2012-08-07

Галт суман могой: Нүүдлийн соёлт ухамсар /Алтан судраас тайлахуй/


Нүүдлийн соёлт ухамсар

Мангдай , МОН, МОНОГОУ, МОНОГОУУЛ дөрвөн ухамсарт
Малчин соёл орон зайд болж
Эх- үрэн зургаан зүйлээр холбогдсон бүгдийг 
Алтан Дээд ГЭР-ИЭ-т КҮЭН боловсрол эзэрхэж
Үндэсний Алтан Дээд гурвал онолоор аж төрөхүйг 
ЧИНГИС ТНГР-ийн БӨӨ тархи тохируулж
Айл бүлийн гэгээн ЗАСАГ нь нар мэт хождох гарцаагуй орчин байдгийг бид үнэмшвээс
АКАУ-т КҮЭН ү долоон биэ , МОНКҮ ТНГР-т
 Нүүдлийн соёлоор харилидаг орон зай болвоос
Алтан Дээд ГЭР-ИЭ угтаа энэ бөгөөд, 
ӨТҮГЭ, КИЖИ,КҮЭН гурвал боловсролын эзэгнэхүй
ТНГР-ийн БӨӨ Их эцэгт Нүүдлийн дөрвөн соёл ТӨР-ийг бариваас 
Улс минь ИХ МОНГОЛ
Судрынхаа энэхүү хэсгийг чадан ядан тайлахаар оролдож суухдаа Нүүдлийн хэмээх тодотголтойгоор зэрлэг бүдүүлэг гэж хэлэгдэж явсан АРД ТҮМЭНийг, өөрсдийгөө аль эртнээс соёлжин хөгжиж,сор болон хүчирхжсэн гэгдэх суурьшмал ард тумэд ямар ихээр андууран үнэлдэгийг унших явцдаа ухаарч мэдээд 15 дахь өртөөлөгч ХӨХ нохой овогт Нүрзэд агсаны хэлж захисанаар Улсаа өмөөрөн босоо зогсохын хүсэл минь улам их оргилж байлаа. Олон зуун мянган жилийн турш НҮҮДЭЛ – НҮҮХҮЙГ ээр ертөнцийн ЧИН унэнийг ухаарч ойлгон соёл болтол нь хүн төрөлхтөнд түгээн тараасан хүчирхэг УЛС бол зөвхөн Монголчууд юм гэдгийг удахгүй Дэлхий Хүн төрөлхтөн ухааран ойлгох цаг ирнэ хэмээн итгэл дүүрэн бахархалтай болж сууна. Ингээд Нүүдлийн соёл гэдгээс эхлэн тайлъя.

НЭҮРИТ - Нүүхүйгээс соёл иргэншил олсон хэмээн сударт тайлсан байдаг . Эндээс
Нүүхүй нь – Оршихуйн үндэс ба Мөнхийн орчил юм байна гэдгийг судраа уншиж тайлж суухдаа өөрийнхөөрөө ойлгон бичлээ. Өөрөөр хэлбэл мөнхийн хөдөлгөөн л оршин тогтнож, үргэлжлэн амьдардагийг аль эрт өвгөд минь тайлж олоод, таниулж мэдүүлээд, өвлүүлэн дамжуулж байж.
Соёл- НийКЭМ ЧУ Сүүн-Эх ЭН болсон удамшилд зохистой ДЭМ-т КҮЭН боловсролт
сэтгэхүй ухаан урлахуй ИЭ ЭН ГҮН өөрийн засагтай Эл зүй болсныг Нүүдлийн
соёл гэж товчоолжээ.

СУУ ИЭ ЭЛ - СОЁЛ
• СУУ нь
1. С - Сөзтөрэ-Сэтгэлгээ
2. У - Ур дуй - Боловсрол
3. У - УрэлКҮ- Урлахуй гурван угийн товчоон аж

• ИЭ - ИрГҮН Ардын Үндэсний Алтан Дээд ГЭР-ИЭ нь / тархины/ эзэн Эрхийн 73 бие
болж эзэрхвээс ИЭ /гэгээн/ билээ.
ИЭ гэдэг нь маш нууцлагдмал түлхүүр үг бөгөөд гун утгаараа Алтан Дээд ГЭР-ИЭ-г Их ЗАСАГ болгож хэрэгжүүлсэн гэсэн санааг илэрхийлнэ.

• ЭЛ Улсаа өмөөрөгч олон түмэн
СОЁЛ гэдэг хүний бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц бөгөөд ялангуяа шалгарч үлдсэн үнэт зүйлсийн тогтолцоо, хүний хөгжсөн төвшин гэдэг нь Өвгөдийн тайлж олоод өвлүүлж үлдээсэн судраас маань төнхөн төнхөн унших явцад тодрон тайлагдаж байв.

Ухамсар- Жөн Насан хутагт Эртний оройн Дээд ГЭР-ИЭ-т Нүүдлийн соёлт Ард олны КҮ
сурлагыг Зөн гэж удамшжээ. / ухамсарыг зөн гэдэг байсан болов уу гээд
тайллаа буруу бол засаарай/

Сударт:
МАНГДАЙ – энэ нь ӨТҮГЭ ухамсарын түүх /эцгийн эрхэт ёсны ухамсар /- ӨТҮГЭН улирал
МОН - Мон ухамсарын түүх - Мугулюй улирал
МОНОГОУ - Моныг гол болгох ухамсарын түүх –
МОНОГОУУЛ – Монголоор амьдрах дөрвөн ухамсар буй .
Мангдай --- ӨТҮГЭ ухамсарын түүх
Мангдай – одоо бид хүн гээд байгаагийн амьтны хувьд оноосон нэр аж.
Наран, Саран, Сүүнээс удамшилд ээлтэй хүчин аваад
Най тухлагч ний сэтгэхүй дор дөрвөн буман насыг насалж/400000/
Газар дээрх галын дөлийг огторгуйд гэрэлтүүлж
Од –угт /отог/ бүлүүд үүсч олуулаа нийХЭМтэй болжээ.
Зургаан зүгийн аайий дор нэгэн гавал удирдваас
Зуд , аймшиг дайжуулагч үгүйг ухааруулсан
Зөнч мөргүн дэмч төрж үлгэр туульс хайлжээ.
Зургаан зүгийн бүх амьтан ний тархитай байхыг
Таван түмэн насны тэртээгээс ӨТҮГЭ ухамсар болгожээ
Бух сөгдүүлэх энэ ухамсар буман настай байжээ.

ӨТҮГЭ ухамсарын түүх үүссэн Хөх толботнуудын хөгжлийн анхны улирал нь ӨТҮГЭН улирал гэж заншигджээ.
ӨТҮГЭН улирал—Эртний Оройн Дээд ГЭР-ийн эзэн эрхийн сурлагыг танин мэдэж
эхэлсэн тэр цаг
Энэ үеийн онгон нь Бух сөгдүүлэх буюу хөлгүй бух юм. Ховдын Хойд Цэнхэрийн агуйд буй сүг зураг. 13000/130000 юм болов уу хэвлэлийн алдаа болов уу гэж бодоод байна./ жилээс урагшлах ӨТҮГЭ үеийн онгон аж

Мон ухамсарын түүх

Дөрвөн тумэн настай гэр сууцаа сэтгэж
Дэм дэмэндээ удамших зөв хүчинг мэдэрч
Дэмчийн сэтгэхүйг танин мэдсэнээрээ хижи гөрөөснүүд
Амьд яваагаа гадаад байдлаараа шинжиж эхэлжээ.
Анхны ӨТҮГЭ ухамсар ингэж үүссэнээс дөрвөн түмэн настай
Бух сөгдүүлэх ухамсар гэж тэд ойлгож онголжээ.
Буханцар хижээс ирэх аюулыг сөгдүүлэх болдог байжээ
Байгалийн хүчний аюулд сөгдөж хийсч байхдаа
Болсон хэргийн дараа алдаагаа шинжиж байсаар
Мянган ам нэгдсэн нэг тархитай байхыг сэтгэжээ
Мянган толгойт нэг могой мэт амь зуулга нь
Мунхаглалын хар там гэдгийг тэд ойлгожээ

Бух сөгдүүлэх аргаар дэлтэй гөрөөсийг барьж номхруулан гаршуулж байсан ч өөрсдөө бас сөгдсөн бух шигээ байгалийн хүчний өмнө сөгдөх үе ч гарсаар
Зориг бие байвч зорилго чиглэл байхгүй
Өдөр олсон махыг хоногт нь идэж дуусгаад
Унтах , мах идэх , зугаацах гурваар
ОУЛ биеэ тэжээсэн олон буман наснаас
Мянган сэтгэхүй ний тархитай байхын хэмийг ухаарч
МОН ухамсар үүссэн түүхтэй ажээ.

Мон ухамсар нь –
• Мөр нь гүн өргөн
• Онолд мэргэшсэн сэтгэлгээт
• Урлахуйн ухаан нь унэнд нийцтэй
• Кижи боловсролтонгууд Нүүдлийн соёлын ерэн бутээвэр дотор нэгдмэл эзэн эрхтэй байх ухамсар аж

МОН –
• МИН
• ООС
• НИЙ хэмээх гурван үгний товчоон

Сүнс болоод эзэн бие НийХЭМтэй болохыг МОН гэмү
МӨЛ-ҮСҮийн онолтой НЭҮРИТ засаг МОН болму
Нэгэн толгойт зургаан биет могой сүлдтэй. Зураг нь Мянган ам нэгдмэл тархитай гэсэн утгын билэгдэл . Үүгээрээ МОН ухамсар гэж нэрлэгдэж байж

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР