Хар зүрхний ХӨХ НУУР
/энэхүү үзэсгэлэнт нутагт тэртээ зуунд Хаан Дээдэсийг Хамаг Монголын Ханд өргөмжилж байсан бөгөөд Жамухтайгаа анх нялх багадаа анд бололцож байсан газар ни ажээ/
Өндөр дээд ӨРЛӨГ ЖАНЖИД / нэг/
Тэнгэр удган маани Өндөр дээд өжий нараа буулгахад нэгэн өжий
- Энэ бол мянгандаа ганцхан удаа болох бөөлөөн шүү хэмээж билээ
Үүний дараахан Тэнгэр өжий ирээд байхад ни таниж мэдээгүй мулгуу бидэнд;
- Өнөө гаригт таниагүйд ни өршөөе Дэлхий ижийн төлөөх дайн эхэлсэн Өөрсдийн жанжид, дайчид, андуудаа дуудацгаа хэмээн зарлигаа буулгаад мордоход ни тэртээ хойно л ухаарч суулаа. Хэхэхэ Тэнгэр өжий маани Аянгатын мулгуунууд хэмээн таниагүй биднээ цаанаа л нэг хайр ни дотроо хал ни гаднаа аясаар хэлээд мордож билээ . Гүй ээ мөн, бид нээрээ амаа ангайхаас цаашгүй ангаахайнууд юм аа ...
Ингээд улаач нарын удмын Өндөр ДЭЭД өжий нар ни бууцгаан хайлаан уулзаан болсны дараагаас удмын сайхан жанжид ни зэрэгцэн бууж ирцгээж сүрлэг сайхан хоолойгоор уухай түрэн байв. Тэд маани өөрсдийн баатар эрсээ дуудан Тэнгэр өжийн зарлигийг ёслон биелүүцгээлээ. Удмын буурал жанжин маани хоёр тийш мөрөө давуулан эргэнгээ ;
- Баатар эрс мини цугларчээ хэмээн байхад ни харах мэлмий мини нээгдсэн аятай харанхуй тийш өөрийн эрхгүй л хараа бэлчээн , чихээ дэлдийлгэн гайхаж суув. / үүний учрыг би дараа ни тайлж мэдээд маш их гайхаж билээ/
Өргөөний нэгэн залуу улаачийн сүрлэг жанжин ни босож зогсож байгаад хэнгэрэгээ өндөрт өргөн ;
- Их ХЭНГЭРЭГээ дэлд
Эрин цагийн дуудлагаар
Их цэрэг бэлэн хэмээн зарлигийг дамжуулан байх ни тэртээ найман зууны өмнөх эцэг өвгөдийн үед али эрт очсон мэт зүрх хөвсөлзөн , тархи маани бие сэтгэлтэйгээ тээр дээр л дүүлэн хөөрөөд байлаа .
Ийнхүү хэн хүний гайхшралыг төрүүлсэн тааж тайлшгүй сонин үйл явдлууд гэрлийн хурдаар болж өнгөрсөн бөгөөд нүдээрээ хараагүй бол дараа ни гэртээ ирээд нэгэн гайхамшигийг олж сонстолоо нууцыг ни тайлж мэдэхгүй л онисого болон үлдэх байжээ.
Эрин цагийн дуудлагаар Эх ДЭЛХИЙГЭЭ аврах ИХ ҮЙЛ эхэлсэнийг сонордож мэдсэний дараагаас буурал ДЭЭДЭСүүд ээлжлэн моридон одоход долоон бурхан доошлон цаг нилээн оройтсон байлаа . Зарим нэг ни өнөө гаригийнхаа адал явдалд ядарсан уу амрахаар явахад зарим ни галаа манан нойр ни хулжсан аятай Тэнгэр удганаа тойрон суув. Удган маани тэр олон цагийн бөөлөөнд ямар ч ядарсан шинжгүй дахин бөөлж эхэллээ. Тэнгэрийн олон хэлээр, эртний аялгаар дуржгантал ярихад ни ганц ч гэсэн үг ойлгох санаатай чихээ дэлдийлгэн байвч, хэл яриа, дуу хоолой ни түргэн түргэн солигдон олон сайхан уянгалаг аялгуу л ээлжлэн байлаа. Нөгөө л амаа ангайсан ангаахай дүрээрээ л суугаад байсан бөгөөд тэгэж их удаанаар зогсоо зайгүй хэнгэрэгээ дэлдэн бараг цаг гаран бөөлж байхад ни бичлэг хийхээ ч сэтгэхгүй юунд ч юм маш амгалан болчихоод суусаар байгаад дуусгасан байх юм аа... Гүй ээ нээрээ энэ тархины тураалыг хэзээ тайлж барна аа ...
Лусын эзэн орж ирсэн юм болов уу гэж ганц удаа л тааж бодсон ни Тэнгэр удган маани яг л гимнастикийн тамирчин шиг маш туяханаар, асар хурдтайгаар газарт өнхрөн, туялзан босож суун, хэнгэрэгний хэмнэл цохилтоо ч алдалгүйгээр бөөлж байхад ни зурвасхан таамаглаж л суув.
Хамаг хувцас ни өвсний чийгийг авч норсон удган маани босож ирэхэд юу болоод өнгөрөв өө гэсэн аятай амаа ангайн хүлээлээ.
....Еээээ Тэнгэр мини тэгсэн чини тэр болгон бөөлөөд байдаггүй 99 ТЭНГЭРИЙН ЧУУЛГАН хийсэн байжээ ... Бөө байгаад тойгуур баридаг байсан бол энэ мулгуу толгой руугаа сайн гэгч ни тоншихгүй юу... Маш ховорхон тохиох Тэнгэрийн том үйлэнд суусандаа л баярлаж сууна . Үр удам хойчид мини асар их буян хайрласан, Их Монгол улсаар тогтохгүй ДЭЛХИЙ ИЖИЙн төлөө амитай бүхнийг сэрээн дуудсан , Эрин цагийн энэ их үйлсэд үлдсэн бүх жанжид цэргээ дуудан, маш хайхамшигтай хүч чадал, эрч ухаан хайрласан 99 ТЭНГЭР ЧУУЛСАН бөөлөөн байсан ажээ. Ийм их эрчимийн хажууд сууж байсан улаач нарын маани онгодууд ни даанч дайрч орж ирээд суугаагаараа, хэнгэрэггүй мөртлөө л дагаж хөөрөөд байсан ни тэр байжээ.
Ингээд их үйл хийсэн Удган маани түрхэн холдох хооронд ни нэгэн залуу улаачийн онгод ни орж ирээд /энэ хэсэг 99 Тэнгэрийн бөөлөөний дараа дахин давтагдсан юм/
Хэнгэрэгээ чангаар дэлдэн зүг зүг рүү таван хошуу хэлбэртэй хэнгэргээ харуулаад ;
-Харцгаа , үзэцгээ
Их цэрэг бэлэн
Эрин цагийн дуудлагаар
Их Үйлс эхэлсэн гээд чанга дуугаар дахин дахин зарлаад байлаа. Үүний дараа
- Рашаан хэмээн сүрлэг чангаар зарлигдахад тэртээ хойно ухаарсан мулгуу би бичлэг хийхээр гүйж тараад өргөөний бас нэг балчир улаачийг рашаан хийж өгч байгаарай хэмээгээд майхан луугаа гүйв.
Түргэхэн санасанаа аван эргээд иртэл нүд мини орой дээрээ гарлаа .
Нөгөө рашаан хийж өгөхөөр явж байсан хуягаа тайлсан улаач хүү маани жанжин ёсолгоогоор мэхийн ёслоод гартаа бариж байсан гар чийдэнгээ хойш шидэн бөхийхтэй таардаг байгаа . Хуяггүй буувал одоохондоо нялх байгаа улаач нарт болохгүй юм болов уу хэмээн сандран удганаа дуудав . Машинаа тойрон тайван алхаж явсан удган маани хүрч ирээд намууханаар исгэрэн үлээхэд хуягтай улаачийн маани онгод ни моридож өндийн ирлээ. Хуяггүй буусан хүүг ганцхан үлээхэд л бие ни тавигдан өндийж байна . Ингээд удган маани хөгжилтэйгөөр инээн хурдан унтахгүй бол дахин дахин буугаад салахгүй юм байна хэмээн бүгдийг унтах тушаал өгөн энэ өдрийн хайхамшигт үлгэр амилсан , баримттай адал явдал маани өндөрлөлөө.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002