Сайхантуяа: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнөх зураг. Нарны цацраг гараагүй байна.
Тэнгэр Монгол Газар дуудлага яагаад хэлээд байдаг юм бэ? Яагаад нарны зураг аваад байдаг юм бэ? Учир юу вэ гэсэн хүмүүст товч тайлбар хүргэж байна. Тэнгэр Монгол Газар бол дуудлага бөгөөд үүнийг чин сэтгэлээсээ хэлвэл Гэрлийн Онгодууд хаа байгаа газар нь бодлын хурдаар очдог. Дуудлага хэлэхэд Нар, Сар хариу үйлдэл үзүүлдэг. Дуудлага хэлсний өмнө ба дараа авсан зурагнууд эрс өөрчлөлттэй байх нь бий.
Зураг аваад байдаг учир нь бол дуудлага дуудахаар энэ нь Нар, сар, байгал дэлхийд нөлөөлдөг гэдгийг батлахын тулд хийж байгаа үйлдлүүд юм. Гэхдээ төрөл бүрийн аппарат, гар утасны камер гэх мэтээр авах үед Нарны зураг янз бүрээр гардаг. Зарим нь линзний нөлөөллөөр олон янз гардаг бол зарим нь дуудлагын нөлөөллөөр өөрчлөгдөж олон янз гардаг. Линзний нөлөөлөл дуудлагын нөлөөлөл хоёрын аль нь вэ гэдгийг ялгахын тулд дараах зарчмыг баримталвал зүгээр.
- Огт дуудлага хэлэлгүйгээр Нарны зургийг хангалттай олон авч үз. Зөвхөн нэг л байрлалаас хөдөлгөөнгүйгээр авч үзээрэйй. Дор хаяж 10 зураг авч үз.
- Дуудлага хэлсний дараа мөн 10 зураг авч үз. Энэ 2-ын хооронд ялгаа байна уу гэдгийг ажиглаж үзээд онцын ялгаа байхгүй бол Дуудлага таньд үйлчлээгүй байна гэсэн үг. Харин ялгаатай бүр эрс ялгаатай байгаа бол дуудлага таньд үйлчилжээ гэсэн үг
-Нар амьтай бас хурц гэрэлтдэг тул мөн олон янзын аппаратаар авдаг тул Нарны зураг тоймгүй олон янзаар гарч болно. Тэр бүхэн бол энгийн үзэгдэл бөгөөд харин ТМГ дуудлага дуудсаны өмнө ба дараа гэж авч үзэх нь л бидний хувьд чухал юм.
Сайхантуяа: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлсний дараах зураг, Нарны цацраг гарч ирсэн харагдаж байна.
Тамир: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнө авсан зураг
Тамир: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлсний дараа авсан зураг. Эдгээр бөмбөлгүүд бол онгодууд юм. Өмнөх зурган дээр байгаагүй бол дуудлга хэлсний дараа Гэрлийн Онгодууд ирсэн зураг харагдаж байна.
Ганхуяг: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхийн өмнө авсан cарны зураг.
Ганхуяг: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлж байх үед авсан cарны зураг.
Ганхуяг: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлсний дараа авсан cарны зураг.
Ганхуяг: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлээд дуу дуулж байх үед авсан cарны зураг.
Ганхуяг: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлээд дуу дуулж дууссаны дараа авсан сарны зураг
За Гэрлийн Өргөөний гишүүдийн авсан зурагнуудын заримаас та бүхэнд толилууллаа. Харин Аянга Удганы авсан нарны зураг, бичлэгүүдийг та бүхэн бас нэг хараарай. Дараах бичлэгийг та бүхэнд санал болгож байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002