2011-12-02

Мөнхбат: Нэг жилийн ойн шүлэг


1 жил өнгөрчээ энгийн хүний хуанлигаар, бодхоор богинохон ч юм шиг
Нэгэн удган боловсорчээ энэхэн бяцхан хугацаанд, бодхоор яасан их зүйл болоо вэ
Орой нь битүүрсэн хөх толботонгууддаа зөвхөн үнэнийг ойлгуулах гэж л
Олноос олон шөнө нойргүй хоноо юу даа бидний анд Удган минь

Зүсийг нь хараагүй хэдий ч танийгаа бид хүндэлдэг билээ
Зүгээр л энгийн нэгэн монгол бүсгүй гэж боддог л билээ, гэхдээ
Их Хааны минь аргагүй сонгосон улаач гэж бодохоор
Эгэлгүй нэгэн Тэнгэр заяат гэж бид биширдэг нь үнэн билээ

Энгийн бид шигээ олны дунд бужигнаж явах нь сайхан байжуу гэж та бодоо юу
Эргээд харахад харамсалтай ч юм шиг санагдах юм, бусадтай ижил биш болхоор гэв үү
Үгүй дээ, та минь тайвшир, тийм биш, таны үйл биширмээр юм
Үрс биднийгээ аврах гэж л буусан Хаан минь аугаа юм

Алаг дэлхий минь, алтан нар минь, алиман сар минь амьтай гэдгийг
Алаглах цэцэгс минь, ариухан рашаан минь, атгахан шороо минь эзэнтэй гэдгийг
Буруу сэтгэлтэнд орших зай, амьдрах хугацаа үгүй гэдгийг
Бууж мордох энэ дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах ёстой гэдгийг

Махан бие минь дамжаад өнгөрөх дэн буудал билээ, мөнх нь сүнс юм гэдгийг
Магад бид хичээгээд, ухаараад, зүтгэвэл бидний өвгөд өмнөөс минь баярлана гэдгийг
Маргааш гэж нэг өдрийг бор хоног төдий биш, үр хойчдоо үлдээх өв юм гэдгийг
Мандан бадрах л замтай юм эх нутаг Монгол минь гэдгийг

Тэнгэр эцгээсээ бид эрчим авч дэлхийг манлайлах ёстой юм гэдгийг
Тэгэхгүй бол бид энэ ертөнцөө алдах гашуун үнэн хөрш байгааг
Өчигдөр минь бидний ойлгож ухаарах багш минь гэдгийг
Өнөөдөр минь харин бид ухаараад бүтээх цаг минь гэдгийг

Тэнгэр ижий минь биднийг тольдож, зөв явбал ивээлээ хайрладаг гэдгийг
Тэгэхгүй бол харин Эрлэг эцэг биднийг эцсийн өдөр шүүнэ гэдгийг
Лусын Хаан биднээс дусалхан усаа ч зөв хэрэглэхгүй бол харамлана гэдгийг
Лус Савдаг нь харин эх дэлхийнхээ ургамал , чулууг манаж байдгыг

Энэ бүхнийг бидэнд ойлгуулах гэж л бууж ирсэн Эзэн Хаан таньдаа
Эзэн Хааныг минь буулгах бэлтгэлийн хийсэн бусад Дээдсүүд, Өвгөд та бүхэндээ
Эцэг, эхийн өгсөн нэрийг солиулж, махан биеэ зориулж, оюунаа чилээх Удган таньдаа
Энэхэн цаг хугацаанд амьдарч таарсан азтай үрс, балчирууд бид талархахгүй байхын аргагүй

Тэнгэрээс бууж ирсэн Дээдсүүдийн минь үйл тэндэхийн хурдаар бүтэг ээ
Тэмцэж эхлэж буй биднийг үйлсийг энд Монгол туургатан бүр ойлгог ээ

2011/12/01  KH.MENKBAT.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР