Уята Туяа:
Зөө хэрийн бөөлөөнөөр үзсэн харсан туулсан бүхнээ та бүхэнд хүргэе аа. Өглөө би 6-д босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад таксидаад болзсон хүнтэйгээ уулзахаар товлосон газраа очиход уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. За арай хаяад явчаагүй байлгүй дээ гээд 20 гаруй минут хүлээлээ. Байдгүй ээ сандраад нөхөртөө өргөө рүү ороод автобус нь хаанаас хөдлөхийг тодруулаад өг, утас олоод өг гээд жаахан бачимдлаа.
Удалгүй нөхөр маань нэг утас олж өгөхөд харин газар товлож уулзана гэсэн хүн маань болж таараад автобус руугаа хамт хөдөлсөн юм . Автобус байх газрын цаана нэг харин замын эсрэг талд 2 хар сүнс харж энэ өдрийн хий биетэн харагдаж эхэлцгээв. Автобусандаа суугаад зорьсон газар луугаа явахад авто зам даган бас 3 4 хар сүнс харлаа. Түр буудаллан зогсоход замынхаа эсрэг талд нэгэн жаахан хүүхдийн сүнс олж харав. Энэ нь төрлөө олоогүй энэ ховоогоос салаагүй нэгэн бүдэг балчир хүүхдийн сүнс байсан юм. Ингээд цааш зорьсон газарлуугаа хөдлөхөд харин автобусанд маань буурлууд ороод ирсэн байхыг анзаарлаа.
Би л анзаараагүй байсан бололтой түүнээс тэнд суусан бүхнийг даган явсан нь тэр байж шүү дээ. Зарим нэгийг нь налан энд хамт байгаагаа мэдрүүлж байсан байх аа. Автобусны хамтаар 20 хэдэн машин явсан юм. Машин бүхэн бүдэг ногоон шар ягаан гэрлээр гэрэлтээд байсан. Очих газраа очихын өмнө нэг их гэрлийн хүрээг дайраад машин тавьсан газрууд луу дөхөн буудаллалаа. Буугаал майхнаа босгоод ажихад 20 хэдэн машинаас улаач нар маань дагуулсан олонтойгоо тэр тойрон хүрээлэх тогоо мэт газрын төвд очин хуяг хувцасаа өмсөж хүмүүс сүү боов өргөж эхэллээ. За ингээд тал тойрог хэлбэрээр хурсан олон суухад нөгөө тал тойргийг нь дагасан олон буурлууд сууж харагдсан.
Ингээд Аянга удган нарны бөөлөөн эхлүүлж тэнгэр ажуулж, нар ажуулж олон өнгө хэлэхэд хүмүүс тийм байна тэгэж байна гээл байв. Харин би олон олон өнгийн гэрэл бүхий хүмүүс нарнаас ч юмуу тэнгэрээс ч юмуу бууж ирээд бидний дунд тухлахийг гайхах бишрэх айх зэрэгэцүүлэн ажин суулаа. Тэнгэрээс буусан хүмүүс шанаган хорхой шиг л царай тэгээд сүүл адил зүйлтэй дүр төрхтэй сахалтайн сахалтай, сахалгүйн сахалгүй эрэгтэй эмэгтэй олон сүнснүүд хаа сайгүй бууж ирж байсан. За ингээд олуул зэрэг буух боллоо. Хурсан олон бүтэн тойрог болон зогсоход Аянга удгантай хөөрөлдхийг хүсэн дэргэдүүр нь баахан эргэлдэвч яасан олон хүн түүнтэй ярьдаг юм бэ. Хүний яриа таслахгүй гээл хүлээж зогсосоор байтал бүгд бөөлөхөд бэлэн болсон байв.
Ингээд би нэгэн газар тухалж аваад л суув. Аянга удганаа тойрч суугаад хэнгэрэг хэцээ нүдэн эхлэхэд 2 нүдээс минь нулимас гоожоод атаархаад ч байгаа юм шиг гомдоод ч байгаа юм шиг хөөрөөд ч байга юм шиг оргин баахан уйллаа. Нэг мэдэхэд улаач болгон нэгэн буурал эсвэл жанжин зарим нь хатдыг биедээ залжээ. Тэдний маань зарим нь улаачдаа багтаагүй энэ тэндээс нь овойж товойн сүнс нь ил гаран харагдана. Тэгээл яг л жижигдсэн хувцсанд чихэлдэж байгаа юм шиг л биеээ сэгсчиж нэг үзнэ. Ингээл харж суутал нэг бөөнийсэн хар юм нэг улаачид байхыг хараал уур хүрэх айх мэдрэмж зэрэг хөдлөв.
Тэрнээс нүд салгаал Аянга удган руу харахад яг л гал адил дүрэлзэн харагдахад дуу нь өөрчлөгджээ. Энэ бол Хаантан байлаа. Хурсан олон буусан буурлуудаа ундаалж хаантантай золгох нэг нь золголоо. Миний хаантнаас айж эмээх аймар их. Хүмүүнээс очиж болох юмуу гэж ам мэдэж байж л дэргэд нь суугаад мэнд мэдэх гэж өндийх бүрт буусан буурал хурсан олон түүнтэй хөөрөлдөн уйлах нь уйлж инээх нь инээж сургааль сонсох нь сонсож зэмлүүлэх нэг нь зэмлүүлж байлаа.
Ингээл арай чүү нэг хүний өмнүүр дайран байж хаантантай золголоо. Тэгсэн хаан өө мэлмийтэй төрсөн охин нөгөө дөрвөлжин харын охин байна гээд надаар олон зүйл мэлмийдүүлэв. Зоригтой бай харж байгаадаа итгэ гэх утга агуулга бүхий сургаалийг яруу тодоор сонсоод зүрхэндээ цоожлоод л авлаа. Хаантан миний дүрийг харж чадах нуу гэхэд нөгөө шатах мэт дүр жаахан буурч хальт мульт түүний гэгээн дүрийг хараад дахиад л шоконд оров. Юун нөгөө архин дээр байдаг мөнгөн дээр байдаг зураг шал худлаа. Харин ч улаачийг нь ахиад жаахан томруулаад эрүү шанааг нь нилээд том болгоод жаахан махлуулаад хар шулуун үс сахал самбаа наахад хаантны дүр болхоор тийм л дүрийг олж харсан. / итгэхгүй л байх л даа зарим нь гэхдээ л үнэн нээрээ ч ёвропжуу царайтайн муу гэмээр/ зөө ингээд би хаантантай золгож үдлээд хөөрсөн сэтгэлээ дарж халсан биеэ хөргөхөөр майхандаа оччихоод жаахан цай ууж хоол идээд тамхилхад хамт ирсэн 6 7 хон сартай жаахан хүүхэд маань учиргүй уйлж байлаа. Аав нь дутуу сэрчихэд гээд уйлаал гэж байна.
Гэтэл нуруун дээр нь хумасны толионоос томгүй жижиг нүх эсвэл амьтан алийг нь сайн мэдэхгүй байна нэг юм ар нуруун дээр нь байхаар нь цохиод унагалаа. Гэтэл тэр хүүхдийн гэрлэн бүрхүүл юучгүй алга болчихдог юм даа. Ааваар нь илүүлж гэрлийг нь нөхүүлээд. Тойрог болон суур хурсан олон болон түүнийг тойрон суух буурал дээдсүүдийнхээ тэнд очиход хаантан намайг дуудан хүмүүсийг шинжүүлж эхлэв. Зарим нь буурлуудаа бүрэн буулгаагүй зарим нь биедээ 4 мөч нь сэлэм шиг зөөгддөг хар юм биедээ наацан зарим нь угаа аваагүй зарим нь биедээ жижиг сажиг доби наацан олон хүн надаар мэлмийдүүлэв.
Би ч хааныгаа хурдхан нөгөө анх харсан хар бөөнийсэн юм руу дагуулж очиход анх харснаас жижгэрч 2 толгойтой 1 биетэй том араатан л үлдэж. Тэр хувцаснаас буусан юмнууд л тэнд байсан улаач нарыг сүвлэж аваад зоогдож үлдэхийг хичээж дээ. Нөгөө аймар хар том юмыг хувцасан дээр байгааг нь 3 хазаал идчихээд дараа нь буцаагаад үртэс болгоод салхинд хийсгэчихэв бусад улаачид байсан нөгөө амьтанг ч тэгэв. Ингээд нөгөө том юм байсан улаачийн дотор байсан зүйлийг би олж хараагүй байж. Түүнийг нь хаантан мэджээ. Тэр зүлйийг багалзуурдаж аваал улаачийн амнаас сорж гаргаж аваал идчихдэг юм байнаа. Дараа нь бөөлжөөл гаргачихна. Яг л махны машин шиг хаан байлээ дээ.
Сониноос нөгөө хувцсанд байсан 2 толгойтой аймшиг миний хавиргаас эгэм хүртэл зоогоод орхисныг би сүүлд мэдэв. Нүд харанхуйлж нүдний уг руу өвдөөд байгаагийн учрыг олохгүй хурсан олныг мэлмийдэж тэнхээгээ барав гэж хаантанд хэлхэд миний мэлмийгээс гараараа ямар нэгэн юм сорж аван зүгээр болгосон ч эгэм хавиргаар өвдөөд уушиг дотогшоогоо хий алдан цээж хийгээр дүүрэн гэдэс цэрийж эхлэв. Ингээд нэгэн улаач эгэмийг минь эрчмээр дүүргэн нөхөж өгөхөд санаа зовж түүнээс зайгаа аваад зүгээр болсоон гээд худлаа хэлчихлээ. Ингээд бид ирсэн унаандаа суугаад буцаж явлаа.
Гэтэл бие таагүй байж бөөлжөөд л хачин оргиол явж байтал гэнэт араас нэг юм татаад явчихсан хартал миний бие газар унаж харин би өөрөө нуруундаа төмөр зоолгуулан чирэгдэж байдгийн нэг нь гэнт нөгөө төмрийг суга татан хаяад арай гэж биедээ орлоо. Ингээд яг л үхлээ гэж бодлоо шүү. Ингээд автобусанд байсан хааны жанжид намайг өөрсдийн эрчмээр дүүргэж өгөөд явуулав. Тэдгээр улаач нартаа бас буурлууд дээдсүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье үнэхээр их баярлалаа.
Ингээд гайгүй болоод тэднийгээ хартал тэд нарын маань гэрэл цоорсон байлаа. Санаа зовсон гэж жигтэйхэн ч зүгээрээ эмчилчихнээ гэж байлаа. Ингээд гэртээ ирээд зүгээр л унаад өгсөн арай чүү хөдөлж явж байж. Угаасаа сэг болтлоо гэмтсэн сүнс маань өнөөдөр ч өвдөж байна. Нэмж хэлэхэд хэтэрхий тэнхээгээ барцанаас болсон уу яаснаас болсрн бүү мэд мэлмий минь харахгүй байна. Хүмүүн олноор бүрсгэр фокус муутай л харж байгаа тул зургаа шинжиж чадахгүй л байна даа. Тэр олон буурлуудийг хэн гэдгийг нь би өөрөө нэрээ хэлж танилцаагүй учир очиж золгоогүй учир нэрлэж зүсэлж чадахгүй нээ.
Гэхдээ л хүмүүн бидний энэ цаг үед хаантан маань өрлөг жанжид, өөрийн хатад, хүүхдүүд болон дүү нартайгаа өрлөг жанжид нь үр хойч болон хатадтай улаачаар дамжин заларч байгаад бүү эргэлз. Улаач нар минь та бүхэн ч үүндээ итгэлтэй байгаарай.
Жич: Хээрийн бөөлөөн дээр улаач нарыг хорлодог мангаа нартай төстэй зураг орууллаа:
Тэнгэрийн Заадас
2012 оны 7 сарын 21ний өдрийн бөөлөөнд явах гэж урд өдрөөс нь зарим хүмүүс унаа асууж унаанд чинь багтах уу гэж байлаа нэг машин гаргахад 4 хүн орно бусдыг нь яалтай билээ дээр нь манай гэрийнхэн хамт явы гэж олон удаа гуйж байсан тул энэ удаад дагуулж явхаар шийдэн мөн өргөөний унаагүй олон хүмүүст зориулж автобус гаргахаар шийдэж аль болох олон хүн хамруулж олон хүнийг эрчим авхуулахыг зорьсон юм. мөн урд өдөр нь yuta tuya охинтой ярилцаж заавал очиж үз хэмээн өглөө хамт явхыг хүссэнд зөвшөөрсөн билээ...
граш дээрээ очиход аль хэдийн манай дайчид цуглан автобусандаа сууж бэлэн болсон тул шууд замдаа гарлаа замдаа зүгээр явалгүй туяа охиноос элдэв юм шалгаан энд юу байна тэнд юу байна гээд л сонирхож асууж явлаа гэтэл ягаад ч юм очих дургүй өнөө автобус парк маань нилээн хэдэн хар сүнстэй байжээ. түүнийг мэдсэн учир яадаг ч байсан ойрын хугацаанд зүглэхгүй байхаар шийдсэн юм.
Бид хүрэх газраа хүрч нарны тахилга хийж эхэллээ нар эхэндээ мэлтийсэн цагаан өнгөтэй байлаа Их удган хуураа татаж байхад өнгө өнгөөр солонгорч цацарч тод бүдэг элдэв туяа цацруулж эхэллээ... дараа нь яг бидний чанх урд байрлах уул яг тэгш зөв пирамид хэлбэртэй уул байсаныг анзаарав тод шар туяа тэр уулын орой дээрээс дээш хөөрөх нь яг л галт уул дэлбэрч байгаа мэт урт шар туяа нь дээрээ бөөрөнхий цацарсан дүрстэй харагдаж байлаа эргэн тойроны уул бүгд л орой орой дээрээ том том шар гэрэлтэй болсон байв. миний мэлмий нээгдээгүй ч энэ удаад энэ бүгдийг маш сайн тод харж чадаж байв гэтэл манай гэрээс ээж хүртэл яг миний харсныг хэлээд байхаар нь маш их гайхаж суулаа... мөн өөр дээрээ нарны тахилгын үеээр маш их эрчим бууж байхыг мэдрэв бүх бие хөнгөрөөд нэг л дулаахан сайхан мэдрэмж төрж сэтгэл уужирах мэт болж байсан юм. дараа нь өргөөний улаач нар хуягаа өмсөж бөөлж эхэлхэд би ч мөн адил бэлдэж эхэллээ.
өргөөнд минь уртын дууч морин хуурч гээд л гайхалтай хүмүүс байдаг нь өндөр дээд буурлуудад морин хуурын эгшигэнд уртын сайхан дуугаа өргөж өвгөд буурлуудыг уярааж байлаа. гэтэл Хаан дээдэст нэгэн буурал очин золгож тэд хөөрөлдөж бие биенээ танин сэтгэл зүрхээрээ буурал дээдэс нь Хаан минь хэмээн уйлж байлаа Хаан дээдэс минь хүртэл миний жанжин ийм болчих гэж гээд л мэлмэрүүлж байсан юм. Урд нь өргөөнд анх удаагаа ирсэн хүмүүс буурлууд нь залраад хааныгаа таниад уйлж байхыг олонтой харсан учир дахиад нэг жанжин ирж дээ л гэж бодоод сууж байлаа. гэтэл тэр өдөр өргөөнд анх удаагаа ирж нийтийн бөөлөөнд явж буурлуудаа буулгасан олон хүн байсан юм шинээр ирсэн хүмүүс дундаас Хаан дээдсийг хүү хүртэл ирсэн юм байна өөр олон буурлууд Хаантай золгож байхыг хараад үнэхээр л сэтгэл маш ихээр хөдлөж байхыг би мэдэрсэн юм. өвөг дээд буурлууд өнөө цагийн хэцүү орчилонд балчир улаач нараа цуглуулж гайхамшигт сургаалиа айлдаж үзээгүйг үзүүлж сонсоогүйг сонсгож байсан тул нүд минь бүлтийж чих минь дэлдийж гайхахын хирээр гайхаж л яваад ирлээ дээ.
гэтэл нэгэн сонин зүйл болж өндийгөөд босох гэтэл нуруу маань тэнийхгүй амьсгаа маань бүтэн биш яг л нэг жадаар суганаасаа цээж хүртлээ нэвт сүлбүүлсэн мэт өвдөж хатгуулж байсан юм. Гэтэл Их Аянгат удганд очиж үзүүлхэд Туяа охин харжууд нь явсан тул за энд юу байгааг хар гээд л намайг харууллаа гэтэл яг миний хавиргаар сүлбэсэн газар гараа нэвт хийсэн хөлнөөс дүүжлэгдсэн нэгэн хар сүнс байгааг хэлсэн тул үүнийг яаж салгах вэ гээд л дахин шалгаж үзэв өнөө охин яаж салгахыг мэдэхгүй гайхан харж байлаа удган шууд л дээд талын хэсгээс нь доош хаман биенээс салгаж авхад тэнийхгүй байсан нуруу тэнийгээд ирлээ хатгаж байсан газрууд өвчин нь газар дээрээ намжиж эхлэв. гэтэл туяа охин ямар аймар юм бээ гээд л явчихав яасан юм болдоо гээд асуухад Их удган өнөө хар юмыг залгиад зажлаад эргүүлээд бөөлжих мэт гаргаад хаясан юм байна. тийм хар сүнсийг маш олон удаа харж байсан ч яаж устаж байгааг харж байгаагүй анх удаагаа харсан тул айсан юм байна л даа. бие засаад эргээд ирхэд өргөс авсан мэт бие зөв зүгээр болсон тул бүүүр ч ихээр гайхав...
за тэгээд үүлэн дээр Их могол мину гэсэн босоо монгол бичиг маш тодоор гарсан байсан баатар эр гээд л хэлээд байвал маш их урт түүх болхоор зүйл олон тохиосон юм. өргөөний бусад гишүүд шиг сайхан бичиж чадахгүй тул өршөөгөөрэй өөрийн мэдэрсэн болон харсан зүйлсээ сийрүүллээ
DB Gaamaa 2012 оны 7 сарын 21 ний өдрийн бөөлөө
Энэ өдөр бид өглөө 8 цагаас цуглаж гал болсонгууд нь машинаа олж басхүү Тэнгэрийн заадас автобус захиалж 20 хүнтэй болчихсон байлаа. Ингээд ар араасаа цуварсаар Налайх хөшөөн дээр цуглаад Хонхорын цаана нэгэн төмөр замын зөрлөгөөс цааш явж нэгэн сайхан өвс нь налсан цэлгэр газар очлоо. Бидэнд зориулсан мэт том талбайтай байлаа .Машинуудаа эгнүүлээд зогсоосныг тоолбол автобустайгаа 30 орчим болсон байлаа.Ийм олон машин хүн явна ч гэж бодсонгүй.Цөмөөрөө очоод тойрон сууж сүүгээ өргөсний дараа нарны бөөлөө эхэллээ.Бүгд л нарны өөрчлөлт солонгын 7 өнгө , тэнгэрийн онгодуудыг харж баясав. Зарим нь наран ээжийг харжээ.Дараа нь улаач нар хуягаа өмсөж гавьяат жүжигчин Түвшинжаргал дуу уухайгаа эхэлж төрийн хан хуурч Цэрэндорж гуай уран яруугаар Эзэн хаандаа зориулан үгээ хэлж хуурдав.
Ингээд л улаач нар өмсгөл хуягаа өмсөж хаантайгаа золгов.Тэгээд бөөлцгөөж сахиусаа буулгав.Би ч өргөөний нэг шинэ улаач, бас нэг улаач балчрын дэргэд суулаа Гэтэл тэнд АС ын дээдэс бууж харагдаад нилээн олон балчрууд золгов.Хатны улаач золгосон чин би шавьтайгаа золгомоор хэлэх юм байна гэв Удалгүй хатны улаач сахиусаа буулгаж багштайгаа золгож бид баахан уйлав. Би чамд үр хойчистоо сургаалиа айлдах цаг ирнэ гэж хэлж байсан.Одоо энэ өргөөний балчруудад сургааль номоо хайрлаж АС тайлахад нь тус дэм болоорой гэж мөрГүн дээдс айлдаж байлаа.Мөн чамд нэг бэлэг өгсөн тэрнийгээ олж залаарай гэж хэлсэн.Энэ бол 8 зууны өмнө өгсөн бэлгээ ярьж байгаа хэрэг.
Тэгээд мөрГүн дээдэс хуурдаж биднийг мэлмийд гэв Долгорсүрэн гуай би сүүлийн 2 сар нүд хараад, одоо ч хараад байна нэг нь том нэг нь бүдэг гэсэн чин чи миний нууцыг мэдлээ миний нэг нүд муу нэг нь сайн гэв.Чамайг дээрээс чин харж хажуугаас чин түшиж явдаг гэлээ.Дараа нь Долгорсүрэн гуай дээрээс намайг харж байдаг байх нээ яанаа .Би хүүхдээ загнаж байдаг бас л хардаг байхнээ гэж билээ.Гэтэл намайг өргөөний нэгэн балчрын онгод өрлөг эхээ дууд гээд Авийг явуулсан байв.Тэгээд тэнд цааш юу болсныг мэдсэнгүй хоцров. тэрхүү онгод сайхан буурал байлаа.Түмнийхээ төлөө үйлээ хийгээд явнуу гэв. Тэгээд намайг чи хүчтэй юм байна гээд хоёр алгыг мин үзээд эрчим өгөн шившээд алгыг мин нийлүүлээд өгөв.Сайхан сэтгэл буурлууд маань бидэнд уулзах бүртээ л эрч хүч хайрлан сүү шившин уулгана.
Бид эцэг эх эмээ өвөөгүй болсон ч тэртээ зууны тэртээх өвөө эмээ нар маань биднийгээ л гэх нь өнчин хоцорсон бидэнд ямар сайхан санагдана . Тэгээд л та хоёрын сэтгэл ямар уужим байнаа гэлээ.Тэхээр нь та нартайгаа цуг дэмнээд тэнгэрийн үйлээ чадах ядахаараа хийж явна гэлээ.Тэгтэл Гээгэл хатан ч золгов.Миний хөөрөг жижиг таных том сайхан хөөрөг байна гэв.Гэтэл онгод том жижигдээ биш том хөөрөгтөй атал дотор сэтгэл нь жижиг бол тэр өчүүхэн хүн гэлээ.Нээрээ л тийм юм даа .Энэ нь үзэгдэх өнгөнд бүү хуурт дотор сэтгэл зүрхийг нь харж яв гэсэн айлдал байлаа.Ямар ч их ухаантай юм буурлууд маань .Таны тус нэмэр буян хишигт талархаж явна гэсэн чин Жамсран аавтайгаа андуураад байна.Аавтайгаа уулз гэлээ.
Тэхээр нь би таныг бас мэднэ, сонордсон гэсэн чин Ави хэлээ юу гэв.тэгээд жанжин буурал маань үдэлж Жамсран нэртэй Авийгийн нэгэн төрлийн аав буулаа.Буух явцад нь сэтгэл хөдлөөд нулимс гарав, буугаад л золгож чи мэлмэрээд байна уу гэлээ.Тэр аав Авигийн 200 жилийн өмнөх төрлийн аав нь ,улаач нь төрсөн дүү нь байлаа.Гэтэл би бас юун нь байсын.Дараа өргөөнд нь золгож асуухаас гэж бодлоо.Ингээд бодоход бид олон төрөлд эргээд л төрөөд байдаг байсан бололтой гэхдээ өөрийн цусан төрөлдөө. тэр бүхнийг бид мэдэх биш.Тэд харин мэддэг. жамсран аав миний ажил төрлийн талаар нэгэн чухал зөвлөгөөг өгсөнд нь талархаж байлаа .Яг л харсан мэт хэлж байлаа.Буурлууд тэр хүнд хэрэгтэй үгийг нь хэрэгтэй цагт хэлдгийг мэддэг болжээ.Иймд бид тэдэнтэйгээ байнга золгох хэрэгтэй .
Мядагмаа: Хээрийн бөөлөө. 2012-07-21
Хээрийн бөөлөөний сураг ажигийг Өргөөний дэмч Гаамаа эгчээс олж сонсоод улаач балчрууд руу утас цохин 8 хүн явахаар болов.Ингээд унаатайн унаагаараа зарим нь автобусдахаар болж замд гаран давхисаар нэгэн айлын өвөлжөөний ойролцоох эрүүл сайхан газартай, өвс ногоо халиурсан бага шиг уулын бэлд буудаллаа.Хүн зон, машин тэрэг арвин цуглажээ.
Тэнгэр удганыг хайсаар очиж амрыг эрэн мэндчилээд дагуулж яваа хэдийнхээ хамт үйл болох газар хүрэлцэн очлоо. Ийм олон улаач нэгэн газар бөөнөөрөө цуглахыг огт харж байгаагүй надад сүрдмээр бас догдолмоор байсныг нуух юун. Энд тэнд хэнгэрэг пижигнэн.. тун богинохон хугацаа өнгөрөхөд бүх онгод тэнгэрүүд олбог сэнтийдээ заларсан байлаа./Монголчуудын онгод нь богино хугацаанд пүд пүд гээл ороод байхад Намба ВАН Со /удганы өхөөрдөж өгсөн нэр кккк/ удганых орж өгөхгүй их зовоосон тухай уншиж байсан маань санаанд орж байлаа/
Миний яг урд талд жанжны шовгор малгайтай, баатар дайчны өмсгөл хуягтай, баргил сайхан дуу хоолойтой нэгэн ТЭНГЭР хамгийн түрүүнд олбогондоо залрав."Миний мунхаг улаач яаж ийм сайхан газар өнөө гаригт намайг авчрав аа.Яаж ухаанд нь оров оо. Сайхаан сайхан" хэмээн их л баяртай байлаа. Надад тэр онгодын өмсгөл хуяг, суудал ,дуу хоолой , яриа хөөрөө маш их таалагдсан.
Төрийн хуурч Цэрэндорж гуай ая өргөн Чингис хаан... гээл хэлтэл Хэн аймшиггүй их эзэн богдын нэрийг дууднав? хэмээн их таагүй байна -Түшээ нь: Ёрөөлч магтаалч тэгж хэллээ гэсэн чинь... Х..М гээд туйлын тоомсоргүй бна.Эндээс би ихэс дээдсээ хүндэтгэх ухаан гэдэг ямар агуу вээ гэдгийг ухаарч суулаа. Золгож болох үгүйд эргэлзсээр 3 минут орчим хугацаа өнгөрч байтал нэг хүн хүрч ирж амрыг нь эрснээ "Таны алдар хэн бэ?" гэж авдагийн.Хэллэг мэллэг нь хатуу ч гэж жигтэйхэн . Би ч навтасгээл явчлаа. Замбын бид нэг иймэрхүү л харьцаж үүнийгээ хатуу зөөлөнөө ч мэдрэхгүй явах юм даа..Манжигаараа цохиод авах болов уу гэж бодтол ашгүй гайгүй өнгөрлөө.
Золгогч этгээд: Таны зургийг авч болох уу? гэтэл "Юуу?? Муутуу цаасан дээр намайг мөнхөлж үлдээхийг хүсээ юү? Би морин дэл дээр дарцаглаж явсанаас биш,муутуу цаасан дээрх шиг суумал байгаагүй ээ,,"гээд зөвшөөрсөнгүй. Дахиад л нэг балчир ирж :Амар амгалан уу? Дээдэс минь? гэхэд "Ха ха ха Харц ардыг номхтгож явсаан би. Хаан дээдэс байгаагүй шүү. Хатуу үйлийг хийж явсаан би. Ихэс дээдэс яваагүй ээ.."гэж байнаа. Би ч зориг орж золголоо. Өөрийгөө танилцуулаад.... Аянга удгантай....гэтэл "Тэнгэр удган гээч чи" гээд айхтар зандарлаа..... ингээд догшин боловч үнэн үгтэй үйл хөдлөл хэлэх ярих болгондоо ухаарал хайралсан сайхан бууралтай хэдэн мөч хөөрөлдсөн би АЗ-тай...хэмээн талархаад үдлэх гэж байтал" Өргөөний балчрууд байнаа" гэсээр 1 бүсгүй 2 залуу хүрч ирж золгов.Тамхилсаны дараа бүсгүй нь "Ямар сайхан дуу хоолойтой юм бэ? Та нэг ая дуу баривал ямар вэ? гэсэн санаа гаргатал түшээ эгч нэг дуу эхлэв. ОНГОД: ха ха ха миний улаачийн ганц бүтэн мэддэг дуу байна гээд биднийг дагаж аялав. Хоолойн хүнгэнээд ямарч ардын жүжигчин гавьяатаас илүү санагдсаныг нуух юун.
Золгохоос өмнө түшээдээ "газраа хайрла. газар ухахдаа заавал тэнгэрээс гуйж бай. ухсан л бол заавал эргүүлээд булж бай . Газар луу мэсээр хатгана гэдэг яавч сайн үйл биш." гэх мэтээр сурган хэлж байсан бөгөөд хөөрхий улаачийн толгой руу байсхийж байгаад л" Надад л юм үзүүлэх гэж ирсэн баймаар юм. Ийш тийш юм сонжоод тонгочоод байхчив, энэ мунхаг улаач" хэмээн дүн дүн тоншиж, бас хайрлан өхөөрдөж байсаныг харж суухад сайхан байлаа. Эндээс би их хаан болон Тэнгэр удганаа яав ч нэрээр нь хүндэтгэлгүй дуудахгүй дээ гэх сэтгэлийг өвөрлөн үдэллээ.
Дараа нь би Дэлүүн болдогийн тахилгын зураг үзэж байхдаа хуяг дуулгыг нь ихэд сонирхож байсан бас Тэнгэр удганы хэрэлдэж танилцсан Танхай улаач бид 2 ийм болчих гэж дээ хэмээн тайлбар хийсэн Улаачийг зорив. Ашгүй түшээгийнхээ хамт 2-лханаа байлаа.Өмнөх онгодтой уулзсан бас бусад хүмүүс хэрхэн яаж золгож байгааг харан туршлага "хуримтлуулсан"миний бие энэ Тэнгэртэй сайхан хөөрөлдөв."Танай отог өөрсдийн онго тэнгэрүүдээ залах болсийм биш үү? Дараа нь миний улаачтай уулзаарай "гэж зөвлөв. ... Сайн цагийн эхэнд муу цагийн эцэст... гээл эхэлдэг үлгэр үнэн болдогоо ч боллоо. Одоо хөх монголчууудын ухааныг ирлэж ,сэрээх их аянд дөрөө харшуулан ХАМТРАХ их үйл биднийг тосон байгааг нягтаас нягт ухаарлаа даа. ТМГ.
Улаанбаатар хот. Г. Мядагмаа
Delger Jargal: 2012оны 07сарын 23 ны өглөөний 04цаг 49 минут
Нарны бөөлөөнд анх удаа 7сарын 21 нд өглөө яваад орой ирлээ. Ингээд энэ шөнө маш сайхан нам унтаж амарлаа. 22нд Нарны бөөлөөний бичлэг, мөн гар утасны бичлэг зураг зэргийг бага хүү маань ТВ-тэй холбож үзүүллээ. Хань бид 2 ийм зүйл ажиллуулахдаа маруухан тэгэхдээ сурч байгаа сурсаар байх болно учир нь энэ их үйлс, монгол түмэндээ гэгээрүүлэх ажилд ханцуй шамлан орсноос хойш ухрах эрх байхгүйг миний дээдэс, бас миний өөрийн зүрх сэтгэл дэндүү ойлгосон учир урагшаа тэмүүлж улам ихийг сурах, мэдэх, ухаарах, түгээн дэлгэрүүлэх их үйлсд өөрийн чадах бүхнээр дэм тус хүргэхэд энэхүү орчин цагт (Интернэт )цахим өртөө, ( Камер )өнгөт хөдөлгөөнт дүрсжүүлэгч, ( Зургийн апрат ) дүрс хуулагч зэргийг зайлшгүй ажиллуулж сурах хэрэгтэйг улам бүр ухаарлаа.
Эдгээр хэрэгсэлийг бичихэд энэ монгол хэллэг шууд толгойд орж ирлээ миний дээдэс надтай хамт байгааг мэдэрлээ энэ бүхнийг ухааруулж Тортогийг минь цэвэрлэж өгсөн Их Удгандаа гялаалаа, баярлах сэтгэлээ үгээр илэрхийлэх гэсэн үг талархал багадаад байна иймд Ихэс дээдэсдээ Их үйлсд нь хоёргүй сэтгэлээр зүтгэж, боломжийнхоо хирээр олон олон монгол түмэнг гэгээрүүлэх үйлсийг түгээн дэлгэрүүлэхээ амлая даа. Дээдэсдээ гялаалаа. Мөн
Эгэлгүй даруу
Эрхэмсэг бүсгүй
Түмнийг тольдогч
Төөрөг заяаг тэгшлэгч
Сайхан сэтгэлт
Саруул ухаант
Их удганы шадар
Эх ачтан Зөвлөх удгандаа гялаалаа талархлаа.
Нарны бөөлөөг зохион байгуулсан Тэнгэрхүү болон Гаамаа эгч, Abi Uji болон бусад зүс таних Улаач нар болон андууддаа гялаалаа. Үлгэр амилсанийг үнэн түүх эхэлснийг улам бүр ухаарлаа.
Сэрэхийг сануулсан Мөнх хөх тэнгэртээ
Итгэлээ өгсөн дээдэс онгодуудаа
Сэтгэлээ нэгтгэсэн андууддаа
Ирээдүйг дархлах Баатаруудаа
Ухайн дуугаар зүрхээ омогшуулж
Учрах бүрдээ ухаанаа уралдуулж
Саад тотгорийг хамтдаа туулж
Сар Нарны гэрлээр биенээ тэтгэж
Сааршгүй их эрчээр түмнээ манлайлж
Сайхан ирээдүйг их эрчимээр дүүргэе
Саар бүхнийг даран сөнөөж
Сайн сайхан үйлс бүхнийг түгээн дэлгэрүүлье ХАМТДАА
Энэ цагтаа тангараг тавиагүй ч
Эв сэтгэлээ нэгтгэсэн андууддаа
Эргэж учирах ерөөлтэй
Эхэс дээдэс бууралуудийнхаа тавьсан андгайг зөрчилгүй
Элч гэрлээ нэмцгээе, ид шидээ бататгацгаая
Эд хаваа гайхуулцгаая
Эх ороноо мандуулъя
Элэг нэгтнээ гэгээрүүлцгээе
Sodnombaljir Mungunsar 2012-07-21 Нарны бөөлөө
Гэрлийн өргөөнийхөө МАНААЧийг хийгээд л сууж байтал нэгэн сайхан мэдээ орж ирсэн ни Нарны бөөлөө-Хээрийн бөөлөөний мэдээ байлаа . Урд өдөр ни шаазгай маш ойрхон хаа нэгтээ шагшраад байсан ни энэ юм болов уу гэж бодож суутал гэнэт хэдхэн хоногийн өмнө нэгэн ХАТАН онго орж ирээд ;
- Удахгүй хээр гарах ни дээ хэмээн баясаад байна хэмээн дүү нар мини гайхаад хаашаа хэн явах юм болоо хэмээн хэлэлцээд байсан ни санаанд ороод баясал төрөөд явчихав .
Маш их сэтгэл хөөрөн улаач дүү рүүгээ залгатал буурлуудаа буулгаж байлаа. Ээж мини утас авахаар ни та нар луу залгаж ийм мэдээ хүн хэлэв үү гэтэл үгүй гэж бна . За тэгвэл би эргээд залгая гээд өргөөгөө манах ажлаа үргэлжлүүллээ. Удалгүй дүү мини яаран залгаад ;
-Буурал бууж байснаа түшээ хийж байсан дүүг мини .... жилтэй хатан юу гээд байна асуугаад ирээ гээд чимээ чагнаж байгаа шиг толгойгоо гилжийлгээд дахин дахин шаардаад байсан гэтэл эгч ойлгохгүй суугаад байх юм гэв./ Уул ни би зөвхөн ижийтэйгээ л яриж байсан даа . Дүү нар өөр өрөөнд байсан байж сонин шүү/ Дүүгээ асуухаар ни ;
-Маргааш өргөөгөөрөө ХЭЭРИЙН БӨӨЛӨӨнд явна гэнэ Яаж ийж байгаад явия гэвэл олон хоног гэрээсээ холдоогүй дүү мини баярлан хөөрөөд эхлэв.
Дараагийн буулт дээр буурал;
-.... жилтэй хатан хээр гарна гэж байгаа биз дээ гэсээр маш их хөөрсөөр бууж ирээд удаан ч сууж чадалгүй цээжээ хаялан дахин дахин инээд алдаад баясал төрөөд байна . Мордий гээд мордон одож
Ингээд унаа машины асуудал ярилцан өглөө эрт явахаар болов.
Хаа байсан хар эрт аав маани тэднээ дагуулаад лагериэс бараг л нисээд ирлээ .
Автобусанд суух ёстой газар ни хамгийн эрт хүрч ирээд хэн ч байхгүйд ни биш юм болов уу хэмээн өргөөний нэгэн балчир луу залган асуутал ;
Мөөн мөн одоохон очлоо хэмээв . Удаж төдөлгүй өргөөнийхөн цуглараад автобусандаа суун очих газрын зүг хөлгийн жолоо залав. Нар гийсэн ээвэр сайхан энгэрт, цугласан олон мини дугуйран тухалцгаалаа. Эхлээд ХААН ДЭЭДЭС бууж ирэн Нарны бөөлөөг хийв . Урд ни очиж байсан Нарны бөөлөөнд харснаасаа илүү олон сайхан зүйлийг харж байгаадаа улам л баясал төрж суув. Шовх уулсын оройгоос НАРАН ИЖИЙ рүү алтан шаргал туяа сунан сунасаар Тэнгэрийн заадас шиг зам татуулан орсоор байлаа . ҮҮнийг би үгээр хэлж үзгээр бичиж чадахгүй ни ээ... Мянга сонсохоор нэг үзээ гэж юутай үнэн юм бэ Монгол ардын мини зүйр үгс хүртэл амидралын гүн гүнзгий учир начир ,уянга ухаарлыг асар өргөн утгаар агуулсан байх юм даа .
УУЛ
УС
АГААР ни
Зөвхөн бидний нүдэнд харагдаж гарт баригддаг, амталж үзээд амисгалж мэдэрдэг төдий зүйл бус юм гэдгийг би Алтан дээд СУДАРаа уншиж суухдаа ойлгож ухаараад ЭЦЭГ ӨВГӨДөөрөө бахархаад, бахархаад ханахгүй байж билээ.
Алсад хөхрөх уулс харахаар Хөх өвгөд мини болж харагдаад байсны учир л ийм байж дээ...
УУЛС энэ бол бидний газар шороо, хил хязгаар , гол ни тусгаар тогтнол мини юм шүү
УС - мөнхийн амидралын эх булаг Хөмүн төрөлхтөн үеийн үед МӨНХИЙН УС хайсаар ирсэн энэ бол та бидний өнөөдөр ч үр хойчдоо ч ариун тунгалагаар ни үлдээх ёстой ЧАНДМАНИ-ЭРДЭНЭ болсон УС ажээ. Тийм ээ УС- Мөнхийн амидрал л юм
Агаар үүгээр хөмүн зүгээр л амисгалдаг гэж бодох юм Үгүй ээ энэ бол таван тансагийн мини нэг болсон биеийн тани эрчим авагч бас л нэг гол хоол юм шүү ...
Хээрийн сайхан бөөлөөнд очоод уулсыг харж баясахдаа ухаарч бодож л суулаа. Агаарын тунгалагыг үнэртэн ариун тансагийг ни мэдэрч л ойлголоо.
Анх удаа ирсэн дал гарсан аав, охин дүү нар мини НАРны хүчирхэг туяаг бүгдийг ни харж мэдэрлээ хэмээн хөл хөөрцөг болж байв .
Сайхан буурлуудаа буулгатал урд ни бууж ирээгүй байсан нэгэн буурал сувдан хэлхээг мэлмэртэл хэлхээд ХААН МИНИ АУГАА ХҮЧИРХЭГ ХААН МИНИ гээд мэгшин мэгшин мэлмэрээд байлаа / энэ хэсгийг улаач дүүгийнхээ блогт цаг ни ирэхээр дэлгэрэнгүй бичих болно оо /
Танхил хөөрхөн ХАТАН онго орж ирчихээд тэртээ хол исгэрэн засал хийх ТЭНГЭР УДГАНы дууг сонсчихоод ;
--Хааны мини улаач исгэрээд байна уу даа хэмээн элэг зүрхнээсээ энхрийлэн хайрлаад байв. Танхил энхрий тэр ХАТАН мини
Хэд хоногоос хээр явна аа хэмээн хэлээ биз дээ хэмээн нэг л эрхэмсэг бардамаар эрхлэн хэлж билээ
Тэр өдрийг ТЭНГЭР мэддэгээ гэж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002