2012-08-29

Отгон Дашмаа: ONLINE буюу НЕТ ЗАСАЛ

ONLINE буюу НЕТ ЗАСАЛ
2012/2/4
Даяар Монгол дээр Занданхүүгийн бичсэн Төвдийн гүнд буй СУХУ нар \Төвдөөр монголчуудыг нэрлэсэн нэр\ буюу Гүүш хааны үр хойчисийн тухай уншаад 2 3 хоногийн турш санаанаас гарахгүй бодохоор л уйлаад салахгүй байсан тул энэ тухайгаа хуваалцахаар анх Гэрлийн Өргөөнд сэтгэгдлээ бичтэл удгантай таарч охин бид хоёр интернетээр засал хийлгэхээр боллоо.

Сүү, архи бэлдэж аваад л компютерийнхаа өмнө завилан дуудлагаа хэлэн сууцгаав. Удган анхны мэдээлэл орж ирлээ гээд маш ядарсан нойрмог сүнс байна духны хөлс асгарч толгой руу жирвэгнээд байна Бас дотор муухай оргиж, бие хүйт оргин жихүүдэс төрлөө. Охинд тань дагуул байна. Түүнийг мэдэрч байна уу. Та хоёрын хэн нь ийм сул ядаргаанд орсон биетэй юм хариугүй л явж байх юм. Биеэ сайн мэдэр дотор чинь муухай оргиж шүлс асгарвал шүлсээ аягатай архи руу "зайл" гэж хэлэн нулимаарай. Нуруу өвддөг юм байна. Маш их хөлөрч ядраад байна гэв.

Энэ бүх шинжүүд яг охиныг маань л хэлээд байв. Бас гар нь хөлөрч шүлс нь асгарч байсан тул архи руу нулимаж байлаа. Миний хувьд толгойн орой руу хоёр чамархайнаас эхлэн лугшин байснаа бүр сүүлдээ нэгэн хэмээр найган ганхаж байлаа бүх бие. Охин чинь яаж биеэ хөдөлгөж явдаг юм бэ арай дэндүү сул ядаргаатай юм. Бөөн хэл аманд байна. Та хоёрыг ч баян гарууд гэж боддог юм шиг байна. Надад миний шинжүүдийг бас яг хэлж дотроос чинь хэн нэгэн яг уйлах гээд байна гэлээ. Би тэр өдрүүдэд нөгөө уншсан юмнаасаа ч юм уу уйланхай амьтан л болчихсон байсан л даа. 

За дараагийн засал гэр орны засал гэснээ надад нэг үсэнд хатгаж шигтгэдэг сам асуугаад байна хэнээс авсан юм гэж гэв. Жич хэлэхэд засал хооронд дандаа сүүгээ ууж байсан. Нээрэн надад нэг манай ресторанд бөөн сахал үстэй араб муслим хижээл эр арваад насны охинтойгоо ирж хоол идээд явахдаа охин нь самаа орхиод явчихсан хүүхдийн улбар шар өнгөтэй үс хойш нь самнаад тогтоочихддог дугариг сам байсныг саналаа. Түүний нь эргээд ирэхэд нь гэж хадгалсан боловч ер ирэхгүй болохоор нь хаяхгүй нүүрээ угаахдаа үсээ тогтоож байя гээд авчихсан юм. Би гэж мунгинуу хүн тухайн үед нь хэнээс авсан сам гэж ойлгоод л хатгаж шигтгэдгийг нь ч анзаарсангүй хадмынхаа охинд авч өгсөн самыг нь өөрийн болгоод авчихсанаа хамтад нь дурсав. 

Авчираад нэг нэгээр нь барьж нүдээ аньж суугаад биеэ мэдэр гэв. \Одоо харахнээ удган анхнаасаа мэдэж байж "ялангуяа улбар шарыг нь" гэсэн байв\ Би барилж үзээд л эхэндээ юу ч мэдрэхгүй байв. Ахин анхааралтай барихад улбар шарыг нь барингуут хоёр шанаанаас орой руу жирс гээд толгой дүүрлээ. За гэмт хэрэгтэн самыг өөрийн биеэрээ мэдэрлээ. Их гай авчирсан сам байна. Дуудлагаа хэлж үлээгээд амьгүй болгоод устгаж хаяна даа гэхээр нь дор нь хэд хэд хугалаад хаяв. Хэ хэ бүр давраад нөгөөдөхийг нь бас хугалчих уу гэж авсан байгаам даа. Нөгөөх нь зүгээрээ л гэв. Тэгээд дараагийн засалд охиныг хэвтүүлж нурууг нь барьж өгнө гэжээ. Тэгээд "За одоо сүүлийн засал руу ороё. Тэнгэр эцэгтээ гялайлаа. Өршөөж хайрлаарай. Муу бүхнээс хамгаалж өршөө" гэж бодоод 3 мин сууна гэсэн байх юм. Тэгтэл би үүнийг дөнгөж одоо л уншиж байдаг. Нөгөө охиноо хэвтүүлэх гээд газар гудас энэ тэр дэвсээд л энэ хэсгийг уншаагүй өнгөрсөн байна. 

Тэнгэр эцэг минь ёстой өршөөж хайрла. Гэтэл би манайд хаан ирсэн бол уу Хубилай жанжин ирсэн бол уу хэн ирсэн бол гээд одоо хүртэл бодож явдаг мөн ч таарч дээ. Хэнэггүй нь дэндсэн биднийгээ өршөөгээрэй. Танай гэрт зөв гурвалжингийн орой уруу харсан байна дээш нь харуулаарай гэсэн билээ. Ер тийм юм хайгаад хайгаад олохгүй ер манайд гурвалжин дүрстэй юм байдаггүй л санагдаад байсан чинь дараа нь эрж эрж олсон шүү. Ёстой санаанд оромгүй. Тэгтэл манайд нэг томоо хорин нэгэн дарь эхийн зурмал бурхны хэвлэмэл хуулбар байдаг юм. Түүний нүүрний хамгаалдаг шар пансан хадгархуу даавууг нв дээш нь эвхээд голоор нь гурвалжлаад унжуулчихсан байдаг байгаа. 

За ингээд л удганыхаа хэлсэн заавраар архийг гаргаж асгаад хоёул литр литр сүүгээ ууж авааад л засал дууссан даа. Тухайн үед сониуч зан, айж сандрах нь дийлээд зүгээр л бүх юм шуурга шиг л шуураад өнгөрч. Ингэж бичих чинь харин ашигтай юм байна шүү. Эргээд харахад хадгалагдсан баримттай байх чинь сайхан юмаа. Удгандаа болон тэнгэр эцэгтээ гялайлаа. Дашрамд хэлэхэд цаанаасаа сулраад ядраад байх нь хар сүнс дарлаж сорж байгаан шинж гэсэн шүү хүмүүсээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР