2012-07-10

2012 оны 7 сарын 7 ны өдрийн АС-ын чуулган


2012 оны 7 сарын 7 ны өдрийн Алтан судрын чуулган
Сийрүүлэн бичсэн: Нарандулам

Энэ өдөр ээлжит хэлэлцүүлгээ хийхээр очтол Тэнгэр Удган Аянгат маань ирсэн байлаа.Хичээлийг Мандах нараа удирдан явуулахаар иржээ. Энэ өдөр бас МөрГүн дээдсийн улаач ирлээ.Манай судрын чуулганд онгодууд болон мөргүн дээдсийн онгод оролцдогийг балчрууд сайн мэдэх билээ.Мэлмийтэй зарим нь хардаг бид мэт нь хардаггүй боловч байгааг нь мэдрээд л байдаг билээ.Мөргүн дээдэс улаач нь ирэхгүй ч, өөрөө заларч дараа нь утсаар асуухад чуулган ямар болсныг хэлдэг.Санаанд нь таарахгүй бол дуудна.

Бид шүтээнээ амлуулж дуудлагаа хэлж Мандах нараа эхлүүлэх гэтэл тэнгэр удганд нэгэн онгод нилээн ширүүн ширээ алгадаад ороод ирлээ. Оронгуутаа ам нь их цангасан бололтой ус нэхэв.Бид ч ийм юм болно гэсэн бэлтгэлгүй тул гарч цэвэр ус авчрав. Онгод орж ирээд та нар судрыг хамгийн томоор нь тайлбарлаад байна. Хэрэв их л томоор харвал тэр том тэргүүтэн толгойтонгууд чин ойлгоно зарим нь ойлгох нь ойлгоод, мэдэмхийрэх нь мэдэмхийрээд явж байна. Тэдэнд зориулсан бичвэр нь энэ байна гэв. 

Гэтэл энэ бүхнийг чин тайлбарлан таниулахын тул өндөр дээдүүд чин бууж ирээд та бүхэнтэй яриад байна.Өчүүхэн бага балчраас энэ болгоныг задалж тэр балчирхан оюунаас нь эхэлж тайлбарлаж хэн ч ямар ч мунхаг нь энийг уншаад мэдэрхээр болтол задлахыг хэлээд байна.Хамгийн амархнаар нь тайлбарлахыг судар тайлах гэж хэлээд байна. Мандах Нараа нийхэм-ээр бадраах судрын 6 р бүлгийн ” а” буюу зорилго хэсгээс уншиж тайлбарлан яваад 2 р хэсэг рүү орох гэтэл та нар яагаад үсрээд байна. Үг үгээр нь тайлбарла гэв тэгээд судар нэхэж аваад өөрөө гараараа тэмтрэн сайн уншиж байлаа.

Энэ хэвтээ бичгийг маань шогоолон бичиг гэж хэлээд эхнийхийг тайлбарла гэлээ.Та нарын туулай мэт үсчихийг судар зөвшөөрөхгүй гэв. Нараа өөдрөг амьдрах гээд унштал энэ чин юу гэсэн үг вэ гэлээ .Би ирээдүйдээ итгэлтэй зорилготой амьдрах гэж хэлэв. Онгод маань ирээдүйдээ итгэл байхгүй бол амьдрах хүсэл эрмэлзэлгүй болно ,итгэлгүй бол зорилгогүй. Итгэлтэй бол зорилготой .Зорилго нь мөнгөний төлөө юу, амьдралын төлөө юу гэдгийг бодох..Гутранги сэтгэлтэй бол алив юмыг болохгүй бүтэхгүй,тэр ч дээ энэ ч дээ гэвэл бүхий л зүйлийг түлхэнэ.Танай замбад таван гаригийн дараа дэлхий устана гэвэл амьдрал чинь ямар болох вэ? Энэ дэлхийг өөдрөг байлгахын тулд итгэл зүтгэл хэрэгтэй гэв.

Гэтэл утас дуугарахад авч амар амгалан уу чи хөн бэ судрын чуулган болж байна. Аянгат алга байна гэв.Тэгээд дээш доош нь түлхэх үү гэж байлаа. Хүслийн зүйд амьдрах хөх Моногоуул иргүн гэдгийг тайлбарла гэв.ИрГүн,Хүслийн зүйтэн гэдгээ яавал амархнаар хүмүүс ойлгох вэ гэдгийг бодох, ирГүн Хүслийн зүйтэн гэдэг нь ихэд тодорхой болсны дараа амьдрал руу орж болно. Энэ хоёрыг хүн бүр сайтар тунгаа.Ингээд л эд чин холбоотой, түгжээтэй тархийг чин нилээн нааш цааш болгоно. Зорилго гэдгийг маш тодорхой задалж бич гэв.Бөө гэж хэнийг хэлхэв,дэмч гэж гэж хэн вэ гэдгийг ингэж үг бүрийг нухацтай үг үгээр нь ухаж ойлгож, бүлэг бүлгээр нь томоор нэг харж холбож тайлбарлахыг судар тайлна гээд байгаа юм.

Та нар Долоодой мөрГүнээс хүслийн зүйтэн гэдгээ асуусан уу гэв Би бэлэн будаа өхгүй байх гээд өөрсдөө уншаад тайлахыг хичээж байна гэлээ.Гэтэл Дээдсүүд чин бууж ирчихээд байхад ойлгосныгоо ухаад зөв бурууг нь асууж хянуулж бөй гэлээ.Нэг хоёрхон үгний цаана ямар их утга учир байна.Зөвхөн зорилго гэдгийг хэдэн өдөр ярих атал та нар юундаа мэт үсчнэв гэлээ.Тэр зорилго гээчийг маш тодорхой задлан бич гэлээ.Та нар эхний 6 бүлгийг тайлсан чин хаа байна гэлээ.Намайг БЗД ийн бөөлөөнд яваад иртэл балчрууд 6 р бүлгээс уншихаар тохирсон байлаа. 

Бид шар сударыг ч үнэндээ бүрэн дуусаагүй байсан юм.Ингээд 6 р бүлгийг эхлүүлснийг ярьчихаад 7 р бүлэгт ороод явж байтал онгод та нар иргүн ч болоогүй хүслийн зүйтэн ч болоогүй байж бүр босоо амьдрахад ороод явж байна гээд ха ха ха гээд хөхрөв. Бид ч баахан инээлдэв.Хүслийн зүйг уг нь Максим ярьхаар авсан 2 р бүлгийг Ижилээ авсан байсан юм.Гэтэл эзгүй хойгуур сэдвийн дараалал алдагдсан байлаа.Та нар өөрсдөө ир гүн, дэмч болж гэгээрч байж ,гэгээрлийн дайчид,гэрлийн дайчид болж бусдыг гэгээрүүлнэ биз дээ. Тэгээд цааш нь унш гэв Мандах амьдрал хэсгээс уншиж эхэлтэл наадхаа тайлбарла гэв агаар тоос чийг гурваас амь үүсдэг гэтэл чиний нэгэн балчирхан үр яаж гэж асуувал та нар хэрхэн хариулах вэ гэлээ.Физикчийг хариул гэв би ч агаар гэхээр амьсгалахаа л бодоод хэлсэн чин амь үүссээгүй байхад амьсгалах нээ гээд бөөн инээдэм болов.

Агаар амьсгалахын тулд амьтай байх хэрэгтэй гэлээ.Физикч агаарт тоос хуйлраад чийгэнд бөөгнөрч газар унана гэв. Та нар хүндийн жин гэдгийг мэдэх үү гэлээ Онгод та нар нарны гэрэлд тоос бужигнахаар яадаг вэ усаар пургиад яахав гэлээ бид тоос доош унана гэв.Газар шороо үүснэ гэв.Энэ дэлхий яаж үүсэв ,амь хэрхэн үүсэв гэдгийг тэр шинжлэх ухааны эрдэмтэд юу гэсэн байна Аллах эцэг,Христ эцэг,бавгар сахалт чин юу гэж сургасан байна .Гэтэл та нар өвөг монгол эцэг маань тэгж хэлсэн гээд л зүтгээд байх уу Үүнтэй холбоотой болгоныг тэр хар чөтгөрөөсөө олж байж нотол гэв.Тэр нь Компьютер.Шороон дээр юу үүсэх вэ ургамал амьтан нялцгай биет гээд бид ч өт хорхой нэг эст олон эст амьтан үүснэ гэлээ.Та нар үүнийг хүн үүстэл нь өсгөөд бодоод үз гэлээ. Би ч хүнийг эрдэмтэд сармагчнаас үүссэн гэдэг гэлээ . Тэгтэл Бөч үү ,бөч бид хоёр хэзээ ч үүссэн байсан яахав өмнө нь олон юмнууд байсан биз гэв.

Яавал хүн болдог вэ гэдгийг сайн тайлбарла гэлээ.Хүн амьтнаас оюун ухаантай гавалтайгаар ялгаатай гэтэл онгод амьтан ч гавалтай ,тэд ч бас хайрлаж дурлаж ,хүсэж мөрөөддөг сайхан бүдүүн хонь зооглохсон гэнэ. Чоно ч бас мөрөөддөг гэлээ.Бид баахан инээлдэв.Яавал хүн болдгийг сууриас нь эхлэн сайн бод гэлээ .

Амин чанар гэж юу вэ гэв балчрууд энд тэндээс тайлбарлав. Орчлон гэж юуг хэлхэв яагаад орчлон гэсийн дэлхийн,.уулын , усны гэхгүй яасын.Орчлон гэдгийг олж мэд,орчлонд юу юу орохов яагаад орчлон гэсийн, орчлонгоо мэдэж байж орчлонгийн амин чанар хичнээн их утга учиртайг мэдтүгэй .Онож үйлдвээс гэсэн юу гэсэн үг вэ Жамын юмыг жамаар нь ,жамыг хэн сөрж өөрчилж болно вэ гэлээ. Амьдрал гэж юу юм Энэ хоёроос амьдрал гарна гээд амьдрал гэж амьсгалаад хайрлаад идээд уугаад унтаад инээгээд ханиагаад уйлаад зодолдоод явахыг хэлэхгүй. 

Амьдрал гэж юу хэлэх вэ Орчлон, орчлонгийн амин чанар,онож үйлдэх энэ 3 ыг ойлгож нэгтгээд амьдрал гээч чин гарна Амьдрахын тулд агаар ус газар орноо хамтаараа хариуцах хэрэгтэй.Хариуцна гээд өмчилж хувьчилж авахыг чин хэлж байна уу балчрууд чадахаараа л хариулав Цаашаа бол маш их болно Энэ эргүүнүүдэд агаар гэж юу байдгийг агаарыг хэрхэн хамгаалдгийг агаар цэвэр байвал яахав,хэрхэн ачтай юм, агаар гээч нь бохир бол махан бод чин яагаад байдгийн Энэ бүхнийг тодруулахгүй бол энэхэн үгээр хэлээд ойлгохгүй ээ Ус хэрэв цэбэр тунгалаг бол яахав хэрэв шалбааг тогтсон ус, хортой ус уувал махан бод чин яахав гэдгийг ойлгомжтой тодорхой болгож байж тайлна .Энэ амархан хэн ч мэднэ гээд байвал хэн ч мэдэхгүй байгаа учир газраа ухаад, агаараа бохирдуулаад байна.Тэр мэдэхгүй байгаануудад задалж бичиж байж энэ чин тайлал болно доо Цаг уур орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмү 

Цаг уур гэж юу юм удганы түүхэнд ч байгаа халуун оронд амьдардаг,хөх монголд амьдардаг хүмүүсийн ялгаа гээч тэс өөр гэдгийг гаргаж бичнэ дээ тэгж л байж л хүмүүс цаг уур гэж ийм юм гэж ойлгоно хүний махан бодтой холбож байж л ойлгуулах нь гэгээрэл юм .Цаг уурт зохицох амьдрал юу вэ гэхээр нь халуун болохоор хувцсаа тайлна, хүйтэн болвол хувцасаа өмсөнө, бороо орвол халхавчаа барина гэхүү. Цаг уур гээч яагаад дэлхийн бөмбөрцөгт газар болгонд өөр өөр байдаг юм. Дэлхийн бөмбөрцгийн тэг дунд байгаа нь хар арьстан нааш цааших нь өөр өөр арьстан болдог юм.Юу нөлөөлөөд байгаа юм .Хүйтэн орныхон монголд ирээд нэгэн хоёр хэмийн хүйтэнд хөлдөж үхэх гээд байдаг юм .Монголчууд халуун оронд очоод багтарч үхэх гээд байдаг юм.Энэ бүхнийг чин бичнэ дээ энэ бүхнийг сайтар ухуулан бичнэ дээ ингэж байж тэр дэлхийн газар зүй гээч гарна даа Орон зайг үрс юу гэж бодном ЗД гэхнэ үү дээрээс доороос хажуугаас ардаас урдаас хөөрхий 3 хан ди тэй бүх талаас нь харж чадахгүй л юм даа 

Танай замбынхны 3 ди г сонирхсон нааш нь цааш нь харуулсныг хэлээд байгаа юмуу Энэ дөрвөлжин чөтгөрөөс хүн гаргаж ирэхийг хүсээд байгаа юм уу Хэзээ бүлт үсрүүлээд гарж ирэх юм бэ дээ Орон зайг юу гэж бодож байна балчрууд Орон зай гэдгээ хамгийн энгийнээр тайлбарлана даа Энэ нэгэн сандалд Аянгат сууж байна Аянгатаас бүдүүн ирвэл орон зай нь яахав орон зай нь багадна энэ бол зөвхөн хувь хүний орон зай байна, энэ бол махан бодийн талбайг хэлнэ. Энэ орон зайг амьдрахын тулд тэлэх хэрэгтэй .Аянгатыг 3 нийлүүлсэн бүдүүн ирвэл багадна. Орон зайг эзэгнэх гэж орон зайгаа амьдралд зохицуулах гэж ямар их учир утгатай Зарим нь ганцаар амьдарна. Томоос том харшид амьдарна .Зарим нь асар том насаараа алхаад ч хүрэхгүй газар өмчилж авна.Орон зайндаа манлайлах уу,орон зайндаа доройтох уу гэдгийг хүн өөрөө хийдэг юм. Биеийн орон зай биш, амьдралын орон зай энэ ялгааг нь гаргаж бич. Усыг нь уувал ёсыг нь дага энд орон зайн тухай байна уу Энэ мэтээр орон зай гэгчийг бичнэ дээ 

Ямар ихээр задлан бичигдэж, ямар ихээр тайлбар шаардаж байгааг ойлгов уу үрс мин Та нар аль хүртэл гүйх гэж байсан юм гүйцгээ гэв.Та нарын шогоолон бичгийг уншихын тулд би их рашаан хүртлээ гээд 1 л уучихсанаа гайхаад дахиад нэмээд уув .Тэгснээ Аянгатын давсагыг сайн чинээвэл сэрэхгүй хайчихав гэснээ Аянгат болохоо байж байна гээд гараад явлаа.Ийнхүү бид нэгэн өдрийн судрын чуулганыг нэгэн сайхан Дээдэстэй хүүрнэлдэн судар тайлан бичих ухаанд суралцав. Дээдэс маань их шогч маш сайхан ойлгомжтой бүхнийг ухааруулан тайлбарладаг гайхалтай сайхан дээдэс байлаа .Даанч нэр алдрыг нь мэдсэнгүй.Би ч Хаан ороод ирвүү ч гэж бодов.Гэтэл сүүлд нв бодохнээ ширээ ширүүхэн цохиод ,ус гээд дуугарахыг бодвол арай ч хаан биш,ямар нэгэн жанжин ч байж болох, бас гар утсаар ярих үгс нь өөр байлаа.За эндүүрсэн бол өршөөгөөрөй Дээдэс минь 

Монголын түүхийн нууцыг өнөө хүртэл тайлж, нууцад нь хүрч чадаагүй харийн болон зарим монгол ын түүхчид эрдэмтэд үүнийг сонсвол гайхшрах нь лавтай.Бичиг үсэггүй ,бүдүүлэг бөө мөргөлтэй гээд байсан монголчуудын гүн ухаан, танин мэдэхгүй ямар их хол явсныг дэлхий удахгүй мэдэх болноо.8 зууны тэртээгээс гайхамшигт Аянгат удгандаа буун ирж ,өртөөлүүлсэн судраа тайлахад нь бидэндээ заан сургаж байгаа Өндөр дээдүүд маань аргагүй л Тэнгэрийнх Тэнгэр эцэгтээ талархлаа.Өндөр дээдсүүддээ мөргөн ёсломуу.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР