Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм.
Алтайн магтаалын агуулга гэвэл Алтай уулсын сайхан байгаль, тэнд амьдардаг бүх ан амьтан, ургамал жимсийг төрөл төрлөөрөө, хад асгын янз бүрийн хэлбэр, рашаан булаг, ашигт малтмал, ер нь бүх баялгийг нь бишрэн магтаж байхдаа тодорхой дэс дараа, тогтолцоотой бөгөөд тухайлбал дөрвөн зүг, дөрвөн талаас нь үзэж магтах, дээрээс эхлээд доод хэсгийг нь хүртэл магтах, дөрвөн улирлын байдлаар салган ангилж магтдаг юм. Хувилбараас шалтгаалан маш олон эсвэл цөөхөн бадагтай, бадгийн хооронд давтагдах түрлэгтэй, үүнд “Баян буурал Алтай минь ээ” зэрэг байдлаар шууд Алтайд хандан Алтай уулс минь ер нь ийм сайхан, бүх хүмүүсийн хэрэгцээг хангаж, бүгдийг сайхан элбэг дэлбэг, аз жаргалтай байлгадаг гэсэн утгыг илэрхийлдэг.
Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг
Үеийн үедээ өнөтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Арын Ховдын нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан ус нь булгилж л байдаг
Ангир шувуу нь ганганаж л байдаг
Арц мод нь сагсайж л байдаг
Арвин уужим сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Шилээ цасыг хайлан
Шилгээтэл урсаж л байдаг
Шинэхэн ногоо нь ургаж л байдаг
Хөхөө шувуу донгодож л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Суухай уулын нуруу нь дүнхийж л байдаг
Шоровгор ямаа нь шаргалдаж л байдаг
Дарзай нуруу нь дүнхийж л байдаг
Халиун тэх нь харгилдаж л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Өдөр дундаа суунаглаж л байдаг
Үеийн үедээ өнөтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Арын Ховдын нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан ус нь булгилж л байдаг
Ангир шувуу нь ганганаж л байдаг
Арц мод нь сагсайж л байдаг
Арвин уужим сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Шилээ цасыг хайлан
Шилгээтэл урсаж л байдаг
Шинэхэн ногоо нь ургаж л байдаг
Хөхөө шувуу донгодож л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
Суухай уулын нуруу нь дүнхийж л байдаг
Шоровгор ямаа нь шаргалдаж л байдаг
Дарзай нуруу нь дүнхийж л байдаг
Халиун тэх нь харгилдаж л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002