2011-11-09

Уламжлалт эмчилгээ

Улирлын хоол хэрэглэх

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь бөгөөд нэгэнт өвчилсөн хойно нь ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралтай тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно.


Д/д

Хавар
Зун
Намар
Өвөл

1

Жимс хүнсний ногоо

Сонгино, лууван, төмс, залуу улаан манжин

Сармис, сонгино, бурам
Вандуй, байцаа, өргөст хэмх
төмс, лууван , алим, тарвас, шинэ ногоо, ногооны зутан , шинэ жимс
сонгино сармис, залуу улаан манжин


2


Сүү цагаан идээ


Сарлагийн тараг
Хонь болон ингэний сүү, бяслаг , өрөм, тараг,хуучин тос, шар тос,

үнээ, ямааны сүү, шинэ тос, айраг , тараг  
шинэ айраг, сүү, ээзгий
бяслаг, зөөхий, өрөм, ааруул, тараг, шар сүү

3

Будаа гурил 

Арвайн гурил
Шар будаа, овъёос , ургамлын тос
Буудайн гурил, цагаан будаа, шар болон ногоон буурцаг
Амуу арвай, хэмхэлсэн арвай


4


Мах

Хонины мах араатны мах загасны мах
Адуу, илжиг, тарваганы мах, хонины мах ,загасны мах, борц

ямаа, гахай, үнээний мах, гөрөөсний мах
хонины мах, гөрөөсний мах , араатны мах , загасны мах


5


Ундаа
Зөгийн балтай ус, буцалсан бүлээн ус, айраг, хар архи,
Сүүтэй цай, буцалсан халуун ус, дарс, архи
буцалсан хүйтэн ус, хар цай
Буцалсан бүлээн ус, Сүүтэй цай.

Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө хоосон байвал урд өдөр нь амраад хоолоо шингээсэн байгаа ходоод хоосон ажиллавал таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч нь хамгийн их бадарч байдаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оронй цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр , шингэхэд амархан хоол идвэл зохино.
Нэг удаагийнхаа хоолны хэмжээг та сайтар тохируулж идэх хэрэгтэй. Ингэж тохируулахдаа өөрийнхөө ходоодны багтаамжийг 4 хэсэг хуваалаа гэж үзвэл түүнийхээ 2%-д нь хоол, 1%-д нь шингэн уух зүйл буюу ундаа, 1% нь хоосон үлдээлээ гэж бодон идэхэд маш тохиромжтой. Ингэж идвэл таны бие тань ч хөнгөн , сэтгэл санаа тань ч сайхан байх болно. Гэвч шингэхдээ бэрх хүнд чанартай хоолыг хагас цадатлаа, хөнгөн чанартай шингэхдээ хялбарыг цадатлаа ид гэж тэмдэглэсэн байдаг.  Нэг удаа идэхдээ хэтэртлээ цадатлаа идэх, өлссөн үедээ хэтрүүлэн идэх, цангасан үедээ хэтэрхий ихийг уух зэрэг нь  эрүүл мэндэд хортой. Тиймээс тогтмол цагаар тохируулан хооллох хэрэгтэй.
Зарим тохиолдолд хоорондоо зохицохгүй идээг хэрэглэвэл хоол боловсруулах эрхтний эмгэгийг үүсгэдэг төдийгүй энэ нь найруулсан хор адил гэж үздэг. Үүнд:
Тараг – Архи
Загасны мах – Сүү
Жимс – сүү
Буурцаг – Тараг
Мөөг – гичийн тосонд шарах
Зөгийн бал ургамлын тос
Тос -  хүйтэн ус
Мах – цагаан идээ
Мөн байнга идэж дадуулаагүй идээг ихээр идэж болохгүй гэх мэт.
Суугаа ажилтай хүмүүс, оюутан сурагчид, багш нар  завсарлагаанаараа аль болох нийтээрээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Цатгалан байх үедээ хэвтэхгүй байх Хоол идээд хөлөрсөн байгаа үедээ салхинд гарахгүй байх Хоол идсэнийхээ дараа аль болох хөдөлгөөнтэй байх Нойроо алдаж ядраагүй бол өдрийн цагаар унтахгүй байх Улиралдаа зөв тохируулж хувцаслах зэрэг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн гол нөхцөл болдог.   
Ходоодны бадгантай хүний хэрэглэхэд тохиромжгүй идээ
-       Түүхий сүү
-       Сарлаг болон үнээний сүү
-       Шарсан хайрсан, хүнд тослог хоол
-       Халуун ногоо
-       Архи
-       Түүхий жимс, ногоо
-       Хуучирсан, илжирсэн ногоо
-       Хэт хүйтэн, хэт халуун хоол хүнс
-       Кофе
-       Шоколад
-       Газтай ундаа, пиво
-       Ямааны мах
Хэт даарч хөрч болохгүй, хэт хөлрөлгүй, өдөр унтахгүй байх, аль болох хөдөлгөөн их хийвэл зохино.
Хэрэглэхэд зохистой хоол, хүнс
Хөнгөн, бүлээн чанартай, шингэхдээ амархан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.
-       Хонь , гөрөөсний мах, чонын мах
-       Тараг, айраг
-       Зөгийн балтай ус, буцалсан ус
-       Сонгино
-       Мөөг
-       Лууван
-       Арвайн гурил зэргийг хэрэглэвэл зохино.

http://otoch.blogmn.net/entry.php?w=Otoch&e_id=31904&nojavascript=yes

Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ

Ямар амьтны мах ямар өвчнийг эдгээх ид шидтэй болохыг Ш.Сүхбат, Г.Буяндэлгэр нар хамтын бутээл “Монгол анагаах ухаан” номондоо бичжээ. 

Хүнийг эмчлэх гэж огтлож хэрчихээс илүү эрүүл, урт удаан наслуулах гайхамшигт увидас Монгол анагаах ухаанд их ажээ. Бор гөрөөс. Гурын эвэр өвөлдөө гуужиж, хавар цусан эвэр ургадаг. Цусан эврийг “Эвэр-3″ гэдэг тамир, цус төлжүүлэх эмэнд хэрэглэдэг. Яргуйд цадсан бор гөрөөсний мах, цус, элэг хүний биеийн тамирыг нөхөх онцгой шидтэй эм юм. Элгийг нь түүхий шахуугаар идэхэд элэгний хатингарлыг арилгах бөгөөд чөмгийг нь галд хийж болгоод ташиж идэхэд тамирыг нөхнө. Махыг нь сармис, сонгинотой хольж хуураад, тарагтай идэхэд салшгүй сайхан хоол болдог. 

Бугын махан зоог. Хамгийн соргог газарт бэлчиж, рашааны тунгалгийг ууж, балчиргана зэрэг нян устгах чадалтай ургамал түүний дотор их зул цэцэг /бугын зуулт/ иддэг тул өвөл мах нь хөлддөггүй, зун амар ялзарч өмхийрдөггүй, газар тавихад мах нь өвс, шороо болдоггүй. Буга бол эмийн ховор чухал амьтан юм. Бугын мах, цусан ба ясан эвэр, сүүл, шүд, зүрхний цус, арьс нь эмийн найрлагад ордог. Бугын шинэ ургасан эврийг улайсган хүүршүүлээд архинд хийж, хоёр хоног дэвтээгээд, эмийн журмаар өлөн уухад нуруу, бэлхүүс, бөөр өвдөхийг дарна. Бугын хосонд өөхийг нь чихэж, шарж идэхэд хорт өвчнөөс сэргийлэх бөгөөд үе гишүү хөшиж татахыг хориглоно. Бугын мах тэгш чанартай, аливаа этгээд өвчнийг засна. Мөн түүхий махыг нь “ярма хуажуу”-тай няцалж, саа өвчтөний муруйсан талд түрхвэл ам, хамар муруйсныг засдаг. Бугын сүүлийг нь чанаж уувал бөөрний үрэвслийг дарна. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас цус алдахыг болон эмэгтэй хүний савнаас цус алдрахыг зогсооно. Шүдийг нь билүүдэж гарсан баасыг нь “хулгана яр”-т түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэж эдгээнэ. Халуун сэвс гүзээгээр нь хөлийн үе гишүү өвдгийг орооход шар усны өвчин арилдаг. Бугын цусан эвэр цусны охь бөгөөд бэлгийн даавар, фосфор, кальци агуулдаг тул мэдрэл муудахад хэрэглэдэг эмийн олон жор найрлагад оруулдаг. 

Бие махбодын амьдрах чадварыг дээшлүүлж, зүрхний үйлдлийг сайжруулж, зүрхний булчинг тайвшруулах, яр шархыг дарах үйлдэлтэй. Ясан эврээр нь тамир сайжруулах эм, эвэрт эм хийдэг. Хандгай бугын мах Махыг нь чанаж идэн, шөлийг нь уухад тамир тэтгэж, чадал оруулдаг. Хандгайн мах, тос, чөмөг, цусан эвэр нь монгол эмийн жор найрлагад орно. Хандгайн ясыг архинд хийж хандалж уувал ядаргааг тайлж, тамир тэнхээг нөхнө. Хандгайн цусан эвэр хүний биед учрах таван хатингарыг дардаг. Үүнд арьс атирах, үс унах, цусан тамир доройтох, мах цуурах, идээ ундаанд дургүй болох, дөрвөн мөч сулрах, нүд бүрэлзэх зэргийг засах эмийн жор найрлагад ордог. Зээрийн мах Мах нь амт чанарын хувьд хамгийн сайханд ордог. Зээрийн мах, тос, эвэр эмийн жор найрлагад ордог. Махыг нь идэхэд тамирыг сэлбэж, хүйтнээр хаагдаж боогдсон эмгэгийг тавиулна. Зээрийн эвэр хоёр цэнг чанаж цагаан чихэртэй хольж уулгахад хүүхдийн тагшуур ханиад дарагдана. Зээрийн цус 2-4 цэнг халуунаар нь уухад цус төлжүүлж, бие хатингар болсныг засна. Зээрийн эвэр, гэдэс өвчнийг дардаг. 

Аргал угалзын мах Аргалын мах угалзын махнаас илүү амттай. Угалзын мах тэгш чанартай бөгөөд эмэнд орно. Аргалын эвэр халууныг дарж, угалзын уушги эмэгтэй хүний өвчинд өвчинд сайн. Аргалын цус архины өвчнийг арилгаж угалзын мах хор тайлж ус, идээ бээрийг хатаах чадалтай. Аргал угалзын бөөрийг нь авч сүүнд чанаж идвэл тамиржуулж, бөөрний өвчин, шээс чавдагших, боогдох, гоожих зэрэг засал мухардсан өвчнийг дарахдаа сайн. 

Ангир ямааны мах Мах, цус, эвэр, цөс, элэг нь эмэнд ордог. Махыг нь чанаж идвэл тамирыг сэлбэнэ, элгийг нь тасдаж, архиар даруулж уувал нүдний харалганыг арилгаж, цөсийг нь нүдэнд дусаавал нүдний хөлх, “нүдний үүл” арилна. Цусыг нь цээж бэртсэнээс тогтсон цусыг хайлуулах ба сарын тэмдэг саатсан үед хэрэглэдэг. Янгирын эврийг шатааж нүүрсийг нь талхлан нэг цэн усаар даруулж уухад гэдэс, ходоодонд үүссэн хавдрыг дардаг. 

Баавгайн мах Мах нь бүлээн чанартай, цөс, яс, өөх, тархи, тавхай, шөрмөс, ордог. Мах нь хий дарж, бөөлжихийг зогсоож, бам, шар усыг хатаана. Тавхай нь биеийн тамир хүчийг сэлбэдэг. Тархийг нь идвэл үс унах, чих дүлийрэхийг зогсооно. Баавгайн цөс бол эмийн дээд бөгөөд цус алдах үед судасны амыг боож, шархыг анагаах, шарыгарилгаж, нүдний өвчнийг арилгах ба элэгний өвчнийг засдаг. Баавгайн махыг хар перец, сонгино, сармис, давс, гагол гүргүм зэрэгтэй хольж буцалган, шөлийг нь уувал хий хуянг дарж, мэдрэл алдрах өвчнийг эдгээнэ. Баавгайн тосыг хожгор яр, үлд зэргийг арилгах ба шар усны өвчнөөр өвдөгний нүд өвдөхийг засдаг. Гахайн мах Зэрлэг гахай эмийн чухал түүхий эдийг агуулж байдаг, хүнд нэн хэрэгтэй амьтан юм. Мах, өөх, тос, чөмөг, соёо, элэг, цөс, гиван, шийр, арьс нь эмэнд ордог. Махыг нь зургаан сайн болон таван амтат ногоотой хуурч идэхэд шамбарамыг дардаг бол нэг хундага цөсийг архиар даруулж уухад шээс хаагдсаныг тавиулна. Гиван унадаг ба солио өвчнийг эдгээнэ. Цусыг нь түрхвэл хорт хавдар ярыг засна. Цус нь их тан гэдэг чухал эмэнд ордог. Цөсийг нь ганц хуруудахад углаж бооход эдгэнэ. Арьсыг нь хүүршүүлж усанд зуурч түрхэхэд хулгана яр арилна. Гахай эмийн чухал чухал ургамлын үндсийг иддэг тул баас нь нүд шарлах, шар хөөрөх, хоол үл шингэх, хэхрүүлэх, дур булгих, шарын хижиг, нян хижиг өвчнийг засна. Туулайн мах Туулайн мах бор мах, аргуун өөхгүй, булчин шиг зажлууртай, илчлэг ихтэй тул бадгана хүйтнийг дарахдаа сайн, ходоод гэдэсний тамирыг сэлбэдэг. Өндөр настай хүн идэхэд ихтохиромжтой. 

Туулайн мах, зүрх, тархи, элэг, дэлүү, бөөр эмийн чухал түүхий эд юм. Ялангуяа туулайн зүрх хийг дарж тайтгаруулах, бие чичрэх, нойр хулжих, сэтгэл дэмийрэх, дотор бачимдах, зүрхний хий түгж, мэдээ алдрах зэрэг энэгшээл эвэршээлийг дарах эмийн жорд ордог. Туулайн мах, яс ур өвчнийг ховхлох, шархыг анагаах чадалтай. Тарваганы мах Тарвага бол хүний бие организмд нэн их хэрэгтэй эмт бодисыг агуулсан амьтан юм. Мах халуун чанартай учир хүйтэн хийн бадганыг анагаах чадалтай. Тарваганы мах, өөх, гавлын яс, шүд, элэг, цөс, давсаг зэрэг нь эмэнд орно. Чонын мах Үргэлж идэх мах биш боловч түүнийг эмчилгээний зориулалтаар иддэг. Мах нь хүйтэн хийгээр ходоод өвдөхийг намдааж, шингэх ч чадваыг сайжруулан, хүч тамирыг сэлбэж байхад ходоод нь илч дулааныг үүсгэн, эс шингэснийг шингээнэ. Хэл нь хүний хэл, хоолой хавдах, сөөх, сахууг анагаах чадалтай. Цөсийг нь нүд хорхойтсон үед хэрэглэдэг. Шилүүсны мах Шилүүсны мах загасны мах шиг цагаан,тоодогийн мах шиг амттай. Мах нь ходоодны шингээлт муудсаныг засаж, тамир алдсаныг тэтгэж, гэдэс нь хүний гэдэсний хатгааг дарна. Үнэгний мах Үнэгний мах, уушги, тос нь хүний уушгины өвчнийг анагаах талаар гарамгай. “Уушги-7″ гэдэг эмэнд уушгийг нь оруулдаг. Уушгины хатгаа, идээлэх, устах өвчинд маш сайн эм болно. 

Ан гөрөөг нарийн дэг журамтай амьтдын үржиж өсөх жамыг нь алдуулахгүйгээр ухаалаг хийх ёстой. Шувууны мах Хээрийн зэрлэг шувууны мах, гэрийн тэжээвэр тахиа, галуу мэт шувууны мах бол газар уснаа явдаг амьтдын мах учир шингэц сайн, амт чанарын талаар бусад мах, шөлнөөс өвөрмөц ялгаатай. Хүний насыг уртасгахад саад болдог олон зүйл эмгэг, эвэршээлийг хүчлэн дарах увьдастай, эмийн чухал түүхий эдийг тэд агуулдаг. Энэ чанараараа амталж идэхэд насны шимийг тэтгэж, урт наслахад чухал болно. Тахианы мах Тахианы шинэ мах идвэл нас уртасна. Энэ мах өөртөө арвин их шим тэжээл агуулдаг. Таван амттанаар найруулсан шөл нь зүрхний хийг дарж, цус махан тамирыг тэтгэн, шимийг авхуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. Өндөг нь уураг арвин, тэжээллэг, амт тансаг сайхан. Уураг билгийн шимийг хантаж, бэлгэсийн чадварт нөлөөлдөг. Галууны мах Тун их амттай, хонины махны шөлөөс илүү чансаалаг, тэгш чанартай учир харшил бага. Тамирыг сэлбэхдээ хөгшдийн хийг дэгдээх чанартай тул хийд эзлэгдсэн нас ахимаг хүмүүс цээрлэх хэрэгтэй. Махны эцснийг сайжруулан, шээс хаагдсаныг тавиулж, этгээд элдэв өвчнийг дардаг увидастай. 

Тоодогны мах Шарсан тоодогны мах бол энэ ертөнцийн хамгийн амттай зоогийн нэг юм. Тоодогны махыг чанахад шөл нь дэлүүний хүйтэн хийг засаж, тамирыг тэгшлэн, мэдрэл алдрахыг анагаана. Тоодогны тос хүний үс зулгарахыг анагаадаг. Нугасны мах Нугасны мах, өндөг амтлаг сайхан хоолны нэг болоод зогсохгүй шим тэжээлийн нэг уурхай, биеийн тамир тэнхээг засаж, тамир доройтлоос үүссэн олон эмгэгийг анагаана. Ятууны мах Мах нь сайхан шөлтэй, сайхан амтаараа галууны махнаас илүү. Өвөл цагт уухад хөлс гаргаж, биеийн алжаалыг түргэн тайлдаг, ходоодны гал, биеийн тамирыг онцгой сайхан сэргээдэг. Хойлогны мах Эмийн олон төрлийн ургамлын үндсийг ухаж иддэг. Махыг нь аль ч улиралд авч болно. Сэрүүн газарт хатааж, түүхийгээр нь эмэнд ашигладаг, Өнжиж удаж хуучраагүй, үнэр ороогүй, өт хорхой идээгүй бол чанар сайтай. Хүч тамир оруулах, хор тайлах, шарх анагаах, шар усыг хатаах чадалтай. Хорыг тайлах чадалтай учир хойлогийн махыг идүүлж галзуу өвчний хорыг тайлдаг. Гэхдээ галзуу нохойд хазуулсны хорыг бүр сайн гаргана. Тамир оруулдаг тул “Дажид-9″ эмэнд хөл болгон оруулдаг. Хойлогны мах унадаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч тустай. Ятууны мах Ятууны мах шимийг авахуулж, хүч чадал оруулж, иирыг сэлбэх чадалтай. Махыг авч сэрүүн газарт хадгалан, адын өвчин, хор тайлах, шарх анагаах эмийн жорд оруулдаг. Ходоодны шингээх хүчийг сайжруулдаг. 

Хөхөөний мах Хөхөөний өдөөр ад донгийн өвчнийг анагаана. Шаазгай. Монголд шаазгайн алаг ба ятга гэж хоёр зүйл бий. Ятга шаазгай хуш модтой ойд амьдарч, хушны самраар голдуу хооллодог. Ятга шаазгайн мах дуслын сан арвитгаж, бөөрний тамирыг сайжруулах эмийн жорд орно. Шаазгайн тархи, мах, ясны ур өвчнийг дарах эмийн жор мөн үр таслах эмийн хөл болдог. Тагтаа Хээрийн зэрлэг, хадны цэнхэр, суурин газрын гадуур амьдардаг тагтаа гэж бий. Цэнхэр тагтааны мах тамирыг сайжруулна. Барга ястан төрсөн эхэд тамир оруулахаар шөлийг нь өгдөг. Тагтааны мах бөөрний тамирыг сайжруулж, халууныг арилгах чадалтай. Тагтааны өд уушигны бээрийг хатаах эмийн жорд ордог. Тахиа Мах, өндөг нь биеийн энергийн эх үүсвэр болохоос гадна өндөгний хальсыг нь нунтаглаж эмийн журмаар хэрэглэхэд ясны пааланг бэхжүүлэн төлжүүлдэг. Тахианы залааны цусыг суулгах өвчнийг дарах эмийн жорд оруулдаг. 

Өөхийг нь хүйтэн өвчин, цус царцах, судас хаагдах зэрэгт гаднаас түрхэнэ. Тоншуул Тоншуулын хоёр зүйл бий. Мах нь биеийг сэргээж, хүч чадал, өнгө жавхааг тэгшилнэ. Ясаар нь шар усны өвчнийг анагаах жор бэлтгэдэг. Болжмор Хэлийг нь хатаагаад дуу хаагдах, хоолой сөөх өвчинд хэрэглэдэг. Гэрийн тэжээвэр амьтан Илжиг Илжигний цус тулай, хэрх өвчнийг дардаг. Яс нь усыг хатаах чадалтай. Мах нь архинаас гаргах эмийн жорд ордог. Өөх нь туурч гардаг үхэр нясууг дарна. Муур Мануул ба муурын өөхийг шамбарам, мундас зэрэгт түрхэж арилгадаг. Мөн халуун арьсаар нь хатуурсан шамбарамыг хөхүүлэхэд тустай. Бас идээ бээрийг хөхүүлнэ. Яс нь бэлгэсийн завсар нэвчсэн ярыг анагаана. 

Нохой Нохойн цус уушигны идээ бээртэй өвчнийг анагаана. Мөн түлэнхийн шарх, хорыг тайлна. Хэл нь шархыг анагаана. Нохойн гөлөгний тархиар цуварсныг зогсоодог. Гахай. Толгойны яс нь усан хаван болон бор өвчнийг арилгана. Чөмөг нь үс, хөмсөг зулгарсныг ургуулна. Өөх нь хорыг хураах, шар усны туурсныг дардаг. Цөс нь шарх ба хорын халууныг арилгах, нүдний өвчинд тустай. Ус, чийгний амьтад Хилэнцийн хорхой Энэ хорхойг нүдний өвчнийг анагаах олон төрлийн найрлагад оруулдаг. Эрвээхэй Маш олон зүйлийн эрвэйхэй байх боловч шар цоохор эрвээхэйг эмэнд ашигладаг. Жишээ нь булчин урвах өвчнийг дарна. Мөн шар цоохор эрвээхэйг бурамтай хольж хорхой идсэн шүдэн дээр тавьж, өвчнийг нь дардаг. Аалз Мах нь хортой. Шүдний өвчнийг анагаах эмийн жорд ордог. Сахуу боом өвчнийг засах эмийн жорд хөл болдог. 

Шоргойлж Монголд улаан, хар төрөл бий. Шоргоолжны хүчил, хорыг эрт цагаас эмийн зориулалтаар ашиглаж ирсэн. Элдэв шарх, бэртэл, хавдар, үе мөчний хэрлэг, тулай өвчнийг анагаах жорд ордог. Нэг төрлийн шоргоолж үүрэндээ их хэмжээр бал хураадаг, тэр нь хүний биед тамир оруулна. Шоргоолж судсыг нээх бөгөөд үүрээр нь махны хавдрыг дарах ба бал нь хорын өвчин бүгдийг анагаана. Тогоруу Мах нь сэрүүн чанартай, бөөрний халууныг дарах, яс нь бөөр, давсагт шээс хаагдсаныг хөөнө. Ясыг махаар цэвэрлэж битүү шатаагаад нүүрсийг нь эмийн жорд хөл болгоно. Ангир Махыг нь булчин урвах гэж хүнд өвчнийг анагаах эмийн жорд оруулдаг. Халиу Сүүл нь дуслын санг арвижуулж, бэлгийн чадавхийг дээшлүүлнэ. Ясыг нь авч түлээд, нүүрсийг нь хаван хөөх эмийн найрлагад оруулдаг. Баас нь усан хаванг туулгах ба умайн өвчинд сайн гэдэг. Усны хулгана Мах нь хор тайлах халууныг дарах чадалтай 

Хар галуу Монголд бор, хар хоёр зүйлийн галуу бий. Хар галууны мах адыг дарах бөгөөд ус хаагдсаныг гаргана. Яс нь усан хаванг хатаана. Хоолой нь хоолойн ур өвчнийг арилгаж, ус шингээснийг шингээх чадалтай. Дун хорхой Бөөрний усан хаванг туулгах, нян хорхойг дарах, хорыгтайлах чадалтай. Усны хорхой Усан хаванг туулгах, анагаах чадалтай. Царцаахай Шар нуруутай царцаахайн бүхэл биеийг эмэнд рашигладаг. Салхи орох сүүдэр газарт хатаана. Бүрэн бүтэн хорхой идээп/й бол яс чанараар сайн. Хорыгтайлах, шээлгэх, ханиахыг зогсоох, амьсгаадахыг дарах чадалтай. Толгой нь ханиах, амьсгаадахыг дарах чадалтай тул хөхүүлэг ханиад, мөгөөрсөн хоолойн багтраад тустай. Түүний 10-30 ширхэг толгойг шинар 030, зээргэнэ 030-тай найруулж чанан, өдөрт 2-3 удаа ууна. Юуг идэж болохгүй вэ? Үл зохиолдох хоол унд бол найруулсан хортой адил тул мэдэлгүй идвэл хямралдуулж, амь насанд ч хүрдэг. -загасны мах сүүтэй таарахгүй -тахианы махыг тарагтай хольж идэх цээртэй -шөлөн тосыг идсэний дараа хүйтэн ус уухад гэдэс зангирна -чанасан махыг уурыг нь гаргалгүй битүүгээр олон өдөр тавих буруу -өмнө нь идсэнээ шингээгүй байхад идэх зохисгүй -огт идэж дадаагүй хоолыг шөнө дунд идэх буруу -өндгийг шим охь архитай хольж идвэл тархиа хорлоно -хонины махыг шавдалтай идвэл оод өвдөж бөөлжинө -VI сард үхрийн махыг гогодтой хольж идвэл халуунд түргэн нэрвэгдэж, таван цул боогдоно -тахианы өндөг загасны махтай үл зохино -маханд цагаан идээний үнэр шингэвэл идэж болохгүй -вандуй, мөөг, загасны махыг хольж иддэггүй -гүүний сүүг загасны махтай идвэл бэтэгширнэ -адууны махыг гаатай хамт идвэл хортой -сам хорхойг гахайн махтай хамт идвэл дусал барагдана -цагаан загасны махыг сагагын гурилтай хамт идэж болохгүй -гургуулын махыг хушгатай хамт идвэл гэм -туулайн махыг гаатай идвэл нян пг нэрвэгдэнэ

ayalal.blogspot.com

Хаврын улиралд ямааны махыг идэхэд тамирыг тэтгэж цусыг тэгшитгэдэг


Монголчууд улиралдаа зохицон амьдрах хэв маяг, идэх зүйл нь өөр өөрийн онцлогтой байдаг. Жилийн эрс тэс дөрвөн улиралтай монголчуудын хувьд энэ нь хамгийн чухал. Тухайлбал хаврын улиралд урь орж, хоол тэжээлийн шим шүүс хатаж, цаг агаар хуурайшин салхи болон дулаарахын хамт хүний биеийн дотоод дулаанд ч өөрчлөлт ордог байна. 

2011-11-08

Дэлхийн шилдэг хүнсээр Монгол цагаан идээ шалгарчээ.


Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм.  Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм.

Цагаан идээ


Цөцгийн тос 

Үнээгээ сааж, саамаа шүүсний дараа 60-70 хэм хүртэл халаана. Тэгэхдээ хөөртөл халааж болохгүй. Халаасан сүүг тос ялгах машиныхаа тогоонд хийгээд аажим эргүүлнэ. Хүрдний эргэлт жигдэрмэгц тогооны цоргыг нээж сүүгээ машиндаж эхэлнэ. Шингэн сүү, цөцгийн өтгөн шингэний байдалд тохируулан машиныхаа эргэлтийг сааруулах юм уу хурдасгах зэргээр тохируулна. Сүүг машиндаж дуусаад аяга хэртэй халуун усаар машины хурдыг цэвэрлэж машиндаж гаргана. 

Цагаан идээ хэрхэн бэлтгэх вэ?


Монгол цагаан идээг шинжлэх ухаан, уламжлалт аргаар боловсруулж цагаан идээний цугуулга ирис чихэр, мармелад, чанамал, хатаамал, хүнсний ундаа тансаг сайхан бүхнийг хийж болно. Айраг, тараг, ааруул, ээзгий, тос өрөмний байгалийн анхилуун сайхан үнэр, өнгөлөг эслэг амт чанар, тос даасан шинэлэг байдал нь алдагдахад хүрч байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Зөвхөн дулааны улиралд үйлдвэрлэдэг хүнс идээ гэх ойлголт байдаг бололтой.

Thiaooba


Авсралийн эрдэмтэн Том Чалко гэгч нь 1987 онд Мишел Десмарк гэгч нѳхрийн харь гаригийнханд хулгайлагдаж, тэндээ сар шахам амьдраад эргэж ирсэн түүх гэгчийг ном болгон гаргасантай холбогдуулан асуусан асуулт хариултаас товчлон хүргэе.

Чингис хааны алтан сургаалаас


Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.

Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Тооны нууц


Хүн бүр тоонд харьяалагддаг, тоо бүр энергитэй

Тооны далд утгыг судлаач нар маш эртний хүмүүс байсан тул чухам хаана нээгдсэнийг тодорхойлох аргагүй. Агуйн хүн 2 хүртэлх, чулуун зэвсгийн үеийн хүн 103, Миссир, Грекүүд 104, Энэтхэгүүд 107, Вавилончууд 108 хүртэлх тоог мэддэг байсан тухай О.Намнандорж гуай бичжээ.

Тэнгэр Дээдсүүдийн таалан соёрхсон дуунууд

1. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
2. Тэнгэр ээж минь өршөө
3. Дуут нуур
4. Гоёлоо өмссөн ээж
5. Амин хайртай миний аав
6. Гоёлоо өмссөн ээж
7. Миний сайхан ээж
8. Халуун элгэн нутаг
9. Зүүдний говь
10. Дэлхий ээж

Монгол гэрийн эд хэрэглэл,түүний бэлгэдэл


Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын нэг үндсэн хэсэг нь тэдний сууц, орон гэр мөн. Байнгын хэрэглээний орон гэр, түр хэрэглээний оромжийн үндсэн бүрэлдэхүүн нь тооно, хаалга, хана, уни, багана болно. Гэрийн энэхүү эд ангийг монголчууд гэрийн мод гэдэг. Гэрийн тооно, хаалга, хана, унины хийц, хэлбэр хэмжээг зөв тохируулан бүтээх нь монгол гэрийг эзэмших монгол угсаатан, овогтны оюуны ба эдийн том соёл мөн.

2011-11-06

Үгийн увидас



Хүний зүрх сэтгэлээс урган гарах үгийн хүчээр түлхүүрдэн аз жаргал, зовлон зүдүүр аль алнийг авчирч болдог. Монгол бөө нар хэлний үзүүрээс урсан гарах үгийн ид шидийг ашиглан алив муу муухайг арилган устгаж, сайн сайхан бүхнийг дуудан авчирч, бие сэтгэлээ ариусгаж ирсэн бөгөөд үүнийг үг хэлний увдисаар домнох зан үйл хэмээн нэрийддэг байна.

Үүгээр зогсохгүй хүний биеийн 60 хувь нь ус байдгийг бид мэднэ. Масару Эмото хэмээх Япон эрдэмтний нээлт болох усанд эерэг болон сөрөг үг хэлэн туршилт явуулахад гарсан үр дүн нь нэн гайхалтай. Тэрээр эерэг үг нь усны бүтцэд гайхамшигтайгаар нөлөөлж, үзэсгэлэнтэй сайхан талстыг үүсгэдэг болохыг нээсэн. Тиймээс оюун бодлоос урсан гарч ирэх эдгээр эерэг болон сөрөг үгс хүнд шууд нөлөөлдөг гэдгийг материалист шинжлэх ухаан баталсан. Зөвхөн амаар сонсогдох үгээр зогсохгүй дотроо бясалган хэлэх үгс болон бодлууд ч үүнд хамаатай. Тиймээс бидний эрүүл саруул явах, аз жаргалтай байх эсэх нь өдөр бүр бодож явдаг бодол, хэлж ярих үгнээс хамаатай.

Үгийг ид шидтэй хэмээн үздэг үндэстэн бүхэнд шившлэг байдаг бөгөөд үгээр анагааж ч болно, алж ч болдог.
Нууц товчоонд:

“Амаар алсныг
Ачиж бодоггүй
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй.” (255.)

Гэж хэсэг гардаг бөгөөд энэ нь муу үг бол хүний хамгийн гүнд орших ариун сайхан бүхнийг устгаж үгүй хийдэг учир үг хэлээ сайн хянаж элдэв хараал зүхэл, билэггүй муу үгсийг хэрэглэхгүй бай гэсэн үг юм.

Харин Аянга удганы бидэнд зааж өгсөн “Тэнгэр Монгол Газар” дархан үг нь ерөөлтэй сайн үгсээс хамгийн язгуур дээд хүч чадалтэй шидийн үг юм. Энэ үгний нөлөөг бид өөрсдөн дээрээ туршаад ихэнх маань шидийг нь мэдэрсэн. Аянга удган энэ нийтлэлдээ http://chinggis-udgan.blogspot.com/2011/10/gerliin-tuhai.html дэлгэрэнгүй тайлбарласан байгаа орж уншина уу.

Энэ шидэт үгийг өөрийн ойлгосноор тайлбарлахыг оролдьё. Юуны түрүүнд хүний чакраны хүрдний төвөөс дээдэх хүрднүүд маань Тэнгэр буюу Сансар огторгуйгаас эрчим аван холбогдсон байдаг. Энэ нь хүний бодол санаа , зүрх сэтгэл, дээд тэнгэрээс илгээх увидастай холбоотой. Харин төвөөс доод хүрднүүд нь газар эхтэй холбогдох бөгөөд хүний эрүүл мэнд, бие мах боди, сэтгэл хөдлөлийг удирддаг.

Эдгээр хоёр нь шууд хамааралтай аль нэгний эрчим тасрахад нөгөөх нь адил хямрана. Хүн сэтгэл санаа дорой бол газраас авах эрчимд нөлөөлөн өвчин олно. Харин газраас авах эрчим алдагдахад (буруу хооллолт, архи дарс)даган сэтгэл санаа, оюун бодол хямардаг байна.

Тайлбарлаваас: “Тэнгэр” болон “Газар” үг нь бидний дээд болон доод хүрднүүдийн бөглөөсийг арилган тэнгэр эцэг, газар эхээс ирэх энергийг бидний биеээр чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин “Монгол” үг нь бидний хөх толбыг эрчимжүүлж бидний бодол санаа, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж ойлгож болох юм.

Нэг ийм үг байдаг “Чи хэр гүнзгий газарт шигдэж чадсан үндэстэй байна, тэр хэрээрээ тэнгэрт тэмүүлэх өндөр мод болон ургаж чадна”. Тиймээс муу үг хэлэх бүрдээ та өөрийгөө нэг нэгээр доошлож байна гэж бод харин Тэнгэр Монгол Газар үгээ хэлэх бүрдээ нас чинь уртсаж, ухаан чинь тэлж, байна гэж байнга санаж явах хэрэгтэй. Энэ үг миний зүүдэнд хүртэл хэрэглэдэг хамгаалалтын банбай маань болсон байна лээ. Аль хэдийнээ далд ухамсарт маань гүн шингэж чадсаны илрэл юм.

2011-11-05

Чингис Хаан оюуны гоц чадвартай ер бусын хүн байв уу, аль эсвэл ...


Философийн ухааны доктор, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Хавх,

Энэ дэлхий дээрх амьдралын утга учир,шалтгаан, зураг төөргийг амьд биетийн амьдарч буй газар нутгийн байгаль цаг агаараар нь, эсвэл тэнгэр огторгуйгаар нь, эсвэл энэ хоёрыг шутэн барилдуулан тайлбарлах, ийм л гурван зам, хувилбар бий. Энэ талаасаа өрнө, дорныхны танин мэдэх арга ухаан төстэй юм шиг хэрнээ, ялгаатай. Ялгаатайдаа бүүр эсрэг. Дорно дахины ухаан, мэдлэг бугд л од, гариг эрхсийн хөдөлгөөн, тэнгэр огторгуйтай холбоотой, түүнээс улбаатай байдаг. Эдгээр ухааны цаад нарийн, гүн гүнзгий агуулгыг орчин цагийн шинжлэх ухааны холбогдох агуулгатай дуйцүүлэн одоогоор хараахан тайлбарлаж чадаагүй байгаа бөгөөд, туүнийг юм юман дээр тухайн тохиолдолд Эзэн Чингисийн жинхэнэ төрхийг судлан шинжлэхэд арга зүй болгон шууд хэрэглэхэд бэрхшээл их бий. Тиймээс суут хүний тухай гол төлөв европын гун ухааны холбогдох онол, сургаалыг арга зүй болгох замаар Чингис хааны жинхэнэ дүр төрхийг гаргаж тавихыг зорилоо.

ЭРЧИМТ ХҮЧНИЙ ОНОЛООР БОЛ

Нарнаас ирэх цацраг эрчим хүч, газрын гунээс ирэх атомын эрчим хүч, нарны системийн гаригаас ирэх сансрын эрчим хүч зэрэг эрчимт хүч нь газар дэлхийн амьд биетэд буун ирж тэнд наад зах нь биохимийн маягийн эиерги болж хувирдаг. Энэ бол Гумилевын эрчимт хучний онолын амин сүнс. Тухайн амьд биет, угсаатан ундэстэн уруудан доройтож мөхөхийн ирмэгт тулсан үед тэр энерги орж ирдэг. Энерги авсан амьд биет, угсаатан ундэстэн амьдрах хүч чадлыг олж сэргэнэ, мандан хүчирхэгжинэ. Уруудан доройтож, өөр хоорондоо олон зуун жил дайтаж бие биеэ хөнөөхийн аюулд оруулчихсан хажуу хавиргынхаа угсаатан үндэстнийг өөртөө нэгтгэж мөхлөөс аварна. Харин энерги багасахын хэрээр гудайна. Хэрэв мөхөх цаг нь болоогуй бол энерги дахин орж ирнэ. Монгол угсаатан эрчимт хучний тулхэлтэд хоёр ч удаа орж, хоёр ч удаа хучирхэгжилтийн туйлд хурч, дэлхийн тэн хагасыг эзэлсэн туухтэй. Үүнд Хүннү болон Эзэнт гурний үеийг Гумилев онцолсон байдаг... XIII зууны үеийн Чингисийн Монгол бол МЭӨ IV зууны уеийн Хүннүгийн давтамж, Эзэн Чингис хаан бол Модун, Аттил хааны түүхэн уургийг нэн өргөн, цар хурээтэй, далайцтай давтсан суут хүн хэмээн үзэх ундэслэл байгаа мэт.

ЭРЧИМТ, АМИНЧ, ТЭГШ ХҮМҮҮСИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ

Тухайн улс үндэстэн эрчимт хүчний түлхэлтэд орж эрч хүчийг оллоо гэдэг нь уг ундэстэнд тэрхүү эрч хүч, энерги орж ирлээ гэсэн уг. Орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо ихэссэн, багассан зэргээрээ аль ч түүхэн үед, аль ч улсын хүн ард дараах гурван хэсэг бүлэгт хуваагдсаар иржээ.

-          Орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо нэн ихээр давж гарсан, гоц гойд оюун ухаантай, ер бусын сэтгэлийн тэнхээтэй, дийлдэшгүй эрч хүчтэй эрчимт хүмүүс,
-          яг эдний эсрэг өгөгдөл, зан чанартай аминч хүмүүс,
-          орж ирсэн энерги нь байх ёстой энергитэйгээ тэнцсэн, нийгмийн тухайн харьцаа, тогтолцоог тогтвор, тэнцвэртэй байлгах түүхэн үүрэгтэй тэгш хүмүүс түүхийн аль ч цаг үед байсан, байгаа, цаашид ч байсаар байх болно.

Эрчимт хүмуүс давамгайлвал улс үндэстэн сэргэнэ, тэгш хүмүүс ихэсвэл хөгжинө, харин аминч хүмүүс жин дарвал хөгжил гудайна. Гэхдээ эднийг салгаж ойлгох аргагүй. Нэг нь нөгөөгүйгээрээ орших үндэсгүй тийм л салшгүй хэсгүүд...

ӨРХ ТОТГООР ГЭРЭЛ ЦАЦРУУЛАН ОРЖ ИРДЭГ ЦАГААН ШАР ХҮН ХЭН БАЙВ, ЮУ БАЙВ?

Л.Н.Гумилевиин онолоор аль ч угсаатны эрчимт хүчний хөгжил нь сэргэлт, оргил, гудайлт, уруудалт, уналт гэсэн үе шатаар 1200 жил ургэлжилдэг. ...Чингис хааны мэндлэхээс ойролцоогоор 300 орчим жилийн өмнө монгол угсаатан эрчимт хүчний түлхэлтэд үнэхээр орсон юм болов уу гэдгийг түүхэн баримтад тулгуурлан авч үзэхийг оролдъё. Алунгоо Добү мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг хоёр хүү төрүүлсний дараа эр нөхөр нь өөд болжээ. Түүний дараа Алунгуагаас Буха хатига, Бухату салжи. Боданчар хэмээх гурван хүү мэндэлжээ. Хоёр эцгийн хөвгүүдийн хооронд үл ойлголцох байдал байнга гарч байж. Энэ үл ойлголцлоос болж Алунгуа хүүхдүүдээ дуудан ирүүлж ''Бүгүнүтэй, Бэлгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвгүүнийг яахин төрүүлэв гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх чинь зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна.  Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гэрэл гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвлийд минь шингэх бөлгөө. Тэр хүн гарах нар, сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмии яахин өгүүлнэ вэ? Түүнээс үзвэл тэнгэрийн хөвгүүд биз. Хар тэргүүт хүнтэй адидтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гэсэн байдаг. "Монгол угсаатан ийнхүү эрчимт хүчний тулхэлтэнд орсныг "Нууц товчоо"-нд битүү далд утгаар, домгийн хэлээр бичсэн нь энэ" хэмээн Л.Н.Гумилев тэмдэглэсэн нь бий. Чингис хааны удам судраас хөөж үзвэл эрчимт хүчний дээр өгүүлсэн түлхэлт нь Боданчарын үед хамаарагдана...

 

ГАРАМГАЙ СУУТ ХҮМҮҮС НАРНЫ ИДЭВХИЖЛИЙН ОРГИЛ ҮЕИЙН ЖИЛҮҮДЭД ТӨРДӨГ

Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, сансрын биологийн шинжлэх ухааныгүндэслэн бий болгосон А.Л.Чижевский 1924 онд бичсэн "Түүхийг физикийн хүчин зүйлээр тайлбарлах нь" номондоо нарны идэвхжлийг сэргэлт/3 жил/. II өрнөлт/2 жил/, III оргил/Зжил/, IV бууралт/Зжил/гэж дөрвөн үед хуваасан байдаг. Үе тус бүрийн онцлогоос шалтгаалж, мөн нэг үеэс нөгөөд шилжихэд энэ дэлхий дээрх амьд биетийн, түүний дотроос нийгмийн амьдралд гарах өөрчлөлт, тэрхүү өөрчлөлтийн хэмнэл зэргийг судлан зүй тогтлыг нь тогтоосон байдаг. ХV-ХХ зууны хоорондох 500 жилд дэлхийн өнцөг бүрд болж өнгөрсөн олон түмнийг хамарсан онцгой үйл явдлыг нарны идэвхижлийн дөрвөн үед хувааж бүлэглэн үзэхэд нарны сэргэлтийн үед тэрхүү онцгой үйл явдлын 5 хувь нь, өрнөлтийн үед 20 хувь нь, оргил үед 60 хувь нь, бууралтын үед 15 хувь нь болж өнгөрсөн байна. А.Л.Чижевский номондоо нарны идэвхижлийн оргил жилийг он оноор нь жагсааж, тухайн онд төрж гарсан гарамгай суут хүмүүсийг нэр зааж оруулсан байдаг. Аларих/395/. Аттила/441/, Витигес/536/, Велизарин /536/, Магомет/622/, Кард/719/. Петр Дменьский Заза, Мюллер /1096/, Бернар Клервосский, Роберт Брюс/1306/ гэх зэргээр жагсаасан байдаг. Энэ жагсаалтын Бернар Клервосскийн дараа буюу есдүгээрт Чингис хаан /1202, 1206/ -ыг нэмж орууллаа. Учир нь 1202 он бол нарны ээлжит ИДЭВХЖЛИЙН оргил үе. 1206 он бол бүх Монгол туүргатныг нэгтгэж дуусгаад Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөгдсөн жил. Тэгээд ч Европ болон Орос орон даяар Чингисийг магтан дуулах, XIII зууны Монголын түүхийн талаар нааштай юм бичих зэргийг хатуу хориглож байсан болохоор А.Л.Чижевский дээрх жагсаалтад Чингисийн нэрийг оруулахад бэрхшээлтэй байсан бизээ.

 

ЭЗЭН ЧИНГИСТ ЗАЯАГДДАГ ЭЦЭГ ТЭНГЭР, ХАН ТЭНГЭР, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

Нүуц товчоонд ''Чингис хаан тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог дээр гарч тохмоо дэлгэн тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбирал өчив" хэмээсэн нь бий. Чингис хаан тэнгэрт, наранд хандан ийн залбирал үйлдэх нь зүгээр нэг сүсэг бишрэлийн сэтгэлээ ариусгах төдий зүйл баймааргүй. Учир нь эзэн тэнгэрийн хүчээр, хан тэнгэрийн хүчээр дайснаа даран дийлсэн тухай "Нууц товчоо''-нд олонтоо гардаг. Зүгээр нэг сүсэглэн залбирснаар эзэн хаан болчихгүй. Дайснаа дарчихгүй. Тэд ч дарагдчихгүй нь илэрхий. Чингис хаан түүнтэй эн зэрэгцэн нөхөрлөж, дайсагналцаж байсан алтан ургийн цөөн тооны бусад хүмүүс тэр үеийнхний хэлээр бол тэнгэртэй харьцаж түүний хайр өршөөлийг хүртэж чаддаг байсан болов уу . Учир нь монгол угсаатны эрчимт хүчний хоёр дахь түлхэлтэд бүх монгол угсаатан хамрагдах агаад, тэднээс хамгийн эрчимтэй нь буюу орж ирсэн энерги нь байх ёстойгоосоо давж гарсан нь Чингисийн удмынхан. Түүний дотроос хамгийн эрчимтэй нь Чингис өөрөө байна гэж ойлгогдоно... Од гариг эрхсээс энерги нэг л удаа палхийтэл буучихаад, орж ирээд зогсчихдог эд биш. Орсон энерги нь аажим аажмаар нэмэгдсээр оргилдоо, дээд хэмжээндээ тулж очно. Тэнд тэр түвшиндээ тодорхой хугацаанд байхдаа хэмжээ нь эс нэмэгдэнэ. Харин сүүл рүүгээ зарцуулагдаж багасах замд орно. Товчоор хэлэхэд тэрхүү энерги нь Гаусын тэнцвэрт тогтолцоогоор илэрхийлэгдэх аливаагийн хөгжлийн нийтлэг зүй тогтлоор, улиран дэвших замаар орж ирнэ, арвижин баяжигдана. оргилдоо хүрнэ. яваандаа буурна. Эзэн Чингис хаан бүсээ хүзүүн дээрээ тохож, залбирал үйлдэж, эцэг тэнгэрт хандана, хандсаар хүч чадлыг олно гэдэг нь тэртэй тэргүй орж ирчихээд арвижин нэмэгдсээр байгаа тэр үед өөрийн оюун ухааны гоц хүч чадлаар чадал зааж, тэрхүү энергиэс илүү ихээр хүртэж, оюун ухааныхаа хуч энергийг нэмж байгааг "эрхт тэнгэр эцгийн хайраар', "эцэг тэнгэрийн ачаар", "хан тэнгэр эцгийн хайраар", "хан тэнгэр эцгийн өршөөлөөр" гэх мэтээр "Нууц товчоо"-нд томъёолсон,  нэрлэсэн боловуу.

ЧИНГИС ХААН БҮСЭЭ ХҮЗҮҮН ДЭЭРЭЭ ТОХДОГИЙН ЦААД УЧИР ЮУ БАЙВ?

Эзэн Чингис бүсээ хүзүүн дээрээ зүгээр ч нэг тохдоггүй. Тэнгэр огторгуйгаас амьдралын эрч хүчийг авахын, тэнгэр эцгийн хайрыг олохын, түүний өршөөлд багтахын тулд, яг тэр үедээ энэ еслолыг хийдэг нь ямар ч утга учиргүй, тэр хүч чадлыг олохтой шууд холбоо хамааралгуй зүйл огтхон ч биш боловуу. Юутай ч бүсээ хузүүн дээрээ тохох, од гариг эрхсээс амьдралын эрч хүч авах хоёр үйл явц цаг хугацааны хувьд бараг давхцаж байна.... Чингис хааны бүсээ хүзүүн дээрээ тохон мөнхтэнгэрт хандах нь буддын гун ухааны хүрээнд яригддаг санаа бодлоо төвлөрүүлэн бясалгал хийхтэй гадаад талаасаа ижил төстэй. Бүсээ хүзүүн дээрээ тохох нь сансар хорвоогоос орж ирэх амьдралын эрч хучийг олж авах бясалгалыг бэлгэдсэн, эсвэл хүзүүн дээрээ тохсон бус нь бясалгалын гол агуулга болох санаа бодлоо төвлөрүүлэхэд үнэхээр чухал үүрэггэй байж болох талтай. Орчин цагийн шинжлэх ухааны хэлээр бол оюун ухааны онцгой хүч чадалтай хүмүүс бясалгал, ухаарлын хүчээр өөрийн оюун ухаан, сэтгэл санаа, биеийн соронзон оронг дэлхийн соронзон оронтой холбох замаар сансраас орж ирсэн эрчим хүчээ арвижуулж, болж өнгөрснийг сэргээн санах, болзошгүй зүйлийг угтан харах, далд байгаа юмыг онон мэдэх, алсын юмыг танин мэдэх онцгой, ер бусын суу билигтэй болдог байна. Чингис хаан болон тууний удам угсааныхан ийм л ер бусын хүмүүс байсан болов уу гэж бодогдоно.


ШИЛМЭЛ ХҮМҮҮС БОЛОН ЭЛИТИЙН ОНОЛООР БОЛ

... Эзэн Чингис болон түүний өвөг дээдэс, ур ач нар бол шилмэл, сонгомол хүмүүс, Элитүүд. XIII зууны үеийн монгол үндэстний хөгжил түүхэн дотоод нөхцөл талаасаа нэн ээдрээ, төвөгтэй. Тэр байдлаараа цааш үргэлжилсэн бол бүрмөсөн мөхөх, нэг нь нөгөөгөө устгаж дуусах аюул нөмөрсөн тийм л үе байв... Нууц товчоонд өгүүлснээр "Орондоо орох завгүй олзлон булаалдаж, хөнжилдөө орох завгуй хөнөөлдөн тэмцэж", тухайн нөхцөл байдлыг бусдаасаа илүү ухааран ойлгож, түүнээс гарах арга замыг өрсөлдөгчөөсөө илүү угтан харж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нөхдөөсөе илүү, ер бусын хүчээр эрмэлзэн тэмүүлсэн, нийтийн эрх ашгийг хэнээс ч дээгүүр тавьсан чанар нь ялан дийлэх, шилэгдэн тодрох жам, хуулиар Чингис хаан улс үндэстнээ мөхлийн аюулаас аварсан юм. Ингээд үзэхээр Чингис хаан XIII зууны элит монголчуудын дундаас хамгийн шилдэг нь, элитийн дээд элит хүн яриа байхгүй мөн билээ.

Түүхт гадаад нөхцөл талаасаа ч тэр элит. XIII зууны уеийн монголчууд дэлхийн их бага дөчөөд улсыг байлдан дагуулж тэднийг эзэнт гурнийхээ бүрэлдэхүүнд оруулсан хэмээдэг. Тодруулж хэлбэл Чингис хаан тэр 40 гаруй улсын шилдэг улстөрч, цэргийн жанжин, дипломат мэргид, элитүүдтэй оюун ухааны хүч, аливаагийн талаархи эрдэм ухаан, цэрэг,дайны бодлого, стратеги, тактикаараа тулалдсан хэрэг. Чингис хааг тэдэнтэй өрсөлдөн тэмцэлдэж , ялан дийлж. тэдгээр улс орон, тухайн бүс нутаг, улмаар дэлхийд эмх цэгц, дэг журмыг тогтоосон хүн яах аргагүй мөн. Наад зах нь л гэхэд монголчууд 100 гаруй жил өөр хоорондоо байлдан, бие биенийгээ хөнөөсөөр байсан Оросын Вант улсуудыг байлдан дагуулж, нэгдсэн хаант улс болгон эмхэлж цэгцэлснээр Орос орон дайн самуунгуй болсон. Мөн л нэг нь нөгөөгөө мөхөөхийн ирмэгт одон удаа тулж очсоор байсан хойд, өмнөд Хятадын дайныг зогсоож өнөөгийн нэгдсэн Хятад улсын үндсийг тавьсан хэмээн түүхчид үздэг. Энэ бухнээс улбаалаад түүнийг бараг дөч гаруй улсын шилдэг элитүүдийн дээд элит байсан гэж үзэхээс өөр аргагүй.

Түүгээр ч үл барам Чингис хаан бол бараг дэлхийн хэмжээний цэрэг, улстөрийн элит. Хүчирхэг гүрний эзэн хаан, тэргүүн нь цэрэг,улстөрийн дэлхийн эсвэл, бүс нутгийн хэмжээнйй элитүүд байдаг. Тийм элитүүдийн эгнээнд МЭӨ V зууны үеийн Хойд Хүннү буюу Европ дахь Хүннүгийн эзэнт гүрний хаан Аттила. мөн тэр үеийи Ромын эзэит гүрний хаан Ю.Цезарь, XIII зууны Чингис хаан, XIV зууны доголон Төмөр хаан, Францын эзэн хаан Напелеон, Эртний Грекийн цэргийн жанжин Александр Македонский, Оросын I Петр зэрэг эрт дээр үеийн болон орчин үеийн нэлээд улстөрч орох байх. Тэд дэлхийд эмх цэгц тогтоох нэг л зорилгын төлөө явж, хийсэн бүтээсэн үйлээрээ, эзэлсэн төвхнүүлсэн улс орны тоо, газар нутгийн их,багаараа өөр хоорондоо өрсөлдсөн дэлхийн, бүс нутгийн хэмжээний элитүуд. Ж.Неру "Монголчуудын хийсэг аян дайн хэмжээ далайц, ур чадвар, гэнэтийн довтолгоон, хурдан шаламгайн хувьд түүхэнд үзэгдээгүй. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан жолоодогч мөн. Түүний дэргэд Александр Македонский, Ю.Цезарь хоёр юу ч биш мэт" гэж хэлсэн байдаг. Ингэхээр эзэн Чингисийг дэлхийн хэмжээний элит гэж үзэхээс өөр аргагүй.

 

БҮХ ДЭЛХИЙН ТҮҮХЭН ХҮНИЙ ТУХАЙ ГЕГЕЛИЙН ҮЗЛЭЭР

Гегелийг нийгмийн сонгодог гүн ухааныг бүтээж үндэслэсэн гэж үздэг. Тэрээр нийгмийн хөгжилд нөлөөлдөг олон хүчин зүйлээс аль нэгийг нь өрөөсгөлөөр авахгүйгээр, тэдгээрийг бүхэлд нь, эсвэл өөр хооронд нь шүтэн барилдуулж, түгээмэл зүй тогтлыг нь гарган тайлбарлах замаар тэрхүү ухааныг бий болгож, түүнийгээ "Түүхийн гүн ухаан" гэж томъёолсон байдаг.... Гегель "Түүхэн хүмүүс бүхнийг зангидсан нэгдлийг л бий болгохыг зорьсон хүмүүс. Аугаа их хүмүүс л ертөнцийн тэр оюуныг бий болгоно, Хувь хүмүүсийн ухамсаргүй сэтгэл тэр аугаа хүмүүсийн ачаар ухаалаг болно'' хэмээн хэлсэн байдаг, Өөртэй нь болон өөр хоорондоо тэрсэлдэн тэмцэлдсэн өдий төдий хүмүүсийн хүсэл зориг, эрмэлзэл тэмүүллийг хатуугаар хэлэхэд нухчин дарж, зөөлнөөр хэлэхэд өөр хооронд нь шүтэн барилдуулж, нэг угээр хэлэхэд тэднийг ялж дийлж чаддаг болохоор тэд байнгын аюул заналын нөхцөлд байна. Бүхнийг зангидах нэгдэл буюу ертөнцийн оюуныг бий болгож. хэрэгжүүлснээр тэд түүхэн үүргээ биелуулж дуусна, тэгээд түүхэн тавцнаас гарч одох учиртай аж.
Гегель аугаа их, бүх дэлхийн түүхэн хүмүүсийн тухай онол сургаалиа Александр Македонский, Юлий Цезарь, Напалеон нараар жишээ аван тайлбарласан байдаг. Эзэн Чингис бол бүх дэлхийн. гэхдээ Александр Македонский, Юлий Цезарь, Напелеон нараас илүү дэлхийн хүн. Гегелийн онолоос хөөн бодож үзэхэд Эзэн Чингис болвоос бүх дэлхийн хамгийн том, түүхэн, хамгийн аугаа хүн яриа байхгүй мөн билээ. Тийм атал Чингис хааны түүхэн үүргийн талаар Гегель огт өөр дугнэлт хийсэн байдаг нь харамсалтай. Гегель "Монголчууд нь амар жимэр байснаа гэнэт л ямар нэг үл ойлгогдох энергиэр хөдөлгөөнд орж, соёлтой орныг үгүйртэл нь довтолж үерийн ус шиг орж ирнэ. Тэдний довтолгоон нь үгүйрэл хоосролоос өөр ямар ч үр дагаваргүй. Тэд Чиигис хаан, Төмөр хаанаараа удирдуулан бүхнийг улан дороо гишгэнэ. Тэд гэнэт ирсэн шигээ гэнэт буцаад арилж одно" гэж "Түүхийн гүн ухаан"' номондоо бичсэн нь түүний сургаалын логикоос урган гарсан зүйл огтхон ч биш. Харин суурин иргэдээс нүүдэлчдэд ялагдан дийлдсэн улс үндэстнээс ялж дийлсэн, ноёрхлоо тогтоосон үндэстэнд хандах сэтгэлийн хандлага, түүнийг үзэн ядах үзлийн үүднээс дүгнэсэн гэвэл үнэнд илүү ойртоно. Тэгээд ч дэлхийн аль ч, ялангуяа хүчирхэг явсан үндэстнүүд бүгд л хүн төрэлхтний пирамидын орой руу бусдаас илуу гарах, бусдын өмнө орох тэмүүлэл психилогитой байдаг. Өөрийн үндэстнийг бусдаас дээгүүр, бүр дээгүүр тавих, бусдыг доош нь хийх, бүр доош нь хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гегель агуу их суут хүн хэдий ч өөрийн герман үндэстний сонирхлын эрх ашгийн хил хязгаарын дээсийг алхаж гарч чадаагүй нь энэ болов уу. Психилогийн шинжлэх ухаанд өөрийн улс үндэстний эрх ашиг, сонирхлын үүднээс бусдын соёлд хандах, өөрийн үндэстнийг бусдаас дээгүүр тавин үзэх хүсэл эрмэлзлэлийг этноцентризм хэмээнэ.



 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР