Гэрлийн өргөө гэж юу вэ?
Тэнгэр Монгол Газар блогийн уншигчид Гэрлийн Өргөөнд орох гэсэн юм, очиж үзэх гэсэн юм, Хаана байдаг вэ гэж их асуудаг тул тэр бүх хүмүүст тусгайлан зориулж товчхон мэдээлэл хүргэе. Ямарваа нэг бөөгийн төв, эсвэл музей шиг ч юмуу тийм газар байдаг гэж Өргөөг мэддэггүй хүмүүс андуурах нь олонтоо.
Гэрлийн Өргөө бол Эзэн Хааны айлдвар сургаалийг түгээх зорилгоор 2011 оны 6 сарын 2нд байгуулагдсан "Фэйсбүүк груп" буюу сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм.
Анх 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Фэйсбүүк дээр Чингисийн Монгол нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тэр цагаас хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрсэн билээ.
Энэ сайн дурын нэгдлийн албан ёсны зохион байгуулагдсан хэлбэр нь ТББ гэсэн эрх зүйн статустай үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Тэнгэр Үнэн Бөө судлалын холбоо юм. Монгол Тэнгэр Үнэн ТББ нь 2011 оны 10 сард байгуулагдсан. ТББ-ийн товч танилцуулгыг энд дарж харж болно.
Алив нэгдэл, хүмүүсийн бүлэглэл, байгууллагууд нь зорилго чиглэлтэй, түүндээ хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хэлэх үгтэй хийсэн ажилтай, тэр бүгд нь тодорхой үр дүнтэй байж аливаа нэгдэл нь өөрийн оршихуйг бий болгодог. Тиймээс удахгүй Гэрлийн Өргөө болон Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын тухай, хийсэн бүтээсэн ажил, үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр гаргаж уншигчиддаа танилцуулах болно. Ялангуяа сүүлийн үед ихэд эрчимжээд байгаа фэйсбүүкийн бөөгийн групүүд, тэднийг хөтөлдөг чадварлаг хүмүүс басхүү олон жил болсон алдартай алдартай бөө мөргөлийн төв, судалгааны газрууд юу хийсэн ямар үр дүнтэй байгаагаа басхүү олонд таниулаасай гэдгийг уриалж байна.
Өөрсдөө юуг ч хийгээгүй байж, ямар ч үр дүнд хүрээгүй байж бусдын нэр хүндэд халддаг, олон нийтийн ТВ, хэвлэл мэдээлэл, вэб сайтууд, нийтийн сүлжээ сайт Фэйсбүүк зэргээр санаатай болон санамсаргүй байдлаар худал, сөрөг мэдээлэл цацаж, хүн ардыг төөрөгдүүлэн тархийг нь угаадаг, үнэн мэдээллээс дайжуулан худал рүү түлхдэг Бөө нар болон бөө сонирхогчид олон болжээ. Тэд бүгд хэлэх үгтэй хийсэн ажилтай байж Үйлээрээ үр дүнгээ харуулдаг байхыг уриалж байна.
Өөрсдөө юуг ч хийгээгүй байж, ямар ч үр дүнд хүрээгүй байж бусдын нэр хүндэд халддаг, олон нийтийн ТВ, хэвлэл мэдээлэл, вэб сайтууд, нийтийн сүлжээ сайт Фэйсбүүк зэргээр санаатай болон санамсаргүй байдлаар худал, сөрөг мэдээлэл цацаж, хүн ардыг төөрөгдүүлэн тархийг нь угаадаг, үнэн мэдээллээс дайжуулан худал рүү түлхдэг Бөө нар болон бөө сонирхогчид олон болжээ. Тэд бүгд хэлэх үгтэй хийсэн ажилтай байж Үйлээрээ үр дүнгээ харуулдаг байхыг уриалж байна.
Сайн муу хар шар олон төрлийн мэдээллээр бөмбөгдүүлж, аль нь үнэн зөвийг ялгахад бэрх болсон, басхүү Тэнгэрийн нэрэн дор нуугдсан тийрэн нэртэй хачиг бөөснүүд, харийн шашин болоод хэт материаллаг үзэл, шинжлэх ухаан нэрээр түрий барьж бүхнийг үгүйсгэдэг ухаангүй ухаантангуудын тоо олширсон энэ цөвүүн цагт бид бүгд Тэнгэр шүтлэгээ түгээн дэлгэрүүлэх нэгэн эрхэм зорилго тавьж түүн дээрээ нэгдэх, хамтран ажиллах ёстой билээ.
Чухам дээрх нийтлэг шалтгаанаар хүмүүс Гэрлийн Өргөөнд нэгддэг. Бид бүхэн мэдлэг мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч ҮНЭН МЭДЛЭГ, ҮНЭН МЭДЭЭЛЛЭЭР үргэлж цангаж байна. Учир нь хором бүрээр урсан өнгөрөх энэ их мэдээллийн урсгалаас ҮНЭН-ийг нь шүүрдэн авахад тун хицүү. Иймийн учир Гэрлийн Өргөө бол мэдлэг, мэдээллийн үйлдвэр, Үнэнийг эрэлхийлэн судалж түүнийгээ ард олондоо хүргэж байх эрхэм зорилгыг агуулдаг юм.
Гэрлийн Өргөө фэйсбүүк групын мэдээлэл:
Гэрлийн Өргөө олон салбар групүүдтэй. Үүнд:
1. Гэрлийн Өргөөний Бөөгийн хичээл булан
2. Гэрлийн Өргөөний Зөвхөн Зураг булан
3. Гэрлийн Өргөөний Алтан судар булан
4. Гэрлийн Өргөөний зүүдний булан
5. Гэрлийн Өргөөний зүйр Цэцэн үгсийн булан
6. Гэрлийн Өргөөний Шүлгийн булан
7. Гэрлийн Өргөөний Үлгэр туульсын булан
8. Гэрлийн Өргөөний номын сан
9. Гэрлийн Өргөөний Түүхийн булан
10. Гэрлийн Өргөөний Монгол бичгийн булан
11. Гэрлийн Өргөөний Шинжлэх Ухааны булан
12. Гэрлийн Өргөөний Монгол Ёс заншлын булан
13. Гэрлийн Өргөөний Дууны булан
14. Гэрлийн Өргөөний Чаат булан
Гэрлийн Өргөөний блог, вэб сайтууд:
Гэрлийн Өргөө мөн олон блог, вэб сайтуудыг ажиллуулдаг. Гэрлийн Өргөөний гишүүд болон Улаач нарын хөтөлдөг блогуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж тэнд Буурлуудын айлдвар сургаал болон Монгол уламжлал, ёс заншил, Тэнгэр үзэл, Монгол суу ухаан, Монгол бүхэн бичигдэж байна. Энэ бүх блог сайтуудыг нэгтгэн бид бүхэн WWW.TENGERMONGOLGAZAR.COM бөө мөргөлийн мэдээ мэдээллийн портал сайтыг ажиллуулахаар төлөвлөн туршилтын шатандаа явж байна.
ВЭБ САЙТ, БЛОГУУД
2. Тэнгэр Монгол Газар блог
3. Дуулин блог
4. Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын сайт
7. Тэнгэр Монгол Газар номын сайт
ФЭЙСБҮҮК ХУУДСУУД
Гэрлийн Өргөөний тухай товчхон танилцуулгыг хүргэв. Тун удахгүй дэлгэрэнгүй танилцуулга, видео танилцуулга зэргийг уншигчиддаа хүргэх болно.
Энэ нийтлэлээр дамжуулан Гэрлийн Өргөөний блог хөтлөгчид, нийтлэл постууд байнга оруулдаг, уншдаг гишүүд, Тэнгэр үзлийг дэлгэрүүлэгч, уншин судлагч идэвхтэн гишүүд, Хицүү цагт гар сунган бие биендээ тусалдаг андууддаа, Тэнгэр Монгол Газар блогийн байнгын уншигчиддаа нэн гүн талархлаа. Өргөөний дэмжлэгтэйгээр угаа авч удмаа залан боссон улаач балчрууд цөөнгүй бий. Олон нийтийг хамарсан, зөв зорилготой аливаа үйл ажиллагаа жишээ нь цөмийн хаягдлын эсрэг жагсаал, мод тарих, нийтийн субботник, Гал Үндэстний жагсаал гэх мэт олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог Өргөөний балчруудад мөн ихэд талархаж байна. Энэ бүхэн олны хүч оломгүй далай гэдгийг харуулж байна. Та бүгдийг Тэнгэр ивээг.
Блогийн уншигчид асууж тодруулах зүйлээ энэ нийтлэлийн дор комментоор бичих эсвэл tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.
3 сэтгэгдэлтэй:
saıhan zusaj baiatsgaana uu.ta byhendee mash ıh byyr ıh gegeen byhnııg hysen mendchılj baina.sanaj yawbal bytnee gej mon ynen saıhan yg shyy.ıngeed holbogdono gedeg net noot medehgyı nadad... yanztai byyr gar salgalaad arai gej bıcıj baina.bı er nı yag yaj amıdrah yostoi bas yu hııwel olond tustai we gej nasaaraa l bodoj yawna.saihan amıdarch setgel hangaluun bsan ye nadad bıı.yhehees busdııg l yzeh shıw.gantchan asuult.oorııhoo muugaas bolj huraalgawuu.eswel ter tııren ehe ter nı bsan uu.hıısen byh aldaagaa zasahıın tuld...yldsen amıdralaa haramsah zyilgyi ongoryylhıın tuld...bı zygeer l sanaa aldaad suuhguın tuld...
bas bı turk geded ulsad baina.sanaandgyi baij bgaad ta nariinhaa ene saitııg olj yzlee.zaw zawsar garwal unshaad l baina.buruug byhnııg tyyj hııgeed bsan yum shıg amıdarsan bolohoor...ai bı yu gehew yheegyi nı ıh yum...ene l bolomjııg ashıglah geed yzwel yu hııhııg maanı l zaagaad og.eejdee ah dyy nartaa l tusalj tednııgee sain saihan yawuulahıın tuld bı yah yostoigoo l medmeer baina... haanaas nı ıım ıh tewcheer gargag yum boloo.bı ıım saıhan hanıtai gedgee meddeg mortloo oilgodogyi l yawj...
Энэ өргөөний гишүүдийн Тэнгэр шүтлэгийг түмэн олонд ойлгуулахад, мөн учраа мэдэхгүй яваа улаач нарт туслаж хийж байгаа үйлүүдийг нь уншиж бахархдаг. Аянга удган өөрийн үнэнийг үлгэр болгон туульс бүтээж, бидний тайлж чадахгүйгээр мартагдсан мэргэдийн цэцэн санаа, онгодын сургаалийг судар болгон бүтээж байгаа гайхалтай удган гэж боддог. Та бүхний минь ариун үйлс түгэн дэлгэрч, Хөх Монголчууд минь зөв сэрэх болтугай. Монголын маань заяа өндөрөө!
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002