2012-05-29

Эртний Түрэгүүдийн Тэнгэр үзлийн тухай /орчуулга/


Орчуулсан: Мандах
Түрэгүүдийн тэнгэр шүтээнүүд

The following article is based, with permission, on Norm Kisamov's translation from Russian, of chapter III (pp 71-95) of Rafael Bezertinov's book "TENGRIANISM: RELIGION OF TURKS AND MONGOLS", Naberezhnye Chelny, 2000. Original versions can be found at turkicworld.org and hunmagyar.org

Тэнгри буюу Тэнгэрийн Бурхан

Эртний Түрэгүүд ертѳнцийг 17 тэнгэр захирдаг байсан гэж итгэдэг байсан бол Монголчууд 99 гэж үздэг байжээ. Олон түрэг угсааны аймгууд Тэнгри гэдгийг ойролцоо үгээр нэрлэдэг байснаас дурдвал; Татар- Тэнгри, Алтай-Тэнгри, Турк-Танри, Чуваш- Тура, Якут- Тангара, Балкар- Тэири, Монгол- Тэнгэри. Тэдний хувьд орчлон ертѳнцийн оршин ахуй нь Тэнгэрийн тааллаар болдог учир улс үндэстүүд болон тэдгээрийн Их хаад Тэнгэрээс заяатай байдаг гэж итгэдэг. Үүний тод жишээ нь Орхоны хѳндийгѳѳс олдсон хѳшѳѳн дэх ''Хүмүн бүр тэнгэрийн дор оршиж, тэнгэрийн дор үхнэ'' гэх утгатай бичээс билээ. Тэнгэрт сүсэглэхдээ гараа дээш нум хэлбэртэй ѳргѳн, эрүүл энх, сайн сайхныг хүсэн залбирдаг байжээ. Сүүлийн үед гарч ирсэн Исламын болон Загалмайн шашинтнууд нүүдэлчдийг ѳѳрсдийн шашинд оруулахын тулд Тэнгэрийг нь Аллах болон Ертѳнцийн эзэнтэй адилтган тайлбарлаж байсан ч Тэнгэр бол Тэнгэрээрээ л үлдсэн байдаг.
Дэлхийн сүнс ''Ер'' (YER), Тэнгэрийн сүнс ''Тэнгри'' (Tengri) хоёр бие биесээ нѳхѳн, зохицон оршиж байдаг. Хүмүнд материаллаг оршихуйг Дэлхий бэлэглэсэн бол түүний сүнсийг тѳрѳхѳд нь ѳгч, нас барахад нь буцаан авдаг нь Тэнгри билээ. Эндээс харахад бүтээгчийн тухай ойлголт хоёрдмол мэт харагдаж болох ч Тэнгри-г хамгаас дээд хэмээх үзэл ноёрхсоор ирсэн нь эрний Хятадын судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн ''Түрэгүүд хүмүний насыг Тэнгри соёрхдог гэдэгт итгэдэг'' гэсэн мѳрүүдээс мэдэгдэж байна.

Тэнгри бол хүмүнийн үйлд зохих хариуг нь шударгаар барьдаг. Түүнийг нь илтгэсэн хэллэгүүд одоо ч хэрэглэгддэгээс дурдвал ''Tengri jarlykasyn” (Тэнгэр ивээг), “Kuk sukkan” (Тэнгэр нь хаясан), “Kuk sugar” (Тэнгэр гэсгээнэ) гэх мэт.

Мѳн Хаадын ухааныг Тэнгэрээс хайрладаг, эрх мэдлийг хамтад нь ѳгдѳг гэнэ. Билэг хааны хѳшѳѳний бичээсэнд ''Эцгийгээ нас нѳгчсѳний дараа Тэнгэр Газрын ивээлээр Хаан сэнтийд залрав би.. Улс орныг минь Тэнгэрээс ивээж энэхэн биеийг минь Хаан болгосноор Түрэг угсаатнуудын алдар суу үүрд мѳнх орших болно'' гэсэн байдаг бол Култэгиний хѳшѳѳнд ''Илтэриш Хаан эцгийг минь, Илбилги Хатан эжийг минь Дээд тэнгэрээс залж байдаг... Тэнгэрээс хайрласан хүч чадлаар эцэг хаан минь ѳстѳн дайснаа хонь хураах чоно мэт эрхэндээ оруулсан билээ'' гэсэн бичээс байдаг. Орхон, Туулын хѳвѳѳнѳѳс, мѳн Алтай болон Тувагийн нутгаас олдсон 8,9р зууны Түрэгийн баатар, хаадын буган хѳшѳѳнѳѳс дараахи бичээсүүдийг уншиж болно: “Түрэг ард олныхоо тѳлѳѳ унтах нойроо умартан, алжаахыг үл тоон явсных... Түрэгийн ард түмэн үүрд оршиг, Түрэгийн ард түмний алдар суу мѳнхѳд түгэг...”.

Хаан суудалд залсных нь дараа хааныгаа Тэнгэрийн хүү хэмээдэг байсан нь тэрхүү сэнтийд тэнгэрийн тааллаар заларсан гэж итгэдэгтэй нь холбоотой байж. Тэнгэрийн тааллыг дагаж байгаа хэн ч Тэнгэрийн ивээлд оршино. Хэн Тэнгэрийн таллыг сѳрнѳ, түүнд Тэнгэр гэсгээлээ хүртээх болно. Тиймээс Хаан хүн чоно мэт зоригтой, ухаантай, аргатай, шудрага, цуцашгүй байх ёстой. Эдгээр чанарыг эзэмшсэн Хаан хүмүн Түрэг угсаатныг нэгтгэж нэгэн улс болгон захирах эрхтэй.

Эртний Түрэгүүд Тэнгэрийн гэсгээл хүн нэг бүрт болон отог омогт нь хүрдэг гэж үздэг байж. Ам тангаргаа зѳрчсѳн бол, мѳн эзний зарлигийг сѳрсѳн бол Тэнгэрээс хүнд гэсгээл хүртэх нь тодорхой. Мѳн Тэнгэрийн залигийг зѳрчсѳн бол Хааныг ч мѳн Тэнгэр гэсгээнэ. Хэрэв Хаан амалснаа зѳрчиж, ард олноо удирдаж эс чадваас эрх мэдлээ хураалгах нь ард түмний гарт байдаг. Амьддаа Тэнгэрийн гэсгээлийг хүртэхээс гадна нас барсан хойноо ч сүнс нь мѳн шийтгэгдэх болно.

Хѳх Тэнгэрт ѳргѳл ѳргѳх ёс

Хѳх Тэнгэр бол биет бус буюу сүнслэг оршихуй бѳгѳѳд дээр цэлийх хѳх тэнгэр огторгуйгаас арай ѳѳр ойлголт юм. Хѳх хэмээх тодотгол нилээн олон зүйлс дээр хэрэглэгддэг ба жишээ нь Хѳх ат, Хѳх тэх, Хѳх чоно, Хѳх бодон г.м. Гэхдээ эдгээр хѳх гэдэг нь эдгээр амьтдын ѳнгѳ зүсийг хэлсэн хэрэг биш, харин ч тэнгэр язгууртай гэдгийг нь илтгэсэн байдаг.

Хятадын түүхэн сурвалжуудад Хѳх Тэнгэрийн тайлга тахилгын тухай цѳѳнгүй дурдсан байдгаас Чоушу сударт гардгыг дурдвал; ''Жил бүрийн 5р сард Түрэгүүд хонь эсвэл морь тѳхѳѳрч Тэнгэрт ѳргѳх ёслол үйлддэг'', '' Жил бүр Хаанаар удирдлаган дор ѳндѳр тушаалтнууд ѳвѳг дээдсийгээ онголсон агуйд очиж, ѳргѳл тайлга үйлддэг'' г.м. Эдгээр зан заншлуудын ул мѳр одоо ч хадгалагдан үлдсэн байдгийг Буриад, Татар, Алтай гэх мэт хүмүүсийн дундаас олж харж болно.

Хѳх Тэнгэр хэмээх ойлголт нь эртний Түрэг болон Монголчуудын хувьд маш ѳргѳн түгсэн ойлголт бѳгѳѳд бараг 1500д жилийн туршид (МЭѲ 2-МЭ 14р зууны хооронд) Түрэг угсаат хаант улсууд Тэнгэрт зориулсан тѳрийн тайлга тахилга үйлддэг байжээ. Ингэхдээ зуны эхэн сард Хааны тогтоосон ѳдѳр омог аймгуудын удирдагч, ноёд жанжингууд нараар удирдуулан, нийслэлдээ цуглан, хааныхаа хамтаар шүтлэгт ууланд очиж, мѳргѳл тайлгаа ёсолдог байж. Энэ үеэр маянга мянган хүмүүс ѳѳр ѳѳрийн нутаг орондоо цуглан, олон мянган түүдэг цучил асааж, хонь малаар ѳргѳл ѳргѳдѳг ёс байжээ. Эдгээр ёслол нь нийтийн баяр цэнгэл, наадамаар ѳндѳрлѳдѳг байж.

Түрэгүүдийн тайлга ёслолууд нь дотроо олон янз байсны зарим нь зѳвхѳн мѳргѳл хэлбэртэй байсан бол зарим нь томоохон хэмжээний тахилгын ёслол болдог байж. Улс үндэсний хэмжээний тайлга тахилга нь ертѳнцийн хамгийн дээд шүтээнийг залах ёслол байжээ. Хаврын ѳглѳѳ, уулын оргил дээр гараад ертѳнцийн дѳрвѳн зүгийг билэгдсэн дѳрвѳн хус мод зоогоод, зүүнтээ нь том түүдэг асаадаг ба зүүн зүг бол цаг хугацаа орон зайн эхлэлийг билэгддэг аж. Тэндээсээ нар зѳв дагуулан ойр тойрны бүхий л уул усны эздийг дуудан, аргаддаг байна. Оргилд залсан ертѳнцийн билэгдэл болох дугуй шүтээний дотор талыг дүүргэсэн байдаг бѳгѳѳд ёслолд оролцогсод тойрог үүсгэн зогсдог. Зүүн зүгийг үүсгэн буй хуснуудыг холбон уясан байдаг ба тэрхүү уяаг цааш нь сунган, бүгдийг холбодог нь хил хязгаарыг буюу тогтвортой байдлыг билэгдэх аж. Домог зүйгээр нь хѳѳж үзвэл ертѳнц дэх бүхий л зүйлс тодорхой цэгт давхцаж байдаг ба үүнээс л давтагдах, ахин тѳрѳх явцыг тайлбарлаж болно гэж үздэг байна.

Мѳргѳл үйлдэхдээ тусгай ямар нэгэн уулын оройд гарч, хус модны дэргэд очдог байна. Хэрэв тэр оргил дээр байгалиас ургасан хус мод үгүй байвал ѳѳр газраас үндэстэй нь сугалан авчирч суулгадаг байж. Трояковын судалсан отог бүл ѳмнѳх тахилгын үед тохиролцсоны дагуу Тэнгэр тахих нэгэн тахилгыг Саксор хэмээх уулан дээр голчлон гүйцэтгэсэн ба тэр ёслолд нэг ч эмэгтэй хүн, тэр ч байтугай эм хүйсийн мал амьтан ч байлцуулаагүй байна. Ѳргѳлийн амьтад нь гол тѳлѳв хар халзан, цайвар зүсмийн эр мал байсан аж. 3-с 15 мал ѳргѳлд ѳргѳж байсан ба ёслолд оролцохоор ирсэн эрчүүд цагаан болон хѳх ѳнгийн туузыг малгайндаа зүүсэн байж. Оргил дээр гарсан хойноо тэдгээр туузаа тайлан авч, ариутган унгасгаад, хус модондоо зүүж орхиж байж.

Энэ ёслолыг ямар нэгэн бѳѳ биш, ѳндѳр цагаан малгай болон цагаан эсгий хувцас ѳмссѳн харин ѳндѳр настай эрэгтэй хүн удирдаж байжээ. Баруун талын хуснуудаас жаахан зайтай газар түүдэг асаан, тэр хоёрынхоо хооронд модны мѳчрѳѳр хийсэн бяцхан ширээ засаад, аяга таваг, халбага гэх мэт зүйлсийг тэрэн дээрээ ѳрж тавьжээ. Тэгээд хус мод болон сав суулганд хандсан ерѳѳлѳѳр ёслолоо эхэлж, хуснуудыг гурвантаа тойрч мѳргѳсѳн байна. Ёслолыг удирдаж байгаа хүн ерѳѳл ѳргѳж байх үед нь бусад хүмүүс сүү болон архиар ѳргѳл ѳргѳх аж. Гурвантаа тойрч дуусмагц, ѳргѳж байсан сүү архинаасаа ганц ганц амсаж, хонио ѳрлѳн алж, ѳргѳлѳѳ үргэлжлүүлдэг байна. Ѳргѳлийн махаа чанан болгож, дээжээс нь тусгай зассан ширээндээ тавьж, хажуугаар нь сүү цагаан идээ, архи тэргүүтэнг мѳн ѳрдѳг байна. Тэгээд ѳргѳл зассан ширээгээ ѳргѳн хус моднуудаа ахин гурвантаа тойрч, тойрог бүрт ахлагч хүмүн ѳргѳлѳѳсѳѳ ѳргѳн, Тэнгэрээс эрүүл энхийг хүсэмжлэн мѳргѳх аж. Харин энэхүү үйлдлийг нь бусад хүмүүс түрэн, хоёр гараа дээш ѳргѳн, Тэнгэр, Тэнгэр хэмээн хурайлдаг байна. Гурвантаа тойрч дуусмагцаа бүгд мѳргѳлѳѳ дуусган, ѳѳрсдѳѳ хооллох ба хооллож дуусаад үлдсэн бүх махаа түүдгэндээ ѳргѳдѳг байна. Тэгээд гэр гэрийн зүг буцахын ѳмнѳ дараагийн ёслолыг хэн хариуцахыг тохирдог. Харин уулнаас буугаад бүгд найр наадмаа эхэлдэг байна.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР