Үлгэрийг
Амар сайханд нь жаргуулахын тулд
Амаргүй үйлийг хийж барах ёстой
Аливаа зүйл хялбараар бүтдэг бол
Айх айдасгүй жаргаж л байх байсан.
Төдийгөөс өдий хүртэл
Түмэн зовлонг туулан байж
Төрөлх нутгаа алдалгүй
Төвөгт их бэрхшээлийг
Туулж давсан өвгөд буурлууд минь
Тоочиж яншиж эс өгүүлсэн ч
Толгой томт би хагас хугасаас нь
Та бүхэндээ сануулахаар
Тархиндаа нэгийг бодоосой гэж
Тайлбар богинохон нийтлэл
Толилуулж буйг хүлээн авна уу
Гээгдэх цаг ойрхон байна
Гэгээрэх хугацаа богинохон байна
Гэнэн бодлоосоо салаач
Гэтэж буй аюулыг санаач
Тэнгэр Дээдсүүд минь
Тэвдэж буйг ухаараач
Тэнхээрч сэтгэлээ чилээн
НЭГЭН ИШЛЭЛ.
... Хонгилд нарыг орлох нэүрит засаг-ийг
Хараатай аниатай тэнэж яваад олоогүй байжээ
Хэцүүгийн дээд туйл таван зуун тавин шалтгааныг
Тэмтэрч үзэж, гэгээрч мэдэж таньж байгуулсан байжээ
Хортойд аадар болсон нэүрит засаг-ийг
Хорлож устгаж яваад гэнэт санаад олоогүй ажээ
Өрөө цоололдон асуулцаж өнчин зүрхээ сугалалдан байж
Өчил болсон гурван үнэнд хүрч байгуулсан билээ
ТНГР-ийн ЖРЛГ их засагт жаяглахад
Тарвайж, арвайж, таргалж, турж яваад хүрээгүй юм шүү
Таван мөчний яс элэгдтэл хүсч, хийж суралцаж
Тэмцэж, тэмтэрч, явсаар ерэн цэвэр өв дээрээ байгуулж байна
Зөнгийн дээд их засаг-ийг бодол бясалгалаар олоогүй юм шүү
Шүлсээ шимэн ундаалж,
Шүдээ мөлжин хооллож тэмүүлж байгуулсан юм шүү
Мэргэшлийн хур нэүрит засагт мэтгэлцэж хүрээгүй юм шүү
Долоон дээд эцгээсээ мянга гурван зуун ерэн гурван мэргэшлийг
Дотор авъяас болгосон цэргүүдийн хүчээр хүрсэн юм шүү
Зөнгий ерэн есөн одот нэүрит засаг-ийг
Хажир үнэнчээр байгуулсан юм шүү
Ахуй, сүнс, уялга-ын онолыг аргын цуглуулгаас олоогүй юм шүү
Арван хурууны хумсыг баран байж ажиллаж
Уулыг мэдвэл зохихуйгаар нэвт харж
Уялга-ын онолт нэүрит засаг-ийг байгуулсан юм шүү
Есөн хүслийн нэүрит засаг-ийг ерөөл задаар олоогүй юм шүү
Дөрвөн түмэн настай гэр сууцаа танин байж
Дөрвөн нэүрит ухамсраа тоонон дээр залж байгуулсан юм шүү
Ихээр амьдрахуйн нэүрит засаг-ийг инээж наадаж олоогүй юм шүү
Эгэмний мах ясжиж, өсгий туурай болтол зорьж ажиллаж байгуулсан юм шүү
Ерэн баганат их засаг-ийг ертөнцийн хаан болсон
Тэмүчин олоогүй юм шүү
Ерэн есэн ТНГР-ээсээ Чингис хааныг төрүүлсэн
Мон-ыг голлогчдын амин чанараар байгуулсан юм шүү
Дотор ухааны долоон ТНГР-т нэүрит засаг-ийг
Домог болтол нь хаяж мууллаа гэхэд
Хохирлыг нь дааж үл чадму гэсэн хажир онол муулагчийг ялламу
Чингис ТНГР-тээ Их засаг-ийг чимж, бохирлож яаж болно
Шорон шаардлагагүй засаг байгуулсан Чингис хаан
Түмэн жил ганцаараа шалгарах орон зай билээ
Монгол "Айл" бүлийн хамтын хариуцлагат харилцааг
Их Монгол улсаас бусад нь хэрэгжүүлж чадахгүй мунхаг шүү
Дэргэд чинь Чингис хаан байвал чи өөрөө
Дээд ТНГР-ийн хүүн , орчлонгийн эзэн гэж мэдтүгэи
Дээр чинь хүн байвал чи өөдгүйн боол,
Хижи гөрөөсний идэш гэж бодтугай гэж
ЖАМ-УХАИ тайлав.
НЭГЭН ИШЛЭЛ.
... 1721 онд Жон Лок Францын Сангийн сайд болох хүртлээ Шар тэнгисээс хонины ноосны худалдаа эрхэлж байхдаа Монголын ноён хутагтууд Манжийн хаанд өргөдөг "Есөн цагаан" хэмээх бэлгэ сэлтийг гайхдаг байжээ. Энэ үед Европод эдийн засгийн онол, татварын онол гэх мэтийн юм юу ч байгаагүй. Харин Манжид болж байгаа тэр их бэлгэ сэлт бол татвараар бүрддэг гэдгийг мэдэж авчээ...
... Өндөр гэгээнийг Европынхон ойлгохдоо хувийн ашиг сонирхолоос болж улсаа худалдлаа гэж үзсэн байна. Үнэн хэрэг дээрээ " тэнцвэргүй тулалдаан бол хүчгүйн үхэл " гэсэн Моногоуул онолыг Өндөр гэгээн харгалзжээ. Үүнийг ойлгоогүй европынхон" хив хадгийг эрж ирэв" гэсэн үгийг дөрөөлж сонгодог эдийн засаг хэмээх бясалгалыг номложээ...
Есөн цагаан гэж юу вэ?
Монголын ноёд хутагтууд есөн цагааныг хоёр зуун арван жилийн турш жил бүр Манжийн хаанд өргөсөн байна. Дунжаар жилд 66 дээдэс эзэн хаанд есөн цагааныг өргөх бөгөөд Богдын есөн цагааны нэг удаагийн үнэ нь наян түмэн лан мөнгөтэй дүйж байсан. Есөн цагаан гэдэг нь:
- Булганы арьсаар битүү бүрсэн нөмрөгтэй, мөнгөн буйльтай, алтан дөрөө, чимэг ташуур бүхий тохоштой нэг цагаан ат,
- Алтан амгай, зуузай, бүхий алтан товруу цувималтай хазаар, алтан дөрөө хяр, чимэг бүхий эмээл, мөнгөн утсаар хийсэн нөмрөгтэй найман цагаан морь байдаг байжээ.
Монголд байгаа 125 хошуу ноёд, жил бүр есөн цагааныг амбан сайдад өргөх ба жилд нэг удаа эзэн хаанд өргөдөг байж. Манжийн хааны албыг залгуулахын тулд Монголд зуун хорин зургаан суурь өртөөнд жилд дөрвөн түмэн, есөн мянган тэмээ, хоёр бум зургаан түмэн адуу, таван бум, ерэн түмэн хонь зарцуулдаг байсан. Мөн 125 хошууны ноёд, хошуу туслагч, захирагч, мээрэн, бээс, гүн нар гурван жилд эзэн хаанд нэг удаа есөн цагаанаар жасаална. Энэ бол Манжийн хаанд үнэнчээ харуулахын тулд өгч байсан өргөл барьц юм билээ. Үүнээс гадна хаанд өгөх хүн амын татвар гэж байсан. Энэ бол малын тооноос хамаарна. Татварыг хошуу ноён Манжийн хаанд өгнө. Өөрөө ард түмнээс олж авна.
Өндөр гэгээний санаачлагаар хийгдсэн энэ асар их төлбөрийн зорилго бол Манжийн хааныг юм бодох шаардлагагүй болтол нь их хэмжээний хөрөнгийг цутган өгөх замаар Улс төрийн бодлогогүй болгох монголын ард түмнийг богино хугацаанд ядууруулж Манж сонирхоод байх шаардлагагүй болгох явдал байлаа. Үүнээс гадна Манжийн хаантай гэрээ хийж өмнө газрын иргэд ар газар ирж эхнэр авбал цаазлах, ар газрын эрчүүд өмнө газраас эхнэр авбал дэмжих, ялангуяа манжаас эхнэр авбал бэйс цол өгч албан хэрэг хариуцуулахыг тохирчээ. өндөр гэгээн Манжийн дарангуйллаас Монгол улс, удамшлын тусгаар тогтнолоо бүрэн авч үлдэхийн тулд :
- Манжийг оюун санааны хувьд устгах
- Генийн хувьд эрлийзжүүлэх
- Манж болон хятад иргэдийг эдэд захирагддаг болгох гурван ажлыг нэг мөсөн хийсэн.
Өндөр гэгээнээс Манжийн хаантай байгуулсан гэрээ, гаргасан шийдвэр, хийсэн алхамм түүний үр дүн бүр эртнээс тооцоологдсон бөгөөд ноёдууд мэдэж байсан арга хэмжээ. Харин энэ алхмыг хийхийн тулд Хамаг Монголын шүтээн болсон төр, шашны нэр хүндтэй том богдыг урьдчилан бэлтгэх шаардлагатай байсан байна. Үүнд Автай хааны хойч үе таарсан хэрэг. Өндөр гэгээн Занабазар бол урвагч биш, цэвэр Монгол цустай Монгол улсаа авч үлдсэн Халхын таван зуун тавин баатарын нэг юм.
Энэхүү хоёр ишлэлийг дахин сонордуулсаны учир гэвэл өвөг дээдэс минь үр хойч бидний төлөө халуун цусаа урсгаж, таван мөчний ясаа элэгдтэл, эгэмний махаа ясжтал, өсгийгөө туурай болтол, арван хурууны хумсаа баран байж, шүлсээ шимэн ундаалж, шүдээ мөлжин хооллож, шуналтны өмнө өнгөтэй бүхнээ өргөн, үгүйртлээ хоосрон, сэтгэлээ хатамжлан, итгэлээ хадаан өчнөөн зовлонг төчнөөн бэрхээр даван туулж өдий сайхан цагтай биднийг золгуулжээ. Андууд минь одоо амьдарч байгаа эрин үе, туулж буй амьдралаа харьцуулаад нэг үз дээ. Өвгөдийн туулсан зовлонгийн дэргэд бидний туулсан, үзсэн нь харьцуулшгүй өчүүхэн байгааг та нар минь ухаарч их тэмцэлд биеэ бэлдэн, ухаан бодлоо чилээн, бие биенээ хүндлэн, ялихгүй зүйлд гомдоллоод байлгүй нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж сайхан ирээдүйг цогцлоохын төлөө эргэлт буцалт, эргэлзээ үгүйгээр дүүлье. Морин цогио биш, шуугисан давхиагаар өртөөлөн урагшлацгаая.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002