Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас....
"ОНГОДЫН ЧУУЛГАНААР ХИЙХ ҮЙЛ"
Х:
Өндөр дээдүүд нь
Өргөл барьцанд шүтдэггүй
Идээ будаа зас гэж шахахгүй
Идээ будаа засахаар бол
Улаач үрс өөрсдийн
Сэтгэл зүрхээр засч болно
Нэгэн зүйлийг сануулахад
Галд элдэв зүйлсийг өргөж
Наран ээжийг сэвтүүлж болохгүй
Шүүс барих галын тахилга хийх
Тэр эдийг харуулсугай
А: Галын тахилгаас өөр юу гэж хэлмээр юм бэ? Наран эцгийн тахилга гэх үү, Наран ээжийн тахилга гэх үү? Зүгээр галын тахилга гэх үү? Оновчтой нэршил?
Х:
Гал үйл нь болбоос
Наран ээжийг гал дээр буулгаж
Амийг нь тэтгэх үйлэн билээ
Эх дэлхийг илчээрээ гийгүүлэх
Тэр л амийг таслахгүй гэж
Харийг цайруулж хийж буй үйл билээ
Амь таслаж идээ шүүс хийх нь
Хар үйлтэй хольж буй хэрэг
Галыг харин тэтгэе хэмээвээс
Шар тосоор тэтгэж болно
Шар тосоор тэтгэсэн гал нь
Тортог үгүй утаа үгүй
Илчээр арвин байдгыг санаарай
А: Бүтэн 3 хоногийн хугацаанд ямар ямар үйл хийх вэ? Дундуур нь Саран ээжийг тахин шүтэх, цаг хугацааны асуудлыг яаж зохицуулах вэ?
Х:
Судар бүрдэх ажил нь бүтэх аваас
Нэгэн гаригтаа багтааж болно
Нэгэн гаригтаа багтаахдаа
Наран ээжийн тахилгыг
Харанхуй бүрийдээ
Саран ээжийн тахилгыг үйлдээд
Түмэн олондоо их судруудыг
Нэгдэн бүрэлдснийг зарлаж
Шинэ эринийг эхэлснийг зарлаж
Судрууд бүгд нэгдээгүй цагт
Хар үйлийг дарах дайн
Эхлээд хийх болно
Эх дэлхийн харыг дарж
Түмэн олныг зассны дараа
Нар сарандаа .... / үүлэж /
Найр наадмаа эхлүүлж болно
А: Саран ээжийн тахилгыг яаж хийх вэ?
Х:
Саран ээжийн тахилга
Наран ээжийн тахилга
Урьд нь зөндөө хийсэн байхаа
Саран ээжийг тахилгыг
Түүдэг галынхаа дэргэд
Саран доороо хийж болно
А: Хэдэн ч улаач нар очсон байлаа ч хэнгэрэгийн дууг таслахгүйгээр ээлжилж болох уу?
Х:
Хэнгэрэгийн дууг таслалгүйгээр
Олон улаач үрс байвал
Ээлжлэн сууж үйлдэж болно
Нэгэн гаригтаа
Есөн судар нь бүрдэж
Нэгэн гаригтаа
Үйл нь дүүрэх аваас
Өглөөн нарыг мандуулж
Орой дээрээ залах
Тэр л агшин хүртэл хийх болно
А: Хэрэв судрыг тайлж бүрдүүлж чадахгүй бол хэдэн өдрөөр хийх вэ?
Х:
Судар амжиж бүрднээ
Амжихгүй бол хайж олоод бүрдүүлнэ
А: Байрлал нь тэр 13 дугаар зуун мөн үү? Түмэн онгодын чуулган хийх байрлал нь хаана вэ?
Х:
Тэр газрыг эртнээс сонгож
Мэлмийтэй үрсэд харуулсан байхаа?
А: Улаач нарын байдлыг тодорхой болгох шаардлагатай байна. Голын цөм, хааны байрлал, хамгаалалт, хаан өөрөө тэндээ сууж байх юм уу, юу хийх юм?
Х:
Гурвалжин бүрийн толгой дээр
Өрлөг жанжидууд залрах болно
Өрлөг жанжидуудын дэргэд нь
Мэлмий балчирууд байх болно
Мэлмий балчируудыг дарахын тулд
Мөргүн дээдсүүд залрах болно
Мөргүн дээдсүүдийн хажууд
Их хатдууд залрах болно
Мөргүн дээдсүүд их хатдуудын хажууд
Өрлөг жанжидуудаар толгойлуулаад
Мэлмий үрс нь гурав
Мөргүн дээдсүүд нь гурав
Их хатдууд нь гурав
Өрлөг жанжидууд нь есөн хүмүүнийг
Толгойлон буух юм байна
Суух дараалал нь
Өрлөг жанжин, мэлмий
Мөргүн, хатан
Дахиад
Мэлмий мөргүн хатан
Мэлмий мөргүн хатан
Мэлмийтэй үрсүүд олон болно
А: Гадна тойрогт нь бас ийм дарааллаар суух уу?
Х:
Гадна тойрог нь
Идтэй шидтэй бүхэн байна
Эртнээс бэлтгэгдсэн бөө нар байна
Тэднийг ахлаж
Өрлөг жанжидын өрлөг цэргүүд
Толгойлон манлайлан удирдах болно
Мөн адил энэ зарчмаар
Суух болно доо
Гадна талын тойрогт нь
Гурван гурвалжин зөрөн эргэлдэнэ
Бүгд хийх үйлээ
Гурвалжлах зарчмаар хийх болно
Голд түлсэн найман цацраг
Түүний галд нэгэн гал байрлана
Нийт галын тоо ес байх болно
Эл гал нь дахин
Гурвалжилж гурван зүгтээ асах болно
А: Улаач бүрийн урд гэдэг чинь, гурвалжилж эргэх юм уу эсвэл энэ том түүдэг нь гурвалжлаад байх юм уу?
Х:
Улаач бүрийн гал нь
Оддыг билэгдэх бяцхан гал байх болно
Шар тосоор тэтгэгдэж
Илч ихтэй тийм л галан байна даа
А: Ямар цаг хаалтын ажил нь дуусах ёстой вэ?
Х:
Луу цагтаан дуусна даа
А: Хаалтын ажил дээр урлагийн морин хуурч, бүжигчид нь хэдийдээ хийх вэ? Нээлт хаалт дээрээ хийх үү?
Х:
Хатдууд дуугаан дуулах
Наран ээжийг тахин магтан дуулах болно
А: Дуулахдаа нийтээрээ нэг дуулах уу, эсвэл тус тусдаа өөр өөр дуу дуулах уу?
Х:
Онгодууд өөр өөрийн дуугаа
Хэнгэрэгийн дуундуу дуулах нь дээ
А: Мянган онгодууд байрлалаа хаяж явахгүй гэж бодож байна. Тэгэхээр суугаагаараа эхлэж бөөлөх үү? Босоогоор болохоор ийшээ тийшээгээ яваад өөр газар суучихдаг. Тэгэхээр үүнийг яаж зохицуулах вэ?
Х:
Улаач бүр өөрсдийн түшээтэй
Түшээд нь түшээд суулгачих биз дээ
А: Тэнд байж байтал гаднаас ирсэн нэгдэж байгаа бөө дотор сархад хэрэглэж буудаг бөө байвал яах вэ?
Х:
Галдаа сархад өргөдөг
Өөрсдөө сархадаа хүртдэг
Тиймл бөөг ирүүлэхгүй байх хэрэгтэй дээ
А: Сархадыг хорин цаазлана. Шүүс, элдэв идээ, торго дурдан өргөхгүй. Зөвхөн шар тос дуу хуураа өргөх нь ээ. Тэгээд онгодыг баясгасан бүжиг хаана хийх вэ?
Х:
Өөр өөрийн гал дээрээ
Үсрэн харайн бүжнэ дээ
Тийм сайхан гал байхад
Юунд бүгдийг нь шахах вэ дээ
А: Хамгийн гол судраа үтэр түргэн хийхнэ ээ. Байрлалыг дараа дахин нягталнаа. Анхаарах зүйл, юун дээр анхаарах вэ?
Х:
Улаач үр бүрд
Дэм болох түшээ үрс нь арвинтай хэрэгтэй
Улаач үрс үйлээ хийх ч
Түшээ үрс түүнээс илүү үйлтэй
Газар дээрх үйлий нь
Түшээ үрс нь гүйцэлдүүлж
Өндөр тэнгэрүүдээ буулгах үйлийг нь
Улаач үрс үйлдэнэ дээ
А: Удаан хугацаагаар бөөлөхөд улаачдын давсаг нь чинээд морь харахаар бол яах вэ? Гараад явчихаж болох уу, яах бол? Бас ямар нэгэн шалтгаан гарвал орон тооны улаач байлгах шаардлагатай юу?
Х:
Нэг галын улаачид байвал сайн байна
Отог бүл хариуцан бөөлж буй тул
Улаач үрсийг ээлжлүүлэн буулгаж бас болно
А: Улаач нар хувийн зүгээс анхаарч бэлдэх зүйлс? Зэвсэг, хэнгэрэг?
Х:
Олон хүний хэц хагарч
Амь нь урагдан
Хэцийн дууг таслахгүй тул
Хэцээ бэлдэх л хэрэгтэй дээ
Гурван хэц байхад
Хангалттай хүрэх биз ээ
А: За ойлголоо, маргаашнаас эхлээд тамганы судар руугаа орно.
Х:
Судар ном л чухал даа
Гэгээрлийг түгээх тул
Судар номгүй
Шашин хэмээн үздэг түмний
Сэтгэлийг нь эргүүлж
Өөрсдийн судраа дэлгэн тавьж
Гайхамшигтай гэдгийг нь үзүүлэн таниулж
Түмэн ардыг эх дэлхий даяараа гайхуулан бишрүүлж
Тайлга тахилгаа үйлдэж буй нь тэр дээ
Түмэн олонд есөн судар нэгдснийг
Тэнгэрээс буусныг
Эх дэлхий даяар нь
Түгээн тунхаглах
Тэр л цаг нь болох гэлтэй
Х:
Судар ном л чухал даа
Гэгээрлийг түгээх тул
Судар номгүй
Шашин хэмээн үздэг түмний
Сэтгэлийг нь эргүүлж
Өөрсдийн судраа дэлгэн тавьж
Гайхамшигтай гэдгийг нь үзүүлэн таниулж
Түмэн ардыг эх дэлхий даяараа гайхуулан бишрүүлж
Тайлга тахилгаа үйлдэж буй нь тэр дээ
Түмэн олонд есөн судар нэгдснийг
Тэнгэрээс буусныг
Эх дэлхий даяар нь
Түгээн тунхаглах
Тэр л цаг нь болох гэлтэй
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002