Энэ удаагийн хээрийн, нийтийн бөөлөөнд 7 хоногийн өмнө явна гэж хүлээж байлаа, учир нь бөөлөөнөөс 7 хоногийн өмнө зүүдэнд минь улаач би Буурлуудаа буулгасан, Эзэн Богдтой уулзаж байна, зүгээр ч нэг уулзалт биш, Хаан миний зүрх рүү үлээгээд, дараа нь баахан уйлалдаж байна гэж өнгөтөөр зүүдлэсэн байв. Өмнө нь би зүүдээ санадаггүй, санасан ч тоодоггүй хамаагүй нөхөр байсан боловч энэ зүүд үнэхээр өнгөтэй, мартагдахгүй байсан тул энэ бөөлөөнд заавал явна гэж шийдсэн байсан юм.
Урд шөнө нь олигтой унталгүй, сэрүүлэгнээсээ өмнө хэдэнтээ сэрснээр өглөө болов. Ээж минь надтай цуг явахаар болсон байсан тул хуяг зэргээ, ээжийгээ очиж аваад товлосон газар луу хүрлээ.
Буух газар сонгогдож, эхлээд нарны бөөлөө хийсэн бөгөөд тэнд би өмнө нь хүмүүсийн хэлээд байсан уулын амь, наран ижий хэрхэн өнгөө солин туяарахыг харж гайхав, ээж маань надаас илүү тэдгээрийг харж байсан бөгөөд мэлмий нь таг битүү би бол цөөхөн зүйлс л харлаа, Цөөхөн хэдий ч үнэхээр гайхалтай зүйлс байв.
Улаач нар хуяглах болов. Хуяглалаа, манай бусад улаач нарын хуяг их сайхан цэвэрхэн байдаг, миний хуяг гэж улаачаас нь болоод үнэн халтар хуяг, хэсэг санаа зовов.
Хуяглаад эхлэх болтол удалгүй баатар онго маань ороод ирлээ. Буугаад улаач хүүгээ магтаж байгаагүйгээр магтлаа, энэ сайхан газар аваад ирдэг овоо доо гээд хэхэ.
Буучаад түшээтэйгээ л хөөрөлдөх болов уу гэтэл их олон хүн Бууралд минь золгосон бололтой цаг гаран суусан байлаа. Дотночилж ирсэн 2-ийг мөр зэрэгцэж явсан бизээ гээд, сургааль асуусан хүмүүст юм хэлээд л суув. Олон хүний дунд ороогүй над мэт нь санаа зовоод суутал олны дунд толгой руу цохидгоороо цохиулснаар элдвийг бодохгүй байхыг хичээж эхлэв.
Дээдэсийн тамхи бидэнд ирж тамхилахад дамжуулах зүйл байна уу гэхэд нэг золгочих юм сан гэж байв. За ингээд мордсоны дараа эмгэн Буурал маань буулаа.
Өмнө байсан баатар хэвээрээ гэж бодсон уу хүмүүс ирэхдээ эр хүнтэй харьцаж буй мэт ярихад их л шоолонгуй байсаар удалгүй үдэллээ.
Дараа нь өөр Буурал маань бууж, золгосон хүмүүстэй жаал хөөрөлдөж байгаад, юу ч юм хүлээж жаал сууснаа улаач хүүг Тэнгэр удгантай золгуулий, өвгөн нь мордлоо гээд явчлаа. За ингээд хэсэг бусад улаач, ирсэн хүмүүсийг харж махан биеэрээ суусны эцэст Тэнгэр удганыг хүн багатай хэсэгхэн байх зуур нь очоод уулзав. Уулзтал хажууд нь байсан дээлтэй охин таны буух Буурлууд дутуу байна, ард чинь дагаад байна гэхээр эргэж хүртэл харлаа.
Удган маань миний байсан газар очоод хуяг зэргийг маань, өөрийн биеийг маань сэвтсэн зэргийг янзлаад За одоо нэг сайхан буугадах гэв. Буугаагүй байсан Буурлаа буулгах юм байлгүй гээд ээж бид 2 эхлэв ээ.
Хэнгэрэгээ аваад хэд цохитол тун удалгүй нэг онго ороод ирсэн, орж ирчээд суух юм болов уу гэтэл суухгүйгээр барахгүй доошоо ёслох гэв. Улаач нь хэсэг ёслохгүй гэсэн боловч ганц нугараад л тэргүүнээ бөхийлгөөд ёсолвоо. Тэгээд баахан л уйлав, өөрийн эрхгүй асгараад, хэн нэгэнд миний туслалцаа хэрэгтэй үед очиж чадаагүй хүн шиг, хэн нэгнээс өшөө авах гээд ч байх шиг сонин мэдрэмжүүд төрөөд, уйлваа хөөрхий /Би биш байсан шүү, буусан Буурал маань хэхэ/. Хэнгэрэг, тойвуураа гараа өвдтөл чанга атгасан байснаа сүүлд мэдсэн. Энэ Бууралыг орж ирэхэд маш их хүч чадал, их омголон, эрэмгий байдал мэдрэгдэж байсан бөгөөд байлдчихмаар санагдаад байв. Өөр бусдыг үгээр илэрхийлж чадахгүй тул ингээд орхий. Удган маань нүүр нь минчийгээд, их уйлсан гэж ээж маань өөдөөс нь харж зогссон хүний хувьд хэлвээ.
Тэнд болсон, сонссон зүйлсүүдээ өөрийн биеэр мэдэрсэн хэрнээ өдийн болтол гайхшраад л суугаагаа хэлэхгүй байж болохгүй нээ.
Ээж маань өөрийн нүдээр харсан, мэдэрсэн болохоор туйлын баяртай, дахиж ийш тийшээ явбал цуг явна гээд салахгүй болов.
За нэг иймэрхүү л зүйлс боллоо, Мөнх хөх Тэнгэр, Тэнгэр Эцэг, Тэнгэр Ижий, Эзэн Богд болон Тэнгэр удган та бүхэндээ туйлын их баярлаж гялайж байгаа бөгөөд итгэлийг хугалахгүй, сэтгэлийг сэвтээхгүй, нэрээ өндөрт өргөж, нийтийн тусын тулд Буурлуудтайгаа улаач үрийн чадлын хэрээр хичээнэ ээ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002