2012-12-04

"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"



Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"

А: Түмэн онгодын чуулганыг дуусаад өвгөд буурал дээдсүүд минь одох нь ээ, энэ талаар тайлбарлаж хэлнэ үү? Үүнтэй холбоотойгоор улаач нарын сэтгэл зовж байгаа, богинохон хугацаанд хамт байгаад дээшээ дэгдэх учраас шаналж байгаа. Үлдэж буй онгодууд нь ямар онгодууд байх юм? Эсвэл бүүр онгодгүй болох юм уу хэмээн балчир улаачид нь шаналан суунаа, энэ талаар?

Х:

Үүнд шаналаад байх юу байна
Үүний учирыг гаргаж айлдая
Мянган отгийн нэгэн цагтаа
Эв эеийг алдаж
Элдэв үйлээрээ жатгалагдаж
Отог омгоороо сүйрсэн
Гашуун үйл арвинтай буй
Тиймээс тамгалах улаачгүй
Үлдээх мөргүй
Үргэлжлүүлэх үйлгүй
Тийм омгууд бас буй

Тиймээс эвлэлдэн хэлэлцэж
Үрсүүдээ барилцаж
Мянган отгийн сүйрсэн удмын
Улаач болгон барьсан бас буй


Тэр улаач үрсүүд
Энэ үйлийг үйлдэж дийлвээс
Хойч үедээ өвлүүлж дийлвээс
Энэ чуулганы дараатайгаар
Үйлэндээ үргэлжлүүлэн шамдах аваас
Тэр л отгийн дахин нэгэн тэргүүн болж
Устсан тэр отгийг
Устсан тэр л омгийг
Толгойлон удирдаж
Удам угсааг үргэлжлүүлэн залж

Дээд тэнгэртээ өөрийн үйлээрээ
Эх том үйлийг
Хийх гэж байгааг ухаарах хэрэгтэй
Хэрэвзээ үүнийг улаач үрсүүд
Таньж мэдээд
Өөрийн отог бус хэмээн буцаах болбоос
Түүнийг нь мөн адил

Хүртээхгүй буцааж бас болно

Энэ бол улаач үрсийн
Өөрсдийнх нь шийдэж буй үйл нь билээ

А: Мянган отгийг улаач нар оройлон манлайлаад авахаар бол тэдэнд ямар ашигтай вэ? 

Х:
Эл болбоос
Эл түмэн отгийн
Устсан хэдхэн л отог байна
Тэр л отгийг тэргүүлэх гэж буй бол
Тэр л улаач нь
Эх отгийн эхийг тавьж буй тул
Оюун бодол нь цэгцтэй байх хэрэгтэй

Нэгэн ургийн алтан хэлхээ
Шинээр үүсгэж буй тул
Алтан ургийн толгой дээдсүүдийн
Нэг нь болох гэж байна

Тиймээс түм түмэн жилдээ
Бум буман жилийн хойчдоо
Үрс хойчоо хэрхэн авч одох талаар
Отог омог маань
Ямар замаар яаж одох талаар
Бодон сэтгэж өнөө цагийнхаа
Өөрийн бие дэхь үйлийг цэгнэж
Хомсхон жаргалаасаа татгалзаж
Зөвхөн отгийн үйлэнд
Шамдаж дийлнэ хэмээвээс
Түмэн отгийн төлөө
Зүтгэж дийлнэ хэмээвээс
Эл эрхийг олгох билээ

Улаач үрс бүр
Өөрийн отгийн
Өөрийн тамга
Өөрийн өндөр дээдүүддээ
Ам өчгөө барьж
Хомсхон биенийхээ жаргалаасаа татгалзаж
Зөвхөн дээд тэнгэртээ зүтгэнэ хэмээн
Тангарагаа өргөвөөс
Омог отгуудын тамгыг сэргээж
Шид юуг нь нэмж өгөх учиртай

А: Мянган улаач нар отгийн нэрүүдээ шинээр хийх үү? Эсвэл хуучнаар нь авч явах уу?
Х:
Отгийн нэрүүд
Отог бүр өнөө цагтаа
Нэрлэсэн нэрийг нь дахин дэлгэхэд
Тамга юунаас нь гарах билээ
Тамга бүрээс нь гарах
Тэр л отог омгуудын нэр нь
Шид юутайгаа хамтдаа давхацдаг
Отгийн нэр бүр мөн адил
Тарни лугаа адил хүчтэй тул
Үүнийг хүртсэн тэр л тамгыг хүртсэн
Отгийг залгуулах тэр л улаачид
Шивнэж айлдах
Шидийг нь ойлгуулах
Тийм л нэрс байдаг даа

А: Устаагүй отгийн үрс байгаа биздээ? 

Х:
Ихэнх нь устаагүй
Маш цөөхөн нь
Хэдэн биенээ жатгалж
Хар үйлэнд шамдаж
Хачин ихээр буруудаж
Улаач үрсийн мулгуугаас болж
Отог омог сүйрсэн түүх
Тиймээс өнөө цагтаа харин
Түүнийгээ ухаарч
Сэтгэл зүрхээрээ нэгдэхийн
Утгыг учрыг

Нэгэн гэр бүл мэт
Нэгэн гал бүл мэт
Амьдран явахын утга учрыг тайлж
Гэрлийн Өргөөнд нь нэгтгэж
Тамгалсан үрсүүд мөн буй

А: Тамга тэмдгүүдийн утга нь? Нэг отог гэхэд хэдэн тамгатай байх вэ?
Х:
Мянган тамга
Нэгэн отогт нь гурван тамга байна
Нэгэн тамга нь толгойлдог
Тэр толгой тамга нь
Тэр омгийн нэр алдар нь болдог билээ

Хэрэвзээ хүмүүн нь
Тэр отгийн тэр омгийн
Алдрыг дуудах аваас
Тэр омгийн өндөр дээдүүд нь
Хүрэлцэн ирж
Элдэвт үйлээр нь дэм болдог
Тиймээс хорон санаат нь
Отог омгуудын тэргүүнүүдийг дуудаж
Үйл хийлгэж буруудахаас сэргийлж
Отгийн нэрийг
Отгийн тамгыг хүртсэн тэр л улаачийн
Чихэнд нь шивнэж хэлдэгийн учир энэ билээ

Энэ мянган отог нь
Мянган шидтэй байдаг нь
Мянган шидийн утга нь
Тамга тэмдгийнхээ шидтэй нийцдэг
Тамга тэмдгийн шид нь
Алдар нэртэйгээ нийцдэг
Удаах хоёр тамга нь болбоос
Толгой тамгандаа
Дэм болдог тамга байдаг
Тамгаа үйл хийдэг бол
Отог омгийн нэрээр бас
Үйл хийж болдог лугаа адил
Хоёр дагалдах тамга нь
Өөрийн гэсэн алдартай

Тэр л алдрыг нь дуудваас
Толгой тамгандаа дэм болдог
Толгой отог омогтоо
Дэм болон байдаг
Жижиг салаа омгийн
Тамга байдаг билээ

Тиймээс отог омгийн
Тамгыг нууцлаж алдрыг нууцлаж
Түмэнд дэлгэхгүй явдагийн учир энэ
Үүнийг дэлгэснээс болж
Отог омгууд цөөрч
Элдэв биенээ жатгалж
Энд тэндгүй гай зовлон
Эргэн ирсэн түүх нь байдаг

Тиймээс дээд тэнгэрээс
Аянга цахилж
Тамга үсгийг бүгдийг хурааж
Отгийн тамгуудыг бүгдийг хурааж
Алдар нэрүүдийг нь бүгдийг хурааж
Алтан ургийг ганцаар үлдээсэн
Түмэн отгийг ганцаар толгойлох эрхийг
Авч үлдсэн байдаг

Алтан ураг нь тэр л олон
Отог омгуудын хар дайны
Хар жатгыг хариулалгүй
Жатганд нь өртөлгүй
Эв эеийг хичээх гэж
Элдэв үйлээр зүтгэж явсан тул
Алтан ургийн тамгыг хураалгүй
Тамга тэмдэг хэвээр үлдээж
Сүлд юуг нь сүлдээр нь үлдээсэн
Бусад отгийнхыг хураасан

Тиймээс өнөө цагтаа
Эл отог омгийн тэргүүнүүд
Ухан ойлгож нэгдэн нийлэхийн ухаанд
Балчир үрсээ сургаж
Сэтгэл зүрхээр нь мэдрүүлэн байж
Энэ үйлэнд нэгтгэж буй билээ


А: Гуравдахь тамгийн учир
Х:

Нэгэн отгийн толгой тамга
Нөгөө хоёроо дагах тамга
Тэр хоёр тамга нь
Тус тусдаа үйлтэй
Тус тусдаа отогтой
Тус тусдаа өөрийн гэсэн алдартай
Тэр хоёр тамга нь
Хоёулаа нийлвээс
Толгой тамгатайгаа
Гурвуул нийлвээс
Их шид нь бүрдэж эхэлдэг

А: Мянган тамга шид нь хоорондоо давхацдаг уу? 

Х:
Гурав гурваараа нэгдэн нийлдэг
Хэрэвзээ улаач үрсүүд
Ирээгүй отгийн болон
Улаачгүй отгийг
Толгойлж явж дийлнэ хэмээвээс
Шидээ хүртэж тамгыг өгч болно

Тиймээс нэгэн улаачид
Дахин гурван тамга нэмэгдэх билээ

Өөрийн гурван тамгаас гадна
Дахин өрөөлийн гурван тамга нэмэгдэнэ
Гэвч тэр тамгыг хүртэхдээ
Шидэнд нь шунаж бус
Түүний ард буй
Бум буман үрсүүдийн амь нас
Элдэв авирыг дааж гарах учиртай
Тиймээс тамганы шидэнд
Шунаж буй хэрэг бус
Отог омгийн ирээдүй хойчыг
Залан удирдан явахад
Оюун мэдлэг нь хүрэлцэх үгүйтэй
Хүртэх эсэх нь оногдох билээ

А: Одоо цагт 1000 улаачийн тэнгэрийн тамгыг хэн бэлдэж өгөх юм бэ? Яаж бэлдэх юм бэ? Зохицуулсан эсэхийг бид яаж мэдэх вэ? 

Х:

Түмэн онгодууд
Эх дэлхий дээрээ чуулж байхад
Өнөө цагтаа санаа юугаа чилээх юу байна
Түмэнтээ хэлэлцэж байна
Түм түмээрээ онгодууд нь
Өөрсдөө одож

Тамгаа шилжүүлэхийг хүссэн
Тэр л онгодууд
Өөрсдийн сонгосон үрсдээ
Тамгаа шилжүүлэх учиртай
Тэрнээс энэ л цагт
Балчир үрсүүд
Түүнийг ухан ойлгож шилжүүлэх үйлийг
Хийж арай л дийлэхгүй дээ


А: Бид тэгвэл эдгээр тамгануудын нууцыг тайлах шаардлагагүй биз дээ? Цаанаасаа хийчих юм бол? 

Х:
Тамганы нууцыг тайлж буй болбоос
Улаач үрсүүд өөрийн тамганы
Ид шид нууцын талаар
Мэдэж байж үйлэндээ шамддаг
Эл тамгуудыг өнөө цагтаа тайллаа гээд
Дэмнэхгүй бол

Улаач үрсүүд бэлтгэгдэж байж
Өөрийн тамгыг таниад ирэхээрээ
Учир явдлыг асуугаад ирнэ


Тэр л цагт нь тэр л тамгын
Элдэвт шид нууц бүрийг
Тайлан айлдаж өгвөөс зохилтой
Гэвч түүнийг нь газар дээр нь
Хүсснийх нь зоргоор тайлаад хэлж болохгүй
Тэр тамгын нууцыг тайлж хэлэх гэж буй бол
Тэр л улаачийг шинжих хэрэгтэй


Арвинтай их харж шинжиж байж
Хэлэх үг бие хаа
Цэгцтэй бодол
Уур хилэн
Авир аалийг нь шинжиж байж
Тамганы учрыг
Тайлан айлдаж өгвөл зохилтой


Хэрэвзээ тамганы шидийг хүртчихээд
Балчирхан хилэндээ автаж
Жаахан хилэгнүүлсэн хүмүүс рүү
Бяцхан харваа одох
Тийм л сэтгэл зүрхэнд нь нуугдаж буй бол
Түүнд тамгыг тайлж хэлж болохгүй


Тиймийн учир энэ мянган отог
Хоорондоо тэмцэлдсний
Утга үүнээс үүдэлтэй билээ
Мулгуу балчир улаач нар
Өөрийн тамганы шидийг оройдоо залж
Минийхээс өөр

Манайхаас өөр
Хүчтэй чадалтай нь үгүй хэмээн сэтгэж
Өөрийн тамгаараа
Хараал ерөөл аль алинг
Харамгүй ихээр үйлдснээс болж Отог омгууд сүйрсэн
Тиймээс өнөө цагтаа энэ алдааг
Дахин давтаж болохгүй
Ийм л учиртай даа

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР