2012-08-13

2012.08.13-ний өдрийн Засал, сургалт /сэтгэгдлүүд/



Бямба гарагт болсон энэ үйл явдлуудыг би бүгдийг өгүүлнэ гэвэл алдас болох биз ээ. Гагцхүү өөрт мэдрэгдсэн зүйлийг ирж чадаагүй гишүүдэдээ хуваалцмаар санагдлаа. Анх өрөөнд орж ирээд суухдаа би урьд нь түүнтэй уулзаж байгаагүй ч Аянга удган хойморт сууж байгаа анзаарсан юм. Анх Тэнгэр Монгол Газар номыг уншаад уулзах хүсэл олон байсан ч өөрийн залхуу хойргоос болоод уулзаж чадаагүй байсан ч найзынхаа зөвлөснөөр очиход сонирхолтой үйл явдлууд хөвөрлөө. Орж ирээд суухад надад нэг л тухгүй бөөн манан татсан өрөөнд байх шиг л санагдсан. Тэгээд аажимдаа толгой жоохон өвдсөн. Хүн бүрийг өөриймсөг сэтгэлээр хандан нэг нэгэндээ туслах хүсэлтэй олон сайхан хүмүүс байсныг дурдахгүй өнгөрч болмооргүй. Би үнэндээ засал хийлгүүлнэ гэж очоогүй зөвхөн Аянга удганыг харах гэж, гэрлийн өргөөнийхөнтэй уулзах гэж очсон боловч тэнд засал хийгдэж байв. Очсон ихэнх хүмүүсийн энерги, дотоод хүч, сүнсийг (ойлогсноороо л хэлчихлээ) нь үзэж шаардагдах арга хэмжээг авах үед мэлмэртэл уйлан зогсох, тачигнатал инээн баясах нь гагцхүү Аянга удганы хайр энэрлийг мэдрэн түүнд бүх л сэтэглээрээ баярласны илрэл болохоо харуулах мэт санагдлаа. Аянга удган намайг үзэхдээ их л хүнд засалтай юм байна даа гэсэн. Яг ингэж хэлэгдээд надтай хамт зэрэгцэн засал хийлгэсэн 4,5 хүн байсан юм. Болж бүтэж байгаа мэт боловч цаанаа сэтгэл хангалуун биш амьдралын минь талаар, бал бурам бүрийг амтлавч хуурмаг мэт санагдах сэтэглийн хямрал гээд миний асуудлуудыг тоочоод энэ бүхэн нь миний өвөг дээдэс болох нэгэн бүдүүн ноёны хороогдсон түүх, түүний үр удамд хийсэн хараалтай холбоотой болохыг тайлбарласан. Аянга Удганы хоёр талд гарыг нь атган суусан хоёр хүний нэрийг би мэдсэнгүй өршөөгөөрэй. Бөө гэдэг нь эргэлзээгүй. Мөн Ус-Гал хүү хажууд байсан. Хийсэн хараалын тухай тэр хоёр ээлжлэн шүлэглэх бөгөөд хэний ч сонсохыг хүсээгүй зүйлийг сонсоход надад маш хүнд байсан. Энэ бүх муу ёрын үгс эцэстээ сайны эхлэл болж хараал үндсэндээ тайлагдсан гагцхүү чамаас шалтгаалах нэг үйл үлдсэн хэмээсэн. Үүнийг ч би гаруутаа гүйцэтгэсэн. Өргөөнийхөө гишүүдийг тийм эрдэм чадалтай хүмүүс гэж төсөөлөөгүй байсан надад сайхан мэдрэмж төрж заслаа хийлэгсний дараа нурууны араас хүнд ачааг минь авч нүдний хараа сайжрах шиг л санагдсан. Тэрхүү өргөөнд болсон үйл явдлаас зөвхөн өөрийнхийг товчлоход ийм байв. Тэнд болсон бүхий л үйл явдлууд бусдын төлөө гэсэн тур тундаа өөрийнхөө төлөө гээд зориод ирсэн тэр хүмүүст Аянга удган (Өргөөнийхөн, шавь нар) өөрийн асар их хүчээ харамгүй зориулж их хайр энэрлээ өгөх шиг санагдсан. Би ч түүнийг нь авлаа. Өөрийн мартагдсан өвөг дээдсийн томхон зангилаанаас атгаж авсандаа баяртай байна. Өдөр нь шууд энэ талаар бичих гэсэн боловч ажил дээр интернет байсангүй. Гэртээ хариад 2 цаг амраад сэрэхэд ахин шинээр төрсөн мэт болов. Харин оройхон унтахдаа өөрийн бүхий л биеийг мэдэрч байлаа.



Гэрэлт Од

Өнөөдөр 2012 оны 8 сарын 13 ний өдөр . Энэ өдөр Тэнгэр удганыхаа ирж даалгавар аваарай гэж хэлсэн ёсоор үдээс өмнө гадуур ажлаа хөөцөлдөөд үдээс хойш өргөөнд очлоо. Орж ирсэний дараахан тэр шинэ балчир урд зогс гэж Дээдэс өмнөө зогсоон Өргөөний мэлмий нь нээгдсэн Улаач нараар мэлмийдүүлэн хаана ямар .... наалдсан байгааг хэлж Жанжинаараа /Нэрийг нь бичиж болох эсэхийг мэдэхгүй болохоор дурдаж чадсангүйд өршөөгөөрэй,/ надад гурвалжинаар засал хийлгүүлж өглөө.
Заслын өмнө мэлмийдүүлэх мөчид хэнэггүй тэнэг зангаасаа болж алдас болсондоо их харамсаж байна.
Дээдэс маань бөөгийн талаар юу мэдэхийг минь асууж , мунхарсан балчир надад сайн ба муу сүнсний ялгааг таньж мэдэхийг анхаарууллаа.
Анх удаа Дээдэстэй золгож өргөөний улаачдаар мэлмийдүүлж байгаа би мэндэлж золгох ёс дэгийг алдсан байлаа.
Их хааны жанжины Улаачаар засал хийлгэх хувь тохиолтой учирч хар муу бүхнээс салж сүүлийн үед нэг л дорой байгаа бие сэтгэл маань урьдын цовоо байдалдаа
энэ л өдөр эргэж орсоноо мэдэрч байна.
Жанжиныхаа улаачид ихэд гялайлаа. Хар муу зүйл биедээ наан салж чадахгүй гундаж явахад зам мөрийг минь тэгшилсэн ачтан гэж санаж явна.
Хочим таны ачийг сайн үйлээр хариулах цаг ирнэ ээ . Гялайлаа таньд
Одоо дуудлагаа байнга хэлж зөвхөн сайныг л сэтгэж биеэ сайн хичээж,хамгаалж явна аа.
Өө нээрээ Тэнгэрийн заадас эгчээсээ асууж байгаад өөрөө зүүлтээрээ хамгаалалт хийгээд зүүчихсэн. Өнөөдөр их зүйл сурч ойлголоо. Та бүхэндээ их баярлалаа Сайхан бүхнээ нээн,мунхаг намайг цааш гэлгүй нааш гэж тоож байгаад тань. Өргөөнийхөө сайхан эгч ах нартаа гялайлаа . Олон сайхан зүйл зааж сургаж ухааныг минь өргөж тэтгэдэгт.
Сайн үйлдээ шамдан сайхан бүхнийг өөрийнхөөрөө бүтээх болно оо .
Өршөө та бүхэн минь

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Ta nariin mini uil irgeljid delgernee.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР