Тэнгэр Эцэг юу хүссэн, яах гэж дахин дахин элч явуулсаныг мэдэхийн тулд элч нараа хэдийд, хаана илгээсэн, тэд нар юу хийж бүтээсэн талаар тодруулсаны эцэст энд ямар нэгэн уялдаа бий эсэх талаар дүгнэлт хийх болов уу хэмээн миний бие бодлоо.
1. Хамгийн эхний элч болох Ситтхартха Гаутама нь Умард Энэтхэгт хаан Шуддходана-ийн хүү болж мэндлэн (МЭӨ 563-483) 29 нас хүртлэн зовлонг эс үзэн хааны ордонд амьдарч байгаад эхнэр, хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилгоор ордноос гаран даяан хийн амьдрах болсон гэдэг. Тэрээр даяанчлан хутагтын дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн /Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонг гэтлэх нь үнэн, Зовлонг гэтлэх арга үам нь үнэн/”-ий сургаалийг айлдсан бөгөөд анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан байдаг. Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхаргын хүмүүс, хаан, харц; баян, ядуу; ариун үйлстэн, тонуулч; эр, эм хүмүүнийг өчүүхэн ч ялгалгүйгээр сургаалаа номлож явжээ.
Бурханы шашны номлол ёсоор Дивангара, Гарга сүнди, Кайшаб нэртэй бурхад заларч ирсэн бөгөөд энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни, харин дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия (манайхаар Майдар бурхан) заларч эцэст нь ертөнцийн сайн цагийн 1000 бурхан ирнэ гэсэн байдаг. Буддагийн сургаалийг уламжлагсад нь Буддын шашин болгон дэлгэрүүлсэн бөгөөд сайн сайхныг бэлгэдсэн сургаалыг нь 108 удаа унших тарни болгосон байна.
2. Тэнгэр Эцгийн хоёр дахь элч болох Есүс Христ нь Ситтхартхаг ирсэнээс хойш 500 орчим жилийн дараа Израйлийн Бетлехем хотод (МЭӨ 6- МЭ 29 он орчимд) ядуу, ариун эхээс мэндлэсэн гэдэг. Түүнийг Бурханы цорын ганц хайртай хүү гэх бөгөөд ертөнцийн мөхөлөөс сэргийлж, өөрийн биеэр өргөл өргөн Бурханд хүрэх замыг тавьж өгсөн гэх. Тэрээр амвдралынхаа богино хугацаанд мөн л номлол айлдаж явсан. Есүсийн амьдралдаа хүүрнэж явсан номлолд таван чухал гэрчлэл байдаг гэж үздэг. Энэ нь адислал, наминчлал, загалмай, дахин амилалт, сэргэлт сэхээрэл юм.
Түүний өгүүлсэн 114 сургаалыг нэгтгэн Үнэн алдартны 4 номлол сургаалыг туурвисан байна. Есүсийн даглдагч Матай, Марк, Лук нар эхний гурван сургаалийг хэл, найруулга зүйн өндөр түвшинд хүүрнэсэн байдлаар туурвисан бөгөөд дөрөв дэх номлолыг Иохан арай өөрөөр сэдэвчилсэн байдлаар гаргасан байна.Тэрээр Израйлийн үндэсний уламжлалт шашны урсгал болох Еврейн шашныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд түүний дараагаар Паул уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Христийн шашин болгож хөгжүүлжээ.
3. Тэнгэр Эцгийн илгээсэн 3 дахь элч Мухамедыг Исламын шашны зүгээс Бурханы илгээсэн сүүлийн илгээмж гэдэг бөгөөд тэрээр 570 оны 04 сарын 26-наас 632 оны 06 сарын 08 хүртэл амьдарч байжээ(Есүс Христ мэндэлсэнээс хойш мөн л 500 орчим жилийн дараа). Анх Арабын Мэкка хэмээх газар худалдаачин айлд мэндэлсэн боловч өнчирч үлдэн нагац ах Абу Талибындаа өсөн 25 насандаа 40 настай бэлэвсэн эмэгтэйтэй ханилан сууж байсан байна.
Өөрийн оршин суудаг Мэкка-ийн ойролцоо Хайра уулнаа бясалгал хийн суух болсноор гурван жилийн дараа Бурханы элчээс анхны сургаалыг хүлээн авсан гэдэг. Тэрээр Лалын шашинг үндэслэсэн бөгөөд түүнийг зөнч Мухамед, Бурханы үгийг дамжуулдаг хэмээдэг. Түүгээр дамжсан Бурханы элчийн сургаалийг нэгтгэн буулгасан нь Коран судар юм. Түүний өгүүлсэнээр бол Бурханы доор бүх хүн эрх тэгш байна. Лалын шашны номлолд Еврейн болон Христийн шашнуудад Бурханы сургаал хүмүүст үнэ зөвөөрөө хүрээгүй гэж үздэг.
Лалын шашны гол шүтээн нь Аллах тэнгэр бөгөөд цорын ганц, туйлын үнэн нь юм. Мөн лалын шашинд Аллах тэнгэрийн 99 нэр байдаг бөгөөд эдгээр нь нэг ёсондоо тарни юм байна. Махмуд, Ахмед, Хамид зэрэг Араб нэр бүр нь өөр өөр залбиралын номыг агуулдаг, гом сударт нь 114 удаа давтагддаг. Өөрөөр хэлбэл, ном судар нь 114 тарниас бүрддэг. Мухамед нь дипломатч, философич, хуульч гээд олон чадвартай байсан байна.
4. Тэнгэр Эцгийн хүмүүн төрөлхтөнг аврахаар илгээсэн 4 дэх элч Чингис Хаан
(1162-1227) мөн л Мухамедаас хойш 500 орчим жилийн дараа энэ орчлонд ирж хөрст дэлхийг хүн зоныг нэгэн туган дор нэгтгэн, Тэнгэрийн зарлигийг түгээх эрхэм үйлсээ ёсчлон бүтээж чадсан агуу Дээдэс билээ.
Б.Мөнхгэрэл: Чингис Хааны тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх нь :
Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.
Тэнгэр эцгийн илгээсэн элчүүд дундаас Чингис Хаан олон зүйлээрээ онцгой байсан бөгөөд хамгийн чухлаас нь дурдвал тэрээр Тэнгэрээс өгсөн даалгаврыг хамгийн сайн биелүүлээд буцсан юм. Өмнөх элчүүд Тэнгэрийг олон янзаар нэрлэн шүтүүлж байсан хэдий ч Тэнгэрийн өмнө өөрийгөө оруулан шүтүүлсэн алдаатай. Тэд тийм хүсэлтэй байсан эсэхээс үл хамааран тэдний сургаалийг залгамжлагч, шавь нар нь Тэнгэрийг биш өөрсдийг нь бурханчлан шүтэх болсноор харалган байдал эхэлж тэд Тэнгэрээс өгсөн үүрэг даалгаврыг цаашид амжилттай өртөөлөн авч явж чадаагүй билээ.
Үүнээс болж Будда, Христ, Мохамедийн шашин утга учир нь алдагдан анх номлосноосоо өөрчлөгдөж Тэнгэрийг шүтэх үндсэн үзлээсээ хазайж улс төрийн зорилгын нэгэн хэрэгсэл, арга механизм болон хувирсан. Шашнаас болж дэлхий дээр хичнээн их дайн явагдсаныг тоочиж баршгүй. Хүн төрөлхтний дунд дайнгүй байсан ЗУУН нэг ч үгүй ээ.
Харин Чингис хаан Тэнгэрийн зарлигийн дэлхийд тулган хүлээлгэж бүх дэлхийг амар амгалан болгон төвшитггөснөөр тэр үеийн Монголын Эзэнт Гүрний өргөн уудам нутаг дэвсгэрийн 1 хязгаараас нөгөө хязгаар хүрэх замд гар нүцгэн худалдаачин алт ачаад явсан ч хулгай зэлгий, дээрэм тонуул огт үгүй байсан гэж судар номонд тэмдэглэгджээ.
Монголд ШОРОН байсангүй. ЦАГДАА байсангүй. Харин орчин үеийн Тэнгэрээс хазайсан шашнуудын номлол ямар түвшинд явж байгааг хэлэхийн аргагүй юм. Хамгийн олон хүн шүтдэг Христийн шашин сайн сайхныг номлодог хэмээх авч үүнийг шүтсэн улс орнуудад дайн самуун, хулгай дээрэм, алаан хядаан, хамаг бузар муухай бүхэн цэцэглэдэг жамтай. Хэдийгээр үүнд шашны үзүүлэх нөлөө бага гэж хэлэх нэгэн байх ч хүмүүсийн оюун санаа ёс суртахуунд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол энэ итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хэлбэрүүд, шашнууд билээ.
Чингис Хаан Тэнгэр эцгийн даалгаврыг нэр төртэй биелүүлээд Тэнгэртээ одсон. Тэр бусад элч нараас хавьгүй илүү байсан юм. Чингис Хааны Тэнгэр үзлийг Будда, Христ, Есүсийн шашны алинтай нь ч харьцуулшгүй юм. Үүнийг энэ дэлхийн буурал түүх тэр чигээрээ батлана. Тэнгэр үзэлтэй байсан бүх цагуудад Монгол мандан бадарч, дэлхий амар амгалан байж. Тэнгэр үзлээс салсан цаг үеүдэд дэлхий мухардалд орж үргэлж үймээн самуунтай байжээ. Тэр жаягаар мухардалд орчон дэлхийг аврахаар Тэнгэр эцэг өөрийн ЦОРЫН ГАНЦ найдаж болох хүү Чингис-ийг хүний дэлхий рүү дахин илгээгээд байна. Эх дэлхий, хүн ард хүлээн авагтун.
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002