Sunday, September 04, 2011
Duulin
No comments
|
Буултын дараа тэнгэрийн гэрэл бүр тод ирж буусан зураг |
"Эзэн би эргэн ирлээ Чингис хааны айлтгал" номын зурагнуудаас толилуулж байна. Энэхүү ном тун удахгүй цаасаар хэвлэгдэх бөгөөд онлайн хувилбарыг үнэ төлбөргүйгээр энд дарж унших боломжтой.
Мөн Аянга удганы өргөөний зургийг миний фэйсбүүкээс үзэж болно.
|
Анх босохдоо бэлдэж байсан өргөө. Голын тэр ирвэсний арьсан дээрх нь голомтын онгодууд. Дээд тэнгэрт байх өргөөндөө энэ онгодуудыг яаж хийх талаар онгодууд маань багшид үзүүлсэн билээ. Хар тэвш дээрх бүгдийг алтаар урласан байсан гэж багш хэлсэн. Харин би гуулиар хийсэн. Алтаар хийж яаж чадахав. Энэ бүхнийг цаанаасаа онгод хэлж бэлдүүлдэг. Хэдэн үе таваг, идээ тавих түүг нь хүртэл хэлдэг юм. |
|
Хааныг бууснаас хойших өргөөний зураг. Хааны шаардсан хэрэгтэй юмсаар өргөө дүүрэн байгаа. Тэр буланд хаан өөрийн хөргийг өөрөө явж байж сонгож авахуулсан. Онгодын өргөөнд дураараа юм авч огт болохгүй гэдгийг анхаар. Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Онгод Тэнгэрүүд өөрсдөө хэлэн, өөрсдөө олж өгдөг юм. Хаанаас олох юм бэ? бөөн мөнгө гэж байтал л тэр бүхэн нь яаж ийгээд л бүтээд өөрөө гүйгээд ирнэ гэсэн үг. Энд байгаа онгодууд бүгд эзэнтэй уналгууд. Амьтай тул тэднийг оролдож бас хэт их харж сонирхож болдоггүй юм. Тэгвэл таныг дагаад явж байгаад хөөрхөн шоглочихоод ирнэ дээ |
|
Дөнгөж босоод хэдхэн хонож байх үеийн зураг. |
|
Зүрх хайрханы тахилга хийх үеийн зураг. |
|
- Энэнүдтэй нь анх босох үед захиалж хийлгэсэн хэнгэрэг. Хэнгэргүүдийг хэзээ ч өөрсдийндураараа хийлгэхгүй. Ээжүүдийнхэнгэрэг, өндөр дээд ээжүүдээ дуудахдаа энэ хэнгэргийг барьж бөөлдөг. /Б.Мөнхгэрэл/
- Гурвалжинхэнгэрэг нь Их Эзэн Хааны хэнгэрэг.
- Сүүлийнхэнгэрэг нь 101 тэнгэрийн хэнгэрэг. 99 тэнгэр болон Эцэг, Эх тэнгэрийнх. Нүүрталд миний аав нарын бэлэгдлүүд бас Зүрх хайрханы зураг байна. Одоо эндавчирсан Аянгын аймшиг гэгч жижиг хэнгэргийн зураг миний блогт бий. Энд ирэхдээби бүгдийг нь хэнгэрэгтээ багтаагаад аваад ирсэн. Тэр хэнгэрэгний гадна талд 99тэнгэрийн сэгсгэр торгууд байгаа. Бас л юм бүхэн нь маш утга учиртай. Нэг үг, үсэг,зураас, зураг, хийж бүхэн утгатай, тэр нь амилсан байдаг юм шүү.
|
|
-Эхнийалаг нь 99 Тэнгэрийнх. Гол эзэн нь Эдийн Тэнгэр захиалж хийлгэсэн. Энэ захиалгаүйл явдлын тухай блогт бичсэн нь бий.
-Ногооннь хамгийн анх онгодын хүндэтгэл үзүүлэх ёслол дээр багшийн биед манай дээдсүүдзалрахдаа захиалж бичүүлсэн гутал. Анх босохдоо өмссөн гутал.
-Цагааннь Лусынх. Гутал бүхэн өөр өөр эзэнтэй. Зориулалт нь өөр өөр.
-Улааннь галын онгодынх. Үүнийг өмсөөд Хурмастын эзэд Галт шувуу түүдэгт орж бөөлөхёстой юм. Хэзээ ч хүнийг дуурайх юм уу дураараа онгодын хувцсыг хийж болохгүйганхаар.
-Харнь Эзэн Хааны гутал. Харын, хатуу үйл бүхэнд өмсөнө.
-Нэгдутуу байна. Тэр нь хар цагаан гутал. Эрлэгт доош очихдоо өмсөх ёстой. Би шуламдүрдээ хувилан үүнийг өмсөн доог явна гэсэн үг. энэ гутлаа Хар, Цагаан гутлаанэг нэгээр нь салгаад 2 хөлдөө өмсөж аргалдаг юм. Тэгэхгүй бол бас нэг гуталхийлгэнэ шүү дээ. Бүх гуталнууд тус тусдаа Хуяг болон Тэргүүнүүдтэй гээдбодохоор нэлээн хицүү шүү. |
|
Буултын дараа тэнгэрийн гэрэл бүр тод ирж буусан зураг |
|
Галын дэргэд хэнгэрэгтэй бөөлж буй миний гараас Эрлэг аавын барьсан бодит зураг. Чухам ийм л учраас онгод орохоор бидний гар чилж өвдөхгүй. Хүч чадал, бүх юмыг тэд хийнэ. Энэ зургийг томруулж харвал энэ газраас ургасан юм олон өнгөтэй нь мэдэгдэнэ. |
|
Улаачийн мөрөн дээр түүний буурлын дүрс харагдаж байна. Хүү зайрангийн галын буурлын дүрс. |
|
Миний биеийг нэвтлэн гэрэлтэх Тэнгэрийн гэрлийн зураг. Энэ үед би хуяггүй анх удаагаа Туулын эрэг дээр бөөлсөн юм. Тэнгэрийн гэрэл Монголд ирсэн, буусан байгаа бодит, баталгаат зураг. |
|
Энэ зурагт байгаа гэрлийн туяаг сайн ажиглавал эргэлдэххөдөлгөөнтэй байгаа нь харагдана. Хас тэмдэг хаанаас үүссэнг нүдээрээ харжбайна. Эндээс өвөг дээдсүүд ХАС тэмдгээр санааг нь илэрхийлсэн нь тодорхой.Тэдний билгийн мэлмий нээгдсэн тул заавал бидэн шиг энэ зургийг харж байжойлгох хэрэггүй. |
|
Тэнгэрийн гэрлийн дүрсүүд гарчээ. Ер нь би хаа ч явсанТэнгэрээс нарнаас энэ гэрлүүд надтай уяатай юм шиг байдаг. Хааяа нэг төмөр чюмуу нэг хачин халсан юм амтагдаад байна гэж би блогт бичиж байсан. Миний нүдэндбол маши сайн харагдан хаань нь онгодууд явж байгаа нь харагдана. Зургийнаппаратаар л хараггүй бол энгийн хүмүүс мэдэхгүй. |
|
Энэ зурагт гурван сүнсний зураг бий. |
|
Тахилгын үеэр онгодууд ирсэн байгаа нь. Онгодын уналга болдог шувуу бусдаас тэс өөр байдаг.Жишээ нь: Хэрээ гэхэд маш том, гоё тас хар гялгар өнгөтэй байна. |
|
Манай өргөөний гадна талын зураг. |
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002