2011-12-31

Шинэ оны гайхалтай бэлгийг хүлээн авна уу.


Хөх Толбот Монголчууд та бүхэндээ шинэ жилийн хамгийн гайхалтай бэлгийг хүргэж байна. Тэнгэрлэг Монгол хүн та хэзээ нэгэн цагт ийм бэлэг хүртсэндээ, үүнийг харсан хувь заяандаа, тэр азтай мөчөө насан туршдаа дурсан санаж баярлах болно гэдгийг амалж байна. Та энэ бэлгийг хүртдэг туйлын азтай хүн юм.


бэлгэн дээр дарж бэлгээ үзнэ үү


Жич: Энэ бэлгийг бэлтгэн түмэндээ хүргэсэн Гэрлийн Өргөө бүлхэмийн эрхэм андууд 
Баяр-Оч, Ундрах нартаа гүнээ талархал илэрхийлье.


МОНГОЛ ТЭНГЭР ҮНЭН ХОЛБОО

2011-12-30

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР


ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

Монголчуудаа та бүхэндээ эх орон, төрөлх нутаг, элгэн садан, хөх ардууддаа дахин заларсан Хааныхаа мэдээг хүргэхдээ баяртай байна.  Их Эзэн Чингис Хаан бидний энэ ертөнцийг өөр ертөнцтэй холбож байдаг улаач буюу бөөгөөр дамжуулан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдаж байгаа тухай яг одоо болж буй бодит түүхийг та бүхэндээ хүргэж байна.
Эзэн Хаан Монголдоо эргэн залраад олон зууны турш шарлаж, улаарч, харлаад байгаа Хөх Монголыг дахин мандуулж, дайчин удмаа босгон даян дэлхийг дахин цуурайтуулахаар үйлээ хийж эхлээд байна. Тэнгэр заяат Монголчуудын хөх толбыг эрчимжүүлэн, босоо заяаг сэргээн дуудах шидэт тарни үг болох  Тэнгэр Монгол Газар дуудлагыг Хөх Толбот Монгол хүн бүр сэтгэлээсээ хэлж эрчмээ аван биеэ засах ёстойг зарлигдав.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэрэглэн хөх толбоо сэргээн эрчимжүүлж, биеэ засч буй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэн зөвхөн Хөх толботонд байдаг энэ тэнгэрийн заяаг биеэрээ мэдэрч өвчин эмгэгээс салан эрүүлжиж, эерэг энерги аван сэтгэл санаа өөдрөг болж, архи, тамхинаас гарч, ахуй амьдрал нь дээшлэн, амар амгаланг цогцлоож, уур уцаараа таягдаж,хайр энхрийллээр бялхан, стресс бухимдлаа тайлж эрчим энерги байгалаас аван, зөн билиг, авьяас нь сэрж, өвөг дээдсээ олж мэдэн, үнэн түүхээ хайж судлан, өмөөрөх өвгөд дээдэс, халхлах хаантайгаа мэдэж Тэнгэр заяатай ард түмэн гэдгээ баталж байна.

Үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100-н жилийн баярын мэнд хүргэе!(Өвөр Монголчуудаас)


Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монгол ах дүүсийн өмнөөс хүргэж байна.

Бидний Монголчууд!
Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор Хүн бол ертөнцийн салшгүй нэгэн эд, эс гэдгээ ухамсарлан ойлгож байгалийн хуулинд захирагдаж явах нь туйлын ҮНЭН хэмээx хосгүй их оюун санаа, үзлийг бий болгосон, аугаа их түүхтэй ард түмэн билээ.

Энэ утгаараа, даян дэлхийн бүхий л ард түмнийг энэхүү шударга, үнэн үзэл санаанд захирагдахыг тулган шаардаж удаа дараа байлдан дагуулж байсан юм.
Тийм ч учраас хорвоо дэлхий Монголгүйгээр оршин тогтнох арга үгүй юм.

Ундрах: Гэрлийн дайчиддаа зориуллаа.

Үлгэрийг
Амар сайханд нь жаргуулахын тулд
Амаргүй үйлийг хийж барах ёстой
Аливаа зүйл хялбараар бүтдэг бол
Айх айдасгүй жаргаж л байх байсан.
Төдийгөөс өдий хүртэл
Түмэн зовлонг туулан байж
Төрөлх нутгаа алдалгүй
Төвөгт их бэрхшээлийг
Туулж давсан өвгөд буурлууд минь
Тоочиж яншиж эс өгүүлсэн ч
Толгой томт би хагас хугасаас нь
Та бүхэндээ сануулахаар
Тархиндаа нэгийг бодоосой гэж
Тайлбар богинохон нийтлэл
Толилуулж буйг хүлээн авна уу
Гээгдэх цаг ойрхон байна
Гэгээрэх хугацаа богинохон байна
Гэнэн бодлоосоо салаач
Гэтэж буй аюулыг санаач
Тэнгэр Дээдсүүд минь
Тэвдэж буйг ухаараач
Тэнхээрч сэтгэлээ чилээн
Тэвээрэгжин оюунаа тэлээч, АНДууд минь

2011-12-29

Жанжин Д.Сүхбаатарын захиас


Д. Сүхбаатарын хойчийн эрхэмүүдэд захисан захиас
Хойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их удаагүй байна. Та бүхэндээ сургамжлан захихын тулд, өргөн гол гатлуулж өндөр уулсыг давуулан халагдан улирах он цагийг дамнуулан энэхүү захидал мэтсийг хичээнгүйлэн сонсгож гарт тань бариулж байна. Гэгээн богдын айлдсанаар нэгэнт захидал мэтс нь үеэ гээж (цахим) шуудан бий болсон байх ба, хэрэв ийм бөгөөс утасны үзүүр (дэлгэцийн араас) мэндийг тань мэдэж амрыг эрье.

2011-12-28

Бавгар Сахал Нострадамусын зөгнөлөөс Аянга удганы тухай олж мэдэв


Алдарт зөгнөгч Нострадамусын зөгнөлийг Гэрлийн Өргөө бүлхэмийнхэн /Долгормаа, Мөнхцэцэг/ орчуулан та бүхэнд хүргэж байна.  Энэхүү зөгнөлд Аянга удган, Их Эзэн Хааны тухай маш тодорхой зөгнөсөн нь гайхалтай. Тун удахгүй энэ зөгнөлүүдийн тайлбарыг хийн та бүхэндээ хүргэх болно. Аянга удганы блог, Их Эзэн Хааны айлтгал, Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай уншиж мэдсэн хүмүүст бол эдгээр зөгнөлийг хараад л тайлал нь тодорхой санагдана.

2011-12-25

Төгсбадрах: Гэмшил

Гэмшил 


Хайр зөвхөн бурханаас эхтэй гэж хайрлуулав. Хайлуулав. Дуудуулав
Хар гэм хүнээс эхтэй гэж хажиглав. Сэжиглэв. Сэнжилэв.
Байгаль дэлхийг бурхан бүтээсэн хэмээн баясуулав. Цэнгүүлэв. Сэнхрүүлэв
Бузар бүхнийг гэм нүгэл бүтээсэн гэж гүтгэв. Гүрийв. Гүжирдэв.


Ардчилал бол алт хэмээн алиатав. Амраглав. Ам уралдав. 
Алаг дэлхийг хэсэгчилэх арга болгов. Боол болгов. Босс болов
Хүний эрх тунхаглаж хөөрцгөөв. Дэвэрцгээв. Хөөсөрцгөөв
Хөрстөөс төрснөө умартан хөрөнгөжиж хэсэг нь хөлчүүрхэв. 


Шинжлэх ухаантны бүтээлийг шимтэв. Судлав. Шагшив
Шинэ ололтыг биширч шүүс алдав. Шүлс гоожив. Шаагив
Шинжилснээс сэтгэж мөнхрөх мөнгөжихийг бүтээв. Шуурав. Бүдрэв.
Шилмэл бүхнийг хураан шинэ оюуныг бүтээв. Зарлав. Зараалав. Зарав


Билиг байхгүй аргыг бишрэв. Хошуурав. Хэрэглэв
Билчээр даахгүй бодлогыг бэлэнчилэв. Хуулав. Үрэгдэв
Байгалийг эрхшээнэ гэж балмад авирлав. Давшилав. Нураав. 
Буруу зөвийг ч ухааралгүй бүгд ухав. Хуйлрав. Дулдуйдав 

Лхасран: Сэтгэгдэл


Монгол хүн болж төрснөөрөө бахархан дээд тэнгэрийн гэрэл соёрхохыг үзэх их хувь тохиол бидэнд заяажээ. Ном сэтгүүлээс бөө мөргөлийн тухай уншин гайхах бишрэхийн төдийхөн байсан бид нүдээрээ үзэн биеэрээ туулах түүхийн гэрч болж байгаагаа төдийлэн сайн мэдрэхгүй л байлаа. Бид өдөр бүр л давтагдах нийгмийн амьдралын доройтол руу уруудах галт тэрэгний  хурданд аль хэдийн дасчээ.
Учир ёсон хэлэлцэх төр үгүй болж уух идэхийн хуулийг ханцуйндаа наймаалцах ноёд түшмэдийг харан, зарчимгүй амьдрал-залуургүй онгоц шиг аюул нүүрлэж, засаг барих гэж зусар горилохын нэр болсон энэ нийгэмд шударга гэгддэг нь  шулаачаас илүү шоовдорлогдон, зөв явах нь зүүн дээр гишгэхээс ч хэцүү болж, үүнд сөхөрсөн нь зомгол мэт аялдан хөвж, үүнийг сөрсөн нь сөнөсөн онгоц шиг өнчрөн, зүйтэй хүмүүн нөмөр эрэн ганцаардахдаа өөрийн эрхгүй үнэний үзүүрийг тэмтчин өмөглөх эзэн дээдсийн ёсонг өөрөөсөө асууруун.

2011-12-22

Төгсбадрах: МАЛ-ЧИН


МАЛ-ЧИН Мал Монгол улсын мандан бадрах үүсгэлийн нэгэн эрдэнэ, гал голомтыг тэтгэгч эрчим ЭХ-т арвин ариун баялаг билээ. Өмнө хаанаас ч билээ гал голомтыг ГАЛ МОД гэж тайлсныг уншиж байсан санагдав.  

Өдгөө бид саачихвал СҮҮ, муулчихвал МАХ, арьс хөрсийг хөдөрчихвөл ДЭЭЛ, жийчихвэл ГУТАЛ хэмээн бодохоос илүүг сэтгэхгүй болчихоогүй байгаа. ӨТҮГЭ үеэс өнөө бидний үе хүртэл уух умдаан, идэх идээн, эдлэх хувцас болж, хол ойрыг ойртуулж хоёр сэтгэлийг нийлүүлж, холбоос сүлжээс болж нууцын оронд нэвтрүүлж, улс гүрэнд таниулж, улсын хүчийг зузаатгаж тэтгэсэн нь туурга тусгаар улсын бэлэг билгүүн болж ТУГ СҮЛД-энд заларсан ҮНЭН учиртай.  Газар эхийн хэвлийд дэх баялагт хэт шунамхайрсан хэдэн халтар цаасанд нүд сохорсон урт дураар ТӨР бологсод маань МОНГОЛ ахуйг сөнөөн мөхөөж байгаагаа мэддэггүй бололтой. 

2011-12-21

С.Нарангэрэл: АЯНГА УДГАНЫ ТОЛГОЙ ОНГОДЫН ХОЁР НЬ БУЮУ МОНГОЛЧУУДТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ТҮҮХ



1.ТӨМӨР ХААН. Доголон Төмөр хааны тухай бидний мэдэх зүйл бол бас л дайн дажин, аллага хядлага, эзлэн түрэмгийлэгч, эвдлэн сүйтгэгч... Гэтэл энэ агуу өвөг дээдэс маань хэн байж вэ?
Тэрээр өнөөдөр гэхэд л Аянга Удганы нэг онгод болж 675 жилийн дараа эх нутагтаа хий бие, хийсгэлэн дүрээрээ  бууж иржээ.
Аянга Удган өөрийн тэмдэглэлдээ “...Төмөр хааны сүнс анх өргөөндөө морилоход маш инээдтэй юм болж билээ. Би суучихсан бөөлж байхад нэг хүн орж ирээд гадаадаар ярив. Би огт ойлгоогүй ч “Монгорү” гэх үгийг хэд хэлэхийг л тогтоов. Тэр орж ирээд гэрийн тооныг харан гайхаж, өргөөг нэг бүрчлэн хараад ихэд орь дуу тавин уйлсан. Тэр үед би гэрэлтэй бөөлдөггүй, босоод удаагүй байсан ч тэрээр гэрийг харж уйлаад бас маш их сэтгэл нь хөдөлж баярлан арай гэж уйлж дуусаад “Гэр, гэр, гэр, гал, гал ямар сайхан юм бэ” гээд “Би хаана байна?” гэхэд Бяцхан түшээ: “Та Улаанбаатарын Гачууртад байна” гэхэд. Ихэд гайхан “Ямар улс юм бэ?” гэлээ. “Монгол” гэхэд бас дахиад л баахан уйллаа. “Би Монголдоо ирчихэж” гээд ихэд баярлалаа.  ...Тэр ямар ч гэсэн тэр зүгийнхээ дуу, хуур, бүжгэнд маш дуртай. Сэтгэл нь уярч бас Үлэгбек хүүтэйгээ ижил тэр эрээлж мяраалсан барилга байшиндаа жигтэйхэн дуртай юм байна лээ. Тэр барилгуудын зургийг анхааралтай харан “Бүгд учир утгатай нууцтай, энэ бөөрөнхий орой чинь гэр шүү дээ” гэж байсан.” гэж бичсэн  бий.

2011-12-20

ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ


Дээд тэнгэрээс заяагаар төрсөн
Тэнгэрлэг их нэрийг биедээ оршоосон
Дэлхийн улсын төрийг авсан
Тэнгэрлэг төрсөн 
Чингис хаан

Суут тэнгэрийн язгуурт
Суу заль ихт
Сургал үгүй билигт
Солбил үгүй засагт
Сод төрсөн 
Чингис хаан

Тэмүчин баатар нэрт
Дөрвөн эрдэнийн хатант
Дөрвөн хүдэр дүүт
Дэлхийн улсын эзэн болсон
Чингис хаан

Одод тэнгэрт ч заяагаар үүдсэн
Онон мөрний Дэлүүн болдогт төрсөн
Онг /Ван/ хааны төрийг авсан
Олон Хэрэйдийг эзлэн мэдсэн
Ордос түмнийг төвлөн суусан
Олон улсын эзэн болсон
Чингис хаан

Сансармаа: Таван хүрдэнг өөрийн мэдэх чинээгээр тайлах гэж оролдов

Таван хүрдэнг өөрийн мэдэх чинээгээр таллах гэж оролдов

Огторгуй болоод газрын доторхи нууцыг онол болгож
Оршихуйн таван хүрдэндээ удамшилт хүчин хурааж
Оул бие нь эрхийн авъяас олж огоул богосон
Огоул бие нь мон-ыг нэү байдалд голлож монгол болсон
Удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэр дор
Ээж чинь амьдарч явахдаа хүслийн зүйтний
Энэ алтан номоо Мон-ыг голлогч бүгдэд
Энх ам арын өсхэ хурд болгоож мэдвэл зохихуйд өргэмүй

Нэг ийм эвлүүлэг хийчихлээ энд өгүүлээд байгаа оршихуйн таван хүрдэн, удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэрийн талаар ярилцах гэсэн юм. Урд нь чандмана 3 эрдэнийн талаар задалж өгүүлсэн бол одоо энэ чандмана гурваа задалж 5 хүрдэн болгож хувиргавал өнөөх 5 мах бодь гэдгээ ярих болно. Та бүхэнд алтан судар файл хэлбэрээр байгаа бол файнд гэдгээр нь ороод тав гэж бичээд хайгаа үзээрэй. Энэ тавах хүрдэнг миний бичсэнтэй уялдуулж холбох гээд үзээсэй гэж хүсэж байна.

Алтан судар дээр 5 ийг дандаа хүрдэн гэж бичсэн байдаг. Тэгвэл хүрд гэж юу вэ? Та нэг төсөөлөөд үздээ хүрд гэхээр миний төсөөллөөр эргэлдэж буйгаар төсөөлөгдөж байна. Тэгвэл ардын анагаах ухаан зурхай дээрээс 5 мах бодь бие биенээ тэтгэн эргэлдэж байдаг. Яг энэ тухай өгүүлэх гэж зорилоо.

За зурхай дээр өгүүлдэг 5 мах бодын тухай эхлээд өөрийн мэддэг хирээрээ тайлбарлавал. Гал, ус, мод, төмөр, шороо байдаг эд бүгд бие биенээ тэтгэдэг бас хоорондоо харшилдагаар ч байдаг үүнийг хүрдэн хэлбэрээр нь зурж үзүүлвэл илүү тодорхой болох байх.





Энэ зураг дээрээс харвал бүгд зөв эргэлдэх хүчинд орвол амьдарлыг тэтгэх 5 хүчний тухай бага ч гэсэн ойлгох болов уу. Удаах хүснэгтээс харвал хоорондоо зохицох байдалыг эх хүү нөхөр дайсаны шинжүүдээр тодорхойлж гаргасан байна. Жишээ нь: бид төмөрийг хайлуулж сүх хийдэг сүхээр мод хагалж түлээ бэлддэг харин мод нь ус шороо 2 байж ургадаг хөрс шороо нь төмөрийг өөртөө агуулж байдаг харин төмөр зөвхөн галд хайлж урсдаг. Ингээд л амьдрал үргэлжилсээр л...
За тэгвэл удамшил зөв амин хүчин гээд байгаа нь ямар учиртай юм бол бөөн мод төмөр гээд л хатуу биесийг яриад байдаг тэгвэл тэр амин хүчин хүний бие болон сүүтэй ямар холбоотой юм бэ? “Удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэр” гэж юуг хэлээд байгаа юм бол? Хүний биед хийн долоон хүрд байдаг гээд хэлээд яриад байхад бас 5 хүрдэн гээд өөр нэг хүрд гараад ирлээ энэ юу юм бол? Тэр 5 хүрдэн гээд байгаа нь бүр хүний удамшилд ээлтэй хүчин гэхээр их л чухал зүйл болж таараад байна. за тэгэхлээр энэ 5 хүрдэн гээд байгааг дээрх зураг хүснэгтэд үзүүлсэн шиг хүний бие дотор оршдог гээд уламжилалт анагаах ухаан батлаад хүнийг эмнэж анагааж явсаар иржээ. Тэгвэл хүний бие дотор ямар мод, төмөр, гал, ус,шороо байдаг юм бэ? Хачин байгаа биз... 

Хүний бие дотор 5 цул эрхтэн гэж байдаг тэр эрхтэнүүд бүгд халуун болон хүйтэн гээд өөр өөр шинж чанартай байдаг. Бүгд бие биесээсээ хамааралтай нэг нь өвдвөл нөгөө нь дагаж хямарч өвчилөх жишээтэй байдаг. За энэ хэсэг дээр илүү их анхаарал тавихыг хүсэж байна угтайчууд тэр тусмаа үүнийг маш сайн мэддэг болох учиртай!!!


Энэхүү зураг нь хятадын хар зурхайн онол  гээч дээр байдаг боловч миний бодлоор энэ нь монголын уламжилалт анагаах ухааны нэгэн хэсэг нь болж өгдөг. Магадгүй Монгол улсын нийслэлийг Бээжинд аваачих үед нутгаасаа гарсан судруудын нэгэн хэсэг байж магадгүй гэж боддог. Та бүхэн авах гээхийн ухаанаар тунгаан уншиж ойлгоорой.
5 цул эрхтэн нь 5 сав эрхтэнээ дагуулдаг бөгөөд тэдний шинж тэмдэг илрэл нь цэцэг гээч дээр илэрдэг жишээ нь: уушиг бохирдсон олон жил тамхи татсан хүний хамар дээр барсайсан батга шавсан байх жишээтэй байдаг. Цэцэгээр нь анхан шатны оношийг тавиж болдог байх нь. Нүүрний өнгө хэлбэр дүрс нь тэр хүнийг илтгэж байдаг бөгөөд солонгосын уламжилалт анагаах ухаан дээр хүний аураг харж чадвал хаана ямар өнгө дутсан болон хаана харлаж цоорсныг харж чаддаг хүн бол гайхамшиг гэж хэлж байсан. Тийм хүнд ямар нэгэн оношлох багаж төхөөрөмж судас барих хэрэггүй шууд нүдээрээ хардаг гээд л дэлхийн хамгийн ховор гайхамшигийн тухай яриж байсан. Тэр солонгос багшийн гайхан шагширч мөрөөдөөд ч хүрэхгүй тэр гайхамшигт хүрэх зам бидний гарт байгаа гэвэл та итгэх үү? 
5 цул эрхтэн яагаад удамшилд ээлтэй хүрдэн болчихов? Энэ нилээн ээдрээтэй асуудал байгаа юм энэ талаар буюу энэ нийтлэлийг бичихийн тулд өвөөгөөсөө болон хүндэлж явдаг багшийнхруугаа явж будаа идэх хэрэг гарав. За идсэн будаагаа та бүхэнтэй хуваалций.
Бидний мэдэх 7 хүрд байдаг тэгвэл монгол ухаанд 5 хүрд байдаг гэхдээ эд их ойролцоо утга илэрхийлдэг. Ялгаа нь монгол хүрдэнд мэлмийн хүрд хэвлийн хүрд 2 байхгүй. Бас иогчидийн өгсүүлэх гээд байдаг кундалини нь үндэс хүрд буюу хамгийн доод хүрдэнд байдаг гэж үздэг тэгвэл монгол ухаанд тэр зүйл яаг адилаар хирнээ зүрхэн хүрдэнд байдаг гэж үздэг байх юм. Магадгүй энэнээс үзхэд монгол хүний дээд заяатай гэдэг нь харагдах байх л даа. Энэ тухай дэлгэрэнгүй ойлгий гэвэл иогийн тухай маш сайн олголттой байж энэ хүрднүүдийг ойлгож мэдэх болно. Жишээ нь: (хамгийн доод хүрд “үндэс хүрд” нь иогчидийн талбарласнаар сайн шинж нь “эхийн хайр адил ариухан өсч томордоггүй хүүхэд мэт гэнэн, гэм зэмгүй ёс суртхуунтай хүрд гэж үздэг. Сөрөг шинж нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно”  энергийн хүрдүүд ба судлууд  Равиндра кумар  Редактор Ганеша “рэйкийн багш” номноос оруулав.)

Тэгэхлээр алтан судар дээр гэнэн байхыг энэ дээр өгүүлсэн шиг сайн тал гэж үздэггүй байх нь:  Гэнэн
Гэгээрлээс гэгээрэл рүү сонголт хийж чадахгүйн 
Гай гэмээр шалгагдах гэнэн хэмээх үйлийн үр байдаг 
Иргүн хэмээх амьдрах чадвар хоосорвоос гэнэн болму 
Их засгийг халваас гэнэн болгохын нялуун дайн ирмү 
Хөх хэмээх ИЭ дүнийг гээж мартваас гэнэн болму 
Хөгийн болгох замыг сонгуулдаг шулуун дайн ирмү
Монгол хэмээх хүслийн зүйг хүнээр соливоос гэнэн болму
Морьтон баатрын орныг дай яараар мөхөөх халуун
дайн ирмү
Гэнэн, донгио, хүлцэнгүй байвал гурван дайяарт
Дайжуулагдму


“ Хөх хэмээх ИЭ дүнийг гээж мартваас гэнэн болму” хэмээжээ миний бодлоор хөх толботой монгол хүмүүнд энэ үндэс хүрднээс кундалини өгсөх биш зүрхэн хүрдэнд оршдог гэдэг нь үнэн болж таарах гээд байна.” удаах хурал дээр та бүхэн хүсвэл тодорхой тайлбарлаж өгвөл илүү ойлгох байх “  

Зүрхэн хүрдэнг товч тайлбарлан бичвэл” энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархиний хэсэгтэй шууд холбоотой. Тархиний энэ хэсэг дээд ур ухаан хийгээд, бүтээлч үйл ажиллагааг тэтгэн дэмждэг ба зүрхний өөрөөс нь гарах сэтгэхүйн энергийг хүлээн авч дамжуулна гэсэн үг. Тухайлбал бид зүрх хэмээх эрхтэнээ цус шахах миханизм мэтээр бодож ирсэн бөгөөд харин зүрх маань өөрөө сэтгэдэг, гадаад орчин, харьцаж буй үйлүүд, дээд оюун ухааныг мэдэрч тэдэнтэй харьцаж  чаддаг оюун ухаант эрхтэн болхыг тайлж ухаарч чадаагүй маань харамсалтай. Энэ хүрдийг сэргээсний дараа титэм хүрдний сансраас хүлээн авсан долгион болон зүрхний өөрийнх нь цохилтын долгионоос үүсэх ОМ гэсэн далд ертөнцийн дуу авиаг, дотоод дуу хоолойг  мэдрэх мэдэрхүйгээрээ сонсож чаддаг болно. Хүний тархин дотрох эмх замбараагүй бүх “шуугиан”, удаан үргэлжилсэн практик ажиллагаа, бясалгал дадлагын дараагаар дарагдан номхорч дотоод дуу авиаг сонсох төвлөрлийг олсны дараа л үүнийг сонсох боломж бүрднэ.” Хэмээжээ.

Тэгвэл би үүнтэй санал зөрж байгаа бөгөөд монгол хүн олон жил хичээллэж бясалгал хийхгүй зам мөрөө тэгшилж гэгээрхээр шийдвэл энэ хүч чадал шууд ирдэг гээд хэлчихвэл буруудахгүй болов уу? Өөр өөр хэлвэл монгол хүний тэр тусмаа хөх толботой монгол хүний бие организм сэтгэхүйн түвшин энэтхэг төвдийн иогчидоос өөр болж таараад байгаа юм. Үүнийг өөрийн бие дээр туршин үзсэн учир бардам хэлж чадхаар байна. олон жишээ хэлж болхоор боловч энэ нийтлэлээ төгсгөхийг хүсэв.





2011-12-18

Уулын өвөөд загнуулаад ирлээ


Уулын өвөөд загнуулаад ирлээ


Өдрийн амгаланг айлтгая.

Манай гэрийхэн та бүгд намайг хөдөө явна гэж хөөрснийг мэдэж байгаа бизээ. Би хөдөө очоод тархиа сэргээж нар сарнаас эрчим аваад их сайхан болоод ирнэ гэж бодож явлаа. Гэтэл замд гарсан даруйд толгой өвдөж эхэллээ. Арай хийн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Ноён ууландаа хүрлээ. Тэгээл гайгүй болох байх гэтэл толгой улам бүр өвдөж бүүр нэг хэсэг унтжээ. Унтаад сонин зүүд зүүдэллээ. Зүүдэнд ирсэн урт сахалт өвөө ингэж надад хүүрнэлээ. Ноён уул бол эртнээс Хүннүгийн язгууртны булш бүхий тахилгатай их хороо уул юм байна. Хэвлийдээ алт эрдэнэ бүхий их сайхан уул ажээ. 19-р зууны сүүлээс өндөр дээдсээ нуух гэснүү өөрийн хэвлийгээ хамгаалах гэснүү битүү модон хуяг нөмөрсөн гэнэ. Би өөрийн ажлын хүрээнд Ноён уулын моддын насыг 15-200 жил гэж тооцоолж байсан болохоор энэ тухай зүүдлээд гайхсангүй. Харин тэр моддыг хуяг байжээ гэдгийг л ойлголоо. Дараа нь өрөвгөр шар хүмүүн ирээд өөрийнх нь хэвлийд асан ах, дүү, хайртай хүүхдийнх нь ариун ясыг хөндөж их хорооны гортигийг сэтэлсэн гэнэ. Тэр буурал их настай хүн бөгөөд цагаан нэхий дээлтэй урт сахалтай таяг тулсан одон оройд гарахад олон овог чуулахад онго болгож залсан гэнээ. тэр өвөө:

2011-12-16

Ундрах: ГУРАВ ГУРАВ ГУРАВ ???


Бүлхэмийн гишүүд маань судраа судлаад, эрчимжиж гэгээрэх гээд их л завгүй байгаа. Та нарыгаа харж их бахархаж, бас баярлаж байгаагаа, мөн Агуу Дээдэс Буурлууд, Аянгат Удган минь бидний төлөө ихэд санаагаа чилээн, амрах тухлахыг мартан байгаад чин сэтгэлээсээ талхархаж байгаагаа  бичвэрээсээ өмнө илэрхийлье.
Бид хөрст дэлхийд хоёр хөлөөрөө алхан, агаар амьсгалан, хооллож ундлан, өөрийн гэсэн орон зайг эзэгнэн яваа. Орон зайгаа эзэгнэгч хэн бүхэн орчлон ертөнцийн үүслийг сонирхон ажиг, сураг тавьдаг нь ойлгомжтой. Энэ сонирхолоо далд хүсэлдээ тээн Алтан сударыг уншиж эхлэх үед бүх зүйлийн эхлэл үндэс гурвалаар бүрдэж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татан “Яагаад заавал ГУРАВ гэж?” гэсэн асуулт толгойд эргэлдлээ. Алтан судар уншиж эхлэх үед маш их гурвал байгааг АНДууд минь ажисан байгаа:

-          ИЭ ЭКЭ МОНОГУУЛ Улсын үүслийн үндэс - Оул, Ахуй, Тархи үндэс

-          Улс үүсэхийн алтан эрх – Өтүгэ, ГэрИЭ, ИЭ ЭКЭ Жай СУУ ИЭ КҮ

-          ИЭ ИКЭ МОНОГУУЛ Улсын алтан үүсэл – ЭрДэмт КҮ сурлага, Эртний язгуурын эвлэрэлийн ГэрИЭ, БӨӨ гэгээн Эл ТӨРийн ЗӨН

-          ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын алтан үүсэл – ЭрДэмт КҮ сурлага, Эртний язгуурын эвлэрэлийн ГЭР ИЭ, БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН

-          Ур дүй – Өтүгэ, Кижи, КҮ ЭН

-          Үүслийн Оройн Дээд Сав Шим гурвал Амин Эх – ГЭР ИЭ, КҮ ЭН, АНД

-          Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ – Уялга, ГЭР ИЭ, Алтан Дээд Үнэний Онол

Асуултандаа хариулахын тулд хийсвэрлэлтийн болон өрнийн логик аргыг ашиглая.

Бидний амьдарч буй орчлон гурван хэмжээст орчин. Өөрөөр хэлбэл урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжүүр байх бөгөөд үүнийг ашиглан эзэлхүүн гэгч хэмжээсийг тодорхойлж болно. Үүнийг хүн бүр мэдэх хэдий ч сэтгэхүйдээ илүү сайн суулгахын тулд дараах хийсвэрлэлтиг төсөөлье.

·          “Бид 1 хэмжээст орчинд амьдардаг байсан” гэж хийсвэрлэе. Тэгвэл бид шулуун ч юм уу, муруй ч юмуу зураас л дагаж гулсдаг цэг байна гэсэн үг. Хэмжүүр нь урт, хэмжих нэгж нь мм, см, дм, м магадгүй км. Хамгийн мундаг нь хэрчим байна. Гэхдээ ийм байвал хэн нэгэнтэй зэрэгцэнэ гэж үгүй, гүйцэнэ гэж үгүй. Хэний ард эхэлж гараанаасаа гарсан /төрсөн/, түүнийхээ ард явсаар барианд орно /үхнэ/. Хэн нэгэн сайн байж чадвал урдах, хойдох цэгээ ‘залгин’ хэрчим болж болно. Тиймээс явах чиглэл нь урагшаа, хойшоо.

·         Дараагийн хийсвэрлэл “Бид 2 хэмжээст орчинд амьдардаг”. Энэ тохиолдолд бид хавтгай дүрс л байна. Яагаад гэвэл зөвхөн урт, өргөн гэсэн 2 л хэмжээстэй Декартын хавтгайд зурагдах хавтгай дүрсүүд л байх нь. Төсөөлбөл В5, А5, А4, А3 гээд бичгийн цааснууд шиг янз янзын хэмжээтэй гэхдээ өөр өөр дүрстэй байж болох байх. Усанд хөвөх нимгэн цаас шиг зөвхөн хавгай дээр л гулсаад байна. Хэмжүүр нь талбай, хэмжих нэгж нь мм2, см2, дм2, м2 магадгүй км2. Энэ тохиолдолд хийх үйлдэлийн тоо олширч наашаа цаашаа, баруун зүүн тийшээ хөдлөх боломжтой болно.

·         Одоо бидны орчин 3 хэмжээст, огторгуй дахь биетүүд /өмнөхийн адил геометрээр илэрхийллээ/. Бид өөр өөрийн орчиндоо урт, өргөн, өндөрөөр тооцоологдох эзэлхүүн хэмээх хэмжүүрээр, мм3, см3, дм3, м3 цаашлаад км3 гэсэн хэмжих нэгжээр жишүүлж болно. Бидний явах чиглэл тал тал тийшээ, бас дээшээ доошоо гэсэн чиглэлүүдээр хөдөлгөөний шилжилт хийгдэж болно шүү дээ.

Энэ логикоор авч үзвэл 4, 5, 6 гээд л хэдэн ч хэмжээстэй орчин байж болно. Гэхдээ тэрийг хэн ч төсөөлж чадахгүй, байдаг гэдэгт ч итгэхгүй. “Буурлууд бодлын хурдаар дэргэд чинь очдог” гэж Удганыхаа хуучилсанаас ургуулан бодоход: Дээд оюун ухаан буюу онгод буурал, дээдсүүд минь бидний үл мэдэх олон хэмжээст орчинд амьдарч олон янзын хөдөлгөөний шилжилтыг хийж чаддаг болж таарах нь. Өөрийн гэнэн бодлоор логикдвол онгодууд өөр өөрийн зиндаа, хүчээсээ хамаарч ялгаатай хэмжүүр бүхий орчинд ‘амьдарч’, өөр өөр чадал, идтэй байдаг байж болох юм.

Эцэст нь дүгнэхэд яагаад гурав гэж асуух нь миний хувьд “Ундрахаа чамайг хэн гэдэг билээ?” гэж өөрөөсөө асуухтай агаар нэгэн мэт санагдлаа. Энэ чинь бид өөрсдөө шүү дээ. Тэгэхээр 1 юмуу 2 хэмжээст орчинд төрөөгүйдээ баярла, харин олон олон хэмжээст орчинд төрж чадаагүйгээ сайн ухаар. Бид өөрсдийн сэтгээд ч хүрэхгүй хэмжээст орчинд төрөх боломж байгаа бөгөөд энэ нь зөвхөн биднээс өөрсдөөс л хамаарна.

Тиймээс бүлхэмийн АНДууд минь хурдан гэгээрч илүү гайхамшигийг мэдэрье, бас бусдад ч ийм боломжийг нээж өгцгөөе !!!

2011-12-15

Төгсбадрах: БОДРОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ ХАРАМСАЛ


БОДРОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ ХАРАМСАЛ

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай ... гэж дуулаад л баясаад л нээрээ л үнэн шүү бидний Эх орон Эх болсон дэлхий минь гээд ярилцаад 5 дах өдрийн лекц, хагас сайн өдрийн Сонин уншлага энэ тэрд суун намын суртал ухуулагч нарын сэнхрүүлж байсан санаанд орчихлоо. Одоо бид чинь Ад үзээд адлаад орхисон нийгмийн байгальд ҮЗЭЛ СУРТАЛ-аас ч дорой сэтгэлгээтэй болчихсон юмуу даа. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид, Улс төрийн товчоо, Тусгай хангамж эдлэгчид гэж ирээд л дайрч боорлоод л аваад хаячихсан. Залуучууд л энэ цагийн эзэд ... Огцрохгүй бол өслөө, жагслаа... гээд баахан сүржигнэж. Ингэж аашилахдаа Төрийн эрхийг ард түмэнд нэртэй ШОУ тоглож эхлэсэн. Ийм байдалд орох юм чинээ санаагүй олон түмэн тэдэнд итгэсэн дэмжсэн. Одоо яав. Төрийн толгойд гарчихаад тэр нэгэн цагт хэлж байсан үг, үйлээ мартчихаад Тансаг гэх өндөр зэрэглэлийн хангамжийг өөрсдөдөө бий болгон ард гэх олноо Дарь Эх, Улаан чулуутын Овоо дахь хогийг цэг рүү шахаж эхэлсэн бишүү. Эх орноо эрх мэдэл эд хөрөнгөндөө давшуурсан тэд баялаг бүхий газруудыг ЛИЦЕНЗ нэрийн дор хэсэгчилж авцгаачихаад гадныханыг царайчлан дулдуйдаж ард түмний нэрийн өмнөөс худалдан зөвхөн өөрсдөө хөрөнгөжин бузгайрч буй бузарлагчид болчихжээ.

2011-12-14

Хан Тайшир домгийн эхлэл газар


ХАН ЭЦГИЙН БУУРЬТАЙ ХАНТАЙШИР МИНЬ


“Тунгалаг тамир” кинон дээр Цахиур Төмөр Түгжилтэй хамт адуу хөөж яваад тэнгэрийн хаяанд торолзогч алс холын уулсыг зааж “Тэр уулыг харж байна уу, тээр, тэнгэрийн хаяанд. “Тайшир хан” гэдэг уул даа” гээд хэнгэнэтэл санаа алдаж байдаг даа. Цахиур Төмөрийн тэр үгэнд нутгаа гэсэн тэмүүлэл, хайр, тэр нутагт нь аргамжсан хувь тавилангийн дурсамж, амь амьдралынх нь утга учир, тэр ч бүү хэл үхэл, мөхөл нь хүртэл батган шингэсэн мэт санагддагсан. Яг тийм дүр зургийг би киноны дэлгэцнээс биш нүдээрээ харсан билээ. Магадгүй, тийм дээ ч Төмөрийн тэр үг сэтгэлд тэгтлээ хоногшсон байж болох юм.

1970-аад оны сүүлээр санагдана. Манайх хотод хэдэн жил болсны дараа нутаг буцаж билээ. Их дээд сургуульд орсон том хүүхдүүдээ бараадаж хотод ирсэн аав, ээж хоёр маань харин төв суурин газар идээшиж чадсангүй, нэг л хавар гэнэтхэн дэгэлзээд л байж сууж ядаад явчихсан юм. Нүүрэндээ үсгүй хүн бүү хэл үстэй адгуус хүртэл хаврын хаварт нутаг тэмцэн, дэгэлздэгийн жам юм хойно доо.

Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.


Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.

Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлснээр хүнд ямар ямар өөрчлөлт гардаг вэ? Дуудлагыг хэлсэн хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.

М.Ганзориг: уур уцааргүй тайван амгалан болж асуудлыг шийдэх гарц нүдэнд тод тусахаас гадна ажил үйлс саадгүй бүтнэ.

Мөнхгэрэл:  Миний хувьд: Юуны өмнө аура буюу гэрлэн бие сайжирсан бөгөөд Солонгосын No1 бөө намайг 2 жилийн дараа биеэсээ гэрэл цацруулна гэж хэлсэн. Үүний бичлэг нь хүртэл бий. Мөн шүлэг зохиох авьяасгүй байсан бол байсхийгээл толгойд үгнүүд мөр холбож бодогдоод байгаа. Өмнө нь шүлэг зохиох гээд суувал ямар ч үг толгойд орж ирдэггүй байсан бол одоо бол суугаал дуржигнатал нь зохионо доо хэ хэ. Тэгэхээр ТМГ дуудлага миний амьдралд баталгаатай нөлөө үзүүлсэн бөгөөд дарагдсан байсан авьяас билиг, зөн мэдрэхүйгээ нээж чадсан гэж бодож байна.

Р.Сансармаа: энэ дуудлагыг хэлсэн эхний өдөр хамаг бие халуун бөмбөлөг дотор байгаа мэт санагдсан тэр өдрөө халуураад чичрээд нэг л хачин байсан маргааш нь дуудлагаа дуудсанаас хойш бие зүгээр болж байсан. Миний хувид энэ дуудлагыг дуудаад сар гаран болж байна энэ хугацаанд нэг ширхэг эм уусангүй бие өвдөхыг мэдэрсэнгүй. Уул нь би чинь зүрх савалдаг бөөр өвддөг байсан заримдаа өөрийгөө байрж чадхааргүй уурлаж салгалдаг байсан гэдгээ гэнэт саналаа хэхэхэ өөрийгөө цоо эрүүл гэдэгтээ бат итгэлтэй явж байна шүү. Гэрээсээ одоогоор ганцаараа ханиад ч хүрдэггүй хүн болж таараад байна даа

2011-12-10

Долгормаа: Сүнсний талаар анхааруулга


Тэнгэр    Тэнгэр    Тэнгэр 

Монгол  Монгол   Монгол 

Газар      Газар       Газар


Гэрийн халуун ам бүлийн та бүхэндээ сүнс муу зүйлийн талаархи өөрийн мэдлэг сэдлэгээ амласан ёсоор хуваалцаж байгааг минь хүлээн авна уу. Энд би өөрийн биеэр болон  ах дүү, хамаатан садан нарын бодитоор мэдэрсэн зүйл харсан зүйл дээрээ үндэслэн бичсэн болохоор илүү дутууг нь тунгааж авах гээхийн ухаанаар хандана уу.

Муу сүнсний талаар ярихаас өмнө сүнсний ойлголтын талаар товч дурдъя.

Хүн эхийн хэвлийд бүрэлдэх үед түүнд сүнс анх оршино. Тухайн хүүхдийг төрөх үед биш дөнгөж бүрэлдэх үед л оршдог.  Тухайн эцэг эхийн уг гарвал, цусан холбоо бохирдоогүй эсэх, удамшсан зан авирын онцлогоос шалтгаалан мөн тухайн удмыг хариуцсан онгодоос төрөх хүүхдийг шинжээд тохирох сүнсийг томилдог тухай эртний үг дэлхийн бүх улсад байдаг. Бид энэ томилгоог заяа гэж нэрлэдэг бөгөөд хувь заяа ч гэх нь бий. Энэ нь тухайн хүний хэн болох нь төлөвлөгдсөн байдаг гэсэн ойлголт юм.  Гэхдээ хүнд заяагаа өөрөө өөрчлөх эрх бас байдаг ба үүнийг биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж ярихаас мэдэж болно. Христийн шашинд бол хүнд өгөгдсөн хамгийн том эрх бол сонгох эрх гэж бичсэн байх ба буддийн шашинд гэгээрэлд хүрэх зам мөрөөр илэрхийлэгддэг. Харин лалын шашинд Аллах тэнгэр хүсэлийг хүлээн авах эсхүл дагах гэх мэтээр ойлгуулдаг.  Хүүхэд төрлөө сайн төрөлийн сүнс, муу төрлийн сүнс бүрэлдсэн эсэхээс үл шалтгаалан хүүхэд гэмгүй гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхдийн орчин нь хүүхэд хэн болох вэ гэдэгт хамгийн ихээр нөлөөлнө. Олон сайн эцэг эхчүүд хэцүү хүүхдийнхээ төлөө шаналж муу эцэг эхтэй боловч сайн сайхан хүн бас байгаад байдаг нь нөгөө сүнсний томилгоотой холбоотой юм. Гэхдээ сүнсийг ч гэсэн хөгжүүлж сайжруулж болдог гэдгийг шашины урсгалууд номлоод байгаа нь бас хүнд өөрт нь их боломж байгаа гэдгийг ухааруулахын тулд байна.

2011-12-08

Ундрах: Өвгөд, буурлуудын өв их ухаанаас дэндүү өчүүхэн хэсгийг танин мэдэх гэж оролдов.


Хүний энергийн хүрдний талаар өмнө нь нийтэлсэн бөгөөд тайлбараа хийхээс өмнө хүний энергийн орон, бүтцийн тухай дурьдах хэрэгтэй мэт санагдана.

            Орчлон ертөнц мөн чанараараа ганцхан зүйлд орших бөгөөд энэ нь ЭНЕРГИ юм. Энергийн нягтарсан хэлбэрийг матери (бодит зүйл) гэнэ, харин нягтраагүй хэлбэр нь хий буюу долгион байдлаар оршино. Уг сийрэг хэлбэр бүхий энерги нь өөртөө мэдээлэл агуулж, дамжуулах чадвартай. Энэхүү нягтарсан болон нягтраагүй хэлбэрийн энерги нэгдмэл оршиж арга билгийг цогцлоодог байна. Үүнээс авч үзвэл амьтай, амьгүй ямар ч бие энергийн солилцоонд оршдог бөгөөд амьтай бие нь био-энергийн орчинтой байдаг. Хүний био-энерги бусад амьтдын био-энергиэс ялгаатай нь ухамсар, сэтгэцтэй салшгүй холбоотой байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл сэтгэхүй, оюун ухаан, сэтгэл, хүний хөгжил, боловсрол, хүмүүжил, төлөвшил, гэгээрэлтэй салшгүй холбоотой, хүнийг бүхий л зүйлтэй зохистой харилцаанд оруулах түлхүүр болж өгдөг гэсэн үг.

Ундрах: Чакра буюу энергийн төв


Чакра буюу энергийн төв
Хүний дотор энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц оршдог . Энэ систем нь хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг бөгөөд хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энергийн систем нь 3н энергийн шугам ба 7н энергийн зангилаа - “чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Хүний биеийн нурууны дагуу байрлах сувгийг төв судал гэх ба энэ нь сансрын эрчим хүчтэй холбох судал болж өгдөг бөгөөд төв судлын хоёр талаар өгсөх уруудах эсрэг чиглэлтэй ида, пингала судлууд оршино. Энэ гурван судлууд нь 1-7р чакра буюу хүрдүүдийг үүсгэдэг байна.
 
Төв судал буюу сушумна нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энерцийг агуулж байдаг. Тэрээр сүсэглэн бишрэх, өрөөлийг дэмжин туслах, аливаа шинийг нээх гэх мэт зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэт өөрчлөлтүүд энэ судлаар бий болдог. Төв судал идэвхжээд ирэхээр хүн үнэнийг эрхэмлэдэг, ухамсартай ариун үйлстэн болох замдаа баттай ордог.

2011-12-06

Дуулин: Их Хойд Бөө Гэгээн М.Ганболд гуайн тухай


Саяхны нэгэн өдөр миний бие Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх Ганболд гэдэг хүний залбиралд суулаа. Энэ хүн бол 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг аж. Сардаа нэг удаа их залбирлыг нийт 3000 хүнд хамруулан хийдэг ажээ.

Ганболд гэгч энэ хүн "Хэрэв Чингис Хаан буусан нь үнэн л юм бол нэг л юм асууя. Их Хойд Бөө гэгээн М.Ганболд гэдэг хүний шид чадалд хязгаар байна уу" хэмээн Аянга удганы блог дээр сэтгэгдэл бичиж байсан хүн юм.

М.Ганболд гуайн Хаан буусан үнэн худал эсэхэд эргэлзсэн энэ сэтгэгдлийг нь хараад энэ хүний талаар судлахад Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх бөгөөд дээр өгүүлсэн залбирлыг зохион байгуулдаг ажээ.

2011-12-02

Б.Мөнхгэрэл: Миний өчил /1 жилийн ойд зориулав/


Хөх Монголын Хаан
Хөрст дэлхийн аврагч
Эзэн Чингис Хааны улаач
Их Аянга удган танаа

Өндөр дээд буурлуудаа
Өнөө замбад залсаны
Өлзийт сайн өдрийн мэндийг
Өгүүлэн би хүргэюү.

Мөнхбат: Нэг жилийн ойн шүлэг


1 жил өнгөрчээ энгийн хүний хуанлигаар, бодхоор богинохон ч юм шиг
Нэгэн удган боловсорчээ энэхэн бяцхан хугацаанд, бодхоор яасан их зүйл болоо вэ
Орой нь битүүрсэн хөх толботонгууддаа зөвхөн үнэнийг ойлгуулах гэж л
Олноос олон шөнө нойргүй хоноо юу даа бидний анд Удган минь

Зүсийг нь хараагүй хэдий ч танийгаа бид хүндэлдэг билээ
Зүгээр л энгийн нэгэн монгол бүсгүй гэж боддог л билээ, гэхдээ
Их Хааны минь аргагүй сонгосон улаач гэж бодохоор
Эгэлгүй нэгэн Тэнгэр заяат гэж бид биширдэг нь үнэн билээ

Энгийн бид шигээ олны дунд бужигнаж явах нь сайхан байжуу гэж та бодоо юу
Эргээд харахад харамсалтай ч юм шиг санагдах юм, бусадтай ижил биш болхоор гэв үү
Үгүй дээ, та минь тайвшир, тийм биш, таны үйл биширмээр юм
Үрс биднийгээ аврах гэж л буусан Хаан минь аугаа юм

Алаг дэлхий минь, алтан нар минь, алиман сар минь амьтай гэдгийг
Алаглах цэцэгс минь, ариухан рашаан минь, атгахан шороо минь эзэнтэй гэдгийг
Буруу сэтгэлтэнд орших зай, амьдрах хугацаа үгүй гэдгийг
Бууж мордох энэ дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах ёстой гэдгийг

Махан бие минь дамжаад өнгөрөх дэн буудал билээ, мөнх нь сүнс юм гэдгийг
Магад бид хичээгээд, ухаараад, зүтгэвэл бидний өвгөд өмнөөс минь баярлана гэдгийг
Маргааш гэж нэг өдрийг бор хоног төдий биш, үр хойчдоо үлдээх өв юм гэдгийг
Мандан бадрах л замтай юм эх нутаг Монгол минь гэдгийг

Тэнгэр эцгээсээ бид эрчим авч дэлхийг манлайлах ёстой юм гэдгийг
Тэгэхгүй бол бид энэ ертөнцөө алдах гашуун үнэн хөрш байгааг
Өчигдөр минь бидний ойлгож ухаарах багш минь гэдгийг
Өнөөдөр минь харин бид ухаараад бүтээх цаг минь гэдгийг

Тэнгэр ижий минь биднийг тольдож, зөв явбал ивээлээ хайрладаг гэдгийг
Тэгэхгүй бол харин Эрлэг эцэг биднийг эцсийн өдөр шүүнэ гэдгийг
Лусын Хаан биднээс дусалхан усаа ч зөв хэрэглэхгүй бол харамлана гэдгийг
Лус Савдаг нь харин эх дэлхийнхээ ургамал , чулууг манаж байдгыг

Энэ бүхнийг бидэнд ойлгуулах гэж л бууж ирсэн Эзэн Хаан таньдаа
Эзэн Хааныг минь буулгах бэлтгэлийн хийсэн бусад Дээдсүүд, Өвгөд та бүхэндээ
Эцэг, эхийн өгсөн нэрийг солиулж, махан биеэ зориулж, оюунаа чилээх Удган таньдаа
Энэхэн цаг хугацаанд амьдарч таарсан азтай үрс, балчирууд бид талархахгүй байхын аргагүй

Тэнгэрээс бууж ирсэн Дээдсүүдийн минь үйл тэндэхийн хурдаар бүтэг ээ
Тэмцэж эхлэж буй биднийг үйлсийг энд Монгол туургатан бүр ойлгог ээ

2011/12/01  KH.MENKBAT.

2011-12-01

Ундрах: Тэнгэр эцгийн илгээсэн элч нарын тухайд



Тэнгэр Эцэг юу хүссэн, яах гэж дахин дахин элч явуулсаныг мэдэхийн тулд элч нараа хэдийд, хаана илгээсэн, тэд нар юу хийж бүтээсэн талаар тодруулсаны эцэст энд ямар нэгэн уялдаа бий эсэх талаар дүгнэлт хийх болов уу хэмээн миний бие бодлоо.

1.    Хамгийн эхний элч болох Ситтхартха Гаутама нь Умард Энэтхэгт хаан Шуддходана-ийн хүү болж мэндлэн (МЭӨ 563-483) 29 нас хүртлэн зовлонг эс үзэн хааны ордонд амьдарч байгаад эхнэр, хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилгоор ордноос гаран даяан хийн амьдрах болсон гэдэг. Тэрээр даяанчлан хутагтын дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн /Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонг гэтлэх нь үнэн, Зовлонг гэтлэх арга үам нь үнэн/”-ий сургаалийг айлдсан бөгөөд анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан байдаг. Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхаргын хүмүүс, хаан, харц; баян, ядуу; ариун үйлстэн, тонуулч; эр, эм хүмүүнийг өчүүхэн ч ялгалгүйгээр сургаалаа номлож явжээ.

Бурханы шашны номлол ёсоор Дивангара, Гарга сүнди, Кайшаб нэртэй бурхад заларч ирсэн бөгөөд энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни, харин дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия (манайхаар Майдар бурхан) заларч эцэст нь ертөнцийн сайн цагийн 1000 бурхан ирнэ гэсэн байдаг. Буддагийн сургаалийг уламжлагсад нь Буддын шашин болгон дэлгэрүүлсэн бөгөөд сайн сайхныг бэлгэдсэн сургаалыг нь 108 удаа унших тарни болгосон байна.



2.    Тэнгэр Эцгийн хоёр дахь элч болох Есүс Христ нь Ситтхартхаг ирсэнээс хойш 500 орчим жилийн дараа Израйлийн Бетлехем хотод (МЭӨ 6- МЭ 29 он орчимд) ядуу, ариун эхээс мэндлэсэн гэдэг. Түүнийг Бурханы цорын ганц хайртай хүү гэх бөгөөд ертөнцийн мөхөлөөс сэргийлж, өөрийн биеэр өргөл өргөн Бурханд хүрэх замыг тавьж өгсөн гэх. Тэрээр амвдралынхаа богино хугацаанд мөн л номлол айлдаж явсан. Есүсийн амьдралдаа хүүрнэж явсан номлолд таван чухал гэрчлэл байдаг гэж үздэг. Энэ нь адислал, наминчлал, загалмай, дахин амилалт, сэргэлт сэхээрэл юм.

Түүний өгүүлсэн 114 сургаалыг нэгтгэн Үнэн алдартны 4 номлол сургаалыг туурвисан байна. Есүсийн даглдагч Матай, Марк, Лук нар эхний гурван сургаалийг хэл, найруулга зүйн өндөр түвшинд хүүрнэсэн байдлаар туурвисан бөгөөд дөрөв дэх номлолыг Иохан арай өөрөөр сэдэвчилсэн байдлаар гаргасан байна.Тэрээр Израйлийн үндэсний уламжлалт шашны урсгал болох Еврейн шашныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд түүний дараагаар Паул уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Христийн шашин болгож хөгжүүлжээ.



3.    Тэнгэр Эцгийн илгээсэн 3 дахь элч Мухамедыг Исламын шашны зүгээс Бурханы илгээсэн сүүлийн илгээмж гэдэг бөгөөд тэрээр 570 оны 04 сарын 26-наас 632 оны 06 сарын 08  хүртэл амьдарч байжээ(Есүс Христ мэндэлсэнээс хойш мөн л 500 орчим жилийн дараа). Анх Арабын Мэкка хэмээх газар худалдаачин айлд мэндэлсэн боловч өнчирч үлдэн нагац ах Абу Талибындаа өсөн 25 насандаа 40 настай бэлэвсэн эмэгтэйтэй ханилан сууж байсан байна.

Өөрийн оршин суудаг Мэкка-ийн ойролцоо Хайра уулнаа бясалгал хийн суух болсноор гурван жилийн дараа Бурханы элчээс анхны сургаалыг хүлээн авсан гэдэг. Тэрээр Лалын шашинг үндэслэсэн бөгөөд түүнийг зөнч Мухамед, Бурханы үгийг дамжуулдаг хэмээдэг. Түүгээр дамжсан Бурханы элчийн сургаалийг нэгтгэн буулгасан нь Коран судар юм. Түүний өгүүлсэнээр бол Бурханы доор бүх хүн эрх тэгш байна. Лалын шашны номлолд Еврейн болон Христийн шашнуудад Бурханы сургаал хүмүүст үнэ зөвөөрөө хүрээгүй гэж үздэг.

Лалын шашны гол шүтээн нь Аллах тэнгэр бөгөөд цорын ганц, туйлын үнэн нь юм. Мөн лалын шашинд Аллах тэнгэрийн 99 нэр байдаг бөгөөд эдгээр нь нэг ёсондоо тарни юм байна. Махмуд, Ахмед, Хамид зэрэг Араб нэр бүр нь өөр өөр залбиралын номыг агуулдаг, гом сударт нь 114 удаа давтагддаг. Өөрөөр хэлбэл, ном судар нь 114 тарниас бүрддэг. Мухамед нь дипломатч, философич, хуульч гээд олон чадвартай байсан байна.



4.    Тэнгэр Эцгийн хүмүүн төрөлхтөнг аврахаар илгээсэн 4 дэх элч Чингис Хаан

(1162-1227) мөн л Мухамедаас хойш 500 орчим жилийн дараа энэ орчлонд ирж хөрст дэлхийг хүн зоныг нэгэн туган дор нэгтгэн, Тэнгэрийн зарлигийг түгээх эрхэм үйлсээ ёсчлон бүтээж чадсан агуу Дээдэс билээ.


Б.Мөнхгэрэл: Чингис Хааны тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх нь :

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

Тэнгэр эцгийн илгээсэн элчүүд дундаас Чингис Хаан олон зүйлээрээ онцгой байсан бөгөөд хамгийн чухлаас нь дурдвал тэрээр Тэнгэрээс өгсөн даалгаврыг хамгийн сайн биелүүлээд буцсан юм. Өмнөх элчүүд Тэнгэрийг олон янзаар нэрлэн шүтүүлж байсан хэдий ч Тэнгэрийн өмнө өөрийгөө оруулан шүтүүлсэн алдаатай. Тэд тийм хүсэлтэй байсан эсэхээс үл хамааран тэдний сургаалийг залгамжлагч, шавь нар нь Тэнгэрийг биш өөрсдийг нь бурханчлан шүтэх болсноор харалган байдал эхэлж тэд Тэнгэрээс өгсөн үүрэг даалгаврыг цаашид амжилттай өртөөлөн авч явж чадаагүй билээ.

Үүнээс болж Будда, Христ, Мохамедийн шашин утга учир нь алдагдан анх номлосноосоо өөрчлөгдөж Тэнгэрийг шүтэх үндсэн үзлээсээ хазайж улс төрийн зорилгын нэгэн хэрэгсэл, арга механизм болон хувирсан. Шашнаас болж дэлхий дээр хичнээн их дайн явагдсаныг тоочиж баршгүй. Хүн төрөлхтний дунд дайнгүй байсан ЗУУН нэг ч үгүй ээ. 

Харин Чингис хаан Тэнгэрийн зарлигийн дэлхийд тулган хүлээлгэж бүх дэлхийг амар амгалан болгон төвшитггөснөөр тэр үеийн Монголын Эзэнт Гүрний өргөн уудам нутаг дэвсгэрийн 1 хязгаараас нөгөө хязгаар хүрэх замд гар нүцгэн худалдаачин алт ачаад явсан ч хулгай зэлгий, дээрэм тонуул огт үгүй байсан гэж судар номонд тэмдэглэгджээ.

Монголд ШОРОН байсангүй. ЦАГДАА байсангүй. Харин орчин үеийн Тэнгэрээс хазайсан шашнуудын номлол ямар түвшинд явж байгааг хэлэхийн аргагүй юм. Хамгийн олон хүн шүтдэг Христийн шашин сайн сайхныг номлодог хэмээх авч үүнийг шүтсэн улс орнуудад дайн самуун, хулгай дээрэм, алаан хядаан, хамаг бузар муухай бүхэн цэцэглэдэг жамтай. Хэдийгээр үүнд шашны үзүүлэх нөлөө бага гэж хэлэх нэгэн байх ч  хүмүүсийн оюун санаа ёс суртахуунд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол энэ итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хэлбэрүүд, шашнууд билээ.

Чингис Хаан Тэнгэр эцгийн даалгаврыг нэр төртэй биелүүлээд Тэнгэртээ одсон. Тэр бусад элч нараас хавьгүй илүү байсан юм. Чингис Хааны Тэнгэр үзлийг Будда, Христ, Есүсийн шашны алинтай нь ч харьцуулшгүй юм. Үүнийг энэ дэлхийн буурал түүх тэр чигээрээ батлана. Тэнгэр үзэлтэй байсан бүх цагуудад Монгол  мандан бадарч, дэлхий амар амгалан байж. Тэнгэр үзлээс салсан цаг үеүдэд дэлхий мухардалд орж үргэлж үймээн самуунтай байжээ. Тэр жаягаар мухардалд орчон дэлхийг аврахаар Тэнгэр эцэг өөрийн ЦОРЫН ГАНЦ найдаж болох хүү Чингис-ийг хүний дэлхий рүү дахин илгээгээд байна. Эх дэлхий, хүн ард хүлээн авагтун.

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

ӨЛЗИЙХУТАГ: АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ


...Тэнгэрийн нарыг тооноо гэвэл
Тэнүүн талаа туургаа гэвэл 
Хөх Тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бидэн хоёроо ... гэх мэт олон дуу, шүлэгт Алтан судрын утга агуулга шингэсэн байдаг нь шүлэгч яруу найрагчдын илэрхийлээд гаргачих гэсэн бодол нь дуншиж дуншиж үзэглэгддэг /онгод бууж тэдний үгээр/нь тэр бизээ. Уншин-судлаж, бодон-сэхээрч, гэгээрэн-туурьвиж бүтээл /КҮ/ амильюу.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР