2012-07-19

Эргэлзээтэй асуултуудаа асууж хариулт авлаа

Өршөөгөөрэй, удаан ажигласны эцэст энэ группын та бүхэнтэй бурахгүй байж боломгүй байна. Аянга удганг анх блог нээж байхаас нь л уншиж, өөртэй нь 1,2 харилцаж, нэг хэсэг их сонирхож байлаа. Хааны айлдвар болон блог дахь бүх тэмдэглэлүүдийг гадарланаа. Хэд хэдэн эргэлзээтэй, үл ойлгогдох зүйл байх шиг санагдахын. Эндүү бодож яваа бол засаж залруулж өгнө үү.

1. Аянга удган яагаад үргэлж царайгаа нуудгийг ойлгохгүй юм. 
Санаа муутнууд хорлохвий гэж болгоомжилж царайгаа нуудаг гэсэн хариулт өгсөн байсан. Эзэн хаан маань улаачаа зүсээ нууж, зүгээ буруулж, хулгайч шиг амьдруулдаг учир юу вэ. Үнэн үйл хийж яваа хүмүүн олноос нуугдмааргүй юм?!???

2. Удганы өмсгөл, хэц хэнгэрэг
Ингэхэд халх гэж яг ямар ястан юм бэ? Мэдэх хүн байвал хэлж өгч тус болно уу. Эзэн Чингис хаан маань лав халх ястан бус бололтой. Өмсгөл, хэц хэнгэрэгийг нь ажаад байхад хаан маань ч, хажуу түшиг жанжид нь ч буриад болон бага ястнуудын өмсгөлтэй байх юм. Халх түмэн ан амьтанаа хайрлаад, үс арьсаар нь биеэ гоёод байдаггүй. Уг нь халх бол Монгол угсаатны гол цөм баймаар санагдахын. Халх сахиусууд зөв олон өнцөгт хэц хэнгэрэг хэрэглэдэг. Цагааны сахиус бол 6 хүртэл талтай зөв олон өнцөгт, хар бол 10,11 хүртэл, дорлиг, улаан бол түүнээс дээш байх нь элбэг. Хаан маань гурвалжин хэц барих юм. Асуухаар, хаан болохоор тусдаа онцгой гэж хариулдаг юм билээ. Мэдэхгүй юм даа... Уг нь доод тивд хэн байсан нь хамаагүй, хаан ч бай, харц бай ч дээд тивд гарахаар нэгэн жаяг мөрддөг баймаар.
3. Аянга Удган Чингис хааны үнэхээр удамын хүн мөн үү?
Сахиус өөрийн цусан удмын балчирт бууж байж жинхэнэ сахиус гэгдэнэ. Удам нь тасарсан боловч, өөр хүний удам дээр буун, тухайн улаачийнхаа удмынх нь онгод мэт эзэгнэвэл ямар олиг байхав. Бугаас ялгаа юув. Хэдийгээр түүхийн талаас авч үзвэл, Алтан ургыхан алалдан тэмцэлдсээр, Чингис хааны удам тасарсан гэгдэх ч, бичиг сударт тэмдэглэгдэж үлдэгдээгүй "нууц" орхигдсон удмын холбоо байж болох юм.
4. Хаан гэхээр бусдаас онцгой байх гэж үү? Онцгой бол юугаараа?
Доод тивээс одоод, дээд тивд очиход, жаяг нь өөр, тодорхой шалгуур даваж байж, дээд тивдээ ноён, хаан, хаан дээд суудлуудад суудаг гэх. Чингис хаан маань дээд тивдээ ямар суудалтайн болоо? Доод тивд захирагч явсан хүн, дээд тивд гараад малчин хүний зарц явах нь хүртэл бий шүү дээ. Чингис хаан маань олон хүний амийг авсан, нилээн хатуу үйл хийсэн хүн. Доод тивд тэгэж амар залрах гэж уу?
5. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэж хэлэхээр нарны туяа тодордог гэж үнэн үү?
Удганы оруулсан болон бусад хүмүүсийн оруулсан олон зураг дээр нарны туяа тодорсон, хэлбэрээ өөрчилсөн байдаг. Үнэндээ тэдгээр нэмэлт туяанууд камерын линзээс болоод үүсэж буй мэт бодогдохын. Lens flare гээд хайвал та бүхний авсан зургуудтай төстэй зураас үүссэн зураг олон байгаа. http://www.cambridgeincolour.com/tutorials/lens-flare.htm
Хүсвэл физик үүднээс нь туршилт хийгээд тайлбарлаад, маш сонирхолтой гоё зурааснуудыг гаргаж үзүүлж болно.
6. Блог дээрх бичвэрүүд, бөөгийн талаар тайлбарлан, ард түмнээ соён гэгээрүүлэх бус, өөрийгөө зөвхөн төвийлгөн, бусад бөө нарыг үгүйсгэх мэт тэмдэглэл төдий болж буй нь харамсалтай. Ном гаргаж байна, видео хийж байна. Гэхдээ логик үүднээс утга учрыг нь тайлбарласан бодитой барицтай зүйл дутмаг санагдах юм. Наад зах нь таван хошуу мал, монгол бичгийнхээ утга учир, бэлгэдлийг тайлбарлаад өгвөл зүгээрсэн дээ.

Эцэст нь хэлэхэд, маш олон хүн, ялангуяа өсвөр насныхан, залуус Аянга Удганг итгэн дагаж байгаа нь нэг талаараа өвөг дээдэс, түүх соёлоо дээдлээд сайн хэрэг ч, нөгөө талаас ямар ч бодолгүйгээр, дүгнэх цэгнэх зүйлгүйгээр хэт автаж байгаа нь анхаарууштай.

Энэ группын та бүхэн дээрх зүйлсд хариулж тус болно уу.
 ·  ·  · Tuesday at 3:04am near Ulaanbaatar
    • Enfu Mandaru Харин тиймээ би бас тэгэж боддог юм. Гэхдээ бас ТМГ хэллэгийг өдөр болгон хэлээд байхаар цанаасаа сэтгэл санаа сэргээд их л сайхан сэтгэлтэй болчихдог юм байналээ. Эхлээд 2,3-н хоног өнжөөд бөөгийн тухай зүйл харж, уншиж, сониирхохоороо хэлдэг байсан. Гэтэл өөрийн эрхгүй их л сайхан болоод байсан. Тэгэхлээр нь өдөр болгон хэлдэг болсон чинь бүр сайжраад байгаа. Хамаг ажил бүтээд, ер нь л цаанаасаа гэгээрээд байгаа гэдгийг анзаараад байгаа. Тэгэхлээр бас энэ зүйл зөв болоод байх шиг байгаа юм. Ан амьтнаараа хувцсаа гоёдог гэсэн гэж өөрөө сая хэллэ. Буурлууд, дээдсүүд, онгодуудад бас хэлэж болохгүй олон зүйл байдаг байх аа! Аянгат удганыг өөрөө нүүрээ нуудаг гэсэн. Би бас анх гайхаж байсан. Харин бодоод байхад энэ чинь ашиг орлого биш шүү дээ. Яагаад энийг ашиг орлогоос өөр вэ гэхээр хэрвээ нүүрээ гаргахгүй байвал хүмүүс маш их сохирхоно гээгүй. Буурлууд, дээдсүүд, онгодууд, хаан бүгд л хэзээ царайгаа гаргахыг нь мэдэж байгаа байх өө
      Tuesday at 3:21am · Edited ·  · 1
    • Nomin Gantulga Deed tengert graad vzsen yum shig ih medemhiirj bichsen bna. Minii bodloor hagas hugas meddeg medlegee sain blogoo sudlaad irsen tsagt bvgdiin oilgono gej bodoj bna. Halit hagas hugas unshsan yuman deeree tvshiglen dvgnelt hiih hereggue. Uur busdiig doosh ni hiih gej vgvisgeh gej Ayangat udgan mani bicheegui, anhaaraltai sain sudlaad daraa ni ene bvh asuulta uuruu erehtsvvlen bodvol zohino. Unuudur mongol tvmeng munhruulan Esvs Buddha gej tuilshruulaagui, surgail yunda mungu huraagaagui, Tenger een shvt, tvvhee sudal, uvug deedsee olj medej hairlan zal gesen zvilsiig bidende oilguulah gej chadan yadan sain uils hiij baiga hvniig hardaj serden shinjleh uhaan onol hemeen dairj davshlaad hereg yun?
      Tuesday at 3:43am via mobile ·  · 12
    • Ps Pd БИДЭМД зорисон зорилго бий .
      Tuesday at 4:18am ·  · 7
    • Naranpurev Davaadorj • Харин таниас нэг асуухад Аянга удганы маань царай зүс юунд чинь хэрэг болсон юм бол? Миний хувьд тэр хүн ямар зүс царайтай байх нь хамаа ч үгүй. Түүний эх дэлхийгээ аврах юутай ч харьцуулашгүй их үйл хэрэгийг бид бүгд л харж байна, тэр нь чухал болохоос царайлаг, царай муутай нь хэнд хэрэгтэй юм бэ?
      • Халх гэж яг ямар ястан юм бэ гэж асуухыг бодох нь сайн мэддэггүй бололтой. Тэгсэн хэр нь мэддэг юм шиг Дээдсүүдийг шүүмжилээд алдас болох вийдээ.
      • Бид нар блог дээрх бичвэрүүдээс өөрийгөө төвийлөгсөн нэг ч юм уншиж байгаагүй юм байна. Харин ч бөөгийн талаар тайлбарлан, ард түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн бусуу. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй Тэнгэрийн үйл хийгээд зүтгэж яваа ганц хүнээс таван хошуу мал, Монгол бичигийн утга учир гээд ямар их юм хүсээ вэ? Тэд нарыг чинь та, бид нар хийх ёстой юм. Манайд ёс заншилын булан гэж бий. Тэнд үүнийг бичээд өгөх боломж чамд бий шүүдээ.
      • Өвөг дээдэс, түүх соёлоо дээдэлдэг гээд хүлээн зөвшөөрөх хэр нь ямар ч бодолгүйгээр үүнд хэт автлаа гэх. Би ч бас өөртэй чинь адил анханаас нь л уншиж явж бараг жил гаран болсоны дараа саяхан Гэрлийн өргөөнд нэгдсэн. Тэгэхээр жилийн хугацаанд би ямар ч бодолгүйгээр, дүгнэх цэгнэх зүйлгүйгээр хэт автсан болж таарах уу?
      Энэ цөвүүн, зэвүүн цагт өмгөөлж хамгаалах Дээдсүүд минь ямар азаар бууж байгаад баярлахын оронд энэ мэт сонжсон асуулт тавьж байгаа чинь муу л байна даа.
      Tuesday at 10:52am ·  · 11
    • Medleg Bolovsroliin Park Nomin Gantulga Naranpurev DavaadorjӨвөг дээдэс, түүх соёлоо нандигнан дээдлэлгүй яахав. Хаан уу, харц уу хамаагүй, үнэн үгийг айлдвал, сахиус уу, хүмүүн уу хамаагүй үйл нь зөв яваа бол хүндэлж дагах нь зүй нь хэрэг. Эзэн Чингис хаанаа үгүйсгэх нэг ч Монгол хүн үгүй. Мэдэхгүй ойлгохгүй эргэлзээтэй зүйлээ та бүхнээс л асуусан төдий. Мэлмийг минь нээж, учрыг нь олохгүй байгаа зүйлсийг минь тайлбарлаад өгвөл талархахсан.
      Tuesday at 11:01am ·  · 4
    • Medleg Bolovsroliin Park Бөөгийн талаар ном бага саг уншиж үзсээн. Мөн цөөнгүй сахиусын буулт дээр ч сууж үзсэн. Аль нь үнэн, аль нь худлыг мэдэх юм алга. Юм жижгээс эхэлдэг. Ширхэг өвс ч, жиргэх шувуудын жиргээ ч хүртэл цаана нэгийг өгүүлдэг бус уу. Тэнгэрийн үйл хийж байна гээд, газарт байгаа зүйлсийнхээ учрыг тайбарлахгүй байх учиргүй. Үнэн зүйл нарийн уялдаа, логиктой байдаг санагдахын.
      Tuesday at 11:09am ·  · 2
    • Medleg Bolovsroliin Park Аянга удганы царай зүс чухал биш л дээ. Гэхдээ Youtube дээр ч, амьдрал дээр ч Аянга удганаас өөр нүүрээ нуусан бөө харагдахгүй юм. Монголчууд эртнээс зүсээ нуусан хүнд дургүй биш билүү. Түмэн олондоо тустай үйл хийж яваа хүн харин ч ил гарч, олонд хандаж яримаар юм. Юунаас айсан юм болдоо. Хааны улаачид халдах зоригтон байх гэж үү. Мэдэхгүй юм, ойлгохгүй юм.
      Tuesday at 11:14am ·  · 1
    • Medleg Bolovsroliin Park Аянга Удган Хурцжавхлан гэж хүний талаар цөөнгүй удаа муулан, буг хүнд наадаг гэж бичсэн байгаа. Ухаад уншиад үз. Энэ хүний ахалдаг Язгуур шүтээн гээд бөөгийн холбоо байдаг юм билээ. Монголд олон бөөгийн холбоо бий. Тэдний адилаар л үйл ажиллагаагаа явуулж, чанар хийн, шавь нартаа шинээр сахиусыг нь авахуулдаг л санагдсан.
    • Enkhbayar Bandi Алдаж байж онодог Асууж байж мэддэг учир байдаг байхаа. Алдас болно дээдэлсэнгүй гээд асууж тодруулахгүй яваад байвал цааш дамжуулж хэлэхдээ ч мэдлэг мөхөс байж энэ үедээ л хүндлэгдээд өнгөрөх бус уу. Сайн лавлаж мэдсэний буруу гэж байхгүй.
      Tuesday at 11:19am ·  · 6
    • Medleg Bolovsroliin Park Хамгийн гол эргэлзээ төрүүлж буй зүйл бол зарим зургууд дээр засвар хийсэн байх юм. Зургийг photoshop-оор засаж, юм нэмэж үү гэдгийг source code-ийг нь шалгаад мэдэж болдог. Ингэж засах шалтгааныг ойлгохгүй юм. Юуг үнэмшилтэй болгож харуулах гээд байна вэ. Нарны гэрэл туяардаг бол камерны линзээс болж байгаан. Наад зах нь камераа эргүүлээд үз. Тэнхлэг дагаад хөдлөх учиртай. Удганы хэлж яриж буй зүйлийг дэмждэг, хүндэлдэг. Харин эдгээр зураг энэ тэр нэг л бишээ. Учрыг тайлбарлаад өгөх хүмүүн та бүхэн дунд алга уу? Эзэн Чингис хаан маань үнэн үг хэлсэн хүнийг, хүний дайнд тооцдог байснуу гэхээс нухчин дардаггүй байсанг бид мэднэ. Бөх зүрх гаргаж ингэж асууж байгаад, өршөөх буй за.
      Tuesday at 11:30am · Edited ·  · 2
    • Medleg Bolovsroliin Park Та бүхэн өөрсдөө миний энэ "жижигхээн" aсуултанд хариулах сөхөөгүй, даган дайлдах хэрэг юув ? Юм асуухаар дээдсийн өөдөөс цор цор хийлээ гэх хүмүүс танай группт цөөнгүй байх юм. Учир мэдэх хүн бол тайлбарлаад л өгмөөр баймаар. Хаантай ярилцсан youtube дээрх бичлэгт Өөрөө чаддаг, мэддэг байж бусдыг дагуулах бус уу гэж байгаа. Юуг ч тунгаахгүй, эргэцүүлэхгүй, нохой мэт дагах учир юу вэ? Та бүхний оюун хурц, мэлмий тунгалаг, чих сонор байх болтугай.
      Tuesday at 11:37am · Edited ·  · 3
    • Шүрэнчулуун Эрдэнэбат За би чадах хэрээрээ хариулах гээд үзье.
      1. Хэрэв та царайг хармаар байгаа бол өөрөө олж очиж уулзаад харчихаж болно ш дээ. Тэнгэр Хүү -тэй холбоо бариад лавлаад үзвэл болох байх аа. За даа тэгээд нүүр царайгаа ил тавина уу далд тавина уу нөгөө хүний эрх гээч нь болох байх даа. Тэрийг бид шүүгээд яалтай билээ.
      2. Халх гэдэг бол Монгол улсын нэгэн ястан билээ (товчоор). Бөө бүрийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг дээ. Бөөгийн ёсонд ер нь тэгдэг, ингэдэг гэсэн зүйлүүд хүн бүрт үйлчлэх нь харилцан өөр байгаа юм шиг харагддаг.
      3. Онгод сахиус удмын үрс дээрээ буухыг илүүд үзэх байлгүй дээ. Хааны удам тэгэж амар тасрах гэж үү?
      4. Тэнгэр Эцгээс зөвшөөрөл авсан бол бууж болох байлгүй дээ. Тэр үед ТНГР-н ЖРЛГ-аар л үйл хийж олон хүний амийг авч одсон билээ, гэхдээ даран бурангуйлагч байдлаар гадаадынхан л төвийлгөхийг оролддог нь ажиглагддаг. Тухайн үед үг хэлээр ололцохгүй бол илд мэсээр л шийддэг үе байсан шүү дээ.
      5. Туршаад өөрийн нүдээр л үзэхэд хангалттай бус уу?
      6. Өөрийгөө тэгэж төвийлгөсөн зүйл би ажиглаагүй л юм байна. Аа харин Аянга удган руу нэтээр хандсан зарим хүмүүс Хурцжавхлан гуайн шавь байж таарсан гэнэ лээ. Бүгд л ижилхэн хуягтай, ижилхэн хэцтэй. Онгод оруулж байна гэж архи уулгаж, хүрээ тойруулж гүйлгэдэг өөр яадаг яадаг гэсэн гэлээ. Өөрийн өвөг дээдсээ залах гэж өрөөл бусад аагий тийгий залсан улсууд л удганд хандаж засал хийлгэсэн байх. Удган харин олон хүнд мэдүүлэхийн тулд тэр талаар өөрийн блог дээрээ бичиж түмэн олонд анхааруулсан биз ээ.
      Tuesday at 12:00pm ·  · 7
    • Шүрэнчулуун Эрдэнэбат Өнөөдөр ажлийн өдөр, бас та шөнийн 2 болж байхад эдгээр асуултаа тавьжээ. Одоо 10:30 болж байна. Хүмүүс хараахан орж ирж таны эдгээр "жижигхэн" асуултанд хариулах боломжгүй байгаа байх гэж мунхагланам. Та хангалттай хариулт авмаар байгаа бол ядаж бүтэн өдөр хүлээгээд үзээч хэ хэ хэ.
      Tuesday at 12:04pm ·  · 5
    • Bilguun Arslan Tumurtulga ‎1. Нүүрээ нуух нь зөв гэж бодож байна. Бидэнд мэдэгдээгүй, цаашид их хичнээн их үйл байгаа, цаг нь болоогүй байхад нүүрр царайгаа харуулах нь учирч болох гайгаас хамгаалж буй хэрэг гэж байх. Цаг болохоор царайгаа харуулах учир үүнд яарах хэрэггүй байх бодож байгааа. Тэгээд ч царайг нь харлаа гээд юу өөрчлөгдөх вэ? Хийдэг үйлээ хийгээд л явна шүү дээ.
      2. Өмсгөл, хэц, хэрэглэлийн хувьд Халх үндэстэн бол Монголын уугуул үндсэн үндэстэн биш, сүүлд үүссэн үндэстэн. Мөн хуяг хэрэглэлийн талаар бол ерөнхийд нь ангилаж болохоос яг тийм ийм гэхэд хэцүү. Өөрөө хэлбэл заавал 9, 11 талтай хэц, ийм тийм хуяг гэсэн юм байхгүй.
      3. Блог уншсан гэсэн болохоор Алтан ургын талаар ойлголттой болсон байх. Та үр хүүхдээ танихгүй эсвэл үр удмаа мэдэхгүй байна гэж үү? Бүр мэдхийн дээдээр мэдэж, хаана хэн нь хэрхэн яваа талаар сураг ажиг тавьж л таарна.
      4. Хаан хүн гэхээр бусдаас ондоо байх нь тодорхой. Хүний ертөнцөд хатуу үйл хийсэн гээд дээд тэнгэрт заавал дорд байна гэсэн өрөөсгөл ойлголт байхгүй. Юуны учир гэдгээс их зүйл хамаарна.
      5. Тэнгэр Монгол Газар хэллэгийг хэлэхэд нарны гэрэл тодордог. Хамгий гол нь энэ дуудлагийг хэлэхээр бие, сэтгэл ариусах гээд байдаг. Жишээ нь энэ дуудлагийг хэлээд тамхи татах гэхээр дотор муухай оргиод цаанаасаа л татах хүсэлгүй болдог.
      6. Авах гээхийн ухаан гэдгээр ялгаж салгаад л уншчихвал зүгээр дээ хө. Заавал ямар нэг юманд баригдах шаардлага байхгүй. Таван хошуу мал, Монгол бичиг гэсэн иймэрхүү зүйлүүдийг өөрсдөө судлаад мэдчих хэрэгтэй байхаа. Бүх юмыг бэлэнчлэх гээд яахав дээ. Зарим зүйлийг өөрөө олж мэдвэл сайхан шүү дээ. Жишээ нь: МУИС-н Монгол судлалын тэнхим ороод л хэн нэг багшаас нь асуухад Монгол бичгийн талаар хэлээд л өгнө.
      Эцэст нь аялдан дагана гэдэг утга Монголчуудад тохироно гэж бодохгүй байна. Бид үнэнийг олдог, биднийг удирдан чиглүүлдэг удирдагчид түүхийн цаг хугацаанд байсаар ирсэн. Бид тэднийг хайрладаг учраас хүдэлдэг, хүндэлдэг учраас дэмжиж хамтран зүтгэдэг. Дагана гэдэг бол өөрийн ухаангүй мулгуй хүний л хийх үйлдэл дээ. За буруу зөрүү үг бичиж, утга найруулгын алдаа гаргасан бол өршөөгөөрөй. Тэгээд засаж залруулах юм байвал муулаад байлгүй зөлвөөд засаад хэлээрэй.
      Tuesday at 12:13pm ·  · 9
    • Medleg Bolovsroliin Park Сайхан хариулт өгсөнд гялайлаа.
      Tuesday at 12:31pm ·  · 1
    • Mandakh Tsogoo энэ бүх асуултанд хариулах нэгэн олдох байлгүйдэ, аль альн-г нь бодууштай л юм байна
      Tuesday at 12:34pm ·  · 1
    • Ch Ijilee Мэдлэг боловсролын парк танд хэлэхэд Та Халх ундэстэн болон бөөгийн талаар өөрөө олоод уншвал цаана чинь их мэдээлэл байгаа. Тэгээд ч Удганы блогийг сайн нэгд нэгэнгүй уншаагуй бол энэ бугдийг ойлгохгуй нь аргагуй. Миний хувьд 2 ч удаа уншсан. Тэнгэр Монгол Газар номыг мон адил. Унших тусам мэдлэг нэмэгддэг юм. Удганыг яагаад нуурээ нуугаад байгаа гэж бодоов. Эзэн Богд маань зугээр нэг хун дээр буучихна гэж бодоо юу? Ямар ч Онгод дээдсүүд маань Удмынхаа улаач дээр буудаг бус уу? Эзэн Богдийн маань Удам тасраагуй. Энэ талаар та өөртэй нь уулзах боломж бас буй. Удган маань Дэлхий ээжийгээ аврах хатуу уйл хийж байгаа. Тэр хунд зав зай тун хомс. Өөрийгөө хумууст таниулах шаардлага гарвал тэг уед нь болно биз. Учиртай болоод тэр биз. Та Хаан хун ямар байх ёстойг мэдэхгүй бололтой. энэ тухай Сорхагтани Бэхи хатны Алтан Дээд Унэний Аялгуу Дээр тодорхой байгаа. Уншвал маш ихийг ойлгож Өвөг Дээсүүд маань юуны төлөө бие зориулсаныг мэдэж ойлгох болно. Дээд Тэнгэрт Чухам Ямар байдаг талаар очиж узэж байж мэдэх байх. Энэ тийм чухал гэж уу? Хөх Монголчууд биднийг Мөнх Хөх Тэнгэр харж буй за. Нарны зураг би янз бурээр авч узсэн Дуудлага угийн дараа авсан зургуудаа ч зургийн булэг дээр тавьсан. Уйгагуй хэлсэний дунд миний стгэл маш сайхан тайван амгалан болсон гэдгийг хэлэх байна даа.
      Tuesday at 1:11pm · Edited ·  · 5
    • Maxim Byambaa iimerhuu uuriin uilgoogui asuudliig asuuj lavlaj baih ni zuv. Bas sanal gomdoloo ilgeej bai. Say usvur nasniihan zaluuchuud uund tatagdan het avtaj bainaa. Gesen. 1 rt odoo uyeiin zaluuchuud ter tusmaa huuhduud deer uyeiin huuhduudiin hajuud haritsangui devjij her bargiin yumand nyahuurtai handdag bolson zaluuchuud usvur nasniihan yund itgej yunii tuluu yavj baigaagaa. Bur mash sain medej baigaa bilee. 2 t zaluuchuud usvur nasniihan ugui bol hugshin humuusiin tsuglaan boloh busuu. Tegeed heden hugshchuud niilj soliorch bna aa gej humuus bodno shuu dee. Tegeed ch yavaandaa ta oilgoh bolnoo. Harin neg yum heleheer deedsuudiin umnuus tsor tsor hiilee gedeg. ingelee gej manaihan zagandag yum bna lee.. Zagnahiin orond zugeer helj oilguulsan deer. Humuus medehguidee ingej amnii aldas unagaaj baigaa bilee. Sain oilgohgui Humuus muu setgegdeltei uldene. myanga sonsohoor neg uz gedgeer uuruu neg ochood uzeech
      Tuesday at 12:58pm via mobile ·  · 8
    • Maxim Byambaa udam tasarsan gnee. altan uragtaa buusaan. ta ezen haanii aildvariig sonsoo biz dee. teren deer todorhoi helsen dee. Tegeed ch tuuh guivdag yum.. Aan neeree gaviya baiguulsan hun bolgon altan urag yum shuu dee. Suh baatar janjin geed l
      Tuesday at 1:01pm via mobile ·  · 2
    • Bilguun Arslan Tumurtulga Мэдэхгүй, ойлгоогүй зүйл байвал асуух нь зөв. Мэдлэггүй нэгний үйлдсэн гэмийг нийтээрээ үүрэхийг хүсэхгүй байгаа бол мэдэхгүй нэгэндээ мэддэгээ хармгүй зааж, хэлж өг. Битгий загнахаа, сүрдүүлэхээ урьдаа бариарай.
      Tuesday at 1:03pm ·  · 6
    • Nomin Gantulga http://www.youtube.com/watch?v=rs1lKCxXMIE&feature=related
      www.youtube.com
      Мөнхгэрэл, Нарандулам нарын Star TV-ийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлага.
      Tuesday at 1:27pm ·  · 4 · 
    • Nomin Gantulga Asuusan ehenh asuultuud chin hariult boloh bui yariltslag bile. Halit vzej soerhnuu.
      Tuesday at 1:28pm ·  · 1
    • Ch Ijilee Ямар зургийг зассан байна вэ? Хуний зураг уу нарны зураг уу? Чухам аль зураг засвартай байна вэ?
      Tuesday at 1:32pm ·  · 1
    • Магнайбаяр Ганзориг Хааны удам тасарсан гэх? Би тийм зүйл огт сонсож байсангүй.Ингэж хэлэхийн өмнө их л судлах хэрэгтэй байж дээ.
      Tuesday at 1:46pm ·  · 2
    • Soko Bayasgalan Миний бодлоор энэ хүн их зөв асуулт асуужээ. Яагаад мэдэхгүй байгаа юмаа асуугаад хариултаа олж авч болохгүй гэж? юм мэддэг хүнд л асуух асуулт байдаг гэж үг байдаг ш дээ. Мэддэг нь сайхан залруулаад хэлээд өгөхөд би ч бас мэдэхгүй асуултынхаа хариуг олоод л авах юм байна. хүн болгон өөр өөрийн гэсэн бодолтой, өөр өөрийнхөөрөө энэ групд санаа бодлоо илэрхийлдэг. ямар ч асуудлыг хэлэлцэж, олон талаас нь авч үзэж байж бид нар их юм сурч чадна. би лав хувьдаа энэ асуултуудын хариуг мэдэхгүй байсан ч удганы хийж байгаа үйлийг нь уншиж, хийсэн үйл нь таалагдаж байгаа болохоор энэ групээр орж ирж, мэдээлэл унших дуртай байдаг. Сонин сонин түүх, туршлага постлогддог сайхан груп дээ. надад энэ нь л хангалттай байдаг.
      Tuesday at 2:10pm ·  · 2
    • Тэнгэр Хүү Блог хальт мульт уншихаар ингэж байгаа юм даа. Бүрэн уншсан бол! ядахнаа л ойлгоё гэж уншсан бол! дээрх асуултуудын хариулт блогт бүгд бий дээ. За яахав яахав. Иймэрхүү асуултанд хариулах үйлтэй л төрсөн юм байлгүй би хэхэ.

      1. Аянга удган царайгаа ТМГ-аар халхалдаг. Бидний амьдарч байгаа энэ үе бол хүний амь нас баталгаагүй үе. Эрхэм тань шиг саар бодолгүй, сайхан сэтгэлтэй, цээлийн ус шиг цэвэр цэгээн чулуу шиг гэгээн хүнд бол энэ орчлон сайхан л байдаг байх. Гэтэл бодлогоор үндэстнийг мөхөөдөг, бодлогоор бүхнийг нухчин дардаг хар муу санаа өвөрлөсөн хүний амийг юман чинээ боддоггүй муу хүмүүс бас байдаг юм шүү дээ. Тийм хүмүүсийг бид мэддэг учраас Удганыг хамгаалдаг юм. Үнэхээр царайгаа нийтэд харуулсан бол Ерөнхийлөгч шиг хамгаалалттай явахгүй л бол болохгүй дээ хэхэ. Учир нь Аянгат удган энгийн нэгэн биш Эзэн Хааны улаач юм. Аа бас нэг юм: Зөвхөн Эзэн Хааны ч улаач биш Мөнх Тэнгэр Эцгийн улаач юм шүү дээ. Ийм улаач 1000нд нэг төрнө. Энэ улаач ганц л юм шүү дээ. Тиймээс бид хэн ч юу ч гэж хэлсэн цаг нь болоогүй цагт ч царайг нь ил гаргахгүй. Муу юм хийдэг хүн л царайгаа нуудах гэдэг хаанахын үзэл юм бүү мэд. Таны л бодол байх. Хөхрөх тэнгэр мэлтийж байхад хөрстөд нууц үгүй билээ. Нууц бүхэн ил байдаг юм. Үйл нь ил, үр дүн нь илт бүтээл нь тод байхад царайгаар яахав дээ хаха.

      2. Бөө мөргөл Монголд сэргээд хэр удаж байна. Бөөг яасан сүрхий мэддэг юм бэ? Өөрийнхөө бодлыг үнэн гэж бодвол яаж чин үнэн болох билээ? Монголд бөө мөргөл устаж байхад Хорь буриадууд өөрийн бөө мөргөлийн ёсыг шарын шашинтай хольж авч үлдсэн байдаг. Тэгээд эргээд бөөгийн ёс сэргэхэд уг бариулах бөө нар бүгд л Буриадууд байсан гэдэг. Тиймээс буриад ёсоор явсан нь олонтоо. Харин одоо Шүтээнээ залсан халх, дархад гээд төрөл бүрийн үндэстэн ястны улаачид олноор бий болж буцаад ястан ястны ёс заншил сэргэж байна. Ийм хуягийг бага ястных гэнэ, халх шүтээнүүд зөв талтай хэнгэрэг барьдаг гэж хэн хэлнэ вэ? Заавал тийм байх ёстой юу? Бөө гэдэг нэг л зүйлд баригддаггүй, өөр өөр ёс заншилтай, өөр өөр байдаг юм даа. Бөө бүрийн буулт өөөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг үгийг гүэ мөн олон хэлэх юм даа. Хэлээд ч ойлгохгүй бол одоо яахав дээ. Аянга удган ганцхан гурвалжин хэнгэрэг барьдаггүй юм шүү дээ. Анх босохдоо дугүй хэнгэрэг барьж байсан түүний дараа 99 булцруутай 101 тэнгэрийн дугуй хэнгэрэг барьсан, дараа нь Эзэн Хааны Гурвалжин хэнгэргийг барьсан. Одоо ч бас энэ 3-аа хэрэгтэй үед нь зориулалтаар нь ээлжилж хэрэглэдэг юм шүү дээ. Гурвалжин хэнгэрэг гэхэд л 3 төрлийнх байна. .... Ингээд цаашаа явбал блогт их зүйл бий дээ.

      3. Аянга удган өөрийн эцэг ясны эх эцгийн талаас угаа барьсан. Яс мах цусных нь тасархай билээ. Блог уншаагүй нь энэ асуултаас л мэдрэгдэж байна.

      4. Хаан гэдэг бусдаас онцгой. Гэхдээ Эзэн богд маань "Би Хаан" гээд мөргөж сөгд, намайг бишрэн дага гэж хэзээ ч хэлж байсангүй. Сэнтий засаж цагаан эсгийн дээр залрана гэж ч байсангүй. Харин ч удгантайгаа хамт гэрээ цэвэрлэж хогоо шүүрдээд л, эгэлээс эгэл дарууханаас даруухан, ухаалагаас ухаан, цэцэнээс цэцэн байдаг юм даа. Эзэн Хаан бол Тэнгэр эцгийн элч. Доод тавид Хаан байж болох ч Дээд тивд малчин хүний зарц байх нь элбэг гэж эрхэм та хэлэв. Бөөг тийм сайн мэддэг юм бол уулзаж явсан онгод буурлуудаасаа Эзэн Чингис Дээд тивд зарц хийдэг үү гээд асуугаад үзэхгүй юу хахаха. Чингис гэдэг нэрийг хэлвэл л шүтээнүүд их хилэгнэж Хааны нэрийг хамаагүй хэллээ ёсгүй аашиллаа гээд л гөвж өгдөг юм даа. Эзэн Чингис Хаан бол Тэнгэрийн зарц билээ. Энэ бол Эзэн Хааны өөрөө айлдсан үг юм шүү.

      5. Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээр нарны туяа тодордоггүй, харин нар, сар амьтай бүхэн энэ дуудлагад хариу үйлдэл үзүүлдэг юм. Дуудлага дуудаад нар бүдгэрч ч болох бус уу. Сайн бодоод үз. Энэ дуудлагын үндсэн зориулалт нь нар тодруулж зураг авахдаа биш Монгол Хүний хөх толбыг сэргээн эрчимжүүлж эртнээс өөрт нь байсан Далд Ертөнцтэй харилцдаг гайхамшигт чадварыг сэргээж өгдөгт оршдог юм шүү дээ. Зүгээр л хэдхээн мөрний утга учрыг тунгаачих. Тэнгэр Монгол Газар: "Тэнгэрийн хөхийг амилуулж Тамгатан бүхний босоо заяаг дуудах Тэмдэгтэй Амьтай Заяатайг Сонордогтун Мэдэгтүн Түгээхтүн" гэжээ. Аа харин нарны зураг аваад байгаа нь нар хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг л баримтжуулж байгаа ухаан юм шүү дээ. Зургийн аппарат ч олигтой авч чаддаггүй юм даа. Lens Flare Иш үзүүлэлт 2-ыг сайтар ялгаж авч үзэхгүй бол болохгүй. ТМГ блогоос
      http://tengermongolgazar.blogspot.com/2012/02/blog-post_6612.html
      энийг уншаарай даа.
      Tuesday at 2:20pm ·  · 10 · 
    • Тэнгэр Хүү 
      ‎6. Аянга удганы тэмдэглэлийг Зөвхөн өөрийгөө дөвийлгөх тэмдэглэл болж байгаа нь харамсалтай гэж та хэлжээ. Аянгат удганы блогт өөрийнх нь түүх бичигдэж үлдсээн. Гэхдээ Энэ блогт байгаа 400 илүү нийтлэлээс та хэдийг нь уншсан болоод энэ үгийг айлднам бэ дээ. Хэд нь өөрийгөө дөвийлгөж хэд нь бусад бөө нарыг муулсан байна. Үнэн үнэнээрээ оршиж үнэн үнэнээрээ үлдэж үнэн үнэнээрээ мөнхөрдөг. Аянгат удганы блогт нэг ч худал юм үгүй. Худал бичсэнийг нь гаргаад ирвэл сайн байна. Баримттай нь шүү. Хурцжавхлан муулсан гэжээ. Тэрний үнэнийг нь илчилж хэлэхэд яадаг юм бэ? Тэр олон хүний амь насанд хүрсэн нь үнэн биз дээ? Түүнээс болж хохирсон, эд хөрөнгө, амь насаа алдсан хүний ар гэр гээд л бөөн л гомдол нэтээр л дүүрэн байж байна. Түүнийг Тэнгэрт аль дээр мэдүүлээ биз ээ. Тэнгэр хэрхэхийг хамтдаа л харж байя. Аянгат удган шүүлгэх нь үү? Хурцжавхлан гуай шүүлгэх нь үү? Тэнгэр байдаг бус уу? Тэнгэр мэддэг бус уу?

      7. Маш олон хүн тэр дундаа өсвөр насныхан Аянгат удганыг дагадаг, нохой мэт дагадаг гэж та хэлжээ. Энэ олон нохой нар чинь харин ухаантай нохойнууд даа хэхэ. Энэ олон хүмүүс Аянгат удганыг хүндлэн хайрласнаараа, сургаалийг нь дагаж мөрдсөнөөрөө дордсон нь хаана байна? Дээрдсэн нь бас байна уу? Энэ асуултыг бүгд өөрөөсөө асууцгаа. Дээрдсэн нь бий дээ. Үүнийг ТМГ блогоос Баримтууд бодит жишээ гэсэн ангиллаас бусдын сэтгэгдлийг уншиж үзээд тунгаагаарай. Өсвөр насныхан биш өвөө эмээ нар, настан буурлууд бас ид хийж бүтээх насны залуу хүмүүс Аянгат удганыг дагалддаг юм даа. Дэлхийн 18 орон Монголын 21 аймаг Дархан, Эрдэнэт гээд суурин газарт манай төлөөлөл бий. Тэр бүх нохойнууд чинь УХААНТАЙ НОХОЙ-нууд юм.

      Энэ хүрээд таны асуусан асуултанд мөхөс би хариу өгч дуусав. Энэ асуултаа ayangat@yahoo.com хаягаар явуулж Аянгат удганаас өөрөөс нь асуугаарай. Би бол өөрийн мэдэхээр л хариулт өгсөн ухаантай. Удган арай өөрийг хэлэх биз ээ.

      Мөн Аянгат удган Монголд буй тул ирээд л уулзчих. Би туслая.

      Яг одоо мөхөс миний бие Гэрлийн Өргөөний номын өргөөнд сууж байна. Энд хүрч ирээд "Эзэн Хааны улаач нарт хандсан айлтгал"
      2 цаг 40 минутын видео бичлэг бүхий DVD-г надаас ирж авч болно. Таны асуусан эдгээр асуултуудад Эзэн Хаан өөрийн биеэр хариулт өгсөн нь бий билээ. Бас надтай ярилцаж ухаж ойлгомгүй байгаа асуултууддаа хариулт авч харилцан ярилцах нь чөлөөтэй. Бүр бичлэг хийж байгаад ярилцсан ч болно. Би бол нүүрээ нуухгүй шүү ккккк.

      Өнөөдөр та харин овоо дориун юм асуусныхаа хариуд овоо бэлэн будаа идлээ шүү. Олон хүн мэдээд байдаггүй нарийн мэдээллийг ч бас өглөө. Угтаа бол блог л сайн уншвал бүх л дэлгэрэнгүй, нарийн мэдээллүүд тэнд бий дээ. За тэгээд би дахин дахин халуун будаа өгөөд байхгүй. Өөрсдөө олж өөрсдөө уншицгаа.
      Tuesday at 2:20pm ·  · 16
    • Тэнгэр Хүү 
      Нэгэн зүйлийг орхигдуулж. Зурагнууддаа засвар хийсээн гэж. Нар сарны болон онгодын зурагнуудад ер засвар хийгээгүй. Наад Source кодоо мэддэг юм бол та хараад үз. Харин Удганы өөрийнх нь нүүрээ халхалсан зургийг бол Mозайк хийж ТМГ-аар халхалж зассан, басхүү зарим зургийг тамгалсан нь бий. Бид зургууд болон бичлэгүүдийг ямар нэгэн засвар ороогүй гэдгийг баталгаажуулахаар аль хэдэн сарын өмнө Япон руу шинжилгээнд явуулсан боловв зураг авсан хүн нь таг болчихоод байна л даа. Тэндээс засагдаагүй гэсэн баталгаа ирвэл л та нар үнэн юм байна гэж итгэнэ шүү дээ. хэхэ.

      Блогийг эхнээс нь уншсан гэж бас худал ярихаа боль!!!. Эхнээс нь уншсан хүн ийм юм ярьдаггүй юм. Бас яагаад өөрийн үнэн нэрээрээ аккаунтаа нэрлээгүй юм бэ? Мэдлэг боловсролын Парк гэж эцэг эхийн тань өгсөн нэр биш л байлтай. Үнэн юм асууж байгаа юм бол Үнэнээрээ л бай л даа хэхэ. Таныг бас ингээд байвал ямар байх вэ? Соёлтой дарамтлах гэж энийг хэлдэг байх даа.
      Tuesday at 2:39pm ·  · 10
    • Soko Bayasgalan Тэнгэр Хүү ч бас сайхан хариулт өгчээ. ингээд энэ груп руу орж ирэхээр янз бүрийн юм сурч аваад байдаг байхгүй юу! Бэлэн будаа өгсөнд баярлалаа. хэхэ.
      Tuesday at 3:02pm ·  · 4
    • Тэнгэр Хүү Ккк. Хаан өөрөө яг ийм асуултуудад хариулсан тэр бичлэг уг нь байгаа юм. Тэрийг ойлгохгүй байгаа хүмүүст үзүүлмээр л байх юм. Youtube дээр private-аар байрлуулсан байгаа. Удахгүй Public болгож нийтэд тавих байх аа. Мөн оффис дээр DVD-ээрээ байгаа.
      Tuesday at 3:06pm ·  · 7
    • Medleg Bolovsroliin Park 
      Тэнгэр Хүү. Сайхан хариулт өгсөнд баярлалаа. Манайх бол ТББ, нэрээ нууцалсан зүйл үгүй ээ. Дараагийн удаа өөрийн аккуантаар орж бичий дээ. Нэг найз маань танай байгууллагийн идэвхтэй гишүүн. Чингис хаан буусан мөн гээд л байдгийн. Танай блогийг унш гэхээр нь, жил хагасын өмнө нилээн идэвхтэй уншдаг байсан. Хэсэгтээ итгээд нэгдмээр санагдсан. Программист найз маань танай нэг зургийг photoshop-ooр зассан болохыг харуулахаар нь нэг л сүжиг буурсан. Мөн сүүлдээ Аянга удганы бичвэрүүд цэгцгүй, юу ч хамаагүй бичиж байдаг өдрийн тэмдэглэл маягтай, уншихад хэцүүхэн болоод ирэхээр нь блогруу нь орохоо байсан. Өөр нэг найз маань бөө. Монголд амралтаараа очоод, сонирхох үүднээс буултан дээр нь очоод бөө гэж юу байдгийг анх мэдсэн. Бас өөр бөө нар дээр очиж үзэж байсан. Чингис хааныг бүгд л буух болоогүй, цаг нь ирээгүй гээд байдгийн билээ ш дээ. Хэн мэдхэв. Аянга Удганы блог дээр болохоор, чадалгүй, доод зэрэглэлийн сахиусууд болохоор, Чингис хаан буусанг мэдэхгүй байгаан гэж байсан. Бодвол би доод зэрэглэлийн сахиусууд дээр л очоод байсын юм байлгүй дээ. Дээр оруулсан өмсгөл, хэц хэнгэрэгийн талаар, тухайн хүмүүсээс сонссон зүйлээ л бичив. Доод тив дэх зүйлсээ ухаж ойлгоогүй явахад, дээд тивд яадгийг бүү мэддээ. Аянга удгантай биеэр уулзах хувь заяа тохиохоор л сайн лавлаж асууяа даа. Юутай ч та бүхний хийж буй ажилд дуртай. Гол нь залуу үеээ зөв чиглүүлж, өөрийн үзлээс бусад үзэл баримтлалыг үгүйсгэдэг нэгэн бүү болгоосой л гэж хүсэх байна. Юманд наана, цаанатай хандаж байх нь зүйтэй болвуу. Та бүхний ажилд амжилт хүсэе. Монголд очихоороо танай оффис дээр заавал очиноо.
      Tuesday at 3:11pm ·  · 6
    • Ch Ijilee Ирээд Уулзаарай. Бид таатай хулээн авнаа.
      Tuesday at 3:13pm ·  · 2
    • Тэнгэр Хүү Тавтай морилоорой.
      Tuesday at 3:14pm ·  · 4
    • Ps Pd сайхан ярилцлага боллоо.
      Tuesday at 3:17pm ·  · 1
    • Nomin Gantulga Тэнгэр Хүү estoi saihan tailbarlan ugsun bna! 7 dugaar asuultand kue mun goe tailbar tavijee heheheh.
      Bi Mongoldoo baisan ch boloosoi, uulzalt bolgon deer ochij medleg yuga deeshlvvlhiig hvsej bna. Ta bvhend amjilt hvsie!
      Tuesday at 3:19pm ·  · 1
    • Ps Pd тэгэхдээ энэ цагийн хүний асуудагыг л асууж байна. Хэн ч эхэндээ юмыг бүрэн тайлж мэдэлгүй бэдэрч явдаг. Үнэн мөнийг эрж хайж яваа зоригтой л хүн байна гэж бодлоо
      Tuesday at 3:22pm ·  · 5
    • Тэнгэрийн Заадас нүдээр үзэж байж итгэдэг хорвоо хойно ирээд нүдээрээ үзээд үнэн худлыг мэдэр дээ...
      Tuesday at 3:29pm ·  · 4
    • Damidanjamts Erdenechimegtonshuul Blogiig unshsan geh murtluu yu ch oilgoj avaagui ul itgehiin manand avtsan hun bainadaa ene asuultuudiin ni hariult blogt bugd l bichigdsen baigaa Uneheer ene humuus yund itgeed yund zoriod bainadaa gedgiig ul suuritai oilgoh husel bui avaas udganii blogiig dajin ul suuritai unshaarai Tenger udganii bichsen ug bur unen tuuh yum shuu
      Tuesday at 5:27pm via mobile ·  · 3
    • Enkhjargal Dashmaa 
      Дээрх хүнд нэмээд хэдэн үг хэлэе гэж бодлоо. Манай өргөөнд ёстой балчираас нь авахуулаад ахмад настай нь, эрдэмтэй номтойгоос нь aвахуулаад жирийн хүмүүс ч бийлдээ.Энэ олон хүн өөрийн ухаангүй дагаж мөргөөд байна гэвэл ёстой эндүүрэл. Би өргөөний жирийн л гишүүн гэхдээ сонин хачин гэх олон зүйлийг, үүн дотор шашин,харь гариг,сүнс г.м өөрийн хэмжээнд сонирхон судалдаг юм. Тэгээд удганы тухай анх олж мэдээд, уншиж, ухаарснаар өөрийн сонирхож байсан олон асуултандаа хариулт олж, бас Хаанаа яг мөн гэж зүрх сэтгэлдээ хүлээж авсан билээ. Учир нь жил хүрэхгүй хугацаанд надад ямар их өөрчлөлтүүд гарсаныг дурдаад баршгүй дандаа сайн тал руугаа шүү. Энэ бол Тэнгэр Монгол Газар дуудлага ямар агуу амьтай болохыг илтгэнэ. Хаан болон дээдсүүд маань захиж хэлээд байгаагаар түүхээ эргэн судалж байна, Алтан судраа уншиж байна, хорвоог дэлхийгээ өөр нүдээр харж байна,өөрийн болон бусдын буруу зөвийг нягтлан тунгааж байна, нэг ёсондоо Монголоороо бахархаж,омогшиж, биширдэг хүн болчоод байналдаа. Тиймээс Эзэн хаан мөн үү биш үү, Аянга удган нүүрээ нуух ёстой юү үгүй юү, энэ нь ч сэжигтэй тэр нь ч засвартай гэж бодож хандаж байгаа бол хувь хүн таны л хэрэг. Тавьсан асуултууд тань таниж мэдэе гэхээс илүү дайрч давшлах талдаа байгааг анхаарна уу! Тэгээд өөрийн оюунаар тунгааж мэдсэнээрээ хариулая. 1. Удган маань яг одоо нүүрээ ил гаргах цаг нь болоогүй тэгээд ч энийг та бид мэдэх хэрэг биш тэнгэр эцэг цаг нь болсоон гэх тэр үед гаргах байхлдаа. Тэгээд ч удган маань өөрөө хэлсэний дагуу, хийсэн бүтээсэн бүхнээрээ харуулж байж л олонд ил гарах бизээ. одоо хийж бүтээх ухааруулах ажил ид үедээ явагдаж байна. 2. Өмсгөл хувцас хэц хэнгэрэгийн тухайд миний мэдлээс хэтэрсэн болохоор худлаа мэдэмхийрч чадахгүй ч бас л тэнгэр дээдсүүд өөрсдөө мэдэж хэлж хийлгэсэн болохоор та бид өмнөөс нь шүүн тунгаах нь илүүц биз. Бас дээр нь нэмж хэлэхэд монголчууд угаасаа малын болон ангын арьсаар л дулаан сайхан хувцас хийж өмсдөг уламжлалтай шүүдээ. 3. Хаан өөрийн үр удмаа гээд буусан байгаа шүүдээ. Өвөг дээдэс буурлууд минь үрс биднээ танихийн дээдээр танилгүй яахавдээ тэр тусмаа бидэнд харагдахгүй ч биднийгээ дагаж муу юмнаас харж хамгаалж , хайрлаж явдаг гэж итгэдээг. Харин үрс бид нар нь буурлуудаа танихгүй удам судраа мэдэхгүй будилж яваадаг. Алтан ураг бол миний ойлгосноор Монголд яг хэрэгтэй цаг үед нь тэнгэрээс явуулдаг элч нар бөгөөд тэд нар ямар ч цаг үед төрсөн бай дандаа тэмцэгч, манлайлагч байж Монголоо дандаа аварч мандуулж байдаг бодит хүмүүс юм.Тэдний нэг нь яах аргагүй Аянга удган мөн. 4. Энэ асуулт бол бүүр миний байтугай та бидний бүгдийн мэдлээс хэтийдсэн байна. Далд ертөнцийн тухай мэдэхгүй байж таамаглаж ярих нь алдас болох байхаа. 5. Аппарат зураг гээд л нээх асуудал үүсгэхийн. Мэднээ тэр линзний тусгал туяа энэ тэрийг чинь. Гэтэл тэр бүх гайхамшигийг би өөрийн нүдээр тэр аппарат хэрэгсэлгүйгээр харж чадсан байвал яахийн. Харин ч нүдээр харсан өнгө ялгарал энэ тэрийг аппарат буулгаж чадаагүй байна лээ. Лав л миний дуудлагаа хэлээд авсан хэд хэдэн зураг дээр онгодын нүүр нүд дүрслэгдсэн нь зөндөө байгаа. Энэ олон хүний хариултаас та өөрийн авах гээхийн ухаанаар хандана биздээ. Гэхдээ л бид зөв бодож ,зөв юманд тэмүүлж байгаа гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй билээ. Яагаад гэвэл үнэн ямагт ялдаг хойно. ТМГ.
      Tuesday at 5:58pm · Edited ·  · 11
    • Яруу Тод Medleg Bolovsroliin Park ta ekh orondoo baigaa yum bishuu? Herev gadaadad baidag bol ikh haramsaltai baina doo. Haraagui uzeegui uulzaagui baij olon yum bichij suuhaar / Myanga asuuhaar neg uz / gedeg ugiig uurt cin zoriulaad helmeer baina.
      Tuesday at 6:27pm ·  · 3
    • DB Gaamaa Аянга удган нүүрээ нуугаад яваа юм байхгүй манайд ирсэнгүүд царайг нь хараад чөлөөтөй уулзаад яваа шүү түүнээс ТВ ээр гараад явах дуртай биш 4,5,7 сарын маш олон засал дээр зуу зуугаараа л удганы царай зүсийг харсан өөрөө ирээд харж болно.Ууулзаагүй ирээгүй байж элдвээр ярих хэрэгггүй
      Tuesday at 7:34pm ·  · 8
    • DB Gaamaa халх гэдэг ястан байхгүй халх гэдэг үг манжийн үес гарч ирсэн өмнөх түүх дээр тийм ястан байгаагүйг монголын түүхийн ном дээр бишгүйдээ л бичсэн байдаг
      Tuesday at 7:37pm ·  · 5
    • Тэнгэрийн Заадас 
      алтан ургыг устгах хүсэлтэй маш олон хүн байсан нь үнэн тэд одоо ч удмынхаа үрс дээр буудаг тэгвэл алтан ураг өөрийн балчир хүүхдүүдийг тэднээс нууж төөрүүлж байж хүн болгож удмаа залгуулсан тухай түүхэнд ч гардаг одоо ч байдаг гэдгийг мэдэ...See More
      Tuesday at 8:00pm ·  · 13
    • Тэнгэрийн Заадас 
      тиймээ өргөөнд маань залуус олон байдаг тэд мухар сүсгээр орж ирээгүй таныг бодход мэлмийтэй мэдрэмжтэй сэтгэл зүрхтэй залуус орж ирсэн болхоос юугаа ч мэдэхгүй хүүхдийг чихэр өгч хуураагүй гэдгийг бодоорой доо... бас өргөөнд маш олон эрдэмтэд байдаг тэднийг бас мэдлэг боловсролгүй мухар сүсэгтэн гээд хэлчихвэл алдас болох бизээ... зургын хувьд зургын апрат яг харагдаж байгаа зүйлсыг авч чададгүй одоо цагын техникийн дэвшил нь далд ертөнцийн зүйлсийг буюу мэлмийтэнгүүдийн хардаг зүйлсийн зургыг дарж чадахгүй байгаа нь үнэн арай нэг дөхүүлсэн хэлбэрээр гарсан зургуудийг нь өргөөний зарим мэлмийтэй гишүүд тодруулан зурдаг тохиолдол олон байдаг түүнд тэгтлээ эгдүүцэх зүйл байна уу? өөрөө харж чадахгүй бол худал гэж бодож байгаа бол олон мэлмийтнүүд хараад мэдрээд хийгээд байгааг юу гэж бодож байна даа... Худан Монгол босоо бичгээ бид орхиод хэвтээ бичигтэй болсон түүний гайгаар одоо Монгол түмэн маань яаж доройтож байна даа.. хэрвээ бид босоо бичигтэйгээ байсан бол алтан судрыг тайлж ушиж чадах байлаа. бас өвгөд дээдсүүдийн тэр цагийн хэл яриаг ойлгоход босоо бичиг маань л тус болж байна даа.. Хаан дээдэс өөрийн хэлээр ярих үед бид ойлгодгүй ойлгохын тулд судрыг уншиж тайлж хэлийг нь сурах хэрэг гардаг гэтэл тэр нь харь хэл мэтээр хүмүүс ойлгоод байдаг нь харамсалтай тиймээс орчин цагийн бидний хэлийг сураад бидэнтэй ярилцаж айлдвар сургаалиа айлддаг.
      Tuesday at 8:28pm ·  · 7
    • Mandakh Tsogoo хэхэ Medleg Bolovsroliin Park асуудаг нь зөвөө өөр эргэлзээтэй зүйл байвал асуугаад бай, учир мэдэх нэгэн нь чамд хэлээд өгнө
      Tuesday at 8:50pm ·  · 4
    • Танхай Балчир Тун сайхан ярилцсан байна.Манай залуус үг зөв сонгож,ухаантай хөөрөлдөж байна.баярланам
      Tuesday at 11:05pm ·  · 4
    • Medleg Bolovsroliin Park 
      Та бүхнийг үнэхээр ийм санаа нэг байгааг харахад бахдалтай. Манай байгууллага цөөнгүй гишүүнтэй. Би ихэвчлэн пост оруулдаг ажилтай юм байгаан. Японд сурч байна. Зун та бүхэнтэй заавал очиж уулзанаа. 6 асуултыг та бүхнийг доромжлох, үгүйсгэх гэж оруулсангүй ээ. Мэдэхгүй зүйлээ мэдэж авч, сайхан ярилций гэж л орууллаа. Та бүхний зориг, сэтгэлийг хараад сүрдэв, биширэв. Монголчууд бид нэгэн туган доор, санаа нэг зүтгэвэл юунд ч хүрэх ард түмэн билээ. Үнэн ялах болтугай!
      Yesterday at 12:01am ·  · 13
    • Тэнгэрийн Заадас 
      өргөөнд байгаа хүмүүс маань үнэн сүжгээр үзсэн харснаараа мэдрэснээрээ цугласан тул Их Аянгат удганыг Эзэн Хаанаа өмөөрөхгүй байхын аргагүй билээ.. Их Аянгат удгантай Эзэн хаантай ирж золговол хэр баргийн бичээд байдаггүй сонин хачин зүйлси...See More
      Yesterday at 12:10am ·  · 4
    • Ps Pd Болждээ сайхан л байна. Таныг бидэнтэй сэтгэл нэгдэж хичээх юм бол баяртай сайхан байх болно оо .
      Yesterday at 12:18am ·  · 2
    • Saikhantuya Buyannasan 
      Сайн байна уу, Юуны өмнө ийм асуултууд асуусанд тань талархая. Асуултуудад хувийнхаа зүгээс дарааллаар нь хариулах гэж оролдоё. Гэхдээ энэ бол зөвхөн миний өөртөө хийсэн дүгнэлт юм шүү гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. 1.Тэхээр Аянга Удган одоохондоо царайгаа ил гаргахгүй байгаа нь наад зах нь өөрийн эрх чөлөө, цаашилбал аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэж боддог. Энэ зэвүүн цагт гадны хөрөнгө оруулалт бүхий үл үзэгдэгч хүчирхэг "нэгэн гар" Монголын төлөө дуугарсан хүн болгоныг цааш нь харуулж, дарамталж байна. Хэдий тийм боловч Аянга Удган зовж зүдэрсэн хүмүүст тусалж уулзах хүмүүстэйгээ уулзаад л явж байгаа шүү дээ. Тэгээд ч хийсэн бүгдээ блог дээрээ дэлгэрэнгүй бичдэг, юунд зорьж яваа нь тодорхой байхад заавал царайгаа, махан биеэ зурагтаар ил гарга гэж шаардах хүмүүсийн цаад санааг ойлгохгүй байна. Цагийн юм цагтаа. Эзэн Хааны нэрийг барьж шууд өөрийгөө сурталчлаагүй, харин хэлсэн сургаалийг нь түмэнд түгээж, хийсэн үйлийг нь үргэлжлүүлж байна бус уу?
      22 hours ago · Edited ·  · 1
    • Saikhantuya Buyannasan 
      Хоёрт, Бөө мөргөлийн хувьд хэзээнээс дархад, буриад, халх, дөрвөд гэх мэт салсан юм бол? Монголын Нууц товчоонд дээрх нэршлүүд байдаггүй. Монголын эзэнт гүрнээс хожуу үеийн түүхэнд гардаг. Тиймээс Эзэн Хаан эдгээрийн аль нэгтэй адилхан байх албагүй юм. Тэгээд ч Дээдсүүд Хөх толбот үрсээ дотор нь ялгах биш нэгтгэхийг хүсдэг ньтодорхой харагддаг. Эх дэлхийгээ аврах гэж олон олон онгод, дээдсүүд буудаг учраас бүгдэнд нь зориулж нэг нэг хувцас хийнэ гэвэл яаж ч бодсон бүтэхгүй биз дээ? Харин гурвалжин бол эрчмийг ихээр хуримтлуулдаг дүрс. Үүнийг та пирамидын жишээн дээрээс хангалттай мэднэ. Түүнчлэн бага ястан, их ястан гэж ангилах нь үнэхээр хоцрогдсон үзэл юм. Энэ бол цөөхөн Монголчуудыг хагалан бутаргах гэсэн явуулга. Ямар ч ястан байсан хамаагүй бидэнд нэг л адилхан мөн чанар байгаа нь ХӨХ ТОЛБО билээ. Эзэн Дээдэс ч Хөх толбот үрс минь сэрцгээ гэсээр ирсэн. Өвөр Монголчууд маань ч Хөх Толботой, тэд нэгдэх болно гэж айлдсан. Одоо ингэж янз янзаар хуваагддаг жалга довны үзлээс ангижрах хэрэгтэй.
      22 hours ago ·  · 2
    • Saikhantuya Buyannasan Гуравдугаарт, Эзэн Хаан хэн дээр бууснаа "Эзэн би эргэн ирлээ" айлтгалдаа тодорхой дурдсан байсан.
      22 hours ago ·  · 3
    • Uyta Tuya zurag zassan n minii buruu deggui balchir bi buurluudiinhaa gegeen duriig ta buhendee haruulah gej todruulj balalj tsoholson minii buruu
      21 hours ago · 
    • Uyta Tuya gehdee ene uildliin mine hariu bolj neleed olon hun anzaaraaguigee anzaarch suns harah melmiigee neej baigaa suragtai
      21 hours ago · 
    • Uyta Tuya mon gaihaltai buural deedsuudiinhee gegeen duriig harhad l bugd oilgomjtoi bish gej uu.
      21 hours ago · 
    • Uyta Tuya hyag huvtsasiig bi yag tsergiin huvtsastai adil gej sonsson buuh buural deedes oortoo tohiruulj ulaachdaa hiilgedgees bus ulaach dur medej hiideggui gedeg.
      21 hours ago · 
    • Uyta Tuya 
      zarim ulaach zugeer l toli baihad hanaglttai baihad zarimiig n tomor shiren huyag beld gedeg gesen nudeer uzeegui bolhoor medehgui baina. hya huvtsasnii tuhaid ch bi bur gaihshirald avtaad baina. minii ongo tengeruud nadaas dalain chandaas dun hyasa avchruul gesen . mongold dalaagui deerees n bi gadaad bish baihad sonin l baigaam daa. uchirtai biz dee l gej bodhoos oor yum alga. gaduur boo geheer l uchirgui ih mogoi hadag bolj deelee nuudan nuuree nuusan unen hudal n medehgdehgui ohtor bolon lam deeltei ijil durtenguudiin adil bish l baigaam daa. ter n ch zov biz
      21 hours ago · Edited ·  · 1
    • Tuya Enkhee Ezen haaniihaa sur huchind sogdon morgoy. Ih udganii tengeriin uil hereg ni Tum tumeer urjin tumen olon Hun tolboton bolgond hureh boltugai.
      21 hours ago via mobile ·  · 5
    • Saikhantuya Buyannasan 
      Дөрөвдүгээрт, Та Чингис Хааны байгуулсан гавъяаг юу гэж үздэг вэ? Олон хүний амь авч хатуу үйл их хийсэн хүн дээ гэснээс тань харахад там руу явуулчих гээд л байнаа даа? Эзэн Дээдсийг төрөх үед "одтой Тэнгэр орчиж олон улс байлдаж орондоо унтах завгүй олзолдон тэмцэлдэж байв" гэдэг. Зөвхөн Монгол төдийгүй, дэлхий тэр аяараа тийм л байсныг дэлхийн түүх гэрчилдэг. Эзэн Дээдэс Монгол түмэнг нэгтгэж үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулснаар нэгдсэн Монголчууд дэлхийг амар тайвнаар хангасан билээ. Хоорондоо хөнөөлдөөд дуусах байсан дайснууд Монголчуудын эсрэг тэмцэх явцдаа нэгдэж, Монголын эзэнт гүрний дараа шинэ улс үүсэх урьдач нөхцөл нь болсон байдаг. Түүнчлэн ургахуйгаас шингэхүй хүртэл нэг гүрэн болж чадсан нь техникийн дэвшил, соёлын солилцооноос эхлээд танин мэдэхүйн арга барилаа харилцан хуваалцах бололцоог олгосон байдаг. Өөрөөр хэлбэл өнөөгийн шинжлэх ухааны дундад зууны хөгжлийн "амь тариа" нь болсон юм. Өрнийг дорнотой, дорныг өрнөтэй танилцуулж, нөхөрлүүлсэн юм. Хүний хамарнаас цус гаргалгүй үүнийг хийх боломж тухайн үед угаасаа байгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэнгэрээс өгсөн даалгавраа ийм сайн биелүүлсэн Хаадын Хаан, Дээдийн Дээд онго болохоос аргагүй биз ээ.
      21 hours ago ·  · 8
    • Tulgaa Haidel øргøøнийхøндøø øглøøний мэнд.сайхан хариулт уншлаа.уута туяа дvvдээ дун хясааны яс øгч явуулаяаа.
      17 hours ago via mobile ·  · 4
    • Bars Tmg Saihan Tailbarlaj Ugchee Bayrtai Bn. Blog Unshaad Duusagsan Bol Ene Asuult Garahku L Blaa xeXE
      15 hours ago · 
    • Танхай Балчир Нэг билигтэй сайхан бодол сэтгэлтэй нэгэн бидэнтэй нэгдэх нь дээ хэ хэ.БҮХ Монголчуудаа нэгэн тугийн дор цуглуулан нэгтгэж,хорвоог тэнхрүүлэх үйлээ хийх л болно доо
      13 hours ago ·  · 4
    • Uyta Tuya tulgaa haidel ahdaa bayrlalaa
      13 hours ago ·  · 3
    • Тэнгэрийн Заадас туяа дүү маань эрснээ маш хурдан оллоо шүү ингээд бие биенээ дэмжээд байвал өргөө маань үнэхээр зүрх сэтгэлээрээ нэгдсэн груп гэдгээ харуулж чадхаар байна Тулгаа Хайдэлд баяраллаа
      12 hours ago ·  · 5
    • Tulgaa Haidel Уута Tуяа дvv эндээс далай орж аваад мгл каргодтол хугацаа орохнээ.сая мгл ярила.дээр каргодож бсан хясаа яс манай дvvгийнд бга гэнээ.очоод аваарай.
      11 hours ago via mobile ·  · 2
    • Tulgaa Haidel Оо утсыг нь бичихээ мартжээ.9903~3555.номинзул.хясаа яс аваарай гсн юм гээрэй.мэдэж бга.уута туяа дvvд амжилт.
      11 hours ago via mobile · 
    • Uyta Tuya tulgaa haidel tanid ih bayrlalaa
      10 hours ago · 
    • Mandakh Tsogoo ymar buyntai humuus we bie biedeee tuslaad goy bn shooo hehe
      10 hours ago · 
    • Mandakh Tsogoo jinken Mongol hunuus shvv
      10 hours ago · 
    • Bat-Erdene Gantulga Өглөгийн эзэн Тулгаад баярлалаа, өөрийн чинь хийсэн буян үржихүйн хүрдээр нэмэгдэх нь дамжиггүй ээ
      9 hours ago · 
    • Odgarig Erdenezul hooh ymar uigagui bichdiim be hehe
      8 hours ago · 
    • Tulgaa Haidel Ахын дvv тэр нь ч юу .
      8 hours ago via mobile · 
    • Tulgaa Haidel юу юм бэ дэ
      8 hours ago via mobile · 
    • Tulgaa Haidel Батэрдэнэ Гантулга дvv тэнгэрийн vйлээ сайн хий.ах нь нартын vйлээ сайн хийе ээ.
      8 hours ago via mobile ·  · 1

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР