2011-09-30

Алтан Дээд ГЭР ИЭ-нээс: Тэмү ЧИН төрсөн түүх ба АЛТАН СУДАР гэж юу вэ?


Алтан Дээд ГЭР ИЭ-нд тэмдэглэснээр Чингис хааныг төрөхөд Тэмүжин нэрийг өгөөгүй харин НЭУИЭдүи ЭН хэмээн нэрийджээ. Харин түүнийг долоон нас хүрэхүйд Тэмү ЧИН хэмээх нэрийг өгсөн ажээ. Алтан Дээд ГЭР ИЭ-нд өв монгол хэлээр энэ тухай бичигдсэнийг Нүрзэд агсан хөрвүүлсэн бөгөөд түүнийг эхлээд хүргэе.

2011-09-28

Д.Бум-Очир: Хайлж буй Дээд Монгол

Бум-Очир багшийн энэ нийтлэл интернэтээр хаа сайгүй л тарж хэдэн мянган хүн уншсан байдаг. Гэхдээ л энэ мэт сайн нийтлэлийг илүү олон хүнд уншуулах хэрэгтэй. Бум-Очир багшийн лекцийг сонсож байсан, хичээл заалгаж, шалгалт өгч байсан хүний хувьд ямар хүн бэ гэдгийг нь бага ч атугай мэдэх билээ. Нийгэм соёлын Антропологи чиглэлийг Монголд цоо шинээр хөгжүүлж байгаа эрдэмтэн. Оюутан байхдаа нэг ч лекцийг нь таслалгүй сууж, яриаг нь чих тавин сонсдон байлаа, үнэхээр сонирхолтой ярина, хэзээ ч уйдаана гэж байхгүй, тиймээс ч би бүк лекцийг нь файл хэлбэртэй болгож ворд дээр бичээд ком дээрээ хадгалдаг байлаа. Гэхдээ ком маань вирустээд тэр бичлэгүүдээ дахиж хараагүй, аймаар харамсалтай, юутай ч энэ нийтлэлийг нь та бүхэнд хүргэж байна. Уйлж болохгүй шүү....


Д. Бум-Очир, Кембрижийн их сургууль Их Британи 
Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Єргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл



Робинзон Крузогийн шинжлэх ухаан



1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр мэдэрч эхэлсэн болов уу. Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас монголын шинжлэх ухаанд хамаатай юм. Монголд олон чиглэлээр чадалтай сайн эрдэмтэд онол судалгаагаа уралдуулж нэгэн үе түүнийгээ орос хэлээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх зам тавьж байсан боловч тэр нь голдуу слав хэлтнүүд болон коммунист засаглалаар хязгаарлаж байсан нь дамжиггүй ээ.

2011-09-27

Хөх хүлэг


Эрт урьд цагт эрийн сайн Хөх Хүлэг гэдэг баатар байжээ. Хөх хүлэг баатар дайн тулаан болоход түмэн цэргийн тэргүүнд орж дайсныг дардаг, тайван цагт үргэлж ан гөрөө хийж алс хол явж нар салхиар хань нөхөр хийж дөрвөн улиралаар зугаа цэнгэлээ болгодож байжээ. Нэг удаа Хөх хүлэг алс хол ан гөрөө хийхээр явж байсан чинь зам дээр нэг хүн уул нүхэлж зогсчээ. Тэр хүний чи юу хийж байгаа юм бэ? гэсэнд тэр хүн би уул хэдий том ч гэсэн өдөрт хэд хэдэн уулыг нүхэлж чаддаг гэж хэлж гэнэ. Хөх хүлэг тэр хүнийг их таашааж за тэгвэл чи ч бас сайн эр юм байна. Хоёулаа хамтарч амьдрах уу? гэсэнд нүхлээч зөвшөөрч хамт цааш явжээ.

Гэтэл замд нь нэг хүн мөр мөшгиж яваа тааралджээ. Хөх хүлэг чи юу хийж яваа юм бэ? гэсэнд Би мөр мөшгөгч хүн. Арван жил болсон аалзны мөр, хорин жил болсон хорхойн мөрийг мөшгөж чадна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за чи бас бас л сайн эр юм. Би энэ эрчүүлтэй нийлж амь зууж явна. Чи бас бидэнтэй нийлэхгүй юу? гэсэнд мөшгөгч бас зөвшөөрчээ. Бас замд нь нэг хүн юм харваж байжээ. Чи юу хийж чаддаг хүн бэ? гэхэд: Би долоон уулын заана байсан гөрөөсний нүдийг ч алдалхгүй харваж чадна. За чи бас сайн эр юм байна. Бид нартай хамт амьдрах уу? гэхэд харваач зөвшөөрч хамт явжээ. Тэгж явталнэг хүн юм шүүрч байжээ. Тэр хүнийг дагуулаад тавуулаа болоод явж байтал нэг хүн далай балгаж байжээ. Чи юу хийдэг хүн бэ гэсэнд би далай балгагч хүн гэжээ.

Далай балгагчийг бас дагуулан цааш явж байтал нэг хүн юм чагнаж зогсчээ. Чи юу хийж байна? гэсэн чинь тэр хүн би ч чагнагч хүн ямар ч хол юмыг чагнаж, сонсч чаддаг гэж хэлж гэнэ. Энэ ч бас болдог эр мөн гэж түүнийг дагуулж явтал нэг хүн юм шинжиж байжээ. Тэр хүн бол ямар ч юмыг шинжиж мэдэж чаддаг гэнэ. Тэгээд шинжээчийг дагуулан цааш явжээ. Тэр долон хүнтэй Хөх хүлэг ах дүү болж хамтарч амь зуухаар хэлэлцээд нэг уулын хөтөл дээр гарч хоол унд хийж идэж уугаад хоёр гурав хоносны дараа нэг өдөр Хөх хүлэг нэг хүрд босгоод долоон нөхөртөө хэлж гэнэ. За та нар энэ хүрдийг сайн харж бай. Би гэрээс гараад их удсан тул яваад ар гэртээ харьж эхнэр хүүхдээ эргээд ирье. Хэрэв энэ хүрд үргэлж энэ хэвээрээ эргээд байвал намайг сайн явна гэж бодоцгоо. Хэрэв буруу эргээд эхэлбэл муу явна гэж мэдээд миний хойноос очоорой гэж хэлээд явжээ.

Хөх хүлэг гэртээ ирээд хэд хонож гэнэ. Нэг өдөр гадуур явсны араар хааны нэг шивэгчин хүүхэн ирж Хөх хүлгийн хатантай тоглож наргиж байгаад: Танай Хөх хүлгийн сүнс нь хаанаа байдаг юм бэ? гэж асуужээ. Хөх хүлгийн хатан: Мэдэхгүй, би яаж мэдэхэв дээ гэж. Тэгэхээр нь шивэгчин хүүхэн: Чи өнөө шөнө Хөх хүлгийг ирэхээр нь сүнс чинь хаана байдаг юм бэ? гэж асуу. Чи миний сүнсээр яах гээв гэж асуух байх. Нэг гэрт байдаг эр эм хоёр гэдэг чинь нэгнийхээ сүнсийг мэдэж байх хэрэгтэй юм шүү гэж хэл. Тэгэхээр чинь хэлж өгнө. Чи түүнийг мэдээд байж бай. Би маргааш гүйгээд ирье гээд явжээ.

Хөх хүлгийг хол ойр явсны араар нь хааны шивэгчин хүүхэн үргэлж ирж Хөх хүлгийн хатантай наадаж тоглодог бөгөөд Хөх хүлэг байсан цагт ирж чаддаггүй байжээ. ТЭгээд Хөх хүлгийг хорлож албал түүний хатантай чөлөөтэй тоглож наадаж, идэж уугаад байхад сэтгэл амар болно гэж муу санаа гаргаад сүнсийг нь асуухаар шийдсэн нь тэр байжээ. Шөнө унтахаар хэвтэхэд хатан нь: Чинь сүнс чинь хаана байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Хөх хүлэг: Чи миний сүнсээр яах гээ вэ? Гэхэд хатан шивэгчний зааснаар л нэг гэрийн эр эм хоёр чинь нэгнийхээ сүнийг мэдэж байх нь хэрэгтэй юм бишүү? гэхэд Хөх хүлэг тийм ч байж болох юм гэж бодоод: Миний нэг сүнс голт зүрхэндээ, нэг нь бууны замагт, нэг нь гэзэгний ул дор байдаг юм гээд хэлчихжээ.

Маргааш нь Хөх хүлэг бас л гадуур гарч явсны хойгуур хааны шивэгчин гүйж ирэхээр нь Хөх хүлгийн хатан гурван сүнсний байдаг газрыг хэлж гэнэ. Шивэгчин яваад өгчээ. Хөх хүлэг шөнө орой ирээд унтаад өгсөн чинь тэр шивэгчин гүйж ирээд гурван сүнсийг нь хулгайлж аваад хатавчинд булж хаячихаад явчихжээ.

Өглөө боссон чинь Хөх хүлэг унтаад байхаар нь хатан нь очиж сэрээхээр татсан чинь үхчихсэн байжээ. Энэ явдлыг хааныхан сонсоод хааныхаа хүн амьтан ирж сайн баатрыхаа цогцсыг хээр аваачин нутаглуулжээ. Гэтэл хааны шивэгчин гүйж ирээд хатныг уйлж унжиж байхад нь тайтгаруулаад: За яахав чам шиг үзэсгэлэнтэй хатанд эр нөхөр хаа мундах билээ. Юунд уйлж унжаад байгаа юм бэ? Дэмий битгий өөрийгөө зовоо гэж хэлээд наргиж идэж уусаар өнжжээ. Гэтэл Хөх хүлгийн босгосон хүрд буруу эргээд эхэлж гэнэ. Ингэхээр нь журмын долоон нөхөд нь хойноос нь явахаар хөдөлжээ.

Хамгийн түрүүнд мөшгөөч явжээ. Тэд мөшгөөчийг дагасаар хааны хотонд шөнө ирж гэнэ. Шинжээч шинжилсээр байгаад Хөх хүлгийн хатавчинд хог шороонд булаастай байсан Хөх хүлгийн сүнсийг олж аваад арын уулын цаана хэвтсэн Хөх хүлгийн цогцсонд амь оруулж амьдруулж авчээ. Тэгээд тэд бүгд ан гөрөө хийж амьдарцгааан боловч Хөх хүлэг гэр орондоо очиж болохгүй, бас эхнэр хүүхэд нь айж сандрахаас өөр юмгүй гэж бодоод нөхөдтэйгээ хамт хэд хонож байсан чинь нэг өдөр Хөх хүлгийн ганц хүү нум сум харваж тоглож явтал нэг сум уул давж ирээд Хөх хүлгийн өвөр дээр унажээ. Хүү сумаа авах гэж хойноос нь хөөцөлдөж яваад тэр хэсэг хүмүүс дээр ирсэн чинь аав нь тэнд амьд мэнд сууж байхаар нь учиргүй баярлаад аавдаа ирж эрхлэхээр нь аав нь:

За миний хүү аавыгаа энд олон ах нартай байна гэж ээждээ сонсгож огт болдоггүй юм шүү гэж хэлжээ.

Хүү За гэж хэлсэн боловч аав нь амьд байсан болохоор түүнээс илүү ямар баяр хөөр байхав, тэр чигээрээ гүйсээр гэртээ ирээд ээждээ бөөн баяр болгож хэлжээ. Ээж нь учиргүй айж сандраад Одоо яадаг билээ. Үхсэн хүн чинь амьдрана гэж байдаггүй юм. Энэ лав нэг аюултай дарагдашгүй дайсан босч ирж байгаа хэрэг гэж бодоод сууж байтал хааны шивэгчин орж ирэхээр нь хүүгийн хэлснийг ярьжээ. Шивэгчин За тэр чинь чиний нөхөр амьдарч байгаа хэрэг биш бүх л бүтэн хаан гүрнийг сүйтгэх аюулт шулмас босч байгаа нь тэр гэж хэлээд тэр дороо хаанд очиж хэлжээ.

Хаан Энэ чинь юу гэсэн үг вэ? Ёстой аюултай буг шулмас босч байгаа нь тэр байлгүй яахав. Бушуухан түмэн цэрэг гаргаж барьж ир гэж явуулжээ. Түмэн цэрэг очиж Хөх хүлэгийг долоон нөхрийн хамт барьж иржээ. Хаан тэднийг гурван давхар төмөр байшинд хийж цоожилж гэнэ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За чагнагч чагна. Хааныхан юухийж байна? Биднийг яах гэж байна? гэжээ. Чагнагч чагнаж байгаад: Хааныхан зөвлөгөөн хийж биднийг гурван давхар төмөр байшинг нэвт түймэрдэж шатааж алахаар шийдвэр гаргаж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч доошоо нүхэл. Чагнаач хүн малын дуунаас хол гарч байгаа эсэхийг шалгаад чагнаад бай гэжээ. Нүхлээч шал нэвтлэн газар ухаж явсаар байж гэнэ. Чангаач: одоо нэг сарын газрын хоногийн хол гарчээ гэж хэлж гэнэ.

Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч одоо дээшээ нүхэлж цоолж гар гэжээ. Нүхлээч дээшээ нүхэлсээр дээш гарч иржээ. Тэгээд бүгд амар мэнд айл амьтангүй газраар гарч ирж ан гөрөө хийж аж төрж суугаад: Чагнаачийг чагна. Хааны ордныхон яаж байна? гэжээ. Чагнаач чагнаж үзээд: Оо хааныхан гурван давхар төмөр байшин нэвт найман шулмасыг түймэрдэж алаад үзсэн чинь яс ч үгүй, үс ч үгүй там руу унаж алга болсон байна гэлцэж их найр наадам хийж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за одоо далай балгагч далай балгаад хааныхан руу асга. Хааныхан урсаад ирэхээр нь ард албат, мал, алт мөнгө бүх хөрөнгийг бүгдийг шүүрдээч шүүрдэж гарга.

Хаан цахилгаан буулгахаар дээшээ нисэх байх. Харваач алдалгүй харваж унага гэж хуваарилжээ. Тэгээд хааныханд ойртож очоод нэг сайхан хөдөөд. Энд бид уснааас гаргасан бүхнээ тавих хэрэгтэй гэж хэлээд Хөх хүлэг далай балгагч хоёр уулын орой дээр гарч хараад Далай балгагчийг За чи далай балгаад тавь гэжээ. Далай балгагч далай балгаж аваад хааных руу тургичихсан чинь хааныхан албат гүрнээрэээ урсчээ. Тэгэхээр шүүрээч ганц ч юм үлдээлгүй гаргаж тавиад л байж гэнэ. Хаан цахилгаан буулгахаар тэнгэр өөд нистэл харваач ганцхан харваад унагачихжээ.

Тэгсэн бүгдээрээ шүүрээчийн зөөвсөн хөдөөд ирсэн чинь тэр долоон баатар Хөх хүлгийн үзэсгэлэнт хатныг булаацалдаж байжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг энэ чинь миний хатан, хүү хоёр. Би авсан ханиа хүүтэйгээ авалгүй яахав гэжээ.

Тэгсэн чинь мөр мөшгөөч: Би арван жил болсон аалзн мөр, хорин жил болсон хорхойн мөрийг мөшгөдгийн эрхээр Хөх хүлгийн мөрийг мөшгөж гэр оронд нь та нарыг авч ирснээрээ энэ хатныг авна гэжээ.

Шинжээч: Үгүй би Хөх хүлгийн сүнсийг хог шороонд булагдаад хэвтэж байхад нь олж авч амь оруулснаараа би авах ёстой гэж гэнэ.

Чагнагч: Үгүй би та нарт ямар ял шийтгэл ямар аюул тулгарч байгааг чагнаж мэдэж аварсан хүн. Би авна гэж гэнэ.

Далай балгагч: Үгүй и далай балгаж хааных руу тавиагүй бол энэ их юмыг та нар юугаараа олж авах юм бэ? Би авч таараа гэжээ.

Харваач: Хаан цахилгаан буулгаж та нарыг хядах гэж байхад харваж унагасанаараа би авна.

Шүүрээч: Ер нь би хатныг уснаас гаргасан. Тиймгүй ол үхэх байсан. Би авна гэжээ.

Нүхлэгч: Би та нарын бүгдийн чинь амийг аварсан. Би авна гэлджээ.

Тэгэхээр нь хатан: За хэрэггүй. Та нарын байгуулсан гавьяа яг адил байна. Би ганц хүн долоон эрд яаж очихов дээ. Иймд та нарын хэнтэй нь ч суухгүй. Хөх хүлэг бид хоёр өглөө, үдшийн цолмон болъё. Миний ганц хүү аав ээжийгээ харж байхаа Алтан гадас болог. Та долоо огторгуйн долоон бурхан болцгоо гэсэн чинь Бүгд за тэгье гээд тэнгэрт нисцгээжээ. Цолмон, долоон бурхан, алтан гадас однууд ингэж тогтсон юм гэдэг.

Ялман чихтэй хээр морь


Эрьд урьд цагт долоон зуун борлог адуутай Доной баян гэдэг их баян хүн байжээ. Доной баян долоон зуун борлог адуугаа гадаад далайгаас усалдаг байжээ. Нэг удаа адуугаа услаад далайн хөвөөгөөр явж байсан чинь далай дээгүүр түүхий улаан уушиг хөвж яваа харагджээ. Тэгэхээр нь Доной баян Уургыхаа үзүүрээр өлгөөд далайн захад эрэг дээр нь шидчихсэн чинь удлагүй нэг муухай сэгсгэр үстэй сэтэрхий шүдтэй мангас эмгэн болчихоод төмөр эдрэнгээ барьсаар:

Би одоо дахин хүн болсон болохоор чамайг л барьж идэх болж дээ гэсээр хүрч ирээд мориных нь цулбуураас бариад авчээ.

Доной баян айн сандарч: -Амь насыг нь минь өршөөн долоон зуун адууг минь ав гэж гуйжээ. Мангас эмгэн:

Би малын мах иддэггүй, хүний мах иддэг. Тийм учраас заавал чамайг иднэ. Тиймгүй бол чи өөрийхөө оронд хүн авч ирж өг гэжээ. Доной баян өөрөө амьд гарсан хойно хэнийг ч өгсөн яахав гэж бодоод баярласандаа: Би өөрийхөө оронд том болсон ганц охиноо явуулъя. Та намайг явуулчих гэжээ.


-Би түүнийг чинь хэзээ, хаана хүлээх юм бэ? Чи худал хэлбэл яахав? гэж лавлажээ. Доной баян: Үгүй би худлаа хэлэхгүй, түүний нааддаг алтан мөнгөн шагайг тулгын чулуун доогуур нууж хийчихээд нүүгээд явна. Та манай бууцан дээр очоод алтан мөнгөн хоёр шагайгаагаар найраад сууж бай даа. Манай охин шагайгаа авахаар ирэхээр нь барьж ид гэжээ. Эмгэн: Тэр чинь үнэн бол аятайхан зөөлөн хоол байна. За яахав тэгье дээ. Худал хэлбэл чинь гурав хоногийн дотор хойноос чинь очоод гэр орноор чинь хүйс тэмтэрч голын чинь хар цусыг ууна гэээд тавьжээ. Доной баян амьд салсандаа баярлаад гэрт ирэнгүүт тэмээ малаа дөхүүлж нүүжээ.

Бүтэн сарын хоногийн газар нүүж буугаад хоносны маргааш охин нь ааваасаа: Аав аа миний алтан мөнгөн хоёр шагай яасан бэ? гэж асуужээ. Аав нь ачаа ачиж байхад тулганы захад хэвтэж байсан юм. Авахаа мартаад ирж л дээ гэж гэнэ. Охин шагайндаа их харамсаад Та очиж миний шагайг авчирч өгөөч гэж гуйжээ. Гэтэл аав нь:

Чиний шагайг авч ирэх байтугай адуу малаа хурааж гүйцэхгүй ядарч байна. Чи өөрөө очиж авч ир гэжээ. За тэгвэл би ямар морио унаж явах вэ? гэж ааваасаа асуужээ. Аав нь адууны сүүлд явдаг хамуутай хар даагаа унаад яв гэж гэнэ.

Охин нь ээжээсээ би ямар морь унаж явах вэ? гэж асуухад ээж нь: Адууны түрүүд явдаг ялман чихтэй хээр морио унаад яв гэж гэнэ. Ааваа би юугаар хүнс хийж явах вэ? гэхэд аав нь: Хонины сүүлд явдаг хэнз бор хургаа алж аваад яв гэжээ. Ээжээсээ асуусанд ээж нь хонины түрүүнд явдаг хотгор бор иргээ иргээ алж аваад яв даа гэжээ.

Аав ээж хоёрын санаа хоёр өөр байсан болохоор охин ээжийхээ хэлснээр адууны түрүүнд явдаг Ялман чихт хээрээ барьж унаад, хонины түрүүнд явдаг хотгор бор иргээ алж хүнс хийгээд явжээ.

Явахын өмнө Ялман чихт хээр морь охинд: Чи бид хоёр хол замд явах тул хэрэг болж мэднэ, ээжийхээ толь сам хоёрыг, аавыхаа тонгорог билүү хоёрыг авч өвөрлөөрэй гэж хэлжээ. Охин ээжээсээ толь сам хоёрыг гуйж аваад аавыхаа тонгорог билүү хоёрыг хулгайлж аваад явжээ. Ялман чихт хээр морь гэдэг нь хуй салхи шиг хурдан сайн хүлэг байсан болохоор удалгүй буйр дээрээ хүрч иржээ. Гэтэл мангас эмгэн төмөр эдрэнгээ хажуудаа тавьчихсан алтан мөнгөн хоёр шагайгаар нь найрч суужээ. Охин дэргэд нь ойртож очоо: Эгч ээ, миний алтан мөнгөн хоёр шагайг аваад өгөөч гэж гэнэ. Мангас эмгэн: Эгч нь суухаараа босч чаддаггүй, босохоороо сууж чаддаггүй л дээ охин минь. Чи буугаад аваач гэж гэнэ. Охин: - Үгүй эгч ээ, би буухаараа мордож чаддаггүй, мордохоороо бууж чаддаггүй хүн л дээ гэжээ. Учир зовлонгоо тоочиж байгаа хоёр хүн шиг тэр хоёр харилцан хэд хэдэн удаа ингэж ярилцсаны эцэст Ялман чихт хээр морь нь жаахан холдосхийж байгаад охинд:

-За би сайхан жороолоод мангас эмгэний урдуур өнгөртлөө шагайн яг дэргэд хотос хийнэ. Чи тэр үед миний дэл дээгүүр ухасхийн хоёр шагайгаа мангас эмгэнээс булааж шүүрч ав. Тэгээд хоёулаа зугтъя гэжээ. Охин ч зэхэж, морь нь хэлснээрээ мангас эмгэний урдуур сайхан саяглаж очоод мангас эмгэн яг шагайгаа газарт найртал хотос хийхэд охин ч мориныхоо дэл дээгүүр бөхөс хийн шагайгаа шүүрч аваад зугтаажээ.

Мангас эмгэн ч босонхарайж хойноос нь хөөж гарч гэнэ. Ялман чихт хээр морь салхинаас ч хурдан болов мангас эмгэн ид шидтэй болохоор ойртсоор байгаад яваандаа гүйцэх шинжтэй болжээ.

Ялман чихт хээр: - За чи мангас эмгэнийг ойртоод ирэхээр нь аавыхаа билүүг "Авирч болшгүй ургаа улаан хад бол" гээд урдаас нь шидчихээрэй гэж хэлжээ.

Ингээд зугтаж яваад нэг эргэж харсан чинь мангас эмгэн тун ойрхон ирж яваа харагджээ. Охин өврөөсөө нөгөө билүүг гаргаж ирээд авирч гаршгүй хад бол гээд шидчихжээ. Гэтэл мангас эмгэний урдуур асар өндөр ханан хад хөшиг мэт тогтжээ. Мангас эмгэн түүнийг төмөр эдрэнгээрээ цавчиж байх хооронд Ялман чихт хээр морь жилийн газрыг давхиад нэг сайхан талд ирж хоёул жаахан амарчээ. Гэтэл мангас эмгэн сарын хоног цавчиж байжургаа хадыг сэтлээд нөгөө хоёрын хойноос мөрдөн хөөжээ. Ялман чихт хээр морь охинд: За чи одоо мангас эмгэн гүйцээд ирэхийн хамт ээжийхээ өгсөн самыг шургаж болшгүй бут бол гэээд шиднэ шүү гэж хэлжээ. Тэгээд мангас эмгэн удалгүй хүрч ирээд саравчилж харснаа тэр хоёрын хойноос хөөгөөд иржээ. Юу юугүй ойртоод ирэхэд нь охин өврөөсөө самаа гаргаж шургаж болшгүй бут бол гээд шиджээ.

Ээжийн өгсөн сам ямар ч амьтан гарах аргагүй шигүү нягт ургасан бургасан шугуй болж тогтжээ. Энэ хооронд ялман чихт хээр морь охин хоёр дахин жилийн газар хол гарчээ.

Тэр хоёр нэг газар буудаллаж, өвс ус хоол цайгаа хийж идэж ууж тэнхэрчээ амарчээ. Мангас эмгэн бүтэн сарын хоног бургасан шугуй, бутыг төмөр эдрэнгээрээ цавчиж байж арай хийж зай гаргаад захад нь гарч иржээ. Тэгээд нөгөө хоёрын хойноос саравчлан харж дахин мөрдөн хөөжээ. Энэ хугацаанд ялман чихт хээр морь охинд: За чи одоо мангас эмгэн гүйцээд ирэхийн өмнө ээжийхөө өгсөн цэнхэр толийг гаргаад гаталж болшгүй далай болгээд шидээрэй гэж гэнэ. Мангас эмгэн тэр хоёрыг гүйцээд ирэхийн даваан дээр охин толиол гаргаж Гаталж болшгүй далай бол гээд шиджээ. Тэр хоёрын хойно гаталж болшгүй гүн далай тогтжээ.

Мангас эмгэн далайн цаад хөвөөн дээр ирээд: Хүүхээ чи энэ далайгаар яаж гарав ээ гэж хашгирчээ. Ялман чихт хээр морь охинд, мангас эмгэнийг өмдөө тайлаад хоёр шурхнагаа элсээр дүүргээд хүзүүн дээрээ тэгнэж тохоод усан доогуур сэлж гарлаа гэж хэл гэжээ. Охин тэр үгийг мангас эмгэнд хэлсэнд мангас эмгэн өмдөө тайлж элсээр дүүргээд хүзүүн дээрээ тэгнэж далай руу оржээ. Ялман чихт хээр морь охинд: За одоо үүнээс цааш явж чадахаа болилоо. Чи миний дөрвөн туурайг хар даа гэлээ.

Охин мориныхоо хөлийг энхрийлэн харсан чинь дөрвөн туурай нь мултарч унахад хүрчээ. Охин морио хайрлаж хүзүүгээр нь тэвэрч уйлан хайлж гэнэ. Гэтэл морь нь: Одоо ингэж байж болохгүй, би яасан ч чамд нөхөд болохоос өнгөрчээ. Ийм учраас чи намайг үхэхээ дөрвөн хөлийг минь тайрч дөрвөн бүдүүн улиас бол гэж тавь. тэгээд мангас эмгэн гарч ирээд чамайг барьж идэх гэвэл чи нэг улиаснаас нөгөөд нь гарч суугаад бай. Тэгтэл мангас эмгэн өлбөрч үхнэ биз гэжээ. Бас чи миний дэл сүүл, сагмайн бус хялгас авч гэзэгнийхээ ул дор хийгээд хожим гэртээ харьсан цагтаа унаганыхаа зэлнээс уяж орхиорой гээд захижээ.

Охин морио хайрлаж суутал Ялман чихт хээр морь нь миний баруун чих загатнаад байна. Чи тонгоргоороо жаахан малтаад орхи гэж гуйжээ. ОХин нөгө авч явсан тонгороо гарган мориныхоо баруун чихний хулхийг малтаж байтал морь нь үхчихжээ. Охин мориныхоо толгойг тэврэн уйлан хайлан суутал далайн ус шуугихад харвал мангас эмгэн далайн голд нэг ил гарч далд орон сэлж яваа харагджээ.

Сандарсандаа үхсэн мориныхоо дэл сүүл, сагмайн үснээс гурван бут үс аваад гэзэгнийхээ ул дор хийгээд, Ялман чихт хээр мориныхоо дөрвөн өлийг тайрч зэрэгцүүлэн тавьж дөрвөн алтан улиас бол гэсэнд үнэхээр шулуун гуалиг дөрвөн алтан улиас мод болжээ.

Ингээд охин нэг улиасны оройд гарч сууж гэнэ. Удалгүй мангас эмгэн далайгаас гарч иржээ. Дөрвөн алтан улиас яг далайн захад ургасан учир мангас эмгэн гарч ирснээ: Чи энэ модны оройд яаж гарав аа? гэж асуугаад хариу хэлэхийг хүлээгээд сар болжээ. Мангас эмгэн хүлээж ядаад төмөр эдрэнгээрээ охины сууж байсан модыг цавчиж эхэлжээ. Мод хариугүй унах ойртож байтал нэгэн үнэгэн эгч гүйж ирээд мангас эмгэнд: Эгч ээ та юу хийж байгаа юм бэ? энэ модыг унагаж яах гээв? гэж асууж гэнэ. Мангам эмгэн: Чи энэ модны оройд сууж байгаа зөөлөн хоолыг үзэхгүй байна уу? гэв. Үнэгэн эгч дээшээ хараад охиныг үзсэн даруйдаа За тэгвэл надад эдрэнгээ өгөөд жаахан амар бай. Би цавчиж байя гэж хэлжээ. Мангас эмгэн ядрахн туйл болж байсан болохоор их баярлаж, за за тэгж үз. Би нэг жаахан дугхийгээд явъя гээд газар сунан хэвтэж унтжээ.

Үнэгэн эгч мангас эмгэний есөн сүвийг шар цавуугаар нааж орхиод төмөр эдрэнг далай руу аваачиж хаячихаад арилаад өгчээ. Мангас эмгэн сарын хоног унтаад арай ядан сэрээд босохдоо есөн сүвээ сэт татаад, далай руу орж эдрэнгээ авч гарч ирээд хэдхэн цавчаад улиасыг унагасанд охин нөгөө улиасны оройд үсрэн гарч суужээ.

Мангас эмгэн түүнийг хараад шүлсээ залгиж хараал зүхэж тавиад завчиж гарчээ. Мангам эмгэн байдаг хүчээ гаргаж улайран цавчсаар байгаад тэр улиасыг унагажээ. Охин нөгөө улиасан дээр гарчээ. Эмгэн бүр арга аашаа барж ядарч туйлдан гурав дахь улиасыг ганц нэг цавчиж зогстол нэг дэлдэн бор туулай гүйж иржээ. Эгчээ, эгчээ та юу хийж байгаа юм бэ? гэж гэнэ. Мангас эмгэн: Чи үүний оройд байгаа бэлэн мах үзэхгүй байна уу? гэжээ. Туулай охиныг харчихаад заа тэгвэл би танд тус болж таны гарыг чинь жаахан амраая. Та надад наад эдрэнгээ аль гэж хэлж гэнэ. Эмгэн ядарч туйлдсан болохоор эдрэнгээ туулайд өгөөд өөрөө улиасны ёроод унтаад орхижээ. Туулай мангас эмгэний есөн сүвийг шар цавуугаар нааж эдрэнгий нь далай руу шидчихээд алга болжээ.

Эмгэн унтаж унтаж арай чүү сэрээ есөн сүвээ сэт татааад далайруу гүйж орон эдрэнгээ авч ирээд цавчиж гарчээ. Гурав дахь мод унахаар нь охин эцсийн ганц модны орой дээр гарч суужэ.

Яана даа гэж уйлж суутал нэг чоно гүйж ирээд: Эмгэн эгч та юу хийж байгаа нь энэ вэ дээ? гэж байна. Чи бас хуваалцах санаатай юу? гэж уцаарлан модоо цавчиж байжээ. Чоно: Үгүй ингэхэд надад махны хэрэг алга аа. Би дөнгөж сая нэг тарган гөрөөс идэд гэдэс цатгалан юу ч идмээргүй байна.

Харин эмгэн эгч танд тус болж ганц нэг цавчиж өгөх үү дээ. Би хэдхэн цавчаад л унагана шүү дээ. Та харж бай гэжээ. За тийм бол яах вэ гэж эдрэнгээ өгчээ. Эмгэн суугаад тэсэлгүй унтжээ. Чоно мөн л эмгэний есөн сүвийг нааж орхиод эдрэнгий нь далайн ёроол руу хаяад явжээ. Эмгэн есөн сүвээ сэт татаад далай руу орж эдрэнгээ авч ирээд цавчиж гарчээ. Гэтэл алс тэртээд хоёр улаан тоос гарахыг охин ажжээ. Ажиглаад байвал охины асар басар хоёр нохой нь ирж явжээ. Охин баярлахдаа инээд алдчихжээ. Чи юунд инээв? гэж асууж зогссоор багаад хагас өдөр өнгөрүүлжээ.

Гэтэл Асар, Басар хоёр нохой нь улаан тоос манаруулсаар хуцан давхилдан ирэхэд мангас эмгэн айсандаа далай руу гүйгээд орчихжээ.

Хоёр нохой нь хүрч ирээд: За чамайг энд зүдэрч байхыг чинь сонсоод бид хоёр ирлээ. Одоо бид хоёр далай руу мангас эмгэний хойноос орно.

Тэнд бид хоёр их зүдрэх байх. Далай дээгүүр цагаан хөөс гараад ирвэл мангас эмгэн дийлж байна гэж мэд. Харин улаан хөөс гараад байвал бид хоёр дийлж байна гэж мэд, гэж хэлээд далай руу давхиад орчихжээ. Охин их л сэтгэл зовлонтой нохдын хойноос харж суужээ.

Тэгээд далайн мандлаас нүдээ салгалгүй ширтэж суутал далай дээгүүр ов тов энд тэнд цагаан хөөс харагдаж гэнэ. Миний хоёр нохойг мангас эмгэн дийлж байгаа юм байжээ. Би ч одоо гарцаагүй мангасын зууш болох нь гэж уйлж байгаад мангаст амьдаар тасдуулснаас модныхоо оройгоос үсэрч Ялман чихтэй хээр мориныхоо ясан дээр унаж үхвэл дээр гэж бодоод эцсийн удаа ээжийгээ дуудаж нутаг ус, овоо хангайгаа дурсан санан үсрэхийн өмнөхөн далайруугаа нэг зэврүүхэн харсан чинь далайн ус тэр аяаараа цусан улаан өнгөтэй болж хүний яс улаан хөөстэй холилдон хөвж байх шиг харагджээ.

Тэгтэл ч хоёр нохой далайгаас гүйж гарчирээд нэг нэг шилгээснээ, охины сууж байгаа модны дэргэд гүйлдэн ирж: - За охин минь чи одоо бууж үз. Бид хоёр үхэх шахлаа. Мангас эмгэнийг урж тасдаж дуусгах гэж ноцолдоод их ядарлаа. Жаахан ус олоод ир гэжээ.

Охин баярласандаа бараг үсрэх шахам буугаад хоёр нохойгоо илж таалаад та хоёр эндээ байж бай. Би ус олоод ирье гээд ой мод руу явжээ. Энд модон модон дунд жижиг горхи урсч байснаас ус аваад буцаж явтал үнэг, чоно, туулай гурав тааралдаж: Охин чиний үйлс бүтэх болтугай. Бид чамд олигтой тус хүргэж чадсангүй гэжээ.

Охин тэр гуравт талархан баярласнаа хэлээд манай нутагт очиж амьдарцгаа гэж хэлээд эргэн иржээ. Хоёр нохойдоо ус өгч өөрөө авч явсан хүнснийхээ үлдэгдлээс идэж ууж тэнхрээд тэндээ гурвуулаа хоносны дараа маргааш өглөө нь нэг нохойгоо унаж, нэгийг нь дагуулан ээлжлэн унаж явсаар гэр нутагтаа иржээ.

Гэртээ ирэхэд аавынх нь баярласан баяр уулын чинээ, ээжийнх нь уйлсан нулимс дайлн чинээ болжээ. Гэтэл эцэг нь нарийн өвчинд хатан үхэх дөхсөн бөгөөд охиныгоо хармагц буруу харан амьсгал хураажээ.

Ээж нь охиноо харж баярлан тэвэрч уйлж хайлаад дараа нь тайтгарч ажиглаж харвал охин нь урьдаасаа улам сайхан охин болсон байжээ. Эх охин хоёр талийгаач болсын эцгийгээ аваачиж орхиод гэр орноо нүүлгэн шинэ сайхан нутагт ирээд зэлээ татан малаа хотлоод охин Ялман чихт хээр морио дурсаж гэзэгнийхээ ул доор хийсэн гурван бут хялгасыг унаганыхаа зэлээс уяад унтжээ.

Маргааш өглөө нь боссон чинь Ялман чихт хээр морь нь хуучнаасаа улам ч сайхан цэл залуу болчихсон, эзнээ хараад тогтож ядан толгойгоороо наадан, товчлуураараа дөгнөн хүхэрсэн хүлээж зогсжээ. Эх үр, морь гурав юугаар ч дутуугүй баян тарган, энх түвшин сайхан суун жаргажээ.

Аянга: Тийрэн сүнс түүний найзуудын тухайд



Өнөөдөр би фэйсбоокээрээ төөрч яваад сайн саатлаадаа. Ямар их инээдтэй байваа. Чингисийн групп гээч нь яасан олон хүнтэй болоо вэ? баахан хүмүүс асуулт асууж бас баахан чалчичгааж хөгжилтэй байсан учир цаг хурдан бас явчихжээ.
Би эндээс элэг авмаар сүр сүр хэллэгүүд сурлаа шүү. Нэг хүү өөрт нь Наалдац байна гээд наалдацыг нь салгаж өгсөн тухай хэлэв. Наалдац байхдаа яахав дээ хэхэхэ. Ямар нэг бөө хэсгийнхэн ингэж нэрлэдэг бололтой. Би бол анх удаагаа л ийм хэллэг сурлаа. Наалдан падыг нь Салан пад болгож чадсан л бол яамай даа. Наалдацтай байсан хүү маань их хөгжилтэй хүү байлаа. Хүн шүтдэг шүтдэг шашныхаа Тэнгэрт төрдөг гэсэн, лам хүний сүнс онгод болох уу?  сүнс гэж юу вэ гэх мэтээр асууж гарав.
Харин тэнд байсан ах эгч нар инээлдэн бараг л хөөе хэдэн он бэ? хэн бэ гэх нь халаг гайхан чи ерөөсөө удганы блогийг сөхөж хараа ч үгүй юм биш шүү. Анхан шатны А ч алга жаахан advanced юм яриач гээд л инээцгээж байна. Нөгөөх наалдацтай маань ч гандан буурахгүй Тэнгэр монгол Газар гэхийг бодвол одоо л шинээр уншиж эхлэж байгаа бололтой. Манай группын хэд надаас илүү мэдлэгтэй болжээ. Тэд мөн өөр бусдаас ч уншиж судлан маш өндөр мэрэгжилтэнгүүд болсон нь бахадмаар. Эндээс би ирээдүйг олж харлаа. Сүнс, хий үзэгдлүүд хэний ч мэдэх ойлгомжтой энгийн зүйл болсон байхад түүнийг мэдэхгүй хүн үнэхээр хачин жигтэй сонсогдож, гайхуулах юм байна гэж харагдав. Жишээ нь:  Одоо лам нарыг хараад гайхан шогширч Лам гэж ийм хүн байдаг юм уу? өмссөн хувцас нь ямар хачин юм. Эд нар юу хийдэг юм бэ? гэж асууж гайхах Насанд хүрсэн хүн шиг л харагдахаар байна. Харин бид лам хүнийг гаднаас нь хараад л уччиргүй нарийн юмыг нь мэдэхгүй  ч энэ бол Лам хүн байна. Ном уншдаг гэж шууд мэддэг шүү дээ.

2011-09-26

Амин Ний КЭМ ЭН байхын Оройн Дээд ГЭР ИЭ


Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_21.html

Энэ хэсэг бол мундаг Хатны судрын10 р бүлэг сүүлийнх нь гэтэл би нөгөө л ном уншдаг өөрийнхөө заншлаар эхнийхийг нь хальт хараад, дундахыг нь дунджилж хараад сүүлийнхийг нь уншчихсаан тууж явна. Хамгийн сүүлийнхийг нь харахад л бүх юмны үр дүн харагддаг болохоор би эхнээс нь юм тууштай үздэггүй бололтой. Алив тэмцээний хамгийн сүүлч нь л чухал.
Улсын Наадмын баярын тоймыг нь хамгийн сүүлд үзээд л болоо. Сумогийн хамгийн сүүлчийн хоёрын хэн нь түрүүлсэн хаяж байгаа хэсгийг л үзээд болоо. Тэр хоёрыгоо ч эхнээс нь үзэхгүй. Аса аварга байхад түрүүллээ гэвэл л үзнэ. Тэхгүй бол наана айгаад зугтаачихна. Яанаа яанаа гээд. Ямар азаар би Бөхийн эхнэр болоогүй юм. Зовж үхэх байсан даа. Яанаа яанаа гээд л дэрэн доогуураа орж байгаад уначихвал сэтгэлээр унах гэж гай зүгээр. Морины хамгийн түрүүчийнхийг л харна. Хажуунаас нь эхлээд харвал уйлчих гээд байдаг түвэгтэй.

ӨГЭЛНЧУ-ЗӨНГИЙН ТУХАЙ



Энэ СУРГААЛ бол ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ГЭГЭЭРЭЛ болно.
Гэр бүл болсон л бол хариуцлага эхэлж, эрх үүсдэг.  Улс орон гэр бүл гэсэн анхан шатны хүний хамтарсан зохион байгуулалтаас үүснэ. Энэ жижигхэн зохион байгуулалт хувь хүнээс үүснэ. Хувь хэдий чинээ сайн байна. Гэр бүл төдий чинээ сайн байдаг. Гэр бүлүүд хэдий чинээ сайн байна Улс орон төдий чинээ амгалан байна. Ийм ч учраас ХААН: БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД, ТӨРӨӨ ЗАС ГЭМЭЭН сургажээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг юмтай болонгуут л шинжиж эхлэх нь ЗҮЙ ёсных учраас хүүхдүүд нь Би амьдрах гэж байна та нарт ямар хамаатай юм гэж агсагнах нь буруу, Сонжих нь цаад утгаараа чиний сонгосон юм чинь чамд ч, эцэг эх танай гэр бүлд ч, Улс орны хөгжилд ч нөлөөтэй учраас гэдгийг ойлгоорой.

ДОТА-УХАЙНУ долоон зөн эхний хэсэг



Нэг дэх зөн.
ӨБҮГҮҮНЧҮ ЗӨН Өвөг Зөн. Өнчирч хоцрох, зовлон тохиоход туулах Чадвар.
Чингис хаан энэ зөнийг  өвөө БАРТАНБААТАРААР нэрлэсэн.
Өглөөн нарыг  НАРАНД бүү бод. Өсөхийн жаргалыг ЖАРГАЛ-д бүү бод.
Би өсвөр насандаа өөхөнд өлгийдүүлж өсчээ. Миний бяцхан түшээ дүү охин эмээ дээрээ өссөн тул би айлын гав ганц охин шиг л өсөн юу дуртайгаа идэж, юу дуртайгаа өмсөж өссөн юм. Миний аав юмыг нэг , хоёр ширхэгээр нь авдаггүй, уутаар нь авдараар нь авдаг маш хачин зантай хүн. Яблоко авбал хайрцгаар нь, нар хамба, нандин чавга, цагаан самар, усан үзэм бүгд хайрцагаар нь авна. Түүнийг хэн идэж цааш харуулах вэ? Аянга цааш нь харуулна. Сайхан ааш хөдлүүл ангийнхандаа аваачиж тараана. 

ЭЦЭГ ЗӨН


Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_23.html

 ИЭЧУЭРХЭ ЗӨН  ЭЦЭГ ЗӨН
Энгийн гол утга санаа нь Амьдрах ухааны СУРГААЛ болно. Би энэ сургаалуудыг өөрийнхөөрөө ойлгон тайлж байгааг дахин хэлье. Нэгэнт өөрийнхөөрөө гэсэн учраас би өөрийнхөө үзсэн харсан, надад тохиосон амьдралаасаа л сэдэвлэн тайлна. Тэрнээс биш тусгай гүн ухааных нь тус тусын сургуульд сурч байгаагүй, Тэнгэрээс соёрхсон төрсөн ганц нөхөртэй, тоолбол хэдхэн хүний дунд амьдралаа барсан надад мэдэмхийрч цэцэрхээд байх мэдлэг байхгүй билээ.
Магадгүй энэ түүхийн номоо бичүүлэх гэж л Дээдсүүд намайг ийм амьдрал үзүүлсэнтэй нь эвлэрээд байгаа. Иймээс миний тайлбар бодол бол миний сонссон, үзсэн, харсан юмнууд болон жишээ авдаг нь нөгөө л миний амьдрал учраас зөв ойлгоорой. Тэрнээс биш миний гэр бүл хүмүүст хамаагүй шүү дээ. Даанч би өөрийн үзэж туулснаасаа дүгнэлт хийн тайлбарлаж жишээ татах тул байсхийж байгаад л манай гэрийнхэний тухай гарч ирээд байгаа юм. Би ямар иргэн Б, иргэн Я гээд бичилтэй биш.

Үндэсний Алтан Дээд ГЭРИЭ-т ОГОУУЛ ЗӨН Дөрөв


Нөгөө таван тулгуур баганы үргэлжлэл яваад байгааг ойлгоорой. 
БӨӨ ИЭ ЭН ГҮН ЗӨН
Шар сударт:
БУКА тар КАУ ӨТҮГЭ тү Өрекеб ГЭР ИЭ ЭН ГҮН ЖӨН ий БӨӨ ИЭ ЭН ГҮН болгийбэ.
НҮРЗЭД:
Буган бичигт Үндэсний ӨТҮГЭ Оройн Дээд ГЭРИЭ ЭН ГҮН ЗӨН-г БӨӨ ИЭ ЭН ГҮН ЗӨН гэх зөн болгов  хэмээн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлжээ.

БӨӨ КҮЭН ЗӨН
Шар сударт: БУКА тар КАУ ӨТҮГЭ тү Өрө көб ГЭР ИЭ тү КҮЭН Урдүйтэн ү ЖӨН ий БӨӨ КҮЭН гийхээ болоб жэт
НҮРЗЭД: Буган бичигт Үндэсний ӨТҮГЭ Оройн Дээд ГЭР ИЭ-т КҮЭН боловсролтоны ЗӨН –ийг БӨХ ЗӨН гэх болов.

2011-09-25

Тэнгэр Монгол Газар үгийн тухай /зураг татаж авах/


                                             ТЭНГЭР       ТЭНГЭР       ТЭНГЭР
                                             МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ 
                                             ГАЗАР          ГАЗАР          ГАЗАР 

"Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хйиморь сэргэн, хөх тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ".  ЧИНГИС ХААН


Тэнгэр гэж юу вэ?
Тэнгэр гэдэг нь дээр хөхрөгч огторгүй биш бөгөөд Тэнгэр заяа, Тэнгэрлэг Монгол хэмээн Монголчууд бидний ярьдаг Тэнгэр юм. Тэнгэр гэдгийг бүрэн төгс тодорхойлоход нэлээд төвөгтэй. Учир нь Тэнгэр нь Огторгуй, агаар мандлын тэнгэр буюу бидний дээр байгаа хөх тэнгэртэй адилхан зүйл биш бөгөөд тиймээс ч шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй.

2011-09-21

Зайран Өлзийхутаг Бөөгийн тухай лекц





Зайран Өлзийхутагийн бөөгийн талаарх цуврал лекцийн нэгэнд сууснаа хүргэж байна. Энэ хүний лекцүүд удахгүй DVD болж гарна гэдэгт итгэлтэй байна. Дээрх бичлэг бол зөвхөн лекцийн хагасаас бичиж авсан хэсэг юм.

2011-09-20

Аянга: ҮНДЭСНИЙ АЛТАН ДЭЭД ГЭРИЭТ ОГОУ ЗӨН /гуравдугаар хэсэг/

Аянга Удганы блогоос:  http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_9450.html

...Танин мэдсэний хур таван ЗӨНГ
БӨӨ тархины тооныг баганадах тулгуур байхаар тогтоожээ
Огторгуйч, Газарч, БӨӨ ИЭ ЭН ГҮН, БӨӨ КҮ ЭН, КАУ ЖҮЙ ИР бүхүй
Таван тулгуур баганыг
ОГОУ ЗӨНгийн тулгуур багананд тогтоон
Үндэсний Алтан Дээд Гэриэнд ЖАЯГЛАЖЭЭ
Үндэсний  танин мэдэхүйн Хур болдог
Тулгуур зөнгөөр ОГОУ ЗӨНГ тулж ГЭРИЭ болгон
Их Монгол улсын Төрийн УУГУУЛ ЗӨНд жаяглагдаж
Төрийн тархи тоонотой болно.

Аянга тайлбар бодол:
Энэ хэсэгт хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаа амьдралдаа танин мэдсэн арвин баялаг, туршлага, гарцаагүй ҮНЭНүүд нь ерөнхийдөө ТАВАН гол хэсэгт хуваагдах нь байна. Хувь хүнээр бодвол хэрэв би тавин настай бол. Зуугийн талыг наслахдаа миний амьдралд тохиолдох гарцаагүй таван зүйлийг би бие махаараа, сэтгэл зүрхээрээ ойлгож мэдсэн туршлага, мэдлэг гэж болно. Би амьдрах хугацаандаа хүүхэд эмэгтэй хүнээс л төрдөг гарцаагүй үнэнг мэдсэн. Гэтэл Гэгээн гурван нас хүртлээ өөрийгөө ааваасаа гарсан гэдэгт бат итгэж ярьдаг байсан. Тэгэхээр хүүхдүүд төрөнгүүтээ хүүхэд эр эм хоёрын хэнээс нь төрөх ёстой Алтан Дээд Үнэнг мэддэггүй нь үнэн биз дээ. Сүүлд нь л өөрсдөө сэрэглэндэж байгаад мэдчихсэн л байдаг.

Аянга: Үндэсний Алтан Дээд гэрээт уугуул зөн /2-р хэсэг/


Үндэсний Дээд Ухамсар сэтгэхүй нь
Уул усныхаа БӨӨ тархи, онол, мэрэгшил болж эзэмшигдээд
Отог бүл Улсын оршихуйн  НИЙ ХЭМ болж
ОГОУ-т ЗӨН нэртэй ГЭРИЭ болсон үүсэлтэй
Өрх бүл бүр долоон Дээд эцгийнхээ Зөнг өвлөн авдаг
БУКА тар КАУ ёст ГЭРИЭ байсныг
Оройн Дээд ЗАСАГ-т болгоож
Чингис Хааны Долоон Дээд эцгийн ЗӨН Сургаалыг ЖАЯГ болгон
1.    ИЭ чий ЭКЭ цолтой  ИЭ ҮСҮИЙ ЭКЭ баатар  - Чингис хааны аав ЕСҮХЭЙ БААТАР
2.    Өбэ КҮЭН цолтой  БАЙ АРТҮМ БАЙ ТАЙ АР–өвөө БАРТҮМБААТАР(Барданбаатар)
3.    ӨГЭЛҮН цолтой  КАУ БАЙ-ЭЛ КАУМ           -     КАУБУЛ ХААН   (Хабул хаан)
4.    Ба Тай Чу цолтой  ТҮМ БАЙ НЭУ ЧУЧИН  -      хуланц эцэг   ТҮМБАЙНЭЙ ЦЭЦЭН
5.    Ба Тай Кур цолтой   БАЧУЭНКУР          -    элэнц эцэг БАЧУЭНКУР (Байшинхур)
6.    Бай УрДүй цолтой  КАУ ДҮЙ КАУМ    -       буган бичигт эцэг ХАЙДУ ХААН
7.    Тай УКАУ цолтой МОН ЭН ТАЙ УКАУ ЭН  - түмэн эзэрхэх эцэг
                                                                         МОНЭН ТАЙ УХААНТ (Мэнэн Тудүн)
Долоон Дээд Эцгийн сургаалуудыг Их Монгол улсын ТӨРийн  УУГУУЛ СУРГААЛ-д болгоон  БӨӨ тархины Тооно болгожээ. Гэсэн Аянгачилсан тайлбарыг орууллаа.

2011-09-19

Аянга: ҮНДЭСНИЙ АЛТАН ГЭРИЭТ ОГОУУЛ ЗӨН /нэгдүгээр хэсэг/


Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_19.html

Чингис хааны Алтан аялгуун Нууцын Нууцаас би өөрийнхөөрөө тайлж байгаа билээ.
Хаан өөрөө намайг хир тайлах нав харж байгаа болохоор нээг их хол хадуурахгүй ч бусад бүх хүн үүнийг тайлах бүрэн эрхтэй шүү дээ. Өчигдөр Хиад Боржгон Д.Мөнхбаяр гэж хүн бас  энэ номыг тайлан Дэлхийг дэлдийлгэх үйлсээ хийж байгаагаа над хэлсэн билээ. Тэр номоо дуусахаар надад бас өгнө гэсэн. Тэр хүн миний тайлбараас олон зүйлийг ойлгосон хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би бас өөрийнхөөрөө тайлж байгаа гэсэн учир их сайхан санагдлаа. Олуул олуулаа  оролдож, шинжилсээр энэ мянганы ГЭРЭЭг хийхийг би өмнө нь уриалсан билээ. Үүний дагуу бас нэгэн блог шинээр нээгдэж үүдээ нээснийг баяртайгаар сонордуулая. 

Аянга: АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ ЖИШЭЭ-г бодоцгооё


Аянга удганы блогоос: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_15.html

Хүн, амьтан, ургамал адилхан Амьтай нь Алтан Дээд Үнэн
Хоол, ус, агаар нь амьтай бүхний анхан шатны амьд явах Алтан Дээд Үнэн
Хар, шар, цагаан будагтай, эр эм, хэн ч бай
Хүний цор ганц Гэр нь Дэлхий нь Алтан Дээд Үнэн
Нар, Сар, Од, Дэлхий амьтай нь Алтан Дээд Үнэн
Жил, улирал, цаг хугацаа амьтай нь бас Алтан Дээд Үнэн
Бид амьтай бүхэнтэй зохицон амьдрах нь Тэнгэрийн Зарлиг.

Алтан Дээд Үнэний тухай амьдралтайгаа холбон бодоцгооё.  Зарим хүмүүс юмыг мушгих, гуйвуулах, эсэргүүцэхдээ тун гарамгай. Хаан буулаа гээд яахын тэгээд Тэр юу өөрчлөх юм бэ? Амбасан үед талийгаач болчихоод, Хаант засгийн үе аль хэдийн өнгөрч Ардчилсан нийгэмтэй болсон бид. Юуны чинь түүхээ судал гэж. Өнгөрсөн юмаар яах юм бэ? Дэлхий Даяараа хөгжчихөөд 21 р зуун болчоод байна. Сэрээрэй хөөе гэх байх даа.

Аянга: АЛТАН ДЭЭД ГЭРИЭ г ойлгосноор Бид юу хийх вэ?



Монголчууд нүүхээ байж шавар тагзанд шавааралдах болсон тэр цэгээс Монгол хүн Монгол байхаа болино хэмээн Хаан эзэн Чингис амбасан үедээ айлдсан ч бид тоохгүй байсаар аль хэдийн Монгол Монгол биш болжээ.

Тэгтэл нөгөө эзэн Чингис чинь бас дахиад ирчээд Монгол болохыг шаардаад байдаг бид яаж эргээд Монгол болох вэ?

Утаат Улаанбаатараа хаяад бүгд нэг нэг гэр аваад хөдөө гаралтай биш. Гараад ч амьдарч чадахгүй. Махыг нь яаж идэхээ л мэдэхээс яаж мал малладаг вэ? яаж махаа идэхэд бэлэн болох вэ аргаа мэдэхгүй бид чинь яалтай. Компьютер гэгч мэдээллийн хэрэгсэл үгүй бол залуучууд нь уйдаж үхнэ. Зурагтгүй бол сериалаа үзэхгүй санаад өөрөө зохион өөрөө гол дүрд нь тоглосоор галзуурч эхэлнэ айлын авгайнууд, гүзээгээ унжуулаад л ажил ажил гэж тэнэж өдрийг шөнөтэй нь барахгүй бол солиорох болно аавууд нь, бөөн галзуурсан, солиорсон, уйдсан томчуудаа хараад балчирууд нь уйлалдаж гарна биз дээ. Ийм болтлоо бид хөгжжээ.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР