мэрэгшсэн
ҮНЭНд нийцтэй сэтгэхүйтэй, гэгээрсэн учраас бүх л
Амьдрал ахуйгаа Алтан Дээд Үнэнд зохицуулсан
Гарын дүйтэй үүнийгээ нүүдэл суудал хийх болон амьдрал ахуйдаа бүрэн хэрэглэдэг
Аугуу ард түмэн гэсэн утгатай байх нь.
ХАМГИЙН ТӨГС ТӨГӨЛДӨР УТГА нь өнөөх л ТЭНГЭРИЙН ҮРС гэдэг нь яг мөн байгаа биздээ Монголчууд. ТЭНГЭРИЙН МОНГОЛ гэдэг бүрэн утгаараа ийм нууц агуулж байжээ.
Монгол гэж зургаахан үсгэнд яасан их гүн ухаан утга агуулга, түүх, соёл, зан заншил, ертөнцийн амьд сургаал, ертөнц тэр чигтээ багтана гэж хэн санах вэ???
Ийм их утга агуулгатай болохоор Монгол гэж үг Тэнгэр Монгол Газар гэсэн тарни үгэнд багтсаныг болгоогоорой. Яанаа яанаа догдлоод баярлаад хөөрөх нээ. Хаашаа харж хөөрнөө. Миний баярыг хуваалцах хүн даанч энэ хавьд алга.
Монгол гэж зургаахан үсгэнд яасан их гүн ухаан утга агуулга, түүх, соёл, зан заншил, ертөнцийн амьд сургаал, ертөнц тэр чигтээ багтана гэж хэн санах вэ???
Ийм их утга агуулгатай болохоор Монгол гэж үг Тэнгэр Монгол Газар гэсэн тарни үгэнд багтсаныг болгоогоорой. Яанаа яанаа догдлоод баярлаад хөөрөх нээ. Хаашаа харж хөөрнөө. Миний баярыг хуваалцах хүн даанч энэ хавьд алга.
Тэнгэрийн гэдэг учрыг би өмнө нь тайлбарласан тул нуршаад яахав.
Худлаа гэгүүл амьдарч байгаа дугуй цагаан гэрээ хар, үлгэрүүдээ унш, сүү цагаан идээ хоолуудаа хар, ёс заншлуудаа хар, Буугаад айлгаад байгаа БӨӨ сүнснүүдээ хар, энд буучихаад Монголчуудаа гэгээрүүлнэ хэмээн намайг тамлаад нааш нь цааш нь явуулаад шар судрыг тайл гээд шахаад байгаа ЭЗЭН ЧИНГИС ХААНАА харчих.
Түүний айлтгалд нээрээ нууцын тухай Монгол гэж нэрэнд ч бий гэсэн билүү. Би ёстой өөрөө номоо гарвал нэгийг авч унший байз. Би түүхээ л бичиж байна л гэж бодсон шүү дээ. Мөн уншиж амжаа ч үгүй л өгөөд явуулсан. Цаанаа нарийн учиртай гэж хэн мэдэхэв дээ. Үүнтэй холбогдоод МОНГОРҮ гэх долоон хүүгийн домог гарцаагүй үнэн нь батлагдана. Миний Дээд Ээж анхны удган ӨХҮЙ Буурал эжий маань ярьж өгч бас Хадам буурал надад хэлж байсандаа. Хөх тамгатнууд удган ээжээс гаран тал тал явсан тухай.
Бүгдийг худлаа гээд эсэргүүцээд байгаанууд нь хөгжиж соёлжсон ч уруудаад доройтоод байгаа амьдралаа харцгаа. Эсэргүүцэгч нар баян хүмүүс байх л доо. Тэд одоо л баян болоод арай гэж цулайж байхад чинь гээд уурлаж байгаа байх. Гэтэл монголчууд 90 хувь нь ядуу байна. Өдрөөс өдөрт өрний боол болон, уух ус, амьсгалах агаартаа хүртэл мөнгө төлж байгаа нь үнэн шүү. Албатай юм шиг шавааралдуулан овоолж баахан барилга барьж баяжчихаад гэрт оруулж, гаргасангүй түгжрээд гээд уурлаад байгаа чинь үнэн биз дээ.
Замаа засахгүй, үерээс хамгаалахгүй, бүх л албан байгуулага, дэлгүүр хоршоо амьдрах байрыг нь хотод овоолчихоод нүүрсний утаа, машины утааны мөнгө өг гэж нэхээд байгаа чинь үнэн биз дээ. Бид тэр шавааралдсан дунд чинь очиж ажилдаа явж, хүүхдээ сургаж байж цалин авахгүй бол хүүхдүүдтэйгээ өлсөж үхэх гээд байгаа нь үнэн ш дээ үнэн. Хэхэхэ Аянга аймаар хэрүүл хийлээ ш дээ. Коммент тавьдаггүй ганц миний блог юм чинь блогоороо л нэг ганцаараа хашгичлаа.
Бүдүүкаанууд та нар Алтан Дээд Үнэнг мэддэг байсан бол анхнаасаа л хотоо зөв төлөвлөж, хэн хэндээ амар байх байсын.
Алтан Дээд Үнэнүүдийн тухай сургаалууд бол Тэнгэр үзэл. Бүх юм амьтай. Хамт оршиж, Хамт амьдарч, Хамтдаа мөхөх Алтан Дээд Үнэн болой.
Бид Алтан Дээд Үнэний ёсоор Бүдүүка нартай хамт амьдарч байна. Харин мөхөхдөө хамт л мөхөх нь гарцаагүй болоод байна даа. Баян, ядуу, эр эм, хөгшин залуугүй Чад хийх сайхан гэж үү. Ядуу хүмүүс ч чахав бүгд чад хийвэл хорогдох юмгүй сүнс нь дэгдэнэ. Энэ Бүдүүканууд минь яана даа яана. Яалтай билээ. Хамаг хогшилдоо сүнс нь хорогдоод, бас Эрлэгийн шүүлтэд ороод тэнэмэл сүнсүүд болно. Эргээд орчих бие ч олдохгүй хэцүүдэнэ дээ. Газар дэлхийд галав юүлэхэд хэн тэнд үлдэхэв дээ. Та нар минь яанаа. Уг нь хамт амьдарч байсан юмсан заза бид явлаа баяртай гээд л бид байдаг Диваажиндаа очино.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002