2011-09-25

Тэнгэр Монгол Газар үгийн тухай /зураг татаж авах/


                                             ТЭНГЭР       ТЭНГЭР       ТЭНГЭР
                                             МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ 
                                             ГАЗАР          ГАЗАР          ГАЗАР 

"Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хйиморь сэргэн, хөх тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ".  ЧИНГИС ХААН


Тэнгэр гэж юу вэ?
Тэнгэр гэдэг нь дээр хөхрөгч огторгүй биш бөгөөд Тэнгэр заяа, Тэнгэрлэг Монгол хэмээн Монголчууд бидний ярьдаг Тэнгэр юм. Тэнгэр гэдгийг бүрэн төгс тодорхойлоход нэлээд төвөгтэй. Учир нь Тэнгэр нь Огторгуй, агаар мандлын тэнгэр буюу бидний дээр байгаа хөх тэнгэртэй адилхан зүйл биш бөгөөд тиймээс ч шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй.

Энэ Тэнгэр гэдэг ойлголтыг шашнууд харин янз бүрээр тайлбарладаг бөгөөд Христийн шашинд Ертөнцийн Эзэн, Исламын шашинд Аллах бурхан. Буддын шашинд Бурхан гэж үздэг. Харин бөө мөргөлд Тэнгэр Эцэг хэмээн үздэг. Угтаа бол энэ бүх шашин нэг л зүйлийг өөр өөрөөр нэрлээд байгаа юм. Бид аав гэхийг Монголоор ААВ оросоор ПАПА англиар FATHER гэдэгтэй адилхан нэг л зүйлийг олон янзаар нэрлэж байгаатай яг ижил юм. Харин ялгаатай нь шашин бүр тэрхүү нэг зүйлийг олон янзаар зөрөөтэйгөөр олон талаас нь тайлбарлаж биднийг төөрөгдүүлдэг.

Тэнгэр гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлая гэвэл маш зузаан ном болно. Бас миний толгой одоохондоо хүрэхгүй. Дараа арай ухаантай болохоороо тайлбарлахыг хичээнэ. Бас энэ Тэнгэр хэмээх ойлголт Бөө-д ирэхээрээ нэлээд хэд салдаг. Нэг нь Мөнх Хөх Тэнгэр буюу Тэнгэр Эцэг, нөгөө нь Тэнгэр /99 тэнгэр гэх мэт/ бас нэг хэсэг нь Онгод тэнгэр буюу өвөг дээдэс, буурлууд болно. 

Тэгэхээр дээр хэлсэн цорын ганц байдаг шашин бүр өөрөөр тайлбарладаг Тэнгэр нь бөөд Тэнгэр эцэг юм. Мөн Мөнх Хөх Тэнгэр гэдэг.  Харин Тэнгэр Монгол Газар гэдэг үгэнд байгаа Тэнгэр нь Тэнгэр эцгийг ч мөн бусад Тэнгэрийг ч багтаах бөгөөд хамгийн өргөн утгаараа яваа юм.

Өөрөөр хэлбэл ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгээ хэлэхдээ Тэнгэр гэдэгт юуг төсөөлж ойлгох вэ гэхээр: Байгаль дэлхийгээс авахуулаад байгаа бүхнийг бүтээгч Мөнх Хөх Тэнгэр эцэг, өөрийн өвөг дээдэс өндөр дээд шүтээнээ бодох ёстой. Мөн тэд доор биш дээр байдгийг санаж өнөө огторгуй /sky/ руугаа харж байгаад хэлэх нь зүйтэй. 

Тэнгэр гэдгийг би л лав ингэж ойлгодог. Хэзээ ингээд мэдчив гэхээр одоо болтол уншиж сонссон юмаа бодоод байхаар л ингэж ойлгогдоод байгаа юм. Магадгүй хэн нэгэн илүү ухаантай хүн өөрөөр тайлбарлаж байж болох. Жишээ нь Бат-Отгон судлаач Тэнгэр гэдгийг тайлбарласан л байгаа. Мөн Аянга удган ч Тэнгэр гэдгийг тайлбарласан /http://chinggis-udgan.blogspot.com/2011/08/blog-post_8594.html/. Мөн Сорхагтани хатны сударт ч Тэнгэр гэдгийг тайлбарлажээ. Тэнгэр гэдгийг Сорхагтани хатны сударт ингэж тайлбарлажээ.

ТНГР:
Төрөл БӨӨ Ард АЙЛ-ын амин-эхт хамтын хариуцлагат ,
Нүүдлийн соёлт, МОНОГОУУЛ ухамсрын МОН ЧУ КУР болсон
Алтан Дээд ГЭР ИЭ -т гэгээрлийн ундрага болдог удамшилд зохистой ДЭМ-т
КҮ ЭН боловсролт ИХ Улсын ГЭР болсон тархит харилцаа ТНГР болж удамшив.


Энэ тайлбарын Төрөл БӨӨ, ард АЙЛ амин эхт, Нүүдлийн соёлт гээл үг бүр нь тусдаа тайлбартай гүн гүнзгий агуулгатай тул тайлбарлаж бичнэ гэдэг мунхаг надад бол их хицүү. Ямартай ч хамгийн сүүлийн тархит харилцаа ТНГР болж удамшив гэдгээс харахад "тархины хөгжлийн өндөр түвшин болоод олон боловсрол эзэмшсэн байх" гэдэг санаа агуулагдаж байна. Үүнийг хүн дээр буулгавал дээр хэлсэн олон боловсрол, чадвар, тархины хөгжил зэргийг агуулсан хүн бол ТНГР гэсэн үг. Тэр хүн үхээд сүнс болно. Тэгвэл амьддаа ийм ТНГР тархи хөгжүүлж чадсан хүн үхсэн хойноо жинхэнэ ёсоор ТНГР болдог байх нь. Тэгэхээр ТНГР гэдэг бол оюун ухаан нь асар өндөр түвшинд хөгжсөн, маш гүнзгий чадвар бүхий Сүнс байх нь. Гэхдээ Сорхагтани хатны энэ сударт тайлбарласан ТНГР гэдэг нь Тэнгэр эцэг биш болохыг анхаарна уу.  Энэ ТНГР-ийн тайлбар нь амьд ахуйдаа тархиа ТНГР болтол хөгжүүлж чадаад сүнсний ертөнцөд тэнгэр хэмээх байр суурийг эзэлж байгаа 99 Тэнгэр, мөн та бидний өвөг дээдсийн онгод сүнсийг хэлж буй хэрэг юм.

Мөн Аянга удган Тэнгэр гэдгийг тайлбарлахдаа Бөөгийн Тэнгэрүүд буюу 99 тэнгэр болоод онгод тэнгэр гэдэг утгаар нь тов тодорхой мэлтийтэл тайлбарласан байгааг блогоос нь http://chinggis-udgan.blogspot.com/2011/08/blog-post_8594.html уншиж болно. 

Бат-Отгон судлаач Тэнгэр гэдгийг  тайлбарлахдаа:
Орчлонг үүсгэхдээ аливаа зүйлийг бүтээж бие цогцос хэлбэр дүрсийг бүрэлдүүлэгч нь эр үүтгэл харин амин сүнс, амин чанарыг нь олгож амьдруулагч хүчин нь эм үүтгэл байжээ. Эр үүтгэлийг ТЭНГЭР гэнэ. Эм үүтгэлийг ГАЗАР гэнэ. /З.Бат-Отгон, Монгол Бөө, УБ 2011, хуудас 105/ 

Энэ тодорхойлолт илүү өргөн хүрээтэй санагдаж байна. Гэхдээ энэ тодорхойлолтод Мөнх Хөх Тэнгэр эцгийг багтаах аргагүй юм. Учир нь энд орчлонг бүтээгчийн нэг нь Тэнгэр нөгөө нь газар гэжээ. Үнэндээ орчлонг бүтээгч нь Мөнх Хөх Тэнгэр эцэг бөгөөд тэрээр Орчлонг бүтээхдээ Газарыг ч бас бүтээсэн байна. 

Бат-Отгон судлаачийн Монгол Бөө хэмээх номонд Тэнгэрийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Бат-Отгон судлаач Сорхагтани хатны номыг үндэслэж энэ номоо бичсэн. Тэгэхээр яав ч оргүй зүйл биш. Дээр нь Бат-Отгон гэдэг бол бас л нэг хувь хүн мөн учир түүний үзэл бодол түүний тайлбар номонд нь шингээстэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг миний энэ нийтлэлд миний л үзэл бодол шингэж байгаатай ижилхэн. Тэгэхээр Тэнгэр гэдгийг илүү нарийвчлан, судалгааны түвшинд ойлгоё гэвэл Сорхагтани Хатны Алтан Аялгуу, Аянга удганы блог мөн Бат-Отгон судлаачийн Монгол бөө ном, бас бус тэнгэрийн тухай ойлголтуудыг харьцуулан судлахыг зөвлөж байна.

Ерөнхийд нь Тэнгэрийг ойлгоё гэвээс:

Тэнгэр гэдэг нь орчлон хорвоог үүсгэгч дээд хүч болоод ТНГР тархи бүхий дээд оюун ухаант сүнс, мөн өндөр өвөг дээдсүүдийн онгод сүнс зэргийг илэрхийлэх нэгдсэн ойлголт юм. Тэгэхээр Тэнгэр Монгол Газар үгээ хэлж залбирах үед Тэнгэр гэдгийг юу гэж төсөөлөх вэ гэхээр Мөнх Хөх Тэнгэр, Өвөг Дээдсээ хамтатган бодож төсөөлнө гэсэн үг юм. Мэдээж Мөнх Хөх Тэнгэр эцэг, Өвөг дээдсийн тань ариун сүнс газарт биш Тэнгэрт байдаг тул дээшээ харж байгаад хэлэх нь зүйн хэрэг билээ.
Мөн яг одоо надад Тэнгэр гэж юу вэ гэхээр Тэнгэр Эцэг, Тэнгэр Эх, 99 тэнгэр нийлээд 101 тэнгэр, бас ТНГР тархиа хөгжүүлсэн өвөг дээдсийн ариун бөгөөд дээд оюунт сүнс бодогдож байна. Тэнгэрийн талаархи энэ ойлголт нь ямартай ч Сорхагтани хатан болоод бусад ном судруудтай зөрчилдөхгүй учраас огт оргүй худал ойлголт биш гэдгийг би батлан хэлнэ. Та бүгдийг Тэнгэр Монгол Газар үгээ хэлэхдээ Тэнгэр гэдгээ зөв ойлгон хэрэглээсэй гэсэн үүднээс Тэнгэр гэдгийг өөрийнхөөрөө ийнхүү тайлав.


Газар гэж юу вэ?
Газар гэдэг ойлголт нь дээрх Тэнгэр гэдэг ойлголттой харьцуулахад илүү хялбар тодорхойлж болно. Учир нь бидний хөл доорх газраас өөр газар гээд барьцчихаар өөр зүйл байхгүй учраас төөрөлдөөд байх юм үгүй. Газар гэдэг бол Бидний оршин амьдарч буй байгаль дэлхий, амь амьдрал цэцэглэдэг орой зай,оршихуйн үндэс билээ. Товчхондоо Дэлхий хэмээх гариг. Үүн дотор орших бүхий л зүйлийг газар гэж хэлж болно. Газар гэдгийг зөвхөн Физик утгаар нь буюу хатуу, дээр нь гишгэж болох Хөрс гэж ойлгох нь учир дутагдалтай юм шиг санагдана. Учир нь Тэнгэр гэдгийг бид дээр харагдах Тэнгэрээс огт өөрөөр тайлбарласан шүү дээ. Тэгэхээр газар гэдэг бол Мөнх Хөх Тэнгэр эцгийн бүтээсэн Эх дэлхий,Уул, Ус, Агаар, Огторгуй Тэнгэр, Ургамал мод цэцэг навч билээ. 
Тодорхойлвоос: Газар гэдэг амь, амьдралын орших орон зай, байгаа бүхэн буюу байгаль Эх дэлхийг хэлнэ.

Тэнгэр Монгол Газар гэдэг үгээ хэлэх үедээ Газар гэдэгт юуг төсөөлөх вэ гэхээр: Хүрээлэн буй орчин байгаль Эх дэлхийгээ бодон хэлэх ажээ.


Монгол гэж юу вэ?
Монгол хэмээх нь Дэлхий ээжийн ариун хэвлийг хамгаалах заяатай эх дэлхийн хүйсийг хамгаалагч дайчин орон юм. Тэнгэрээс заяат Хөх тамгатай хүмүүсийн улс орон. Энэ бол бидний эх орон Монгол улс юм. Монгол гэдгийг Сорхагтани хатны Алтан Аялгуу номонд: 

Дэлхийн усны эхэн, есөн мөрний сав , анхны амь үүссэн , эх-үрэн зургаан зүйлийн Өлгий

Наран , саран , сүүн-эх, амь, амьтан , мангдай зургааг ТНГР-ийн БӨӨ тархинд агуулахуй
Алтан Дээд ГЭР ИЭ-т Үндсэний Эр ДЭМ соёлт КҮЭН боловсролоор орчиндоо эзэн болдог
АКОК МОНОГОУУЛ-ыг бадраах КҮ ЭН долоон биет ИХ ЗАСАГ-тай эзэн ЧИНГИС КААН-ы
Уялгын онолтой АКАУ тай.
ГЭР-ийн онолт ТНГР-ийн БӨӨ тархитай.
ГЭР ИЭ-ний онолт ТӨР Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ ЖАЯГ-тай ,
ГЭР онгондоо багтдаг МОНКҮ ТНГР-ийн ИЭ УлС Алтан Дээд үнэнээр
Эх-Үр ЭН зургаан том бүлд хамтаар хариуцдаг Буган бичигт соёлтой
Мянган хүнстэй , МОН ухамсарт, ОГОУУЛ зөнч, ТНГР тархитай МАЛЧИН БӨӨ КҮЭН нар
Мэдвэл зохихуйг мэдсэнийнээ КУР-аар ЦОО Эл гарсан , өөрийн буман өршөөлийн ОРОН
Анхны сүүн-эх, анхны амь , анхны амьтан , анхны халуун цустан үүссэн нар сарны газар
Анх мангдай үзэгдээд есөн буман жил гэгээрч ӨТҮГЭ боловсролыг олсон тархины гавал
Анх БУКА тар КАУ ГЭР ИЭ тогтоод буман жил жаягласан
МОН ухамсарт нүүдлийн СОЁЛ ТНГР-ийн БӨӨ гэгээн тархиа хэрэглэж, хазаартай морин зарчим мөрлөдөг,
МОН ухамсарт БӨӨ тархинаас төрсөнийгээ ээжтэйгээ хамтад нь өдөрт есөнтэй санах ариун ёстонууд
Энд ЧИНГИС КААН эрдэнийг ээжүүд тань төрүүлсэнд
Ам Ар бярдам нутаглаж явахыгаа
Аавтайгаа хамтад нь хоногт есөн удаа санаж байж
КҮРС-ыг идээд ёсыг дагаж суралцдаг ЧИНГИС КААН-ы Алтан Дээд ГЭР ИЭ-г
өвлийн зуун найман хоногт гучин зургаа цээжилдэг
ЧИН ЧУ, Алтан Дээд үнэнийг амьдралын ТНГР-тархи болгосон орон гэдгийгээ бататгаж
КААН дор хамтдаа жилд гурван удаа гэгээрэн тайлж ерэн есэн ТНГР-ийгээ тахиж соёрхдог
МОНОГОУУЛ ухамсарт БӨӨ тархиар угтан мэдэж , КҮЭН боловсролоор тосож бэлтгэдэг
МОНКҮ ТНГР-ийн КҮ ЧИН дор тэсэж магад гараад орчлонт амин-эхийг онож амьдардаг
ИЭ ЭКЭ МОНОГУУЛ Улс бид дэлхийчлэн гэгээрч ЦОО Эл гарагч ЧИНГИС Ардууд билээ
Энд ЧИНГИС КААН байсныг тусгаар таван тоггнолоороо баталж байдаг нарны УлС билээ
Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч амин чанарын эх УлС билээ
ЭКЭ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай мангдайн орон билээ


Мөн Сорхагтани Хатны номонд Монгол гэдгийг тодорхойлсон өөр олон тодорхойлолт бий. Дээр хэлснээс үзэхэд Дэлхийн усны эх болсон орон нь Монгол, өөрөөр хэлбэл дэлхийн ундны усны цорын ганц эх үүсвэр нь Монгол, үүнийг шинжлэх ухаан ч бас хэлдэг, анхны амь үүссэн газар буюу анх амьдрал үүссэн газар бол Монгол, өөрөөр хэлбэл Энэ Монгол гэдэг газар хамгийн анхны амь буюу амьт зүйл цаашлаад амьтан яваандаа мангдай буюу сармагчин хүн үүсчээ. Анх мангдай үүсээд 9 буман жил гэгээрсэн гэдэг нь Монгол нутагт хамгийн анх мангдай буюу ухаант хүн 900 000 жилийн өмнө үүсчээ. Гэтэл шинжлэх ухаан хамгийн анхны оюун ухаант хүн буюу Homo Sapiens 200 000 жилийн өмнө Африкт үүсчээ гэдэг. http://en.wikipedia.org/wiki/Human /Харин хүний дээд өвөг гэгддэг бусад сармагчингуудыг хэд л бол хэдэн сая жилийн өмнө үүссэн гэж манай шинжлэх ухаан дураараа тоо ярьдаг.   http://en.wikipedia.org/wiki/Human

Сорхагтани хатны судрыг сайн судалж нууцыг нээвээс анхны амь цаашлаад амьт зүйл, амьтан, тэгээд сармагчин нь хэзээ үүссэнийг таньж мэдэж болох магадлалтай. Зарим нь тайлчихсан ч байж магадгүй. Орчин үеийн ухаант хүн болох Homo Sapiens 200 000 жилийн өмнө Африкт үүссэн гэж шинжлэх ухаан баталж байгаа бол түүнээс ч өмнө бүр 900 000 жилийн өмнө тэр оюун ухаант хүн чинь  Монголд үүссэн гэдгийг батлах баталгаа Сорхагтани хатны сударт байна. Үүнийг нягт судалвал бодит Археологийн олдвор баримтыг Монгол нутгаас ч олох боломжтой гэж би боддог. Анхны мангдай 900 000 жилийн өмнө үүссэн бол анхны амьтан тэрнээс өмнө үүсээ дээ. Тэгэхээр Монгол нутаг бол анхдагчийн орон байх нь. 

Мөн энэ сударт Монголын талаар маш олон зүйлийг бичсэн байгааг та харж байна. Хүн бүхэн өөрсдөө тунгаан тайлахтун. 

Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч амин чанарын эх УлС билээ
гэж сударт өгүүлжээ. Чухам Энэ ЖӨНтобамун бодис нь Монгол хүний хөх толбонд шингэсэн байдаг билээ. Монголоос өөр хүн бүр нь Хөх Толботой төрдөг орон та мэдэх үү? Аз болвол Япон, Солонгост л цөөхөн Хөх Толботон төрдөг байх. Энэ Хөх Толбо бол Монголыг Тэнгэрийн орон гэдгийг нотолж байгаа бөгөөд энэ Хөх Толбонд маш их эрчим, хүч агуулагддаг. Энэ Хөх Толботнуудыг Тэнгэрийн Хөх Толботнууд хэмээгээд Тэнгэрийн үрс гэж нэрийдэх бөлгөө. Чухам ийм Тэнгэрийн үрс л дэлхийн хувь заяаг зааж, засаж авч явдаг, эх дэлхийг хамгаалагч байдаг. Тийм ч учраас Тэнгэр Монгол Газар гэдэг үгийг хэлэхэд Монголчуудын Хөх толбо эрчимжинэ гэдэг нь ийм утгатай.  Тэгэхээр Тэнгэр Монгол Газар үгээ хэлэх үедээ Монгол гэдгийг юу гэж төсөөлөн бодох вэ гэхээр Хөх Толбот Монгол хүн гэж та өөрийгөө бод, Хөх Толбот Монгол үндэстэн гэж улсаа бод Хөх Тэнгэрийн Орон гэж МОНГОЛ-оороо бахарх . Монголоороо омогш. Монгол орноо сайхан болгох тухай бодохтун.

Монгол бол мөхөж үл болох орон. Монгол мөхвөөс дэлхий мөхнө. Монголын байгаль, шороог сүйтгэвээс Монгол төдийгүй дэлхий сүйрнэ. Монголыг хэн мэдэх вэ хэмээвээс Монгол хүн та мэднэ. 

Монгол хэмээх нь Эх дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйн зурхайтай Мангдайн орон билээ. 
Сорхагтани Бэхи



ТЭНГЭР
МОНГОЛ
ГАЗАР гэж юу вэ?
Тэнгэр, Монгол, Газар гэдэг үгсийг тус тусад нь тайлбарлалаа. Эдгээр үгс нь тус тусдаа ямар их утга агуулдгыг та одоо мэдэж авсан байх. Тэгвэл эдгээр үг нийлээд хэлэгдэхээрээ ямар утга агуулдаг вэ?

Тэнгэр нь бүтээгч эзэн, дээд хүч, сүнсний ертөнцийг илэрхийлж байгаа бол газар нь бүтээгч эзний бүтээл болох эх дэлхий, уул ус газар шороог, харин Монгол нь түүн дээр амьдрагч амь, амьтан, мангдай, хүн, Монгол үндэстэнг хэлэх ажээ. Монгол гэхээр дан ганц Монгол хүнийг ойлгож үл болно. Монгол газар шороо, Монгол нутаг түүн дээр амь амьтан, мангдай, хүн, үндэстэн, төрт улсыг нэгтгэж ойлгоно уу.

За ингээд ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгээ хэлэх үед 
Тэнгэрийг төсөөлөх нь: бүтээгч Мөнх Хөх Тэнгэр эцэг, өөрийн өвөг дээдэс өндөр дээд шүтээн,  
Монголыг төсөөлөх нь Хөх толбот Монгол хүн, Монгол Улс, 
Газарыг төсөөлөх нь хүрээлэн буй байгаль Эх дэлхийгээ  гэж бодон сүсэглэх ёстой ажээ.

Тэнгэр Монгол Газар үгийг та оюунаа төвлөрүүлэн чин сэтгэлээс Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Нар, Сар, Одод, агаар, ус байгаль дэлхий, амьд бүхэн таньд энерги, эрчим хүчээ харамгүй хайрлах болно. 
Та эрчим хүчээ байгалаасаа авсанаар таны бие махбод, аура буюу гэрлэн бие эерэг энергиэр цэнэглэгдэж тэр хэрээр сэтгэл санаа өөдрөг, оюун санаа тунгалаг, саруул болж урам зориг, цог золбоо, эрч хүч нэмэгдэн сөрөг энерги, муу бодол бүхэн арилан замхарч, бие эрүүлжин, ажлын бүтээмж дээшилж, оюун ухаан сайжрана.
Зөвхөн Монгол хүн таны биед байдаг хөх толбон дахь Мон Тобэ Эрчимт бодис сэргэж таны төрөлхийн зөн билиг, далд авьяас сэргэнэ.
Энэ бол ид шид илбэ мунхруулга биш, энэ бол Монгол хүн та өөрийгөө хэрхэн засах нэгэн төрлийн арга. Нөгөөтэйгүүр энэ бол зөвхөн Монгол хүнд үйлчлэх шид. Та Монгол. Та Тэнгэрийн Үр. Таньд өөр ямар ч улс үндэстэн эсвэл ямар ч хүнд байхгүй далд ухамсар, зөн билиг, авьяас, асар их потенциал, оюуны өндөр чадамж бий. Түүнийгээ бөглөсөн нүх сүвийг зад татан нээж, төрөлхийн авьяас билгээ хөгжүүлэн өөрийгөө ззасахуйн арга ухаанд суралцана уу. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас.

Тэнгэр Монгол Газар үгийг чимээгүй орчинд суугаад хэлэх үед гарын алга халуу оргиж эхлэж байна гэж хэлэх хэд нь байхад санаа дагаад тэр үү сэтгэл санаа сайхан болж байна, бие хөнгөрчихлөө, эрч хүч орчихлоо гэх зэргээр хүн бүрт өөрийн нөлөөллөө үзүүлж байна.

Тэнгэр Монгол Газар үгийн утга учрыг илүү сайн тания хэмээвэл Эзэн Чингис хааны айлдсан Тэнгэр Монгол Газар айлтгал, тэр айлтгалын тайлбар номыг уншиж үзэхийг зөвлөж байна. Хааны айлтгал Тэнгэр Монгол Газар блогт http://tengermongolgazar.blogspot.com/p/blog-page_1463.html бий бөгөөд ном цаасаар хэвлэгдсэн байгаа билээ.

Тэнгэр Монгол Газар үгийг Уйгаржин Монгол бичгээр бичээд ханадаа өлгөж тавиад харах бүртээ уншиж байх нь таньд тустай байх болно. Уйгаржин Монгол бичгээр энэ үгийг таталган бичүүлснээ та бүхэнд хүргэж байна. /Энд дарж татаж авна уу/ Зургийн нягтрал хангалттай сайн тул хэвлэж аваад жааз хийн ханандаа өлгөж болно. Цамцан дээрээ хэвлүүлээд өмсөж болно. Шүтээндээ залж болно. Компьютерийн болон гар утасны дэлгэц, Фэйсбүүк, мэссэнжэрийнхээ профайл зурган дээрээ тавьж ашиглаж болно. Монгол хүн бүр ашиглаж болно. Гагцхүү энэ зураг, энэ үг амьтай, амилсан шүтээн гэдгийг анхаарна уу. Монгол хүн бүр өөрт нуугдаж байгаа зөн билиг, авьяасаа нээн, Хөх толбоо эрчимжүүлэн, Тэнгэртэй ард түмэн гэдгээ мэдүүлэхтүн. Тэр цагт Монгол мандан бадрах ойрхон буй.

    ХӨХ МОНГОЛ МАНДАН БАДРАГ.


                                                    ТЭНГЭР        ТЭНГЭР        ТЭНГЭР
                                                    МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ 
                                                    ГАЗАР            ГАЗАР           ГАЗАР


Б.Мөнхгэрэл

3 сэтгэгдэлтэй:

Aamregled said...

Энэ Тэнгэр гэдэг ойлголтыг шашнууд харин янз бүрээр тайлбарладаг бөгөөд Христийн шашинд Ертөнцийн Эзэн, Исламын шашинд Аллах бурхан. Буддын шашинд Бурхан гэж үздэг. Харин бөө мөргөлд Тэнгэр Эцэг хэмээн үздэг.


энэ худлаам бишүү Удганы блог дээр өөр л сэтгэгдэлтэй болсон доо би .. би буруу ойлгож байж магад.. Блогыг маш сайн уншсан хүмүүс нь тайлбар хийнэ үү

Aamregled said...

үнэхээр уншихад урамтай сайхн байнаа хэхэ нэг л том гайхамшигтай хүн болоод төрснөөрөө аймар бахархаад байнаа хэхэхэ

Duulin said...

Тэнгэр бол өргөн хүрээтэй ойлголт. Онгод тэнгэрийн ТЭНГЭР, Орон зай оршихуйн ТЭНГЭР, тархины хөгжлийн ТЭНГЭР, тэгээд энэ бүгдийг нэгтгэн базсан Мөнх Хөх Тэнгэр эцэг гэж бий дээ. Ямартай ч дээр хөрхөх огторгуй тэнгэрээс өөр утгатай юм.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР