Тэнгэрийн заадас: Дарханд
2012 оны 7 сарын 29нд Дархан хотлуу өглөө 8цагт хөдөлхөөр тохиролцож бүгд цуглан унаа ч цагтаа ирж хөдөлхөөр болтол зарим хүмүүс ирж явна гээд л бүтэн 30 минут хүлээлгэв. Гарсан автобусны хувьд суудал хангалтгүй ч хамгийн боломжит хямд зардлаар явах унаа байсан тул сонголт маань зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Унааны зардал нэг хүнээс 15000 гарсан бөгөөд үүнд ирж очих шатахуун болон жолоочын 2өдрийн цалинг нь өгөөд явсан юм. Тиймээс автобусанд суух хүмүүсийг орох цагаас нь эхлээд настайчууд болон улаач нар суудал дээр сууж бусад хүмүүс дугуй болон зарим нэгэн майхан саван дээрээ суухыг санал болгосон юм. Энэ нь ямар нэгэн албадлага байгаагүй бөгөөд хүн бүр ухамсраараа настайчууд болон улаач нараа хүндлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм.
Гэрлийн өргөөнд байдаг залуус бүгд үгчлэн биелүүлж өөрсдийн жудагтай гэдгийг харуулж настайчууддаа сандал тавьж өгч байсан юм. Гэтэл хүн дагаж ирсэн болон түшээ хийхээр ирсэн гэх өргөөний бус гадны хүмүүс маш олон байсан учир дургүйцэх болон замын зардал идээ шүүсны зардалыг гаргахаас татгалзах дургүйцэх гэх мэт үйлдэл гарч эхэлсэн юм. Тиймээс цаашид анхааруулахад өргөөний бус, хүндлэх ёс мэдэхгүй, удганы блогыг уншаагүй хүмүүсийг дагуулж явахгүй байхыг өргөөнийхөнд хатуухан анхааруулж байна. Мөн цаг хугацааг цаашид нарийн баримтлах тул хоцорсныг нь орхиод явах журамд шилжүүлэх хэрэгтэй байнаа. Цуваагаар явж байгаа болхоор хэн нэгнийг хүлээж цуваанаас хоцорч болдоггүй гэдгийг мэдүүлж байна.
Урт замд хүрэх газраа саадгүй хүрч унд цайгаа ууж буудаллаад үйлээ хийж эхлэв. Өргөөний Уята туяа охин ирсэн хүмүүсийг шинжиж энд тэнд нь наалдсан зүйлсийг харж хэлж өгч байв. Мөн олон жил бариа хийсэн бариач эгч маань хүмүүсийн гэрлэн бүрхүүлийг шалгаж өгч гэрлэн бүрхүүл нь хаагдсан хүмүүст дуудлага дуудан яаж хүч оруулж хир хэмжээтэй болсныг нь өөрт нь мэдрүүлж үзүүлж байлаа. Гэрлэн бүрхүүл гэдэг нь хувь хүний өөрийн сүнсний хүч бөгөөд дуудлага үг нь сүнсийг нь хүчжүүлж хар сүнсэнд эзлүүлэхгүй байх хамгийн том хамгаалалт болж өгдөг билээ. Хүн өөрийн гэрлэн бүрхүүл буюу сүнс нь хүчгүй бол элдэв янзын дэв хар сүнсэнд бариулдаг бөгөөд түүндээ эзлүүлчихдэг. Түүнээс болоод бие нь өвдөх, уур уцаар нь ихдэх, архинд донтох, хормойн донтой болох гэх мэт сөрөг нөлөөнүүдэд автаж эхэлдэг бөгөөд энэ нь өөрийн сүнс нь дарагдаж хар сүнсний оюунд эзлэгдэж байгаагийн шинж бөгөөд үүнээс салах нь чухал байдаг.
Тэнд ирсэн өргөөний бус олон хүмүүс байсан бөгөөд дуудлага үг хэлж үзээгүй болон огт сонсоогүй хүмүүс олон байсан. Тэднийг шалгахад ихэнх нь энд тэндээ юм наасан байсан тул түүнийг Их удган болон өргөөний улаач нар ээлжлэн засаж өгч шалгаж өөрт нь мэдрүүлж байлаа. Гэтэл хэн нэгний харваа энд тэндээс харваж эхэлсэн бөгөөд өөрийн эрхгүй бие эвгүйцэж эхлэхэд бүгдийг нь хурдан хуягаа өмсөж бөөлөөгөө эхэлхийг зарлав. Бөөлөө эхлэхэд Өрлөг жанжид бууж тэнд байсан хүмүүсийг хамгаалж байлаа. Балчир миний хувьд Их удган хажууд сууж бай гэж хэлсэн тул хажууханд нь суугаад бүгдийг ажиж гайхалтай зүйлс ар араасаа эхэлсэн юм. Гэтэл өнөө ирсэн хүмүүс болон тэнд тоссон учир мэдэхгүй хүмүүс тоглолт үзэж байгаа мэт нэг талруугаа сандал олоод эгнээд суучихсан хаан болон өрлөгүүд өндөр дээдсүүд заларчихаад эзэн хаандаа сөгдөн мөргөж байхад Хаанаас дээгүүр толгойтой сэнтийд заларсан мулгуу нар дүүрэн сууж байгаа харагдлаа. Тэд бүгд гэрлийн өргөөний хүмүүс биш бөгөөд зүгээр л сонирхон зарим нь сорьж шалгах санаатай улаач нар ч явж байсныг хэлэхгүй өнгөрөөх нь буруу болов уу?
Мөн өргөөний бус хэд хэдэн улаач нар байсан бөгөөд тэдний 2 нь харсан хандсан хүн бүр лүү тэр бүү хэл хүүхэд лүү хүртэл харвасан байсан. Өргөөний жанжид маань чадах хирээрээ хамгаалж байсан ч эргүүлээд харваж намналгүй өнөө улаачийг хөөргөж байгаа ч юм шиг санагдавч нөгөө талаас тэр улаач шалгуурт ороод унаж байгаагаа ойлгохгүй суулаа. Эхэндээ дээдсүүд ажаад байсан ч сүүлдээ харваа нь хэрээс хэтэрч дээдсүүд харвасан улаачийн онгодуудыг нь хураан авч харавсан бүх хорт сумыг нь усанд шингээн олон хүнд зэрэг засал хийж байлаа.
Их Удганы хажууд тогтвортой сууж чадахгүй ийш тийш босон харайж гүйж яваад маш олон хортой суманд харвуулж гэнэт бие муудан ухаан балартан бөөлжис цутгаж доошоогоо цус алдан бүүр амиа алдах дөхөв. Шөнө 3 цагт яаралтай эмнэлэг явах замд өөрийн буурал дээдэс энэ биеийг минь хуяггүй гэж гололгүй цустай гэж цээрлэлгүй дайрч ороод хэсэг хугацаанд өвдөх шаналахаа мэдрэхээ байж эмнэлгийн үүдэнд хүрэв. Гэтэл шатаар өгсөх зуур ухаан балартан унаад сэрээд хартал 2 гараар дусал залгасан, эрчимт эмчилгээнд орсон байлаа. Ухаан ороод хамт ирсэн нөхдөө өглөө ирээрэй гэж хэлээд буцаалаа. Шөнөжин дусал залгуулан хэвтэж байхдаа өөрийгөө юун дээр алдасныг ухаарах гэж их л бодлоо. Дээдсүүд минь намайг ингэж харвуулалгүй хааж дийлдэг гэтэл яагаад харвуулчихваа энгэртээ эрх толио зүүгээгүй ер нь ямар ч хамгаалалт зүүлгүй явж байгаагаас боллоо л гэж бодож суулаа..
Маргааш өглөө нь эмнэлгээс гараад нөхөд дээрээ очиж Уята туяагаар үзүүлэхэд энэ биеийг минь хайр найргүй харавсан бүх сумыг зааж өргөөний нэгэн жанжны улаачаар сугалуулан бариачаараа шархыг нь аниулж биедээ үлдсэн хороо өөрөө гаргахаар болж хамаг бие минь тэнхэрч огт өвдөөгүй хүн шиг цоо эрүүл боллоо үнэхээр гайхалтай байсан. Надад тусалсан бүх л улаач нартаа болон бариач эгчдээ маш их баярлалаа..
Зарим нэгэн улаач нар энд тэнд буурлуудаа залан үйлээ хийж дуусаад гэрийн зүг жолоо залахаар хөдөллөө. Автобусанд маань тэндхийн нилээн хэдэн хүн нэмэгдэж суугаад Дарханд буулаа. Гэтэл замдаа зогсож түр амс хийх зуур өөрийн биений хорыг гаргаад нарнаас эрчим авч дуудлагаа дуудан зогсож байтал Туяа, Усгал, Ану 3 тойрон зогсоод уйлалдав. Гайхаад юу болсон тухай асуухад тэр 3 мэлмий тэнгэрийн эгч дүүс байгаад уулзалдсан байжээ. Мөн Туяа Ануд яаж мэлмийдэхийг зааж өгч байсан юм. Тэр 3 намайг харж энд нь ийм зүйл байна, тэнд нь тийм зүйл байна гэсээр үлдсэн хороо замдаа гээж өөрийгөө эмчилсээр тэд ч мөн адил миний хорыг өөрсдийн бие дээр мэдрэн намайг эвгүйрхэх бүр огих бүр зэрэг зэрэг огиж зэрэг зэрэг бөөлжиж байсан юм.
Тэд намайг харахдаа зүгээр ч нэг харалгүй аль хэдийн надтай бүрэн холбогдсон байсныг мэдлээ. Харин автобусанд сууж явсан зарим хүмүүсийн дургүй нь хүрсэн бололтой таатай бус байлаа ийм үйлийг ойлгохгүй байж уриагүй байхад дагаж явчихаад дараа нь өөрсдийнх нь хүслээр байхгүй байгаад дургүйцэх хүн олон байгааг мэдрэв.
Угаас урд өдрөөс нь ухаан бодлоо цэгцлээгүй олон хүмүүсийг мэдрээд дургүй хүрч дээр нь улаачаа харвуулсандаа их л дошгирсон дээдсүүд минь тэдний бодлоос болоод шахаж налж суугаад улам л хэцүүдэж байсан юм. Өөрийн дээдсүүдээ аргадан дуу дуулж уул усыг харан аль болох тайван байх гэж хичээж явлаа. Замд нэг улаачийн түшээ муудаж бие нь хүндэрсэн байгааг Ану Усгал 2 олж хараад туслахаар хөдлөв. Автобус зогсохоор бол гэж анхааруулсан ч тэд зүтгээд өнөө дүү нь хүртэл бууж ирээд биеээ засууллаа. Гэтэл Ану юу биенээс нь гаргасан зүйлээ өөрлүүгээ оруулснаас болж бие нь эвгүйрхэж автобус зогсох үед хамаг бие нь мэдээгүй болж уналаа. Туяа дотор нь орсон хар сүнсийг олж хараад гэрлийн өргөөнийхөн маань бүгдээрээ л тус дэм болон гал асааж ургаа арцаар биеийг нь цэвэрлэж , тойрч зогсон дуудлагаа дуудаж саран ээжийн дуу наран ээжийн дууг дуулж өнөө хар сүнсийг нь унтуулах гэж бүүвэйн дуу дуулж чадах хирээрээ л тус боллоо гэтэл үр дүн нь гайхалтай. Анугийн бие мэдээ орж хөл дээрээ зогсох чадалтай болж эхэллээ.
Өргөөнд шинээр ирсэн улаач нарыг яг ийм л үед шинжих боломж гарч ирж байлаа. Автобусанд улаач хүн байсан хирнээ тус болох гэж оролдоогүй хараад л сууж байхад нэгэн настай эмэгтэй улаач маань өөртөө байсан бүх л ургаа арцыг асааж ташуураа гарган бэлдэж Ану-д хамгийн ихээр тус болсон тэр улаачдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Улаач хүн хүний зовлонг ойлгож хүнд тус болж явдаг байх учиртай түүнээс өөрөө л болсон бол болоо гээд хараад суух нэгэн улаачыг хараад нэг л сонин санагдав.
Цааш хөдлөөд явахад Ану бүрэн зүгээр болоогүй бөгөөд хөл нь үе үе мэдээгүй болон унаж байлаа. Тэр автобусанд сууж байгаа бүх хүнийг галаар ариулан цэвэрлэж арц ганга асааж засал хийж байсан улаач эгчдээ дахин талархлаа гэж хэлмээр байна. Тэгтэл өөдөөс хараад сууж байсан өнөө Даваанямын Чингисийн академийн нэгэн эгч уурлаж энэ их утаагаа болиочээ гээд л нүд ам нь эргэлдээд уурсаж эхлэв. Өөрт нь тайлбарлаж хэлээд таны дотор байгаа зүйлийг та сайн найтаагаад гаргачих хэмээн Туяа хэлэхэд өнөө эгч уурсаж хоёр нүд нь эргэдээд зэхэн хийгээд л буруу харав. Яахав өөрөө л мэдэг, тэр хүнийг бид гуйж авч яваагүй бас өөрийнх нь биений мууг зайлуулах гэтэл дургүй бол тэгээд л явж байг. Харъя гээд харж чадахгүй байж чаддагт нь итгэхгүй бол тэр хүнийг бид яах ч билээ.
Гэтэл удалгүй нэгэн үл таних залуу уурсаж энэ жүжгээ зогсоо та нарыг цагдаад өгнө би цагдаа байна гэсээр уурсахад тэнд байсан хүмүүс ёстой мэл гайхав. Өнөө миний чихэнд шивнээд байсан нэгэн муу санаатан эр ил гараад ирэх нь тэр дээ бодол санаагаа цэгцэл гээд хаан хүртэл айлдаад байхад Их Хааныг минь заларсан байгааг мэдэхгүй элдэв юм бодож явсан хүний санаа ил гараад ирэх нь тэр. Харваа явуулсан 2 улаач хэн болох нь тодорхой байсан ч бодол санаагаа цэгцэлж чадаагүй улаач болоогүй балчир буруу бодлоосоо болоод өөрийн өвгөдийг хар зүйлд ашиглаж хаа хамаагүй харавсан мулгуу балчир хүний унаанд үнэгүй дайгдаж байж үг хэлээ ч цэгцэлж чадахгүй ааш авираа олон дээд буурлууд олон улаач нарын дэргэд гаргаад өөрийгөө бариад өгчихлөө дөө...
Барьж ядаж байсан дээдэс маань тэр дороо л дайраад орчихлоо. Урд өдрөөс нь намайг тэнхрүүлэх гэж их л ядарсан юм болов уу гэж бодож байлаа. Уналга нь чоно байсан бөгөөд эхлээд уналга нь орж ирээд ойр хавиа цэвэрлээд намайг ч бас цэвэрлэж байсан юм дараа нь дээдэс минь заларсан юм. Тайвшруулж байж арай гэж мөрдуулаад хартал өнөө нөхөр чинь сайхан харваж байдаг байгаа... Дахин уурсаж урд нь бууж байгаагүй нэгэн дээдэс энэ биед минь заларч тэнд байсан бүх хүмүүсийг цэгцэлж хар сүнсээс нь салгаж эхэллээ. Миний дотор нэг л гэгээ татсан дүрсэлвэл яг л гал дотор ороод суучихсан мэт сонин мэдрэмж төрж байлаа
Дээдсийн минь уналга их хүчтэй, луу хөлгөлсөн байх юм. Тэнд байсан хүмүүсийг тойрохыг нь тойрч дайрхыг нь дайрч хар бүхнийг залгин эргэлднэ.Дээдэс биенд минь морилоод их л удаан суух мэт болов өөрийн эрхгүй орон гаран бүрэг бараг санаж байгаагаасаа хэлэхэд дээдэс дотроо их л ёжтой инээд алдаад суугаад байлаа. Тэнд байсан хүмүүсийг нэг бүрчлэн шинжиж бодлыг нь уншаад инээгээд л суугаад байсан. Би ч худхан мордоосой л гэж бодоод хуяггүйдээ их санаа зовоод яаж мордуулах аргаа олохгүй дэмий л аргадаж суулаа. Тэгж байж арай гэж мордуулаад харах гэтэл нүд маань нээгдэж дийлдэхгүй хүзүү маань дараастай дутуу мордсон байлаа. Гэтэл Ануг миний урд туяа хажууд суугаад хэдүүлээ байж байтал Ану ухаангүй болж Туяагийн онгод дайрч ороод өнөө дутуу гарсан дээдэс маань дахиад л дайраад ороод ирлээ дээ.
Ануд засал хийгээд байсан уу яасан Туяагын дээдэс усаар засаад манай дээдэс галаар тургиад л байлаа ямар ч учиртай юм бүү мэд нэг санахын гараа чиг явуулахад Туяа хажуу тийш унаад өглөө. Дээдэс Туяаг засалд оруулахыг хүссэнгүй холдуулж байгаа юм шиг санагдав. Давхар давхар хүрээ татсан байгааг ажив. бид 3 дээр тэр тусмаа их тод хүрээ байлаа нэг луу нь эргэлдээд байсан нөгөө луу нь автобусанд явсан хүмүүсийг бүгдийг нь тойроод эргэлдээд л байлаа. Дээдэс усаар ундаалдаггүй тамхи л татаад байсан ар араасаа угсаруулж татаад аан бас сүү уумаар санагдаж байсан. Тамхиар Ануд засал хийгээд байсныг нь л сайн мэдэрч байлаа баруун хөлөнд нь зүүгдсэн хар юмыг хэд сайн галаар тургин түлж байгаад л сүүлдээ залгичихсан уу яасан бүү мэд алга болсон байв. Анугийн дээдэс нь буусан байлаа бас гарыг нь атгачихсан гарынхаа алгаар гал урсгаад л хүч өгөөд байсан.
Мөн анд минь гээд л байсан бодвол бие биенээ их л сайн таньдаг дотно байсан бололтой. Манай дээдсээс их хайрыг мэдэрч байлаа. Зарим хэсгийг нь бүүр түүр санаж байгаагаа л бичлээ. Дээдэс бодлоо нуугаад заримдаа заах мэт ил гаргаад л яагаад байгааг нь ойлгоход үнэндээ бэрх байлаа. Үйлээ хийж дуусаад бүх зүйл хэвийн болоход дээдэс мордов. Өөрийгөө хараад яанаа юу вэ? хүмүүс юу гэж бодсон бол гээд л ичиж үхэх дөхөв. Урьд нь Хөх нуур дээр жанжид бууж байхад хараад Их удгантай 2 уулаа юм юм яриад сууж байсан одоо ингээд гол дүр болчихсон сууж байх гэж бодхоор л дотор халуу дүүгэж ичиж байлаа. Ингэхэд их л олон дээдсүүд улаач руугаа дайрсан ажиглагдав. Яанаа юу хийчихвээ л гэж бодогдов.
Эргэн санахад нээрээ дээдэс их цэргээ дуудаад анд нөхдөө дудаад л үйл хийгээд байсан санагдав. Арай ч үгүй байлгүй л гэж бодлоо. За ингээд аялал маань төгсөж би ч гэрийнхээ үүдэнд буух зуур их зүйлийг эргэцүүлэн бодлоо.
Урд урдны олон аялалд явахад ийм их харваатай таарч байгаагүй энэ удаад юу болов? мөн дээдсүүд минь яагаад намайг хамгаалсангүй вэ? Яагаад над руу дайрч оров? урд нь ингэж хуяггүй бууж байгаагүй гэтэл яг ийм үед яаж байгаан бол? Эрт цагт цэрэг эрс тулаанд ороод их шархдаж цусаа юүлж байж Их Монгол улсыг байгуулсан гэдэг, Тэгвэл тэр үед яаж цусаа тогтоож өөрсдийгөө эмчилдаг байв? Бид орчин цагт хүчтэй тариагаар болоод л байна. Гээд л ар араасаа асуулт хөврөн өөрөөсөө бурууг хайж эхлэв
1. Гэрээсээ гарахдаа л явмааргүй санагдаж совин татаад байхад явсан
2. Эрх толь болон ямар нэгэн дээдсийнхээ зэвсэгнээс нэгийг ч авч гараагүй тухайн үедээ зүгээр л энгийн хүн шиг байж тэр олонд танигдахгүй явмаар байсан ч нуугдаж болдоггүй юм байна.
3. Хаан дээдсийн хажуунаас холдож ийш тийш гүйж яваад хамгаалалтнаас гарсан нь бүүр ч том алдаа байлаа
4. Бөө бүр буултаа эхэлхээс өмнө хүрээгээ татах ёстой гэж маш олон удаа анхааруулсан, гэтэл би буулгахгүй гэж бодоод хүрээгээ татаагүй бөө нарын буулт л болж байгаа хойно би ч бас хүрээгээ марталгүй татах л ёстой байж.
5. Өвгөд дээдсүүд маань намайг энэ удаад яагаад хамгаалаагүйг дээдэс маань буугаад хэлчих шиг болсон. Миний хувьд маш муу улаач бөгөөд буух ёстой хугацаанд нь буултаа дүүрэн хийж амжаагүй. Мөн дотроо бүх зүйлийг өөрөө хийнэ дээдсүүдээсээ аль болох тусламж авахгүй эрх хүүхэд биш гээд л зүтгээд байсан сайн мэдэрлээ дээ...
6. Мөн намайг юм үзүүлж харваа гээчтэй анх удаагаа танилцуулж байгаа нь энэ юм байжээ. Тэгэхээр би харваанаас өөрийгөө хамгаалах чадвараа хөгжүүлэх нь хамгаас чухал зүйл мэт санагдав. Энэ бие маань үгүй бол дээдсүүд яаж үйлээ хийхэв, тэгхээр өөрийгөө хайрлаж хамгаалах нь чухал юм байна.
7. Хүүхэд наснаасаа хий тамир ардын уламжлалт эмчилгээ зүү төөнүүр тан барих аргад суралцаж байсан хий тамир нь хөдөлгөөний чиглэлдээ учир хамгийн сонирхолтой байлаа. зүү төөнүүр тан барих аргаа өдийд бүгдийг мартсан тул түүнийгээ орхилгүй суралцах ёстойгоо ухаарлаа..
8. Өдийг хүртэл өвгөд дээдсүүд маань намайг ийм зүйлд бэлдэж их зүйл сургасан байжээ. Гэтэл би яг цагаа тулхад юу ч чадахгүй өчүүхэн болхоо мэдэрлээ... ажил хийж мөнгө олно гээд л энэ сайхан мэргэжилээ орхиод гадаад дотоодгүй яваад байсны гор гарч өнөөх зүйлээ маш ихээр үгүйлэв.
9. Өргөөний бус гадны хүмүүс маш ихээр дагаж явсан тэдэнд анхааруулга өгөөгүй болон тэд ёс жудаггүй аашилсан нь сонжих гэж дагаж явсан зарим нэгэн улаач нарыг бидний үйлийг үл хүндэтгэх байдалд хүргэсэн.
Анхаарууштай зүйл гэвэл цаашид өргөөний бус болон удганы блогыг уншаагүй хүмүүсийг хол замд дагуулж явахгүй байх. Олуулаа автобустай явж байгаа тохиолдол 10 хүн бие биенээ хянаж гадны хүн суулгахгүй байх. Настайчууд болон улаач нараа хүндлэх дэг жаяганд орох. Улаач нар түшээтэй явах тохиолдолд дэж жаяг ёсны талаар танилцуулж мөрдөх журам гаргах.
Гэрлийн өргөөний гишүүд маань хажууд нь үнэхээр ёс жудагтай харагдаж байсан бөгөөд нэгнийгээ ядарсан цагт тус болж байсан нь бид нэгдэж чадаж байгааг харуулж байсан. Улаач байж ядарсан нэгэндээ тус бололгүй нэг суудал олоод хурдан явылдаа гэсэн юм яриад сууж байсан хүмүүс харин хэтэрхий хувиа бодсон зангаа сэхээрнэ биз дээ өөрийн бие дээр үзээгүй болхоор бусдын зовлонг ойлгохгүй бол өөрийн бие дээрээ мэдрэх үед бусад нь тус болохгүй байх үед ухаандаа тунгааж хамтын хариуцлага гээчийг ухаарах юм байлгүй дээ...
Уята Туяа:
Амар амгалан байна уу өргөөний олон ах эгч нар минь
Зөө би хээрийн бөөлөөн дээр өөрийн багшийг хайж ирээд тэрнээс хойш юмаа бэлдэн // ах эгч нарынхаа буянаар бүх зүлээ биш ч гэсэн гол хэрэгтэй зүйлсээ бэлдсээр ,,,, өглөөтэй нойр хоолгүйхэн золгосон билээ. Нялх үрээ үлдээгээд явах хицүү байсан ч тэнгэрийн үйлд бие зориулна гэж эрт амласан амлалтан бодон унаа тэрэгнийхээ цагыг уян байж хөдлөв. Очих замдаа хуяг хувцасныхаа дэргэд байхаар толгой өвдөж дотор муухайраад байсан болхоор өвгөдийн хэлдэгээр олон хүнийг тээдэг өнгөрдөг дөрвөлжинд суун элдвийн зүйлс ярин үүл шинжин явлаа.
Үүлэн дээр очоод юу туулахыг кино адил тов тодорхой үзүүлсэнийг гэртээ ирээд л ухаарлаа. За тэгээд очих газраа очоод зүгээр л унтмаар байсан ч олон түмнийг мэлмийд гэдэг үүрэг аваад жаал гүйв. Жанжний маань улаач надад нэг сайхан бэлэг өгч түүгээр өөрийгээ хамгааллаа. Жаахан ч гэсэн дуудлага дуудчихгүй яах гэж ийм бузар булайгаа хүнд тольдуулдаг байна гээл үглээл үүрэг болхоор мэлмийдээл явж байлаа. Олон улаачдыг ч тэр өвдөж байга газраа мэдсээр байж харваанд өртсөнөө мэдэрсээр байж заавал надаар харуулж итгэх ямар шаардлага байна гээд л ааш муутайхан л явлаа.
Өөрөө ч ууц нуруулуугаа амьтанаар харвуулаад мэлмийрүү гээ харвуулах бүртээ бултаж холдоол арай чүү шөнө боллоо. Түмнээс замаа буруулж арай чү нэг амарч мандах нартай учирлаа. Өглөөг үзэн ядаж өвдсөн бие чирэн байж гарч хэдэн тамхи татаж нарны бөөлөөнд сууж овоо тэнхэрлээ. Нуруундахаа авхуулаад хүч сайжирлаа. Үдийн алдад тусдаа газар өчин цөөхөн хэдэн улаач хөмүүнтай тэнгэр удганыхаа хамтаар угаан бариж биедээ оруулхыг суралцав. Хэхэ энэ хэсгийг ярихгүй охилоо.......
За тэгээд анх буудалсан газраа ирээд олон сайхан буурлуудтай золгох байх гэж бодож байвч цөөхөн хэд нь бууж үйл бараг өндөрлөж байв. Хөөрхий өргөөний улаачид маань дахиал намнуулцан байв. Яагаад ч юм заримынх нь шидийг мэдэрч өөрийн эрхгүй хэлж өгч ухааруулаад байлаа. Гайхалтай шүү. Үнэхээр хэлсэнээр минь улаачид маань бие бие ээ эмчилж сүлбэсэн сум жадаа авч чадаж байлаа. Би ч тун уйдамхай хүн бололтой анх харваа намнааг их л сонжин хардаг байлаа. Харин одоо харахаас дургүй хүрээд л байна. Эгэл амьдрахсан.
Зөө тэгээд хөдлөв. Дархан өнгөртөл гайгүй л байлаа. Гэтэл хаа нэгтээ миний туулаагүй амьдрал нүдэнд зурайж өргөөний 2 балчиртайгаа тэврэлдээл уйлав. Уйлж дусаад бие бие ээ хараад баахан инээв. Яаг л галзуугын тоглоолт. Буцаж суугаад явах зуураа нүдэнд зурайсан харагдсан бүхнээ хэлж хэрхэн янзлахыг тунгаан бодож явлаа даа. Дахин нэг газар буудлахдаа урьд замдаа ир осол болсон уул хадандаа хүний чандар тавидаг газар буудалчихлаа. Энэ газар бодол санаагаараа харваа хийдаг хөмүүн тэр хавийн тийрэнг цуглуулаад хүчирхэгжээд авсан бололтой.
Өргий балчрийн маань бие сулдайн ихэд сандаргалаа. Хэн нэгэн чихэнд үг хэлээд л янз бүрийн бүүвэйн дуу дуул гэхэд нь дуулж тэнгэр монгол газар гэх дуудлагыг дууд гэхэд нь хурсан олноороо дуудаж энэ үйл маань амжилтай болж жаахан тэнхээ орход нь нийтийн тээвэртээ суугаад л их сайхан сэтгэлтэй эгч ах нарынхаа хамаг галыг баран байж хөдөллөө. Галаар амьсгалж чадахгүй байсан эгчийн дотор өвөлзөөд яалт ч үгүй яамар нэгэн юм байлаа. Би ч цонхоо онгойлгохгүй жаахан тэвчиж байгаад бөөлжөөдөх л гэв. Гэтэл хойноос нөгөө намнаа хийгээд байсан улаач өөрөө өөрийгээ бариад өгчихлөө.
Хахаххаал та нар шиг галзуу байхгүй, ийм бөө байдаггүй гээл хуцаж алддаг-ын хэхэхэхэ. Цагдаад өгнө гэнэ. Хаххахаха. Хэн юм юу юм ч гэх шиг. Өвгөдөө хураалгачаад тийрэнтэй газрын тийрэн хурааж хүч авчихаад юу вэ тэр одоо. Ингээд цааш юу болсоныг бүү мэд. Нэг мэдхэд хар жаалуудыг багалзуурдаж яваад хөөж байсан. Нэг мэдэхэд хүний цээжин дээрх шархлуу ус асгаж хажууд минь нэг нь галаар тургиж бас нэг нь хойноос нь салхиар эмчилж байлаа.
Энэ үед эзэн дээдэс маань унаанд суугаа бидэнтэй хамт үзэгдэж өөрийн эрхгүй бөхийж байснаа бас санаад байгаан. Хажуугаар алтан шаргал луугийн хайрс мэдрэгдэж тэрбээр хаа сайгүй гулганаж байлаа. Мөн нэгэн битүү гал ассан шувуу бидний дээгүүр нисэж үзэгдсэн. Арай чү ухаан ороод яаснаа асуух гэтэл ухаан балартаал нэгэн эмэгтэйд би эрхэлж алдлаа. Хэхэхэ. Дахиал ухаан ороол яаснаа асуух гэтэл бас л дайруулаад ухаан балартав. Энд юу болсоныг мэдэхгүй ямартаа ч маш их л үйлсан байлаа. Ашгүй нэг хотод орж ирээд санаа амрав.
Зөө тэгээд ах эгч нартаа захихад дүүдээ дотно сэтгэлээр ч бай үгүй ч бай битгий хүрж байгаарай. Толгой өвдөөд ямар нэгэн юм болоод байх юм. Бас өөрөө мэдэрч байгаа зүйлдээ битгий эргэлз, заавал надаар харуулах шаардлагагүй байх, муу зан сурлаа шүү дээ та нар минь.
Яаж янзлахаа тунгаан болож өвгөдөөсөө асуун дуудлагаа дуудан ид шидээ ашиглаж сурна уу. Энэ уята залхуурч байна гэж бүү бодоорой шархны лент наах юмыг хүнд харуулах шаардлаггүйтэй л адил шүү дээ. Та минь эвгүйтээд өөрийн бүх аргаа хэрэглээд үл дээрдвэл надаар харуулаад хамтдаа яаж ангижирхаа тунгаан бодоцгооё.
Надад тус болсон
Аянга удган
Тэнгэрийн Заадас эгч
Сэлхэнцэг хатан
Аби үжи
Танхай балчир ах
Баярмаа хатан
Мандах ах
Шүрээ эгч
Бямбаа ах
Барс ТМГ
Гал Ус
Ану МГЛ
Туул мөнх эгч
Дэлгэржаргал эгч
Эрдэнэ чимэг эгч
Тулга хядал ах
Мөнгөнсар эгч
Гантулга ах
болон бусад ах эгч сайхан буурлууд, дээдсүүд жанжин, баатарууддаа маш их талархлаа. Заа уучлаарай бусдых нь нэрийг олдоггүй ээ дараа гүйцээн бичнээ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002