2011-12-22

Төгсбадрах: МАЛ-ЧИН


МАЛ-ЧИН Мал Монгол улсын мандан бадрах үүсгэлийн нэгэн эрдэнэ, гал голомтыг тэтгэгч эрчим ЭХ-т арвин ариун баялаг билээ. Өмнө хаанаас ч билээ гал голомтыг ГАЛ МОД гэж тайлсныг уншиж байсан санагдав.  

Өдгөө бид саачихвал СҮҮ, муулчихвал МАХ, арьс хөрсийг хөдөрчихвөл ДЭЭЛ, жийчихвэл ГУТАЛ хэмээн бодохоос илүүг сэтгэхгүй болчихоогүй байгаа. ӨТҮГЭ үеэс өнөө бидний үе хүртэл уух умдаан, идэх идээн, эдлэх хувцас болж, хол ойрыг ойртуулж хоёр сэтгэлийг нийлүүлж, холбоос сүлжээс болж нууцын оронд нэвтрүүлж, улс гүрэнд таниулж, улсын хүчийг зузаатгаж тэтгэсэн нь туурга тусгаар улсын бэлэг билгүүн болж ТУГ СҮЛД-энд заларсан ҮНЭН учиртай.  Газар эхийн хэвлийд дэх баялагт хэт шунамхайрсан хэдэн халтар цаасанд нүд сохорсон урт дураар ТӨР бологсод маань МОНГОЛ ахуйг сөнөөн мөхөөж байгаагаа мэддэггүй бололтой. 


Тэд Монгол мал хөтөлбөр боловсруулж ухаанаа уралдуулж цэцээ сорьж түмэн олон улс, ардынхаа төлөө гэх сэтгэл гаргасан.  Гэвч мал билчээрлэдэг, усаар ундаалдаг, газрын ШИМ өвс ургамлаар тарга авч байгалийн шалгаралыг даван гарсан удамшил зохист хүчээр төлжиж өсөн дэвждэг АМЬД ҮЙЛДВЭР гэдгийг мартагнаад байх шиг.  Хөрсийг хөрвөөлгөж газрыг гамшигдуулж, ус ундаргыг бузартуулан ширгээгч Ашиглалтын, Хайгуулын гэх томъёлол бүхий ЛИЦЕНЗ нэртээр улс МОНГОЛ-ынхоо ОЛОН УЛС-ын газрын зурагт тэмдэглэгдсэн хилийн дээс бүхий нутгийг харь улсын мэдэлд ЭДийн ЗАСАГ гэгчээр арилжаад мал бүү хэл ард иргэд өөрсдөө ч гишгэх газаргүй гэр хорооллын хашаа хоорондын гудамж гэх талбайд бөөгнөрөөд байгаа ч юм шиг.  

Усгүй, газаргүй, билчээргүй уул уурхайн тоос болсон агаар, ургамал өвс нь өл шороо, унд ус нь угаадас болсон нутагт шинэ үүлдрийн малыг бий болгохоор МОНГОЛ МАЛ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх гэсэн юм болов уу? Гадаад орнууд л лав газар нутгаа өгөх ч үгүй. Арай Алт эрдэнэсээ өгсөн юм АРГАЛААД хэдэн малыг маань байлгах байх гэж бодоогүй байгаа. Тэгэж тэнэгрээгүй байгаадаа ТА МИНЬ-ээ.  За хө МАЛ нэг иймэрхүү. Тэгвэл түүнийг адгуулагч хүн буюу МАЛЧИН яах вэ? МОНГОЛ МАЛЧИН хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үү? Яахуу аан?  

Ерөөсөө л МАЛЧИН ухаан энэ ТӨР-д дутаад байна. Тэд өөрийгөө өмсөхтэй нь ӨРХ гэртэйгээ аваад явчихдаг. Хотоо харж ухаан хурцалж, Нүүдлээ бодож ШИЙД-ээ гаргадаг уламжлалт ухаантай АЙЛ УЛС-аа тэд бол.  МАЛЧИН Мал хэмээх АМЬД ҮЙЛДВЭРИЙН технолгичид юм. Ус, билчээрийг тааруулж, хужир шүүг нь тохируулж, хэвтэр бууцыг нь бэлдэж, хээл төлийг хайрлаж, төлөөр нь өсгөж түмэндээ нийлүүдэг МЯНГАН ХҮНСНИЙ ЭХ бэлтгэдэг нэн хариуцлагатай албатан шүүдээ. 

МАЛЧИН - өвсөн малаа эмчлэх ЭМЧ, өеөдсөн нэгийг нь тэтгэх ДЭМЧ, өсгөн аривжуулах ухаан ЗҮЙЧ, Тэнгэр, уулсаа харан уншин танигч ЦАГ УУРЧ, газрын гарцыг харан шимийг танигч УРГАМАЛЧ, билчээр нүдлэн нүүдлээ тогтоох ГАЗАР ЗҮЙЧ, амьтны араншингаар аясыг мэдэгч ЗӨНЧ, арга билгийг үлгэрлэх өөрөө боловсорсон БАГШ, АЙЛ хэрэгцээг тооцох тооны чадварт САНХҮҮЧ, ёс жаягыг баримтлах гэгээн мэргэн ХУУЛЬЧ гээд л зөндөө. 

Арьс, арьсан болон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, салхи, бороо, цас, зуд, үер ус гээд л хөвөрсөөр 1300 гаруй болдог тухай АЛТАН СУДАРТ өгүүлсний учир энэ биш үү. Энэ бүх мэргэшил диплом хэмээх хавтасгүйгээр цулдал бол МАЛЧИН болдог.  Энэ цагийн ТӨР-д эдгээр дипломгүй мэргэшилтэд арай МАЛ болж үнэлэгддэг харагддаг юм биш байгаа. Ухаан далай уужим учиг холбоосын билгийг өвгөдөөсөө өвлөсөн ӨВ эрдэмд гэгээрсэн СУУ билигт ЦОО мэргэд юм шүү тэд бол. 

Эцэст нь МАЛ-ЧИН гэж Нэвтэрхий онолч мөргүн үнэнд нийцтэй бүх урлахуйн МЭХ нь Нүүдлийн соёл дор тэсэж магад гарахуйд зохистой Оройн Алтан Дээд үнэн... хэмээн Алтан сударт өгүүлсэн нь энэ буюу.   

2011.12.22. Төгсбадрах. БУЛГАН ХОТ

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР