2012-05-08

Аянга удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс 1-р хэсэг....


Эзэн Дээдсийн Улаач Аянгат удган Монголдоо түр хугацаагаар ирээд байх үедээ  Гэрлийн Өргөөний гишүүдийг хүлээн авч тэдэнд Тэнгэрийн үйлийг ойлгон дэм тусаа өргөж байгаад нь талархан, шагнал болгож засал хийсэн билээ. 

Засал нийт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд эдгээр засалд нийтдээ 100 орчим хүмүүс хамрагдсан. Тэдгээр хүмүүсээс заслын талаархи сэтгэгдлээ бичиж бусад олон Монголчууддаа Тэнгэрийг ойлгуулан ухааруулахад тус дэм болохыг хүссэн бөгөөд тэр хүсэлтийг биелүүлж сэтгэгдлээ бичиж илгээсэн хүмүүст гүнээ талархлаа. 

Та бүхний ирүүлсэн сэтгэгдэл, бодит мэдрэмжүүд Хөх Монголын ардуудад Тэнгэрийг ухаарч ойлгон, гэгээрэхэд том тус болно. Иймийн учир л та бүхнээс сэтгэгдлийг авсан юм. Өөрийн биеэр мэдрээд зогсолгүй өрөөл бусдад тэрхүү мэдрэмж, тэрхүү үнэнг ойлгуулж бүхий л ардаараа, булт олноороо Тэнгэрийг, Үнэнийг ойлгож байж Хөх Монгол мандан бадрах, мандуулан бадраах зорилго биелэнэ.

Мөн засалд суусан хэдий ч сэтгэгдлээ бичиж ирүүлээгүй эсвэл хараахан ирүүлж амжаагүй зөвхөн өөрийгөө л засуулаад гарсан  бусад хүмүүстээ бас гүнээ талархал илэрхийлье. Яахав, нэг ч болтугай ард нүдээрээ үзэж чихээрээ сонсож биеэрээ мэдэрсэн нь сайшаалтай. Заслын тухай, мэдэрсэн засуулсан тухайгаа, буурал дээдсүүдийн сургаалаас сонсож мэдэрснээ бусад олонд түгээн Тэнгэрийг ойлгуулж яваарай хэмээн та бүхнээс хүсье. 

Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ хэмээн өвөг дээдсүүд сургасныг санаж бусад хүмүүс жаргалтай байвал бид жаргалтай байх болно гэдгийг олноороо ухаарч ойлгох болтугай. Аянга удганы засалд сууж үзэн өөрийн нүдээр үзэн, чихээр сонсож, биеэр мэдэрсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс цувралаар хүргэж байна. 






Содномдорж: Сэтгэгдэл /5 сарын 6/

Юуны өмнө та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Миний бие Монгол бөө болон түүний зан үйлийг ихэд хүндэтгэж явдаг билээ. Аянга удганы засалд очин суулаа. Эгэл мөртлөө мундаг хүмүүс тэнд байлаа, нэгэн итгэл үнэмшилтэй нэгэн зорилготой хүмүүс тэнд нэгдэн цугласныг харахад сэтгэл сайхан байлаа.

Би бээр бие сэтгэлээ ариусган, хар, цагаан, улаан утас, сүү зэргийг бэлдэн очсон билээ. Ороод нэлээн суусан, эхэн үед зүүн чих халуу оргиж байлаа тэгээд өөр онцын хүчтэй зүйл мэдрээгүй ээ. Тэгээд их удган хуслээ бодоорой гээд бүгдээрээ дуулахад мөн би дагаж дуулангаа хуслээ бодсон. Тэгээд 3 утас зүүсэн хүмүүс засал хийлгэн дундаа орох үест, миний зүүн талд сууж байсан эгч миний сууж байсан зүг рүү гараараа дохин одоо гарч болноо гээд бсан, тэгэхээр нь ингээд болсон юм байхдаа гээд л гараад ирсээн дээ ккк. Завилан сууж дасаагүй дээ ч юм уу нуруу хөл жаахан чилж байсан.

Би бээр 2 цаг гаруй л суусан байх тэгээд гарч ирхэд хөл нуруу бадайрсан байлаа, би ийм байхад Их удган маань маш их сэтгэл хүч хөдөлмөр гаргаж байгааг би узлээ. Намайг тэндээс гарч ирэхэд цаана нь өшөө олон хүн үлдсэн байсан санагдаж байна.

Өөрийн бие сэтгэл оюунаа бусдын төлөө чилээж яваа Аянгат удган болон та нөхдийн үйлс өлзийтэй сайхан бүтэх болтугай, Аянгат удганд талархсныг минь дамжуулаарай. Онгод буурлуудыг өрөвдөн зүрх сэтгэл хөндүүрлэх үе байдаг. ивий минь, хөөрхий минь, үр хойч биднийхээ үйлийг засахийн тулд бууж ирэх юм.

Би бээр урид аливаа нэг шашинд ухаан алдан шутэж байгаагүй ээ. Гэвч бөө гэдэг зүйл над илүү сонирхолтой санагддаг, та бүхний ачаар үүний талаар бага боловч мэдлэгтэй болж байгаа. Нар, сар байгаль болон түүний узэгдлийн талаар арай өөрөөр ойлгон хулээн авдаг болсон. 

Би нэг зуйлийг анзаарлаа, ийм нэгэн үзэл бодол сэтгэл зүрх зорилтой бол Монголчууд бид их хүчирхэг болох юм бнда, нийхэм гэдэг зуйлийг сайхнаар байгуулж болох юм шиг. 

Тэр их/эрдэмтэй/ хуний дэргэд суухад над ахдам санагдсан шүү. 


Хүндэтгэсэн, 
Содномдорж. П


Энхзаяа: 5 сарын 6-ны өдрийн засалд суув.

Сайн байна уу, би өөрийн сэтгэгдэл бодлоо илгээлээ хэрэгтэй хэрэггүй гэлтгүй бүгдийг нь бичиж байгаа болохоор уучилж өршөөгөөрэй. БИ яг цагтаа 11т очсон боловч аль хэдийн засал ном нь эхэлсэн байлаа. Энэ бүгдэд нэг л итгэж чадамгүй сэтгэл зүрх үнэн гэж догдлон байвч оюун бодолтойгоо зөрчилдөн байсан билээ. 

Засалд очихын урьд шөнө нь мөн адил Аянгат удгантай уулзана хэмээн явж замаа олохгүй олсон хэрнээ өөр газар улаан ороолт нтр зүүчихсан маш олон жаахан хүүхдүүдийн зураг хөрөг авах гээд бүтэлгүйтээд уйлсаар байтал ашгүй өглөө сэрэв. Сэрэнгүүтээ л хямран нэг л юмнууд болж бүтэхгүй байгаа юмшиг санагдаад уйлаад л хэцүү байлаа яаран яаран энэ өдрийн засалд ирлээ.

Засалд улаач, удган, зайрангууд нь дийлэнх нь байгаа бололтой. Би нь мөхөс нэгэн онгод тэнгэргүй жирийн нэгэн учир ороод нэг л гайхан яг юу хийх яахаа мэдэхгүй сонжин суусаар байгаад л таарлаа эхлээд итгэмгүй байсан авч хүмүүст туслан хайрлан харьцан байгаа дээдсүүдийг хараад итгэхгүй байж чадсангүй. 

Цугласан олон дунд Их Аянга удганыг сонжин туршихаар хүмүүс нэлээдгүй иржээ гэж хоёр ч дээдэс айлдсан билээ. Сонжин бодож суусан болохоор намайг хэлсэн болуу гэж бодож айж байсан билээ. Дуун засал хийх үед нулимс өөрийн эрхгүй урсаж байсан юм ганцхан би уйлаагүй нэлээн хэдэн хүн нулимс дуслуулан харагдсан. Дээдсүүдийн онгод гэрийн аар саар жижиг асуудал бус Тэнгэрийн үйл хийхээр ирсэн атал мөхөс би дэмий иржээ гэж зурвас бодолд автагдан суусанаа нуух юун билээ. 

Дээдсүүд ямар сайхан зантай хайр энэрэлээр дүүрэн байгааг хараад яагаад ч юм сайхан байсан чихэнд минь сонсогдсоноор Хубилай хаан Хабул хаан заларсан мөн Хатан, Догшин жанжин орж ирсэн. Дээдэс бүр өөр өөрийн эрдэм чадалтай арга барилтай юм байна лээ. Хабул хаан яагаад ч юм сэтгэлд дотно сайхан санагдсан их настай гэж өөрийгөө хэлж байсан сэтгэлд нэг л таатай мэдрэмж төрсөн. Цугласан хүмүүс дунд улаач удганууд өөр хоорондыгоо сайн танидаг бас их дотно санагдсан. Хүмүүсийн хатуу засал номыг сэтгэлээсээ хайрлан байж хийж өгч байсан. 

Яг одоогоор би юу хийх яах ёстойгоо үл мэдэн жаахан будилан сууна. Дүүгээ л асуух гэж очсон юм. Сансармаа гэдэг удганаас асууж үнэн мөнийг надад айлдсан нас бага залуу авч эрдэм чадалтай удган гэж бодон байна. Аянга удганы минь инээх царай ихэд таалагдлаа кк удган руу муу юм харваж суугаа хүмүүс хэн нь гэдгийг мэдэхгүй ч гайхан байлаа яагаад нэг зүрх сэтгэл бодлоор нэгдэхгүй хар муу санаагаар далд юм хийн суугааг ойлгох хүн нь би биш ч эвгүй санагдсан. Яг одоо хэвлий жаахан хөндүүрлэж гар салгалах гэх юмуу бие маань эвгүй л байна. Засал хийсэн болохоор зүгээр гэдэгт итгэлтэй байна. 





Солонго Баясгалан: 5 сарын 6-ны өдрийн засал хийлгэсэн сэтгэгдэл

Амгалан байна уу?

ням гарагийн засал дээр очсон сэтгэгдлээ бичиж байна. 
Засалд бүртгүүлсэн анхны сэтгэгдлээсээ бичье. баасан гарагт нэрээ 30 хүний дунд орсон байгааг хараад биений шар үс босчихсон. Яанаа, намайг түмэн олны дунд онгод нь бууж ирээд юу гэх болоо гэж бодсым болуу... миний толгойд юу ч орж ирээгүй хирнээ бие арзайчихсан. магадгүй удганы онгодуудаас сүрдсэн ч байж мэднэ. Дараа нь сүүгээр засна гэдгийг хараад "хөөх, сандрах юм байхгүйм байна" гэж бодоод маргааш өглөөний 11 цагийг хүлээв.

ням гарагийн өглөө засал хийх газраа ирлээ. Хүмүүс цуглачихсан байсан бөгөөд удалгүй яг цагтаа засал эхлэв. Эхлээд тэнд байсан удгануудаас ямар засал хийлгэхээ сонссон чинь намайг "хүнд засалтнууд руу суугаад утсаар уяуул" гэдийм байна. би хэзээ ч ийм аймар хүнд засал хийлгэх хүмүүс рүү орно гэж бодоогүй байсан болохоор бараг толгой манараад явчлаа. Тэхдээ минийх тэр айхтар хар хэл ам, хараал этр нь биш цагаан хэл ам байсан байх гэж бодсон. Гэхдээ жанжин "хэн намайг хорлочив, надад юу хийсэн байна гэж ерөөсөө бодож болохгүй" гэж хэлсэн болохоор юу ч бодолгүй үгэнд нь ороод л сууж байсан. Нээрээ, нийтээр засах явцад "Тэнгэр ээж минь өршөө, миний аав адуучин, зөөлөн зөөлөн замбуулин"-г дуулуулав. Тэнгэр ээж минь өршөө гээд дууны эхний мөрийг дуулангуут л нүднээс нулимс урсаад эхэлсэн. Дууг дуулж дууссаны дараа "энийг чинь зүүн салааны автобусанд зөндөө л сонсдог байсан ш дээ, яахаараа асгартал уйлдаг байнаа" гээд гайхсан хирнээ ээжийгээ бодоод, аймар гэмшсэн. тэр дуунуудын үгийг өмнө нь хэзээ ч ингэж ноцтойгоор, чин сэтгэлээсээ хүлээж авч байгаагүй нь одоо хүртэл сонин санагдаж байна шүү.

заа тэгээд засал хийлгэх явцад хубилай баатар маань "автуус хүүхэн,,,, ёдор ёдор ёдор" гээл загнасан хирнээ араас нь нээх хөөрхөн "за яахав, яахав, яахав" гээд хэлэхээр нь хамаг бие арзасхийгээд "ээээ, загнаж загнаж сануулчихаад, яасан өрөвчхөн юм бээээ" гээд л дагаад уярчихын. надад тэнд сууж байхдаа "за яахав яахав яахав" гэдэг үгийг сонсоход бүр аймар гоё мэдрэмж төрөөд байсан, бүх хүний "тэнэг" байдлыг уучлаад байгаа ч юм шиг, мэдэхгүй ээ, үгээр илэрхийлж хэлж болохгүй байна аа. Зүгээр л миний нөгөө "хүнд засалтан" гээд хямарцан байсан хамаг юмыг, бас дотор эргэлдэж байсан хэдэн мянган бодлыг юучгүй аваад явчих шиг болсон. нэг л сонин, гоё. 

Миний заслыг тэр утсаар биш, "за яахав яахав яахав" гээд араас нь "хахаха" гэж инээдгээр бас, "thank you" гэдэг үгнүүдээр л засчих шиг болсон, хэхэ. Ямартай ч удган маань бидэнд маааш сайхан мэдрэмж төрүүлж, нэг л "сонин" болгоод буцаасан. "сонин" гэдэг нь сэтгэл доторх хамаг хар юмыг аваад гаргаад "дэлхийгээс гаргаад чулуудчихсан" юм шиг гэсэн үг.... 

за, төрсөн сэтгэгдэл ийм л байна даа. Засал хийсэн газраас гарахдаа "Цоглог горимд" ороод л буцсан. 

Солонго Баясгалан

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР