ИЭЧУЭРХЭ ЗӨН ЭЦЭГ ЗӨН
Энгийн гол утга санаа нь Амьдрах ухааны СУРГААЛ болно. Би энэ сургаалуудыг өөрийнхөөрөө ойлгон тайлж байгааг дахин хэлье. Нэгэнт өөрийнхөөрөө гэсэн учраас би өөрийнхөө үзсэн харсан, надад тохиосон амьдралаасаа л сэдэвлэн тайлна. Тэрнээс биш тусгай гүн ухааных нь тус тусын сургуульд сурч байгаагүй, Тэнгэрээс соёрхсон төрсөн ганц нөхөртэй, тоолбол хэдхэн хүний дунд амьдралаа барсан надад мэдэмхийрч цэцэрхээд байх мэдлэг байхгүй билээ. Магадгүй энэ түүхийн номоо бичүүлэх гэж л Дээдсүүд намайг ийм амьдрал үзүүлсэнтэй нь эвлэрээд байгаа. Иймээс миний тайлбар бодол бол миний сонссон, үзсэн, харсан юмнууд болон жишээ авдаг нь нөгөө л миний амьдрал учраас зөв ойлгоорой. Тэрнээс биш миний гэр бүл хүмүүст хамаагүй шүү дээ. Даанч би өөрийн үзэж туулснаасаа дүгнэлт хийн тайлбарлаж жишээ татах тул байсхийж байгаад л манай гэрийнхэний тухай гарч ирээд байгаа юм. Би ямар иргэн Б, иргэн Я гээд бичилтэй биш.
За ЗӨН болон сургаалуудаа тайлбарлая. Энэ ЗӨН бол цэвэр АМЬДРАХ АРГА ЗАМ, ухааны зөн болно.
Жишээ нь би үргэлж завгүй байх тул Гэгээн өөрөө өөрийгөө аргалаад сурсан. Зурагт байхгүй байхад ааваасаа АЙПОООНОО хэмээн булаалдаан тэнд бичигдсэн дуунуудыг сонсоод л хэвтээд байдаг байлаа. Харин тэр дараа нь анхны хайр, бас ямар ч гэнэ үү хайр, амаби гэх гадаад дуунуудыг сурчихсан дуулж байв. Түүнийг хайж олж ажиллуулахдаа маш гарамгай харин ихээр чарлуулаад байвал авч унтраах гээд мэдэхгүй дараад байхад л дуу нь яваад байдаг зэвүүн гэдэг нь. Нөгөө Радио сонсоод алчих алчих гэдэг кино шиг юм болно. би хаана нь дардаг билээ энэ нэг ядаргаатай олон товчны гээд Гэгээнээр заалгадаг болжээ.
Түүний дуудсан бүхэнд явбал би ажлаа хийж амжихгүй. Тэр одоо энд гэртээ байхдаа гол хийдэг ажил нь зурагтаа асаах, кабелын модемоо асаах, сувгаа солиод хэрэгтэй хүүхэлдэйгээ үзэх ажил тул тэр хэдэн товчоо дараад өөрөө тэднийгээ үзээд сурсан. Харин нэг удаа гардаггүй ээ гэчихсэн зурагтыг минь дэлсэж байгаад надад загнуулсан юмдаг.
Тэр бол аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан зан нь. Миний нөхөр зүгээр өөрөө гарахгүй эвдэрдэг юмнуудад тун дургүй дэлсээд авдаг гайхалтай зантай. Нэг удаа Наран туулын тэнд машины дугуй нь хагарахад дургүй нь хүрч явуулсаар байгаад 1 р эмнэлэг хүргэчихэж билээ. Хүмүүс гайхаад л, хараад л, жолооч нар сигналдаад л дугуй чинь хагарчихаж гэхээр Мэдэж байна гэсээр тэрнийг бүр нас баруулаад авсанд хийчихсэн юмдаг. Орой нь шинэ дугуй авсандаг. Би зангий нь мэдэх болохоороо за тэгээд өнхөрч байгаад хэзээ тасарч унана тэгэхэд нь буух биз гээд л явж байлаадаа. Оёдлын машин гацвал май чи гээд л зодоод хаячихна. Хэхэхэ эвдэрдэг юмны алергитай гэж болно. Түүнийг залгамжлагч нь Гэгээн.
Нөхөр тоглоомд хожигдох тун дургүй. Хожихоороо тун зэвүүн. Бид хоёр даам тогловол би хождог юм. Гэтэл тэр хожитлоо зуураад дуусгахгүй . Би залхаад зугтаавал барьж аваад чирж ирж байгаад тоглуулна. Би хэрэв хожигдвол Пээээээх ёстой шар гартал малтаж өгнө. Яаж яаж нам болголоо, Хожино гэж энийг хэлдгийн, хожигдоно гэж чамайг хэлдгийн гээд л явуулж өгнө. КККККК гэж зэвүүн инээгээд л тэгэнгүүт нь дургүй хүрээд би тоглоод хожоод хаяна. Байхгүй ээ дахиад л хэдэн ч удаа байсан тоглоно. Хэрэв би хурдхан тоглоод хожигдох гэвэл чи худлаа тоглохгүй шүү үнэнээсээ тогло гэнэ. Шөнө өнгөртөл тоглоно. Ийм л ядаргаатай тоглодог болохоор нь шатраа гэрээ цэвэрлэхдээ хаячихаад л МЭЭЭДЭХГҮЙ хаачсын болоо гээд л суудаг байлаа шүү дээ. Хэхэхэ. Бас түүний хажууд бөх үзэх үнэн тамтай. Одоо харин хөгшрөөд надад төвөг удахаа больжээ. Намайг барьж аваад л тэр тэнэг мэх гэгчүүдээ хийгээд л ингэж унагадаг юм гээд л шидэлдэг байлаа. Тэгтэл нэг удаа орны мод тааралдан тас савж би хашгирч орилон уйлж чарлаж бөөн юм болж тоглоом нь шоглоом болсноос хойш Бөх болж тоглохоо больж засарсан.
Хэрвээ энэ нь удамшвал ч манай бэр маань хэд сайн шидүүлэх байхдаа хэхэхэ. Суйлна, тонгорно, дугтарна ч гэнэ үү. Шал мангар би л лав дургүйдэг. Иймээс би гэртээ тоглоом байлгах дургүй, хүзэр мүзэр, өөр хоёр хүн тоглодог юмсуудыг сайхан нууж, хаяж өгч байгаа юм чинь хэхэхэ. Нэг тоглочихвол зовлон болно. Араас элдээд, хөлнөөс зулгаагаад алив тогло гээд л хөөчихнө шүү дээ. Тэрний оронд шалавхан хоолы нь идүүлчээд, зурагтыг нь үзүүлчихээд бултвал дээр. Мөн би галзуу хулгана дээр суух туйлын дургүй. Тэр охинтойгоо намайг чирсээр байгаад суулгаад буухдаа би үхтлээ бөөлжиж боож үхтлээ уурлаж билээ. Харин тэр одоо арай болгоомжтой ханддаг болжээ. Далайн эрэг явъя. Гэгээн бид хоёр тоглоод, чи номоо уншаад л хэвтэж бай гэнэ. Тэнд очиж шумууланд хазуулж, харлахгүй ээ хө. Өөрөө яв. Би ажилтай байна. Цагаан сараар айл хэсэх үнэн хоббитой. Би айл хэсэх дургүй. Чи тэр хөдөөний улаан хацартай, үсээ сүлжсэн Дулмаатай суух нь яагаав. Би айл хэсэхгүй мэд үү гээд л зөрөлдөнө.
Ингээд бодохоор дээр үед олон эхнэр байсан нь хэрэгтэй юм шиг. Ярьдаг, тоглодог, бөх барилддаг, айл хэсдэг гэх мэтэд дуртай эхнэрүүдээрээ хэсээд явж байвал хичнээн амар. Тэгтэл Монгол эрчүүд ганц ганц эхнэртэй болчих гэж дээ. Би одоо л тэр олон Хатан матангуудаар юугаа хийдэг байсныг нь ухаараад байгаа. Хатангуудад нь ч амар байжээ. Нэг нөхөр дуртай дургүй бүх юмыг нь хийлгэх гэж шаардаад уурыг нь хүргээд байхгүй амар амгалан. Ашгүй Долгорынх руу далд орчихож ашгүй гээд л юмаа хийж байхад амар.
Хэхэхэ. Эрчүүдийн нүд нь сэргээд ирж байна уу үгүй юу. Аянгад буусан Чингис Хаан олон эхнэртэй бол гэсэн гээд л давслаад, биелүүлэх гээд хариачив. Та нар эхлээд бүгд гэгээрчээд эр хүн шиг эр хүн болчоод илүү харж, билүү долоохоо бодохгүй бол болохгүй шүү дээ. Хол байна даа хол байна.
Мөн нөхөр маань намайг Японд анх очиход хэл мэдэхгүйг далимдуулаад 100 хан метр гүйнэ. Хөлөө уяад гурван хүнтэй гүйнэ. Чи ор, нэрийг чинь бичүүлчихсэн гээд би ортол юу вэ уул давж гүйдэг буухиа марафонд оруулчихсан байсан. Би гүйгээд л байлаа. Нэг даавуу уячихаад тэр даавуугаа дараагийн хүнд өгөх учир гүйхгүй бол баг нь надаас болоод хожигдоно. Иймийн тулд гүйхээс аргагүй. Би амьдралдаа ингэж гүйсэн удаагүй. Мөн би биентамир гэж хичээлд ордоггүй тасладаг байсандаг. Энэ довон уулыг давахаар л хүн нь байж магад гэж гүйсээр, тэгээд бүр амьсгаадаад үхдэг юм уу, ухаан алдах гэсэн чинь ойр хавьд нь ямар ч хүн байдаггүй хачин хөдөөний урт замтай. Ядаж байхад эмнэлгийн машин ч байхгүй. Хүнгүй ууланд үхэлтэй биш гээд л гүйнэ. Ингээд би намайг гүйдэггүй, биетамир хийдэггүйг мэдсээр байж албаар санаатайгаар, эвтэйхэн бахардуулан миний амийг хороох гэсэн нөхөртөө галзууртлаа уурласандаа барианд орчихсон юм даа. Би түүнийг зодох гээд л хурдалж байхгүй юу хэхэхэ. Харин тэр мэдээд зугтаачихсан байв. Харин өөрөө хөлөө уячихсан 100 хан метрт гүйчихсэн байгаа юмдаа.
Зодох нөхөр байхгүй би амьсгаагаа даран арай гэж амраад, галзуу дарагдчихсан байж байтал ундаа барьчихсан арзайтлаа инээчихсэн ирэв. Гэсэн ч мартаж болохгүй ээ. Газар дээр нь арга хэмжээ авахгүй бол дараа нь далайд хаяад уралдуулбал яана. Ваннтай усанд живдэг би далайд доошоогоо ёроол руу нь нэгд орох байлгүйдээ. Хөгийн муу гахай чи хүний газар авчирч санаатайгаар алах гэлээ новш чинь. Ирээд хэрэггүй л гэвэл болоо биш үү би Монгол руугаа харина гээд л нэг өшиглөж аваад, уйлж гарав.
Тэр би ханз мэдэхгүй ш дээ , би ойлгоогүй, нэр өг гэхээр нь өгсөн, бие тамир чамд сайн, өвдөхгүй чамд л хэрэгтэй гэж панийлдаж байж миний гараас амьд мултарсан юм даа. муу Аянга удган тэр үед Чад хийсэн бол та нар намайг танихгүй байх байжээ. Бид ингээд нэг нь бичээд, нөгөө нь уншаад байж байгаа нь юутай азтай. Нөхрийнхөө гарт явах дөхсөн шүү. Маани маани бод мээ хум. хэхэхэ айл гэрийн аар саар түүх ч гэлээ Хэрэв энэ зан удамшвал яах вэ????? удамшихгүй гэх баталгаа алга байна шүү. Өчигдөр Гэгээн аавдаа ОО-н цаастай ундаа өгсөндөг. Бас л биенд сайн гэсэндэг. Манай Бэр 1 км хулхидуулаад гүйчихвэл яанаа. Хэхэхэ. Гэвч хичнээн удамшлаа, удамшлаа гэхэд зан чанар, характер гэгч бол амиа аваад явах амьдрах чадвар биш.
Харин би хүний газар бахардаад талийгаач болсон бол хоёр хүүхдээ хойд ээжийн гар харуулалгүй хоолоо өөрөө хийгээд идчихдэг, хоёр хүүхдээ өсгөх эхнэрийн ажлыг хийж чадах Ур Чадвартай байж л авгайгаа алах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй биздээ.
Айлын эр ч бай, эм ч бай өөрсдийн үр хүүхдэдээ ажил хөдөлмөр, амьдрах ухааныг өвлүүлбэл хамгийн сайн өв болдог байна.
Жишээ нь энэ ЗӨНд : Таван хүүхэд төрүүлж Моногуул амин чанараар гэгээрүүлэхүй гэж заажээ. Магадгүй айлын хамгийн зөв боломжтой хүүхдийн тоо байж болох юм. Бид сүүлийн үед ихэнхи нь хоёр л хүүхэдтэй болсон. Том болоод үнэхээр бүл цөөддөг. Магадгүй өвөг дээдсүүд маань гэр бүл төлөвлөлтийг бас мэддэг л байсан биз. Мөн одооны бидний витамин гээд л идээд байх ёстой зүйлсийг мөн таван төрөл модны нэрт заасан нь бий. Түүнийг тарьж ургуулж ид гэсэн болохоос таслаж огтлоод аваад ид гээгүй.
Таван тухын тухай гурван хэлт ном бич гэжээ. Энэ гурван хэлтний учир нь бид одоо өвөг дээдсийнхээ эртний хэлээс суралцаад тайлалцаад, ойлгоод өөрсдийн хэрэглэдэг үгэнд оруулаад бичиж байна. Одоо юу дутуу вэ???Хойч ирээдүйхэн маань энэ номыг уншина. Иймээс хэрэгцээтэй Үнэн, Хуучрахгүй ном бичих ёстой. Хэзээ ч мөхөхгүй мөнхөд үргэлжлэх гурван хэлтнүүд гэсэн үг. Бидний бичсэн номууд бол зөвхөн Монгол гэгч орны тухай биш. Энэ орчлон хорвоо, нар, сар, эрчим, байгаль гээд бүгдийн тухай учраас ганц Монголд үйлчлэхгүй Харь орны хэлтнүүд хүртэл унших нь мэдээж. Иймд хоосон худлаа ном бол хогийн саванд хаягдана Хосгүй үнэн ном бол Хорвоод үүрд байх нь дээ.
Малын бэлчээрийг хэрхэн ашиглах, таван хошуу малаа хэрхэн асрах, өсгөх, идэх бүх соёлуудыг хоёрхон бадаг болгоод л оруулсан байна.
Өвгөдийн түүхээс суралцах, Хүүхдийн хүмүүжил, Мал, Хэл, Хоол хүнс, Амьдрах арга, Мэргэн хүнээс суралцаж байх бол зан заншил болгон дархалж Долоон үедээ өвлүүлэх тухай сургажээ.
ЭНЭ ЗӨН БОЛ АМЬДРАХ АРГА УХААНЫГ үр удамдаа УЛАМЖЛУУЛАХ ТУХАЙ ЗӨН.
Загас идэх биш барих аргыг зааж бай гэсэн үг. Яг одоо би л лав хонины гэдэс идэх дуртай ч түүнийг хэрхэн бэлдэж хийдгийг мэддэггүй. Жаахан байхдаа хонь гаргавал би толгойгоо юмаар битүүлээд нуугддаг байсан. Тэгээд түүнээс идэж чадахгүй сэжиглэдэг байжээ. Улам улам л хонь малладаг, хонь гаргадаг, хонины гэдэс цэвэрлэж мэддэг хүн ховор болж байгаа нь үнэн. Хонь төхөөрдөг хүнд хадаг яндар барин сөгдөх шахан гуйх болжээ. Энэ бол бид хоолоо хийгээд чадахгүй болж байгаагын л шинж. Будаа агшаагч байхгүй байхад будаа агшаагаад л болоод л байдаг байсан. Одоо будаа агшаагч гарснаас хойш будаа агшааж мэддэг хүүхэд байхгүй болж байгаа. Гэтэл тоггүй болбол яах вэ? Нөгөө Нарны тулаан эхлээд бүх цахилгаан үүсгүүрүүд ажиллахаа болин түнэр харанхуй болоход бүгдийг тогонд даатгасан хүмүүс яаж сандралдах бол.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002