2012-12-04

"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ БУУДАЛ СУУДЛЫН ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ БУУДАЛ СУУДЛЫН ТУХАЙД"

А: Онгодын чуулганы буудал суудалтай холбоотой. Улаач нарыг Гэрлийн өргөөнд ирсэн он цагаар нь байрлуулах уу? Онгод тэнгэрийн зэрэг дэвээр нь буулгаж суулгах юм уу? Мянган онгодоо хэрхэн байрлуулах вэ? Онгод тэнгэрээ аваагүй хэрнээ өндөр тэнгэрүүдийнхээ үйлийг хийсэн мөргүнүүдийг хаана байрлуулах вэ?

Х:
Байрлалаас нь айлдваас:
Гадаад тойрогт нь өрлөг жанжидууд
Өнцөг булан бүрт нь өрлөг жанжидууд
Өөрийн жанжидаа дагуулан
Өнцөг булан бүрт нь сууж
Дотоод тойрогт нь
Мөргүн дээдсүүд
Их хатадууд суух болно

Хар үйлээсээ гэгээрэлрүү нь хүртэл
Дотогшоо хумигдсан байдлаар
Өрлөг жанжидууд нь
Мөргөдүүдээ хамгаалж суух болно
Зурсан хоёр гурвалжин нь
Том жижиг эргэлдэх хөдөлгөөнөөрөө
Буудал суудлын харуулах болно

Их үйл хийх болохоос бус
Найр наадам бус гэдгийг анхаар
Хар их үйлийг дарах болохоос бус
Буудал суудал зэрэг дэвээ
Гаргах гээд байгаа бус гэдгийг анхаарцгаа

Чадалтай тэнхээтэй гавшгай гээд байгаа
Тэр бүгдээрээ гадар тойрогтоо
Өнцөг бүрт нь хараас хамгаалж
Наран эхийн амийг нь
Хар үйлэнд нь
Хутгалгүй хамгаалж суух учиртай

Мөргүн дээдсүүд хэдий
Оюун эрдмийнх боловч
Удам угсаанд нь
Цэрэг жанжин баатар эрс
Явсан түүхэн байдаг билээ
Тэд бууж хүч нэмэн
Цэрэг дайчиддаа уухай нэгтгэн
Хар үйлийг дарах болно
Харын хүчийг бутаргах болно

Ерөөл хэлж сүүгээ өргөдөг
Хатад харин дотроо сууж
Наран эхийн амийг нь ариун цагаан сүүгээрээ
Магтан дуулан суух болно
Энхрий сайхан хайраараа
Уран сайхан үгээрээ
Хүч нэмэн магтан уухайлж
Аялгуу эгшигээ өргөн нэмж
Үйлээ хийж амийн хамгаалж
Өөрийн амиас амиа нэгтгэн
Өндөр тэнгэрт нь мандуулах болно

Эх дэлхийгээ гэгээрүүлэх болно
Хар цагаан нь хэдийгээр байх боловч
Зарим хэсэгт нь цагаан нь
Мөргүн дээдсүүд нь
Гадаад тойрогт суусан харагдана
Баруун хойд зүгт нь
Хамгаалалтын чандлан сахь
Зүүн хойд зүгт нь
Зүг бүрийн элдэвтэйг нь
Тавин суулга
Баруун урд зүгт нь
Гэрлийн өргөөнд нэгдээгүй
Нэгэн бөө байх юм
Арга билгээ тэнцүүлсэн
Элдэв авиранд даруу
Тийм л нэгэн бөө байна

Чанх хойд зүгт
Өрлөг жанжидууд толгойлох
Нэг жанжин байна
Мухулай жанжин байна
Зүүн урд зүгт нь
Гэгээ цацруулах
Мөргүн дээдэс суух байна
Улаач үрсээс
Энэ улаач суух байна
Чанх урд зүгт нь
Мэлмий тэнгэрийн үрсээс
Нэг үр нь суух байна

Мэлмий тэнгэрийн үрс зүг бүрт нь
Хүч нэмэн суух байна
Гурвалсан үйлээр нь гурвалжинг
Эргүүлж суулгах болно
Дөрвөлжин тавалжин зургаалжин
Гэх мэтээр байрлаж байна
Эл гурвалжингууд томорч
Жижгэрч хас эргэлтэндээ орно
Гурвалжин бүрийн үзүүр дээр
Нэгэн үйлтэй гурав суух болно
Түүнийгээ эргүүлэн харваас
Наран адил цацрах болно
Дотоод гурвалжинг айлдлаа

Гадаад гурвалжин болвоос
Нэгдэх ирэх бөө нар байна
Өрлөг жанжидын аравтууд байна
Мөргүн дээдсүүдийн аравтууд байна
Ерөн есөн улаачдын аравтууд нэгдсээр
Мянган улаач цуглах болно
Тэд гадуур нь сууж
Зуун улаач дотуур нь суух болно
Гурав гурваар чандманалаж
Гурван зүгт нь
Нэг нэг ижил үйлтэй хүмүүнийг
Тохируулан тохируулан суулгахаар байна

Мэлмий тэнгэрийн гурван балчир
Галын гурван балчир
Хурын гурван балчир
Хурмастын гурван балчир
Цас мөсний гурван балчир
Хуй салхины гурван балчир
Хар тэнгэрийн гурван балчир
Цагаан үйлийн гурван балчир
Хатан ухааны гурван балчир
Гэх мэтээр байрлаж байна даа

Төвд нь нэг гурвалжин байх нь
Хаан дээдсийн суудал оршино
Хаан дээдсийг тойроод
Гурван өнцөгт нь
Хаан дээдсээ хамгаалж
Хоёр нь өрлөг нэг нь
Хар дайндаа Мөргүн зэрэгтэй байх юм

Мөргүн дээдэс хэмээвэл
Сэлэм эргүүлсэн жанжин байх юм
Хар Соно зайран байна
Тэр хөвүүн өрлөг жанжидын
Хэрхэн яаж байлдах
Хэрхэн яаж хамгаалалтаа авах
Элдэв арга ухааныг сийлж
Удирдан зохиох эрдэм чадлаа
Гарган үзүүлэх тийм л нэгэн балчир байна

Тэр үйлийн тахилгын ёсыг нь
Хариуцах балчир бол
Их удган байх юм
Сэлхэнцэг түүнийг удирдах юм байна
Жаяг ёсонд нь оруулах
Тэр л жаягийн дээдэс нь
Сэлхэнцэг болох юм байна

Улаач үрсийн биеийг бэлдэж
Улаач үрсийг онгодоо
Хэрхэн яаж шидийг хурааж
Хэрхэн яаж биежүүлэхийг заах нь
Улаач үрсийн амиа алдалгүй
Бөөлөх тэр л ухааныг заах нь
Нэгэн зайран үр байна
Дэлдэх хэцийг нь хийх
Үрийг нь тавина гэнэ дээ
Алдарыг нь сонордохгүй байх чинь
Хурц гэнэ
Энэ мэтчилэн хариуцах хариуцах эздүүд нь
Хариуцаад хийх үйлэндээ шамдуултугай

Түүдгийн талаар:

Голын түүдгийг гурвалжилан тойрон
Хүн бүр өөр өөрийн түүдгийг асаана
Найман алд түүдэг байх нь
Тэр түүдгийг найман зүгт нь цацруулж
Наран хэлбэрт нь оруулж
Нэгэн түүдэг болгон асаах юм байна

Найман зүгт нь цацруулсан цацраг хэлбэртэй
Найман том найман хүн алдлаад
Түүний дотор байрлана
Түүний голд нь Хаан Дээдэс залрана
Түүнд тохируулан түүдгээ бадраа
Улаач бүр өөр өөрийн түүдгийг
Урдаа асаа
Нэгэн түүдэг нь
Нэгэн отог бүлийг хариуцах болно

Галыг унтрааж болохгүй
Галыг хэрэв унтраах аваас
Нэгэн отог бөхөх болно
Мянган отогийн амийг хариуцаж
Нэгэн бөө бөөлөх болно
Хэцний дуугаа тасалж болохгүй
Хэцний нэг л цохилт нь
Нэгэн хүний амийг аварна
Аварсан тэр амь нь
Аварсан тэр л хүмүүн нь
Тэр л отгийг бүрдүүлэх болно.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР