Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас....
"ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫГ ХЭРХЭН СОНГОХ ТУХАЙД"
А: Түмэн онгодын чуулганы улаач нарыг хэрхэн сонгох? Хүрэхгүй бол яах вэ? Мянгаас давбал яах вэ? Ямар сонголт явагдах? Дээд тэнгэрийн жаяг ба улаач нараас мянгыг хэрхэн сонгох гэх мэт зүйл дээр тэнгэрийн санаа хэрхэх бол? Хэрэв мянга хүрэхгүй бол мянга дайтай бөөлж чадах уу? Тоо хэрэгтэй юу хэрэггүй?
Х:
Мянган онгодын чуулганд чуулах
Мянган онгодыг сонгосон билээ
Мянган онгод үрсдээ заларсаа
Өнөө гаригт хүрсэн билээ
Шилсэн мянган онгодын улаач
Тэр л гаригтаа ирэх учиртай
Тэр л гаригтаа ирэхгүй бол
Тэр л улаач удмаа гутааж
Онгодыхоо зэрэг дэв суудал бүгдийг
Эгэл болтол нь нураах болно
Энэ дэлхийдээ дахин залрах
Бүхий л эрхээ хасуулах болно
Хатуу энэ цагаас улаачаа харамлаж
Хэцүү бэрх энэ л үеэс улаачаа өрөвдөх
Тэр л онгод байвал
Онгод байх эрхээ хасуулж
Эрлэгийн үүд рүү шогших болно
Дээд тэнгэрийн зарлигийг зөрчиж
Тэнэг улаач нь зөрөх аваас
Тэр л бие нь гай гэмд унаж
Гашуун зовлонг үзэх болно
Түмэн ардын зовох бүрийг
Өөрийн биеэр амсах болно
Зовлонгоос гэтэлгэх тэр л үйлийг
Гуравхан гарагтаа үйлдэж эс чадваас
Энэ л насаараа түмэн олны
Түйтгэр зовлонг үүрэн амьдрах
Хэцүү бэрх үйл
Түмэн онгодын чуулганаас
Зугтсан бүхэн шийтгэлтэй
Дуудсан бүхэн ирэх учиртай
Дуу уухайгаа нэгтгэх учиртай
Дуудагдаагүй нэг нь мэдээгүй байсан ч болно
Чихэнд нь хүрэх үйл нь байлаа ч
Отог бүлдээ бөөлөх бөө нь бас буй
Тэр л өдөр наран эцгийн амин дээр
Мянган онгод чуулах учиртай
Отог бүлүүд
Онгод бүрүүд
Айлын бөө нар
Галын бөө нар
Гэр гэртээ
Отог бүртээ
Өөр өөрийн үйлээ хийгээд
Явах тийм л үе бий
Тэр л өдөртөө эх дэлхийн
Бум буман онгод бүхий улаач нар
Бүгд онгодоо буулгаж
Үйлээ хийх учигтай
Өндөр дээд буурлуудыг
Залсан бүхэн нь цуглана
Залаагүй нэг нь отог бүлдээ
Өөрийн үйлэндээ шамдах болно
Ирээгүйд нь бүү харамс
Ирснийг бүү адла
Жаяг ёсоо ойлгуулаж
Зэрэг дэвийг нь ахиулж
Хүч тамирыг нь нэмж
Хардах сэтгэлийг нь зөөлрүүлж
Хайран биеэ эмнэж
Их үйлэндээ шамдуул.
А: Чуулганд саяхан төрсөн нялх улаач нар очих уу? Тэдний айдас нь чадах эсэхдээ эргэлзэж байна. Бүү санаа зов гэсэн ч чадах эсэхдээ эргэлзээд эмээгээд байна. Тэнд зуун улаач ирсэн ч хийж болох уу?
Х:
Ирээгүй улаачдын тоог нөхөж
Нэгэн улаач нь үйлээ хийх онгодыг
Эл биедээ залж
Үйлийг нь гүйцээж болно
Хэнгэрэгийн дуу таслаагүй аваас
Эл биед нь залрах онгод бүр
Өөрийн үйлээ таслалгүй хийж
Өөрийн шидийг гайхуулах болно
Түмэн онгод
Түмэн улаач хүрээгүй ч
Балчирхан байсан ч тэр л улаач
Махан бие нь дийлбэл чадах л болно
Эл бие нь эрүүл бол дийлэх л болно
Мянган онгодын чуулга хүртэл
Улаач үрс махан идээнээс зайлсхийж
Эл биеэ эрүүлд нь залж
Онгод буух чөлөө бүрийг тавин
Онгодын эрчим зүрх сэтгэлд нь нэгдэн
Гариг бүрдээ буултаа
Гурваас доошгүй үйлд
Тэгж чадваас балчир улаач нар
Арван таван жилдээ бөөлсөн
Хүчтэй хэмээх тэр л бөө нараас
Өөрийн шидээр товчлон байж
Хүрэх үйлдээ хүрэх болно
Мянган онгодын тамга бүрийг
Ирээгүй улаач нарын тамга бүрийг
Оролцох улаач бүрд шилжүүлэн олгосугай
Хэрхэн тамгалах тамга бүр нь
Гар дээр чинь ирсэн бус уу?
Хоног хугацаа шахагдахад
Хүрэлцэн ирэхгүй аваас
Балчир ч гэсэн хүчээ авсан
Тэр л улаач бүрд
Нэг нэгээр нь
Хоёр хоёроор нь тараан
Дахин дахин тамгалж болно
Хүч чадлыг нь нэмээд
Тамганы шидийг нь заагаад
Шидийг ашиглаж сургаад
Хийх үйлийг ойлгуулаад
Оюун бодлыг нь сэрээгээд
Мэдвэл зохихуйд сургаад
Тамганы дагуу онгодыг дуудуулж
Үйлийг нь хийлгээд одуулсугай.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002