2012-05-20

Аянга Удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 3.....

Дашдорж: 2012.05.07-ны өдрийн засал

Өнөөлөр 2012,05,07-ний өдөр энэ өдөр би түүхийн эзэн, агуу хаад, дээдсийн улаач Эрхт Их Аянга удгантай уулзлаа. Миний амьдрал, бидний үе бол агуу хувь хишигэй, мөн маш их аз тохиолтой хүмүүс юм. Түүх үлгэр домогт мөнхөрсөн тэр агуу хүмүүстэй мөхөс би энэ амьд яваа насандаа өнөө цагт уулзаж ярилцана гэдэг үлгэрт л байж болох үнэн биз. 

Энэ гайхамшигийг бий болгосон эцэг өвгөд, бөө мөргөлд талархъя. Ийм юм байж болно гэж зүүдлээчгүй явлаа. Бага байхдаа түүхийн ном, мөн үлгэрийн ном унших дуртай байлаа. Үлгэрийг уншихдаа эрт дээр үед болсон явдал ам дамжин яригдаж сунжраад үлгэр домог болон ард түмний дунд хэлцэгдсэн гэж боддог байснаас тэнд нууц түлхүүр үг байдаг гэж огт бодсонгүй явлаа. Түүхийн ном уншихдаа тэр үед байсан бол ч тэмцээд баатар болох юмсан гэж мөрөөддөг байснаас энэ цагт номонд, түүхэнд үлдсэн цуутай дээдэсүүдээ эргээд ирнэ гэж төсөөлж ч байсангүй.

Өнөөдөр би амьдралдаа анх удаа бөө дээр очиж байна. Очих очихдоо хаадын хааны улаач Их Аянга удгантай уулзлаа. Гайхамшигтай байлаа. Анх ороод л энгийн байдлыг олж харсан. Тэр агуу Дээдсүүд яагаад тийм энгийн байна. Энэ бол үнэхээр гайхамшиг. Их Аянга удган маань хойморт хивсэн дээр бидэн лүү хараад завилаад суусан байна. Гишүүд хоймор луу хараад завилаад суужээ. Хана дагуулан тавьсан сандал юуны учир тавьсан нь сонин байлаа. Гэтэл тэнд сууж болох бөгөөд тэр сандалд сууснаар дээдсийн тэргүүний түвшнээс бидний толгой илүү гарч ёс алдах гээд байдаг. Энэ нь надад ахас ихсийг хүндлэх ёсонд миний бодлоор зохимжгүй санагдсан. Дараа удаа энэ зөв бол бид анхаарах хэрэгтэй.

Түүхийн ном уншиж байхдаа зэрэг цолоороо суудаг гэх мэт зүйл бага зэрэг уншиж байсан. Гэтэл бид тэр жижиг дөрвөлжин өрөөнд өөд өөдөөсөө нүд нүдээ хараад бид бүр аавтайгаа ярьж буй мэтээр дээдсийн өмнө нь суугаад ярилцаж тэврэлдэж байлаа. Энэ нь надад ямар энгийн бас агуу юм бэ гэж бодогдуулж байлаа. Мөн дээдсээс маш их хайр харагдаж мэдрэгдсэн. Давсагаа сулла гээд биднийг чөлөөтэй аргагүй оруулж гаргуулж байсан. Маш дотно өөрийн хайртай хүн шигээ санагдсан. 

Анхлан би орохдоо яаж орох бол яаж хүндлэх вэ? Бөхийх үү? Сөгдөх үү? Мөргөх үү гэтэл бүх юм маш энгийн, дээдсийн энэ чөлөөтэй байдлыг хараад тайвширсан. Ёс алдаж дээдэс рүү нуруугаа харуулан орж гарсан бол таны өмнүүр босч явсан бол өршөөгээрэй дээдэс минь. Мөн бид бүхэнтэй нүүр тулан уулзаж засал хийж өгсөн дээдэстээ баярлалаа.   


Мядагмаа:  2012.05.07-ны заслын сэтгэгдэл

Өнөө гаригт насандаа мартамгүй сайхан үйл явдал болж тэгтлээ хүндэлж уулзахын мөрөөдөл болж байсан Аянга удгантайгаа нүүр тулан, Их хаан эзний барааг харж, Хувилай хаантайгаа золгох хувь тохиосонд өчүүхэн миний бие талархаад ч баршгүй. Энэхүү баяр хөөрийг надад бэлэглэсэн Баяр-Оч хүүд чин сэтгэлээсээ дахин дахин гэгээн сэтгэлийн баяр хөөрөө илэрхийлж байнам.

Ингээд өнөөдрийн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсч байгаа тул ....сийрүүлье. Хадам талын онгодууд 2 жилийн өмнө боссон боловч мунхарсан хэдэн үрс болох бид хэд огт тоохгүй явсаар жил гаруйн өмнөөс л очдо,г золгодог, ойлгодог болсон юм. Энэ үед бидэнд бөөгийн талаарх мэдээлэл их дутагддаг байсан.Бөөн хэрүүл уруултай блогууд зөндөө л байдаг юм билээ. Зөвхөн админы мэдээллийг л уншина. Гэтэ...л нэг өдөр охин маань удган болон ТМГ , бас ТМҮ тбб-ын мэдээллийг олоод орчиж. 

Хэрүүл, занал, зүхэлгүй болохоор нь ёстой уужраа л явчиж билээ. Энэ үеэс л бүхий л зураг хөрөг нийтлэл сайн муу комментуудыг алгасалгүй уншин улаан фен нь болдог юМ байнаа. оЛОН Ч хүнтэй ажилладаг болохоор мэдээлэл өгөхөд ч надад амар байлаа. Эхлээд ярьдаг ,бас хаягийг нь гараараа бичиж өгдөг байснаа сүүлдээ нет-с татаж хувилаад тарааж бас ярьж, орон тооны бус ажилтан болчихдог байнаш дээ. Тэгж яваад ТББ-ын хэн нэгэнтэй тааралдаад 10 ш ном зарж өгөхөөр болсон чинь Баяр -оч хүү ирж бас нэг боршур өгснийг нь их л олзуурхаж аваад хувилан тараасан даа. Миний ажил мааш их байдаг даа. Иргэд их оочерлож уулзана. Олон ч өдөрлөг уулзалтууд хийнэ. Тэрэн дээрээ ярихаараа би өөрөө их кайфтааай. ккк. Каноны хор цаас 2-оо их гамнадаг хүн чин дарайтал дарайтал хэвлэнэ шүү дээ. Удганы нийтлэлийг тачигнатал инээж , бас уйлж, байгаад л уншина. тиймийн тул өнөөдөр баярласандаа болоод маш олон хэрэггүй юм биччихлээ. өршөөнө биз ээ.

Цугласан олонтой уулзаж засал хийхээр Хубилай жанжин их л хилэнтэй буулаа. Миний мэддэг бөө нараас харьцангуй амархан онгодтойгоо холбогдох юм. Цугласан олонд тэнгэрийн үйлийг яах гэж хийдэг, үрсүүд нь ямар болчоод байгаа тухай тэнэг хүн ч ойлгохоор их сайхан" хичээл заав"Яагаад гэрлийн өргөөнийхөнтэй эхлээд уулзаад засал хийх болов? яагаад гэвэл та нар мөнх тэнгэрийн хишигт итгэж,хөх толбондоо ...баярлаж эзэн хаан болон удгантай минь хамт зүтгэсэн тул засч байна. түүнээс биш хааны улаач хүн бүрийн хартай зууралддаггүй юм.. та нар унтсан оюунаа л сэргээ. г.м сайхан сайхан зүйл их л ярив.... .

Хүмүүсийг хөнгөн , хүнд засалтайгаар нь 2 хувааж суулгаад нэгэн хөвгүүнтэй эхлээд уулзлаа. Тэр хүү хэн нэг жанжны улаач бололто. Аргагүй л тэнгэрийн үр гэсэндээ их мэдрэмжтэй байсан тул жанжин түүнийг магтан, өхөөрдөж байсан шүү. Хөл нь тушигдсан байна гээд,,, тэгсэн чинь их хаан өөрөө ороод ирсэнд хүмүүс их л бэлэгшээж байсан.Засал хийж байхад хүүгийн гар чичигнэж татвагнан их л шаналж байгаа бололтой байснаа онгод нь шууд л ороод ирж байсанд би гайхахын ихээр гайхав. Хаан бол аргагүй л хаан байдаг юм байна гэдэгийг нүдээр үзэн бүүр баталгаажуулав.Хүүгийн онгод хэн байсан юу гэж хэлснийг даанч сонссонгүй хальт хульт монголоор яриад байх шиг байсан.

Энд ирэхээ мэдэхгүй ч аврах хаантайгаа мэдэж мэдэрсэн хөх толботонгууд хэр олон байгааг та тэр бүр мэдэхгүй шүү дээ. жанжин минь. Миний мэдэх олон хүн байгаа шүү. Сайн юманд саад мундахгүй...гэж. Муу юм хар юманд хоргодох , гишгэх газар яаж олдох вэ дээ. "Манай тал" гайхамшигтай ялалт байгуулж улаач охин ч сэргэв. Их л олон юм бичмээр байх юм доо.Дуусгая даа.Хөх монголчуудыг тэнгэр ивээг. хөрстөд заларсан тэнгэрүүдийг минь түмэн олон нь түшиг ээ.



Б.Оюун-Эрдэнэ: 5 сарын 7-ны засал

Заслын урд шөнө эзэн дээдсийг маш тод зүүдлэв Дээдэс нэг өндөр пирамидын орой юмуу эсвэл нэг өндөр өргөн шатны орой дээр заларч байх юм. Би тэр шатны хамгийн доод талд нь өвдөглөж суугаад, духаа газар хүргэж мөргөөд уйлаад л байх юм гэнэ. Тэгтэл дээдэс тэр дээрээсээ бууж ирээд намайг, бас миний хажууд байсан хүмүүсийг тайтгаруулж байна гэж зүүдэллээ.

Өглөө нь их билэгшээгээд өргөө уруу орж хартал засал хийлгэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр маань орчихсон байхыг хараад бөөн баяр болоод тэгээд ч засал эхэлэхэд ганцхан цагийн зай үлдсэн байсан болохоор яаран сандран юмаа бэлдэж аваад очлоо.

Өргөөндийхөн маань их зохион байгуулалт сайтай, сайхан хүмүүс цугларсан байсан. Тэгж байтал удган маань орж ирлээ. Удганыгаа анх удаа харж, биеэр уулзаж байгаа болохоор ямар азтай юм бэ гэж бодоод л сууж байлаа. Тэнд байсан зөвлөх удганууд ирсэн хүмүүсийг хүнд хөнгөн засалтайгаар нь ялгаж суулгаж байсан бөгөөд намайг хүнд засалтай хүмүүсийн хэсэгт суулгасан байсныг засал эхлэхэд л мэдсэн.

Хубилай жанжин эхлээд урд өдрийн засалд суусан зарим хүмүүсээс болоод нэлээн хилэнтэй буусан ч удалгүй тайвшраад сургаалаа айлдаж эхэллээ. Гурвалжингийн тухай маш ойлгомжтой талбарласан. Бас өвөг дээдсүүд маань үлгэр дотор бүгдийг хэлж үлдээсэн байгаа үлгэр сайн уншиж бай гэлээ. Та нар хүнд хамаг хувь заяагаа даатгаад байх хэрэггүй, заавал бөө, удган байх ч албагүй, өөрсдөө хөх толбоо эрчимжүүлээд бүх зүйлээ хийх чадвартай гэж сургасан. Засал хийж байх үедээ байнга сургаал айлдаж байсан бөгөөд өвөг дээдсүүд маань энэ бүхнийг мэддэг ямар агуу, ухаантай хүмүүс байгаав дээ гэж бодогдож байлаа.

Хамгийн эхлээд улаач болох нэг хүүд заслыг нь хийж өгч байтал гэнэт тэр хүүгийн онгод нь орж ирээд эртний монгол хэлээр хоорондоо ярилцаж байснаа толгойгоо нийлүүлээд уйлав. Тэгэхэд маш их хайрыг мэдэрсэн бөгөөд, өөрийн эрхгүй нүдний нулимс урсаад л мэгшиж уйлаад зогсохгүй байсан. Дараа нь ч гэсэн энэ тухай бодох бүр л нулимс гараад байсан.

Хубилай жанжин, засал гэхээр заавал ташуураар ташуурддаг юм биш, дуугаар яаж засал хийж болдгийг үзүүлнэ гээд дуугаар нийтийн заслыг хийж өглөө. Тэнгэр ээж минь өршөө, Миний аав адуучин, Зөөлөн зөөлөн замбуулин дуунуудыг хамтдаа дуулж заслаа хийсэн. Миний аав адуучин дуунд өөрсдийн өвөг дээдсүүддээ хүндэтгэл үзүүлж тэднийхээ тухай бод гэсэн. Дуугаа дуулаад эхлэнгүүт л нулимс гараад уйлаад эхэлсэн, тэнд байсан нэлээн хэдэн хүмүүс бас уйлж байсан. Хубилай жанжин, би ганцаараа засал хийгээгүй та нарын өвөг дээдсүүд бас энд ирж хамт заслыг чинь хийлцэж байна гэхэд тэднийгээ маш их өрөвдөж хайрлаж байлаа. Дуугаар ингэж засал хийж болдгийг урд нь хараагүй болохоор гайхалтай санагдсан.

Хубилай жанжин манай удмын хараалыг хариулж өгсөн юм. Тэгэхдээ огиж бөөлжиж байсан. Тэгээд хараалыг шингээсэн утаснуудыг алган дээр тавиад ямар муухай зүйл байсныг мэдэр гэхэд шууд л гар чичрээд салгалаад байв. Тэгээд Хубилай жанжин, за за больё, мэдрэхээсээ өмнө салгалаад чичрээд уналаа гээд утаснуудыг буцааж авлаа. Тэгэхэд дээдсүүд маань, бас удган маань бидний төлөө ямар ч их муу муухай зүйлийг мэдэрдэг юм бэ дээ гэж бодохоос хайр хүрч байлаа. Өмнө нь бөө, удганд үзүүлэхэд танайх удмын хараалтай юм байна гэж хэлдэг байсан боловч хэн нь ч хараалыг хариулж дийлдэггүй байсан. Их удсан хараал байна хариулж чадахгүй, харин түр зуур аргалах зүйл л хийж өгье гэж хэлдэг байсныг бодохоор дээдсүүд гэдэг үнэхээр өөр агуу байдаг юм байна даа. Засал хийгээд дуусангуут бие хөнгөрөөд, гэртээ ирсэн хойно бага зэрэг ядраад нойр хүрч байсан.

Удгандаа, Хубилай жанжиндаа, зохион байгуулсан өргөөний гишүүддээ маш их талархлаа. Энэ өдрийн бүх үйл явдал үнэхээр гайхалтай байсан.

Хүндэтгэсэн,
Oyun Ba (Б.Оюун-Эрдэнэ)

3 сэтгэгдэлтэй:

bataa said...

hun er ni uuruu uuriiguu avaad yavchih medlegtei chadaltai bh yostoi yun udgan mudgan be. Yun hii demii yumand bishirtsen huurtsun yum yavdag humuus ve. Tegsend orvol oligroi bolovsrol ezemshij avahdaa naad uhaan bodloo zoriul.

Duulin said...

@bataa-д

Тийм бол хичнээн амар байхсан. Хүн өөрөө өөрийгөө аваад явчих чадалгүй ингэтлээ доройтоод бүр байдгаа алдаад өөрөө өөрсдийгөө бас байгаль дэлхийгээ устгаад ирэхээр л ингэж олноороо өвгөд дээдсүүд бууж ирж байгаа юм.

Шинжлэх ухаан хөгжиж бараг туйлдаа хүрсэн, мэдээлэл оюуны эрин зуунд далд ертөнцийг ойлгож мэдлэггүй бол харин ичгэвтэр болно. Жаахан орчин үеийн байх хэрэгтэй. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг далд ертөнц, байгал дэлхийгээс ихээхэн хамаардаг бөгөөд тэрхүү хамаарал жил ирэх бүр улам их болж байна. Хүмүүс энэ дэлхий дээр ганцхан өөрсдийгөө амьдардаг гэж эндүүрэхээ больж байна.

Хаана ч очсон 3 дагч ертөнц байдгийг хүлээн зөвшөөрч, сүнсийг танин мэдэж ойлгодог болсон энэ эрин зуунд Сүнстэй харилцах хамгийн төгс харилцааг бий болгосон эцэг өвгөдийн шүтэг Бөө мөргөл Тэнгэр үзлээ мэдэхгүй "Юун удган мудган" гэж байгаа хүн байвал дэндүү нимгэн мэдлэгтэй байгаагийн илрэл.

Хүн ийм арчаагүй байгаа учраас л өвгөдүүд нь бууж байгаа юм. Арчаатайхан шиг байгаад биеэ зөв авч яваад амьдралаа сайжруулаад, байгаль дэлхийгээ хайрлаад зөв амьдраад явж байсан бол Тэнгэрт байсан өвөг дээдсүүд яахин бууж ирж өөрсдийгөө чилээх билээ?

Сайн бод бод.

Sanaa said...

Áóé íü ¿íýí áîëîõ íü ¿íýí òóë ýíä áèä ¿ðñ íü ¿íýí ìóíõàã íü ¿íýí ñóóðü ñýòãýëãýýãýý òàñäóóëñàí ìîíãîë ñýòãýëãýýãýý ãýýñýí áèä õýðõýí áàãà õóãàöààíä äýýä îþóíòàé õîëáîãäîõ ñóóðü îéëãîëò, õààíààñ îþóíû ÷ó÷ëûã àâàõ àðãûã õýëæ ºãºº÷ öààø íü óõàõûã õ¿í á¿ð ººðñ人 ìýäýã.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР