2012-12-04

"БӨӨЛӨХ ХУГАЦААНЫ ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"БӨӨЛӨХ ХУГАЦААНЫ ТУХАЙД"

А: 3 өдөр 3 шөнийн турш нэг улаач бөөлөх чадвар махан бодид нь байхгүй. Ээлжилж , тэнгэрийн дууг таслахгүй. Нартай байсан ч галаа таслахгүй юу?

Бөөлөөний ээлжний талаар :

Алтан судар дангаар байхад таван өдөр байсан
Буган бичиг нь ирээд гурван өдөртөө байсан
Удаах нэгэн судар нь ирлээ
Гурван судар нь бүрдсэн байна
Эл судрууд есүүл бүрдвээс
Бөөлөх хугацаа багасах болно

Түмэн олныг гэгээрүүлэх үйл нь
Олонд түгэж
Оюун мэдлэгийн мэлмий
Эх дэлхийн ард түмэнд
Хөх толботноос түгэх учиртай
Тиймээс бөөлөх хугацаа багасаж
Нэгэн гараг болж болно

Есөн судрыг шинэ эриний босгон дээр
Цогцлоон бүрдүүлж
Их монгол улсын
Оройн дээд эрдмүүдийг
Оройлон манлайлан залах учиртай
Түмэн ардаа оюун мэдлэг доороо нэгтгэх учиртай

Судар бүрийг хөх толботон бүр
Тахин шүтэж тахил шүтээндээ залах аваас
Нэгэн чигтээ нэгэн зүгтээ
Төр улс маань бүрдэх болно
Бусад судрууд ирэхэд
Тийм ч хол биш байна
Гурван судар нь бүрдсэн ч
Нэгэн судар нь удахгүй ирэх болно
Гурван гариг нь багасч
Хоёр гариг болсон
Есийг бүрдүүлэхийн тулд хичээцгээ үрсүүд минь
Өвгөд буурлууд нь хичээцгээе
Өндөр дээдүүд нь дамжуулцгаа

А: Хорин нэгнээс өмнө бүрдүүлбэл яах вэ? Тэгвэл зүгээр нэг бөөлөөд л өнгөрөх үү?

Есөн судрыг бүрдүүлбээс тэр л гараг нь
Ерөөлийн гараг байх болно
Хар үйлийн дайн биш
Шинэ цагийн
Шинэ эриний
Эхлэлийг уухайлан түгээх
Их монгол улсыг зарлах
Тэр л нэгэн өдөр байх болно

А: Хэрэв энэ өдөр болбол хорин нэгэнд заавал бөөлөх үү?

Харыг дайрах дайн бус
Есөн судар нэгдвэл
Есөн дээд оюун ухаан нэгдвэл
Ерэн есөн тэнгэр бууж
Энэ цагийн хааныг зарлана
Их монгол улсыг
Эргэх мандах тэр л цагийг зарлана
Түмэн олныг нэгтгэх
Тэр л ухааныг улаач бүрт буулгана
Отог бүлүүдийн толгой бүрийг
Тэр л цагт нь зарлана
Түмэн олон нь ойлгон ухахгүй ч
Зүрх сэтгэлийн дуудлагаар
Өөрсдөө нэгдэн ирэх болно
Түмэн онгодын чуулганыг хийсний дараа
Хоёр жилийн дараа гэхэд
Хөх толботнууд бүгд нэгдсэн байх болно

А: Есөн судрын бусад судрууд хаана байна? Гурав нь одоо байна. Бүгдийг нь бичих үү? Аль хэдийн бичигдсэн өөр газар байна уу?
Ногоон судар өөрөө ирнэ
Ногоон судар
Эрхсийн судар
Бичиг соёлын судар
Төрийн судар
Нийхэмийн судар
Нүүдлийн соёлын судар
Мэргэшил бүрийн судар
Их түүхийн судар

Харин бичих ёстой судар нь болбоос
Эл цагийн түүхийг
Үрс бүр өөр өөрийн түүхийг с
Судар болгон бичиж
Өндөр дээд өвгүүдийн
Айлдсан бүрийг
Судар болгон бичиж
Судар бүрийг
Толгойлсон эздүүдээр нь
Түмэн олонд түгээн уухайлж
Тахилга ёслолыг үйлдэх учиртай

Түмэн онгодын чуулган нь
Хар тугаар тахигдах байсан бол
Есөн судар бүрдсэн бол
Цагаан тугаар тахигдаж
Энх цагийг ирснийг зарлах болно
Харыг ч цайруулах
Шидийн үйл эхлэх болно
Эх дэлхий аврагдсаныг
Түмэн олондоо зарлах болно
Оюун билгийн мэлмий хуран
Түмэндээ түгэхийг зарлах болно
Оюунтан дэмч сургах бүрийг
Их монгол ухаанаараа түгээх болно

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР