2011-12-08

Ундрах: Өвгөд, буурлуудын өв их ухаанаас дэндүү өчүүхэн хэсгийг танин мэдэх гэж оролдов.


Хүний энергийн хүрдний талаар өмнө нь нийтэлсэн бөгөөд тайлбараа хийхээс өмнө хүний энергийн орон, бүтцийн тухай дурьдах хэрэгтэй мэт санагдана.

            Орчлон ертөнц мөн чанараараа ганцхан зүйлд орших бөгөөд энэ нь ЭНЕРГИ юм. Энергийн нягтарсан хэлбэрийг матери (бодит зүйл) гэнэ, харин нягтраагүй хэлбэр нь хий буюу долгион байдлаар оршино. Уг сийрэг хэлбэр бүхий энерги нь өөртөө мэдээлэл агуулж, дамжуулах чадвартай. Энэхүү нягтарсан болон нягтраагүй хэлбэрийн энерги нэгдмэл оршиж арга билгийг цогцлоодог байна. Үүнээс авч үзвэл амьтай, амьгүй ямар ч бие энергийн солилцоонд оршдог бөгөөд амьтай бие нь био-энергийн орчинтой байдаг. Хүний био-энерги бусад амьтдын био-энергиэс ялгаатай нь ухамсар, сэтгэцтэй салшгүй холбоотой байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл сэтгэхүй, оюун ухаан, сэтгэл, хүний хөгжил, боловсрол, хүмүүжил, төлөвшил, гэгээрэлтэй салшгүй холбоотой, хүнийг бүхий л зүйлтэй зохистой харилцаанд оруулах түлхүүр болж өгдөг гэсэн үг.


Хүн бүр энергийн оронтой, зөвхөн энергийг хүлээн авагч бус, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч байдаг. Тэрхүү энергийн орон нь бидний бодит биеийн гадна талаар маш хүчтэй соронзон маягаар эргэлдэж байдаг. Энэ хуйлрал нь өндгөн хэлбэртэй харагддаг ба үүнийг энергийн бүрхэвч ба Аура гэрлэн бие гэж нэрлэдэг. Аура нь хүний ухаан, бие махбодь, сэтгэл зүй, эрүүл мэндийн толь байдаг билээ. Биеийг хүрээлэн буй энергийн бүрхэвч аура нь долоон давхар бүтэцтэй, эдгээр нь өөр өөрийн өнгөтэй, бас үүрэгтэй. Эфир бие, астраль бие, менталь бие нь газар, усаар тэтгэгддэг хийгээд доод нарийн бие хэмээнэ. Карма бие, будха бие, атми бие нь оюун санаанаас шим тэжээл аван оршдог. Иймд эдгээр давхарга бзр нь хүний дотоод эрхтэн системтэй холбогдохоос гадна тухай хүний сэтгэлзүй, хүрээлэн буй орчин зэрэгтэй холбогдож  байдаг (Аураг бүрдүүлэгч долоон биеийн талаар дэлгэрэнгүйг тусад нь оруулах болно).

Одоо өөртөө асуулт тавьж, хариулах гэж оролдсоноо сонирхуулъя.

1.    Өвөг дээдэс маань яагаад мөнгөн, зэсэн аяганд унд хоолоо иддэг байсан бэ? Мөн нарны гэрэл, мөнгөн зэсэн аяга ямар ач холбогдолтой вэ?

Мөнгөн, зэсэн аяга Нарны гэрэлтэй ямар холбоотой юм бол гэж Та бодож байна уу?  Өвөө, эмээ мөнгөн, зэсэн аяганд ус хонуулж уух сайн гэдэг. Яагаад сайн байдгийг бүү мэд.

Нарны улаан туяа нь эх дэлхийн бүхий л амьд организм, хүн төрөлхтөнийг эрчмээр хангаж байдаг хамгийн ашигтай туяа гэдгийг хэн бүхэн мэдэх байх, гэхдээ хүн нарны улаан туяаны тусламжтайгаар өдөрт ойролцоогоор  10 км зайд гүйж цуглуулах хэмжээний энергийг авах боломжтой байдаг юм байна. Нөгөө талаас өвчин бол бие организмын био-энергийн алдагдал байдаг. Эдгээр асуудлын аль алиныг нь шинжлэх ухаан нотолсон бөгөөд германиумтай био-энергин бүтээгдэхүүнийг гаргасан байна.

Германиум (Germanium) нь Менделеевийн үелэх системийн 32 дахь элемент бөгөөд мөнгө, хар тугалга, зэсийн хүдрээс гаргаж авч болдог. Германиумийн байгалийн чадвар нь хасах ионыг ялгаруулдаг, нарны улаан туяанд нэвтрэх, хугарах, ялгаруулах болон ойлгох чадвартай. Энэ нь хүний биен дэх усны молекулд нөлөөлж, чичиргээ нь дулааны урвалыг нэмэгдүүлэн судас тэлж, цусны эргэлт сайжруулан, хорт бодисыг биеэс хөөн зайлуулдаг. Ингэснээр хүний биеийг цэвэршүүлж, биеийн био цахилгаан гүйдлийг идэвхжүүлэн, тэнцвэрт байдлыг бий болгодог.

Мөн нарны хэт ягаан туяа нь хүний бие дэх калорийг шатааж биеийн жин тэнцвэржүүлэх онцгой ач холбогдолтой, 30 минутын явцад 600-2400 калорийг шатаадаг нь тогтоогджээ.
2.    ГЭР-ийн агаар солилцоо сайн байх нь ямар ач ач холбогдолтой вэ?

Хүний бие нь өөрөөсөө орчиндоо цахилгаан соронзон долгионыг үүсгэж байдаг. Энэхүү эрчимт долгион нь стресс, дотоод болон гадаад нөлөөллийн улмаас гэмтэж биеийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэдэг. Бидний бие организм хэрвээ өөртөө хангалттай энерги агуулж байвал, өөрийгөө анагааж тэнцвэрт байдалд шилжүүлэх бүрэн чадамжтай юм. Гэвч дэлхийн соронзон орны хүч суларч, агаарын бохирдол, цахилгаан хэрэгсэлийн хэрэглээ, гар утасны хор, хорт зуршил, зохисгүй хоол хүнс гээд гадаад сөрөг нөлөөлөлд оршин байгаа өнөө үед эдгээр нь хүний өвчлөлийн эх үүсвэр болж байна. Нөгөө талаар тасалгааны агаарт байх хүчилтөрөгчийн болон ионы хэмжээ нь задгай агаарт байх хэмжээнээс харьцангуй бага байдаг тул орон байранд агаар солилцоо туйлын чухал зүйл юм. Иймд агаарын солилцоо сайтай, ионы хэмжээ өндөр орчинд амьдарснаар инь, янь энергийг тэнцвэржүүлж, эсэд очих хүчилтөрөгчийн шим тэжээлийн нэмэгдүүлэн эрч хүчийг сэргээнэ.
3.    Бид аурагаа хэрхэн эрүүл байлгах вэ?

Бидний аура нь нэгэнт тодорхой харилцаанд оролцдог тул аура нь үргэлж хоорондоо сүлжилдэн мэдээлэл солилцож байдаг бөгөөд муу хүмүүст соруулах аюултай. Учир нь хүний сэтгэл нь сайхан байхаар сайн энергитэй болдог, харин муу энергитэй хүмүүс өөрөөсөө ундрах энергийн эх үүсвэрээс хүйтэн цэвдэг сэтгэлээсээ болоод таслагддаг, амин энергиэ өөрөөсөө гаргаж чадахгүй тул бусдын энергийг сорж амьдардаг.
Эрдэмтэдийн зөвлөж байгаагаар:
-          Ажил дээрээ, тээврийн хэрэгсэлд, амарч байхдаа хүртэл танихгүй хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарла.
-          Зайлшгүй харилах шаардлагын үед метрээс илүү ойртох боломжийг бүү олго.
-          Тайван байхыг хичээ.

Харин Их Эзэн хааны замчилсан Тэнгэр, Монгол, Газар дуудлагын тусламжтайгаар заавал дээрх зөвлөгөөг даган алсын зайнаас хүнтэй харилцах шаардлагагүй ч гэлээ илт муу энергитэй хүнээс дөлж, энергиэ соруулахаас сэргийлэх хэрэгтэй гэж бодогдлоо.

Ер нь хүн өөрийн аура дээрх мэдээллийг удирдахад хэцүү, нэг хүний бодол нөгөө хүнд хангалттай хол зайнд ч хүрч байдаг мөн хэлээгүй зөвхөн бодоход л мэдээлэл дамжигдан хүлээн авах бүтцээр дамжин очно.  Хамгийн аюултай нь бүтэн өдөр, сар, жилээр хөндлөнгийн бохир мэдээллүүдээр дүүргэгдэн ямар нэгэн ухаангүй үйлдэл хийх, стресст орох, өвчин зовиур болон илрэх хүртэл үргэлжилсээр байдаг. Бидний өвөг дээдэс үүнийг цагаан, хэл ам хүрэх гэж нэрийдэн ирсэн билээ. Мөн аурагаар дамжуулан хэдэн үеэр нь хараах хараал ч байдаг гэнэ. Учир нь аура гурван цагийн мэдээллийн төвлөрөл байдаг.

Аурагийн гажгийг засах йогийн дасгал, энергин эмчилгээ зэрэг төлбөрт үйлчилгээнүүд байх хэдий ч Хөх Монголын иргэн бүр Тэнгэр Монгол Газар дуудлагаараа Нар, Сар, Сүүн эрчимээрээ аурагаа эмчилэн бүтэн, эрүүл байлгаж чадах боломжтой болсон.

Аураг атаархал, уур уцаар, доод түвшний бодлуудаас өөр зүйл хөнөөж чадахгүй, сайхан сэтгэл, хайраас өөр юу ч түүнийг тэтгэж чадахгүй.  Энергин бүрхэвчийг бүтэн байлгаснаар хөндлөнгийн нөлөөллөөс өөрийгөө сэргийлэх чадвартай болно, мөн бид эрчимжиж гэгээрсэнээр барууны орнуудын улс төрд хэрэглээд байгаа психотроника буюу сэтгэхүйг удирдах халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой.
ИЙМД УУР БУХИМДАЛ, СӨРӨГ БОДОЛ, СӨРӨГ ҮГ ХЭЛЛЭГ, БУРУУ ГАЖУУД ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ТЭВЧИН ТАТГАЛЗАЖ, БУСДАД ҮЛГЭРЛЭН, ГЭРЭЛГҮЙ (энергиэ хорон муу хүмүүст соруулсан) МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ АВАРЧ ГЭРЭЛТЭН БАДАРЦГААЯ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР