Чакра буюу энергийн төв
Хүний дотор энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц оршдог . Энэ систем нь хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг бөгөөд хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энергийн систем нь 3н энергийн шугам ба 7н энергийн зангилаа - “чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Хүний биеийн нурууны дагуу байрлах сувгийг төв судал гэх ба энэ нь сансрын эрчим хүчтэй холбох судал болж өгдөг бөгөөд төв судлын хоёр талаар өгсөх уруудах эсрэг чиглэлтэй ида, пингала судлууд оршино. Энэ гурван судлууд нь 1-7р чакра буюу хүрдүүдийг үүсгэдэг байна.
Төв судал буюу сушумна нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энерцийг агуулж байдаг. Тэрээр сүсэглэн бишрэх, өрөөлийг дэмжин туслах, аливаа шинийг нээх гэх мэт зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэт өөрчлөлтүүд энэ судлаар бий болдог. Төв судал идэвхжээд ирэхээр хүн үнэнийг эрхэмлэдэг, ухамсартай ариун үйлстэн болох замдаа баттай ордог.
Ида буюу зүүн талын судал нь өнгөрсөн үеийн далд ухамсрын энерцийг тээж явах тул үүний эерэг төлөвт нь амьдрал, сэтгэл хөөрөл, баяр баясал, хүсэл эрмэлзлэл байдаг бол харин сөрөг төлөв нь атгаг санаа, алдаа завхрал, сохор сүсэг, айдас хүйдэс, өөрийгөө дорд үзэх, бэлгийн замбараагүй тачаал, садар самуунд татагдах явдлууд орно.
Пингала буюу баруун талын судал нь Хүсэл тэмүүлэл, ирээдүй болон дээд ухамсрын энергийг тээн явдаг. Үүний эерэг төлөв нь биеийн болон оюуны үйл ажиллагаа, бүтээл туурвил, өөрийгөө үнэлэх явдал ба сөрөг төлөв нь хувиа хичээх, тогтворгүй авирлах, заль мэх гаргах, ичгүүр сонжуургүй аашлах, хэт туйлшрах зэрэг болно.
Чакраг энергийн хүрд, энергийн хуйлрал, энергийн төв гэх мэтээр бясалгал, йогийн урсгалууд нэрлэсэн байдаг. Энергийн төвүүд нь тус бүрдээ өөр өөрийн үүрэг, өнгө төлөв түвшинтэй байдаг бөгөөд тэнцвэрт байдлаасаа гарах үед тухайн хүнд бие, сэтгэл, мэдрэлийн зовлонгууд бий болж, хүн өөртөө, орчин тойрондоо, нийгэмдээ, бүхэл орчлонд хор хохирол үүсгэж, муугаар нөлөөлдөг байна.
Эдгээр долоон чакраг товчхон дурдвал :
1. ҮНДЭС ХҮРД БУЮУ МУЛАДХАРА ЧАКРА: Энэ хүрд нь эрэгтэй хүмүүний бэлэг эрхтэн хошногоны амсарын хооронд хярзан дээр оршино. Эмэгтэйчүүдэд бол бэлгийн гадна уруулын хойд хананд байна. Уг хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг бөгөөд үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно.
2. ХУВИЛГААН ХҮРДЭН БУЮУ СВАДХИСТАНА ЧАКРА: Энэ хүрд нь нурууны нугасны доод төгсгөлд орших ба энерги орох хоёр тийшээ чиглэсэн цорготой. Биеийн урагш чиглэсэн цорго нь хүйсны нүхнээс хоёр хуруу доор зайд, арын цорго нь ахар сүүлний хавьд байрлана. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харьяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх, муу үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.
3. НАРАН СҮЛЖЭЭ ХҮРД БУЮУ МАНИПУРА ЧАКРА: Энэ нь хүйсний дээд талд нурууны дотор талын ханан дээр оршино. Уг хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэн шударгыг билэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв нь арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол, архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.
4. ЗҮРХНИЙ ХИЙГЭЭД НОМЫН ХҮРДЭН БУЮУ АНАХАТА ЧАКРА: Тус хүрд нь зүрхний төвшинд, цээжний төв хэсэгт, нурууны ясны доторхи хананд байрлана. Энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархины хэсэгтэй шууд холбоотой. Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаас мууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин, хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно.
5. ХООЛОЙН БА ТӨГС ЖАРГАЛАНГИЙН ХҮРДЭН БУЮУ ВИШУДХА ЧАКРА: нь хоолойн ард, уртавтар тархи болон нугасны уулзвар дээр орших ба физик биеийн хувьд нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах, алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”-ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхэлийн үг хэлэх явдал юм.
6. МЭЛМИЙН ХҮРД БУЮУ АДЖНА ЧАКРА – ОЮУН УХААНЫ ЧАКРА: Энэхүү хүрд нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд ида, пингала, төв гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлах бөгөөд тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой байна. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.
7. ТИТЭМ ХҮРД БА ДЭЭД АМАР АМГАЛАНГИЙН ХҮРДЭН САХАСРАРА ЧАКРА: Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг. Энэ хүрдээр 1000 сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвх, ариусал юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чакрануудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүнсний ертөнцтэй уулзах бэлчир юм.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002