2012-07-31

Гэрлийн Өргөө Дархан явсан тэмдэглэл


Тэнгэрийн заадас: Дарханд

2012 оны 7 сарын 29нд Дархан хотлуу өглөө 8цагт хөдөлхөөр тохиролцож бүгд цуглан унаа ч цагтаа ирж хөдөлхөөр болтол зарим хүмүүс ирж явна гээд л бүтэн 30 минут хүлээлгэв. Гарсан автобусны хувьд суудал хангалтгүй ч хамгийн боломжит хямд зардлаар явах унаа байсан тул сонголт маань зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Унааны зардал нэг хүнээс 15000 гарсан бөгөөд үүнд ирж очих шатахуун болон жолоочын 2өдрийн цалинг нь өгөөд явсан юм. Тиймээс автобусанд суух хүмүүсийг орох цагаас нь эхлээд настайчууд болон улаач нар суудал дээр сууж бусад хүмүүс дугуй болон зарим нэгэн майхан саван дээрээ суухыг санал болгосон юм. Энэ нь ямар нэгэн албадлага байгаагүй бөгөөд хүн бүр ухамсраараа настайчууд болон улаач нараа хүндлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм. 

2012-07-24

Мөнхбат: ‎2012/07/21-ний тэмдэглэл


Энэ удаагийн хээрийн, нийтийн бөөлөөнд 7 хоногийн өмнө явна гэж хүлээж байлаа, учир нь бөөлөөнөөс 7 хоногийн өмнө зүүдэнд минь улаач би Буурлуудаа буулгасан, Эзэн Богдтой уулзаж байна, зүгээр ч нэг уулзалт биш, Хаан миний зүрх рүү үлээгээд, дараа нь баахан уйлалдаж байна гэж өнгөтөөр зүүдлэсэн байв. Өмнө нь би зүүдээ санадаггүй, санасан ч тоодоггүй хамаагүй нөхөр байсан боловч энэ зүүд үнэхээр өнгөтэй, мартагдахгүй байсан тул энэ бөөлөөнд заавал явна гэж шийдсэн байсан юм.

2012-07-23

2012.07.21 Хээрийн бөөлөөний тэмдэглэл


Уята Туяа: 

Зөө хэрийн бөөлөөнөөр үзсэн харсан туулсан бүхнээ та бүхэнд хүргэе аа. Өглөө би 6-д босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад таксидаад болзсон хүнтэйгээ уулзахаар товлосон газраа очиход уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. За арай хаяад явчаагүй байлгүй дээ гээд 20 гаруй минут хүлээлээ. Байдгүй ээ сандраад нөхөртөө өргөө рүү ороод автобус нь хаанаас хөдлөхийг тодруулаад өг, утас олоод өг гээд жаахан бачимдлаа.

2012-07-22

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 2-р хэсэг


14-ний өглөө. Энэ өглөө манай майханыхан ариун цэвэр гээчийг мандуулан бадруулж, үс гэзгээ угааж, өнгө зүсийг олов... хэхэ... Харин биднийг босохоос өмнө Тэнгэр удган болон Тэнгэрийн дуучийн майханыхан боссон байв. Ер нь энэ шөнө удган маань амарч чадсан эсэхийг бүү мэд. Учир нь Тэнгэрийн дуучийн төрсөн дүү босоод 2 жил орчим болж буй удган Хан Хөгшин хайрханаас эхлэн бидэнтэй нийлсэн юм. Тэрээр хуяг, хэцээ буруу хийсэнээс (өөр шалтгаан байсан эсэхийг би мэдэхгүй) болон дээд буурлууд нь нилээд догширсон байсан ажээ. Энэ гол дээр ирж буудалсанаас эхлэн Хааны зөвшөөрлөөр буусан Дээд буурлууд нь ихэд хилэгнэн хэд хэдэн удаа татаж унаган тэр тоолонд нь удган минь засаж янзалсаар биднийг сэрэхэд ч мөн л тэр удган унасан байдалтай Тэнгэр удган засаж байв.

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 1-р хэсэг


2012 оны 7 сарын 11-ний өдрийн морин цаг шувтрах үеэр нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, Тэнгэр удган тэргүүтэй аялалын баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зүг хүлгийн жолоо залав аа хэхэ. Аялалын зорилго нь Өвөрхангай аймаг дахь түүхт газар нутгийн амь болон эздийг сэрээх зорилготойг замд гарсан хойно асууж мэдэв. Угаас “Юм бүхэн учиртай” гэдэг. Энэ аялалд хэн явах нь бас л дээрээсээ учиртай байсан гэж ойлгов. Учир нь миний мэдэхийн аавын талын буурлууд минь энэ хээр, тал, хангай, говь хосолсон Өвөрийн цэнхэр хангай нутгийн буурлууд юм.

2012-07-20

Тахилч


Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагтаа залжээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Коммунист намын хорооны хурлаас тодорсон мань хутагт нэгэн хүнээс үе үе баталгаа шаардсаар өдийг хүрчээ. Тэр хүн бол тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Зундуйн Алтангэрэл бөгөөд Дорноговийн Сайншандад ажин түжин амьдарч сууна. Тахилч З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт дурсгалыг бидний үед авчирсан гавьяатай хүн. Зөвхөн өв хөрөнгө төдийгүй, тэр үеийн ёс заншил, шашны зан үйл, гүн ухааны үзэл баримтлал, бясалгал хийх нарийн арга ухааныг ягштал цээжлэн тээсээр иржээ. Тахилч ийн хүүрнэнэ.

2012-07-19

Эргэлзээтэй асуултуудаа асууж хариулт авлаа

Өршөөгөөрэй, удаан ажигласны эцэст энэ группын та бүхэнтэй бурахгүй байж боломгүй байна. Аянга удганг анх блог нээж байхаас нь л уншиж, өөртэй нь 1,2 харилцаж, нэг хэсэг их сонирхож байлаа. Хааны айлдвар болон блог дахь бүх тэмдэглэлүүдийг гадарланаа. Хэд хэдэн эргэлзээтэй, үл ойлгогдох зүйл байх шиг санагдахын. Эндүү бодож яваа бол засаж залруулж өгнө үү.

1. Аянга удган яагаад үргэлж царайгаа нуудгийг ойлгохгүй юм. 
Санаа муутнууд хорлохвий гэж болгоомжилж царайгаа нуудаг гэсэн хариулт өгсөн байсан. Эзэн хаан маань улаачаа зүсээ нууж, зүгээ буруулж, хулгайч шиг амьдруулдаг учир юу вэ. Үнэн үйл хийж яваа хүмүүн олноос нуугдмааргүй юм?!???

2012-07-18

2012-07-10

Аянгат удган Бурхан Халдун Хайрханаа тахив

 
 Аянгат удган Гэрлийн Өргөөний улаач нарын хамт Хэнтий аймагт очиж Бурхан Халдун Хайрханаа тахив. Үйлээ амжилттай хийгээд Хайрханы амийг сэрээгээд ирсэн билээ. Блогийн уншигч та бүхэндээ тахилгын үеэр авсан Фото зургуудаас толилуулж байна.

2012 оны 7 сарын 7 ны өдрийн АС-ын чуулган


2012 оны 7 сарын 7 ны өдрийн Алтан судрын чуулган
Сийрүүлэн бичсэн: Нарандулам

Энэ өдөр ээлжит хэлэлцүүлгээ хийхээр очтол Тэнгэр Удган Аянгат маань ирсэн байлаа.Хичээлийг Мандах нараа удирдан явуулахаар иржээ. Энэ өдөр бас МөрГүн дээдсийн улаач ирлээ.Манай судрын чуулганд онгодууд болон мөргүн дээдсийн онгод оролцдогийг балчрууд сайн мэдэх билээ.Мэлмийтэй зарим нь хардаг бид мэт нь хардаггүй боловч байгааг нь мэдрээд л байдаг билээ.Мөргүн дээдэс улаач нь ирэхгүй ч, өөрөө заларч дараа нь утсаар асуухад чуулган ямар болсныг хэлдэг.Санаанд нь таарахгүй бол дуудна.

Сайхантуяа: Гэрлийн Өргөөнийхөндөө


Баяр наадмын хөөр цэлэлзсэн
Бадаг найргийн уянга мэлтэлзсэн
Хөхүүртэй айргийн ааг амт нь чивчирсэн
Хөхөөтэй зуны наран хуран тэгширсэн

ХӨХ ИХ Дээдсүүд минь хорвоог дэнслүүлэн заларсан
Хөвчин дэлхий амарлих хүчит ЗӨНг далласан
Зуун зуунаар алслагдсан Монгол үрсүүдийн учраанд
Зузаан Буурал түүх зүрхээ тэмтчин уярсан

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР