Ойрд Тэнгэр удган маань өргөөнийхний дунд 2012 оны тухай, харанхуй өдрүүд болох тухай, хар сүнсүүдийг харвал хэрхэх тухай асуудлуудийг бидэнд тавьж милээн цочроо өгсөнөөр гишүүд бид санал бодлоо солилцож, гишүүн би ч хувьдаа хэдэн өдөр youtube сайтаас салалгүй энэ тухай мэдээ материалуудийг судлан үзлээ. Тэгээд олж мэдсэнээ бас өөрийн уншиж байсан номууд , эх сурвалжуудаас уншиж мэдэж ойлгосноо өргөөнийхөнтөйгөө хуваалцмаар санагдлаа.
Энэ олон мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд харах юм бол бидний өмнө яалт ч үгүй олон өөрчлөлт, бэрхшээл, хүндрэл, зовлон гай гамшигууд байгаа бололтой. Юутай ч энэ бүхний ард сайн сайхан цаг ирэх нь дамжиггүй бөгөөд бид бүхэн мэдэж байх нь огт мэдэхгүй байснаас хамаагүй дээр билээ. Бидний үед дараах зүйлүүд тохиож мэдэх юм.
1. Шинэ эринд шилжих.
2 Сансар огторгуй, бидний мэдэх нарны аймагт гаригуудийн болон нар, сар, оддын шилжилт хөдөлгөөн явагдах, наран дээр тэсрэлт болох
3. Дэлхий ээж минь өөрийгөө сайн цэвэрлэх бас эмчлэх ч гэж болох байхалдаа учир нь хүнээр яривал хор хөнөөлт муу өвчингөөсөө салж авах, тэнцвэрт байдалдаа эргэн орох
4.Дээрх шалтгаануудын улмаас хүмүүст учрах гай гамшигууд гэвэл газар хөдлөх, аянга цахилгаан ниргэх, эх газрууд хагарах, далайн ус эх газар руу түрж орох, галт уул дэлбэрэх.өвчин гарах, цөмийн зэвсэг дэлбэрэх гэх мэт аюулууд байхнээ. (бидний зүүдэнд ч олонтаа харагдсан ).
5. Харин харанхуй болж хар хүчүүд идэвхжих тухайд олон шашны гэгээнтнүүд, зөнчид, мэргэдүүд өөр өөрсдийн мэдээлэгч нараар дамжуулан бас эртний ном судрууд, дүрс тэмдэгтүүдэд үлдээн хүмүүс бидэнд анхааруулсаар ирсэн юм байна. Нэгэн дээр нь бүр харанхуй өдрүүд 4,5 хагас сайн өдрүүдэд болно гэсэн байх юм. Удганы маань хэлснээр хар цагаан хүчнүүдийн тэмцэл бол харыг хараар нь устгаж байгаа гэмээр .
Энэ бүх өөрчлөлтүүд энэ харанхуй өдрүүдийн дотор болох уу? эсвэл аажмаар болоод өнгөрөх үү гэдэг нь харин олон янз байгаа юм. Харь гаригийхан хүртэл том талбай дээр дүрс тэмдэгээр болон тэдэнтэй холбогдогч хүмүүсээр дамжуулан хүн төрөлхтөнд анхааруулсаар иржээ.Тэндээс ирүүлсэн мэдээллээр бол сансар огторгуй дахь өөрчлөлт 12 сарын 23 наас ирэх оны 3 сарын 28 хүртэл үргэлжлэнэ гэжээ. Аврагдах арга замын тухайд ч мөн олон янз байх ч нийтлэг байгааг нь жагсаавал
1.Хүн төрөлхтөн муу муухайг хийхээ даруй болих үүнд: дайн тулаан хийх, цөмийн зэвсэг турших, мөнгө материаллаг зүйлийн хойноос хөөцөлдөх,уул ус газар шороогоо устгах, ухаж төнхөх,худал хэлэх, хулгай хийх, атаа жөтөө уур хилэнтэй байх, ан амьтан, загас, жигүүртэн шувууг алж хядах гэх мэт
2. Бие сэтгэлээ ариусгаж, дотоод ертөнцөө нээх, хүн байхын гол зорилгоо ухаарч мэдэх, хийсэн нүгэл гэм буруу байвал түүнийгээ засаж залруулах, гэмших, наминчлах зэргийг хийж чадвал хүн бүрт байдаг дотоод зөн совин нь нэмэгдэж, далд чадварууд нь сэргэж ингэснээрээ хүн аюул гамшиг тохиох үед юу хийх,хаашаа явах ,яах тухай мэдээллийг авч,өөрөө мэдэж чаддаг болно гэжээ.
3. Олон шашнууд өөр өөрсдийн ном тарнийг унших, дагах, мөргөх, тэнгэр бурхадаа хайрлан, аврал гуйхад аврагдана гэжээ. Бас олон гэгээнтнүүд хайр дэлхийг аврах тухай ч хэлсэн нь бий.
4. Бясалгагчдын зүгээс мэдээж бясалгаж, дотоод мөн чанараа нээх, элдэв төрлийн мах идэхгүй байх, хамгийн анхаарал татсан нь юу гэвэл хүмүүс хамтран бясалгаж, дотоод хүрдээ зөв эргүүлж байгалийн эрчимтэйгээ нэгдэж чадсанаар тусгай хамгаалтын эрчимийг цацрааж ямар ч нөлөөлөлд тэсч гарах тухай хэлсэн байх юм.
Харин Монгол хүн та бидний хувьд хэрхэх тухай Эзэн Богд хаан болоод Эцэг өвгөд дээдсүүд минь,Тэнгэр удганаар дамжуулан хэлж сануулсаар байгаа буйзаа. Эзэн хаан маань "Тэнгэрийн гэрэл" , "Эзэн би эргэн ирлээ" айлдварууд дээрээ тодорхой айлдсан шүүдээ. Тэд минь энэ их гай гамшигаас Монгол үрс биднээ аврахаар буусан нь тодорхой байхад тэднийхээ айлдсан сургааль үгсийг сонсож, Алтан судраа тайлж, амьд дуудлага үг болох Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлж заншвал бидэнд энэ бүхнийг даваад гарах боломж байх болов уу гэж өчүүхэн би мунхаглана. Монгол ард түмнийг, дэлхийн бүх сайхан сэтгэлт хүмүүсийг Тэнгэр минь ивээх болтугай. Тэнгэр Монгол Газар.
2012.09.03
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002