Бүлхэмийн гишүүд маань судраа судлаад, эрчимжиж гэгээрэх гээд их л завгүй байгаа. Та нарыгаа харж их бахархаж, бас баярлаж байгаагаа, мөн Агуу Дээдэс Буурлууд, Аянгат Удган минь бидний төлөө ихэд санаагаа чилээн, амрах тухлахыг мартан байгаад чин сэтгэлээсээ талхархаж байгаагаа бичвэрээсээ өмнө илэрхийлье.
Бид хөрст дэлхийд хоёр хөлөөрөө алхан, агаар амьсгалан, хооллож ундлан, өөрийн гэсэн орон зайг эзэгнэн яваа. Орон зайгаа эзэгнэгч хэн бүхэн орчлон ертөнцийн үүслийг сонирхон ажиг, сураг тавьдаг нь ойлгомжтой. Энэ сонирхолоо далд хүсэлдээ тээн Алтан сударыг уншиж эхлэх үед бүх зүйлийн эхлэл үндэс гурвалаар бүрдэж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татан “Яагаад заавал ГУРАВ гэж?” гэсэн асуулт толгойд эргэлдлээ. Алтан судар уншиж эхлэх үед маш их гурвал байгааг АНДууд минь ажисан байгаа:
- ИЭ ЭКЭ МОНОГУУЛ Улсын үүслийн үндэс - Оул, Ахуй, Тархи үндэс
- Улс үүсэхийн алтан эрх – Өтүгэ, ГэрИЭ, ИЭ ЭКЭ Жай СУУ ИЭ КҮ
- ИЭ ИКЭ МОНОГУУЛ Улсын алтан үүсэл – ЭрДэмт КҮ сурлага, Эртний язгуурын эвлэрэлийн ГэрИЭ, БӨӨ гэгээн Эл ТӨРийн ЗӨН
- ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын алтан үүсэл – ЭрДэмт КҮ сурлага, Эртний язгуурын эвлэрэлийн ГЭР ИЭ, БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН
- Ур дүй – Өтүгэ, Кижи, КҮ ЭН
- Үүслийн Оройн Дээд Сав Шим гурвал Амин Эх – ГЭР ИЭ, КҮ ЭН, АНД
- Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ – Уялга, ГЭР ИЭ, Алтан Дээд Үнэний Онол
Асуултандаа хариулахын тулд хийсвэрлэлтийн болон өрнийн логик аргыг ашиглая.
Бидний амьдарч буй орчлон гурван хэмжээст орчин. Өөрөөр хэлбэл урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжүүр байх бөгөөд үүнийг ашиглан эзэлхүүн гэгч хэмжээсийг тодорхойлж болно. Үүнийг хүн бүр мэдэх хэдий ч сэтгэхүйдээ илүү сайн суулгахын тулд дараах хийсвэрлэлтиг төсөөлье.
· “Бид 1 хэмжээст орчинд амьдардаг байсан” гэж хийсвэрлэе. Тэгвэл бид шулуун ч юм уу, муруй ч юмуу зураас л дагаж гулсдаг цэг байна гэсэн үг. Хэмжүүр нь урт, хэмжих нэгж нь мм, см, дм, м магадгүй км. Хамгийн мундаг нь хэрчим байна. Гэхдээ ийм байвал хэн нэгэнтэй зэрэгцэнэ гэж үгүй, гүйцэнэ гэж үгүй. Хэний ард эхэлж гараанаасаа гарсан /төрсөн/, түүнийхээ ард явсаар барианд орно /үхнэ/. Хэн нэгэн сайн байж чадвал урдах, хойдох цэгээ ‘залгин’ хэрчим болж болно. Тиймээс явах чиглэл нь урагшаа, хойшоо.
· Дараагийн хийсвэрлэл “Бид 2 хэмжээст орчинд амьдардаг”. Энэ тохиолдолд бид хавтгай дүрс л байна. Яагаад гэвэл зөвхөн урт, өргөн гэсэн 2 л хэмжээстэй Декартын хавтгайд зурагдах хавтгай дүрсүүд л байх нь. Төсөөлбөл В5, А5, А4, А3 гээд бичгийн цааснууд шиг янз янзын хэмжээтэй гэхдээ өөр өөр дүрстэй байж болох байх. Усанд хөвөх нимгэн цаас шиг зөвхөн хавгай дээр л гулсаад байна. Хэмжүүр нь талбай, хэмжих нэгж нь мм2, см2, дм2, м2 магадгүй км2. Энэ тохиолдолд хийх үйлдэлийн тоо олширч наашаа цаашаа, баруун зүүн тийшээ хөдлөх боломжтой болно.
· Одоо бидны орчин 3 хэмжээст, огторгуй дахь биетүүд /өмнөхийн адил геометрээр илэрхийллээ/. Бид өөр өөрийн орчиндоо урт, өргөн, өндөрөөр тооцоологдох эзэлхүүн хэмээх хэмжүүрээр, мм3, см3, дм3, м3 цаашлаад км3 гэсэн хэмжих нэгжээр жишүүлж болно. Бидний явах чиглэл тал тал тийшээ, бас дээшээ доошоо гэсэн чиглэлүүдээр хөдөлгөөний шилжилт хийгдэж болно шүү дээ.
Энэ логикоор авч үзвэл 4, 5, 6 гээд л хэдэн ч хэмжээстэй орчин байж болно. Гэхдээ тэрийг хэн ч төсөөлж чадахгүй, байдаг гэдэгт ч итгэхгүй. “Буурлууд бодлын хурдаар дэргэд чинь очдог” гэж Удганыхаа хуучилсанаас ургуулан бодоход: Дээд оюун ухаан буюу онгод буурал, дээдсүүд минь бидний үл мэдэх олон хэмжээст орчинд амьдарч олон янзын хөдөлгөөний шилжилтыг хийж чаддаг болж таарах нь. Өөрийн гэнэн бодлоор логикдвол онгодууд өөр өөрийн зиндаа, хүчээсээ хамаарч ялгаатай хэмжүүр бүхий орчинд ‘амьдарч’, өөр өөр чадал, идтэй байдаг байж болох юм.
Эцэст нь дүгнэхэд яагаад гурав гэж асуух нь миний хувьд “Ундрахаа чамайг хэн гэдэг билээ?” гэж өөрөөсөө асуухтай агаар нэгэн мэт санагдлаа. Энэ чинь бид өөрсдөө шүү дээ. Тэгэхээр 1 юмуу 2 хэмжээст орчинд төрөөгүйдээ баярла, харин олон олон хэмжээст орчинд төрж чадаагүйгээ сайн ухаар. Бид өөрсдийн сэтгээд ч хүрэхгүй хэмжээст орчинд төрөх боломж байгаа бөгөөд энэ нь зөвхөн биднээс өөрсдөөс л хамаарна.
Тиймээс бүлхэмийн АНДууд минь хурдан гэгээрч илүү гайхамшигийг мэдэрье, бас бусдад ч ийм боломжийг нээж өгцгөөе !!!
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002