БОДРОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ ХАРАМСАЛ
Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай ... гэж дуулаад л баясаад л нээрээ л үнэн шүү бидний Эх орон Эх болсон дэлхий минь гээд ярилцаад 5 дах өдрийн лекц, хагас сайн өдрийн Сонин уншлага энэ тэрд суун намын суртал ухуулагч нарын сэнхрүүлж байсан санаанд орчихлоо. Одоо бид чинь Ад үзээд адлаад орхисон нийгмийн байгальд ҮЗЭЛ СУРТАЛ-аас ч дорой сэтгэлгээтэй болчихсон юмуу даа. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид, Улс төрийн товчоо, Тусгай хангамж эдлэгчид гэж ирээд л дайрч боорлоод л аваад хаячихсан. Залуучууд л энэ цагийн эзэд ... Огцрохгүй бол өслөө, жагслаа... гээд баахан сүржигнэж. Ингэж аашилахдаа Төрийн эрхийг ард түмэнд нэртэй ШОУ тоглож эхлэсэн. Ийм байдалд орох юм чинээ санаагүй олон түмэн тэдэнд итгэсэн дэмжсэн. Одоо яав. Төрийн толгойд гарчихаад тэр нэгэн цагт хэлж байсан үг, үйлээ мартчихаад Тансаг гэх өндөр зэрэглэлийн хангамжийг өөрсдөдөө бий болгон ард гэх олноо Дарь Эх, Улаан чулуутын Овоо дахь хогийг цэг рүү шахаж эхэлсэн бишүү. Эх орноо эрх мэдэл эд хөрөнгөндөө давшуурсан тэд баялаг бүхий газруудыг ЛИЦЕНЗ нэрийн дор хэсэгчилж авцгаачихаад гадныханыг царайчлан дулдуйдаж ард түмний нэрийн өмнөөс худалдан зөвхөн өөрсдөө хөрөнгөжин бузгайрч буй бузарлагчид болчихжээ.
Ард түмэн юутай хоцров. АРДЧИЛАЛ хэмээх авч болдоггүй хүрч бүр ч болдоггүй нийтийн эрхээр ГЭМ хийгчдийг төрүүлчихэж. Тэд энэ Төрийн нүүрэнд ГЭМ хийсэн ч гэмгүй өнгөрөх өөрсдийн зохиосон хуультай. Харин АРД авран төгрөг авсан л бол арван жил яллагдах учиртай. Газар шороо, нутаг ус бол бүр ярилтгүй. МОНГОЛ гэдэг улсын хил олон улс хүлээн зөвшөөрсөн нутаг бол эрх мэдэл эд хөрөнгө бүхий хэдхэн ЛИЦЕНЗ эзэмшигч ДАРАН ГАЙЧ-ийн гадаадынханд өгч БЯЛУУ хүртэх талбар болжээ. Энэ бүхний дүнд хязгааргүй эрх мэдэлд шунах хэсэг нөхдийн хэлэх ярих хуурамч дүртэй хоцорлоо. Ёстой л өвөг дээдсийн минь АЛТАН СУДАРТ хэлсэнчилэн урт дураар Төр болсон боловч ЗАСАГ-тай ЗАСАГ-гүйч Эл ард түмнийхээ алжаалгүйн төлөө зүтгэхээ амласан боловч ТЭД умартжээ. Хөдөөд мал бэлчих газаргүй, хотод асуултгүй...ПАНЗ...
Байгаль дэлхийг амьтай гэж ТЭД мэддэг юм шиг байгааым. Хүнтэй зүйрлэж ярихыг олонтоо сонссон. Та бүхэн боддоо. Хүний хэвлийг нээгээд аль нэг эрүүл эд эрхтэнг авчихъя. Тэр хүн өмнөх шигээ эрүүл энх саруул сайхан байх боловуу. Ажиллах чадвар, амьдрах хугацаа гээд л ...
Тэгвэл Дэлхий эхийнхээ хэвлийг ухан алт, мөнгө, нүүрс, зэс гэх мэт олон баялагыг авчихаад хөрсөнд нь ямар шимээ ургуулах улс вэ?
Ухаж аваад байгаа баялаг гэх эдгээр зүйлс чинь газартаан байхдаа байгалийн тэнцвэр, ургамалын бүрхэвч, мал адгуус амьтадын амьдрахуйн зүй тогтолд яаж нөлөөлж оршоож байсныг нээж оллуу?
Хүнээр бодоход бодисын солилцоо гэх нэгэн зүйл хүнийг амьдруулж байдгыг биз мэддэг. Энэ дотор эрхтэний харилцан шүтэлцээн дээр хямралгүй явагдаж байж хүн эрүүл энх байдаг. Аль нэг нь доголдвол өвдөнө зовно.
Эх дэлхий маань сүүлийн жилд хүн хэмээх төрөлтний учруулж буй гайгаар яасан их хямарч, өвдөж байгаа болоо гэж ТА бодож үзэв үү?
Газар эхийн ШИМ мандал болсон өвс ургамал болон мал амьтан адгуус хүн төрөлтнийг тэжээнэм бас хувцасланам бусуу. Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ гэдэг ЭДийн ЗАСАГ ойлголтоор гул баригсад одоо ичиж амьдаръя.
Хүн төрөлтнүүдээ ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЦГЭЭЕ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002